Бурханы шүүлт намайг аварсан

2022-03-27

Флавиен, Бенин

2019 оны 9-р сард би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авчхаад, цуглааны үеэр сайн нөхөрлөж, хурдан ойлгодог, сайн хэв чанартай гээд магтууллаа. Дараа нь бүлгийн ахлагчаар сонгогдоод, төд удалгүй сайн мэдээний санваартнаар сонгогдсон. Үүний дараа үүргээ урьдынхаасаа илүү идэвхтэй гүйцэтгэн, сайн мэдээ түгээж, цуглаан зохион байгуулж эхэллээ. Ах эгч нарт маань миний нөхөрлөл таалагдаж, чуулганы удирдагч намайг сайн ажилладаг гэсэн. Үүнд би маш их баярлаад, хэв чанар минь үнэндээ маш сайн гэдгийг мэдэрсэн юм. Хүмүүст илүү их бишрүүлэхийн тулд Бурханы үг нэмж уншин, Бурханы гэрийн олон кино, Бурханы үгийн видео уншлага үзсэн ч тухайн үед онгирох бага сага үгчилсэн ойлголттой гэдэгтээ баярлаад, Бурханы хүслийг эрж хайх, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаараагүй. Цуглаан дээр бусдад илүү ихийг ойлгодог гэж бодогдуулахын тулд аль болох дэлгэрэнгүй нөхөрлөөд, бүхнийг мэддэг гэж бодогдуулахын тулд сайн ойлгодоггүй зүйлээ хүртэл нөхөрлөдөг байлаа. Бас удирдагчийнхаа сэтгэлд сайхан дүр төрх бүтээхийн тулд маш хүчирхэг мэт царайлсан. Жишээ нь, анхандаа би Бурханы ажлын талаар үзэлтэй байсан ч хэн нэгэнд хэлбэл удирдагч намайг үнэнийг ойлгодоггүй гэж бодох нь лавтай гэж бодоод үзлээ удирдагчаасаа албаар нуусан. Би баг зүүж байгаа мэт байж, бусдад хий хоосон зүйл харуулдаг байсан.

Хэдэн сарын дараа би чуулганы удирдагчаар сонгогдож, энэ удаад сайн мэдээний ажил хариуцлаа. Энэ ажлыг хийхийн тулд хэв чанар, ялган таних чадвар, ажлын чадамжтай байх ёстой, чуулганд би л эдгээр шалгуурт нийцсэн учраас Бурхан энэ үүргийг надаар гүйцэтгүүлэхээр тогтоосон гэж санагдсан. Удаа дараа тушаал дэвшсэн болохоор бусдаас өөр, үнэнийг хамгийн шимтэн эрж хайдаг, Бурханы хайрлаж, сайшаадаг хүн мэт санагдаж, тэр ч бүү хэл сайн мэдээний ажил хариуцах нь Бурханы гэрийн үүдний сахиул байхтай адил, Бурханы гэрт хэн орж болох, болохгүйг би шийдэж болно гэж ч бодсон. Яваандаа улам бүр биеэ тоож, өөрийгөө ах эгч нараасаа дээр гэж үзэж, тушаал өгч болно, ах эгч нар маань миний үгэнд орох ёстой гэж бодсон. Би ажиллах чадвартай, зарчим эзэмшсэн юм чинь ах эгч нарынхаа бодол, зөвлөгөөг авах хэрэгцээгүй гэж бодоод чуулганы ажилд байнга дангаараа шийдэж, эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг байсан. Тэгээд ах эгч нарыгаа дорд үздэг байлаа. Дундаж хэв чанартай бүлгийн ахлагч байхаар нь үүргээ сайн биелүүлдэг эсэхийг нь бодолцолгүй халахыг хүссэн. Дээрээс нь ах эгч нараа доод тушаалынхнаа гэж үзээд, хүссэн аргаараа тэдэнтэй харьцаж болно гэж санагдсан. Жишээ нь цуглаан дээр ах эгч нар маань сайн мэдээ яаж номлосноо ярьж байхаар нь үүнийг зохимжгүй хийж байна гэж бодоод даруйхан загнаж, юу хийж байх ёстойг нь хэлж өгсөн. Нэг эгч үүргээ хэрэгжүүлэх өөрийн арга барилтай байсан ч би эгчийг буруу хийж байна гэж бодоод, зарчмыг нөхөрлөлгүй, эгчтэй хатуу харьцсан. Дараа нь тэр эгч надад маш сөрөг болоод, надтай хамтармааргүй байна гэсэн. Дараа нь цуглаан дээр манай удирдагч бүх хүнээс хүндрэл бэрхшээл байна уу гэж асуутал тэр эгч асуудлыг минь удирдагчид шууд мэдэгдэж, намайг үнэнийг нөхөрлөдөггүй, үргэлж бусадтай харьцдаг, хүмүүстэй харьцахдаа үргэлж маш хатуурхдаг гэлээ. Өөр хэд хэдэн ах эгч намайг хүмүүстэй дураараа харьцдаг гэж мэдэгдээд, биеэ тоосон аашийг минь Бурханы үг ашиглан илчилсэн.

Үнэндээ биеэ тоож аашилдаг асуудлыг минь зарим ах эгч надад аль эрт дурдсан байсан. Бусдын ажлын талаар асуухдаа дэндүү хатуу байгааг минь хараад зарим нь мессеж явуулж, “Ах аа, тийм маягаар яриад дэмий байсан шүү. Ах эгч нараа сөрөг болгох нь” гэсэн. Бусад нь, “Та үргэлж бусдыг доош хийх юм. Ах эгч нартайгаа хэзээ ч эрх тэгш байдаггүй болохоор чинь зарим нь тантай ярих дургүй, зарим нь маш их дайрч давшлууллаа гэж бодоод энэ үүргийг хийх хүсэлгүй болсон” гэсэн. Удаа дараа зэмлүүлж, харьцуулаад миний бардам зан шархалсан юм. Өөрийгөө Бурханы хайрлаж, сайшаадаг хүн гэж боддог байсан ч ах эгч нартаа илчлүүлж, гологдож байгаагаа хараад маш сөрөг болсон юм. Сайн дүр төрх, нэр төргүйгээр үүргээ биелүүлэх урамгүй болсон. Өдөр бүр зүгээр л дүр эсгэж, мэдэгдэл явуулаад, чамбай ажил хийж, ах эгч нарынхаа үүргийг шалгаагүй, бас тэдэнд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд анхаараагүй, тэдэнд юу хэрэгтэй байгаад огт хайхраагүй.

Дараа нь нэг эгч намайг буруу байдалд байгааг анзаараад, Бурханы үгийн ийм хэсэг явуулсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатан хүн төрөлхтнийг завхруулснаас хойш хүмүүсийн уг чанар дордож эхлэн, хэвийн хүмүүст байдаг эрүүл ухаанаа аажмаар алдсан. Тэд одоо хүний байр сууринаас хүн шиг авирлахаа больж, харин цадиггүй хүсэл эрмэлзлээр дүүрсэн; тэд хүний байр суурийг даван гарсан хэр нь бүр ч өндөрт гарахыг хүсэн эрмэлздэг. Тэгвэл энэ ‘илүү өндөр’ зүйл нь юуг хэлж байна вэ? Тэд Бурханаас давж, тэнгэрийг давж, бусад бүхнийг даван гарахыг хүсдэг. Хүмүүс яагаад ийм болсны уг үндэс нь юу вэ? Эцсийн эцэст, хүний уг чанар дэндүү биеэ тоосон байдаг. ‘Биеэ тоосон’ гэдэг нь гутаан доромжилсон нэр томьёо бөгөөд хэн ч үүнийг өөртөө зүүхийг хүсдэггүй. Гэхдээ үнэндээ хүн бүр биеэ тоосон зантай бөгөөд завхарсан бүх хүн ийм мөн чанартай байдаг. Зарим хүн ‘Би өчүүхэн төдий ч биеэ тоодоггүй. Би тэргүүн тэнгэрэлч байхыг хэзээ ч хүсээгүй, Бурханаас юм уу өөр бусдаас давж гарахыг ч хэзээ ч хүсээгүй. Би үргэлж хүмүүжилтэй, хариуцлагатай байсан’ гэж хэлдэг. Заавал тийм байх албагүй; эдгээр үг буруу юм. Хүмүүс уг чанар, мөн чанартаа биеэ тоосон байдалтай болмогцоо үргэлж Бурханд дуулгаваргүй хандаж, Бурханыг эсэргүүцэж, Бурханы үгийг үл анхаарч, Бурханы талаар үзэл үүсгэн, Бурханаас урвах, өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх зүйл хийж чадна. Чи биеэ тоодоггүй гэж хэлдэг, гэхдээ чамд нэг чуулган хүлээлгэн өгч, удирдах боломж олголоо гэж үзье; Би чамтай харьцаагүй, Бурханы гэр бүлийн хэн ч чамайг засаагүй гэж үзье: Чи хэсэг хугацаанд удирдсаныхаа дараа хүмүүсийг хөлдөө аваачиж, тэднийг өөртөө дуулгавартай болгоно. Яагаад тэр вэ? Энэ нь чиний уг чанараар тодорхойлогддог; энэ бол гагцхүү төрөлхийн илчлэл юм. Чи үүнийг бусдаас онцлон сурах хэрэггүй, бусдаар онцлон заалгах ч шаардлагагүй. Үүнийг хийхийн тулд бусдаар зааварчлуулж, албадуулах хэрэггүй; иймэрхүү нөхцөл байдал аяндаа бий болдог. Хийдэг бүхэн чинь хүмүүсийг өөрийнхөө өмнө дуулгавартай байлгаж, өөрийгөө шүтүүлж, өргөмжлүүлж, гэрчлүүлж, бүх зүйл дээр тэднийг үгэндээ оруулахын төлөө байдаг. Чамайг удирдагч болговол ийм нөхцөл байдал аяндаа үүсдэг бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй. Тэгвэл энэ нөхцөл байдал яаж бий болдог вэ? Энэ нь хүний биеэ тоосон уг чанараар тодорхойлогддог. Биеэ тоосон зангийн илрэл нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэх явдал юм. Хүмүүс биеэ тоож, өөрийгөө чухалчилж, өөрийгөө зөвтгөдөг бол бие даасан хаант улсаа байгуулж, аливааг хүссэнээрээ хийх хандлагатай байдаг. Түүнчлэн тэд бусдыг гартаа оруулж, өөртөө татдаг. Хүмүүс ийм зүйл хийх чадвартай гэдэг нь биеэ тоосон уг чанарынх нь мөн чанар Сатаных, тэргүүн тэнгэрэлчийнх байдаг гэсэн үг юм. Тэдний биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг байдал тодорхой түвшинд хүрэхэд тэд тэргүүн тэнгэрэлч болж, Бурханыг хойш тавих ёстой болдог. Хэрвээ чи тийм биеэ тоосон уг чанартай бол зүрх сэтгэлд чинь Бурхан ямар ч зай эзлэхгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”). Бурханы үг уншсаны дараа тэр үе хүртэл гаргасан ааш авираа бодлоо. Бурханд итгэж эхлэх үеэс л ах эгч нар маань намайг биширч, урамшуулаад, сайн хэв чанартай, сайн нөхөрлөдөг гэцгээж, хэд хэдэн удаа тушаал дэвшүүлсэн болохоор би өөрийгөө онцгой, эргэн тойрныхноосоо дээр гэж бодсон. Биеэ тоосон уг чанараасаа болоод Бурханд хайрлуулж, сайшаагддаг гэж бодсон. Өөрийгөө бусдаас гаргууд, давамгай мэт санасан учраас албан тушаалаа ашиглан бусдыг загнаж, боогдуулж эхэлсэн. Бүр ах эгч нараа хянаж, үгэндээ оруулах гэж ч оролдсон. Би яг л тэргүүн тэнгэрэлч шиг аашилж байж! Өөрийгөө дэндүү өндрөөр үнэлдэг байж. Ах эгч нартаа илчлүүлж, харьцуулсны дараа төсөөлсөн шигээ төгс төгөлдөр биш гэдгээ ухаарсан даа. Харин ч би гойд биеэ тоож, завхарсан байсан. Өөрийгөө бусдаас хол давуу, Бурханд сайшаагддаг гэж бодсон ч эдгээр нь гагцхүү төсөөлөл байж.

Хэд хоногийн дараа, антихристүүдийг илчилж, шинжилсэн Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд байр суурийнхаа төлөө, санаархлаа биелүүлэхийн төлөө, чуулганыг хянаж, Бурхан байх зорилгынхоо төлөө ямар ч төлөөс төлнө. Тэд гагцхүү сүрлэг номлол хийхэд хэрэгтэй хоосон сургаалаар зэвсэглэхийн тулд ихэвчлэн шөнө дүл хүртэл ажиллаж, үүр цайхад сэрж, шөнийн цагаар номлолоо сургуулилдаг. Өдөр болгон, өөрсдийн сүрлэг номлолд Бурханы аль үгийг ашиглахыг, аль үг нь сонгогдсон хүмүүсийн дунд бишрэл, магтаал төрүүлэхийг бодож үзээд, дараа нь тэр үгийг цээжилдэг. Тэгээд тухайн үгийг өөрсдийн авьяас, мэргэн ухааныг харуулахуйц байдлаар яаж тайлбарлах вэ гэдгээ коллежид орохоор тэмцэж байгаа сурагчдынх шиг чармайлт гарган бодолцож үздэг. Хэн нэгэн сайн номлож, гэрэлтүүлэлт өгч, эсвэл жаахан онол хэлэх үед антихрист цуглуулж, эмхэтгээд, өөрийнхөө номлол болгоно. Антихристэд ямар ч хэмжээний хөдөлмөр хэтийддэггүй. Тэгвэл тэдний энэ хөдөлмөрийн цаана ямар сэдэл, санаа зорилго байдаг вэ? Өөрсдөөс нь илүү сүсэг бишрэлтэй, Бурханы үгийг илүү их нандигнадаг, Бурханыг илүү их хайрладаг гэж бусдад харагдахын тулд энэ үгийг номлож, тодорхой, төвөггүй хэлж, ус цас шиг мэддэг болж чадах гэсэн нэг зүйл тэднийг жолооддог. Ийм маягаар антихристүүд эргэн тойрныхоо зарим хүнд шүтэгдэж чадна. Энэ бол хийхэд үр ашигтай зүйл, үүний төлөөх ямар ч хичээл зүтгэл, төлөөс, зовлон бэрхшээл талаар өнгөрдөггүй гэж антихрист боддог(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Долоодугаар хэсэг)”). “Антихристүүдийн ааш авирын мөн чанар нь байр суурьтай болж, хүмүүсийг талдаа оруулж, өөрийг нь дагаж, шүтдэг болгох зорилгодоо хүрэхийн тулд цаг ямагт янз бүрийн арга, барил ашиглах явдал байдаг. Тэд зүрх сэтгэлийнхээ гүнд бол хүн төрөлхтнийг булаалдаж Бурхантай зориуд тэмцэлдээгүй байж болзошгүй хэдий ч нэг зүйл баттай: Тэд хүмүүсийг булаалдаж Бурхантай тэмцэлдэхгүй байхдаа ч гэсэн тэдний дунд байр суурь, эрх мэдэлтэй байхыг мөн л хүсдэг. Байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж байгаагаа ухаарах өдөр ирж, өөрсдийгөө хяналаа ч гэсэн чуулганд байр суурь олохын тулд өөр арга ашиглаж, бусдын сайшаал, дэмжлэгийг хүртсэнээр хүлээн зөвшөөрөгдөнө гэж бодсоор байдаг. Товчхондоо, антихристүүдийн хийдэг бүх зүйл нь үүргээ үнэнчээр гүйцэтгэдгээс бүрддэг юм шиг харагддаг бөгөөд тэд Бурханы жинхэнэ дагалдагчид мэт санагдуулдаг боловч хүмүүсийг хянаж, тэдний дунд байр суурь, эрх мэдэл олж авах гэсэн санаархал нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн, хүмүүсээс юу ч гэж шаардлаа гэсэн тэд Бурханы үг, шаардлагад таарсан байдлаар хийх ёстой зүйлээ хийж, үүргээ биелүүлдэггүй, мөн Бурханы айлдвар болон үнэнийг ойлгосныхоо үр дүнд эрх мэдэл, байр суурийн эрэл хайгуулаа орхидоггүй; тэд санаархалдаа тувт автаж, энэ нь тэдний ааш авир, бодлыг хянан удирдаж, алхдаг замыг нь тодорхойлдог. Энэ нь антихристийн ердийн жишээ мөн(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийг будилуулж, татан оролцуулж, сүрдүүлж, хянадаг”). Антихристүүд бусдад магтуулж, шүтэгдэхийн тулд гаднах зовлонг ашиглаад хүмүүсийг хуурах төөрөгдөл үүсгэдэг гэж Бурхан хэлдэг. Би үүнийг хараад, “Энэ би юм биш үү? Би үргэлж алдар нэр, байр суурь хөөцөлдөж, хүндлүүлэх гэж бүхнийг хийсэн. Бурханы үг уншихад маш их цаг зарцуулж, заримдаа шөнө дүл хүртэл унтдаггүй байсан. Бусдад онгирохын тулд илүү их хоосон сургаал ойлгохыг зорьсон” гэдгээ ухаарсан. Бурханы үгэнд илчилдэг антихристийн зарим нэг илрэлтэй гэдгээ ухаараад, Бурханд яллагдсан мэт санагдаж, ихээхэн түгшсэн юм. Гэхдээ тухайн үед антихрист гэж харагдаад, хөөгдөхөөс айсандаа бодит байдлаа ах эгч нартаа хэлж зүрхлээгүй юм. Тэр үеэр чуулганд нэг антихрист илэрч, хөөгдсөн. Гаднаа тэр Бурханы төлөө зарлагадаж, бусадтай нөхөрлөх Бурханы үг эрж хайдаг мэт харагдсан ч өөрөө Бурханы үг хэрэгжүүлдэггүй, үзэлд нь нийцэхгүй юм тулгарах үед сөрөг байдал түгээж, бүр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үгүйсгэж, үнэн зам судалж байгаа хүмүүсийг үймүүлсэн юм байна лээ. Надад яг түүнийх шиг зарим нэг зүйл байгааг би ухаарсан. Жишээ нь, би ихэвчлэн Бурханы үг олоод ах эгч нартайгаа нөхөрлөдөг ч өөрөө Бурханы үг хэрэгжүүлээгүй. Бэрхшээл тулгарах үед өөрийнхөө оюун санаа, хэв чанарт найдан шийдээд Бурханы хүслийг эрж хайх, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаараагүй. Өөрийн минь илрэл тэр антихристийнхтэй төстэй, бас Бурханы үгэнд илчилсэн антихристийн бусад илрэл надад хамаатай байгаа нь харагдсан болохоор би антихрист болж, хөөгдөх вий гэж бүр ч их айлаа. Тухайн үед бүх хүний өмнө түгшүүрээ намжаах гэж чадах чинээгээрээ хичээсэн ч ихээхэн шаналж, үхэх ял авсан мэт санагдсан. Яваандаа сэрэмжилж, хардаж сэрдэх минь улам бүр даамжирлаа. Өөрийгөө муу уг чанартай, ах эгч нараа амархан мэхэлж, хянаж чаддаг, бас эрт орой хэзээ нэгэн цагт антихрист шиг Бурханы гэрийн ажлыг үймүүлнэ гэж бодсон. Энэ талаар бодоод бүр ч их айсан. Тухайн үед антихристийн зан чанар, мөн чанарыг хооронд нь ялгаж чадаагүй, бас энэ орчинд Бурхан юу хүсэж байгааг ойлгоогүй. Өөрийгөө яг л антихрист шиг Бурханаар таягдан хаягдах хүн гэж бодоод, ерөөгдөх ямар ч найдваргүй санагдсан учир “Би гэр бүлийнхээ эсэргүүцлийг үл хайхраад Бурханд итгэж, үүргээ биелүүлж эхэлсэн. Шинэ газарт сайн мэдээ түгээх гээд Бүр ирээдүйгээ гаргуунд нь гаргаж, төрөлх нутгаа орхисон. Ийм өндөр төлөөс төлчхөөд бас л тамд унан шийтгүүлэх нь. Ингэж дуусна гэж мэдсэн бол тэгтлээ их зарлагаддаггүй л байж. Ядаж л махан биеийн тав тух эдлэх байсан юм” гээд гомдоллож эхэлсэн. Тэгэхэд би хүрэх газрынхаа талаар л бодоод, Бурханы хүслийг эрж хайхад анхаараагүй болохоор байнга Бурханаас сэрэмжилж, Бурханыг буруугаар ойлгосон. Тийм чухал үүрэг үргэлжлүүлэн гүйцэтгэвэл гарцаагүй хөөгдөнө гэж бодоод эцэстээ удирдах үүргээс огцорсон юм. Бас үнэн төрхөө харуулсны дараа шүүмжлүүлж, харьцуулна гэж хайгаад ах эгч нартайгаа нээлттэй байхаа больж, үүнээс гадна үүрэгтээ хэнтэй ч хамтралгүй, ах эгч нартай улам бүр хол хөндий харилцаатай болсон. Дараа нь, сайн мэдээ номлохоор гэртээ харина гэж шалтаглаад, шүтлэггүй гэр бүлдээ буцан очиж, гэр бүлийнхээ хавчлага, шүүлттэй тулгараад, улам бүр сөрөг болсон. Цуглаанд оролцсоор байсан ч зүгээр л дүр эсгэж байлаа. Маш сул дорой болж, итгэлийн минь эцэс болсон мэт санагдсан учир Бурханы гэрийг орхихоор шийдсэн.

Чуулганаас гарсны дараа зүрх сэтгэл маш хоосон оргиж, өдөржин өрөөндөө бүгээд, юу ч хиймээргүй байлаа. Гэр бүлийнхэндээ хавчигдахаа больж, бие нэлээд тав тухтай байсан ч зөвхөн айж, маш их буруутайгаа мэдэрсэн. Бурханаас урвасныхаа төлөө шийтгүүлэхээс үхтлээ айж, тамаас, бас үхлээс айсан болохоор түгшүүрээ намжаах арга бодож оллоо. Сэтгэлээ тайтгаруулах юм олно гэж найдаад нийгмийн ухааны маш олон ном уншсан ч нэмэр болоогүй. Дотоод шаналлыг минь юу ч намжааж чадаагүй. Үлбийгээд үхлээ хүлээж л болох мэт санагдсан. Дараа нь, бэрхшээлээс гарахад намайг замчлаач гэж гуйн Бурханд залбираад, магтан дуу сонсож, Бурханы үг унших үед Бурханы үг зүрх сэтгэлийг минь сэрээсэн. Бурханы үгээс би ингэж уншсан, “Зарим хүн антихристийн зарим нэг илрэл, антихристийн зан чанарын тодорхой нэг илэрхийлэлтэй байдаг ч үүний зэрэгцээ үнэнийг хүлээн авч, хүлээн зөвшөөрч, хайрладаг. Тэд авралын боломжит бай юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг”). “Бурханы ганц үгээс болж олон хүн сул дорой, сөрөг байдлыг үргэлж мэдэрдэг бөгөөд Бурхан өөрсдийг нь орхисон гэж үргэлж боддог—үүний улмаас тэд Бурханыг үргэлжлүүлэн дагаж, урагшлах хүсэлгүй болдог. Үнэндээ чи орхигдоно гэж юу болохыг ойлгодоггүй; өөрийгөө орхидог чинь л жинхэнэ орхилт юм. Заримдаа Бурханы чамайг тодорхойлсон үг бол зүгээр л уурласандаа хэлсэн үг юм; Бурхан чиний талаар дүгнэлтэд хүрсэн хэрэг яавч биш, чамайг яллаж байгаа хэрэг ч биш, энэ нь чиний эцсийн хүрэх газартай, эсвэл Бурхан эцэст нь чамд юу өгөхтэй ямар ч хамаагүй, тэр ч бүү хэл, Бурханы эцсийн шийтгэл биш. Энэ нь чамайг шүүж, харьцах үгээс цаашгүй. Тэдгээр нь чамд зориулсан Бурханы дэврүүн найдлагыг өгүүлдэг, чамд сануулж, анхааруулах үг бөгөөд Бурханы зүрх сэтгэлээс гарсан үг юм. Гэвч шүүлтийн энэ үгээс үүдэн бүдэрч, Бурханыг хаядаг зарим хүн бий… Заримдаа хүмүүс Бурхан өөрсдийг нь орхисон гэж боддог. Гэвч үнэндээ Бурхан чамайг орхиогүй, зүгээр л чамайг хойш тавьж, жигшиж, чамд анхаарал хандуулахыг хүсдэггүй. Гэхдээ Бурхан чамайг үнэхээр орхисон юм биш. Бурханы гэрт үүргээ биелүүлэхээр хичээл зүтгэл гаргадаг ч өөрсдийн мөн чанар, харуулсан янз бүрийн зүйлээсээ үүдэн үнэндээ Бурханд хаягддаг хүмүүс бий; тэд үнэхээр сонгогдоогүй, ердөө хэсэг хугацаанд л үйлчлэл үзүүлсэн. Харин зарим хүнийг Бурхан сахилгажуулж, цээрлүүлж, шүүхийн тулд чадах бүхнээ хийдэг; Тэрээр тэдэнд хандахдаа хүний үзэлд нийцдэггүй янз бүрийн арга ашигладаг. Зарим хүн Бурханы үгийг ойлголгүй, Бурхан өөрсдийг нь дээрэлхэж, сэтгэлийг нь шархлуулж байна гэж боддог. Тэд Бурханы өмнө амьдрах ямар ч нэр төргүй гэж бодож, Бурханыг цаашид шархлуулахыг хүсдэггүй бөгөөд чуулганыг орхидог. Тэр ч бүү хэл, ингэх нь эрүүл ухаантай хэрэг гэж боддог тул Бурханаас нүүр буруулдаг—гэвч үнэн хэрэгтээ Бурхан тэднийг хаяагүй. Тийм хүмүүс Бурханы хүслийг огт ойлгодоггүй. Тэд зарим талаар хэт мэдрэг байж, Бурханы авралыг орхихдоо тулдаг. Тэд үнэхээр мөс чанартай гэж үү? Бурхан заримдаа хүмүүсээс зайгаа барьж, заримдаа өөрсдийгөө эргэцүүлэг хэмээн тэднийг хэсэг хугацаанд хойш тавьдаг ч үнэндээ тэднийг хаяагүй; Бурхан тэдэнд гэмших боломж олгож байгаагаас биш, тэднийг үнэнээсээ хаяж байгаа юм биш. Бурхан олон муу үйл үйлдсэн антихристүүд болон хорон муу хүмүүсийг л үнэхээр хаядаг. ‘Би Ариун Сүнсний ажилгүй байгаа мэт санагдаж байна, бас урт удаан хугацаанд Ариун Сүнсний гэгээрэлгүй байлаа. Бурхан намайг хаясан юм болов уу?’ гэж зарим хүн хэлдэг. Энэ бол эндүүрэл юм. Бурхан чамайг хаясан, Бурхан чамайг аврахгүй гэж чи хэлдэг, тэгвэл Бурхан чиний төгсгөлийг тогтоосон хэрэг үү? Ариун Сүнсний ажлыг мэдэрч чадахгүй үе байдаг ч Өөрийнх нь үгийг унших эрхийг чинь Бурхан хасаагүй, төгсгөлийг чинь ч тогтоогоогүй, аврагдах зам чинь мухардаагүй байгаа, гэтэл чи юунд тэгтлээ гутраа вэ? Чи муу байдалд орж, чиний сэдэл, үзэл сурталд асуудал гарч, сэтгэл санааны байдал чинь гажуудсан байна. Хэрэв чи үнэнийг эрж хайснаар эдгээр зүйлийг залруулах гэж хичээлгүй байнга Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж, Бурханд хариуцлагыг нялзааж, тэр ч бүү хэл, ‘Бурхан намайг хүсэхгүй байна. Иймээс би Бурханд итгэхээ больсон’ гэж хэлэх юм бол хөгийн аашилж байгаа хэрэг бус уу? Чи эрүүл ухаангүй байгаа юм биш үү?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”). Бурханы үг миний зүрх сэтгэлд хүрсэн. Тэгээд Бурхан намайг таягдан хаяагүй, яллаагүй, үр дүнг минь тогтоогоогүйг ойлгосон. Үнэндээ, хэр завхарсныг минь Бурхан анхнаасаа л мэдээд, цагийг нь олж намайг ах эгч нараар илчлүүлэхээр зохицуулж, миний завхарсан зан чанар, замнасан буруу замыг үгээрээ илчилсэн, учир нь ингэснээр л би өөрийгөө мэдэж чадах байлаа. Энэ нь үнэндээ өөрчлөгдөх сайхан боломж байж! Бурхан намайг аврахын тулд л шүүж, гэсгээж, засаж, харьцсан юм байна лээ! Гэтэл би үзлээрээ Бурханы хүслийг буруугаар ойлгож, Бурханы шүүлт, гэсгээлтээс яллалт олж хараад, намайг таягдан хаях нь гэж бодсон. Антихристийн илрэлтэй болохоор минь Бурхан намайг яавч хүсэхгүй, би сөнөх заяатай гэж эндүү ташаа итгэсэн. Гэтэл үнэндээ Бурханы нүдэнд миний бүх илрэл хэвийн байж. Би антихрист зан чанарын илрэлтэй ч антихрист гэж тогтоогдох хэмжээнд тулаагүй байсан юм. Бурхан антихрист мөн чанартай хүмүүсийг таягдаж, шийтгэхийг хүсдэг. Ёрын уг чанар, мөн чанартай, үнэнийг үзэн ядаж, жигшдэг учраас тэд хэзээ ч гэмшиж чаддаггүй, юу ч буруу хийлээ гэсэн хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, нэр төр, байр сууриа хамгаалахын тулд яахаас ч буцдаггүй. Би хэт гүн завхарсан, буруутай гэдгээ ухаарч болохуйц хэвээр байсан учир гэмших боломж байсаар л байлаа. Би антихрист зан чанартай л болохоос үнэнийг хүлээн авдаггүй антихрист биш байж. Гэхдээ тухайн үед би Бурханы хүслийг ойлгоогүй, Бурханы хайр, зөвт зан чанарыг мэдээгүй юм. “Бурхан намайг хүсэхээ больсон юм чинь ямар ч зүтгэл гаргаад дэмий. Ертөнцөд махан биеийн таашаал эдлэхгүй бол өөр юу ч үгүй болох нь” гэж бодсон. Хийсэн зүйлээ эргэн бодоод, тэгэхэд ёстой их ичсэн шүү. Бурханд насан туршдаа дагана гэж олон удаа амласан ч тэр удаад шүүгдэж, илчлүүлснийхээ дараа идэвхгүй болж, Бурханы авралыг үгүйсгэж, Бурханд итгэхээ больж, бүр ертөнцөд буцаад, махан биеийн таашаал хөөцөлдье гэж эргэлзэлгүй сонгосон. Би өөрийгөө мөс чанартай гэж хэлж яаж чадав аа? Бурханы хүслийг ойлгосон учраас дахиад найдвар төрж, үхлээс буцаад амилсан мэт санагдсан шүү. Амьдрал дахь бусад бүх зүйлээ орхиод, Бурханы үгийг эргэцүүлж, магтан дуу дуулж, Бурханы үгийн уншлага сонсож, Бурханы хүслийг хайж эхэлсэн. Тэгэхэд Бурханд итгэх замаа шинээр эхлүүлж байх шиг санагдсан юм. Дахин нэг удаа Бурханы өршөөл хүртэж, Бурханы дэргэд байгаагаа мэдрээд, аажмаар сэтгэлийн амар амгалан, баяр баяслыг олж, бас зүрх сэтгэлдээ чуулганд эргэн очихыг хүссэн. Гэхдээ Бурханы гэр намайг хүлээн авах эсэхийг мэдэлгүй, Бурханд залбираад, намайг өршөөж, авраач гэж гуйлаа.

Хэдэн долоо хоногийн дараа Бурханы үгийн бас нэг хэсгийг хараад, Бурханы хүслийн талаар нэмж бага зэрэг ойлгосон. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Урьд нь, муу зүйл хийснээсээ болж чуулганаас хөөгдөж, ах эгч нартаа гологдсон нэг хүн байсан. Цөөн хэдэн жил тэнүүчилснийхээ дараа тэр одоо эргэж ирсэн. Түүний зүрх сэтгэл Бурханыг бүрмөсөн орхиогүй нь сайн хэрэг; түүнд аврагдах боломж, найдвар байсаар байгаа. Тэрээр зугтаж, итгэхээ болиод, шүтлэггүй хүмүүстэй адил болсон бол нэгмөсөн дуусах байсан юм. Хэрэв тэр эргэлт хийж чадаж байгаа бол найдвар байсаар байна; энэ нь ховор агаад эрхэм нандин юм. Бурхан хүмүүст яаж ч хандаж, тэднийг үзэн ядаж, жигшдэг бай хамаагүй, хүмүүс өөрчлөгдөж чадах цаг ирвэл Бурхан асар их тайтгарна. Энэ нь, хүмүүсийн зүрх сэтгэлд багахан ч гэлээ Бурхан бий, тэд хүний эрүүл ухаанаа бүрэн алдаагүй, хүн чанараа бүрэн гээгээгүй, Бурханд итгэхийг зорьсон хэвээр, Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурхан руу эргэн очих санаатай гэсэн үг байх болно. Бурханыг зүрх сэтгэлдээ үнэхээр байлгадаг хүмүүсийн хувьд Бурханы гэрийг хэзээ орхисон нь хамаагүй, эргэн ирж, энэ гэр бүлийг зүрх сэтгэлдээ тээсээр байвал Миний сэтгэл бага зэрэг уяран татагдаж, бага зэрэг тайтгарна. Харин тэд хэзээ ч эргэн ирэхгүй бол Би үүнийг харамсалтай хэрэг гэж бодно. Хэрэв тэд эргэн ирээд, үнэхээр гэмшиж чадвал Миний зүрх сэтгэл баяр баясал, тайтгарлаар тун их бялхана. Холдон явах үедээ чи нэлээд сөрөг, муу байдалд байсан нь гарцаагүй; гэсэн ч одоо чи эргэн ирж чадсан бол Бурханд итгэсээр байгаа гэдгийг чинь энэ нь баталж байна. Гэхдээ чи цааш үргэлжлүүлж чадах эсэх нь тодорхойгүй хүчин зүйл, учир нь хүмүүс маш хурдан өөрчлөгддөг. Нигүүлслийн эрин үед Есүс хүмүүсийг өрөвдөж, нигүүлсжээ. Зуун хониноос нэг нь төөрвөл нэг хонь хайхын тулд Тэрээр ерэн есөн хонио орхино. Эдгээр үг нь нэг төрлийн механик арга барил биш, мөн дүрэм журам ч биш; харин ч эдгээр нь хүмүүст хандах Бурханы санаа зорилго, тэднийг аврах Бурханы ирмүүн санаархал, тэднийг гэх Түүний гүн гүнзгий хайрыг харуулдаг. Энэ бол аливааг хийх арга зам биш; энэ нь нэг ёсны зан чанар, сэтгэлгээ юм. Иймээс зарим хүн зургаан сар, жилээр явдаг, хэчнээн олон сул талтай, хэчнээн олон эндүүрлээс болж зовдог хэр нь, хожим ухаан орж, мэдлэгтэй болж эрс өөрчлөгдөж, зөв замд эргэж орж чаддаг нь Намайг тун их тайтгаруулж, өчүүхэн жаахан баяр хөөрийг авчирдаг. Мэдрэхүйн таашаалын энэ ертөнцөд, ийм ёрын муу эрин үед бат зогсож, Бурханыг хүлээн зөвшөөрч, зөв замд эргэн орох чадвартай байна гэдэг бол нэлээд их тайтгарал авчирдаг, сэтгэл догдлуулам зүйлс билээ. Жишээлбэл хүүхэд өсгөхийг аваад үзье: Тэд элбэрэлтэй ч байсан үгүй ч байсан, хэрэв тэд чамайг хүлээн зөвшөөрөхгүй гэрээсээ яваад хэзээ ч эргэж ирэхгүй бол чамд ямар санагдах вэ? Сэтгэлийнхээ гүнд чи тэдний талаар санаа зовсоор, ‘Хүү минь хэзээ ирэх бол доо? Түүнтэйгээ уулзах юм сан. Эцсийн эцэст тэр чинь миний хүү, би түүнийг дэмий өсгөж, хайрлаагүй шүү дээ’ гэж үргэлж гайхширах болно. Чи үргэлж ингэж бодож ирсэн; чи үргэлж тэр өдрийг ирээсэй гэж хүсэн хүлээсэн. Энэ тал дээр Бурханд байтугай бүгдэд нь адилхан санагддаг. Хүн төөрөлдсөнийхөө дараа буцах замаа олж, үрэлгэн хүү эргэж ирээсэй гэж Бурхан бүр ч их найддаг биш үү? Өнөөдрийн хүмүүс биеийн хэмжээ багатай хэдий ч Бурханы хүслийг ойлгох өдөр ирнэ, харин үнэхээр итгэх хүсэлгүй хүмүүс, үл итгэгчид байх юм бол Бурхан тэдэнд санаа зовохгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд байнга шаардлага тавьдаг хүмүүс бол хамгийн ухаангүй хүмүүс юм”). Бурханы үг уншсаны дараа нэлээд их сэтгэл хөдөлсөн. Яг л эх нь хүүхэдтэйгээ ярьдаг шиг Бурхан надтай нүүр тулан ярилцаж байх шиг санагдсан. Бурхан намайг хамгийн их арга мухардах үед тайтгаруулж, найдлага өгч, хүмүүсийг хайрлах хайр нь бодитойг харуулсан юм! Бурхан хүмүүсийг дураараа яллаж, алдаггүй. Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтнийг аврахаар бие махбодтой болж ирсэн. Бурхан миний бодсон шиг намайг үнэндээ хэзээ ч орхиогүй. Харин завхарсан зан чанар, явсан буруу замын минь төлөө намайг зүгээр л шүүж, гэсгээж байсан нь Бурханы зөвт, ариун байдал, бас намайг өөрчлөх арга байсан юм. Бурхан гэмшихийг минь хүлээж байсан, гэтэл би Бурханы талаар олон үзэл тээж, буруугаар ойлгоод, Бурханы шүүлт, авралыг таягдан хаялт, шийтгэл гэж бодож, Бурханы хүслийг ойлгоогүй, бас дуулгавартай хандлага баримтлаагүй. Би үргэлж хувийн үзэл бодлоо баримталж, өөрийн бодлыг үнэн гэж үзсэн. Би маш тэрслүү байсан ч надад дутагддаг зүйл, унаж бүтэлгүйтэх газрыг минь Бурхан мэдэж байсан. Намайг сэрж, эрүүл ухаанаа эргүүлэн олж авах хүртэл Бурхан замчилсан. Хүмүүсийг аврах Бурханы санаа чин үнэн гэдэг нь харагдсан. Хүмүүс Бурханы нэр, Бурханы замыг баримталж байгаа цагт Бурхан авралын гараа үргэлж сунгана. Бурхан биднийг санаснаас илүү их хайрлаад, бүх хүний амийг хариуцдаг. Би чин сэтгэлээсээ гэмшвэл нэг их оройтоогүй, завхарсан зан чанараа өөрчлөөд, аврагдах боломжтой хэвээр байгаагаа мэдсэн. Бурханы хүслийг ойлгомогц сөрөг байдал, буруу ойлголт минь өөрчлөгдсөн.

Дараа нь, Бурханы үгийн бас нэг хэсгийг уншаад, Бурханы шүүлтийн ажлын ач холбогдлыг бага зэрэг ойлгосон юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Чамд өөрийг чинь мэдүүлж, зан чанарыг чинь өөрчилж, түүнчлэн үнэ цэнийг чинь мэдүүлж, Бурханы бүх үйлдэл зөвт бөгөөд Бурханы зан чанар, Бурханы ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүнийг аврахын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрлаж, хүнийг аварч, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг харуулах гэсэндээ Бурхан яллаж, харааж, шүүж, гэсгээдэг. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг ил болгохыг хүсдэг гэдгийг мэддэггүй бол туршлагажих ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд амийг эрэлхийлэх нь аврал хүлээн авахын тулд хүний хийх ёстой зүйл юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл, түүнчлэн тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрласан хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс боддог. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө захирагдаж, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хайр найргүй цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хүний үнэргүй санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр буун ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт байсан ч бай, эсвэл хайр найргүй цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний төрлүүдийг ил болгож байгаа эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой). Би Бурханы шүүлтийн ажлыг ойлгодоггүй байсан гэдгээ Бурханы үг уншаад ойлгосон. Бурханы ажлыг анх хүлээн авахдаа би Бурханы маш их хайр, өршөөл, Ариун Сүнсний гэгээрэл хүртсэн шүү дээ. Бурханы нигүүлсэл хүртээд л баярлаж, өөрийгөө Бурханы гар дахь нялх хүүхэд, Бурханы нандигнадаг нэгэн, онцгой, төгс төгөлдөр хүн гэж бодоод Бурханд хатуу шүүгдэхгүй гэж санасан. Иймээс Бурханы хатуу шүүлт, гэсгээлт нүүрлэж, Бурханы хатуу үг миний тэрслүү байдал, эсэргүүцэл, антихрист зан чанарыг илчлэх үед Бурханд таягдуулах нь гэж бодоод бүх зүтгэл минь талаар өнгөрсөн гэж санагдсан учир чуулганыг орхихоор шийдсэн. Би ерөөл хүсэх хүсэл, ойворгон санаархал, мэдлэггүй байдлаасаа болоод Бурханаас урвасан. Амиа хичээснээсээ болж Бурханы яллалтыг л хараад, хүмүүсийг аврах хүслийг нь ойлгож чадаагүй. Нигүүлслийн эрин үед Бурхан хүмүүсийг эцэс төгсгөлгүй өршөөж, хүлцэж, бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан боловч хүмүүсийг Сатан гүн гүнзгий завхруулсан байсан. Бурханы хатуу шүүлт, гэсгээлт л хүмүүсийн завхарсан зан чанарыг өөрчилж, биднийг Сатаны ноёрхлоос бүрэн аварч чадна. Би маш их завхраад Сатаны биелэл болж, сэрэхийн тулд Бурханаар ингэж хатуу шүүлгэж, гэсгээгдэх хэрэгтэй байж. Учир нь Сатаны завхруулсан үзэшгүй муухай төрхийг минь иймэрхүү ажил л харуулж чадна, тэгснээр л би өөрийгөө үзэн яддаг болж, Сатаныг орхиж чадна. Үүнгүйгээр би өөрийгөө төгс, Бурханаар хайрлуулдаг гэж бодсоор байгаад хэзээ ч үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлэлгүй үхэн үхтлээ антихристийн буруу замаар явах байж. Би Бурханд итгэдэг ч огт зовохыг хүсэлгүй Бурханд эрхэлж, үүрд нялх хүүхэд шиг Бурханы өршөөл, ерөөл эдлэхийг хүссэн. Энэ маягаар ер нь Бурханаар ариусгуулж яаж чадах юм бэ? Би мэдлэггүй, аминчхан болохоороо Бурханы шүүлтийн ажил дахь хайр, ерөөлийг хараагүй, тэгээд Бурханыг буруугаар ойлгож, Бурханаас нүүр буруулж, урваад, мэдлэггүй, аминч байдлынхаа төлөө хүнд төлөөс төлсөн. Бурханы шүүлтийн ажлын асар их ач холбогдлыг ухаарсны дараа дахин Бурханыг дагаж, Бурханы ажлыг туулах итгэл төрсөн юм. Яагаад гэвэл үзэлд минь нийцдэг эсэхээс үл хамаараад Бурханы ажил намайг ариусгах, завхарсан зан чанарыг минь өөрчлөхийн төлөө л хийгддэг гэдгийг ойлгосон. Энэ нь намайг Сатаны ноёрхлоос бүрэн аврахын төлөө байж.

Дараа нь би Бурханы үгээр өөрийгөө эргэцүүллээ. Тэгээд Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. “Биеэ тоосон уг чанартай хүмүүс Бурханд дуулгаваргүй хандаж, Бурханыг эсэргүүцэж, Түүнийг шүүх үйл үйлдэж, Түүнээс урван, өөрсдийгөө өргөмжилж, өөрсдийн хаант улсыг байгуулах гэж оролдох чадвартай. Бурханы ажлыг хүлээн авсан нэг улсад хэдэн түмэн хүн байлаа, тэгээд Бурханы сонгосон хүмүүсийг удирдаж, хариул гээд Бурханы гэр чамайг тийш нь илгээлээ гэе. Бас Бурханы гэр чамд эрх мэдэл өгч, Миний юм уу өөр хэн нэгний хараа хяналтгүйгээр дангаараа ажиллах боломж олголоо гэе. Хэдэн сарын дараа чи бүрэн эрхт захирагч шиг болчхоод бүх эрх мэдлийг гартаа атган, шийдвэр гаргаж, сонгогдсон бүх хүн чамайг биширч, шүтэж, Бурхан мэт дуулгавартай дагах байсан. Ихэнх нь бүр чиний өмнө өвдөг сөгдөж, чамд бөхөлзөхдөө тулж, үг бүрээрээ чамайг магтан дуулж, чамайг гүн ухвартай номлодог гэлцэх ба чиний айлдварууд тэдэнд хэрэгтэй бөгөөд чи тэдний шаардлагыг хангаж чаддаг гэж зогсоо зайгүй хэлэн бүгдээрээ чиний өмнө сөгдөхдөө ‘Бурхан’ гэдэг үгийг ер дурдахгүй байх байлаа. Чи энэ ажлыг яаж хийсэн байх вэ? Энэ хүмүүс ингэж бодох чадвартай байна гэдэг бол Бурханд гэрчлэл хийх нь чиний хийж байсан ажилд огт багтаагүй байсныг батална; харин ч чи зөвхөн өөртөө гэрчлэл хийж, өөрийгөө гайхуулжээ. Чи яаж ийм үр дүнд хүрч чадах вэ? Зарим хүн ‘Миний нөхөрлөдөг зүйл бол үнэн; би хэзээ ч өөрийгөө гэрчлээгүй!’ гэж хэлдэг. Чиний тэр хандлага—тэр байдал бол Бурханы байр сууринаас хүмүүст нөхөрлөхөөр оролддогхүний байдал мөн, энэ бол завхарсан хүний байр сууринд зогсож байгаа этгээдийнх биш юм. Чиний хэлдэг бүхэн хоосон яриа бөгөөд бусдад шаардлага тавьж байгаа явдал; энэ нь чамтай ямар ч хамаагүй. Тиймээс чиний хүрэх үр дүн бол хүмүүсээр өөрийгөө шүтүүлж, өөртөө атаархуулж, өөрийгөө магтуулах явдал бөгөөд эцэстээ бүгд чиний тухай мэдлэгтэй болж, чамайг магтаж, гэрчилж, өргөмжилж, тэнгэрт тултал магтана. Тэр үед чи дуусна; чи бүтэлгүйтнэ! Энэ нь та бүгдийн яг одоо явж байгаа зам биш гэж үү? Хэрвээ чамаас хэдэн мянга, эсвэл хэдэн арван мянган хүмүүсийг удирдаач гэж хүсвэл чи баярлан хөөрөх байсан. Тэгээд биеэ тоох болж, Бурханы байр суурийг эзлэхээр оролдож, үг хэлж, дохиж зангаж эхлэх ба юу өмсөж, юу идэж, яаж алхахаа мэдэхгүй болох байсан. Чи амьдралын тав тухад умбаж, өөрийгөө өргөмжлөх ба жирийн ах эгч нартай уулзаж доош орохгүй. Чи бүрэн доройтоод илчлэгдэж, таягдан хаягдаж, тэргүүн тэнгэрэлч шиг доош цохигдон унана. Та нар бүгд ингэх чадвартай, тийм биз дээ?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”). Би Бурханы үгийг эргэцүүлээд, өөрийнхөө ааш авирыг саналаа. Үүргээ биелүүлж эхэлснээсээ хойш би өөрийн мэдэлгүй антихристийн замаар замнасан байж. Ах эгч нарынхаа зүрх сэтгэлд орон зай эзлэх гээд, илүү их нэр төр, эрх мэдлийн төлөө ах эгч нараасаа хүндлэл хүлээх гэж элдэв янзын худал хуурмагаар зүсээ хувиргасан. Үүнээс гадна, зогсоо зайгүй тушаал дэвшиж байсан учраас өөрийгөө ах эгч нараасаа дээр гэж санаж, Бурхан намайг сайшаагаад, бусдыг удирдуулахаар тогтоосон гэж бодоод айхтар биеэ тоож, бусдыг доош нь хийж, ах эгч нараа дуулгавартай дагуулж, захирахыг хүсэж, бүх хүнийг өөрийнхөө өмнө аваачсан. Үүрэгтээ үнэний зарчим эрж хайхад анхаараагүй, бас ах эгч нараа над шиг сайн биш гэж бодсон учраас бодол, саналыг нь асуугаагүй. Цуглааны үеэр тэднийг бүх хүний өмнө дураараа шүүмжилж, загнаж, үүрэг дэх гажуудал, алдааг нь илчилж, маш их сөрөг болгоод, надтай хамтран ажиллах хүсэлгүй болгосон. Бас миний манлайллыг дага, үүргээ миний арга барилаар биелүүл гэж бусдаас хүссэн мөртөө ах эгч нараа үнэний зарчмыг эрж хайхад замчлаагүй. Бурханы үгийн илчлэл байгаагүй бол би биеэ тоосон гэдгээ мэдрэхгүй, байр суурь хөөцөлдөх хүсэл, санаархлаа ноцтой асуудал гэж бодохгүй, бас антихристийн замаар орсноо ухаарахгүй байх байж. Бурханы үг үнэн төрхийг минь илчлээгүй бол би антихристийн замыг зөрүүдлэн дагаж, уучилшгүй юм хийсээр байгаад эцэстээ Бурханд устгуулах байж.

Дараа нь Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Бурханы үг уншаад, өөрийгөө ойлгох гэж эргэцүүллээ. Би өөрийгөө ондоо гэж үзсэн. Ялангуяа удирдагч болж, байр суурь олж авсны дараа сатанлаг уг чанар минь бүр ч их илчлэгдсэн. Биеэ тоож, онгироод, ах эгч нартаа шүтэгдэж, тэднийг дуулгавартай дагуулахыг хүссэн. Бурхан надад авьяас, байр суурь өгсөн, харин би эрх барихыг хүсээд, маш ичгүүртэй, харанхуй бүдүүлэг байж! Бурхан намайг жинхэнэ бүтээгдсэн зүйл байж, Өөрийнх нь дээд эрх, хангалтыг хүлээн авч, үүргээ биелүүлж, Өөрийг нь мэдэж авч, гэрчлэг гэж хүссэн. Гэтэл би Сатаны завхралд маш гүн өртөөд хэвийн хүний эрүүл ухаанаа алдаж, бүтээгдсэн зүйлийн байх байраа умартаад, эгэл хүн мэт биеэ авч явахыг хүсэлгүй супермен, агуу хүн, хүмүүст хүндлүүлж, бишрүүлдэг нэгэн байхыг хүссэн. Үнэндээ би ах эгч нартайгаа адилхан байр суурьтай байж. Бурхан онцгой билиг, авьяас хайрлаж, удирдагчийн албан тушаалаар намайг өргөмжилсөн гэхээр л би ах эгч нараасаа дээгүүр байр суурьтай гэсэн үг биш байсан. Би бүтээгдсэн зүйл хэвээр байсан. Эдгээр билиг, авьяасыг Бурхан өгсөн болохоор би онгиролгүй үүргээ сайн биелүүлж, зохистой бүтээгдсэн зүйл болоход зүтгэлээ төвлөрүүлэх ёстой байж.

Би эдгээрийг ухаармагцаа хэрэгжүүлэх замтай болж, сэтгэл уужирсан. Тэгээд үүргээ үргэлжлүүлэхийн тулд чуулган руу яаран буцахыг хүссэн. Энэ удаад Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэх шийдвэр минь илүү батажсан юм. Компьютер, утсан дээрээсээ Бурханд итгэхтэй холбоогүй бүх зүйлээ устгаад, бусад бүх юмыг хойш тавин, Бурханыг дагахаар шийдсэн. Хэд хоногийн дараа чуулганд эргэж очоод сайн мэдээ номлох үүрэгтээ төд удалгүй эргэн орсон юм. Бурханд талархъя! Энэ удаад дахин шинээр эхлээд, ах эгч нартайгаа ухамсартайгаар хамтарсан. Асуудал тулгарах болгонд ах эгч нарынхаа бодол, саналыг асууж, тэдний оролцоог хүссэн. Ганцаараа шийдвэр гаргахаа больж, ах эгч нартаа үзэл бодлоо тулгахаа байсан. Харин тэдэнд зөвлөгөө өгч, хэрэгжүүлэх сайн зам олохоор хамтран ажилласан. Бас, тэдэнд хүндлүүлж, тэднийг хянах гэж оролдохын тулд онгирохыг хүсэхээ больсон. Эрх мэдэл хүсэхээ болиод, оронд нь ах эгч нартайгаа цуг үнэний зарчим эрж хайж сурсан. Ингэж хэрэгжүүлээд урьд нь мэдэрч байгаагүй гүн амар амгаланг мэдэрсэн юм. Одоо ах эгч нартай харилцах харилцаа минь хавьгүй амар болж, тэд надтай хамтрахыг хүсдэг болсон. Би шинээр эхлэх боломж олгосонд нь Бурханд маш их талархдаг юм. Бурханы үг л биеэ тоосон зан чанар, байр суурийн эрэл хайгуулыг минь өөрчилж чаддаг нь үнэхээр мэдрэгдэж байна. Бурханы үг л надад бүтээгдсэн зүйлийн байр суурь эзэлж, ах эгч нартайгаа хамтран үүргээ сайн биелүүлж, хүний төрхийг амьдран харуулах боломж олгож чаддаг.

Ийм хатуу шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтаар би Бурханы хайрыг мэдэрч, завхарсан зан чанараа бага зэрэг ойлгоод, Бурханы ажлыг тодорхой олж харж, Бурханд илүү их итгэдэг болсон юм. Бурхан шүүлт, гэсгээлтээрээ хүмүүсийг яллаж, устгах гэдэггүйг би үнэхээр мэдэрч байна. Харин ч Бурханы үгэнд хэлдгээр, “Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Би дэндүү биеэ тоосон уг чанартай, хэт их санаархалтай, хэт ноцтой сатанлаг зан чанартай байсан болохоор Бурхан намайг ариусгаж, өөрчлөх, зөв зам руу замчлах гэж ийм хатуу шүүлт, гэсгээлт ашиглах ёстой байж. Намайг аварсанд нь Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хүнийг шүтэхийн үр дагавар

Сон Ю, Нидерланд 2019 онд би удирдлагын албан тушаалд бэлтгэгдэж, Вантай хамт ажиллаж байв. Вантай харилцах явцдаа Хятадад олон жил...

Бурханы хамгаалалт

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон,...

Leave a Reply