Газар хөдлөлтийн дараа

2022-03-27

Жэйн, Филиппин

Би 2019 оны 7-р сард Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Хожим нь Төгс Хүчит Бурханы олон үгийг уншиж, унших болгонд Бурхан надтай нүүр тулан ярьж байгаа мэт санагдаж, маш их хангалт авч, үнэхээр таашаадаг байлаа. Энэ нь насан туршдаа хэзээ ч авч байгаагүй мэдрэмж байсан юм. Бид амьд байхдаа Бурханд итгэж, Бурханы үгийг уншиж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх ёстой гэдгийг би нөхөрлөлөөс мэдэж авсан. Аав миний итгэлийг эсэргүүцэж, надад их уурладаг байсан ч би цуглаанд явсаар л байсан, учир нь Бурханы үгийг илүү сайн ойлгох цорын ганц зам энэ гэдгийг мэдэж байсан юм. Бурханы үгийг уншихаас өмнө миний амьдрал маш хоосон байсан, Бурханы үг намайг сэтгэл хангалуун болгож, амьдралын зүг чиг өгсөн. Цуглаж, Бурханы үгийг унших нь асар чухал болохыг би мэдэж байлаа.

Гэвч төд удалгүй би сорилттой тулгарсан юм. Хөрш маань надад өөрийнхөө ажилладаг дэлгүүрт худалдагчаар ажиллаач, чи өдөрт 500 гаруй песо олж чадна, чамайг ажилд авна гэдэгт итгэлтэй байна гэсэн. Тэр нь надад дажгүй орлого шиг сонсогдсон. Тэр мөнгөөр би хүссэн юмаа авч чадна, аав ээждээ ч тусалж чадна. Гэхдээ тэр ажилд орчихвол ердийнхөөрөө цуглаанд оролцож чадахгүй байж магадгүй ч би мөнгөтэй болохыг хүсэж, мөнгө олох боломжоо алдмааргүй байлаа. Эцэст нь уруу таталтыг дийлж чадалгүй, ажилд орохоор зөвшөөрсөн. Би зөвхөн нэг сарын гэрээ байгуулж, дараа нь цуглаанд ердийнхөөрөө оролцоно, тэр хооронд, цуглаанд оролцсоор байхын тулд чадах бүхнээ хийнэ гэж бодсон ч, юм миний бодсоноор болоогүй. Бодож байсан шигээ цуглаанд оролцох боломжгүй байлаа. Би ажил дээрээ гар утас ашиглаж болохгүй, орой 6 цаг гэж ажлаасаа тараад, гэр лүүгээ хол явдаг байсан тул харих үед үнэхээр ядарч, ямар ч эрч хүчгүй байдаг байлаа. Хэрвээ би цагтаа харихгүй бол цуглаанд оролцоход хэтэрхий оройтдог байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Бурханаас холдож байгаа мэт санагдаж, дүрсэлж хэлэхийн аргагүй айдас, түгшүүр мэдрэгдсэн. Яагаад ч юм мэдэхгүй, би байнга үнэхээр их гуниглаж, гаднаа инээмсэглэж байсан ч дотроо шаналж, амьдралын минь бүх гэрэл алга болчихсон юм шиг санагдаж байсан юм. Заримдаа үнэхээр харанхуй санагдаад, уйлж эхэлдэг, цуглаанд явдаг байснаа үнэхээр их санаж байлаа. Үйлчлүүлэгч байхгүй үед өөрийнхөө санаж байгаа Бурханы үгийг дэвтэртээ бичиж, боломжтой үедээ уншиж, тунгаан бодож, Бурханы тусламж, удирдамжийг мэдэрдэг байсан юм. Би үргэлж хуанли харж, гэрээ дуусахад хэдэн өдөр үлдсэнийг тоолж, тэр ажлаа дуусгаад, дахиад цуглаанд явж эхлэхийг хүсэж байлаа.

Нэг өдөр би Фэйсбүүк ороод, нэг ахын илгээсэн Бурханы үгийн хоёр хэсгийг харсан. “Янз бүрийн гай гамшиг ээлж дараалан тохиолдоно; бүх улс үндэстэн, бүх газар нутаг гамшиг амсана: хаа сайгүй тахал, өлсгөлөн, үер, ган гачиг гарч, газар хөдөлж байна. Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолдоод, ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй; харин ч улам, улам өргөн хүрээг хамран тэлж, гай гамшгууд улам бүр ноцтой болно. Энэ үед элдэв төрлийн шавжны тахал ээлж дараалан дэгдэж, хүн бие биеэ барьж идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно. Энэ бол бүх үндэстэн, хүмүүст өгч байгаа Миний шүүлт юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 65-р бүлэг). “Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Би Бурханы үг жинхэнэ гэдгийг мэдэрч, үнэхээр айсан. Бурханы хэлсэн зүйл биелж байгааг харж байлаа. Минданаод галт уулын дэлбэрэлт, хар салхи, газар хөдлөлт, цар тахал гэх мэт гамшиг улам их тохиолдож байсан, дэлхий даяар ч гэсэн. Гэхдээ би мөнгө олохоор шийдэж, Бурханаас холдсон. Гамшгийн үеэр Бурхан намайг хамгаалахгүй, би амиа алдах байх гэж айгаад ингэж залбирсан: “Бурхан минь, Таны оронд мөнгийг сонгосныг минь уучлаарай. Таны хүслийн эсрэг явснаа мэдэж байгаа ч би гэмшихийг хүсэж байна.” Гэмшихэд хэтэрхий оройтоогүй, буцаад цуглаанд явах боломж байгаа гэж би өөртөө хэлээд, гэрээ удалгүй дуусаж, үүргээ дахин биелүүлэхийг тэсэн ядан хүлээж байлаа.

2019 оны 12 сарын 15-нд үнэхээр их санаа зовсноо санаж байна. Яагаад ч юм мэдэхгүй, муу совин татаад байлаа. Би ажиллалгүйгээр худалдааны төвөөс явж, гэртээ харихыг хүсэж байсан. Тэгтэл хамт ажиллагч бие засах өрөө рүү хамт явахыг гуйсан. Хэдэн минутын дараа худалдааны төв рүү алхаж байтал газар гэнэтхэн дайвалзаж эхэллээ. Хүмүүс худалдааны төвөөс гүйлдэн гарч байгааг би харсан, зарим нь айсандаа хөшиж, хаа сайгүй лангуун дээрээс юм унаж байсан. Азаар бид хоёр гарцны дэргэд байсан болохоор барилгаас хурдхан гарсан. Маш хүчтэй чичирснээс бүүвэйлэгчид байгаа мэт мэдрэмж төрж, аюулгүй газарт очиход амаргүй байлаа. Энэ бүхнийг эргээд бодох нь ээ, яг газар хөдлөхийн өмнөхөн би худалдааны төвөөс гарч бие засах газар луу явж таарсан, тэнд олон хүн байсан болохоор гадаа нь жаахан хүлээх хэрэгтэй болж, худалдааны төв рүү орох хоромд газар хөдлөлт эхэлсэн. Хугацаа нь яг таарсан, иймээс Бурханы хамгаалалт л намайг аюулаас аварсан даа. Миний сэтгэл маш их хөдөлсөн. Амьд үлдсэндээ биш, харин Бурханы хайрыг, Бурхан надтай хамт байсныг харсандаа. Бурхан намайг газар хөдлөлтөөс аварсан. Би “Төгс Хүчит Бурхан минь баярлалаа, Та намайг аварлаа!” гэж чин сэтгэлээсээ Бурханыг ахин дахин дуудсан. Гадаа зогсож байхад оюун ухаанд минь олон бодол эргэлдэж, жаахан мөнгө олсон ч гонсойж, гуниглаж байснаа мэдэж байлаа. Мөнгө чухал биш. Газар хөдлөлтөд ямар ч нэмэргүй. Бурханы өмнө очиж, авралыг нь хүлээн авах л хамгийн чухал. Би гэртээ харьж, цуглаанд оролцохыг үнэхээр хүсэн хүлээж, ах эгч нартаа, Бурхан гамшгаас зайлахад намайг яаж замчилсан, Бурханы хайр, үйл хэргийг яаж харснаа яримаар байлаа.

Тэр өдөр харих замдаа би, Өөрөөс нь холдсоны дараа ч гэсэн Бурхан намайг яагаад хамгаалсан юм бол гэж гайхширсан. Тэгээд чуулганы аппыг нээгээд, Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг харсан юм. “Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн гай гамшгаас ахин дахин зайлсхийдэг, тэр бүх хугацаанд Бурхан хүний сул дорой байдалд ахин дахин хүлээцтэй ханддаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхрал болон сатанлаг мөн чанарыг аажмаар мэдэж авах боломж олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл, удирдамж нь бүгд, үнэний мөн чанарыг улам бүр ойлгож, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар замаар явах ёстой, тэд юуны төлөө амьдардаг, амьдралынх нь утга учир, үнэ цэн болон урдах замаараа хэрхэн алхах зэргийг улам бүр ойлгох боломжийг хүмүүст олгодог. Бурханы хийдэг энэ бүх зүйл Түүний анхдагч нэгэн зорилгоос салшгүй юм. Тэгвэл энэ зорилго нь юу вэ? Бурхан хүн дээр ажлаа хэрэгжүүлэхдээ яагаад эдгээр арга барилыг ашигладаг вэ? Тэр ямар үр дүнд хүрэхийг хүсдэг вэ? Өөрөөр хэлбэл, Тэр хүнээс юу харахыг хүсдэг вэ? Мөн тэднээс юу авахыг хүсдэг вэ? Бурхан, хүний зүрх сэтгэлийг сэргээж болно гэдгийг харахыг хүсдэг. Хүн дээр ажиллахдаа Түүний ашигладаг эдгээр арга барил нь, хүний зүрх сэтгэлийг сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, дэмжиж, хангаж байдгийг, мөн хэн тэдэнд өдий хүртэл амьдрах боломж олгосныг хүнд ойлгуулах гэсэн байнгын хүчин чармайлт билээ; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, тэд хэнд шүтэн мөргөх ёстойг, ямар замаар алхах ёстойг болон ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд ойлгуулах арга зам юм; тэдгээр нь хүнд Бурханы зүрх сэтгэлийг мэдүүлж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулж, хүнийг аврах Түүний ажлын ар дахь асар их халамж, санаа бодлыг ухааруулахын тулд хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээх арга зам юм. Зүрх сэтгэл нь сэргэх үед хүн доройтсон, завхарсан зан чанартайгаар амьдрахыг хүсэхээ больж, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрчихсэн байх үед хүн Сатанаас бүрмөсөн салж чаддаг. Тэрээр Сатанд хорлогдохоо больж, түүнд хянуулж, хууртагдахаа больдог. Харин ч хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд Бурханы ажилд болон Түүний үгэнд идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, улмаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилго юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Энэ үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж, би Бурханы хайр, өршөөлийг харсан юм. Би махан биеийн таашаалын төлөө цуглаан, үүргээ хаяхыг сонгосон тул Бурхан намайг аврахгүй гэж бодсон ч, Бурхан намайг хаяхын оронд тэр газар хөдлөлтийн үеэр гайхамшигтайгаар хамгаалсан. Бурхан намайг сэрж, мөнгөнд шунахаа больж, Өөрийнх нь өмнө буцаж очоод, үнэнийг эрэлхийлж, үүргээ гүйцэтгээсэй гэж хүссэн. Надад үнэхээр азтай санагдсан, Бурханаас ирсэн тэр боломжийг дэмий үрэлгүй, харин гэмшиж, махан биеийн таашаалыг орхиж, эргээд чуулганд бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх ёстой байлаа.

Гэрээ 12-р сарын сүүлчээр дууссаны дараа би бараг бүх цаг хугацаа, эрч хүчээ үүрэгтээ зориулсан. Асуудал тулгарах үед бага зэрэг сул дорой санагдаж, заримдаа үнэхээр ядардаг байсан ч тэр үедээ, газар хөдлөлтийн үеэр Бурхан намайг яаж аварсныг үргэлж бодож, хэчнээн их бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн, Бурханы хайрыг хариулахын тулд шаргуу ажиллаж, үүргээ биелүүлэх ёстойгоо мэдэж байсан, энэ нь гамшгийн зовлонгоос зайлсхийж, сайн хүрэх газартай болох цорын ганц зам гэж бодсон. Тэгтэл нэг өдөр би “Өвчнөөр дамжуулан ерөөл хүртэх сэдэл минь илчлэгдсэн” гэх гэрчлэлийн видео үзсэн юм. Тэр видеон дээрх нэг ах удаан хугацаанд Бурханд итгэж, ихийг зориулж, шаргуу ажиллаж, үүргээ биелүүлээд, дараа нь хүнд өвчин тусаж, шаналж зовж, бүр Бурханыг буруутгаж, ийм ихийг зориулсан байхад ингэж хүнд өвдөх ёсгүй гэж бодоод, Бурхан яагаад өөрийг нь ерөөж, хамгаалаагүйг ойлгоогүй. Бурханы үгийг уншсаныхаа дараа тэр, үнэнийг эрэлхийлж, Бурханд дуулгавартай байхын тулд биш, харин ерөөл хүртэж, Бурханы хаанчлалд орохын тулд үүргээ гүйцэтгэж байснаа ухаарсан. Тэр ахын туршлага, үүргээ биелүүлдэг миний сэдэл ч бас хольцтой байж магадгүйг харуулсан, учир нь би Бурхан намайг гамшгаас хамгаална гэж үргэлж найддаг. Яг тэр ах шиг Бурхантай наймаа хийхээр оролдож байх вий гэхээс би айж, тэр шөнө өөрөөсөө, миний үүрэг Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд уу, Бурханы нигүүлслийг хүртэхийн төлөө юу гэж асуусан. Газар хөдлөлтийн үеэр хамгаалагдсанаа, тэрний дараа мэдэрсэн айдсаа бодоход би ирээдүйд гамшигт унах байх гэж айсан. Тиймээс Бурхан намайг гамшгаас аварна гэж найдсандаа л буцаад үүргээ биелүүлэхийг хүссэн. Би видеон дээрх ахтай адилхан сэдэл, үзэл бодолтой байж. Ах өвчин туулсан, харин би газар хөдлөлт мэдэрсэн. Миний золиослол Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгахын төлөө биш, харин гамшгаас Бурханаар хамгаалуулж, сайхан хүрэх газартай болоод, Бурханы хаанчлалд орохын төлөө байж. Тэр шөнө үнэхээр сэтгэл гонсойж, Бурханы ерөөлөөр солихын тулд л үүргээ биелүүлж байснаа үнэхээр хүлээн авч чадаагүй. Би үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэхийг маш их хүссэн ч үнэндээ өөрийнхөө ашиг хонжооны төлөө л Бурханд итгэж байж. Надад хүндэлсэн зүрх сэтгэл байгаагүй, Бурханыг Бүтээгчээ гэж дуулгавартай дагаж, шүтэн мөргөөгүй.

Хожим нь энэ талаарх зарим үнэнийг эрж хайгаад, Бурханы үгийн нэг хэсгийг олсон. “Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч агуу атал хүмүүс Намайг шалихгүй эмч, мөн хүний үл таних багш л гэж боддог! Өөрсдийг нь эмчилнэ гэсэндээ л маш олон хүн Надад итгэдэг. Намайг хүч чадлаа ашиглан биеэс нь бузар сүнснүүдийг зайлуулах байх гэсэндээ, бас Надаас зүгээр л амар амгалан, баяр хөөр хүртэнэ гэсэндээ маш олон хүн Надад итгэдэг. Надаас илүү их материаллаг эд хөрөнгө шаардахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж, ирэх ертөнцөд эсэн мэнд, эрүүл саруул байхын тулд маш олон хүн Надад итгэдэг. Тамын зовлонгоос зайлсхийж, тэнгэрийн ерөөлийг хүлээж авахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Зөвхөн түр зуурын тав тухын төлөө маш олон хүн Надад итгэдэг хэдий ч ирэх ертөнцөд ямар нэг зүйл олж авахаар эрж хайдаггүй. Би Өөрийн уур хилэнг хүн дээр буулгаж, нэгэн цагт хүнд байсан бүхий л баяр баясал, амар амгаланг булаан авах үед хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлон өгч, тэнгэрийн ерөөлийг буцааж авах үед хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн өөрийг нь анагаагаач гэж Надаас гуйх үед Би ямар ч анхаарал тавилгүй, хүнд зэвүүцсэн; харин хүн ёрын муу эм болон хар шидийн замыг эрж хайхын тулд Надаас холдсон юм. Надаас нэхсэн бүхнийг нь хүнээс булаан авсны дараа хүн ул мөргүй алга болсон. Тиймээс, Намайг хэтэрхий их нигүүлсэл өгдөг учраас л, энэ нь маш их ашигтай байдаг учраас л хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?). Бурханы үг миний байдлыг яг илчилсэн. Би Бурханы нигүүлсэлд умбаж, гамшгаас авруулахын тулд л Бурханд итгэсэн. Газар хөдлөлтийн дараа мөнгө, таашаалыг гэх хүслээ орхиж, үүрэгтээ эргэж ирсэн ч хэчнээн шаргуу ажиллалаа гээд, зүгээр л Бурханаар авруулж, гамшгаас зайлсхийхээр оролдож, Бурханы хаанчлалын ерөөлийн хариуд үүрэг биелүүлэх боломжоо ашиглахыг хүссэн. Би өөрийнхөө ашиг хонжооны төлөө л үүрэг гүйцэтгэж, Бурхантай наймаа хийж байж. Аминч сэдэл, буруу үзэл бодлоо хараад маш их ичиж, буруутай санагдсан. Тэгээд Бурханд залбирч, “Өө Бурхан минь, би маш их завхарсан. Бүх хичээл зүтгэл минь наймаа байж, би Таныг хуурч байжээ. Бурхан минь, завхралыг минь илчилж, өөрийгөө мэддэг болгосонд баярлалаа. Би цаашид зөвхөн ерөөлийн төлөө үүргээ биелүүлэхийг хүсэхгүй, Таныг сэтгэл хангалуун байлгахыг л хүсэж байна” гэсэн.

Дараахан нь нэг эгч надад Бурханы хэдэн үгийг илгээсэн нь эрэл хайгуулдаа хаана буруутсанаа ойлгоход минь тусалсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханд итгэхдээ та нар одоо ямар замаар алхаж байна вэ? Хэрвээ та нар Петр шиг амийг эрж хайж, өөрийгөө ойлгож, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэггүй бол Петрийн замаар алхаагүй байна. Өнөө үед ихэнх хүн: ‘Би ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөх ёстой. Ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө бүхнээ орхих ёстой; Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ сайн биелүүлэх ёстой’ гэсэн байдалтай байна. Үүнд ерөөл хүртэх санаархал зонхилдог бөгөөд энэ нь гагцхүү Бурханаас шагнал олж авч, титэм хүртэх зорилгоор өөрийгөө зарлагадаж буйн нэг жишээ юм. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаггүй бөгөөд хаа сайгүй гайхуулдаг хоосон сургаалын үгээс л тэдний ойлголт бүрддэг нь лавтай. Тэдний зам бол Паулын зам юм. Ийм хүмүүсийн итгэл нь байнга хөдөлмөрлөх үйл бөгөөд ихийг хийх тусам Бурханд үнэнчээ төдий чинээ нотолно; бас ихийг хийх тусам нь Бурхан гарцаагүй сэтгэл ханамжтай байна; ихийг хийх тусмаа Бурханы өмнө титэм хүртэх гавьяа байгуулж, Бурханы гэр дэх хамгийн агуу ерөөлийг лавтайяа хүртэнэ гэж зүрх сэтгэлдээ боддог. Христийн төлөө зовлон туулж, номлож, үхэх юм бол, мөн өөрсдийн амийг золиосолж, Бурханы даалгасан бүх үүргийг гүйцэтгэж чадах юм бол Бурханы хамгийн их ерөөгдсөн хүмүүс буюу хамгийн агуу ерөөлийг хүртэх хүмүүсийн нэг болж, гарцаагүй титэм хүртэнэ гэж тэд боддог. Энэ бол яг Паулын төсөөлж, эрж хайж байсан зүйл юм; энэ бол түүний алхсан яг тэр зам бөгөөд тэрээр ийм л бодолд хөтлөгдөж, Бурханд үйлчлэхээр ажилласан. Ийм бодол, санаа зорилго сатанлаг уг чанараас төрөн гардаг бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). “Завхарсан бүх хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг; тэд аливааг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Түүнд үнэнч байдаг боловч энэ бүх зүйлийг өөрсдийнхөө төлөө л хийдэг. Дүгнэж хэлбэл, тэд өөрсдөдөө ерөөл олж авах зорилгоор энэ бүхнийг хийдэг. Нийгэм дээр бүгд хувийн ашиг тусын төлөө хийгддэг. Бурханд итгэх нь гагцхүү ерөөл хүртэхийн төлөө л байдаг. Ерөөл хүртэхийн төлөө л хүмүүс бүх зүйлийг хаяж, ихээхэн зовлонг тэсвэрлэж чаддаг: Энэ нь бүгд хүний завхарсан уг чанарын баримтат нотолгоо юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”). Бурханы төлөө төлөөс төлөхөөр олон хүн бүхнийг орхидог ч зүрх сэтгэл нь Бурханыг сэтгэл хангалуун байлгах биш, ерөөл хүртэхийн төлөө байдгийг Бурханы үгээс би мэдсэн. Тэд яг л Паул шиг. Паул сайн мэдээ түгээхийн тулд маш их зовж, их аялсан ч тэрхүү ажил, хүчин чармайлтаа Бурханы ерөөлөөр солихыг л хүссэн. Их ажил хийснийхээ дараа тэр ингэж хэлсэн: “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” (2 Тимот 4:7–8). Паулын хийсэн бүхэн наймааны шинжтэй, бүгд ерөөл, шагнал, титэм хүртэхийн төлөө байсан. Паул үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн бодит байдалд ороход анхаараагүй, ажилдаа л анхаарсан. Тийм учраас, зан чанар нь хэзээ ч өөрчлөгдөөгүй, сайн мэдээ түгээж, олон хүнийг олж авчирсан ч Паулыг Бурхан сайшаагаагүй. Өөрийгөө эргэцүүлээд би яг Паул шиг байгаагаа харсан. Би ажлаасаа гарч, бараг бүх цаг хугацаа, эрч хүчээ үүрэгтээ зориулж, заримдаа завгүй байхдаа өдөрт нэг л хооллож байсан ч, тэр нь үнэнийг эрэлхийлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө биш, Бурханы ерөөлийг хүртэхийн төлөө байсан. Би өөрийгөө мэдэж, завхралаа шийдвэрлэхээр оролдоогүй, харин хэр ихийг хийж байгаагаа Бурханд харуулж, гамшгаас авруулж, эцэст нь сайн хүрэх газартай болоод, Бурханы хаанчлалд орохыг хүссэн. Би Сатаны завхралд хэр гүн өртсөнөө, хэр аминч гэдгээ, хийсэн бүхэн минь өөрийнхөө төлөө байсныг харсан. Надад Бурханд үнэнч сэтгэл, жинхэнэ хайр байгаагүй, би өөрийгөө л хайрласан. Үүнийг хараад үнэхээр сэтгэл гонсойж, ингэж залбирлаа: “Бурхан минь, үүргээ биелүүлэх буруу сэдэл, үзэл бодлоо өөрчлөхөд минь туслаач. Би өөрийнхөө төлөө биш, Таны шаардсанаар үүргээ биелүүлмээр байна.”

Дараахан нь уншсан Бурханы үгийн өөр нэг хэсэг үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Надад өөр ямар ч сонголт байгаагүй ба Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан ч та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөж, Надад хоёрдмол сэтгэлээр ханддаг. Тэр нь та нарын үүрэг, та нарын цорын ганц чиг үүрэг юм. Тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн зүйлийн үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг яаж бүтээгдсэн зүйл гэж үзэж болох юм бэ? Илэрхийлж, амьдран харуулж байгаа зүйл чинь юу болохыг та нар тодорхой мэддэггүй гэж үү? Та нар үүргээ биелүүлж чадаагүй боловч Бурханы хүлээцтэй байдал, элбэг дэлбэг нигүүлслийг олж авахаар чармайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайяа золиосолдог хүмүүст зориулагдсан. Та нар шиг ийм хүмүүс, ийм тааруухан хүмүүс тэнгэрийн нигүүлслийг эдлэхэд огт тохирохгүй. Зовлон зүдүүр болон эцэс төгсгөлгүй шийтгэл л өдөр хоногуудыг чинь дагана! Хэрвээ та нар Надад үнэнч байж чадахгүй бол хувь заяа чинь зовлонгийнх байх болно. Хэрвээ та нар Миний үг болон Миний ажилд хариуцлагатай байж чадахгүй бол төгсгөл чинь шийтгэл байх болно. Бүх нигүүлсэл, ерөөл болон хаанчлалын гайхалтай амьдрал та нартай ямар ч хамаагүй байх болно. Энэ нь та нарын хүртэх ёстой төгсгөл бөгөөд хийсэн зүйлийн чинь үр дагавар юм! Мунхаг, биеэ тоосон хүмүүс чадлынхаа хэрээр хичээдэггүй, үүргээ ч биелүүлдэггүйгээр үл барам, харин ч өөрсдийн хүртэх эрхтэй зүйлийг хүсэж байгаа мэтээр нигүүлсэл гуйн гараа сунгасан. Тэгээд гуйсан зүйлээ авч чадаагүй бол бүр ч итгэлгүй болдог. Тийм хүмүүсийг яаж ухаантай гэж үзэж болох юм бэ? Та нар дорд хэв чанартай, эрүүл ухаангүй, удирдлагын ажлын үеэр хэрэгжүүлэх ёстой үүргээ огт биелүүлэх чадваргүй. Та нарын үнэ цэн аль хэдийн огцом унасан. Та нарт тийм нигүүлсэл үзүүлсний хариуг Надад буцаан төлж чадахгүй байх чинь аль хэдийнээ туйлын тэрслүү үйлдэл бөгөөд та нарыг яллаж, хулчгар зан, чадваргүй байдал, олиггүй зан, үнэ цэнгүй байдлыг чинь харуулахад энэ нь хангалттай. Та нар гараа сунгах ямар эрхтэй юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Тэрийг унших хүртлээ би хэчнээн шунахай болохоо ухаараагүй явж. Би үүрэгтээ их цаг зарцуулдаг байсан ч тэгэх зуураа Бурханаас ерөөл авч, Бурхантай наймаацаад, үнэндээ үүргээ гүйцэтгээгүй, жинхэнэ бүтээгдсэн зүйл байгаагүй. Би яаж Бурханы нигүүлслийг шаардаж, намайг гамшгаас аврахыг шаардаж, Бурханы хаанчлалд орох эрхтэй байх юм бэ? Бурханы үгийн илчлэл байгаагүй бол, би хэчнээн тэрслүү, завхарсан гэдгээ, ерөөл хүсэх жигшүүрт сэдлийг минь Бурхан хэчнээн их үзэн яддагийг мэдэхгүй л байх байсан. Бурханы хүслийг биш, өөрийгөө л бодсон над шиг хүн Бурханы ерөөл, авралыг хүртэхэд тохирохгүй. Бурхан бол зөвт, ариун, үүргээ хольцгүй цэвэр сэтгэлээр гүйцэтгэдэг, Өөрт нь үнэнч хүмүүст Бурхан дуртай. Гэтэл би цэвэр, чин үнэнч сэтгэлтэй байсан уу? Огтхон ч үгүй. Би жигшүүрт сэдэл, хэрээс хэтэрсэн хүслээсээ маш их ичсэн, би Бурханы нигүүлслийг хүртэх эрхгүй. Тэгээд өөрийгөө, буруу сэдлээ өөрчилж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд байгаа бүхнээ үүрэгтээ зориулж чаддаг байхыг хүссэн юм.

Цуглаан дээр Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь үнэхээр тус болсон. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол хүний, Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм. Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Бурханы үгийг уншсаны дараа би бүтээгдсэн зүйл учраас үүргээ биелүүлэх ёстой, тэр нь миний хариуцлага гэдгийг ойлгосон. Би Бурханаас нөхөн төлбөр юм уу ерөөл шаардах ёсгүй, аврагдах болов уу, шийтгүүлэх болов уу гэж бодох ёсгүй, үүргээ яаж сайн биелүүлэх талаар л бодох хэрэгтэй. Үүргээ биелүүлж байгаа цагт Бурхан намайг шийтгэхгүй, бас гамшигт унахгүй гэж би боддог байсан. Бурхан Өөрийг нь дагадаггүй, үүргээ биелүүлдэггүй хүмүүсийг л шийтгэнэ гэж бодоод, үүргээ Бурханы хамгаалалтаар наймаацах хэрэгсэл болгож ашиглах гэж оролдсон. Тэгэхэд би үүрэг бол бүтээгдсэн зүйлийн биелүүлэх ёстой наад захын зүйл, ерөөгдөх, хараагдахтай ямар ч хамаагүй гэдгийг ухаарсан. Эцэст нь аврагдах, шийтгэгдэх эсэхийн тухайд бол үнэнийг олж авсан эсэх, өөрчлөгдсөн эсэхийг минь Бурхан хардаг. Тэр нь Бурханы зөвт байдал. Гамшгийн үеэр гэмтэх юм уу үхсэн ч гэсэн би Бурханы захиралтад захирагдах ёстой, Бурханыг хэзээ ч буруутгаж болохгүй. Гамшгаас амьд үлдэх гэсэндээ л үүргээ биелүүлэх ёсгүй. Тэгэх нь бүтээлийн үүргийг биелүүлж байгаа хэрэг биш. Бурхан намайг бүтээсэн учраас би өөрийгөө Бурханд өргөн бариад, хариуд нь юу ч нэхэлгүйгээр үүргээ биелүүлэх ёстой, Дараа нь үүргээ биелүүлэхдээ өөрийгөө байнга шинжиж, өөртөө сануулж байлаа. Би амиа бодсондоо үүнийг хийж болохгүй, харин Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, баярлуулах ёстой.

Бурханд талархъя! Бурхан эдгээр нөхцөл байдлыг ашиглан миний завхрал, буруу эрэл хайгуулыг илчилж, ерөөл хөөцөлдсөн жигшүүрт сэдлийг минь харуулж, итгэлийн буруу эрэл хайгуулд минь жаахан өөрчлөлт гаргасан. Одоо би Бурханаас илүү их нигүүлсэл хүртэх юм уу гамшгаас зайлсхийхийн тулд үүргээ биелүүлээгүй, харин зүгээр л үнэнийг үнэхээр эрэлхийлж, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ гүйцэтгэхийг хүсдэг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

“Хайрын” цаана оршдог зүйл

Чен Ян, Хятад Би итгэгч болохынхоо өмнө “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”,...