Харьцалт хүлээн аваагүй тухай эргэцүүлэл

2023-03-09

Шяо Гуан, Хятад

2021 онд би Ли Шяогийн хамтаар шинээр ирэгсдийг услах ажилд томилогдсон юм. Эхэндээ би ажлаа сайн мэдэхгүй байсан тул Ли Шяо надад тэвчээртэйгээр тусалж, үүргээ гүйцэтгэх зарчим, шаардлагын талаар хэлж өглөө. Хэсэг хугацааны дараа би ажлаа аажмаар ойлгож эхэлсэн тул Ли Шяог зарим асуудлыг сануулахад би аль хэдийн мэдэж байгаа гэж бодоод сонсдоггүй байлаа. Үүнээс болж хожим нь ажил дээр гажуудал гарахад Ли Шяо олж мэдээд, надад шууд хэлж өгч, хичээнгүй байхыг сануулсан юм. Эхэндээ би үнэхээр мэрийхгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, түүний зэмлэл надад зөв сануулга болсон. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ажил дээр асуудал гарсаар, би даалгасан үүрэг даалгаврыг гүйцэтгэж чадалгүй, ажлын ахицад нөлөөлөв. Нэг алдаа ахин дахин гарч байгааг Ли Шяо хараад илүү ширүүн өнгөөр шүүмжилж, намайг бүр загнаж, “Яагаад санахгүй байгаа юм бэ? Яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ?” гэсэн. Асуудал, гажуудлаа хурдан засаж, үүрэгтээ сайн үр дүн гаргаасай гэсэндээ ингэж байгааг нь мэдэж байсан ч ширүүн өнгөөр ярихад нь жаахан дургүй хүрч, “Ингэж хэлж байгаа нь намайг ажилдаа үнэхээр хайхрамжгүй, энд удаан байсан ч зөв зүйл хийж чаддаггүй мэт санагдуулж байна. Бусад хүн үүнийг сонсвол юу гэж бодох вэ? Асуудал байсан ч зүгээр тайван ярилцаж болохгүй юу? Би сайжрахыг хүсэхгүй байгаа юм биш. Мартаж үз, энэ мөчөөс хойш түүнээс зайлсхийж байя, тэгвэл намайг загнаад байхгүй” гэж бодов. Түүнээс хойш би түүнд нүүр өгөлгүй, тэр ч бүү хэл заримдаа сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэхийн тулд түүн рүү зэвүүрхэн хардаг байсан. Заримдаа түүнтэй ажил ярилцах хэрэгтэй болдог ч түүнтэй уулзахаар очиход тэр ажлаас минь асуудал олж илрүүлбэл намайг зэмлэж, надтай харьцах байх гэж санаа зовдог байлаа. Тэгэх юм бол намайг бүр ч дор харагдуулах биш үү? Хожим нь түүнтэй ярилцах зүйл гарахад би эцсийн мөч хүртэл хүлээх юм уу хэлэхээс минь өмнө намайг сурж ирэхийг нь хүлээдэг байлаа. Цаг хугацаа явах тусам Ли Шяо миний дарамтад оров. Нэг удаа би түүнийг бусад хүнд зөвлөгөө өгөхдөө чөлөөтэй байдаг ч надтай байхдаа хязгаарлагддаг, заримдаа миний ажилд асуудал, гажуудал байгааг анзаарах үедээ надад яаж хэлэхээ мэддэггүй, ширүүн өнгөөр яривал намайг уурлах байх гэж айдаг гэхийг сонслоо. Үүнийг сонсоод надад жаахан буруутай санагдсан ч “Та илүү зөөлөн өнгөөр хэлсэн бол би ингэхгүй байсан. Та хэтэрхий биеэ тоосон зантай” гэж бодов. Ингэж бодоод би бас л өөрийгөө эргэцүүлээгүй.

Дараа нь зааварлагч олж мэдээд хэд хэдэн удаа надтай нөхөрлөж, бусдад анхаарлаа төвлөрүүлэхийн оронд эхлээд өөрийгөө эргэцүүл гэсэн юм. Гаднаа би зааварлагчтай өөрийгөө эргэцүүлэх тухай ярьж байсан ч дотроо хэлмэгдсэн мэт санагдаж, асуудал Ли Шяод байгаа гэж бодсон. Тиймээс өөрийнхөө байдлын талаар ярих болгондоо Ли Шяогийн биеэ тоосон зангаас болж миний завхрал гарч ирж байгаа гэж харуулахын тулд Ли Шяо надтай ширүүн өнгөөр ярьсныг зааварлагчид онцлон хэлж, зааварлагч Ли Шяотай нөхөрлөвөл түүний ширүүн өнгө зөөлөрнө гэж найдсан. Тухайн үед өөр нэг зааварлагч асуудлаа сайн мэдэхгүй байгааг минь хараад өөрийнхөө туршлагаас надтай нөхөрлөж, Бурханы үгийн энэ хэсгийг уншиж өгсөн. “Үүргээ сайн биелүүлээгүйн улмаас засалт, харьцалт туулдаг хүмүүс чуулганд бий бөгөөд тэдэнд хэлж байгаа үг зэмлэх, тэр ч байтугай донгодох хандлагатай байдаг. Хүлээн авагч нь үүнд мэдээж сэтгэл хангалуун бус байдаг тул хэлсэн зүйлийг няцаахыг хүсдэг. ‘Надтай харьцаж байгаа эдгээр үг зөв байж болох ч зарим нь хэтэрхий муухай—доромжилж, сэтгэлээр унагаж байна. Би олон жил Бурханд итгэсэн, хэдий асар их хувь нэмэр оруулаагүй ч гэлээ шаргуу ажилласан. Надад яаж ингэж хандаж чадаж байна аа? Яагаад өөр хүнтэй харьцахгүй байгаа юм бэ? Би хүлээж авахгүй. Үүнийг зөвшөөрөхгүй!’ гэж тэд хэлдэг. Энэ нь нэг төрлийн завхарсан зан чанар уу? (Тийм.) Энэхүү завхарсан зан чанар нь зөвхөн гомдол, эсэргүүцэл, сөргөлдөөн хэлбэрээр илэрдэг; хараахан дээд цэгтээ тулаагүй, эсвэл туйлдаа хүрээгүй ч шинж тэмдгүүд илэрч, уналтын цэг ойрхон байдаг. Үүний уршгаар тэд ямар хандлагатай болдог вэ? Тэд дуулгавартай байж чадахгүй, сэтгэлээр унаж, эсэргүүцэж, уур уцаараа гаргаж эхэлнэ. Тэд учирлаж, шалтаг тоочиж, ‘Хүнтэй харьцах үедээ удирдагч болон ажилчид бүх зүйл дээр зөв байх албагүй. Та нар үүнийг хүлээн авдаг л юм байгаа биз, би лав тэгэхгүй. Та нар мунхаг, хулчгар болохоороо л үүнийг хүлээн авч байгаа юм. Би хүлээн авахгүй! Та нар надад итгэхгүй бол учрыг нь олж, хужрыг нь тунгаацгаая—тэгээд хэнийх нь зөв болохыг харна аа’ гэдэг. Бусад нь тэдэнтэй нөхөрлөж, ‘Хэнийх нь ч зөв бай, чи эхлээд дуулгавартай байх хэрэгтэй. Чиний үүргийн гүйцэтгэл ямар ч хольцгүй байж чадах уу? Чиний хийдэг бүхэн зөв үү? Тийм байсан ч гэсэн харьцалт туулах нь чамд тустай байх болно! Бид чамтай зарчмуудын талаар олон удаа нөхөрлөсөн ч чи сонсоогүй; чи зүгээр л сохроор, дураараа үйлдсээр, чуулганы ажилд саад хийж, ноцтой хохирол учруулсан. Яахаараа чамтай харьцаж, чамайг засаж болдоггүй билээ? Чамд хэлсэн зүйл ноцтой, хатуухан талдаа байсан ч энэ нь хэвийн зүйл бус уу? Чамд ямар шалтаг байж болох вэ? Ямар нэг муу зүйл хийх үед чинь бусад хүмүүс чамтай харьцахыг чи зөвшөөрөхгүй юу?’ гэж хэлдэг. Үүнийг сонсоод тэр хүн эдгээр үгийг хүлээн авдаг уу? Үгүй—шалтаг тоочиж, эсэргүүцсээр байдаг. Тэгвэл тэр ямар зан чанар харуулж байна вэ? Энэ бол чөтгөрлөг, харгис зан чанар юм. Тэд ямар санаа цухуйлгаж байна вэ? ‘Би тэнэг хүн биш шүү, хэн ч надад хүрч чадахгүй. Надаар оролдох хэрэггүй гэдгийг би та нарт ойлгуулаад өгье. Цаашдаа та нар надтай харьцахаасаа өмнө сайтар бодох болно, тэгээд би ялна, тийм үү?’ Тэгэхээр, тэдний зан чанар илэрхий байна, тийм биз дээ? Энэ бол харгис зан чанар. Харгис зан чанартай хүмүүс үнэнээс зүгээр нэг залхдаг юм биш—тэд үнэнийг үзэн яддаг! Засалт, харьцалттай тулгарахдаа тэд нэг бол зайлсхийдэг, эсвэл үл тоомсорлодог. Тэд үнэнийг үнэн голоосоо үзэн яддаг бөгөөд мэдээж цөөн хэдэн учирласан үгээс хамаагүй ихээр үзэн яддаг. Тэдэнд үнэхээр тэгж санагддаг юм биш. Тэд эсэргүүцэж, сөргөлддөг бөгөөд чамайг ааштай авгай шиг сорих зуураа ‘Чи намайг доромжилж, зориуд миний мууг үзэж байна. Би энд юу болоод байгааг харж байна. Би чамтай шууд зөрчилдөхгүй, гэхдээ өшөөгөө авах боломжийг олно! Чи надтай харьцаж, намайг дээрэлхсэн биш үү? Би хүн бүрийг өөрийнхөө талд оруулж, чамайг тусгаарлана—ингэж бай болох ямар байдгийг чамд мэдрүүлнэ дээ!’ гэж боддог. Эдгээр нь тэдний зүрх сэтгэлд байдаг үг бөгөөд тэдний харгис зан чанар эцэстээ илчлэгддэг. Зорилгодоо хүрч, уур уцаараа гаргахын тулд тэд чадлынхаа хэрээр учирлаж, шалтаг тоочин, бүх хүнийг өөрсдийнхөө талд оруулахыг хичээдэг. Тэгээд тэд аз жаргалтай болж, тайван байдалдаа эргэн ордог. Энэ хорон санаа биш гэж үү? Харгис зан чанартай байх гэдэг нь энэ юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зургаан төрлийн завхарсан зан чанарыг мэдсэн цагт л чи өөрийгөө үнэхээр мэддэг болно). Бурханы үг миний байдлыг яг илчилсэн. Би үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш, хайхрамжгүй байж, хэд хэдэн удаа Ли Шяогийн хий гэсэн зүйлийг хийлгүй, ажлыг хойш татсан нь миний буруу байв. Асуудлыг минь хэлж өгсөн нь түүний зөв байсан. Түүний дууны өнгө жаахан ширүүн байсан ч энэ нь миний болон чуулганы ажлын сайн сайхны төлөө байлаа. Гэвч би өөрийгөө огт эргэцүүлээгүй, тэр ч бүү хэл намайг хүндлэлгүй, хэцүү байдалд орууллаа гэж бодоод, асуудлыг минь хэлж нэр нүүрээ алдахад хүргэлээ гэж бодсондоо түүнийг зэвүүрхэн харж, дарамтад оруулж байжээ. Эрүүл ухаангүй байснаа би ухаарсан. Засалт, харьцалт туулах үедээ би өөрийгөө эргэцүүлээгүй төдийгүй, эсрэгээр нь Ли Шяог биеэ тоосон гэж хэлж, тэр ч байтугай өөрийгөө таньж мэдэх яриагаар далимдуулан түүний талаар гомдоллож, зааварлагчийг түүнтэй харьцана гэж найдсан. Би үнэхээр харгис зан чанартай байжээ. Энэ бүгдийг ойлгоод би жаахан ичисэн юм.

Дараа нь Бурханы үгийн энэ хэсгийг олж харсан. “Ихэнх хүн завхарсан зан чанар харуулсан учраас засалт, харьцалт туулж байж болох юм. Мөн тэд мэдлэггүй байдлаасаа болж ямар нэг буруу юм хийж, Бурханы гэрийн ашиг сонирхлоос урвасан болохоороо тэгж байж магадгүй. Бас үүргээ аргацаах гэсэн оролдлого нь Бурханы гэрийн ажилд хохирол учруулсан болохоор тэгж байж магадгүй. Хамгийн жигшмээр шалтгаан нь хүмүүс улайм цайм, эрээ цээргүйгээр хүссэнээ хийж, зарчмыг зөрчиж, Бурханы гэрийн ажилд саад хийж, үймүүлдэг явдал юм. Эдгээр нь хүмүүс засалт, харьцалт туулдгийн үндсэн шалтгаан мөн. Засалт, харьцалт туулахад хүрдэг орчин нөхцөлийг үл харгалзан, үүнд хандах хамгийн чухал хандлага юу вэ? Нэгдүгээрт, хэн чамд ямар шалтгаанаар харьцалт хийж байгаа, энэ нь хатуу ширүүн байгаа эсэх, ямар үг хэрэглэх, дууны өнгө нь ямар байх нь хамаагүй, чи хүлээн авах ёстой. Тэгээд юуг буруу хийсэн, ямар завхарсан зан чанар харуулсан, үнэний зарчмын дагуу үйлдсэн эсэхээ танин мэдэх ёстой. Засалт, харьцалт туулж байхдаа юуны өмнө ийм хандлагатай байх ёстой(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VIII хэсэг)). Бурханы үгээс би, бидэнтэй харьцах шалтгаан байдгийг мэдэж авсан: Ихэнх тохиолдолд тэр шалтгаан нь бид үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг эрж хайдаггүй, завхарсан зан чанараа дагадаг явдал юм. Бид чуулганы ажлыг хохироож байгаа учраас бидэнтэй харьцдаг. Энэ харьцалт нь ажилдаа хариуцлагын мэдрэмжтэй байж, чуулганы ашиг сонирхлыг хамгаалахын тулд хийгддэг, эерэг зүйл. Харьцалт туулсны дараа асуудлаа ойлгож чадсан ч, чадаагүй ч бид хүлээн авч, өөрийгөө эргэцүүлж, үйлдэл хийх зарчмыг эрж хайх ёстой. Энэ нь үнэнийг хүлээн авч байгааг харуулдаг. Харьцалт туулахдаа ийм хандлагатай байх ёстой. Ли Шяотай хамт байсан үеэ эргээд бодоход ажлаа мэддэггүй байхад минь Ли Шяо надад алхам бүрээр нь зааж өгсөн ч би ихэвчлэн зүгээр л аргацааж, надад даалгасан ажлыг хийлгүй, нягт нямбай байгаагүйгээс ажлын явцыг байнга хойш татсан. Тэр үед л Ли Шяо надтай харьцаж, намайг зэмлэж, өөрийгөө эргэцүүлж, үйлдлээ засах боломж олгохоор оролдсон, надад зарчимгүй уурлаж байгаагүй ч би үнэнийг хүлээн аваагүй, намайг зэмлэж, зөвлөх үед нь өөрийгөө эргэцүүлээгүй. Харин түүнд, түүний үйлдэлд анхаарлаа төвлөрүүлж, надтай жаахан ширүүн өнгөөр харьцахад нь надаас өө эрж, намайг ичгэвтэр, хүнд байдалд оруулж байна гэж бодоод, эсэргүүцэж, хүлээн аваагүй. Үр дүнд нь би сургамж авах олон боломжоо алдаж, амийн оролт минь хохирч, чуулганы ажил хойшилсон. Би үнэхээр эрүүл ухаангүй байжээ! Тэгээд би Ли Шяогийн шүүмжлэл надад гарцаагүй тус нэмэртэй, чуулганы ажилд ашиг тустай байхад яагаад зохих ёсоор хүлээн авалгүй, бүр түүнд дургүйцэх болсноо эргэцүүлэн, эрж хайх явцдаа Бурханы энэ үгийг олсон юм. “Харьцалт, засалтын асуудлын тухайд гэвэл, антихристүүд үүнийг хүлээн авч чаддаггүй. Хүлээж авч чадахгүй байгаа шалтгаанууд байдаг бөгөөд гол шалтгаан нь харьцалт, засалт туулах үедээ тэд нэр нүүр, байр суурь, нэр хүндээ алдаж, бүлгийнхнийхээ дунд толгойгоо өргөж чадахгүй боллоо гэж санадаг. Эдгээр зүйл тэдний зүрх сэтгэлд нөлөөлдөг: Тэд засалт, харьцалт хүлээн авах дургүй тул өөрсдийг нь засаж, харьцсан хэнийг ч өөрсдийг нь хорхойтой араандаа зуусан, өөрсдийнх нь дайсан гэж санадаг. Засалт, харьцалт туулахдаа антихристүүд ийм хандлагатай байдаг. Чи үүнд итгэлтэй байж болно. Үнэндээ, хүн үнэнийг хүлээн авч чадах эсэх, үнэхээр дуулгавартай эсэхийг засалт, харьцалт хамгийн сайн илчилдэг. Антихристүүд засалт, харьцалтыг маш их эсэргүүцдэг нь үнэнээс залхаж, өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй гэдгийг нь хангалттай харуулдаг. Тэгэхээр асуудлын гол зангилаа энэ юм. Тэдний нэр нүүр гол асуудал биш; үнэнийг хүлээн авахгүй байх нь асуудлын мөн чанар юм. Засалт, харьцалт туулах үедээ антихристүүд үүнийг сайхан өнгө аяс, хандлагаар хийхийг шаарддаг. Засалт, харьцалтын өнгө аяс ноцтой, хандлага нь ширүүн байвал антихрист эсэргүүцэж, сөргөлдөж, уурлана. Тэд өөрсдийнх нь харуулсан зүйл зөв эсэхийг, энэ нь үнэн эсэхийг огт тоодоггүй, хаана алдаа гаргаснаа, эсвэл үнэнийг хүлээн авах ёстой эсэхээ эргэцүүлдэггүй. Өөрсдийнх нь нэрэлхүү зан, нэр нүүр хөндөгдсөн эсэхийг л боддог. Засалт, харьцалт нь хүмүүст тусалж, тэднийг хайрлаж, аварч, ашиг тусаа өгдөг гэдгийг антихристүүд огт ухамсарлаж чаддаггүй. Тэд үүнийг олж харж ч чаддаггүй. Тэд жаахан ялгаж салгах чадваргүй, эрүүл ухаангүй байгаа хэрэг биш үү? Тэгэхээр засалт, харьцалттай нүүр тулах үедээ антихрист ямар зан чанар гаргадаг вэ? Ямар ч эргэлзээгүйгээр, үнэнээс залхдаг, биеэ тоосон, гөжүүд зан чанар гаргадаг. Антихристийн уг чанар, мөн чанар үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг гэдгийг энэ нь илчилдэг(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VIII хэсэг)). Бурханы үгээс би антихристүүд угаасаа үнэнийг үзэн ядаж, байр сууринд шунадгийг олж мэдсэн. Харьцалт, засалт туулах үедээ тэд шүүмжлэл үнэн зөв гэдгийг мэддэг ч нэр нүүрээ алдаж, жинхэнэ уг чанар нь илчлэгдэх учраас хүлээн авахыг хүсдэггүй, тэр ч бүү хэл, тэдэнтэй харьцсан хүнийг дайсан мэт голдог. Миний зан чанар антихристийнхтэй адил байсан. Ли Шяо асуудлыг минь хэлж өгөхөд хэлсэн зүйл нь үнэн гэж мэдэж байсан ч үнэнийг эрж хайгаагүй, өөрийгөө эргэцүүлээгүй. Ли Шяо миний дутагдлыг шууд илчилж, нэр нүүрээ алдахад хүргэсэн учраас би сануулгыг нь хүлээн авалгүй, намайг хүнд байдалд оруулахаар оролдож байна гэж бодсон. Нэр хүндээ хамгаалахын тулд би түүн рүү зэвүүрхсэн харц чулуудаад зогсохгүй, түүнийг хязгаарлаж, тэр ч бүү хэл зааварлагч түүнтэй харьцаж, намайг шүүмжлэхийг нь болиулаасай гэсэндээ түүний талаар зааварлагчид гомдоллосон. Би антихристтэй адил үнэнийг жигшдэг зан чанартайгаа ухаарлаа. Үнэнийг хүлээн авч чаддаг хүн дутагдлыг нь хэлж өгдөг хамтрагчтай байх нь тустай гэж үздэг, ийм маягаар тэд завхарсан зан чанарынхаа дагуу үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж, чуулганы ажлыг үймүүлэхээс сэргийлж чаддаг. Энэ нь өөрт нь ч, чуулганы ажилд ч ашиг тустай. Ингэж байж тэд бусдын засалт, шүүмжлэлийг хүлээн авч чаддаг. Гэтэл би завхрал, дутагдлаар дүүрэн, ажилд минь асуудал байгаа нь ойлгомжтой байсан ч хэн нэгнээр тэрийгээ хэлүүлэхийг хүсээгүй. Хэлж өгөхөд нь нэр нүүрээ алдахгүй гэсэндээ тэднээс маш аятайхан хэлэхийг шаардсан. Хэлсэн зүйл нь миний байр суурь, нэр хүндэд заналхийлэх үед тэдэнд дайсан мэт хандаж, тэднийг гадуурхах арга зам олж, чуулганы ажил, тэдний сэтгэл санааг огт бодоогүй, Бурханыг бол бүр огт хүндлээгүй. Би антихристийн замаар алхаж байжээ, хэрвээ гэмшихгүй бол Бурхан намайг жигшин голж, таягдан хаях байсан.

Сүүлд нь би Бурханы үгийн нэг хэсгийг олж харлаа: “Бүтээлч яриа ямар байдаг вэ? Голчлон урамшуулсан, чиглүүлсэн, замчилсан, ятгасан, ойлгосон, тайвшруулсан байдаг. Бас заримдаа бусдын дутагдал, өө сэв, алдаа мадгийг шууд хэлж өгч, шүүмжлэх шаардлагатай байдаг. Энэ нь хүмүүст асар их ашиг тустай. Энэ нь тэдэнд бодит тусламж болдог, бас бүтээлч байдаг, тийм биш гэж үү? Жишээлбэл, чи тун дураараа, биеэ тоосон зантай, үүнийгээ огт мэддэггүй байтал чамайг сайн таньдаг хүн уг асуудлыг чамд шууд хэллээ гэе. Чи дотроо ‘Би дураараа юу? Биеэ тоосон уу? Өөр хэн ч надад хэлж зүрхлээгүй, гэхдээ тэр намайг ойлгодог. Тэр ийм юм хэлж чадаж байгаа нь энэ үнэхээр үнэн гэсэн үг. Би жаахан цаг гаргаж үүнийг эргэцүүлэх ёстой’ гэж бодно. Дараа нь чи тэр хүнд ‘Бусад хүн надад сайхан зүйл л хэлж, намайг магтан дуулдаг, хэн ч хэзээ ч надтай чин сэтгэлээсээ ярьж байгаагүй, хэн ч хэзээ ч миний энэ дутагдал, асуудлуудыг хэлж өгч байгаагүй. Зөвхөн чи л надад хэлж, надтай чин сэтгэлээсээ ярьж чадсан. Энэ үнэхээр сайхан байна, надад маш их тус боллоо’ гэж хэлнэ. Энэ нь чин сэтгэлээсээ ярилцсан явдал, тийм биз дээ? Нөгөө хүн сэтгэлдээ байгаа зүйл, чиний талаарх бодол, энэ явдлын талаар ямар үзэл, төсөөлөл, сөрөг, сул талтай байсан, үнэнийг эрж хайснаар үүнээс зайлсхийж чадсан тухай туршлагаа бага багаар чамтай ярилцсан. Энэ нь үнэн сэтгэлээсээ ярилцаж буй хэрэг, чин сэтгэлийн яриа юм(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (3)). Бурханы үгээс би хүмүүст урам зориг өгч, тайвшруулах үгээс гадна асуудалтай нь тулж, дутагдлыг нь хэлж өгөх үг ч бас үнэхээр тустайг олж мэдсэн. Заримдаа бид завхарсан зан чанартаа захирагдаж, өөрсдийнхөө асуудлыг олж хардаггүй, бидний асуудалтай харьцаж, илчилдэг үг бүр ч их ашиг тустай байж болно. Тухайн үед бид нэр нүүрээ бага зэрэг алдаж болох ч энэ шүүмжлэл, дэмжлэг нь биднийг Бурханы өмнө очиж, үнэнийг эрж хайж, өөрсдийгөө эргэцүүл гэж шахаж чадна. Энэ нь бидний амийн оролтод үнэхээр ашиг тустай. Би амийн оролтыг чухалчлаагүй, идэвх санаачилгатайгаар өөрийгөө эргэцүүлээгүй. Ли Шяо надтай ойр холбоотой байсан тул ажилд минь ямар асуудал байгааг маш тодорхой мэдэрч, зөв шударгын мэдрэмжтэй байж, хариуцлагатай ажиллаж, асуудал, гажуудлыг минь шууд хэлж өгч чадсан. Тэр аядуу биш, жаахан ширүүн байсан байж болох ч надад туслахаар үнэхээр хичээж байлаа. Завхарсан зан чанараар минь хязгаарлагдаж байхдаа ч надад муу саналгүй, урьдын адилаар надтай хамтарч ажилласаар байсан. Ли Шяо надтай харьцаж, илчилсний дараа л би сэтгэл зовж, асуудлаа эргэцүүлэхийн тулд Бурханы өмнө очиж, аажмаар үүргээ гүйцэтгэх хандлагаа засаж эхэлсэн. Ли Шяо намайг зэмлэж, надтай харьцсаны үр дүнд л ингэж дээрдсэн хэр нь би надад юу ашиг тустайг мэдэлгүй, Ли Шяог ширүүн өнгөөр хандахад нь намайг шүүмжилж, надаас өө эрж байна гэж бодсон тул хүлээн авахаас байнга зайлсхийж, эсэргүүцэж, татгалзаад, өөрийгөө эргэцүүлэхэд төвлөрөөгүй. Эцэст нь би огт өөрчлөгдөлгүй, үнэнийг олж авах боломжоо алдсан. Би ямар мунхаг байгаа вэ! Хэрэв би асуудлыг минь хэлж өгдөггүй бялдууч хүнтэй хамтарсан бол гаднаа энэ нь нэр нүүрийг минь хамгаалж болох ч үнэн хэрэгтээ надад ямар ч бодит тус нэмэр болохгүй, амийн оролт, чуулганы ажилд ашиг тусгүй байх байлаа. Энэ ухаарлаас би хэрэгжүүлэлтийн замыг олж, цаашид засалт, харьцалт туулахдаа зөвхөн сайхан, таатай үг сонсохыг илүүд үзээд, нэр хүнд, байр сууриндаа л анхаарч болохгүй, харин харьцалтыг хүлээн авч, хүмүүс шүүмжлэхэд үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж, тэр даруй гэмшиж, үйлдлээ засах ёстойгоо мэдсэн. Бусадтай ингэж хамтарснаар л би үүрэг, хариуцлагаа сайн биелүүлж чадна.

Хожим нь би ойлгож авсан зүйлээ Ли Шяотай нээлттэй ярилцаж нөхөрлөсний дараа бид хоёрын зүрх сэтгэл маш их чөлөөлөгдөж, эцэст нь түүнтэй ахин хэвийн хамтарч ажиллах болсон юм. Нэг удаа шинээр ирсэн нэг хүнд асуудал тулгарсан учраас би өөрийнхөө ойлголтын талаар түүнтэй нөхөрлөсөн ч Ли Шяо хэлсэн зүйлийг минь сонсоод, миний нөхөрлөл шинэ хүнийг бага зэрэг л зоригжуулсан болохоос асуудлыг нь шийдвэрлээгүй гэж шулуухан хэлэв. Ингэж хэлэхэд нь би жаахан ичиж, гаднаа шүүмжийг нь хүлээн авсан мэт дүр эсгэсэн ч дотроо түүнд бага зэрэг дургүйцсэн. Гэхдээ миний байдал буруу байгааг тэр үед ухаарсан тул яаран Бурханд залбирч, өөрийгөө хаяад, Бурханы энэ үгийг бодсон юм: “Одоо үүргээ гүйцэтгэж чаддаг байхад хамгийн чухал нь дуулгавартай байж сурах, үнэн болон Бурханаас ирдэг зүйлийг дуулгавартай дагаж сурах явдал юм. Ийм маягаар та нар Бурханыг дагахдаа сургамж авч, аажмаар үнэний бодит байдалд орж чадна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой). Үнэндээ бид асуудал тулгарах үед үнэнтэй нийцдэг, үүрэгт маань ашиг тустай үгийг хүлээн авч сурах ёстой. Энэ бол Бурханы шаардлага, бидний хийх ёстой зүйл. Ли Шяо асуудлыг минь хэлж өгсөн учраас би шүүмжлэлийг нь хүлээн авч, эрж хайж, эргэцүүлэх ёстой. Залбирал, бясалгалаар дамжуулан би шинээр ирсэн хүний асуудлыг сайн ойлгоогүйгээ, асуудлын голыг нөхөрлөөгүйгээ олж мэдсэн. Бурханы үгийг уншаад би өөрийнхөө гажуудал, дутагдлыг бага зэрэг ухаарч, үнэний энэ талыг илүү ойлгодог болсон. Хажууд минь ийм хамтрагч байх нь амийн оролтод ч, үүргээ гүйцэтгэхэд ч асар их ашиг тустайг би маш сайн харж, бусдын шүүмжлэлийг хүлээн авахын ашиг тусыг мэдэрсэн. Үүнээс хойш би ах эгч нарынхаа шүүмжлэлийг хүлээн авч, үүргээ сайн гүйцэтгэнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы аврал

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог...

Leave a Reply