Харьцалтаас миний олж авсан зүйл

2023-07-11

Сон Ю, Нидерланд

2020 оны сүүлчээр нэгэн өдөр, миний хариуцдаг чуулганы олон арван шинэ хүн цуглаанд тогтмол оролцохгүй байгааг дээд түвшний удирдагч олж мэдээд, надтай харьцаж, “Энэ шинээр ирэгсэд үнэн замыг дөнгөж хүлээн авч, олон үймээн, сорилттой тулгарсан. Усалж, дэмжих хэн ч байхгүй, цуглаанд оролцож чадахгүй бол тэд Сатанд олзлогдох байнгын аюулд орно. Чуулганы удирдагчийн хувьд та тэднийг услахын тулд чадах бүхнээ хийх ёстой, ингэвэл тэд үнэн замд суурь тавьж чадна. Энэ бол хамгийн чухал ажил. Таны хариуцдаг чуулганд цуглаанд тогтмол оролцдоггүй шинээр ирэгч маш олон байна. Та удирдагчийн хувьд усалгааны ажлыг сайн хийгээгүй, үүргээ сайн гүйцэтгээгүй, хариуцлагагүй хандаж, аргацааж, Бурханыг хуурч байгаа, Бурханд үйлчлэнгээ Бурханыг эсэргүүцдэг хүн гэдгийг чинь энэ нь нотолж байна” гэлээ. Ийм засалт, харьцалтыг хүлээн авахад хэцүү байсан. Би шинээр ирэгсдийг шууд усалдаг хүн байгаагүй, бас энэ чуулганы усалгааны ажилтнуудтай усалгааны зарчмыг тодорхой нөхөрлөсөн. Одоо тэд усалгааны ажлыг сайн хийгээгүй учраас шинээр ирсэн олон хүн цуглаанд алдаг оног оролцоход хүрлээ. Энэ яахаараа миний хариуцлага байдаг юм бэ? Усалгааны ажлын хариуцлагагүй байдал шинээр ирэгсдийг ухарч няцахад хүргэсэн нь үймээн, саад тотгор байсан. Би үүний төлөө хариуцлага хүлээвэл Бурханд итгэх итгэлийн минь гэм буруу, толбо болох биш үү? Тиймээс би удирдагчийн надад тохсон асуудлыг шууд үгүйсгэж, маргалдаж, өөрийгөө зөвтгөсөөр, шинээр ирэгсдийг шууд усалдаг хүн биш гэдгээ онцлон хэлж, хариуцлагаас зайлсхийсэн. Өөрийгөө огт эргэцүүлэхгүй байгааг минь хараад удирдагч миний яриаг тасалж, үнэнийг хүлээн аваагүйн төлөө надтай харьцсан. Удирдагчийн ингэж хэлэхийг сонсоод би цочирдож, “Үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс үл итгэгчид биш үү? Ямар нэг зүйл тохиолдоход үл итгэгчид үргэлж маргадаг, үнэнийг огт хүлээн авдаггүй.” Учирлаж, шалтаг тоочиж байснаасаа айсан тул би дахиад юм хэлж зүрхлээгүй. Бурханд залбиран, намайг залж чиглүүлж, зүрх сэтгэлийг минь харж хандаж, дуулгавартай байх боломж олгооч гэж гуйсан.

Дараагийн хэдэн өдөр нь би энэ явдлын талаар бодсоор байлаа. Үүрэгтээ хариуцлагагүй хандаж, усалгааны ажлыг сайн хийгээгүйн төлөө надтай харьцсан. Би яагаад хүлээн авч чадсангүй вэ? Эргэцүүлэх явцдаа би, шинээр ирэгсдийг өөрөө шууд услахгүй байгаа цагт тэд цуглаанд тогтмол оролцохгүй байвал тэр нь миний биш, усалгааны ажилтнуудын хариуцлага гэж бодож байснаа ойлгосон. Гэтэл чуулган надад хэд хэдэн чуулганы ажлыг хариуцуулахаар зохицуулсан, чуулганы ажилд асуудал, бэрхшээл гарах бүрд би хурдхан хяналт тавьж, шийдвэрлэх ёстой байлаа. Харин би үүргээ гүйцэтгэхдээ усалгааны ажилтнуудын ажлыг зааварлаж, хяналт тавиагүй, үр дүнд нь шинээр ирсэн хэдэн арван хүн цуглаанд тогтмол оролцдоггүй болсон. Энэ нь хариуцлагагүй байж, үүргээ цалгардуулсны минь үр дагавар биш үү? Хэсэг хугацааны өмнө, энэ чуулганы усалгааны ажилтнууд бэрхшээлтэй амьдардаг гэж сонссоноо саналаа. Шинээр ирэгсдийн бодит бэрхшээлтэй тулгараад хэдхэн удаагийн нөхөрлөл нь үр дүнд хүрэхгүй байх үед тэд үүнийг хэтэрхий хэцүү гэцгээж, шинээр ирэгсдийг услахаар чармайхыг хүсээгүй. Гэхдээ би эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд цаг тухайд нь тэдэнтэй нөхөрлөөгүй, үүнээс болоод цуглаанд тогтмол оролцдог шинээр ирэгсдийн тоо буурсаар байлаа. Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй байлаа гэж удирдагч надтай харьцсан нь зөв байсан. Би яагаад жаахан ч болов хүлээн авч, дуулгавартай дагаагүй юм бол, яагаад маргаж, өөрийгөө зөвтгөсөөр байсан юм бэ? Энэ нь эрүүл ухаангүй хэрэг биш үү? Ингэж бодоод би бага зэрэг гуниглаж, том алдаа гаргасан юм шиг санагдсан ч хариуцлага хүлээхийг хүсэхгүй хэвээр, тэнэг хүн шиг шалтаг тоочиж, өөрийгөө зөвтгөж, хариуцлагаас бултах гэж оролдсоор байсан. Ичгүүр сонжуургүй маргаж, өөрийгөө зөвтгөж байсан муухай байдлаа бодоод ичиж, нүүр халуу оргиж, нүх олдвол шургаад орчихмоор л байлаа. Би Бурханд залбирч, “Бурхан минь, би үүрэгтээ хариуцлагагүй хандаж, шинээр ирсэн олон арван хүний усалгаанд саад болж, ноцтой гэм буруу үйлдсэн мөртөө засалт, харьцалт туулах үедээ хамгийн наад зах нь хүлээн авч, дуулгавартай байгаагүй. Бурхан минь, өөрийгөө мэдэхэд намайг залж чиглүүлээч” гэсэн.

Сүүлд нь Бурханы үгийн нэг хэсгийг уншаад засалт, харьцалт хүлээн авахаас татгалзсаныхаа уг үндсийг эцэст нь бага зэрэг ойлгож авсан юм. Бурханы үгэнд ингэж байдаг: “Харьцалт, засалтад хандах антихристүүдийн ердийн хандлага нь хүлээн авч, хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзах явдал юм. Тэд хэчнээн их муу юм хийдэг бай эсвэл Бурханы гэрийн ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод хэчнээн хор хөнөөл учруулдаг бай, өчүүхэн ч харамсдаггүй, ямар нэг өртэй юм шиг санагддаггүй. Энэ өнцгөөс нь харвал антихристүүдэд хүн чанар байна уу? Яавч үгүй. Тэд Бурханы сонгосон хүмүүст бүхий л төрлийн хор учруулдаг, чуулганы ажлыг ихээхэн хохироодог—Бурханы сонгосон хүмүүс үүнийг тов тодорхой харж чаддаг, антихристүүдийн ээлж дараалсан ёрын муу үйлийг харж чаддаг. Гэвч антихристүүд энэ баримтыг хүлээн авч, хүлээн зөвшөөрдөггүй, буруутай гэдгээ, эсвэл хариуцлага хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс гөжүүдлэн татгалздаг. Тэд үнэнээс залхдагийн илрэл энэ бус уу? Антихристүүд үнэнээс ингэтлээ залхдаг. Тэд ямар ч хорон мууг хийдэг бай, буруугаа хүлээхээс татгалзаж, эцсээ хүртэл гөжүүдэлдэг. Антихристүүд хэзээ ч Бурханы гэрийн ажлыг нухацтай авч үздэггүйг, үнэнийг хүлээн авдаггүйг энэ нь нотолдог. Тэд Бурханд итгэхээр ирээгүй—тэд бол Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад хийхээр ирсэн, Сатаны зарц нар юм. Антихристүүдийн зүрх сэтгэлд зөвхөн нэр төр, байр суурь л байдаг. Алдаагаа хүлээн зөвшөөрвөл хариуцлага хүлээх болно, тэгвэл байр суурь, нэр хүнд нь ноцтой сэвтэнэ гэж тэд боддог. Үүний үр дүнд тэд ‘үхэх хүртлээ үгүйсгэх’ хандлагатайгаар эсэргүүцдэг. Хүмүүс яаж ч илчилж, задлан шинжилдэг бай, тэд тэдгээрийг нь үгүйсгэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэдний үгүйсгэж байгаа нь санаатай ч бай, үгүй ч бай, товчхондоо энэ нь нэг талаар антихристүүдийн үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг уг чанар, мөн чанарыг илчилдэг. Нөгөө талаар, антихристүүд байр суурь, нэр хүнд, ашиг сонирхлоо хэр их нандигнадгийг харуулдаг. Гэхдээ чуулганы ажил болон ашиг сонирхолд хандах хандлага нь ямар байдаг вэ? Басамжилсан, хариуцлагагүй хандлагатай байдаг. Тэдэнд хүн чанар, эрүүл ухаан огт байхгүй. Антихристүүд хариуцлагаас зайлсхийж байгаа нь эдгээр асуудлыг харуулдаггүй гэж үү? Нэг талаар, хариуцлагаас зайлсхийх нь үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг мөн чанар, уг чанарыг нь нотолдог, харин нөгөө талаар, мөс чанар, эрүүл ухаан, хүн чанаргүй гэдгийг нь харуулдаг. Өөрсдийнх нь хөндлөнгийн оролцоо, муу үйлээс болж ах, эгч нарын амийн оролт хэчнээн ч их хохирсон бай, үүнээс болж өөрсдийгөө буруушаах сэтгэл огт төрөхгүй, хэзээ ч сэтгэл зовохгүй. Энэ ямар гээч амьтан бэ? Алдааныхаа нэг хэсгийг л хүлээн зөвшөөрсөн ч бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай гэж тооцож болно—гэхдээ антихристүүдэд тийм багахан хэмжээний хүн чанар ч байдаггүй. Тэгэхээр та нар тэднийг юу гэж хэлэх вэ? Антихристүүдийн мөн чанар нь диавол. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн ч их хохирол учруулдаг бай, үүнийгээ олж хардаггүй. Үүнийхээ төлөө зүрх сэтгэлдээ өчүүхэн ч зовдоггүй, өөрсдийгөө зэмлэдэг ч үгүй, тэр ч байтугай өртэй санагддаггүй. Энэ бол хэвийн хүмүүсээс харагдах ёстой зүйл огт биш. Энэ бол диавол бөгөөд диаволд ямар ч мөс чанар, эрүүл ухаан байдаггүй. Антихристүүд хэчнээн олон муу зүйл хийж, чуулганы ажилд асар их хохирол учруулсан байлаа ч гэсэн тэдгээрийгээ хүлээн зөвшөөрөхгүй гэж хатуу шийдсэн хэвээр байдаг. Алдаагаа хүлээн зөвшөөрчихвөл яллагдаж, үхлийн ял авч, там руу, хүхэртэй галт нуур луу явах ёстой болно гэж тэд боддог. Ийм хүмүүс үнэнийг хүлээн авч чадна гэж та нар бодож байна уу? Тэднээс жинхэнэ гэмшлийг хүлээж болох уу?(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Бурханы үгэнд илчилснээр, антихристүүд үнэнийг огт хүлээн авдаггүй, угаасаа үнэнээс залхдаг, ямар ч том алдаа гаргасан, эсвэл чуулганы ажилд хэчнээн их хохирол учруулсан ч бай хамаагүй, засалт, харьцалт туулах үедээ алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, байнга маргаж, өөрийгөө зөвтгөх гэж оролддог. Антихристүүд бас аминч, жигшүүртэй байдаг, ашиг сонирхол, байр сууриа л эрхэмлэдэг. Тиймээс антихристүүд чуулганы ажилд хэчнээн ч их хохирол учрууллаа гэсэн, буруутайгаа өчүүхэн төдий ч мэдэрдэггүй, ямар ч хариуцлага хүлээхийг хүсдэггүй. Засалт, харьцалтад хандах хандлагаа эргэцүүлээд миний зан авир антихристийнхтэй адилхан байсныг би харсан. Чуулганы удирдагчийн хувиар би чуулганы ажилд гарсан аливаа асуудлыг хариуцаж, чуулганы усалгааны ажилтнуудад асуудал байгааг мэдэж байсан ч хяналт тавьж, асуудлыг шийдээгүй. Үр дүнд нь усалгааны ажилтнууд шинээр ирэгсдийг үлдээж чадаагүй, харин би алдаагаа хүлээн зөвшөөрөлгүй, шалтаг тоочсоор, өөрөө хариуцлага хүлээхээс айсан учраас ах, эгч нар луугаа бүх хариуцлагыг түлхсэн. Би засалт, харьцалтыг хүлээн аваагүй, гэм буруугаа цайруулахын тулд энэ шинээр ирэгсдийг би шууд услаагүй гэж удирдагчийнхаа өмнө зүтгэсээр байсан. Шинээр ирсэн маш олон хүн цуглаанд тогтмол оролцохгүй байсан ч би огт харамсаагүй, өртэйгөө мэдрээгүй, үүргээ цалгардуулсныхаа төлөө өөрийгөө үзэн ядаагүй, чуулганы усалгааны ажилд хохирол учруулсан. Энэ баримтууд өмнө минь байхад ч өөрийгөө зөвтгөхөөр оролдсон нь үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн аваагүй гэдгийг минь харуулсан. Одоо ингээд харахад би яаж ч маргалаа гэсэн, үүрэгтээ хариуцлагатай хандаагүй гэдэг баримтыг үгүйсгэж чадахгүй. Харин ч өөрийгөө зөвтгөж, маргаж байсан минь үнэнээс залхдаг, үнэнийг хүлээн авдаггүй сатанлаг уг чанарыг минь илчилсэн. Өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахаар оролдохдоо би хариуцлагаас бултаж, аминч, жигшүүртэй байдаг үзэшгүй муухай байдлаа харуулсан.

Би Бурханы үгийг ахин дахин уншиж, антихристүүд харьцалтад яаж ханддагийг өөрийнхөө зан авиртай харьцуулах тусам Бурханы үг намайг илчилж байгааг улам их мэдэрсэн дээ. Би үүрэгтээ хариуцлагагүй хандаж, усалгааны ажилд асар их хохирол учруулж, ингэснээрээ гэм буруу үйлдсэн ч засалт, харьцалт туулах үедээ хүлээн аваагүй, үнэнээс залхсан байж. Би үнэнийг эрэлхийлдэг хүн байсангүй. Энэ тухай бодоод, Бурхан миний зан авирыг тун их жигшсэн байж таарна гэж санагдсан. Үүнээс гадна, маргаснаас минь болоод удирдагч үнэн төрхийг минь тодорхой харж, итгэж болохооргүй, хөгжүүлэхэд зохисгүй гэдгийг минь мэдсэн байж таарна. Тэгээд би “Удирдагч намайг харж байгаа болов уу? Энэ удаа би усалгааны ажлыг сайн хийгээгүй, гэм буруу үйлдсэн. Нэг л өдөр би өөр нэг үймээн, саад учруулж, дахиад засалт, харьцалт туулбал илчлэгдэж, таягдан хаягдах болов уу? Тэгвэл Бурханд итгээд аврагдах найдваргүй болно” гэж гайхширч эхэлсэн. Дараа нь би үүргээ гүйцэтгэхийн тулд яаж гэр бүл, ажил мэргэжлээ орхисноо бодоод, эцэст нь таягдан хаягдаж магадгүй гэдгээ ухаарсан юм. Бодох тусам би улам сөрөг болж, нэгэнт хариуцлагагүй байж, үүргээ цалгардуулж, үнэнийг хүлээн авалгүй, үнэнээс залхсан юм чинь удирдагч байхад тохирохгүй учраас өөрийгөө бага зэрэг мэдэж авч, хурдхан огцроод, үнэнч шударгаар гүйцэтгэж чадах энгийн үүрэг олох ёстой гэж ч санагдсан. Тэгвэл би илүү цөөхөн асуудал харуулж, засалт, харьцалт бага туулна, Бурханы ажил дуусах үед надад амьд үлдэх найдвар байсаар байх болно. Тэр хугацаанд би Бурханы хүслийг огт эрж хайгаагүй, үүргээ гүйцэтгэхдээ аргацааж, хариуцлагагүй ханддаг асуудлаа шийдэхээр чармайгаагүй, өөрийгөө хамгаалж, буруу ойлгосон байдалтай амьдарч, яаж огцрох тухай л бодоод, үүргээ огтхон ч анхаараагүй. Надад маш зовлонтой байлаа. Дараа нь би хамтрагч эгчдээ өөрийнхөө байдлын талаар хэлж, эгч надад Бурханы үгээс уншиж өгч, Бурханы хүслийг бага зэрэг ойлгуулсан юм.

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүний байдал болон Түүнд хандах хүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Өөрийнхөө талаар мэдлэгтэй, бас Өөртөө дуулгавартай болгож, хайрладаг, гэрчлэл хийдэг болгосон. Иймээс хүн Бурханы цэвэршүүлэлт төдийгүй шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, ингэхгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд Түүнийг үнэхээр хайрлаж, Түүнд гэрчлэл хийж хэзээ ч чадахгүй. Бурхан хүнийг зүгээр л өрөөсгөл үр дүнгийн төлөө бус, харин олон талт үр дүнгийн төлөө цэвэршүүлдэг. Ингэж л Бурхан үнэнийг эрж хайх хүсэлтэй хүмүүсийн шийдвэр, хайрыг төгс болгохын тулд тэдэн дээр цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхыг хүсдэг, Бурханыг хүсэмжилдэг хүмүүст ийм цэвэршүүлэлтээс илүү утга учиртай, ач тустай зүйл гэж үгүй. Бурхан бол эцсийн эцэст Бурхан учир Бурханы зан чанарыг хүн мэдэж, ойлгоход амар биш. Эцсийн эцэст Бурхан хүнийх шиг зан чанартай байх боломжгүй учраас Түүний зан чанарыг мэднэ гэдэг хүнд амаргүй байдаг. Үнэн хүнд төрөлхөөс байдаггүй бөгөөд Сатаны завхруулсан хүмүүс үүнийг ойлгоход амаргүй байдаг; хүнд үнэн, үнэнийг хэрэгжүүлэх шийдэмгий зан байдаггүйн дээр зовж, цэвэршүүлэгдэж, шүүгдэхгүй бол шийдэмгий зан нь хэзээ ч төгс болохгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаар улам их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Цэвэршүүлэлт явуулах Бурханы зорилго ийм юм. Хүнд Бурханы хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы дэргэдээс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн ч үг биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, санаа зорилго, хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших бодит туршилт, бодит сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлх үүргээ гүйцэтгэж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна). Бурханы үгийг тунгаан бодоод би ойлгосон, Бурхан хүмүүст зовлон, цэвэршүүлэлт, шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт туулах нөхцөл байдлыг зохицуулах үед энэ бүхэн нь хүмүүсийн завхрал, дутагдалд чиглэдэг, энэ нь амийн оролтын явцдаа хүмүүсийн туулж, нүүр тулах ёстой зүйлс юм. Хэдийгээр бид эдгээр зүйлийг даван туулах явцдаа бага зэрэг зовох хэрэгтэй болдог ч энэ нь Бурханы ажил, завхарсан зан чанараа мэдэж авахад маань маш тустай байдаг. Удирдагч байсан сүүлчийн жилээ эргээд бодоход би үндсэндээ ямар ч бүтэлгүйтэл мэдрээгүй, ноцтой засалт, харьцалт туулаагүй. Заримдаа зарим зүйлийг зарчмын дагуу хийдэггүй байсан ч удирдагч миний биеийн хэмжээнд тааруулан нөхөрлөж, үүрэгтээ гаргасан гажуудлаа засахад минь тусалж, хэрэгжүүлэлтийн замыг хэлж өгч байсан. Ах эгч нар миний үүрэгт асуудал байгааг харвал ихэвчлэн хайраар тусалдаг, намайг илчилж, надтай харьцах нь ховор байсан. Тиймээс завхарсан зан чанар болон үүргээ гүйцэтгэхэд гарсан асуудалтай тулгараад би энэ асуудал тийм ч том биш, зүгээр л дахиад гаргахгүй байхад болно гэж үргэлж боддог байсан болохоор бүтэлгүйтлийнхээ уг үндсийг ойлгохын тулд жинхэнээсээ огт эргэцүүлж байгаагүй. Энэ удаа засалт, харьцалт туулсныхаа дараа л би жинхэнэ биеийн хэмжээгээ олж харсан. Би үүргээ цалгардуулж, үр дүнд нь, шинээр ирсэн олон хүн цаг тухайд нь усалгаа, хангалт аваагүй, гэтэл би ашиг сонирхлоо хамгаалахын тулд хариуцлагаас зайлсхийж, гэм буруугаа цайруулж, бүр ирээдүй, хувь заяагаа алдах вий гэж санаа зовоод, сөрөг болж, буруугаар ойлгож, зүгээр л үүргээ орхихыг хүссэн. Урьд нь хүмүүс миний асуудлыг эелдгээр хэлэхэд хүлээн авч чаддаг байсан ч энэ удаа засалт, харьцалт туулж, аргацааж байсныхаа үр дагаврыг хэлүүлэх үедээ огтхон ч хүлээн авч чадаагүй. Жижиг асуудлын төлөө харьцалт туулах үедээ хүлээн авч чаддаг байсан ч мөн чанар, үр дагавар нь илүү ноцтой, хариуцлага хүлээх шаардлагатай томоохон асуудлаас болж харьцалт туулаад би хүлээн авч чадаагүй. Би засалт, харьцалт хүлээн авахдаа шилж сонгож байснаа харсан, энэ нь Бурханд дуулгавартайн илрэл огт биш. Хэрвээ удирдагч намайг засаж, харьцаагүй бол би өөрийнхөө хэмжээг мэдэлгүй, өөрийгөө үнэнийг эрэлхийлдэг хүн гэж бодсоор, хуурмаг дүр төрхдөө сохорч, амийн оролт минь зогсонги байдалд орж, Бурханы зохицуулсан нөхцөл байдлаас сургамж авахгүй, Бурханы үгээс өөрийгөө ойлгож авахгүй, завхралаа шийдвэрлэхгүй байх байжээ. Энийг бодоод би Бурханд маш их талархаж, Бурханы хүслийг эрж хайж, энэ нөхцөл байдлаас сургамж авахад бэлэн болсон юм.

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн холбогдох хэсгийг идэж, уухаар эрж хайж, Бурханы үгийн нэг хэсгийг уншаад, засалт, харьцалт туулсныхаа дараа огцрох гэсэн хүслээ бага зэрэг ойлгосон. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд засалт, харьцалт туулах үедээ үүнийг үргэлж ерөөл хүртэх найдвартайгаа холбон хардаг. Ийм хандлага, үзэл бодол нь буруу бөгөөд аюултай юм. Хэн нэгэн нь антихристийн алдаа, асуудлуудыг хэлж өгөх үед тэд ерөөл хүртэх найдвараа алдсан санагддаг. Мөн засаж, харьцах, сахилгажуулж, зэмлэх үед тэд бас л ерөөл хүртэх найдвараа алдсан санагддаг. Ямар нэг зүйл өөрсдийнхөөр нь болохгүй, эсвэл тэдний үзэлд нийцэхгүй болмогц, илчлэгдэж, харьцалт туулж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь цохилтод орсныг мэдэрмэгц тэр даруйд цаашдаа ерөөл хүртэх боломжгүй болсон юм биш байгаа гэж боддог. Тэд хэт мэдрэмтгий байгаа биш үү? Тэд ерөөл хүртэхийг хэт их хүсдэг биш үү? Надад хэлээч, тийм хүмүүс өрөвдөлтэй биш гэж үү? (Өрөвдөлтэй.) Үнэхээр өрөвдөлтэй! Тэд ямар байдлаараа өрөвдөлтэй вэ? Хүн ерөөл хүртэх эсэх нь харьцалт, засалт туулж байгаатай нь холбоотой юу? (Үгүй.) Холбоогүй. Тэгвэл харьцалт, засалт туулах үедээ яагаад ерөөл хүртэх итгэл найдвараа алдсан юм шиг антихристүүдэд санагддаг вэ? Энэ нь тэдний эрэлхийлэлтэй холбоотой биш гэж үү? Тэд юу эрэлхийлдэг вэ? (Ерөөл хүртэхийг.) Тэд ерөөл хүртэх гэсэн хүсэл, санаа зорилгоо хэзээ ч орхидоггүй. Тэд Бурханд итгэж эхэлсэн цагаасаа эхлэн ерөөл хүртэхийг зорьсон бөгөөд маш олон номлол сонссон ч үнэнийг хэзээ ч хүлээн аваагүй. Энэ бүх хугацаанд тэд ерөөл хүртэх хүсэл, санаа зорилгоо орхиогүй. Тэд Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлоо залруулж, өөрчлөөгүй, үүргээ гүйцэтгэх санаа зорилго нь ариусаагүй. Тэд ерөөл хүртэх найдвар, санаа агуулан бүгдийг хийдэг бөгөөд адаг сүүлд нь ерөөл хүртэх найдвар нь тасрах болохоор дэлбэртлээ уурлаж, гомдоллож, Бурханы талаар эргэлзэж, үнэнийг үгүйсгэдэг ичгүүртэй бодит байдлаа эцэст нь илчилдэг. Тэд сүйрлийн замаар алхаж байгаа биш үү? Энэ бол антихристүүд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээж авдаггүй, харьцалт, засалтыг ч бас хүлээн авдаггүйн зайлшгүй үр дагавар юм. Бурханы сонгосон бүх хүн Бурханы ажлын туршлагаараа Бурханы шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт нь Бурханы хайр, ерөөл гэдгийг мэдэж чадна. Гэтэл антихристүүд энэ бол зүгээр л хүмүүсийн хэлдэг зүйл гэж үзээд, үүнийг үнэн гэж боддоггүй. Иймээс тэд харьцалт, засалтыг сургамж авах хичээл гэж хардаггүй, үнэнийг эрж хайх юм уу, өөрсдийгөө эргэцүүлдэг ч үгүй. Эсрэгээрээ, харьцалт, засалт нь хүний хүслээс улбаатай, санаатай дарамт, шийтгэл, хувийн санаа зорилгоор дүүрэн зүйл, лавтайяа Бурханаас ирээгүй гэж тэд боддог. Тэд эдгээр зүйлийг эсэргүүцэж, үл тоомсорлохыг сонгож, тэр ч байтугай хэн нэгэн яагаад тэдэнд ингэж хандаж байгааг судалдаг. Тэд огтхон ч захирагддаггүй. Тэд үүргээ гүйцэтгэхдээ хийдэг бүх зүйлээ ерөөл, шагнал хүртэхтэй холбодог бөгөөд ерөөл хүртэх нь амьдралын хамгийн чухал эрэл хайгуул, мөн Бурханд итгэх итгэлийн эцсийн, дээд зорилго гэж үздэг. Хэдий Бурханы гэр бүл үнэний талаар нөхөрлөдөг ч, тэд ерөөл хүртэх санаа зорилготойгоо амь амьдрал юм шиг зууралдаж, ерөөл хүртэхийн тулд биш юм бол Бурханд итгэх итгэл нь тэнэглэл, мунхаглал, асар том гарз гэж бодоод, энэ санаархлаа орхидоггүй. Ерөөл хүртэх санаа зорилгоо орхисон хэн ч тэр мэхлэгдсэн байна, зөвхөн мунхаг нэгэн л ерөөл хүртэх найдвараа орхино, мөн засалт, харьцалтыг хүлээн авах нь тэнэглэл, чадваргүй байдлын илрэл, ухаантай хүний хийх зүйл биш гэж тэд боддог. Антихристийн оюун санааны логик нь ийм байдаг. Иймээс антихрист нь засалт, харьцалт туулах үедээ зүрх сэтгэлдээ маш их эсэргүүцдэг, цэцэрхэж, дүр эсгэхдээ чадварлаг байдаг. Тэд үнэнийг өчүүхэн ч хүлээж авдаггүй, бас захирагддаггүй. Оронд нь тэд дуулгаваргүй, тэрслүү байдлаар дүүрэн байдаг. Ингэснээр Бурханыг эсэргүүцэж, шүүж, Бурханы эсрэг тэрсэлж, эцэст нь илчлэгдэж, таягдан хаягдах магадлалтай(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 12-р зүйл: Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг). Антихристүүд засалт, харьцалтыг эндүү ташаа ойлгодгийг Бурханы үг илчилсэн. Тэд засалт, харьцалтыг ерөөл, ирээдүй, хувь заяатайгаа холбодог. Хэн нэг хүн өөрсдийнх нь дутагдал, хангалтгүй байдлыг хэлж өгч, ноцтойгоор илчилж, засаж, харьцвал ерөөл хүртэх найдвар нь үгүй боллоо гэж боддог. Антихристүүдийн ийм зан авир ерөөл хүртэхийн тулд л Бурханд итгэх зорилготой гэдгийг нь илчилдэг. Антихристүүд ирээдүй, хувь заяа, эцсийн хүрэх газраа онцгойлон хайрладаг тул ялангуяа засалт, харьцалтаас залхаж, эсэргүүцдэг, засалт, харьцалттай тулгараад тэд маргаж, өөрсдийгөө зөвтгөж, асуудлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Би засалт, харьцалт туулах үедээ яаж авирласнаа дахиад бодсон. Би өөрийгөө хамгаалах гэж оролдсоор, үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас болж алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, алдаагаа хүлээх юм бол үр дагаврыг нь үүрэх ёстой болно гэж бодсон тул мушгин гуйвуулсан шалтагтайгаа зууралдаад, засалт, харьцалтыг хүлээн аваагүй. Би дараа нь тэр асуудал дээр үнэнийг эрж хайгаагүй, үүрэгтээ хариуцлагагүй хандаж, усалгааны ажилд хохирол учруулснаа ойлгоогүй. Тэрнээс гадна, засалт, харьцалт туулсныхаа дараа би сэрэмжилж, буруугаар ойлгоод, аль хэдийн гэм буруу үйлдчихсэн, өөр нэг алдаа гаргаж, дахиад засалт, харьцалт туулбал таягдан хаягдах магадлалтай гэж бодсон учраас би өөрийгөө гаргуунд нь гаргаж, удирдагч байхыг огт хүсээгүй. Бурханы үгийн илчлэлээр дамжуулан би юу харуулснаа эргэцүүлж, Бурханд итгэх санаа зорилго минь үргэлж ерөөл хүртэхийн төлөө байсныг хараад, Бурханы үгээс дахин нэг удаа лавласан: “Ерөөл хүртэх найдвар нь тасрах болохоор дэлбэртлээ уурлаж, гомдоллож, Бурханы талаар эргэлзэж, үнэнийг үгүйсгэдэг ичгүүртэй бодит байдлаа эцэст нь илчилдэг. Тэд сүйрлийн замаар алхаж байгаа биш үү? Энэ бол антихристүүд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээж авдаггүй, харьцалт, засалтыг ч бас хүлээн авдаггүйн зайлшгүй үр дагавар юм.” Би сөрөг байдалд амьдарч, огцрохыг хүсэж байсан нь Бурханы эсрэг тэмцэж, засалт, харьцалтыг хүлээн авахаас татгалзаж, үүнээс зайлсхийж байсны илрэл байлаа. Амиа төлөвшүүлэхийн тулд засалт, харьцалт туулах хэрэгтэй, хэрэгцээ, дутагдалд минь үндэслээд Бурхан надад зориулсан нөхцөл байдлыг зохицуулдаг гэдгийг би тодорхой мэдэж байсан ч ерөөлийн төлөө Бурханд итгэхийг хамгийн том, хамгийн хууль ёсны зорилгоо гэж үзсэн тул үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа шийдвэрлэхээ хойш тавьсан. Ирээдүй, хувь заяагаа хамгаалж, ерөөлийн төлөөх амбиц, хүслээ хангахын тулд засалт, харьцалт туулахаас зайлсхийхийг хүсэж, бүр удирдагч байхаа болихыг хүссэн. Миний уг чанар маш ов мэхтэй, ёрын муу байжээ.

Би Бурханы үгээс энийг уншсан: “Ерөөгдөх нь хүмүүсийн эрэлхийлэх зүй ёсны зорилго биш юм бол зүй ёсны зорилго нь юу вэ? Үнэнийг эрэлхийлэх, зан чанараа өөрчлөхийг эрэлхийлэх, Бурханы бүх зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг байх: эдгээр нь хүмүүсийн эрэлхийлэх ёстой зорилго юм. Жишээлбэл, засалт, харьцалт туулаад чи үзэл, буруу ойлголттой болж, дуулгавартай байж чаддаггүй гэе. Чи яагаад дуулгавартай байж чадахгүй байна вэ? Учир нь, хүрэх газар юм уу ерөөгдөх мөрөөдөл чинь сорилттой тулгарсан юм шиг чамд санагддаг. Чи сөрөг болж, гонсойж, үүргээ биелүүлэхээс зайлсхийхийг хичээдэг. Үүний шалтгаан юу вэ? Чиний эрэл хайгуулд асуудал байна. Тэгвэл үүнийг яаж шийдэх ёстой вэ? Чи эдгээр буруу санаагаа даруй орхиж, завхарсан зан чанарынхаа асуудлыг шийдэхийн тулд үнэнийг даруйхан эрж хайх зайлшгүй шаардлагатай. Чи өөртөө ‘Би бууж өгөх ёсгүй, Бурханы бүтээлийн хийх учиртай үүргийг одоо ч биелүүлж, ерөөгдөх хүслээ хойш тавих ёстой’ гэж хэлэх хэрэгтэй. Чи ерөөгдөх хүслээ орхивол мөрөн дээрх ачаа чинь хөнгөрнө. Тэгсэн ч чи сөрөг байх боломжтой юу? Хэдийгээр чи заримдаа сөрөг байсан ч үүнд захирагдахгүй бөгөөд зүрх сэтгэлдээ үргэлжлүүлэн залбирч, тэмцэн, ерөөгдөх, хүрэх газартай болох эрэл хайгуулын зорилгоо үнэнийг эрж хайх зорилго болгон өөрчилж, дотроо ‘Үнэнийг эрэлхийлэх нь Бурханы бүтээлийн үүрэг мөн. Өнөөдөр зарим үнэнийг ойлгохоос илүү ургац гэж үгүй, энэ нь хамгийн агуу ерөөл юм. Бурхан намайг хүсэхгүй, надад сайхан хүрэх газар байхгүй, ерөөгдөх найдвар минь тасарсан байлаа ч гэсэн би үүргээ сайн биелүүлнэ, би ингэх үүрэгтэй. Ямар ч шалтгаан үүргээ биелүүлэхэд минь нөлөөлөхгүй, Бурханы даалгаврыг гүйцэтгэхэд минь нөлөөлөхгүй; энэ бол миний биеэ авч явах зарчим юм’ гэж бодно. Энэ нь махан биеийн хүлээсээс ангижирсан хэрэг биш үү? ‘Тэгээд, би сөрөг хэвээр байвал яах вэ?’ гэж зарим нь хэлж магадгүй. Тэгвэл үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг дахиад эрж хай. Сөрөг байдалд хэчнээн олон удаа автсан ч түүнийгээ шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, үнэн рүү тэмүүлсээр байвал чи сөрөг байдлаасаа аажмаар гарч ирнэ. Хэзээ нэгэн өдөр чи ерөөл хүртэх хүсэлгүй, хүрэх газар, төгсгөлдөө баригдахгүй гэдгээ, мөн эдгээр зүйлгүйгээр амьдрахад илүү амар хялбар, илүү эрх чөлөөтэй гэдгийг мэдэрнэ. Өдөр бүр ерөөл болон хүрэх газраа олж авах гэж амьдардаг байсан өмнөх амьдрал чинь ядаргаатай байсныг чи мэдэрнэ. Өдөр бүр ерөөл хүртэхийн тулд ярьж, ажиллаж, тархиа гашилгаад эцэст нь чи юу олж авсан байх вэ? Тийм амьдралын үнэ цэн юу вэ? Чи үнэнийг эрэлхийлээгүй, харин хамгийн сайхан өдрүүдээ ялихгүй зүйлд дэмий үрсэн. Эцэст нь чи ямар ч үнэнийг олж аваагүй, нэг ч туршлагын гэрчлэл хуваалцаж чадаагүй. Чи өөрийгөө тэнэг амьтан болгож, шившгээ тарьж, бүтэлгүйтсэн. Үүний шалтгаан нь үнэндээ юу вэ? Шалтгаан нь гэвэл ерөөл хүртэх гэсэн санаа зорилго чинь хэтэрхий хүчтэй бөгөөд төгсгөл, хүрэх газар чинь зүрх сэтгэлийг чинь эзэмдэж, чамайг хэтэрхий чанга хүлсэн. Гэсэн хэдий ч хэтийн төлөв, хувь заяаныхаа боолчлолоос ангижрах өдөр ирэхэд чи бүх зүйлийг ардаа орхиж, Бурханыг дагаж чадна. Чи хэзээ эдгээр зүйлийг бүрмөсөн орхиж чадах вэ? Амийн оролт чинь зогсолтгүй гүнзгийрэх тусам чи зан чанарын өөрчлөлтөд хүрнэ, тэр үед л чи тэдгээрийг бүрмөсөн орхиж чадна. Зарим хүн ‘Би хүссэн үедээ эдгээр зүйлийг орхиж чадна’ гэж хэлэх болно. Энэ байгалийн хуульд нийцэж байна уу? (Үгүй.) Бусад нь ‘Би энэ бүгдийн учрыг нэг шөнийн дотор олсон. Би энгийн хүн, та нар шиг ээдрээтэй, эмзэг биш. Та нар маш их амбицтай байгаа нь надаас илүү гүн завхарсан гэдгийг чинь харуулж байна’ гэж хэлнэ. Нөхцөл байдал ийм байгаа гэж үү? Тийм биш. Бүх хүн төрөлхтөн адилхан завхарсан уг чанартай, гүн гүнзгийн ялгаа байхгүй, гагцхүү хүн чанартай эсэх, ямар төрлийн хүн бэ гэдгээрээ л ялгардаг. Үнэнийг хайрлаж, хүлээн авдаг хүмүүс завхарсан зан чанараа харьцангуй гүн гүнзгий, тодорхой мэдэж чаддаг бөгөөд бусад нь тийм хүмүүсийг хэт их завхарсан гэж эндүүрдэг. Үнэнийг хайрладаггүй, хүлээн авдаггүй хүмүүс өөрсдийгөө ямар ч завхралгүй, дахиад хэдхэн сайхан зан авиртай болбол ариун хүмүүс болчихно гэж үргэлж бодож байдаг. Энэ үзэл бодол нь мэдээжийн хэрэг үндэслэлгүй—үнэндээ тэдний завхрал гүехэн биш, харин ч тэд үнэнийг ойлгодоггүй, өөрсдийнхөө завхралын мөн чанар, үнэнийг тодорхой мэддэггүй. Товчхондоо, Бурханд итгэхийн тулд хүн үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж, бодит байдалд орох ёстой. Хүн эрэл хайгуулынхаа буруу чиглэл, замыг өөрчилж чаддаг болохоосоо өмнө, ерөөл эрэлхийлж, антихристүүдийн замаар алхах асуудлыг бүрэн шийдвэрлэж чаддаг болохоосоо өмнө амь зан чанартаа өөрчлөлт гаргах ёстой. Ийм маягаар хүн Бурханаар авруулж, төгс болгуулж чадна. Хүнийг шүүж, ариусгахын тулд Бурханы илэрхийлдэг бүх үнэн ийм зорилготой байдаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэний хэрэгжүүлэлтэд л амийн оролт бий). Бурханы үгээс би хэрэгжүүлэлтийн замыг олсон, тэр нь ерөөгдөх хүслээ орхиж, Бурханд итгэх эндүү ташаа зорилгоо өөрчилж, ерөөлийн төлөөх эрэл хайгуулаа үнэн болон зан чанарын өөрчлөлтийн төлөөх эрэл хайгуул болгон өөрчлөх явдал байлаа. Зөвхөн энэ л бүтээгдсэн зүйлийн зүй ёсны эрэл хайгуул. Зан авираа хараад би, илчлэгдэх үедээ үүргээ хаяхыг хүссэн минь хэрэгжүүлэх зөв арга зам биш байсныг ойлгосон юм. Би удирдагч байхаа больсон ч гэсэн үнэнээс залхдаг зан чанараа, эсвэл ерөөл хүртэх хүслээ шийдвэрлээгүй учраас ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, чуулганы ажлыг үймүүлж, саад болох зүйл хийж чадах байсан. Энэ хугацаанд би сөрөг байдалтай амьдарч, ашиг сонирхлынхоо төлөө явуулга хийж, төлөвлөгөө сэдэж, маш их шаналж, үүргээ гүйцэтгэх урам зоригоо алдаж, Бурхантай харилцах харилцаа минь хөндийрчээ. Би ерөөл хүртэх хүсэлдээ хүлэгдэж, хязгаарлагдахгүй гэж тангарагласан. Ерөөгдөх эсэхээс үл хамааран би эхлээд үүргээ сайн гүйцэтгэх ёстой байлаа. Чуулган надад үүрэг гүйцэтгэх боломж олгосон тул би хариуцлагаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Дараа нь миний байдал бага зэрэг өөрчлөгдөж, үүргээ гүйцэтгэхдээ аргацааж, хариуцлагагүй ханддаг асуудлаа харгалзан үзээд би Бурханы холбогдох үгийг идэж ууж, аргацаахын мөн чанар нь Бурханыг хуурч, мэхлэх явдал гэдгийг ойлгосон. Хэрвээ би үүрэгтээ хааш яаш, үл хүндэтгэсэн хандлагаар хандвал шаардлага хангасан байдлаар үүргээ хэзээ ч гүйцэтгэхгүй, эцэст нь үүрэг гүйцэтгэх боломжоо алдах байлаа. Хариуцлагагүй байдлаас минь болоод шинээр ирсэн олон хүн цуглаанд тогтмол оролцохоо больсныг бодоод би харамсаж, өртэйгөө мэдэрч, хариуцлагагүй зан авираа зүрх сэтгэлийн угаас үзэн ядсан.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншиж, засалт, харьцалт туулахын утга учрыг илүү тодорхой ойлгож авсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Засалт, харьцалт туулах тухайд хүмүүсийн мэдэх ёстой наад захын зүйл нь юу вэ? Үүргээ хангалттай гүйцэтгэхийн тулд засалт, харьцалт туулах ёстой—энэ нь зайлшгүй. Энэ бол Бурханд итгэж, авралд хүрэхдээ хүмүүсийн өдөр тутамдаа нүүр тулж, байнга туулах ёстой зүйл юм. Засалт, харьцалт туулахаас хэн ч ангид байж чадахгүй. Хүнийг засаж, харьцах нь тэдний ирээдүй, хувь заяатай холбоотой зүйл мөн үү? (Биш.) Тэгвэл хүнийг засаж, харьцах нь юуны төлөө байдаг юм бэ? Хүмүүсийг яллахын тулд уу? (Үгүй, үнэнийг ойлгож, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэхэд нь хүмүүст тусалж байгаа юм.) Яг зөв. Энэ бол хамгийн зөв ойлголт. Хэн нэгнийг засаж, харьцана гэдэг нь нэг төрлийн сахилгажуулалт, нэг төрлийн цээрлүүлэлт хэдий ч мөн хүмүүст туслах нэг хэлбэр юм. Засалт, харьцалт туулах нь чамд буруу эрэл хайгуулаа цаг тухайд нь өөрчлөх боломж олгодог. Энэ нь өөрийнхөө одоогийн асуудлыг даруйхан танин мэдэж, өөрийн харуулдаг завхарсан зан чанарыг цаг тухайд нь таних боломж олгодог. Ямартай ч засалт, харьцалт туулах нь үүргээ зарчмын дагуу биелүүлэхэд чинь тусалдаг, алдаа гаргаж, төөрөлдөхөөс чинь өмнө амжиж авардаг, гай гамшиг учруулахаас чинь сэргийлдэг. Энэ нь хүмүүсийн хувьд хамгийн том тусламж, хамгийн том эмчилгээ биш гэж үү? Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс харьцалт, засалтад зөв хандаж чаддаг байх ёстой(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VIII хэсэг)). Бурханы үгийг уншсаныхаа дараа би засалт, харьцалт туулах талаар өөр нэг утгагүй санаа тээж явснаа ухаарсан. Бурханы үгийг өөр дээрээ хэрэглэж, үнэнээс залхдаг сатанлаг зан чанартайгаа олж мэдэх үед би дууссан мэт санагдаж, завхрал минь хэтэрхий гүн, Бурхан намайг үзэн яддаг байж таарна, намайг аврахгүй гэж санагдсан. Үнэндээ энэ нь нэг төрлийн сөрөг, дайсагнасан хандлага байлаа. Бурханы үгийг уншаад би ойлгосон, засалт, харьцалт туулах нь илчлэгдэж, таягдан хаягдахтай адилгүй, бас ирээдүй, хувь заяаг чинь чамаас булаан авсан гэсэн үг биш. Харин үүргээ биелүүлэхдээ дутагдлаа мэдэж авч, завхарсан зан чанараа ойлгож, үүрэгтээ байгаа гажуудлыг даруй засаж залруулж, үнэнийг эрж хайхад нь хүмүүст туслахын тулд хийгддэг, ингэснээр хүмүүс зарчмын дагуу үйлдэж чадна. Засалт, харьцалт туулсан энэ тохиолдол байгаагүй бол би үнэнээс залхдаг зан чанартайгаа ухаарахгүй, ашиг сонирхолтой минь холбоотой асуудал дээр хариуцлагаас зайлсхийж, байнга шалтаг тоочиж, үнэнийг огт хүлээн авдаггүй гэдгээ ойлгохгүй байх байжээ. Үүнийг ухамсарласан минь сайн хэрэг гэж би бодож байна. Энэ нь надад, дараа нь ямар нэг зүйл тохиолдоход үнэнийг эрж хайхад анхаарч, өөрийнхөө сайн зан авирт сохрохгүй байх боломж олгосон. Бурханд итгэх итгэлдээ үнэнийг эрж хайх чадварт минь энэ нь маш чухал байв.

Дараа нь, үүрэгт минь гажуудал гарсны төлөө засалт, харьцалт туулах үедээ би Бурханы өмнө ухамсартайгаар очин залбирч, юун түрүүнд дуулгавартай байдлыг хэрэгжүүлж, өөрийнхөө завхрал болон үүргээ гүйцэтгэх үед минь ах, эгч нарын хэлж өгсөн асуудалд үндэслэн Бурханы холбогдох үгийг уншихаар эрж хайсан. Хэд хэдэн удаа засалт, харьцалт туулсныхаа дараа ач холбогдлыг нь арай илүү ойлгосон. Засалт, харьцалт туулсан туршлага, Бурханы үгийн удирдамжаар дамжуулаад би өөрийнхөө жинхэнэ биеийн хэмжээ, үүрэгт минь байсан олон асуудал, гажуудлыг харж чадсан юм. Бас өөрийнхөө завхарсан зан чанар болон хүмүүсийг аврах гэсэн Бурханы хүслийг бага зэрэг мэдэж авсан. Засалт, харьцалт туулах нь амийн оролтын эрэл хайгуулд минь маш тустай, үр ашигтай байлаа. Өөрийгөө мэдэж авч, үүргээ сайн гүйцэтгэх нь Бурханы шүүлт, илчлэлт, засалт, харьцалттай салшгүй холбоотой гэдгийг би мэдэрсэн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хайнга байдлын ар дахь үнэн

Виктор, Өмнөд Солонгос Өнгөрсөн 10-р сард бид нэг видео хийж дууслаа. Маш их хөдөлмөрлөж, нэлээд их цаг хугацаа, эрч хүч зарцуулсан ч...

Хожимдсон сэхээрэл

Линь Минь, Хятад Би 2013 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан. Тэр үед их урам зоригтой, Бурханы үгийг байнга уншиж,...