Хяналтыг хүлээн авдаггүйн минь шалтгаан

2022-12-04

Парфайт, Африк

Би жил гаруй чуулганд шинээр ирэгсдийг усалж байсан юм. Үүргээ гүйцэтгэх явцдаа зарим зарчмыг аажмаар эзэмшиж, шинээр ирэгсдийг услах минь ч сайжирч, үүргээ гүйцэтгэхдээ тодорхой туршлагатай болж, тусламжгүй байсан ч шинээр ирэгсдийг сайн усалж чадах юм шиг санагдсан. Шинээр ирэгсдэд асуудал, бэрхшээл тулгарах үед үнэнийг эрж хайснаар тэдгээрийг шийдвэрлэхэд нь тусалж чаддаг байсан учраас би үүргээ яаж сайн биелүүлэхээ угаасаа мэднэ, намайг залж чиглүүлэх хүн хэрэггүй, бусад хүн миний ажлыг хянаж, шалгах шаардлагагүй гэж бодсон. Иймээс ах, эгч нарынхаа хяналт, зөвлөгөөг хүлээж аваагүй, усалж байгаа шинээр ирэгсдийнхээ тодорхой нөхцөл байдлын талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, өөрийнхөө нөхцөлөөр л ажлаа хийсэн.

Нэг өдөр зааварлагч Феоли надаас шинээр ирэгсдийн талаар асууж, бас хэдэн асуулт асуусан. Жишээлбэл, би шинээр ирэгсдэд цуглааны талаар яаж мэдэгдсэн бэ? Энэ эсвэл тэр эгч, ах яагаад цуглаанд оролцоогүй вэ? Шинээр ирэгсдийн байдал, бэрхшээлийг ойлгохын тулд тэдэнтэй байнга нөхөрлөсөн үү? Энэ асуултуудыг сонсоод би маш их эсэргүүцэн, дотроо “Зааварлагч намайг үүргээ хариуцлагагүй гүйцэтгэж байна гэж бодов уу? Надад итгэхгүй байна уу?” гэж бодсон. Би маш их эсэргүүцэж, өөрийн эрхгүй завхарсан зан чанараа харуулж, зааварлагчийг үл тоомсорлохыг хүсэж, надаас шинээр ирэгсэд цуглаанд ирэх сонирхолтой байгаа эсэхийг асуухад нь дурамжхан “Тийм ээ” гээд, нэг ч нарийн ширийнийг тайлбарлаагүй. Надаас шинээр ирэгсдэд цуглааны талаар яаж мэдэгдсэн талаар асуухад нь би мессеж бичиж гэж хэлсэн ч тэдэнд яаж мэдэгдсэн, тэдэнд ямар бэрхшээл тулгарсан гэх мэт нарийн ширийн зүйлийг тайлбарлаагүй. Дараа нь надаас үнэний ямар талыг шинээр ирэгсэдтэй нөхөрлөж байгааг асуухад би тэсгэл алдан шинээр ирэгсэдтэй яаж нөхөрлөхөө мэднэ гэж хэлсэн ч би юу гэж хэлсэн, тэд ямар хариу үзүүлсэн, юу асуусан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Зааварлагч миний хариултад сэтгэл ханаагүй учраас тэр шинээр ирэгсдийг дэмжиж, тусалж байгаа эсэхийг минь илүү их мэдэхийг хүссэн. Зааварлагч намайг үүргээ яаж биелүүлэхээ мэддэггүй хүн шиг дутуу үнэлж байна гэж бодогдоод, надад маш эвгүй санагдсан. Нэг удаа зааварлагч, ярихдаа шинээр ирэгсдийн сэтгэлийг бодолцдоггүйг минь мэдээд: “Та шинээр ирэгсдийн өнцгөөс бодох хэрэгтэй. Хэрэв та шинээр ирэгч байсан бол ийм үгэнд баярлах уу? Та хариулахыг хүсэх үү?” гэсэн. Энэ үг намайг эмзэглүүлж, би ойлголоо гэж хэлсэн ч үнэндээ хүлээж аваагүй, шинээр ирэгсэдтэй яаж ярьдагт минь асуудал байхгүй гэж бодоод, зүрх сэтгэлдээ “Шинээр ирэгсдийг цуглаанд яаж ирүүлэхээ мэддэг юм чинь би өөрийнхөөрөө л хийнэ” гэж өөртөө хэлсэн. Өөр нэг удаа зааварлагч надаас шинээр ирэгсэдтэй ихэвчлэн яаж нөхөрлөдгийг минь асуухад би мессеж илгээж гэж хэлсэн. Зааварлагч надаас шинээр ирэгсэд рүү залгахыг хүсээд, утсаар яривал илүү шулуухан, бодит асуудлыг ойлгоход хялбар болж, харилцаа тогтооход тусалдаг гэсэн. Даанч би тэр үед хүлээж авалгүй, өөрийнхөө арга барилыг илүү гэж бодон, шинээр ирэгсдэд мессеж илгээхдээ сэтгэл ханаад, зааварлагчийг сонсохыг хүсээгүй. Ийн уулзахдаа би ахиж ярихыг хүсээгүй тул нэг бол чимээгүй байж, эсвэл товчхон хариулсан. Хэрэв хэн нэгэн надтай шинээр ирэгсдийн усалгааны минь талаар ярилцахыг хүсвэл би маш сөрөг, бухимдуу болдог гэдгээ олж мэдсэн. Тэд намайг шоолж, басамжилж, үүргээ яаж гүйцэтгэхээ мэддэггүй эсвэл найдваргүй, үнэ цэнгүй хүн гэж бодож байх шиг санагддаг байсан. Би өөрийгөө үүргээ сайн биелүүлж байгаа, шинээр ирэгсдийг яаж услахыг мэддэг, дагаж мөрдөх өөрийн гэсэн арга барилтай, өөрөөс нь илүү авьяастай гэж бодоод зааварлагчийн зөвлөгөөг авч чадаагүй. Хэдий би амаараа зөвшөөрсөн ч амласан зүйлээ бараг хэрэгжүүлээгүй, өөрийн нөхцөлөөр шинээр ирэгсдийг үргэлжлүүлэн услах, нөхөрлөхөд анхаарсан.

Нэг цуглааны үеэр би Бурханы үгийг уншиж, эцэст нь өөрийнхөө тухай жаахан ойлгосон юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Зарим хүн засалт, харьцалтыг хүлээн авдаггүй. Бусдын хэлж байгаа зүйл үнэнд нийцдэг гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байсан ч тэд үүнийг хүлээн авдаггүй. Энэ хүмүүс маш биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг! Би яагаад тэднийг биеэ тоосон гэж хэлдэг вэ? Учир нь, хэрвээ тэд засалт, харьцалтыг хүлээн авахгүй бол дуулгавартай дагахгүй—дуулгавартай дагахгүй бол биеэ тоосон биш гэж үү? Тэд өөрсдийнхөө үйлдлийг сайн гэж боддог, өөрсдийгөө ямар нэг буруу зүйл хийсэн гэж боддоггүй—энэ нь тэд өөрсдийгөө мэддэггүй гэсэн үг; энэ бол биеэ тоосон зан юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”). “Хэн ч өөрийгөө төгс, нэрд гарсан, сурвалжит юм уу бусдаас онцгой гэж бүү бодог; энэ бүхэн бүгдээрээ хүний биеэ тоосон, мэдлэггүй зан чанараас үүдэлтэй. Өөрийгөө үргэлж бусдаас өөр гэж бодох нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; дутагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, алдаа, бүтэлгүйтэлтэйгээ нүүр тулж огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас болдог; бусдыг өөрөөсөө дээгүүр юм уу өөрөөсөө илүү гэдэгтэй эвлэрч огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; бусдыг өөрөөсөө давуу, хүчтэй гэдгийг хэзээ ч зөвшөөрөхгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; бусдын бодол, санал, үзэл бодол өөрийнхөөс чинь дээр гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийнхөөс чинь дээр байх үед сөрөг болж, ярихыг хүсэлгүй, гонсойж, сэтгэлээр унаж, бухимдаж байгаа бол энэ нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй юм. Биеэ тоосон зан чанар чамайг нэр төрөө хамгаалдаг, бусдын удирдамжийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, дутагдалтайгаа нүүр тулах чадваргүй, өөрийн бүтэлгүйтэл, алдааг хүлээн зөвшөөрөх чадваргүй болгодог. Түүгээр ч зогсохгүй хэн нэгэн чамаас илүү дээр байх үед энэ нь зүрх сэтгэлд чинь үзэн ядалт, атаархлыг төрүүлдэг бөгөөд чамд дарамттай санагддаг болохоор чи үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, гүйцэтгэхдээ хааш яаш болдог. Биеэ тоосон зан чанар чиний дотор эдгээр зан байдал, хэрэгжүүлэлтийг бий болгож чадна. Хэрэв чи энэ бүх нарийн ширийнийг бага багаар илүү гүнзгий ухаж ойлгож, үүндээ ололт гаргаж, тэдгээрийг ойлгож чаддаг бол; бас эдгээр бодол, алдаатай үзэл, бүр зан авирыг хүртэл аажмаар хаяж, тэдгээрт хүлэгдэхгүй байж чаддаг бол; үүргээ гүйцэтгэхдээ өөрт тохирох байр сууриа олж, зарчмын дагуу үйлдэж, өөрийн хийж чадах, гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэж чаддаг бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үүргээ илүү сайн гүйцэтгэж чадна. Энэ бол үнэний бодит байдал руу орох оролт юм. Хэрэв чи үнэний бодит байдал руу орж чадвал бусдад хүний төрхтэй харагдах бөгөөд хүмүүс ‘Энэ хүн байр суурийнхаа дагуу биеэ авч явдаг бөгөөд үүргээ ул суурьтай гүйцэтгэдэг. Тэрээр төрөлх байдал, түргэн зан юм уу завхарсан, сатанлаг зан чанартаа түшиглэж үүргээ гүйцэтгэдэггүй. Даруу төлөв авирладаг, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэтгэдэг бөгөөд зан авир, илэрхийлэл нь өөрийн махбод, дуртай зүйлсийг орхисон гэдгийг нь илчилдэг’ гэж хэлнэ. Биеэ тийнхүү авч явах нь ямар гайхалтай гээч! Заримдаа бусад хүн дутагдлыг чинь гаргаж хэлэх үед чи хүлээн зөвшөөрч чадахаас гадна өөдрөг байж, алдаа, дутагдалтайгаа тайвнаар нүүр тулдаг. Сэтгэл санааны байдал чинь нэлээд хэвийн, хэт туйлшрал, хөөрүү сэтгэлээс ангид байдаг. Хүний төрхтэй байна гэдэг чинь энэ биш гэж үү? Ийм хүмүүс л эрүүл ухаан сайтай байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”). Урьд нь би өөрийгөө биеэ тоосон биш гэж боддог байсан ч Бурханы үгийн илчлэлээр дамжуулан маш бие тоосон хүн гэдгээ ойлгосон. Зааварлагч надад шинээр ирэгсдийг услах зарим сайн аргыг хэлж өгч байхад би огт хүлээж авалгүй, надаас шинээр ирэгсдийг яаж усалдгийг минь асуухад дуугүй байх юм уу товчхон хариулсан, учир нь би нэр нүүрээ алдаж, шинээр ирэгсдийг услахдаа хангалтгүй байгаагаа бусдад харуулахыг хүсээгүй, миний бүх зүйл сайн байгаа, миний үүрэгт ямар ч буруу зүйл байхгүй, хяналт, тусламжгүйгээр үүргээ гүйцэтгэж чадна гэдгээ харуулахыг хүссэн. Би үнэхээр хэтэрхий биеэ тоосон байж. Би бас өөрийгөө ажлыг минь хянаж байсан эгчээс илүү авьяастай, шинээр ирэгсдийг яаж услахаа мэддэг, өөрийн гэсэн маш үр дүнтэй арга барилтай гэж үзсэн учраас зааварлагчийн саналыг хүлээж авах дургүй байсан. Хэрэв би зөвлөгөөг нь хүлээн авбал чадвараараа зааварлагчаас доогуур байна гэсэн үг гэж зүрх сэтгэлийнхээ гүнд итгэсэн. Тэгвэл ичмээр байх болно. Бусад хүн намайг юу гэж бодох вэ? Иймээс би саналыг нь гаднаа хүлээн зөвшөөрсөн ч хэрэгжүүлэх нь ховор байсан. Биеэ тоосон зан чанар минь намайг үнэнээс хол байлгаж, бусдын зөвлөгөөг хүлээж авахгүй, өөрийнхөө үзэл бодолтой зууралдахад хүргэсэн нь Бурханд тэрсэлсэн хэрэг байв. Үүний дараа би тайвширч, эгчийнхээ саналыг санадаг санаа шүү, туршаад үзэх хэрэгтэй гэж бодон шинээр ирэгсэдтэй утсаар холбогдсон. Тэдэнтэй утсаар ярьж, асуудлыг нь ойлгож, цаг алдалгүй туслах нь илүү хялбар санагдсан. Эгчийн зөвлөгөөг хэрэгжүүлснээр шинээр ирэгсдийг услах ажил минь илүү үр дүнтэй болсныг хараад би маш их ичсэн. Энэ явдлаас би үүргээ удаан хугацаанд гүйцэтгэсэн ч маш олон дутагдалтай хэвээр байгаагаа олж харсан. Эгчийн тусламж, удирдамжгүйгээр, миний ажлын үр дүн сайжрахгүй байх байсан. Би бас бусдаас илүүгүй гэдгээ, ганцаараа үүргээ сайн биелүүлж чадахгүйгээ ухаарсан.

Нэг өдөр зааварлагч надаас нэг шинээр ирэгчийн нөхцөл байдлыг, бас яагаад олон хоног цуглаанд ирээгүйг нь асуун, тайлбарласны минь дараа надаас өөр хэдэн асуулт асууж, үүргээ яаж гүйцэтгэсэн талаар минь илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүссэн. Би ичиж, маш их эсэргүүцэж, эгчийн хяналт, ажилд минь эргэлзэж байгааг хүлээн авахыг хүсээгүй учраас аль ч асуултад нь хариулахыг хүсээгүй. Би завхарсан зан чанар минь ахин цухалзаж байгааг ухаараад зүрх сэтгэлдээ Бурханд залбиран, ийм орчинд дуулгавартай байж сурч, өөрийн завхралыг ухаарч бусдын хяналт, удирдамжийг хүлээн авахад намайг залж чиглүүлэхийг гуйсан. Тэрний дараа би Бурханы зарим үгийг уншсан: “Антихристүүд өөр хэний ч оролцоо, лавлагаа, хяналтыг хориглодог бөгөөд энэхүү хориг нь хэд хэдэн хэлбэрээр илэрдэг. Нэг нь зүгээр л шууд татгалзах. ‘Намайг ажиллаж байхад саад болж, асуулт асууж, хянахаа боль. Миний хийж байгаа ямар ч ажил миний хариуцлага, яаж хийх талаар санаа надад байна, хэн ч намайг удирдах хэрэггүй!’ Энэ бол шууд татгалзал. Өөр нэг илрэл нь хүлээн авч буй харагдаж, ‘За, бага зэрэг нөхөрлөөд, ажлыг яаж хийх ёстойг харъя’ гэж хэлдэг ч бусад нь үнэхээр асуулт асууж, ажлынх нь талаар илүү ихийг олж мэдэхээр оролдох юм уу хэдэн асуудлыг нь хэлж өгч, жаахан зөвлөгөө өгөх юм бол тэд ямар хандлагатай байдаг вэ? (Тэд хүлээн авдаггүй.) Тийм ээ, тэд зүгээр л хүлээн авахаас татгалзаж, бусдын санал зөвлөгөөг няцаах далим, шалтаг олж, бурууг зөв, зөвийг буруу болгон хувиргадаг ч үнэндээ зүрх сэтгэлдээ тэд логикийг хүчээр тулгаж, дэмий юм ярьж байгаагаа, энэ нь таамаглал бөгөөд бусад хүний хэлсэн зүйлийн бодит байдал өөрсдийнх нь үгэнд огт байдаггүйг мэдэж байдаг. Гэсэн ч байр сууриа хамгаалахын тулд—өөрсдийнх нь буруу, бусдын зөв гэдгийг сайтар мэдэж байсан ч—тэд бусад хүний зөвийг буруу болгож, өөрсдийнхөө бурууг зөв болгож, үүнийгээ хэрэгжүүлсээр, үнэнд нийцэлтэй зөв зүйлийг хэрэгжүүлж, хаа байгаа газраа ажил хэрэг болгохыг зөвшөөрдөггүй… Тэдний зорилго юу вэ? Бусад хүмүүсийн хөндлөнгөөс оролцож, асууж лавлаж, хянахыг болиулж, өөрсдийнх нь үйлдэж буй байдал зөв, зүйтэй, Бурханы гэрийн ажлын зохицуулалтад нийцэлтэй, үйлдлийн зарчимтай нийцдэг, удирдагчийн хувиар зарчмыг даган мөрдөж байгаа гэж ах, эгч нарт бодуулах зорилготой. Үнэндээ чуулган дахь цөөхөн хэдэн хүн л үнэнийг ойлгодог; ихэнх нь мэдээж ялган таних чадваргүй, тэд энэ антихристүүд яг үнэндээ хэн болохыг олж харж чаддаггүй тул ойлгомжтой тэдэнд хууртдаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Хоёрдугаар хэсэг)”). “Сатан үйлдэх үедээ өөр хэний ч хөндлөнгийн оролцоог зөвшөөрдөггүй, хийдэг бүхэндээ эцсийн шийдвэрийг гаргаж, бүхнийг хянахыг хүсдэг, хэн ч хянаж, асууж лавлаж болдоггүй. Хэн нэгэн хөндлөнгөөс оролцох юм уу саад хийх юм бол үүнийг бүр ч зөвшөөрөхгүй. Антихрист ингэж үйлддэг; тэд юу ч хийлээ гэсэн хэн ч асууж лавлаж болохгүй, хөшигний ард тэд яаж ч ажиллаа гэсэн, хэнд ч хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрдөггүй. Энэ нь антихристийн зан авир юм. Тэд дээд зэргээр биеэ тоосон зан чанартай, туйлын эрүүл ухаангүй учраас ингэж авирладаг. Тэд огтхон ч дуулгавартай биш, өөрсдийнх нь ажлыг хянах юм уу шалгахыг хэнд ч зөвшөөрдөггүй. Энэ нь үнэхээр чөтгөрийн үйлдэл бөгөөд хэвийн хүний үйлдлээс шал өөр. Ажил хийж буй хэн ч бусадтай хамтран ажиллах шаардлагатай байдаг, тэдэнд бусад хүний дэмжлэг, зөвлөгөө, хамтын ажиллагаа хэрэгтэй бөгөөд хүн хянаж, ажиглаж байсан ч тэр нь муу зүйл биш, харин зайлшгүй шаардлагатай юм. Хэрвээ нэг байршилд алдаа гарахад, ажиглаж байсан хүмүүс тэрийг нь олж илрүүлж, цаг тухайд нь засах юм бол энэ нь асар их тустай биш үү? Иймээс ухаалаг хүмүүс юм хийх үедээ бусдаар хянуулж, ажиглуулж, асуулт тавиулах дуртай байдаг. Хэрвээ ямар нэгэн тохиолдлоор алдаа үнэхээр гарч, энэ хүмүүс тэрийг нь зааж өгч чадаад, тухайн алдааг даруйхан засаж залруулж чадвал энэ нь гэнэтийн ашиг тус биш үү? Энэ дэлхий дээр бусдын тусламж хэрэггүй хүн байдаггүй. Аутизмтай юм уу сэтгэл гутралтай хүмүүс л ганцаараа байх дуртай. Аутизм юм уу сэтгэл гутралтай хүмүүс хэвийн байхаа больсон байдаг. Тэд өөрсдийгөө хянаж чадахаа больдог. Хүмүүсийн оюун санаа, эрүүл ухаан нь хэвийн ч зүгээр л бусадтай харилцахыг хүсдэггүй бол, хийж байгаа зүйлийнхээ талаар бусдад юу ч мэдэгдэхийг хүсдэггүй, үүнийгээ нууцаар, далдуур, аминчлан хийж, хөшигний ард ажиллахыг хүсэж, хэн ч юу ч хэлсэн сонсдоггүй бол тийм хүмүүс антихристүүд, тийм биз дээ? Энэ бол антихрист юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Хоёрдугаар хэсэг)”). Эдгээр үг миний хувьд Бурханы шүүлт гэдгийг би мэдэрч, Бурханы илчилсэн шиг авирлаж байгаагаа ухаарсан. Үүрэгтээ бусдын зөвлөгөө, хяналтыг хүлээж авахад надад маш хэцүү байсан. Хэдий бэрхшээлтэй тулгарсан ч тэрийгээ хэзээ ч ил болгож, бусдад мэдэгдээгүй, яагаад гэвэл, энэ ажлыг надад даалгасан юм чинь би хариуцна, эцсийн шийдвэрийг би гаргана, өөрийнхөөрөө хийж чадна гэж санасан. Би үүргээ яаж гүйцэтгэхээ мэддэг, надад зааварлагч юм уу намайг хянах, зөвлөгөө өгөх хүн хэрэггүй гэж санагдсан. Бусдын зөвлөгөө миний хангалтгүй байдлыг яллаж байгаа, эсвэл миний чадварт эргэлзэж байгаа хэрэг гэж үзсэн тул сонсохыг хүсээгүй. Энэ бол биеэ тоосон зан, тэнэглэл гэдгийг одоо би харсан. Энэ нь хэвийн хүн чанарт байх ёстой эрүүл ухаан биш байсан. Миний бие тоосон уг чанар намайг дуулгаваргүй, бусдын хяналт, зөвлөгөөг хэзээ ч хүлээж авдаггүй болгосон. Би үргэлж эцсийн шийдвэрийг гаргаж, шинээр ирэгсдийг өөрийн хүслээр услахыг хүсдэг байж. Урьд нь би шинээр ирсэн хүмүүстэй өөрийнхөөрөө холбоо тогтоож, зүгээр л мессеж илгээдэг, тэдэнтэй ховорхон ярьдаг, зарим шинээр ирэгч хэд хоног хариу өгөхгүй байвал тэднийг хойш тавьж, надтай харилцах гэсэн шинэ хүмүүстэй цааш уулзсаар үр дүнд нь зарим шинээр ирэгчийг цагт нь усалж чаддаггүй байсан. Шинээр ирэгсэд маш эмзэг тул хэзээ ч ухарч, итгэхээ болих боломжтой, зарим нь бүр цуглааны бүлэгт ирэхээ больдог. Миний үйлдэл антихристийнхтэй адилхан биш үү? Антихристүүд бусдаар хянуулах дургүй, хэзээ ч бусдаас зөвлөгөө авдаггүй. Өөрсдөө бүхнийг удирдах хүсэлтэй, юмыг өөрийнхөөрөө юм уу өөрийнхөөрөө бодлоор хийдэг, хэнийг ч дуулгавартай дагадаггүй, ажлаа сайн хийхийн тулд бусадтай хамтарч ажилладаггүй. Антихристийн замаар явж байснаа олж хараад би айсан. Тэр маягаараа үргэлжлүүлбэл Бурханд үзэн ядагдах байв. Бурханы үзэн яддаг хүмүүсийн амьдралд ямар ч үнэ цэн байдаггүй, тэд Бурханы нүдэнд дайснууд юм. Би бас Бурханы үгээс хүн бүр өөрийн гэсэн алдаа, дутагдалтай байдаг учраас бидэнд бусдын зөвлөгөө, тусламж хэрэгтэй гэдгийг ойлгосон. Үүргээ сайн гүйцэтгэхийн тулд бид хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй. Зааварлагч ажлыг минь шалгаж, зөвлөгөө өгснөөр надад тусалж байж. Би бас саналыг нь хэрэгжүүлбэл хэрэгтэйг ойлгосон ч хүлээж авахыг хүсээгүй, ингэснээрээ чуулганы ажлыг хохироосон нь маш ноцтой асуудал байж.

Тэрний дараа би Бурханы зарим үгийг уншсан. “Хэн нэгэн чамайг хянаж, эсвэл ажиглахад багахан цаг зарцуулж, чамаас гүн гүнзгий асуулт асууж, чамтай илэн далангүй байж, энэ хугацаанд чиний байдал хэр байсныг олж мэдэхийг хичээхэд, тэр ч байтугай заримдаа тэд арай ширүүн хандаж, чамайг бага зэрэг засаж, сахилгажуулж, зэмлэдэг бол энэ бүхэн нь тэд Бурханы гэрийн ажилд нямбай, хариуцлагатай ханддаг учраас тэр юм. Энэ талаар чамд сөрөг бодол, мэдрэмж төрөх ёсгүй. Бусдын хянаж, ажиглаж, асууж шалгаахыг нь хүлээн авч чаддаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурхан шинжихийг зүрх сэтгэлдээ хүлээн авдаг гэсэн үг юм. Хүмүүс чамайг хянаж, ажиглаж, чамаас асууж шалгаахыг нь хүлээн авдаггүй бол, хэрвээ чи энэ бүгдийг няцаадаг бол Бурхан шинжихийг хүлээн авч чадах уу? Бурханы шинжилт нь илүү нарийвчилсан, гүн гүнзгий, хүмүүсийн байцаалтаас илүү зөв зүйтэй байдаг; Бурханы шаарддаг зүйл үүнээс ч илүү тодорхой, хатуу чанд, гүн гүнзгий байдаг. Тиймээс, чи Бурханы сонгосон хүмүүсийн хяналтыг хүлээн авч чадахгүй байж Бурханы шинжилтийг хүлээн авч чадна гэж хэлж байгаа чинь хоосон үг болох бус уу? Бурханы шинжилт, шалгалтыг хүлээн авч чаддаг болохын тулд чи эхлээд Бурханы гэр, удирдагч, ажилчид болон ах эгч нарын хяналтыг хүлээн авч чаддаг болох ёстой(“Үг нь махбодоор илэрсэн, IV Боть, Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага”). “Хэрвээ чи Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй бол аяндаа Бурханы шинжилтийг хүлээн авч чадах боловч Бурханы сонгосон хүмүүсийн хяналтыг бас хүлээн авч сурах ёстой, энэ нь чамаас хүлээцтэй байж, хүлээн авахыг шаардана. Хэрвээ хэн нэгэн чамайг хянаж, ажлыг чинь шинжилж, мэдээгүй байхад чинь чамайг шалгаж байгааг мэдээд чи уурлаж, энэ хүнийг дайсан мэт үзэж, зэвүүцэж, тэр ч бүү хэл түүн рүү дайрч давшилж, түүнд урвагч мэт хандаж, алга болоосой гэж хүсэн хүлээвэл энэ нь асуудал юм. Энэ нь туйлын олиггүй хэрэг биш үү? Диавол ийм зан хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Энэ нь хүмүүст шударгаар хандаж байгаа хэрэг мөн үү? Хэрвээ чи зөв замаар алхаж, зөв үйлддэг бол хүмүүс чамайг шалгахаас айгаад байх юу байна? Зүрх сэтгэлд чинь ямар нэг зүйл нуугдаж байна. Чи асуудалтай гэдгээ зүрх сэтгэлдээ мэдэж байгаа бол Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой. Энэ нь ухаалаг хэрэг. Чи асуудалтай гэдгээ мэдэж байгаа ч чамайг хянаж, ажлыг чинь шалгаж, асуудлыг чинь судлахыг хэнд ч зөвшөөрдөггүй бол дэндүү эрүүл ухаангүй байж, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг бөгөөд энэ тохиолдолд чиний асуудал бүр ч ноцтой. Хэрвээ Бурханы сонгосон хүмүүс мууг үйлдэгч юм уу үл итгэгч гэдгийг чинь таних юм бол үр дагавар нь бүр ч төвөгтэй байх болно. Тиймээс бусдын хяналт, шинжилгээ, шалгалтыг хүлээн авч чаддаг хүмүүс хамгийн эрүүл ухаантай бөгөөд хүлээцтэй, хэвийн хүн чанартай байдаг. Чи буруу зүйл хийж байгаагаа, эсвэл завхарсан зан чанар харуулж байгаагаа олж мэдэх үедээ хүмүүст сэтгэлээ нээж, ярилцаж чаддаг бол энэ нь эргэн тойрны чинь хүмүүст чамайг ажиглаж байхад туслах болно. Хяналтыг хүлээн авах зайлшгүй шаардлагатай боловч гол зүйл нь Бурханд залбирч, Түүнд найдаж, өөрийгөө байнга эргэцүүлэх явдал юм. Ялангуяа буруу замаар явах юм уу буруу зүйл хийсэн үед чинь, дур зоргоороо, өөрийнхөөрөө үйлдэх гэхэд чинь ойр тойрны чинь хэн нэгэн үүнийг цухуйлгаж, чамд сануулах юм бол чи тэрийг хүлээн авч, өөрийгөө яаравчлан эргэцүүлж, алдаагаа хүлээж, засаж залруулах хэрэгтэй. Ингэвэл антихристүүдийн замд хөл тавихаас сэргийлж чадна. Ийм маягаар чамд тусалж, сануулдаг хэн нэгэн байгаа бол чи өөрийн мэдэлгүй хамгаалагдаж байгаа биш гэж үү? Тэгж байгаа—тэр бол чиний хамгаалалт юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). Бурханы үг бусдаар хянуулахын ач холбогдол, ашиг тусыг маш тодорхой харуулдаг. Өмнө нь хянуулахын ач тусыг сайн ойлгодоггүй байсан болохоор би намайг хянадаг хүмүүсийг эсэргүүцсэн. Тэд ажлыг минь удирдах гэж оролдож байна, эсвэл намайг басамжилж байна гэж би бодсон. Миний бодлоор хэн нэгэн хүн над дээр ажлыг минь асууж ирвэл намайг хариуцлагагүй, ажиллах чадваргүй, үүргээ сайн биелүүлж чадахгүй, бусдаас дор гэж үзэж байгаа юм шиг санагддаг байсан тул би бусдын хяналтыг их эсэргүүцдэг байсан. Бурханы үгээс би миний бодол буруу, үнэнд нийцэхгүй байгааг олж харсан юм. Би ажилдаа зарим алдаа дутагдалтай, сайжрахад надад ах, эгч нарын минь тусламж хэрэгтэй байсан ч би хяналтыг хүлээн авахаас татгалзсан. Ийм маягаар би ажлынхаа алдааг засаж, ажлаа илүү сайн хийж чадна гэж үү? Ажлын ачааг үүрч, үүргээ гүйцэтгэж явсан болохоор миний ажлын талаар асуух нь их ах, эгч нарт маань маш чухал байсан. Би дуугүй, татгалзсан хандлагатай байх ёсгүй байж. Харин ч сэтгэлээ нээж, ажилдаа тулгарч буй бэрхшээл, бодит нөхцөл байдлыг тэдэнд хэлэх ёстой. Энэ нь чуулганы ажилд илүү хэрэгтэй байх болно. Хяналтыг хүлээн авснаар би өөрийнхөө дутагдлыг харж, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэж байгаа эсэхээ эргэцүүлж чадна. Одоо би Бурханы хүслийг ойлгосон. Бусад хүмүүс миний ажлыг байнга хянаж, шалгаж байгаа нь өөрийнхөө хүслээс болж шинээр ирэгсдийг төөрөлдүүлж, хаяж, сүйтгэхээс минь сэргийлж чадна. Энэ бол миний хувьд үнэндээ Бурханы хамгаалалт юм.

Би Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншсан: “Та нар хэн нэгнийг төгс гэж боддог уу? Хэчнээн их хүчтэй, хэдий чадварлаг, авьяастай ч бай тэд мөн л төгс биш юм. Хүмүүс үүнийг ухаарах ёстой; энэ бол баримт. Хүмүүс сайн чанар, давуу тал, алдаа дутагдалдаа мөн ийм хандлагатай байх ёстой бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой ухаалаг байдал энэ юм. Ийм ухаалаг байдалтайгаар чи өөрийн төдийгүй бусдын давуу тал болон сул талтай зүй зохистойгоор харьцаж чадах бөгөөд ингэснээр тэдэнтэй хамт эв эетэй ажиллах боломж бүрдэнэ. Хэрэв чи үнэний энэ талыг ойлгож, үнэний бодит байдлын энэ талд орж чадвал аливаа сул талаа нөхөхдөө бие биеийнхээ давуу талд түшиглэн, ах эгч нартайгаа эв эетэйгээр зохицож чадна. Ийм маягаар чи ямар ч үүрэг гүйцэтгэж, юу ч хийж байлаа гэсэн үүндээ үргэлж сайжирч, Бурханы ерөөлийг хүртэнэ(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Бурханы үгээр дамжуулан би хүн бүр өөрийн гэсэн давуу, сул талтай байдаг, энэ дэлхий дээр төгс хүн гэж байдаггүйг ойлгосон. Хүн хэчнээн хүчтэй байсан ч алдаа дутагдалтай, бусдын тусламж хэрэгтэй. Бид чуулганд ямар ч үүрэг гүйцэтгэдэг бай тэр нь бусдын тусламж, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Биднийг Сатан маш их завхруулснаар бид үргэлж завхарсан зан чанараараа үйлддэг тул зарчмаасаа хазайхгүй байж, алдаагаа багасгахын тулд бидэнд ах, эгч нарын маань сануулга, хяналт хэрэгтэй. Бусад хүмүүс ажил дээрх асуудлыг минь ойлгохоор над дээр ирэх үед би үүнийг өөрийгөө сайжруулах боломж болгон ашиглаж, тэдний давуу талаас суралцаж, сул талаа нөхөх ёстой байж. Энэ нь надад, бас чуулганы ажилд туслах байлаа. Би хэнээс ч илүү биш, миний ажлыг хянаж байсан эгчээс ч илүүгүй гэдгээ маш сайн ойлгосон. Би бусдын удирдамж, зөвлөгөөг хүлээн авч, гажуудал, алдаагаа засаж, өөрийнхөө сул талыг илчилж, бусдаас тусламж хүсэж зүрхлэх ёстой. Хэвийн эрүүл ухаантай, хүн чанартай хүн ийм байдаг. Энийг мэдсэнээр би эндүү ташаа үзэл бодлоосоо салж эхлэн, хэний ч хяналтгүйгээр шинээр ирэгсдийг усалж чадах юм шиг санагдахаа больсон. Харин ч маш олон дутагдалтай, төгс биш гэдгээ мэдэрсэн. Үүний дараа би эгчийнхээ зөвлөгөөг хүлээн авч, шинээр ирэгсдийн байдлын талаар асуулт асуух юм уу мэдэхийг хүсэх үед нь илэн далангүй ярилцаж, нэг бүрчлэн хэлж, энэ маягаар би үүргээ илүү үр дүнтэй гүйцэтгэх болсон.

Нэг өдөр эгч надаас шинээр ирэгсдийн нөхцөл байдлыг асуухад би асуултад нь юу ч нуулгүй хариулж, зарим шинээр ирэгч тогтмол ирэхгүй байсны шалтгааныг дэлгэрэнгүй хэлсэн. Эгч надад зарим гол зүйлийг сануулж, би тэдгээрийг бичиж аван, хэрэгжүүлснээр бусдаас зөвлөгөө авах нь маш сайн болохыг олж харсан. Хэдий заримдаа дутагдлыг минь хэлэх үед би шууд хүлээн авч чадахгүй байсан ч эгч надад туслах зорилготой учраас сөрөг байж, эсэргүүцэх ёсгүй гэдгийг би ойлгосон. Бурханы өмнө очиж, залбирч, эрж хайх ёстой байсан минь надад ч, чуулганы ажилд ч ашиг тустай байж. Миний хариуцлага бол шинээр ирэгсдийг сайн усалж, үнэн замд суурийг нь тавиулах, иймээс би бусдын хяналтыг хүлээн авч, үүргээ сайн биелүүлэхэд бэлэн байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханыг мэдэх замыг би олсон

Шиаоцао, Шаньси муж Нэг өдөр би, “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай” гэдгээс Бурханы үгийн дараах хэсгийг олж харсан юм: “Есүсийг...