Бүтэлгүйтэл, саад бэрхшээлээр дамжуулан өсөх нь

2022-12-04

Шейла, Филиппин

Би 2020 оны арван хоёрдугаар сард Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Хэдэн сарын дараа намайг чуулганы удирдагчаар сонгов. Чуулганд хийх ёстой ажил, шийдвэрлэх асуудал олон байлаа. Би урам зоригтойгоор өөрийгөө дайчлан ажилдаа оров. Хэсэг хугацааны дараа чуулганы ажлыг бага зэрэг мэддэг болсон ч маш олон асуудалтай тулгарсаар байлаа. Олон шинэ хүн цуглаанд тогтмол оролцдоггүй, зарим нь онлайн цуурхалд автаж, зарим нь үзэгдлийн үнэнийг сайн ойлгодоггүй, шашны шийдэгдээгүй үзэлтэй, зарим нь хэт завгүй ажлаасаа болоод цуглаанд тогтмол оролцож чаддаггүй байв. Эдгээр асуудалтай тулгараад би бэрхшээлээ даван туулахад нь туслахын тулд Бурханы хүслийн талаар нөхөрлөхөөр шаргуу ажилласан боловч тэдний асуудал нь шийдэгдээгүй хэвээр байв. Би үнэхээр бухимдсан. Тэгээд өөрөөсөө миний бүх шаргуу хөдөлмөр яагаад үр дүнд хүрэхгүй байгаа юм бэ гэж байнга асуудаг байлаа. Бурхан яагаад манай чуулганыг ерөөхгүй байгаа юм бэ? Ах, эгч нарт маш олон асуудал тулгарч, тэдэнтэй хийсэн олон удаагийн нөхөрлөл минь бүтэлгүйтсэн байв. Магадгүй би удирдагч болоход тохиромжгүй байсан юм болов уу? Би өөрийгөө буруутгаж: Энэ бүх зүйл надаас болсон, хэрэв би хариуцлагаа хүлээж огцрох юм бол өөр хүн удирдагчаар үйлчлэх боломжтой болж ажил илүү амжилттай байх байв Би сэтгэлээр унаж, үүрэгтээ идэвхгүй болж, ажлаасаа чөлөөлөгдөхийг л хүлээж байлаа. Тэр ч бүү хэл Бурхан намайг ил гаргаж, бүтэлгүйтүүлэхийн тулд эдгээр бэрхшээлийг бий болгож байна, Бурхан намайг аль хэдийн хаясан байх гэж бодсон. Энэ бодол намайг айлгав. Бурхан намайг орхичихсон юм болов уу? Би залбирч, эрж хайж байсан ч Бурханы хүслийг ойлгоогүй хэвээр байлаа. Бурхан намайг орхисон гэсэн бодол үе үе төрсөөр, үргэлж сэтгэлээр унасан, ядарч сульдсан, сул дорой санагдаж, үнэхээр айж, надад Ариун Сүнсний ажил байхаа больсон юм шиг санагдсан.

Тэр үед чуулганд хэд хэдэн багийн удирдагч дутагдаж байсан тул зааварлагч зарим нэг шинээр ирсэн хүнийг санал болгов. Би тэднийг нэг их шалгахгүйгээр шууд л томиллоо. Эхэндээ тэд бүгд үүрэг авмаар байна гэж байсан ч албан ёсоор эхлэхэд нэг нь ажил хийх хэрэгтэй, завгүй байгаа болохоор үүрэгт ажлаа хийж чадахгүй гэсэн, нөгөө нь гэр бүлийн асуудлаас болж цуглаанд хоцорч ирдэг, бас л үүрэгт ажлаа хийх боломжгүй байлаа. Эцэстээ би тэднийг одоогоор багийн удирдагчаар хөгжүүлэхэд тохиромжгүй гэж үзсэн. Би ажил дээр тулгарсан эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөн боловч нэг хэсэгтээ ямар ч үр дүнд хүрсэнгүй. Яг тэр үед би энэ бүх бүтэлгүйтлийг тэвчиж чадаагүй. Би үнэхээр сөрөг хандлагатай байсан ба бүр шинэ өдрийг үзэхээс ч айдаг байсан. Би маш их ажиллаж байсан ч ямар ч зүйл биелүүлээгүй байсан тул дахин чуулганы ажил хийхийг хүсээгүй. Бурхан чадваргүй гэдгийг минь илчлэхийг хүссэн учраас би ийм нөхцөл байдалтай тулгараад байна гэж бодсон ч өөрийгөө ийм байдалд оруулахыг хүсээгүй. Үүргээ биелүүлэхдээ үр дүнд хүрэхгүй байгаа учраас илчлэгдэж, таягдан хаягдахыг хүсээгүй.

Нэг удаа сүнслэг үйл ажиллагааныхаа хүрээнд “Хариуцлага хүлээж, огцрох зарчмууд”-ыг харсан: “Үнэнийг хүлээн авдаггүй, бодитой ажил хийж чаддаггүй, Ариун Сүнсний ажилыг аль эрт алдсан аливаа хуурамч удирдагч юм уу ажилчин хариуцлага хүлээж, огцрох ёстой” (Үнэнийг хэрэгжүүлэх 170 зарчим). Үүнийг уншаад надад улам л сөрөг сэтгэгдэл төрөв. Би юу хийх ёстой вэ? Чуулганы нэг ч асуудлыг шийдээгүй болохоор би хуурамч удирдагч юм байна. Чадварлаг хүнийг удирдагч болгохын тулд би хариуцлагаа хүлээгээд огцрох ёстой юу? Чуулганы ажлыг хийгээд хэдийн гурван сар болсон ч би чуулган дотор байсан асуудлуудыг шийдэж амжаагүй л байлаа. Ийм нөхцөлд ч би Бурханы хүслийг ойлгоогүй хэвээр байсан бөгөөд ямар ч ахиц дэвшил гаргаагүй, бүр Бурханыг буруугаар ойлгож байлаа. Бусад хүн намайг хэтэрхий сөрөг гэж бодох вий гэж санаа зовж, огцрох бодолтой байна гээд намайг зэмлэх вий гэж айж байлаа.

Би нэг удаа цуглаан дээр Бурханы үгээс үүнийг уншлаа: “Чи бол эгэл жирийн хүн. Чи олон бүтэлгүйтэл, адармаатай олон үе, шүүлтийн олон алдаа, олон гажуудлыг туулах ёстой. Энэ нь чиний завхарсан зан чанар, сул тал, дутагдал, мэдлэггүй, мунхаг байдлыг бүрэн илчилж, чамд өөрийгөө дахин шинжилж, танин мэдэх, Бурханы төгс хүчин, бүрэн мэргэн ухаан, Бурханы зан чанарыг мэдэх боломж олгоно. Чи Бурханаас эерэг зүйлсийг олж авч, үнэнийг ойлгож, бодит байдалд орно. Туршлагын чинь явцад чиний хүссэнээр болохгүй, чамайг хүчин мөхөстүүлэх олон зүйл тохиолдоно. Ийм үед чи эрж хайж, хүлээх ёстой; чи асуудал бүр дээр Бурханаас хариулт авч, асуудал бүрийн цаад мөн чанар, төрөл бүрийн хүний мөн чанарыг Бурханы үгээс ойлгох ёстой. Эгэл жирийн, хэвийн хүн ингэж авирлах ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханы үгийг эрхэмлэх нь Бурханд итгэх итгэлийн үндэс юм). Бурхан бол гайхалтай мэргэн. Би Бурхан хэрхэн ажилладаг талаар шинэ ойлголттой болов. Хүн бүр үүргээ биелүүлэхдээ зарим нэг бүтэлгүйтэл, саадыг даван туулах ёстой бөгөөд Бурханы хүсэл бол энэ бүхнээр дамжуулан надаар үнэнийг эрж хайлгаж миний завхралыг шийдвэрлэх явдал байсныг би олж харлаа. Би үүргээ биелүүлэхдээ зарим нэг бэрхшээлтэй тулгарч, бүтэлгүйтлийг туулсан ч үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайгаагүй. Үүрэгтээ ямар ч амжилт гаргаагүй, удирдагч хүний хийх ёстой зүйлийг хийгээгүй юм шиг санагдаж байнга л огцрох тухай боддог байсан бөгөөд бүр өөрийнхөө бодит байдлын талаар бусдад хэлж зүрхлээгүй. Би үнэхээр мунхаг байж. Би Бурханы хүслийг ойлгоогүй, яагаад Бурхан надад ийм зүйл тохиолдохыг зөвшөөрч байгааг ойлгоогүй. Би Бурханы үгээс өөрийгөө жирийн нэг хүн болохоор үүргээ биелүүлэхдээ зарим нэг бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарах нь хэвийн зүйл гэдгийг олж харсан. Үүнд Бурханы хүсэл агуулагдаж байлаа. Тэгээд би ах, эгч нартаа сүүлийн үеийн байдлынхаа талаар сэтгэлээ нээж, тэднээс тусламж хүсэв. Мөн хариуцлага хүлээж, огцрох бодолтой байгаагаа тэдэнд хэллээ. Тэд намайг дорд үзээгүй бөгөөд харин ч надад тусалж, зоригжуулж, Бурханы үгээр нөхөрлөхөд сэтгэл минь үнэхээр их хөдөлсөн.

Тэд надад Төгс Хүчит Бурханы үгээс уншиж өгөв. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлыг туулах явцдаа хэчнээн удаа бүтэлгүйтэж, унаж, засалт, харьцалт туулж, илчлэгдсэн чинь хамаагүй, эдгээр нь муу зүйл биш. Чамайг яаж засаж, харьцсан, удирдагч, ажилчин, эсвэл ах, эгч нарын хэн тэгсэн нь хамаагүй, эдгээр нь бүгд сайн зүйл юм. Чи үүнийг санах ёстой: Чи хэчнээн их зовсон ч үнэндээ үр шимийг нь хүртэж байгаа. Туршлагатай хэн боловч үүнийг баталж чадна. Юу ч боллоо гэсэн засалт, харьцалт туулж, илчлэгдэх нь үргэлж сайн зүйл юм. Энэ нь яллалт биш. Энэ бол Бурханы аврал бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Хэрвээ чи үнэнийг үнэхээр ойлгодог, зүрх сэтгэлийнхээ гүнд нуугдсан завхарсан зүйлсийг ухан гаргаж чаддаг, тэдгээрийг тодорхой ялган салгаж чаддаг бол энэ нь сайн зүйл, энэ нь амийн оролтын томоохон асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд зан чанарын өөрчлөлтөд асар их ашиг тустай юм. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдалд орно. Энэ нь үнэхээр гайхалтай зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой). “Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь үнэнийг хайрладаг хүмүүсийг аврах аврал, хүсэл, шийдвэртэй хэсгийг нь, мөн тэдний зүрх сэтгэл дэх үнэн болон зөв шударга байдлыг хүсэн эрмэлздэг хэсгийг нь аврах аврал юм. Хүний шийдвэр гэдэг нь тэдний зүрх сэтгэл доторх зөв шударга байдал, сайн сайхан, үнэнийг хүсэн эрмэлздэг хэсэг бөгөөд мөс чанартай байдаг. Бурхан үнэнийг ойлгуулж, олж авхуулах, завхралыг нь цэвэрлэж, амь зан чанарыг нь өөрчлөхийн тулд хүмүүсийн энэ хэсгийг аварч, үүгээр дамжуулан завхарсан зан чанарыг нь өөрчилдөг. Хэрвээ чиний дотор эдгээр зүйл байдаггүй бол чи аврагдаж чадахгүй… Петр бол үр жимс гэж яагаад хэлдэг вэ? Учир нь түүнд үнэ цэнтэй зүйл, төгс болгууштай зүйл байсан. Тэрээр бүх зүйл дээр үнэнийг эрж хайж, шийдэмгий, тууштай хүсэл эрмэлзэлтэй байсан; тэрээр эрүүл ухаантай, зовлон туулахад бэлэн, үнэнийг чин сэтгэлээсээ хайрладаг байв; тэрээр ямар нэг зүйл тохиолдоход зүгээр өнгөрүүлэлгүй, бүх зүйлээс сургамж авч чадсан. Эдгээр нь бүгд давуу тал юм. Хэрвээ чамд эдгээр давуу талын аль нь ч байхгүй бол асуудалтай гэсэн үг. Үнэнийг олж авч, аврагдахад чамд амаргүй байх болно. Хэрвээ чи яаж туршлагажихаа мэдэхгүй, эсвэл туршлагагүй бол бусдын бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй. Чи Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах чадваргүй, чамд ямар нэг зүйл тохиолдох үед яахаа огт мэддэггүй, асуудалтай тулгарах үедээ бухимдаж, уйлдаг, ялихгүй жаахан бүтэлгүйтэлтэй тулгараад сөрөг болж, зугтдаг, зөв хариу үйлдэл үзүүлж ерөөсөө чаддаггүй учраас—энэ бүхнээс болоод чиний хувьд амь руу орох боломжгүй байдаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Үүнийг уншсаны дараа нэг эгч надтай нөхөрлөж: “Бид ямар ч саад бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарсан, Бурханд залбирч, Бурханы хүслийг эрэлхийлэх ёстой, харин үнэн болон үүргээ орхих ёсгүй. Үүргээ орхих нь асуудлыг шийдэх зам биш юм. Үүргээ биелүүлэх явцад тулгардаг бэрхшээл, асуудлаар л дамжуулан бидний завхрал, дутагдал ил болж, бид өөрсдийгөө жинхэнэ утгаар нь таньж чадна. Тийм туршлагагүйгээр бид өөрсдийн завхрал болон бидэнд юу дутагдаж байгааг олж харж огтхон ч чадахгүй. Тэгвэл бид яаж өөрчлөгдөж чадах билээ? Иймээс бүтэлгүйтэх, бүдрэх нь муу зүйл биш бөгөөд энэ үед л бид үнэнийг эрж хайж, сургамж авах ёстой болохоос Бурханыг буруугаар ойлгож болохгүй. Хэрэв бид бэрхшээлтэй тулгарах үедээ зүгээр л огцроод, үүргээ орхичих юм бол яаж Бурханы ажлыг туулж, авралыг эрэлхийлэх юм бэ? Бид ямар гэрчлэлтэй байх юм бэ? Бурхан биднээс тийм ч их зүйл шаарддаггүй. Асуудал, зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ шийдэмгий байж, чин сэтгэлээсээ залбирч, үнэнийг эрж хайвал Бурхан биднийг залж чиглүүлэн, туслах болно” гэсэн юм. Энэ эгчийн нөхөрлөлийг сонссон нь намайг үнэхээр гэгээрүүлж, бүтэлгүйтэж, бүдэрч үзэх нь Бурханы хайр, үнэнийг эрж хайж, сургамж авах сайхан боломж гэдгийг ухаарсан. Петр амьдралынхаа туршид олон шалгалт, цэвэршүүлэлт, саад, бүтэлгүйтэл туулсныг бодоход, Петр заримдаа махан биеийн сул дорой байдалд ордог байсан ч Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алдаагүй, үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг эрж хайн, дутуугаа нөхсөөр байсан. Эцэст нь тэрээр үнэнийг ойлгож, Бурханыг мэдэж, Бурханыг дуулгавартай дагаж, хайрлах сэтгэлийг олж авсан. Би Петр шиг хүчтэй, шийдэмгий байж, Бурханы өмнө залбирч, саад бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ Түүний хүслийг эрж хайн, Бурханыг буруу ойлгож, буруутгахын оронд өөрт дутагдаж байгаа зүйлээ эргэцүүлэх ёстой.

Нэг удаа сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы хүслийг ойлгоход минь тусалсан Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс Бурханы үгийг анхаарч, зүрх сэтгэлийг нь ойлгож сурах ёстой. Тэд Бурханыг буруугаар ойлгох ёсгүй. Үнэн хэрэгтээ олон тохиолдолд хүмүүсийн зовнил өөрсдийнх нь ашиг сонирхлоос улбаалдаг. Ер нь бол, тэд ямар ч үр дүнгүй байх вий гэж айдаг: Тэд дотроо ‘Бурхан намайг илчилж, таягдан хаяж, голбол яах вэ?’ гэж үргэлж боддог. Энэ нь Бурханы талаарх чиний буруу ойлголт юм. Эдгээр нь ердөө л чиний бодол. Чи Бурханы санаа зорилго юу болохыг олж мэдэх ёстой. Тэрээр хүмүүсийг илчилдэг нь таягдан хаях биш, тэдний дутагдал, алдаа, уг чанарынх нь мөн чанарыг харуулах, өөрсдийгөө мэддэг, жинхэнээсээ гэмшиж чадаг болгох зорилготой юм; тийм болохоор илчлэлт нь хүмүүсийн амийн өсөлтөд туслахын төлөө байдаг. Цэвэр ойлголтгүйгээр хүмүүс Бурханыг буруу ойлгож, сөрөг, сул дорой болох талтай. Тэд бүр цөхрөлд автаж ч магадгүй. Үнэндээ Бурханаар илчлэгдэх гэдэг нь хүмүүс таягдан хаягдана гэсэн утгатай байх албагүй. Энэ нь чамд мэдлэг өгч, чамайг гэмшүүлэхийн төлөө байдаг. Хүмүүс ихэвчлэн тэрслүү бөгөөд завхрал харуулах үедээ шийдэл олохын тулд үнэнийг эрж хайдаггүй учраас Бурхан үргэлж сахилгажуулалт хэрэглэх ёстой болдог. Иймээс заримдаа Бурхан хүмүүсийг илчилж, муухай, өрөвдөлтэй байдлыг нь ил болгож, тэдэнд өөрсдийгөө мэдэх боломж олгодог нь тэдний амийн өсөлтөд тусалдаг. Хүмүүсийг илчлэх нь хоёр өөр утгатай: Хорон муу хүмүүсийн хувьд илчлэгдэх нь таягдан хаягдана гэсэн үг. Үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүсийн хувьд энэ нь сануулга, анхааруулга юм; ингэснээр тэд өөрсдийгөө эргэцүүлж, жинхэнэ байдлаа харж, дураараа, хөнгөн хуумгай байхаа больдог, учир нь ингэж үргэлжлүүлэх нь аюултай. Ийм маягаар хүмүүсийг илчлэх нь тэдэнд сануулах зорилготой, ингэснээр тэд үүргээ гүйцэтгэх үедээ будилуу, хайхрамжгүй, хэнэггүй биш байх ба багахан үр дүнтэй байгаадаа сэтгэл ханаж, үүргээ хүлээн зөвшөөрөгдөх жишгээр гүйцэтгэсэн гэж бодохгүй. Үнэн хэрэгтээ Бурханы шаардсан зүйлийн дагуу хэмжвэл тэд хамаагүй тааруухан мөртөө ихэрхүү, сэтгэл хангалуун хэвээр байж, өөрсдийгөө дажгүй байна гэж боддог. Ийм нөхцөлд Бурхан хүмүүсийг сахилгажуулж, анхааруулж, сануулна. Заримдаа Бурхан тэдний муу муухайг илчилдэг—энэ нь мэдээж сануулга болох учиртай. Тийм үед чи өөрийгөө эргэцүүлэх ёстой: Үүргээ ингэж гүйцэтгэх нь хангалтгүй, энэ нь тэрслүү байдлыг багтаадаг, хэтэрхий их сөрөг зүйл агуулдаг, тэр чигтээ хааш яаш байдаг бөгөөд хэрвээ чи гэмшихгүй бол шийтгүүлнэ. Бурхан чамайг сахилгажуулж, илчлэх нь чамайг таягдан хаяна гэсэн утгатай байх албагүй. Энэ асуудалд зөв зүйтэй хандах ёстой. Чи таягдан хаягдах байлаа ч гэсэн үүнийг хүлээн авч, захирагдаж, яаран эргэцүүлж, гэмших ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаснаар л зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна). Бурханы үгээс миний ойлгосноор бол, хүмүүсийг илчлэх Бурханы зорилго нь тэднийг таягдан хаях биш, харин завхрал, дутагдлыг нь таниулахын төлөө байдаг, ингэснээр тэд асуудлаа шийдэж, аминд илүү хурдан ахиц гаргахын тулд үнэнийг эрэлхийлж чадна. Би өөрийгөө эргэцүүлж эхлэв. Төрөл бүрийн бэрхшээл, асуудалтай тулгарахдаа би Бурханы хүслийг чин сэтгэлээсээ тунгаан бодож, эрж хайгаагүй, мөн асуудлынхаа талаар мэдэж авахаар өөрийгөө эргэцүүлээгүй. Бурхан эдгээр нөхцөл байдлыг ашиглан намайг илчилж, таягдан хаях гэж байгаа бөгөөд би удирдагч байхад тохирохгүй тул ажлаасаа гарах ёстой л гэж бодсон. Би Бурханыг буруу ойлгож байлаа. Тэгээд би ерөнхийдөө үүрэгтээ сэтгэл зүрхээ зориулаагүйгээс минь болж ажил дээр олон асуудал шийдэгдээгүй үлдсэнийг ухаарсан. Миний хийх зүйл маш олон байгаа юм шиг үргэлж санагддаг байсан ч би ямар ч чиглэл, зорилгогүй ажиллаж байсан. Алив нэг үр дүн эрж хайхгүйгээр ердөө санаанд орсон зүйлээ л хийж байсан. Зарим хүн цуурхалд төөрөлдөж байхад би тэднийг тэдгээр цуу яриаг ялгаж салгаж, үнэн зам дээр бат зогсож чаддаг болгохын тулд тэдний үзлийг шийдвэрлэхээр үнэний аль талыг нөхөрлөх ёстойгоо эрж хайгаагүй. Хүнийг хөгжүүлэхдээ бас хөгжүүлэх зарчмыг эрж хайгаагүй, тэдний бодит нөхцөл байдлын талаар тодорхой ойлголт аваагүй, зүгээр л сохроор хийсэн. Үүний үр дүнд би энэ тал дээр ч мөн адил юу ч хийж чадаагүй. Шинээр ирэгсдийг услахдаа тэдний асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэний аль талыг нөхөрлөж болох талаар урьдчилж бодож үзээгүй байсан тул энэ талаар бас ямар ч бодит үр дүнд хүрээгүй. Гаднаа би шаргуу ажиллаж байгаа мэт харагдавч анхаарал хандуулаагүй, ажлынхаа асуудлыг цаг тухайд нь дүгнэж чадаагүй байсан нь юу ч биелүүлээгүй гэсэн үг юм. Мөн би өөрийгөө эргэцүүлж, ойлгож чадаагүйгээс гадна, өөрийн орох ёстой үнэнийг эрж хайж чадаагүй. Миний хамгийн эхний хариу үйлдэл бол Бурхан зориуд намайг илчилж, муухай харагдуулж байна гэж таамаглаад Бурханд хариуцлагаа үүрүүлэх байлаа. Би үргэлж гомдоллодог байсан бөгөөд бүтэлгүйтэл, саадтай тулгарахыг хүсдэггүй, харин зүгээр л үргэлж амар байхыг, бүх зүйл саадгүй амархан байхыг хүсдэг байв. Өчүүхэн бэрхшээл гарахад л би Бурханыг буруу ойлгож, буруутгасан. Ингэхээр яаж Бурханы ажлыг туулж, үүргээ сайн биелүүлэх юм бэ? Би үнэхээр бодлогогүй байжээ. Бүтээгдсэн зүйл ингэж авирлах ёсгүй. Үүнийг ухаараад би маш их харамсаж, Бурханд ингэж залбирав: “Бурхан минь, Та намайг дасгалжуулж, амиа өсгөх боломжийг олгохын тулд ийм нөхцөл байдлыг бий болгосон байхад би Таны хүслийг ойлгосонгүй—Таныг буруу ойлгожээ. Би үнэхээр тэрслүү юм байна. Намайг залж чиглүүлэн, завхарсан зан чанараа ойлгоход минь туслаач.”

Үүний дараа би Төгс Хүчит Бурханы үгээс өөрийгөө ойлгоход минь тусалсан нэг хэсгийг уншсан юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи таамагладаг: уучилшгүй нүгэлтэй, явцуу сэтгэлтэй, шударга бус, үндэслэлгүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу арга заль хэрэглэдэг, дотуур тамиртай, зальхай, ёрын муу, харанхуйд дуртай гэх мэт. Хүмүүс ийм бодолтой байдгийн шалтгаан нь тэдэнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүйгээс болдог бус уу? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Түүнчлэн, Миний таалалд нийцдэг хүмүүс бол яг нарийндаа бялдууч, зусарчид бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг Бурханы гэрт ч хүлээн авахгүй, тэд тэнд хөлөө олохгүй гэж итгэдэг хүмүүс ч бий. Энэ олон жилийн турш эзэмшсэн мэдлэг чинь энэ үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн ийм буруу ойлголтоор зогсдоггүй; Бурханы Сүнсийг доромжилж, Тэнгэрийг гутаадаг чинь үүнээс ч дор. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдуулж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ). Бурханы үгийн илчилсэн зүйлтэй тулгараад би өөрөөсөө үнэхээр ичсэн. Би бүтэлгүйтэл, саад бэрхшээлтэй тулгарахдаа Бурханыг сэжиглэж, буруугаар ойлгож байсан бөгөөд Түүнийг хүн шиг хүйтэн, зүрх сэтгэлгүй гэж бодож байжээ. Бурхан хэн нэгнийг ашиглахыг хүссэн үедээ тэдэнд Өөрийн нигүүлслийг эдлэх боломж олгож, харин тэгэхгүй бол тэднийг таягдан хаяж, хажуу тийш нь шидээд үл тоомсорлох болно гэж бодсон. Би шударга бус сэтгэл зүйд үндэслэн Бурханыг таамаглаж, сэжиглэсэн. Би маш зальжин байж! Итгэгч болоод удаагүй, ойлгосон үнэн минь хязгаарлагдмал бөгөөд маш олон дутагдалтай байсан ч ах эгч нар намайг удирдагчаар сонгосон хэвээр байсан нь үнэнийг илүү хурдан сурч, үнэний бодит байдалд орохын тулд хэрэгжүүлэх боломжийг надад олгосон. Хэдийгээр үүрэгтээ хангалттай анхаарал хандуулдаггүй байсан минь заримдаа амжилтгүй байдалд хүргэдэг байсан ч чуулган намайг чөлөөлөөгүй. Хүмүүс бүгд л надад тусалж, урам зориг хайрлаж, Бурханы үгээр нөхөрлөж, Бурханы хүслийг ойлгоход минь, завхрал, дутагдлаа танихад минь залж чиглүүлсээр байлаа. Бурханы миний төлөө хийж байсан бүхэн намайг жинхэнээсээ хөгжүүлж, аварч байсан. Бурхан үнэхээр нинжин сэтгэлтэй, хайр татам юм аа! Гэтэл би Бурханаас сэрэмжилж, Түүнийг сэжиглэж байсан. Тэр яаж Бурханд итгэх жинхэнэ итгэл байх юм бэ? Би Сатанд маш гүн хорлогдож, Сатаны “Хэнд ч бүү итгэ, учир нь сүүдэр чинь хүртэл чамайг харанхуйд орхих болно”, “Чи хорон санаатай байж болохгүй, гэхдээ чи болгоомжтой байх хэрэгтэй” гэх мэт худал үгийн дагуу явдаг байсан. Би бүх хүнээс, тэр байтугай Бурханаас ч гэсэн болгоомжилж байсан. Энэ нь миний зальжин зан чанар үнэхээр дэндүү ноцтой байсныг харуулсан бөгөөд эндээс л Бурханы талаарх миний сэжиглэл, буруу ойлголт үүссэн байж. Бэрхшээлтэй тулгараад би Бурханыг тааварлаж, буруугаар ойлгосон ч Бурхан намайг үнэнийг ойлгоход минь, өөрийнхөө асуудлыг олж харахад минь залж чиглүүлсээр байлаа. Бурханы хайр болон Түүний аврал миний хувьд хэр бодитой болохыг мэдэрсэн. Би гэмшиж, зальжин зан чанараараа амьдарч, Бурханыг сэжиглэж, буруугаар ойлгохоо болиход бэлхнээр, Бурханы өмнө очин залбирсан.

Дараа нь би Бурханы үгээс энэ хэсгийг уншсан юм: “Хэдийгээр чи одоо үүргээ сайн дураараа гүйцэтгэж, сайн дураараа золиос гаргаж, өөрийгөө зарлагадаж байж магадгүй ч гэсэн Бурханы талаарх буруу ойлголт, таамаг, эргэлзээ, гомдол чинь, тэр ч байтугай Түүнд тэрсэлж, эсэргүүцэж байгаа чинь хэвээр байгаа бол, эсвэл Түүнийг эсэргүүцэж, чамайг захирах дээд эрхийг нь голохдоо янз бүрийн арга барил, арга зам ашигладаг бол—хэрвээ чи эдгээр зүйлийг шийдвэрлэхгүй бол—үнэи чиний эзэн болох боломж бараг үгүй болж, амьдрал чинь зүдэргээтэй байх болно. Хүмүүс ийм сөрөг байдалд үргэлж тэмцэж, шаналж, намаг балчигт шигдсэн мэт, үргэлж үнэн худал, зөв буруугийн дунд амьдардаг. Тэд үнэнийг хэрхэн олж илрүүлж, ойлгож чадах вэ? Үнэнийг эрж хайхын тулд хүн эхлээд захирагдах ёстой. Дараа нь, хэсэг хугацаанд туулж мэдсэнийхээ дараа бага зэрэг гэгээрэл олж авч чадна, тэр үед үнэнийг ойлгоход амархан. Хэрвээ хүн буруу зөв нь юу болохыг ойлгох гэж үргэлж хичээж, үнэн худал нь юу болоход орооцолдвол үнэнийг олж мэдэх, ойлгох ямар ч аргагүй. Хүн үнэнийг хэзээ ч ойлгож чадахгүй бол юу болох вэ? Үнэнийг ойлгохгүйгээс Бурханы талаарх үзэл, буруу ойлголт бий болдог; буруу ойлголттой байхад гонсойж гомдох сэтгэл төрөх амархан; гомдол тэсэрвэл эсэргүүцэл болдог; Бурханыг эсэргүүцэх нь Бурханд тэрсэлж буй хэрэг, мөн ноцтой гэм буруу; олон гэм буруу нь тоо томшгүй ёрын муу болж, тэгээд тэр үед хүн шийтгүүлэх ёстой болдог. Үнэнийг үүрд ойлгож чадахгүй байхаас иймэрхүү зүйл үүдэн гардаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна). Үүнийг уншаад юу болсон талаар айдас төрлөө. Хэрэв үнэнийг эрэн хайлгүй, ах эгч нартаа сэтгэлээ нээхгүй, сөрөг байдалд амьдарсаар байвал би зальжин зан чанараараа амьдарсаар, Бурханыг буруу ойлгосоор байх байлаа. Дараа нь би гэм бурууг үйлдэн Бурханыг амархан буруутгаж, эсэргүүцэж чадах байсан. Би бүр хорон муу зүйл хийж, Бурханы эсрэг явж магадгүй юм. Энэ ч аюултай шүү! Тэр үед би Бурханыг буруугаар ойлгож, тааварлаж байсан бөгөөд намайг үнэндээ миний сөрөг байдал захирч байсан. Би үргэлж илчлэгдэж, таягдан хаягдах вий гэж санаа зовдог байлаа. Эрх чөлөөний мэдрэмжгүй байх нь надад маш ядаргаатай байсан. Би үүргээ биелүүлэхдээ зүгээр л хүчин чармайлт гаргаж, даалгавраа гүйцэтгэж байлаа. Асуудал гарч ирмэгц би Бурханыг буруугаар ойлгохгүй байж чадсангүй, бас үүргээ болихыг хүссэн. Бурханы үг л намайг бусдад сэтгэлээ нээж, үнэнийг эрэн хайж, завхарсан зан чанараа мэдэж авахад залж чиглүүлсэн юм. Тэгээгүй бол би үргэлжлүүлэн Бурханыг буруугаар тайлбарласаар, үүргээ орхихоор шийдсэн байх байсан. Үүний үр дагавар нь аймшигтай байх байлаа.

Дараа нь Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан минь надад чуулганы ажилд асуудал тулгарах үед хэрэгжүүлэх замыг өгсөн юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чуулган дотор үүсдэг асуудлуудын талаар тийм их болгоомжлол бүү тээ. Чуулганыг барих явцад алдаа байх нь зайлшгүй, харин асуудлуудтай нүүр тулах үедээ бүү сандарч тэвд; харин тайван байж, биеэ барь. Би та нарт аль хэдийн хэлсэн бус уу? Миний өмнө байнга ирж, залбир, Би чамд Өөрийн санаа зорилгыг тодорхой харуулна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Би Бурханы үгээс чуулганы ажилд янз бүрийн бэрхшээлтэй тулгарах нь гарцаагүй гэдгийг ойлгосон. Энэ бол туйлын хэвийн зүйл бөгөөд Бурхан үүнийг тохиолдохыг зөвшөөрдөг. Бид бэрхшээлтэй тулгарах үедээ чин сэтгэлээсээ залбирч, Бурханд түшиглэвэл Тэр биднийг урагш залж чиглүүлэх болно. Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг дөнгөж хүлээн авсан зарим шинэ итгэгч үзэгдлийн үнэнийг бүрэн ойлгодоггүй бөгөөд цуурхалд төөрөгдсөөр байж болно. Би Бурханд илүү их найдаж, Сатаны заль мэхийг илчлэхийн тулд Бурханы үгийг хэрэглэн шинэ итгэгчдийг үнэн замд үндсээ тавихад нь туслах хэрэгтэй байв. Бурханы хүслийг ойлгож, чуулганы ажилд буцаж орсныхоо дараа би өмнөх ажилд маань гарч байсан алдаа, асуудлыг нэгтгэн дүгнэж, шинэ итгэгчдэд тулгардаг асуудлуудтай холбоотой үнэнээр өөрийгөө зэвсэглэж, тэгээд нөхөрлөлөөр дамжуулан тэдгээрийг шийдвэрлэхэд тусалсан. Хүмүүсийг хөгжүүлэх тухайд бол би эхлээд тэдгээр зарчмыг эрэн хайж, зүрх сэтгэлээрээ залбирч, дараа нь цуглаан дээр хэн нь төлөвшүүлэх зарчимд тохирохыг ажиглахад анхаарлаа хандуулсан. Хүмүүсийг ингэж сонгох нь арай илүү нарийвчлалтай байв.

Заримдаа би үүргээ гүйцэтгэхдээ зарим нэг бүтэлгүйтэл, бэрхшээлтэй тулгарсаар байгаа ч одоо бол эдгээр асуудлыг өөр өнцгөөс хардаг. Би өөрөөсөө: Бурхан намайг энэ нөхцөл байдлаас ямар сургамж аваасай гэж хүсэж байна вэ? гэж асуудаг. Би залбирч, Бурханы үгийг уншиж, хэрэгжүүлэлтийн замыг эрж хайн, бусад ах эгчээс хэрхэн тусламж хүсэх талаар суралцсан. Бусад хүн миний ажилд гарч буй асуудлыг хэлж өгөхөд, би өөрийнхөө алдаа, дутагдлыг олж харж чаддаг болсон. Бурхан намайг муухай харагдуулах гээд байна гэж бодохоо больсон. Үүний оронд би үүнийг өөрийгөө эргэцүүлэх, таньж мэдэх, амийн өсөлтийг эрэлхийлэх боломж гэж боддог. Нэгэн удаа нэг эгч надад: “Чи шинэ итгэгчдийг услахдаа илүү тэвчээртэй байж, асуудалтай тулгарах үедээ Бурханы хүслийг өмнөхөөсөө илүү эрж хайдаг болсныг чинь анзаарлаа” гэсэн. Үүнийг сонсоод миний сэтгэл их хөдөлсөн. Хэдийгээр энэ нь миний хувьд өчүүхэн төдий өөрчлөлт байсан ч хүн төрөлхтөнд зориулсан Бурханы хайр, аврал нь ариун бөгөөд үнэн гэдгийг бодитоор, өөрийн биеэр мэдэрсэн. Бурхан үргэлж намайг залж чиглүүлэн, удирддаг—Тэр миний хажууд байдаг. Би үүргээ биелүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахдаа илүү шийдэмгий болсон.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Амьдралын баялаг

Ван Жунь Шаньдун Муж Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснөөс хойших хэдэн жилд эхнэр бид хоёр агуу улаан лууны...

Leave a Reply