Цаашид онгирохгүй

2021-11-18

Мо Вэнь, Испани

2018 онд би чуулганд сайн мэдээний үүрэг авч, дараа нь тэр ажлыг хариуцах болсон юм. Би ах эгч нарынхаа үүрэг дэх асуудал, алдааг харж, нөхөрлөлөөр дамжуулан шийдвэрлэж чаддаг байсан тул хүн бүр надад сэтгэл хангалуун байж, надад амжилтын мэдрэмж мэдрэгдэж, өөрийгөө маш их үнэлж, бусдаас илүү гэж бодож эхлэн, өөрийн эрхгүй онгирч эхэлсэн юм. Тэгээд бодлоо: “Би зөвлөгөө өгч, хүмүүсийн асуудлыг шийдвэрлэдэг, хүн бүр миний талаар сайхан сэтгэгдэлтэй. Хэрвээ би бүр ч их туслах юм бол тэднээс илүү их чадвартай гэдгээ харуулна, тэгээд тэд намайг бүр ч өндрөөр үнэлнэ.” Нэг өдөр цуглаан дээр Лу ах, сайн мэдээ түгээх зуураа шашны хамтран зүтгэгчтэй тааралдсан гэж хэллээ. Тэр хүн 20 гаруй жил номлогч хийсэн, жинхэнэ итгэгч байсан боловч шашны үзэл нь хүчтэй байжээ. Лу ах тэр хүнд нөхөрлөл хийсэн ч сайн мэдээг хүлээн аваагүй болохоор Лу ах одоо яахаа мэдэхгүй болсон байлаа. Тэгэхэд би дотроо: “Тэр хүн жинхэнэ итгэгч, нөхөрлөл сонсохыг хүсэж байгаа. Та үнэнийг хангалттай тодорхой нөхөрлөөгүй учраас тэр хүнийг элсүүлж чадсангүй. Би өмнө нь иймэрхүү зүйл туулсан болохоор завшааныг ашиглан танд энэ бүхнийг хэлье” гэж бодсон юм. Тэгээд би: “Би эндээс ямар ч бэрхшээл харахгүй байна. Та гол зүйл дээрээ төвлөрөөд тодорхой нөхөрлөх ёстой. Хэрвээ тэр хүн таныг сонсоход бэлэн байгаад та асуудлыг нь шийдвэрлэсэн бол тэр хүн яаж хүлээн зөвшөөрөхгүй байх билээ? Хамтран зүтгэгч Жан ихээхэн үзэлтэй байдаг байсан болохоор би нөхөрлөлөөр хамгийн хүчтэй үзлийг нь няцаагаад дараа нь дараагийн үзэл рүү нь шилждэг байсан. Эцэст нь Жан сайн мэдээг хүлээн авсан. Та Бурханы ажлыг гэрчлэх үедээ тодорхой нөхөрлөх ёстой” гэж хэлсэн юм. Дараа нь би, миний номлосон хүмүүст байсан бүх асуудлын талаар, тэрийг нь шийдвэрлэхийн тулд яаж нөхөрлөснөө, тэд сайн мэдээг яаж хүлээн авсныг ярилаа. Би энэ туршлагуудаа асар дэлгэрэнгүй тоочин, хэчнээн чадварлаг гэдгээ бүгдэд нь харуулахын тулд юу ч үлдээлгүй ярьсан юм. Дараа нь хүн болгон намайг магтаж, нэг эгч: “Та үнэхээр голыг нь олж хэллээ. Би яагаад үүнийг харж чадсангүй вэ?” гэсэн юм. Энэ нь бүгд Бурханы удирдамж гэж би хэлсэн боловч дотроо баярлан хөөрдөг байлаа. Заримдаа ажил хэлэлцэж байх үед би, бүх юмыг цогцоор нь бодож, шинжилж байгаа, хэв чанартай, ухаалаг, бусдаас илүү дээр гэдгээ хүн бүрд мэдрүүлэхийн тулд юу хэлэхээ бодож, саналаа хэлэх ээлжин дээрээ тасралтгүй ярьж, “Би” гэх үг үргэлж аман дээр гарч ирдэг байсан. “Би ингэж бодож байна”, “Би тэрийг шийдвэрлэсэн.” “Би, би, би…” Тэгээд өөрийнхөө онол, санаануудыг жагсааж, бүгдийг нь нарийвчлан шинжилдэг байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бусад хүмүүс надад найдаж эхэлсэн учраас асуудал үүсэх үед зарчмыг эрж хайхаа мэдээгүй. Ажил хэлэлцэх үед заримдаа тэд намайг эхлээд яриач гэж хүсдэг, дараа нь өөрсдөө зарим зүйл нэмдэг байв. Заримдаа “Ингээд байвал хүмүүс эцэст нь намайг шүтэх үү?” гэх бодол толгойд гялсхийн ордог байсан ч “Намайг сонс гэж би хэнийг ч албадаагүй, зүгээр л үзэл бодлоо хэлж байна. Ямартай ч, санаачилгатай байх нь эерэг, хариуцлагатай хандлага” гэж бодоод, энэ талаар нэг их бодолгүй, зүгээр л үргэлжлүүлсэн юм.

Дараа нь сайн мэдээг түгээхдээ бид ихээхэн бэрхшээлтэй тулгарч, ах эгч нар нэлээд шантраад, надад ч бас адилхан санагдаж байлаа. Тэгээд ямархуу байгаагаа хүн бүртэй хуваалцан ярихыг хүссэн ч хариуцаж байсан хүн нь би өөрөө болохоор, хэрвээ би ийм амархан сөрөг болох юм бол сул дорой харагдана биз дээ? Миний хэв чанар ийм бага гэдгийг мэдвэл бусад хүмүүс юу гэж бодох билээ? Миний талаарх сайхан сэтгэгдэл нь үгүй болно биз дээ? Тэгээд, “Хэрвээ би эерэг оролтын талаар ярьж, хүн бүрийг эерэг байдлаар удирдах юм бол хүн болгоныг зоригжуулах биш үү?” гэж гайхширлаа. Иймээс нөхөрлөх болгондоо би, асуудал тулгарахад яаж эерэгээр нүүр тулсан, саад бэрхшээлийн үед Бурханд яаж найдсан, яаж өндийн босож сорилтыг тосон авсан тухай ярихад анхаарлаа төвлөрүүлж байсан юм. Хүн бүр намайг биеийн хэмжээтэй, аливааг зохицуулж чаддаг гэж бодоод бүгдээрээ биширсэн. Заримдаа бусад хүнтэй ажил хэлэлцэх үедээ би, үүргээ биелүүлэхдээ дарамтан дор байдаг, маш завгүй болохоор идэх, амрах цаг бараг гардаггүй гэдгээ илчилдэг болохоор намайг хэр их зовж байгааг тэд мэддэг байлаа. Цуглаан дээр би Бурханы үгийг тунгаадаггүй, эсвэл өөрийгөө эргэцүүлдэггүй, харин миний нөхөрлөл гүн гүнзгий, жинтэй гэдгийг хүн бүрд яаж мэдрүүлэх тухай л бодоод, өөрийн мэдэлгүй сүрлэг хоосон сургаал номлож, бусдын хүлээн зөвшөөрсөн харцыг харахдаа үнэхээр баярладаг болсон юм. Аажмаар, зарим хүн үүрэгт нь асуудал гарах бүрд эхлээд надаас асууж, бага зэрэг бодоход л өөрсдөө шийдвэрлэж чадах байсан ч гэсэн эхлээд миний саналыг бас л асууж, надад өөрсдийн байр байдал, сэтгэлийн гүн дэх бодлоо хэлдэг, надад итгэж байгааг нь мэдээд би маш их баярладаг боллоо. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би маш завгүй харагдаж байсан ч Бурханы үгийг унших үед Ариун Сүнсний ямар ч гэгээрлийг мэдэрч чадахгүй болж, бусадтай ажил хэлэлцэх үед миний бүх зөвлөгөө нэмэргүй болж, ажлынхаа хамгийн илэрхий асуудлыг ч харж чадахгүй байсан юм. Эцэст нь аймшгийн байдалтай байгаагаа ухаараад биеэ тоосон зан минь алга болсон. Би өөрийгөө их биширмээр хүн гэж боддог байсан ч гэнэтхэн, гайхуулаад байх ямар ч юмгүй шал тэнэг хүн шиг санагдаж, сүнс минь тун их харанхуйлж, шаналлаа.

Нэг өдөр хоёр ахтай ярьж байтал Су ах надад “Нэлээд хугацаанд би таныг мэддэг болсон, та өөрийгөө үргэлж өргөмжилж, онгирч байна. Нөхөрлөхдөө өөрийнхөө завхрал, эсвэл алдааг бараг дурддаггүй, харин ихэнхдээ сайн талуудаа ярьдаг чинь таныг гайхалтай гэж бодож, хүндлэхэд намайг хүргэсэн. Миний ажилд асуудал гарахад та үнэний зарчмын талаар нөхөрлөдөггүй, харин юу хийснээ, асуудлыг яаж шийдвэрлэснээ л ярьдаг болохоор би таныг гайхалтай, бид хэдээс илүү дээр гэж боддог…” гэлээ. Би Су ахын энэ хэлснийг хүлээн зөвшөөрөхийг огт хүсээгүй, ялангуяа өөрийгөө үргэлж өргөмжилж, гайхуулж байна гэснийг нь. Энэ үг толгойд цуурайтсаар байсан. Хэдийгээр би маргаагүй ч ахын хэлснийг маш их эсэргүүцэж, “Намайг шүт гэж би танаас хэзээ ч гуйгаагүй. Би үнэхээр таны хэлсэн шиг муу гэж үү?” гэж бодоод, үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан учраас нөгөө ахаас юу бодож байгааг нь асуусан. Гайхмаар нь тэр ах, “Та өөрийнхөө завхрал, эсвэл алдааг хэзээ ч ярьдаггүй. Би ерөөсөө таныг ойлгохгүй байна” гэж хэлэхэд надад бүр ч муухай санагдаж, “Энэ ах намайг ерөөсөө ойлгохгүй байна гэж яаж хэлж чаддаг байна аа? Би тийм ойлгомжгүй юм уу?” гэж бодоод, нэр хүндтэйгээр өөрийгөө өмөөрсөн юм хэлэхийг үнэхээр хүсэж байсан ч тэр хоёр намайг тэгж засаж, харьцахыг хараад ямар нэг шалтгаан байгаа гэдгийг мэдсэн юм. Хэрвээ тэр хоёрын хэлсэн үнэн бол надад үнэхээр асуудал байна!

Тэгээд би өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг хүмүүсийг илчилсэн Бурханы үгийг яаран олоод, энийг уншсан юм: “Завхарсан хүн төрөлхтөн өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх, өөрсдийгөө гайхуулах, хүмүүст өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх зэрэг зүйл хийх чадвартай. Хүмүүс сатанлаг уг чанартаа захирагдах үедээ зөнгөөрөө ийм хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг. Хүмүүс өөрсдийгөө ихэвчлэн яаж өргөмжилж, гэрчилдэг вэ? Тэд энэ зорилгод хэрхэн хүрдэг вэ? Нэг арга нь хэр их зовсон, хэр их ажил хийсэн, өөрсдийгөө хэр их зарлагадсанаа гэрчлэх явдал. Өөрөөр хэлбэл, тэд эдгээр зүйлийг өөрсдийгөө өргөмжлөх хөрөнгө мөнгө болгон ашигладаг бөгөөд үүгээрээ хүмүүсийн оюун санаанд илүү өндөр, баттай, найдвартай байр суурь эзэлж, улмаар хүмүүс тэднийг үнэлж, биширч, хүндэлж, тэр ч бүү хэл дээдэлж, шүтэж, дагадаг. Эцсийн үр нөлөө нь энэ юм. Энэ зорилгод хүрэхийн тулд тэдний хийдэг зүйлс—өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг бүхэн нь эрүүл ухаантай юу? Үгүй. Эдгээр нь ухаалаг байдлын хэр хэмжээнээс давдаг. Энэ хүмүүс ямар ч ичгүүр сонжуургүй бөгөөд Бурханы төлөө юу хийсэн, хэр их зовсноо айж ичилгүй гэрчилдэг. Тэгээд бүр өөрсдийн билиг, авьяас, туршлага, онцгой чадвар, биеэ авч явах ухаалаг арга барил, хүмүүсээр тоглоом тохуу хийхдээ ашигладаг арга мэхийг гайхуулдаг. Тэд өөрсдийгөө гайхуулж, бусдыг басамжлах замаар өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг. Түүнчлэн хүмүүст үргэлж мундаг байгаагаа л харуулахын тулд дүр үзүүлж, өөрсдийгөө өнгөлөн далдлаад, сул тал, дутагдал, бүтэлгүйтлээ бусдаас нуудаг. Сөрөг болох үедээ бусад хүнд хэлж ч зүрхэлдэггүй; тэд сэтгэлээ уудалж, бусадтай нөхөрлөл хийх зориггүй байдаг бөгөөд буруу зүйл хийх үедээ үүнийгээ нууж, дарагдуулахаар чадах бүхнээ хийдэг. Үүргээ биелүүлэх явцдаа Бурханы гэрт учруулсан хор хөнөөлөө хэзээ ч дурддаггүй. Харин өчүүхэн хувь нэмэр оруулж, багахан амжилт гаргасан үедээ үүгээрээ даруйхан онгирдог. Хэр чадварлаг, хэв чанар сайтай, хэр гоц гойд, хэвийн хүмүүсээс дээр гэдгээ бүхий л ертөнцөд мэдэгдэх сэн гэхээс тэсэж яддаг. Энэ нь нэг ёсондоо өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг бус уу? Өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь хэвийн хүн чанарын ухаалаг хүрээн дотор байдаг уу? Үгүй. Тэгвэл хүмүүс ингэхдээ ихэвчлэн ямар зан чанар илчилдэг вэ? Гол илрэлүүдийн нэг нь биеэ тоосон зан, мөн зальжин байдал бөгөөд бусад хүнд өндрөөр үнэлэгдэхийн тулд чадах бүхнээ хийх явдал үүнд багтдаг. Тэдний түүх ямар ч маргаангүй байдаг; үг нь харваас сэдэл, явуулга агуулдаг бөгөөд тэд онгирч байгаагаа нуух арга олсон байдаг боловч хэлдэг зүйлийнх нь үр дүнд хүмүүс тэднийг бас л бусдаас дээр, хэн ч тэдэнтэй дүйцэхгүй, бусад бүх хүн тэднээс дорд гэж бодоход хүрдэг. Тэд энэ үр дүнд зальхай аргаар хүрдэг бус уу? Ийм аргын гол цөмд ямар зан чанар байдаг вэ? Хорон муу байдлын элемент байдаг уу? Энэ бол нэг төрлийн хорон муу зан чанар юм. Тэдний ашигладаг эдгээр аргыг зальжин зан чанар чиглүүлдэг гэдгийг харж болно—тэгвэл Би яагаад үүнийг хорон муу гэж хэлдэг вэ? Энэ нь хорон муу байдалтай ямар холбоотой вэ? Та нар юу гэж бодож байна? Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх зорилгынхоо талаар илэн далангүй байж чаддаг уу? (Үгүй.) Тэдний зүрх сэтгэлийн гүнд үргэлж нэг хүсэл байдаг бөгөөд хэлдэг үг, хийдэг зүйл нь тэрхүү хүслийг дэмждэг тул хэлдэг үг, хийдэг зүйлийнх нь цаана тэдний зүрх сэтгэлийн гүнд байдаг зорилго, сэдэл маш чанд хадгалагддаг. Жишээлбэл, тэд эдгээр зорилгод хүрэхийн тулд буруу заавар юм уу зарим нэг сэжигтэй арга барил ашиглана. Ийм нууцлаг байдал уг чанартаа зальхай байдаг бус уу? Тийм зальхай байдлыг хорон муу гэж хэлж болох уу? Үүнийг үнэхээр л хорон муу гэж хэлж болох бөгөөд энэ нь зальжин байдлаас илүү гүн гүнзгий бугшсан байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (2)”). Тэгээд үүргээ гүйцэтгэхдээ яаж авирлаж байснаа бодлоо: Ах эгч нарт асуудал гарах үед би өөрийнхөө ажлын ур чадварыг гайхуулж, өөрсдөөс нь илүү чадварлаг гэдгээ хүн бүрд мэдрүүлэхийн тулд нөхөрлөж, тэдэнд тусалж байгаа юм шиг авирлаж, асуудлаа яаж шийдвэрлэсэн тухайгаа ярьдаг байжээ. Ажил хэлэлцэх үед өөрийгөө гайхуулахын тулд миний амнаас “Би” гэдэг үг эхлээд гарч, би бүхнийг мэднэ гэж хүмүүст бодогдуулдаг учраас тэд намайг шүтдэг байж. Би бусдаас сөрөг байдал, завхралаа нууж, өөрийнхөө бэрхшээлийг хэзээ ч хэлэлцээгүй, завхарсан зан чанараа ч задлан шинжлээгүй. Харин ч дутагдлаа нууж, биеийн хэмжээтэй гэж бусдад бодогдуулж, бусдаар хүндлүүлэхийн тулд эерэг оролтын талаар ярьсан. Үүрэгтээ яаж зовсон, хэчнээн хэцүү байсан тухайгаа үргэлж ярьдаг байсан болохоор үүрэгтээ хэчнээн үнэнч болохыг минь хүмүүс харах байсан. Цуглаан дээр, Бурханы үг, эсвэл өөрийнхөө талаар ямар ч ойлголтгүй гэдэг минь тодорхой байсан ч би зүгээр л тасралтгүй ярьж, өөрийгөө мэддэг гэсэн юм зохиож, ингэснээр бусад хүмүүс миний талаар бүр ч өндөр сэтгэгдэлтэй болсон. Тэдний хүндлэл, бишрэлийг хүртсээр байхын тулд би зөв гэж санагдсан зүйлсийг хэлж, хийсээр, үнэндээ өөрийгөө гайхуулж, онгирч, бусдын зүрх сэтгэлийг Бурханаас холдуулсан. Миний зан авир Бурханы үгэнд илчлэгдсэн муу ёрын зан чанараас болсон биш гэж үү? Өөрийгөө зарлагадахын тулд би юу ч хийсэн бай, яаж ч харагдсан бай, миний зорилго хэзээ ч үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө байгаагүй. Байр сууриа батжуулж, бусдаар шүтүүлэхийн тулд л чадах бүхнээ хийсэн. Би антихристийн замаар алхаж байж. Эцэст нь би өөрийнхөө аюулыг ухаарсан болохоор яаран Бурханд залбирч, гэмшихийг хүслээ.

Гэнэт Бурханы энэ үг санаанд орсон юм: “Хэвийн хүн чанарыг амьдран харуулъя гэвэл сэтгэлээ хэрхэн уудалж, өөрсдийгөө ил болгох ёстой вэ? Сэтгэлээ уудалж, зүрх сэтгэлийнхээ угт байгаа жинхэнэ мэдрэмжээ бусдад тодорхой харуулж, үнэнийг энгийн, цэвэр байдлаар хэрэгжүүлж чаддаг байснаар үүнийг хийдэг. Хэрэв хүн завхралаа илчилж байгаа бол асуудлын мөн чанарыг мэдэж, өөрсдийгөө зүрх сэтгэлийнхээ угаас үзэн ядаж, жигшиж чаддаг байх ёстой. Тэд өөрсдийгөө ил тод болгох үедээ зан авираа зөвтгөх гэж оролдохгүй, өөрсдийгөө өмгөөлөх гэж ч хичээхгүй… Нэгдүгээрт, хүн асуудлаа мөн чанарын түвшинд ойлгож, өөрийгөө задлан шинжилж, ил болгох ёстой. Үнэнч зүрх сэтгэл, чин үнэнч хандлагатай байж, зан чанартаа байгаа асуудлын талаар ойлгож чадсан зүйлээ ярих ёстой. Хоёрдугаарт, зан чанараа онц ноцтой гэж үзэх юм бол ‘Би дахиад ийм завхарсан зан чанар илчилбэл та нар бүгд босоод надтай харьцаж, үүнийг минь хэлж өгөөрэй. Битгий найр тавиарай. Тухайн үед би тэсвэрлэж чадахгүй байж болох ч битгий тоогоорой. Намайг ажиглахын тулд хамтран ажиллаарай. Энэ завхарсан зан чанар ноцтой сэдэрвэл бүгдээрээ босоод намайг илчилж, надтай харьц. Хүн болгон намайг ажиглаж, тусалж, төөрөлдөхөөс минь сэргийлнэ гэж би чин сэтгэлээсээ найдаж байна’ хэмээн бүгдэд нь хэлэх ёстой. Үнэнийг хэрэгжүүлдэг хандлага ийм байдаг билээ(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эв эетэй уялдаа холбоо”). Бурханы үг надад зүг чигийг минь харуулж, би асуудлаа ойлгох тусмаа ингээд байж болохгүй гэдгээ мэдсэн. Би үнэнч байж, өөрийгөө ил болгож, үйлдлийнхээ ар дахь сэдлийг хүн бүрд харуулах ёстой, ингэвэл тэд өөрийгөө өргөмжилж, онгирч, антихристийн замаар алхаж байна гэдгийг минь харж чадна. Энэ хамгийн чухал байсан юм.

Дараагийн цуглаан дээр би ах эгч нарынхаа өмнө бүх үнэнээ хэлж, тусламж, зөвлөгөөг нь гуйгаад зүрх сэтгэлээ бүрэн нээсний дараа маш их тайвширсан. Дараагийн хэдэн өдөр нь бусад хүмүүс асуудлуудыг минь онцолсон зурвас бичиж, “Та үүрэгтээ үргэлж онгирдог. Би үүрэгтээ зарчмуудыг эрж хайхыг хүсээгүй, зүгээр л танд найдсан. Та бүхнийг мэднэ гэж бодсон болохоор танаас асуух нь илүү амар байсан” гэсэн. Зарим нь, “Би саяхан Бурханы талаар юу ч сурч мэдээгүй, харин таныг л илүү их шүтэж сурлаа, таныг ажилдаа чадварлаг, бас үүрэгтээ хариуцлагатай гэж бодоод, үнэхээр хүндэлдэг байсан” гэсэн юм. Энэ бүхнийг сонсоход үнэхээр эвгүй байлаа. Энэ хэдэн сарын хугацаанд үүргээ гүйцэтгээд ийм үр дүнд хүрсэн гэдэгтээ итгэж ч чадалгүй, маш их бачимдаж, гонсойж, Бурхан намайг гарцаагүй үзэн ядаж байгаа байх гэж бодоод сөрөг байдалд үнэхээр гүн живсэн дээ. Гэхдээ Бурханд байнга залбирснаар, бас бусдын тусламж дэмжлэгтэйгээр эцэст нь би Бурхан намайг таягдахын тулд биш, харин намайг цэвэрлэж, өөрчлөхийн тулд үүнийг хийсэн гэдгийг ухаарсан юм. Хэрвээ ийм юм тохиолдоогүй бол би буруу зам дээр яваагаа харахгүй байх байж. Энэ нь намайг гэх Бурханы агуу аврал байсан! Тэгээд Бурханы хүслийг ойлгонгуутаа би өөрийгөө эргэцүүлж, үнэхээр гэмшихээр шийдсэн.

Бас Бурханы үгээс уншсан: “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). “Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Миний биеэ тоосон уг чанар л бусдын зүрх сэтгэлд өндөр байр суурийг эрэлхийлэхэд намайг хүргэж, би Бурханыг эсэргүүцэж байж гэдгийг Бурханы үгэн дэх илчлэл харуулсан юм. Биеэ тоосон уг чанартаа автаад би үүргээсээ үр дүн харах үедээ өөртөө сэтгэл ханаж, өөрийгөө өргөмжилж, хүссэнээрээ онгироод, бусдаас ялгарч, билэг авьяас, ур чадвараа харуулахын тулд л юм хэлж, хийж, үүргийнхээ төлөө хэр их зовсон, хэчнээн хэцүү бэрх байсан, асуудлыг яаж шийдвэрлэсэн тухайгаа ичгүүр сонжуургүй сайрхаж, өөрсдөөс нь илүү сайн, гоц гойд гэж бусдад бодогдуулаад, зүгээр л бусдаар өөрийгөө хүндлүүлж, бахдуулахыг хүссэн. Энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? Паул яг тийм байсан. Паул номлол, ажлаараа дамжуулан мэдлэг, билэг авьяасаа байнга харуулж, бусдаар бишрүүлэхийн тулд гайхуулж байсан. Хүмүүсийн зүрх сэтгэлийг татахын тулд чуулгануудад үргэлж захиа бичиж, Эзэний төлөө хэр их ажиллаж, зовсон тухайгаа онгирч байсан. Паул үүргээ сайн биелүүлж, бие махбодтой болсон Христийг гэрчлэхийн тулд биш, харин хувийн хүсэл эрмэлзлээ биелүүлэхийн тулд ажиллаж, хөдөлмөрлөсөн. Паул хэр их ажиллаж, зовсон нь хамаагүй, эсвэл хэр олон хүн түүнийг шүтсэн нь хамаагүй, нэгэнт үнэнийг эрэлхийлээгүй, том толгойлсоор л байсан тул эцэст нь өөрийгөө Христ гэж ичгүүр сонжуургүйгээр гэрчлээд Бурханы зан чанарт ноцтой халдаж, үүнийхээ төлөө Бурханаар шийтгүүлсэн. Би яг л Паулынх шиг уг чанартай, биеэ тоосон, ихэрхүү, байр сууринд дуртай, өөрийгөө үргэлж өргөмжилж, онгирдог байсан болохоор хүн бүр намайг шүтэж, зүрх сэтгэлд нь Бурханыг гэх зай байхгүй болж, асуудал гарахад Бурханд найдахгүй, эсвэл үнэнийг эрж хайхгүй байсан. Ийм маягаар үүргээ гүйцэтгэх нь Бурханыг эсэргүүцэж, ах эгч нараа хорлож байсан юм. Биеэ тоосон уг чанараараа амьдарснаар ийм ёрын мууг хийж, Бурханыг эсэргүүцнэ гэж би хэзээ ч бодоогүй. Хэрвээ би гэмшээгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы уур хилэнг өдөөж, шийтгүүлэх байлаа. Бурханы сахилгажуулалт, ах эгч нарын тусламж дэмжлэггүйгээр би өөрийгөө эргэцүүлэхгүй байсан. Бурханы зөвт зан чанар, агуу аврал л намайг тэгж илчлэгдэхэд хүргэсэн.

Ингээд бодоход, би үүрэгтээ үр дүн гаргаж, асуудал олж илрүүлэх үед энэ бүхэн нь Бурханы гэгээрэл, удирдамжаас ирсэн байсан. Ариун Сүнсний ажил байгаагүй бол би юу ч ойлгож чадахгүй тэнэг байлаа. Надад үнэний бодит байдал огт байгаагүй хэр нь би маш биеэ тоосон, давлиун байж, Бурханы байр суурийн төлөө ичгүүр сонжуургүй өрсөлдөж, үнэхээр эрүүл ухаангүй байсан! Би үүрэгтээ үнэнийг нөхөрлөөгүй, Бурханыг гэрчлээгүй, харин зүгээр л онгирч, хүмүүсийг төөрөлдүүлсэн—ямар муу юм хийгээ вэ! Тэгэхэд би өөрийгөө үнэхээр үзэн ядаж эхэлсэн, тийм байдлаар үргэлжлүүлэхийг хүсээгүй болохоор Бурханд залбирч, “Хүндэт Бурхан минь, би үнэхээр буруутай! Би хэчнээн биеэ тоосон, эрүүл ухаангүй болохоо харлаа. Надад гэмших боломж өгсөнд тань баярлалаа. Одооноос эхлээд би үнэнийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, зөв замд орно. Намайг залж чиглүүлээч” гэсэн.

Дараа нь Бурханы үгээс энийг уншсан юм: “Өөрийгөө өргөмжилж, өөртөө гэрчлэл хийхгүй байхын тулд хүн юу хийх ёстой вэ? Энэ асуудлын тухайд бол, өөрийгөө өргөмжилж, гэрчлэн бусдад хүндлэл төрүүлэх зорилгодоо хүрэхийн төлөө олны нүдэнд өртөх нь өөрийн жинхэнэ төрхийг нээж, илчлэхийн эсрэг байдаг—эдгээр нь мөн чанараараа өөр юм. Нарийн ширийн нь энэ бус уу? Жишээлбэл, өөрийн сэдэл, бодлыг нээж, илчлэхийн тулд санаагаа илэрхийлэх маяг буюу өөрийгөө мэдэх мэдлэгийг харуулдаг илэрхийлэл юу вэ? Ямар байдлаар онгирох нь бусдаар зусардуулж, өөрийгөө өргөмжилж, гэрчлэхэд хүргэдэг вэ? Шалгалтын турш хэрхэн залбирч, үнэнийг эрж хайж, гэрчлэлд зогссоноо тоочин өгүүлэх нь Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийж байгаа хэрэг билээ. Иймэрхүү хэрэгжүүлэлт бол өөрийгөө өргөмжилж, гэрчилж байгаа явдал биш юм. Өөрийгөө илчлэх нь сэдэл агуулдаг: Хэрвээ хэн нэгэн өөрийгөө өргөмжлөх биш харин өөрийнхөө завхралыг хүн бүрд харуулах гэсэн сэдэлтэй бол үг нь чин сэтгэлийн, шударга, баримтад тулгуурласан байна; харин бусдаар өөрийгөө хүндлүүлж, бусдыг хуурч, жинхэнэ төрхөө тэднээс нууж, бусдын өмнө өөрийн шалтгаан, завхрал, эсвэл сул тал, сөрөг байдал илчлэгдэхийг зогсоох гэсэн сэдэлтэй бол ярианы хэв маяг нь зальжин, хуурмаг байдаг. Энд тодорхой ялгаа байгаа бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (2)”). “Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр ихийг туулсан, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсанаа ярих ёстой; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгааг болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж туршлагажих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар илүү бодитой зүйлсийг жинхэнэ, бодит туршлагынхаа үүднээс, үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Бурханы үг надад, өөрийгөө эргэцүүлж, мэдэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстойг, туршлагаар дамжуулан өөрийгөө өргөмжилж, онгирдог асуудлаа засах ёстойг харуулсан юм. Би нөхөрлөл хийхдээ сэдлээ зөв болгож, өөрийнхөө илэрхийлсэн завхралын тухай илүү их ярьж, өөрийнхөө сэдэл, хольцыг задлан шинжилж, Бурханы үгийн шүүлтийг яаж туулсан, өөрийнхөө талаар юуг үнэхээр ойлгосон, Бурханы зан чанар, хайрын талаар юу ойлгосноо ярьж, Бурханыг өргөмжилж, гэрчлэхэд бодит туршлагаа ашиглах ёстой байсан. Энэ нь л үнэхээр үүргээ биелүүлж байгаа хэрэг. Дараагийн цуглаан дээр би, байр суурийн төлөө яаж зальдаж, онгирч байснаа, бас Бурхан надтай харьцаж, муу муухайг минь надад харуулах нөхцөл байдлыг яаж зохицуулсныг зориуд задлан шинжилсэн. Тэгэхэд нэг ах надад “Бид завхарсан зан чанартай ч Бурханы үгийн шүүлт, харьцалтыг хүлээн авч, үнэнийг хэрэгжүүлж, махан биеэ хаях хэрэгтэй, тэгвэл бид өөрчлөгдөнө гэдгийг таны туршлага харууллаа. Бас Бурханы хийдэг юм бүхэн хүнийг аврахын төлөө байдгийг би харлаа” гэсэн юм. Үүнийг сонсоод би Бурханд талархах талархлаар дүүрсэн. Өөрийнхөө талаар ийм ойлголттой болсон минь Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдсэнээс болсон.

Түүнээс хойш би үүрэгтээ ухамсартайгаар орж эхэлсэн. Тэгээд бусдын үүргээс алдаа олж илрүүлэх үедээ Бурханд залбирч, сэдлээ зөв болгож, үзэл бодлоо бодитоор илэрхийлдэг болсон, урьдынх шигээ бардамнаагүй. Ах эгч нартайгаа хуваалцах үнэний зарим зарчмыг ч бас олсон. Цуглаан дээр би өөрийнхөө үйлдлийн сэдэл, хольц, илчилсэн завхарсан зан чанарыг задлан шинжилж, бусад хүмүүс жинхэнэ намайг мэддэг болсон. Ийм маягаар хэрэгжүүлснээр зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрч, Бурхантай харилцах харилцаа минь хэвийн болсон. Хэсэг хугацааны дараа, бусад хүмүүс надад зөвөөр хандаж, урьдынх шигээ намайг өндрөөр үнэлэхгүй байгааг би мэдэрсэн. Намайг үнэний зарчимтай нийцэлгүй юм ярьж, хийх үед тэд үүнийг заан харуулж, би засаж чаддаг, бусадтай ийм маягаар харилцах нь үнэхээр тайван санагдаж байсан. Намайг цэвэрлэж, өөрчлөх ийм нөхцөл байдлыг зохицуулсных нь төлөө би Бурханд үнэхээр талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэнч хүн байх тэмцэл

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний хаанчлал үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүсийг шаарддаг. Чин сэтгэлтэй, үнэнч...

Leave a Reply