Сайн мэдээ түгээх зам

2022-05-30

Би анх сайн мэдээ түгээхэд суралцаж байхдаа Агуу Магтаал Чуулганы гишүүн болох Шу ахтай Хубэй мужид тааралдсан санагдаж байна. Төд удалгүй бид хоёр Эзэнийг ирэхэд нь яаж угтан авах тухай ярилцаж эхэлсэн. Тэгээд ах ярихдаа, 2000 онд Эзэн үүлэн дээр ирээд, өөрсдийг нь хаанчлалдаа аваачна гэж удирдагч нь үргэлж хэлдэг байсан гэлээ. Бүх хүн бүрэн итгэлтэйгээр үүнийг хүлээсэн. Гэхдээ он жилүүд улиран өнгөрч, Эзэн үүлэн дээр ирээгүй хэвээр л байлаа. Тэдний удирдагч үүнийг яаж тайлбарлахаа мэдэхгүй байсан учраас Эзэн ирэх тухай ярихаас зүгээр л зайлсхийсэн. Нэлээд олон итгэгч будилаад, гамшиг нэмэгдэж, Эзэн ирэх зөгнөлүүд бүгд биелсэн, иймээс Эзэн аль хэдийн эргэж ирсэн юм шиг байна гэцгээсэн. Тэд яагаад Эзэн үүлэн дээр ирэхийг хараагүй л байгаагаа гайхсан. Шу ах ч бас үүнийг ах эгч нарт яаж тайлбарлахаа мэдэхгүй байсан гэлээ. Тэгэхээр нь би, “Энэ асуулт шашны ертөнц дэх маш олон хүнийг мухардалд оруулсан. Үүнээс болоод маш олон хүний бадрангуй сэтгэл хөрж байна, бас зарим нь, Эзэн гамшгийн өмнө ирэх үү, гамшиг дунд, аль эсвэл гамшгийн дараа ирэх үү гэж асууж байгаа. Энэ бүгдийг Эзэн шийддэг, бид гагцхүү хүлээхээс өөр аргагүй гэж зарим нь хэлж байна. Шу ах аа, Эзэн аль эрт эргээд ирсэн юм байна, энэ олон жилийн дараа Эзэнийг угтан аваагүй маань учиртай юм байна гэж танд ер нь бодогдож байсан уу? Эзэн яаж илрэх талаарх өөрсдийн маань санаанд асуудал байгаа юм болов уу?” гэж нөхөрлөлөө. Тэгээд ахад, “Чухал зочин урд хаалга руу ирж байхад бид арын хаалган дээр хүлээж байвал хоёр өөр газар байгаа юм чинь зуун жил хүлээгээд ч зочноо угтан авахгүй байж болно” гэх жишээ татсан. Дараа нь Эзэн ирэх зөгнөлийн талаар нөхөрлөл хийлээ. Эзэн үүлэн дээр ирэх тухай зөгнөл байгаад зогсохгүй, Эзэн хүний Хүү болж нууцаар ирэх тухай зарим нэг зөгнөл бас байдгийг Библи мэддэг бүх хүн мэднэ. Жишээ нь, “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6). “Харагтун, Би хулгайч мэт ирнэ(Илчлэл 16:15). “Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ(Матай 24:44). “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27). Эдгээр эшлэл бүгд Эзэн хоёр дахь удаадаа хүний Хүү болж ирнэ гэж зөгнөдөг. “Хүний Хүү” гэдэг нь үргэлж махбод дахь Бурханыг хэлдэг, иймээс бид Эзэнийг зөвхөн үүлэн дээр ирнэ гэж хязгаарлавал хүний Хүүгийн талаарх тэр зөгнөлүүд яаж биелэх юм бэ? гэсэн. Дараа нь би ахад ингэж хэллээ, “Эзэн эхлээд нууцаар эргэж ирээд, дараа нь ил тод илэрдэг. Бичвэрийн зөгнөлд үндэслэвэл, Бурхан эцсийн өдрүүдэд эхлээд махбод болж, хүмүүсийн дунд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийнэ. Бурханы дуу хоолойг сонсож, эцсийн өдрүүдийн ажлыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүс Бурханы сэнтийн өмнө өргөгдөнө. Бурхан шүүлт, цэвэрлэлтийн үгээрээ гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бүрэн төгс болгоно, Бурханаар тэд бүрэн төгс болгуулсны дараа бие махбодтой болсон Бурханы хүмүүсийн дундах нууц ажил дуусаж, Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэхээр гамшиг буулгана. Дараа нь бүх улс орон, бүх ард түмэнд ил тодоор үүлэн дээр илэрнэ. Бурхан бууж ирэхийг хүлээн, тэнгэр өөд ширтэж байгаа хүмүүс бие махбодтой болсон Бурханы авралын ажлыг алдаж өнгөрөөн, гамшигт унаж, уйлж, шүдээ хавирна. Энэ нь Илчлэл дэх ийм зөгнөлийг биелүүлнэ: ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7)” гэлээ. Энэ цэгт хүрээд Шу ах үнэхээр гайхширсан. Тэр нь ахын бүх хуучин санаанаас шал эсрэг байж л дээ. Дараа нь би ингэж нөхөрлөсөн, “Эзэнийг угтан авахын тулд гол нь Бурханы дуу хоолойг чагнах хэрэгтэй гэж Эзэн Есүс бидэнд аль эрт хэлсэн. Эзэн Есүс ингэж хэлсэн: ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). Илчлэлд хэлдгээр, ‘Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2, 3-р бүлэг). Ариун Сүнсийг чагнах хэрэгтэй гэж Илчлэлд яагаад долоон удаа хэлдэг вэ? Энэ нь бидний замыг зааж байна: Чуулгануудад хэлдэг Ариун Сүнсний үгийг эрж хайж, Бурханы дуу хоолойг баараггүй чагнах нь Эзэнийг угтан авах гол түлхүүр юм. Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авдаг хүмүүс ухаалаг охид байдаг. Бурханы дуу хоолойг сонсдоггүй хүмүүс Эзэнийг угтан авахгүй мунхаг охид юм” гэсэн. Шу ах сонсонгоо нүд нь гэрэлтэж, толгой дохисоор байлаа.

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийн ийм хэсгийг уншиж өгсөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх улс орон Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн). Үүний дараа ах догдлоод, “Энэ маш эрх мэдэлтэй юм. Бурханаас гаралтай байхаас зайлахгүй. Ямар ч хүн ийм зүйл хэлж чадахгүй!” гэлээ. Тэгснээ, “Эзэнийг хүлээхдээ би гагцхүү шашны ертөнцийн лам хуврагуудыг л сонсож мэддэг байснаас биш Ариун Сүнсний үгийг эрж хайхаа орхигдуулсан юм байна. Би дэндүү мунхаг байж!” гэлээ. Хэр сайн ойлгож байгааг нь хараад би хөл газар хүрэхгүй баярласан. Дараа нь бид хоёр, “Бие махбодтой болохын нууц”, “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”, “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”, бас “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна” гэх зэрэг Төгс Хүчит Бурханы маш олон үгийг нэмж уншсан юм. Уншиж байхдаа Шу ахын сэтгэл хөдлөн, “Өчнөөн жил итгэснийхээ дараа бидний хэзээ ч мэддэггүй байсан энэ бүх үнэн болон нууцыг Төгс Хүчит Бурхан илчилжээ. Энэ нь Бурханы дуу хоолой, Бурханы үг мөн байна! Эзэн эргээд ирсэн юм байна! Энэ бүх хугацааны дараа эцэст нь би Эзэнийг угтан авлаа шүү дээ! Ийм сайхан мэдээг бусад ах эгчид даруйхан түгээх ёстой” гэж хэлсэн. Иймээс Шу ах бид хоёр хамтдаа сайн мэдээ түгээхээр явлаа. Тэгээд төд удалгүй 20 гаруй хүнийг элсүүлсэн. Тэд бүгд амьд ахуйдаа Эзэнийг угтан авч байгаа нь хэчнээн зол завшаантай хэрэг вэ гэцгээн, өдөр бүр цуглаан хийхийг хүссэн.

Гэхдээ хоёр хоногийн дараа би Ян ахтай цуг цуглаанд очоод оронгуутаа байдал нэг л биш байгааг мэдэрлээ. Тэдний нэг нь бидэн рүү гүйж ирээд, “Та нар нэг янзын гэмт хэргийн бүлэглэл юм уу? Та нар сайн мэдээ түгээж байна уу, мөнгө авах гээд байна уу? Бүх зүйлийг тайлбарлахгүй бол та нарыг цагдаад мэдэгдлээ шүү!” гэсэн. Бусад нь бүгд биднийг бүчиж, чуулганаас нь хонь хулгайлж байна гэж зарим нь хэлсэн. Би анх удаа иймэрхүү зүйл туулж байсан болохоор үүнийг яаж зохицуулахаа мэдээгүй. 20 гаруй хүн бидэнтэй тэгтлээ сөргөлдөж байгааг хараад сандарч, бага зэрэг айсан шүү. Тэд биднийг цагдаад мэдэгдэнэ гээд шийдчихсэн юм байна, бид цагдаа нарын гарт орвол яаж эрүүдэн шүүгдэхийг хэн мэдлээ гэж бодогдож байсан. Аль болох даруйхан тэндээс гармаар санагдаж, Бурханыг дуудан, биднийг замчлаач гэж гуйж байлаа. Тэгтэл Бурханы ийм үг бодогдсон юм: “Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?). Би үүнд үнэхээр сэтгэл хөдөлсөн. Дөнгөж сайн мэдээ хүлээн зөвшөөрснийхөө дараа би яг л тэдэн шиг байж, шашны ертөнц болон ХКН-ын засгийн газрын тэр бүх худал хуурмагийг сонсдог байсан. Эргэлзэж, санаа зовж байсан. Ах эгч нар баривчлагдах эрсдэл хүлээн барин, намайг сэрэмжлэхээ болих хүртэл ахин дахин нөхөрлөл хийснээр л эцэст нь би үнэнийг ойлгож, ялган таних чадвартай болж, Бурханы гэрт орж ирсэн шүү дээ. Бурхан миний төлөө асар их төлөөс төлсөн, гэтэл би аюулын анхны дохион дээр зугтаж, тэр ах эгч нарыг зүгээр л хаяхыг хүссэн. Энэ нь хүний үнэргүй байсан! Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг илүү олон жинхэнэ итгэгчийг Өөрийнх нь өмнө авчирч, авралыг нь зөвшөөрүүлэхийг Бурхан надаас хүссэн. Энэ нь Бурханы ирмүүн хүсэл байсан. Тэр удаад би зугтсан бол Бурханы сэтгэл маш их шархалж, урам хугарах байлаа. Би заавал үлдэж, тэдэнд үнэхээр нөхөрлөж, үүргээ биелүүлэх ёстой гэдгээ мэдэж байсан. Бурханы үгэнд урамшин, зоригоо чангалаад би, “Ах эгч нар аа, та нарт ямар санагдаж байгааг ойлгож байна. Та нар итгэлдээ төөрөлдөхөөс айж байгаа. Бид хоёр долоо хоног гаруйн туршид өдөр бүр Бурханы үгийг нөхөрлөж байна. Та нар биднийг гэмт хэргийн ертөнцийн нэг хэсэг мэт аашилж байхыг харсан уу? Бодоод үз дээ. Энэ бүх хугацааны дараа бид та нараас сохор зоос авсан уу? Аваагүй. Энэ талаар болгоомжлох нь сайн хэрэг. Хамгийн гол нь үнэн замыг хуурамч замаас ялган таних зарчмыг ойлгох явдал. Тэгэхгүй бол, бас үнэнийг эрж хайхгүйгээр үргэлж бусад хүний үгэнд орох юм бол эцэстээ буруу замаар орох нь лавтай. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийг ажиллаж байхад фарисайчууд Эзэнийг дагахад нь итгэгчдэд саад болохын тулд Эзэний тухай элдэв янзын цуу яриа зохиосон гэдгийг бид бүгд мэднэ. Есүсийг тэд чөтгөрүүдийн захирагчийн тусламжтайгаар чөтгөрүүдийг хөөдөг гэцгээж, дахин амилаагүй гэх хуурамч гэрчлэл хийсэн. Эзэн Есүсийн үнэнийг сонсолгүй, шашны удирдагчдаа сохроор дагасан иудей хүмүүс тэдний хамт Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж, эцэстээ Эзэнийг загалмайд цовдлуулаад, Бурханаар хараагдаж, шийтгүүлсэн. Одоо Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийллээ. Та нар манай цуглаан дээр Төгс Хүчит Бурханы үгийг сонсоод, эдгээр нь үнэн юм байна, эрх мэдэл, хүч чадалтай байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эдгээр нь харваас Бурханаас гаралтай. Гэхдээ та нар Төгс Хүчит Бурханы үг үнэн эсэх, Бурханы дуу хоолой мөн эсэх, Төгс Хүчит Бурханы Чуулган Ариун Сүнсний ажил, үнэний тэжээлтэй эсэх талаар бодолгүй, зүгээр л сохроор лам хуврагуудын үгэнд орж, Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, яллаж байна. Энэ нь Эзэнийг дахин загалмайд цовдолж байгаа явдал биш үү?” Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн авах чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж бүү яар; түүнчлэн, Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, бодлогогүй бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад хүндлэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэр нь хямсганадаг хүмүүс бол ухаангүй, мэдлэггүй хүмүүс юм. Үнэнийг сонссон мөртөө хайхрамжгүйгээр дүгнэлт хийх гэж яардаг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс бардамналд идэгдсэн байдаг. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд эрүүл ухаантай, үнэнийг хүлээн авдаг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншаад, энэ 10,000 үгээс ганц нь л чиний бодол санаа болон Библитэй нийцэж байна гэж бодвол энэ 10,000 үгээс ганцыг нь чи цааш эрж хайх хэрэгтэй. Өөртөө хэт итгэлтэй байж, өөрийгөө хэт өндөрт өргөмжлөлгүйгээр даруу байхыг Би чамд бас зөвлөе. Бурханыг өчүүхэн төдий хүндэтгэх зүрх сэтгэлтэй бол чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгийг анхааралтай шинжилж, ахин дахин тунгаавал эдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихаад л эдгээр үгийг сохроор яллаж, ‘Энэ чинь Ариун Сүнсний бага зэрэг гэгээрлээс цаашгүй юм байна’ эсвэл ‘Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хуурамч Христ байна’ гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалдаа сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд Би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна! Та нар эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд илэрдэг гээд Бурханы хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй, залилуулахаас айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар том эмгэнэл болох бус уу? Ихээхэн судалж шинжилснийхээ дараа ч чи эдгээр үг нь үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал эцэстээ шийтгүүлж, ямар ч ерөөлгүй хоцорно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханаар авруулахад тохирохгүй бус уу? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн очихуйц ерөөгдсөн хүн биш гэж үү? Бодоод үз! Бодлогогүй, хуумгай бүү бай, Бурханд итгэх итгэлд тоглоом мэт бүү ханд. Хүрэх газрынхаа төлөө, хэтийн ирээдүйнхээ төлөө, амийнхаа төлөө бод, мөн өөрөөрөө бүү тогло. Чи эдгээр үгийг хүлээн авч чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно). Бурханы үгийг сонссоны дараа тэд нэлээд тайвшраад, нэг нэгээрээ чимээгүйхэн яваад өгсөн.

Чуулганых нь дээгүүр түвшний удирдагчид биднийг хүмүүсээс мөнгө хүүлдэг гэмт хэргийн бүлэг гэсэн Зүүний Аянгын эсрэг товхимол тэдэнд өгсөн гэдгийг биднийг гэртээ байрлуулж байсан Ли ах дараа нь хэлсэн юм. Энэ л тэднийг бүгдийг нь айлгасан байлаа. Ли ах, “Тэр товхимолд хэлсэн зүйл үнэн бол та нарыг би хэзээ ч гэртээ байлгахгүй байх байсан, гэхдээ нөхөрлөл чинь маш сайн болохоор та нарыг хөөмөөргүй байна. Бас дүн өвлөөр та нар хаачхав дээ? Жаахан үлдэгдэл хоол байгааг та хоёр идэж болно, тэгээд дээврийн өрөөнд хоноглож болно шүү” гэлээ. Ах бага зэрэг сэрэмжтэй байсан. Ян ах, “Өнөөдөр тэд биднийг цагдаад мэдэгдэх шахлаа. Удирдагчид нь ирэх юм бол биднийг яах юм, хэн мэдлээ? Энд байх аюултай. Хоёулаа явах хэрэгтэй” гэсэн. Би ч бас айсан л даа, гэхдээ дараа нь, энэ шинэ итгэгчдийг цуу ярианд итгэлээ гээд зүгээр л хөсөр хаячхаж болохгүй гэж бодогдлоо. Ийм цаг үед зүгээр л яваад өгвөл тэд өнгөрнө шүү дээ. Дараа нь Бурханы үгийн ийм хэсэг санагдсан. “Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, Бурханы төлөө зовсон баримт чамд байгаа эсэхийг болон Бурханд бүрэн захирагдсан эсэхээ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр зүйл байдаггүй бол чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь огт үнэнч шударга биш учраас чи Бурханд хэзээ ч эерэгээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Үүнийг тунгаан бодоод, номлоход хэчнээн ч их аюул, зовлонтой байлаа гэсэн хувийн ашиг сонирхол, аюулгүй байдлаа үл хайхран, төлөөс төлж, хүмүүсийг Бурханы өмнө аваачиж, үнэнийг олж мэдэх, Бурханы авралыг хүлээн зөвшөөрөхөд нь тэдэнд туслах нь Бурханд итгэж, үнэн сүсэгтэй байгаа явдал гэдгийг олж харсан. Тэгээд Эзэний элч, шавь нарыг бодлоо. Тэд сайн мэдээ түгээж байхдаа нэлээд их дарлал, бэрхшээл туулсан. Зарим нь баривчлагдаж, хоригдож, зарим нь амиа алдсан. Библид хэлдгээр, “Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг(1 Иохан 5:19). Ийм харанхуй, ёрын муу ертөнцөд сайн мэдээ түгээх нь аюул, бэрхшээлээр дүүрэн зам юм. Үүнийг хийж байхдаа зовж, төлөөс төлөхгүй хэн байх вэ дээ? Би сүүлээ хавчаад зугталгүй, Бурханд түшиглэн үүргээ гүйцэтгэх ёстой гэдгээ мэдэж байлаа. Дараа нь Ян ахтай бодлоо хуваалцтал ах ч бас үлдээд, үргэлжлүүлэн зүтгэхээр шийдсэн. Бид хоёр хамтдаа Бурханд залбираад, биднийг замчилж, зовлонг тэсвэрлэн, хүндрэлтэй нүүр тулах мэргэн ухаан, шийдэмгий зан өгөөч гэж гуйсан.

Тэр шөнө тийм хүйтэн, салхи сийгсэн дээврийн өрөөнд бид хоёр огт унтаж чадаагүй болохоор нөхөрлөл хийж, бие биеэ урамшууллаа. Тэгээд бид, “Бурханы хайр сэтгэлийг минь уяраасан” гэх туршлагын магтан дууг бодсон. “Өө Бурхан минь! Таны хайр маш бодитой, миний зүрх сэтгэлийг хайлуулсан. Хүний гэмшихийг Та тэвчээртэй хүлээдэг-дахин хойшлуулж би яаж чадах билээ? Таны хайрыг би маш их эдэлсэн, Таны хүслийг улам их хайхрах ёстой; үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэж, Таны хайрыг хариулахаар би шийдсэн. Шалгалт, цэвэршүүлэлтийг тэвчиж, Таныг хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсоход би бэлэн. Би Таныг үнэхээр хайрлаж, Таны үгээр амьдардаг; Таныг үүрд дагаж, гэрчлэх болно” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Үүнийг дуулаад миний сэтгэл маш их хөдөлсөн, бас хэдийгээр бид зовсон ч гэсэн эдгээр хүндрэлийн туршид үнэндээ Бурхан бидэнтэй хамт, бидний дэргэд байгаа гэдгийг мэдэрсэн. Бурханы хайр, төлсөн төлөөстэй харьцуулахад бидний өчүүхэн бага зовлонг дурдаад ч яах вэ. Бурхан бидний авралын төлөө хоёр удаа бие махбодтой болж, маш их зовсныг бодлоо, гэтэл би сайн мэдээ түгээж байхдаа ялихгүй бэрхшээлийн талаар гомдоллож байсан. Би зугтаж, тэр ах эгч нарыг хаяхыг хүссэн. Надад ямар ч мөс чанар, эрүүл ухаан байгаагүй юм. Би Бурханд маш их өртэйгөө мэдэрсэн. Тэгээд тэднийг эргүүлэн авчрахын тулд бүх зүйлээ өгөхөд бэлэн болж, залбирлаа. Энэ тухай ийм маягаар бодтол тийм ч муухай санагдаагүй.

Маргааш өглөө нь, бид дадсан ёсоор гахайнуудад өвс хэрчиж өгөхөд нь Ли ахад тусалж байлаа. Гал тогоонд байсан чуулганы хамтран зүтгэгчдийн нэг нь ахад: “Өнгөрсөн шөнө би огт унтаж чадсангүй. Хоёр долоо хоногийн турш бидэнд сайн мэдээ түгээж байгаа тэр хоёр ахын талаар бодож байлаа. Тэд товхимолд хэлдэг зүйлтэй огт адилхан санагдахгүй байна. Бид замын зардалд нь багахан мөнгө цуглуулсан ч тэд үүнийг огт хүлээн аваагүй, бас бидэнд номуудаа үнэгүй өгсөн шүү дээ. Тэгээд амийн амьд усыг хүмүүст үнэ төлбөргүй өгдөг гэж хэлсэн. Тэдний номлодог зүйл ч бас гайхалтай юм. Энэ нь бид бүгдийг тэтгэж, одоо бид итгэлтэй боллоо” гэж хэлэх нь сонсогдсон. Тэр цааш ярихдаа, “Ах эгч нар цуглаанд оролцохоор тэгтлээ догдолж байхыг та хэзээ харсан бэ? Энэ нь Ариун Сүнсний ажил мөн. Харин манай лам хуврагуудын тухайд гэвэл, тэд үнэндээ юу ч нөхөрлөхгүй, үргэлж илүү их тахил нэхэж байдаг, бас бид тэднийг сайхан хоолоор дайлах ёстой болдог. Энэ ах нар манай лам хуврагуудаас илүү дээр үлгэр жишээ үзүүлж байна” гэсэн. Тэгтэл Ли ах, “Би ч бас унтаж чадаагүй. Энэ хоёр ах маш энгийн хоол, унданд хамраа сөхөөгүй, бас ямар ч ажилд туслахад бэлэн байдаг. Тэд удирдагчдын маань хэлдэг зүйлтэй огт адилгүй, гэр бүл шиг санагддаг шүү. Өчигдөр удирдагчдын нөлөөнд автаад би тэдэнд ердөө л хагас аяга үлдэгдэл хоол өгч, тэр ноорхой дээврийн хөндийд унтуулсан. Цаг агаар ийм хүйтэн байхад тэд яаж болгосон юм, бүү мэд. Би тэгэх ёсгүй л байж” гэлээ. Дараа нь ах, “Би шийдлээ. Бусад нь Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй байлаа ч би зөвшөөрнө” гэсэн. Тэр хамтран зүтгэгч, өглөөний цайны дараа цуглаан хийхээр бүх хүнийг цуглуулъя гэж хэллээ. Бид тэдний яриаг санаандгүй сонсоод маш их догдолж, Бурханд би чимээгүйхэн ахин дахин талархсан. Нэмж нөхөрлөл хийснээр тэр бүх ах эгч дахин хэвийн байдлаар цугларч эхлэн, ганц нь ч гараагүй. Тэд лам хуврагууддаа хууртах шахаж, Эзэнийг угтан авах боломжоо алдах дөхлөө гэж бидэнд догдлон хэлсэн.

Тэдний лам хуврагууд худал хуурмаг нь үйлчлэхгүй байгааг хараад цуглааныхнаа үнэн замаас хол байлгах гэж улайран хичээсэн дээ. Нэг өдөр Шу ахынд зочлохоор босгыг нь давав уу, үгүй юу, ах айсан байртайгаар, “Та нар явах ёстой” гэлээ. Тэгэхээр нь би юу болоо вэ гэж асуутал тэнд сайн мэдээ түгээж байгааг маань дээд түвшнийх нь удирдагчид мэдээд, биднийг баривчлуулж, цагдаагийн хэсэгт хүргүүлэхээр сэтгэл шулуудсан гээд, ах биднийг хамгаалж чадахгүй учраас биднийг явах ёстой гэсэн. Гэрт нь сайн мэдээ түгээх үеэр маань тэдний чуулганы нэг удирдагч биднийг баривчлуулна гээд, аль хэдийн ирж явсан ч ямар нэг осол эндлээс болоод ирж чадаагүй гэж ах бидэнд хэлсэн. Бид баривчлагдах шахсан шүү. Үнэндээ би тухайн үед нэлээд айж, явах тухай бодсон. Гэхдээ дараа нь, бид явж, зүгээр л буугаад өгчихвөл Сатан ялахад хүрнэ гэж бодлоо. Бас энэ маягаараа сайн мэдээ энд түгж чадахгүй шүү дээ. Тэгж бодоод би даруйхан залбирсан юм. Дараа нь Бурханы үгийн ийм хэсэг санаанд орсон: “Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг). “Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлд саад болж чадахгүй гэж бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Энэ нь надад итгэл, хүч чадал өгсөн. Бүх зүйл Бурханы гарт байдаг, ямар ч хүчин Бурханы ажлыг зогсоож чаддаггүй. Тэр шашны удирдагчид ирэх эсэх, бид баривчлагдах эсэх нь бүгд Бурханы гарт байлаа. Тэр удаад тэд биднийг барихаар шийдсэн байсан ч замын хагасаасаа буцсан, энэ нь бүхэлдээ Бурханы гайхамшигт үйл хэрэг, Бурханы төлөвлөгөө, зохицуулалт байсан биш үү? Би итгэлдээ найдаж, мэргэн ухаантайгаар, Бурханд түшиглэн үүнийг туулах ёстой байлаа. Итгэлээр л би Бурханы үйл хэргийг олж харж чадна. Бурханы хүслийг ойлгомогцоо би Шу ахад Бурханы үгийг ашиглан нөхөрлөл хийсэн, дараа нь ах тэгтлээ айхаа больсон юм. Тэгээд биднийг Ли ахын гэрт очиж нуугдах хэрэгтэй гэсэн.

Нэг өдөр би Ли ахын гэр лүү явж байх замдаа нэг хөрштэй нь тааралдсан юм. Хөрш нь намайг яаран зогсоогоод, “Та нар тийм эрэлхэг юм уу? Өчигдөр баахан цагдаа та нарыг баривчлахаар ирсэн. Яагаад тэднийг дөнгөж явангуут эргэж ирж байгаа юм бэ?” гэлээ. Тэд цагдаа дуудсан гэдгийг би ухаараад, Ян ахыг барьсан болов уу гэж гайхлаа. Ли ахын гэрт яаран очоод, тэнд бүгдээрээ байгааг хараад тайвшран санаа алдсан шүү. Цагдаа нар хотын гаднаас ирсэн хоёр сайн мэдээ түгээгчийг хайн, айлаас айл дамжин явж, Ли ахын гэрийг ар өвөргүй нэгжсэн гэж тэд надад хэлсэн. Ян ах яг тэгэхэд галт тогоонд хоол хийж байж. Цагдаа нар ахыг нутгийн хүн гэж андуураад, тоогоогүй юм байна лээ. Ян ах баригдах шахсан тухай дуулаад Бурханд би ахин дахин талархсан. Бид хэзээ ч, хаана ч Бурханы үйл хэргийг харж болдог. Тэдний шашны удирдагчид болон ХКН-ын засгийн газар сайн мэдээ түгэхийг болиулах гээд улайрч байсан, гэхдээ ах эгч нар ухарч буцаагүй юм. Лам хуврагууд бол Бурханы эсрэг хоёр нүүртнүүд гэдгийг тэд олж хараад, илүү их ялган таних чадвартай болсон байсан. Тэгээд Төгс Хүчит Бурханыг дагах шийдвэр нь бэхэжсэн. Бурханы мэргэн ухаан үнэхээр Сатаны заль мэхэд үндэслэн хэрэгждэг шүү. Тэр үг үнэн гэдгийг би биечлэн туулсан юм.

Мэдээлэгдэх, шашны удирдагчдын халдлагад өртөх, цагдаа нарт баривчлагдах эрсдэл байнга байдаг. Гэхдээ би сайн мэдээ түгээх явцдаа ихэвчлэн Бурханы удирдамж болон гайхамшигт үйл хэргийг олж харж чаддаг. Нэг удаа Хунань мужид нэг гэр чуулганы дунд түвшний удирдагч болох Жиан эгч, түүний хамтран зүтгэгч Чэнь ах нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөөд, дараа нь чуулганыхаа гишүүдэд үүнийг түгээсэн юм. Тэгээд төд удалгүй 100 гаруй хүн нэгдсэн. Маш олон хүн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг тэдний чуулганы бусад удирдагч олж мэдээд багтартлаа уурлаж, Зүүний Аянгын хүмүүсийг барьж авахаар 20 гаруй хүнтэй ачааны машин барьж ирэхээр төлөвлөж байгаа, тэд биднийг нэг бүрчлэн барина гэж хэлснийг нэг өдөр нэг ах бидэнд ирж мэдэгдсэн. Үүнийг сонсоод би үнэхээр хямарч, заавал бүх хүнээ аюулгүй байлгаж, шинэ итгэгчдийг айлгаж үргээхгүй юм сан гэж хүслээ. Бурханд би даруйхан залбирч, “Төгс Хүчит Бурхан минь! Урьд нь би аюултай тулгарах үедээ үргэлж аминчханаар өөрийгөө хамгаалдаг байсан. Би Таны маш их ажлыг туулж, маш олон үйл хэргийг тань үзлээ. Бүх зүйл Таны гарт байгаа гэдэгт би итгэж байна. Энэ удаад би сүүлээ хавчин зугтахгүй, харин хариуцлагаа үүрч, үүргээ биелүүлнэ” гэсэн. Бид сайн мэдээ түгээж байгаа бүх хүнд мэдэгдэхийн тулд шөнөжин ажиллаж, Бурханд түшиглэх замаар тэр сорилттой нүүр тулахад бэлдлээ. Маргааш өглөө нь хаалга нээхэд бүх зүйл нам гүм байлаа. Хунгарласан цас бүх замыг бөглөж, бүх зүйл хөлдсөн байсан. Лам хуврагууд бүгд уулын бэлд амьдардаг байсан болохоор хэчнээн олон хүнтэй байлаа ч уулын өөд гарч чадаагүй. Бид юунд ч санаа зоволгүй сайн мэдээ түгээсээр байж чадсан. Бурханы үйлдэл үнэндээ хэр гайхамшигтай нь харагдсан шүү. Бүх хүний магнай тэнийж, Бурханд зогсолтгүй талархсан.

Маргааш нь үдээс хойш бид долуулаа Жиан эгчийн гэрт цуглаж байтал хүү нь найз охинтойгоо хамт гэнэт эргэж ирсэн юм. Тэдний гэр бид бүгдэд дэндүү давчуу байсан болохоор бид цуглаанаа ойролцоох байшин руу шилжүүлэхээс өөр аргагүй болсон. Биднийг нүүсний дараа төд удалгүй Жиан эгчид дуудлага ирлээ. “Цагдаа байна! Та хаана байна? Танай гэрийг бид бүсэлсэн” гэж нэг цагдаа хашхирч байгаа нь бидэнд сонсогдсон. Цагдаа нар бидний саяхан цуглаж байсан газрыг бүсэлж байлаа. Эцсийн мөч дэх тэр өөрчлөлт байгаагүй бол бид бүгд баривчлагдах байсан. Жиан эгч Лиу Жинг барьцаалсан гэж нэг хүн мэдэгдсэн байсан. Лиу Жин сайн мэдээ түгээхэд маань тусалж байгаа шинэ итгэгч байсан юм. Жиан эгч Лиу Жинд утсаа шилжүүлтэл цагдаа нар хэдэн асуулт асууж, Лиу Жин барьцаалагдаагүйг баталгаажуулаад, утсаа тасалсан. Жиан эгч асуутал өөр нэг итгэгч тэгж мэдээлсэн гэж цагдаа нар хэлсэн. Эгч утсаа таслахдаа үнэхээр уурлаад, “Манай лам хуврагууд үнэхээр хэрээс хэтэрлээ! Тэд өөрсдийгөө итгэгч гэж дуудаж яаж чаддаг байна аа? Биднийг баривчлуулахаар худал хуурмаг зохиож яаж чадав аа?” гэсэн. Би эгчтэй нөхөрлөл хийж, “2000 жилийн өмнө Эзэн Есүс ирэх үед фарисайчууд байр сууриа хамгаалахыг хүссэн учир Эзэн Есүсийн талаар худал хуурмаг зохиож, Эзэнийг худлаа буруутгаж, баривчлуулсан. Тэгээд Эзэнийг Ромын захирагчийн гарт оруулж, цовдлуулсан. Бурханы ажлаар тэд антхрист гэдэг нь илчлэгдсэн. Шашны пастор, ахлагчид бол тэдний орчин цагийн өрөөсөн дугуйнууд. Төгс Хүчит Бурхан хүмүүсийг аврахаар үнэнийг илэрхийлж байгааг хараад тэд Бурханы хоньдыг Бурханд шилжүүлж өгөхөөс татгалзаад зогсохгүй Төгс Хүчит Бурханыг маш олон хүн дагаж байгааг хараад албан тушаалаа алдах вий гэж айдаг учраас багтартлаа уурлаж, ах эгч нарыг баривчлуулахаар цагдаад мэдэгддэг. Тэд фарисайчуудаас юугаараа ялгаатай юм бэ? Тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар илчлэгддэг муу зарц, антихристүүд биш үү?” гэлээ. Нөхцөл байдал яаралтай байсан учраас нэмж нөхөрлөл хийх цаг байгаагүй. Тэр уулын тосгонд, хараахан бат суурьтай болоогүй өөр маш олон шинэ итгэгч байсан юм. Чуулганы лам хуврагууд үймүүлж, эсвэл баривчилгаатай нүүр тулбал тэд бат зогсоход хэцүү байх байлаа. Иймээс бид тэдэнд даруйхан дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гаргаж эхэлсэн. Тэгээд гурван хүнтэй багуудад хуваагдаад, тэр оройн 7 цагаас маргааш өглөөнийх нь 9 цаг хүртэл туж алхсан. Зам маш халтиргаатай байсан болохоор дээр нь алхах бараг боломжгүй байлаа. Бид үрэлт үүсгэх гэж гутлаа сураар тойруулан уясан ч алхам тутам маань хэцүү байсан. Тоо томшгүй удаа унаж, нэг ах гараа гэмтээсэн нь айхтар хавдсан юм. Нэг эгч гүвээний тал хүртэл авирчхаад, шууд эргээд доош гулсаж, хадан цохионоос унахаас арай гэж зайлсхийсэн. Ах эгч бид өөрсдөд нь дэмжлэг үзүүлэхээр хэр шаргуу ажиллаж байгааг хараад шинэ итгэгчдийн сэтгэл маш их хөдөлж, Ариун Сүнсний ажилтайгаар л ингэж болох юм гэцгээсэн. Энэ нь үнэн зам гэдэгт тэд бүр ч бат итгэлтэй болсон.

Халтиргаатай нөхцөлөөс үүдэн авто осол ар араасаа гарч байлаа. Нэг бэрд бараа бологсдын чиргүүл гулсаад замаас гарч, нэлээд хэдэн хүн хадан цохионоос унасан. Тэдний хэн нь ч амьд үлдээгүй. Шашны удирдагчид болон цагдаа нар уулын өөд өгсөж зүрхлээгүй учир бид тэр боломжийг ашиглаад сайн мэдээг илүү их түгээсэн. Төд удалгүй 200 гаруй ах эгч Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн байсан, тэгээд тэд аажмаар үнэн замд суурьтай болсон юм. Мөс хайлж эхлэх үед чуулганы өнөөх лам хуврагууд энэ ах эгч нарт саад хийхээр бүлэг хүн авчирсан ч тэд бүгд ялган таних чадвартай болчхоод, тэдний үгэнд орохоо больсон байсан. Үүнд тэд маш их уурлаж, бүх шинэ итгэгчийн нэрийг цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар тэдний гэрт очоод, баривчилж, шоронд хийнэ гэж сүрдүүлэн, Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрсөн өөр хэнийг ч мэдэгд, мэддэг зүйлээ хэлэхгүй бол ажилгүй болно шүү гэж хэлсэн. Нэг багш цагдаа нарын сүрдүүлгээс болоод итгэхээ больсон, гэхдээ ихэнх нь тэр хэсэг хугацааны дэмжлэгээр тууштай үлдсэн. Тэд үүнийг ухарч буцалгүйгээр туулах итгэлтэй байсан. Бас энэ нь тэдэнд чуулганы лам хуврагуудаа илүү тодорхой олж харахад тус болсон юм. Жиан эгч сэтгэл хөдлөл дүүрэн ингэж хэлсэн, “Би үргэлж чуулганыхаа дээгүүр түвшний удирдагчдад үнэхээр зусардаж, зочлох болгонд нь байгаа хамгийн өнгөтэй өөдтэй зүйлээрээ угтдаг байсан. Гэхдээ одоо, зүгээр л Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрч, Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч, өөрсдийг нь дагаж, шүтэхээ болилоо гээд тэд намайг хүн барьцаалсан гэж цагдаа нарт худлаа мэдэгдлээ. Тэр нь маш ёрын муу юм! Тэд Эзэнийг угтан авах жинхэнэ итгэгчид биш, харин байр суурь, Бурханы хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлдэж буй бүлэг антихристүүд байна. Тэд орчин цагийн фарисайчууд юм байна” гэлээ. Би эгчид Төгс Хүчит Бурханы үгийн ийм хэсгийг уншиж өгсөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Шашны удирдагчид Бурханд үйлчилдэг нэртэй ч бодит байдал дээр зүгээр л байр суурийн үр өгөөжид шунахайрдаг гэдгийг баримт, Бурханы үгтэй хослон бүх хүнд харуулсан. Тэд итгэгчдийг гартаа бат хяналтад байлгаад, Эзэн эргэж ирсэн гэж сонсох үедээ эрж хайж, судлахаас тээршээдэг. Тэд зүгээр л байр суурь, үүнийхээ үр өгөөжийг алдахаас айдаг. Тэгээд үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь итгэгчдэд саад хийхээр мэддэг бүхий л арга чаргаа ашиглаж, хүмүүсийг төөрөлдүүлж, айлгахаар худал хуурмаг зохиож, тэр ч бүү хэл Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүсийг баривчлуулахаар цагдаа нарт мэдэгддэг. Тэд “хүний сүнсийг залгидаг диаволууд”, “зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд” биш үү? Бурхан тэднийг илчлэх зүйл бэлтгээгүй байсан бол тэдний антихрист уг чанар, мөн чанарыг хэн олж харах вэ дээ? Хэдийгээр өөрсдийнх нь лам хуврагууд замд нь саад болох гээд улайрч байсан ч тэд бүгд тууштай байж, лам хуврагууд нь үнэндээ ямаршуу хүмүүс болохыг олж харсан. Тэр нь Бурханы мэргэн ухаан, төгс хүчин байсан юм.

Энэ бүх жилүүдэд би мэргэн ухаан, мэдлэг олж аваад зогсохгүй итгэл минь бэхэжсэн, бас шашны ертөнц, лам хуврагууд Бурханы эсрэг яаж ажилладаг нь надад улам тодорхой болсон юм. Бурхан төгс хүчтэй, бас бүх зүйлийг захирдаг гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Сатаны ёрын муу хүчин хэчнээн галзуурлаа ч Бурханы ажлын өргөжилтийг хэзээ ч зогсоохгүй. Яг л Бурханы хэлдгээр, “Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуй засаглалын үлгэр жишээ болсон газар буюу бурхангүй үзлийн бат бэх цайз, Хятад юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх аргаар мөшгөн хөөж, асар их зовлон амсуулан толгой тавьж амрах газар, орох оронгүй болгосон. Тэгсэн ч гэсэн Бурхан хийхээр зорьсон ажлаа хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойг хүргэхээр айлдаж, сайн мэдээ түгээж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайсан гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин ч илүү олон хүн Бурханы ажил ба үгийг хүлээн авсан, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг боломжит хамгийн дээд хэмжээнд авардаг. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлд саад болж чадахгүй гэж бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Ийм олон жил би энэ замд Бурханы төгс хүчин, мэргэн ухаан, гайхамшигт үйл хэргийг үнэхээр нүдээр үзсэн юм. Бурханд би маш их талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурхан үнэхээр зөвт

Жан Линь, Япон 2012 оны 9-р сард би Янь Жуо гэх удирдагчтай уулзах үедээ чуулганы ажлыг хариуцаж байлаа. Удирдагч айл дамжин сайн мэдээ...

Leave a Reply