Үүргээ сайн гүйцэтгэх зарчмуудыг баримтал

2022-01-21

Амлалт, Хятад

Энэ явдал 2019 оны 8 сард болсон юм. Нэг чуулганы удирдагч Линь эгч огцрох өргөдлөө бичиж, манай удирдагч намайг энэ чуулганд очиж шалгалт явуул гэж зохицуулав. Линь эгч үнэхээр бодитой ажил хийж чадаагүй бол халагдаж, шинэ сонгууль явагдана. Намайг ирсний дараа тэндхийн санваартнууд Линь эгчийн нөхцөл байдлын талаар надад ингэж хэлсэн юм. “Линь эгч чуулганыг удирдахаар сонгогдсоноос хойш 2 сарын хугацаанд ямар нэгэн зүйл гэр бүлийнх нь ашиг сонирхол юм уу хувийн ажил хэрэгтэй нь холбоотой бол чуулганы ажлыг хойш тавьж бүхнийг хамтрагчдаа шийд гэж үлдээдэг. Ингэснээр хамтрагчийнх нь ажлын ачаалал их болж, юмыг зүй ёсоор хийх боломжгүй болдог. Ялангуяа яаралтай хэрэг явдлыг цаг тухайд нь зохицуулдаггүй. Хамтрагч нь маш хүнд дарамтад орж, бага зэрэг сөрөг мэдрэмж төрөх болсон. Дээд удирдлагууд Линь эгчийг тусалж, дэмжье олон удаа санал болгосон боловч эгч сайжирч чадаагүй л байна. Бас Линь эгч цуглаан дээр Бурханы үгийн талаар нөхөрлөхдөө гэгээрэлгүй байдаг учраас ах эгч нарт маань хангалт дутагдаж, зарим нь цуглаанд ирэх дургүй болсон. Линь эгч ах эгч нарын бодитой асуудлыг шийдвэрлэж чадахгүй болохоороо ах эгч нартай уулзахаас эмээж, мөн л ирэхийг хүсдэггүй. Ах эгч нарт нөхцөл байдал, бэрхшээл тулгарах үед эгч тэдэнд туслахын тулд үнэнийг нөхөрлөж чаддаггүй, хоосон сургаалын үгээр л зоригжуулах юм уу юмыг шийдвэрлэх өөрийн арга барил, амьдралын гүн ухааныг ашигладаг. Ах эгч нар өвчнөөс болоод сөрөг байдалтай байвал ямар эмч дээр очих, ямар эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэхийг л хэлдэг, харин Бурханы өмнө оч, Бурханы хүслийг эрж хай, сургамж ав гэж залж чиглүүлдэггүй. Мөн уулзалтын үеэр зарим хүн хөрөнгө оруулалтын талаар ярих үед Линь эгчид тэднийг ялган таньж, ил болгож, зогсоодоггүй төдийгүй, бүр тэрэнд нь оролцож, ах эгч нарыг ч бас тэгэхийг уриалдаг. Зарим ах эгч үнэнийг эрэлхийлж, үүргээ гүйцэтгэхэд анхаараач гэж олон удаа сануулсан боловч ах эгч нар өөрийг нь мөнгөнд шунадаг гэж хэлэх вий гэж эмээсэн учраас нууцаар хөрөнгө оруулалт хийж 400,000 гаруйг алдаж, энэ нь эгчийг үүргээс нь улам сатааруулсан.” Линь эгч үүргээ цалгардуулж, бодитой ажил хийхгүй байсан учраас чуулганы амьдрал үр ашиггүй болж, ах эгч нар сөрөг, сул дорой болсон.

Нөхцөл байдлын талаар тэд нарын мэдээлэхийг сонсоод би “Линь эгч үнэнийг эрэлхийлж, бодитой ажил хийдэггүй, аливааг харах үзэл бодол нь шүтлэггүй хүн шиг юм. Ингэвэл Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадахгүй. Эгч чуулганыг яаж ингэж удирдаж болох юм бэ? Огцрох өргөдлөө өгөөгүй байсан ч гэсэн зан авирынхаа улмаас хуурамч удирдагч гээд халагдана” гэж бодсон. Тиймээс би хүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг ялган таних зарчмыг олоод түүн дээрээ болон эгчийн зан авирт үндэслэн нөхөрлөв. Намайг нөхөрлөж дуусах үед хэд хэдэн санваартан сайшаан толгой дохиж, Линь эгчид Ариун Сүнсний ажил байхгүй гэж хэлсэн боловч намайг Линь эгчийг үүргээс нь чөлөөлөх тухай ярих үед санваартнууд “Линь эгч хүн чанар сайтай, ах эгч нарынхаа ямар ч бэрхшээлд чадах чинээгээрээ тусалдаг, дүр эсгэдэггүй, нөхөрсөг” гэж хэлээд мөн эгч хэв чанар сайтай, ухаалаг, Бурханы үгийг хурдан хүлээн авч чаддаг, ах эгч нарт нь ямар ч бэрхшээл гарсан тэднийг тайтгаруулж чаддаг, эгчийг халчихвал чуулганд өөр тохирох удирдагч олж чадахгүй гэв. Санваартнуудын нэг нь мөн “Линь эгч түр зуур л муухан байдалтай байгаа байх. Эхлээд эгчтэй нөхөрлөж, эгчид туслахыг оролдъё” гэлээ. Бусад санваартан бараг бүгд санал нийлэв. Товчхондоо, тэд Линь эгчийг халахыг зөвшөөрөөгүй. Удаан хугацаанд Ариун Сүнсний ажил хүлээн авахгүй, бодитой ажил хийж чадахгүй бол удирдагч, ажилчдыг солих ёстой. Ариун Сүнсний ажилгүй байхад нь байлгаад байвал бид Бурханы хүсдэг зүйлийн эсрэг явж байгаа хэрэг биш гэж үү? Энэ санваартнууд Линь эгч хүмүүсийн махан биед санаа тавьж чаддаг, тодорхой хэмжээнд хайр энэрэлтэй, бага зэрэг ухаалаг, хэв чанартай гэдгийг л харсан ч үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэх, бодитой ажил хийж чадах эсэхийг нь харж чадаагүй. Тэд хүмүүсийг сонгох Бурханы гэрийн стандартыг ашиглаагүй. Линь эгч үнэнийг эрэлхийлдэггүй, шүтлэггүй хүнтэй яг ижилхэн үзэл бодолтой хүн гэдэг илэрхий байсан. Эгч ямар нэг зүйл тохиолдоход үнэний талаар нөхөрлөөгүй, ах эгч нарынхаа амийн оролтын бодитой асуудлыг шийдвэрлэж огт чадаагүй, хуурамч удирдагч гэдэг нь илчлэгдсэн. Эгч үүрэгтээ хэвээр үлдвэл чуулганы ажилд л саад учруулж, саад хийн, ах эгч нарынхаа амийн оролтод саад тотгор болно.

Намайг нөхөрлөсний дараа санваартнууд бүгд чимээгүй байсан ч эгчийг халахтай санал нийлэхгүй хэвээр байгаа нь харагдсан. “Энд өөрийн үзэл бодлоороо зүтгээд, үнэний талаар болон Линь эгчийг ялган таних талаар үргэлжлүүлэн нөхөрлөөд байвал энэ санваартнууд намайг хэтэрхий биеэ тоосон, дур зоргоороо, бусад хүний саналыг хүлээж авдаггүй гэх болов уу?” гэж надад бодогдсон. Бас дөнгөж ирснийхээ дараахан энэ санваартнуудтай харилцах харилцаагаа муутгавал үлдсэн ажил минь улам хэцүү болно гэж санаа зовсон. Ингэж бодоод хуурамч удирдагчийг ялган таних зарчмын талаар санваартнуудтай нөхөрлөхөө больж, дээд удирдлагадаа чуулганы нөхцөл байдлыг мэдээлэв. Би “Удирдагч маань миний үзэл бодолтой санал нийлбэл би Линь эгчийг хална, тэгвэл тэр санваартнууд миний талаар онцгүй бодолтой болохгүй” гэж бодсон. Дараа нь тэр чуулганы бусад эгч дээр очиж Линь эгчийн талаарх үзэл бодлыг мэдэж авах гэсэн боловч энэ эгч нар эгчийг ялган таних чадваргүй болохыг олж мэдсэн юм. Тэд бүгд л эгчийг магтаж, хайр энэрэлтэй, бэрхшээлийг нь ойлгодог, ухаалаг, хэв чанартай гэцгээж, үзэл бодол нь санваартнуудтай адилхан байв. Үүнийг хараад би Линь эгчийг ялган таних үнэний талаар нөхөрлөж зүрхлээгүй. Тэд намайг биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг, бусдын санаа бодлыг үл хайхардаг гэж хэлэх вий, миний талаар онцгүй сэтгэгдэлтэй болох вий гэж эмээсэн. Тиймээс би удирдагчийн хариу захиа ирэхийг л хүлээсэн. Тэгвэл Линь эгчийг халах асуудал дээр би ачаа үүрэхгүй байв. Энэ ах эгч нар үнэнгүй, ялган таньж чадахгүй байгааг би тодорхой харсан ч тэдэнтэй нөхөрлөх хүсэл надад байгаагүй. Тэр өдрүүдэд би сүнслэг харанхуйг мэдэрсэн, Бурхан байгааг мэдэрч чадаагүй. Байдал минь буруу гэдгийг би ухаарсан тул Бурханы өмнө очиж, залбиран өөрийн байдлыг мэдэж чаддаг болохын тулд гэгээрүүлж, замчлахыг Бурханаас гуйсан. Хэд хоногийн дараа удирдагч маань надтай уулзъя гээд бид “Бурханд итгэхийн хамгийн чухал хэсэг бол үнэнийг хэрэгжүүлэх явдал юм” хэмээх Бурханы үгийн нийтлэлийн хэсгийг уншсан. “Бурханы гэрт чи ямар ч үүрэг гүйцэтгэдэг бай хамаагүй, үүрэг болгоныхоо зарчмыг ойлгох ёстой. Үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх гэдэг нь зарчмын дагуу үйлдэнэ гэсэн үг юм. Ямар нэгэн зүйл ойлгомжгүй байвал, хийхэд зохистой зүйл юу болохыг сайн мэдэхгүй байвал зөвшилцөлд хүрэхийн тулд нөхөрлөлийг ашигла. Чуулганы ажилд болон ах эгч нарт юу хамгийн ашигтай болохыг тодорхойлмогцоо тэрийгээ хий. Дүрэм журамд бүү баригд, бүү алгуурла, бүү хүлээ, идэвхгүй ажиглагч бүү бай. Хэрвээ чи үргэлж идэвхгүй ажиглагч байж, хэн нэгнийг шийдвэр гаргах үед саналаа нэмж, шийдвэр гаргаагүй байх үед нь ердөө л алгуурлаж, хүлээдэг бол хийсэн ямар ч ажлаа эцэст нь сүйтгэнэ. Чамд ойлгомжтой зүйлсийн тухайд, хүн болгон энэ бол үүнийг хийх зөв зүйтэй арга, үүнийг ингэж хийх хэрэгтэй гэж хэлээд, Бурхан чамайг ингэж хий гэж замчилж байвал үүнийг чи ингэж л хийх ёстой. Хариуцлага хүлээх, бусдыг гомдоох, үр дагавар нь ямар байхаас бүү ай. Хүмүүс зальжин, үнэнч бус байх үед Бурхан харж, ажиглаж байдаг. Чи юу ч бодож байсан, үнэний дагуу үйлдэхгүй байх болгонд, үнэнч бус байж, хувийн сэдлээ холих үед, өөрийн гэсэн бодол, санаатай байх үед Бурхан харж, мэдэж байдаг бөгөөд дараагийн удаа ямар нэгэн зүйл хийх үед Тэр дэргэд чинь байхгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, зүрх сэтгэлд чинь чамайг Бурханаас тусгаарладаг зүйлс үргэлж байдаг. Эдгээр зүйл юу вэ? Чиний өөрийн бодол, бардам зан, ашиг сонирхол, явцуу сэтгэлгээ. Хүмүүсийн зүрх сэтгэлд өөрсдийг нь Бурханаас тусгаарладаг зүйл байж, эдгээр зүйлд байнга эзэмдүүлбэл энэ нь асуудал юм. Чи хэв чанар муутай, туршлага багатай боловч үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг, үргэлж Бурхантай нэгэн зүрх сэтгэлтэй байдаг, өчүүхэн заль мэх гаргалгүйгээр, Бурханы даалгасан зүйлд бүхнээ зориулж чаддаг бол Бурхан үүнийг харах болно. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурханд үргэлж хаалттай, үргэлж шалихгүй явуулга өвөрлөж, үргэлж ашиг сонирхол, бардам зангийнхаа төлөө амьдарч, ийм зүйлсийг зүрх сэтгэлдээ үргэлж тооцоолж, тэдгээрт эзэмдүүлж байдаг бол Бурхан чамайг таашаахгүй бөгөөд хийдэг зүйл чинь ихээхэн замбараагүйтнэ. Учир нь чамайг ашиглахад амар биш. Чи үнэнч биш, үнэнийг хайрладаггүй, Бурхантай үргэлж тоглоом тоглож, Бурханы гэрийн төлөөх зүйлийг зохицуулахдаа чин сэтгэлээсээ ханддаггүй; зүрх сэтгэл чинь үнэнч биш, зүрх сэтгэлээ бүрэн өгдөггүй, зүрх сэтгэлээ бүрэн зориулахгүйгээр ердөө л ёс төдий хүчин чармайлт гаргадаг. Ингэж болохгүй. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг ажигладаг: Хэрвээ чи гэмшихгүй бол амь руу орохгүй, амь чинь ч өсөхгүй учраас Бурханы сайшаалыг хүртэхгүй(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Бурханы үгээс би Бурханы гэрийн үүргүүд дэх юм бүхэн үнэний зарчимд үндэслэх ёстойг мэдсэн юм. Тодорхой харж чадахгүй хэрэг явдал дээр бид ярилцаж, зөвшилцөлд хүрч, чуулганы ажилд хамгийн үр ашигтай зүйлийг хийж болно. Тодорхой харж байгаа хэрэг явдал дээр бид Бурханы хүслийг анхаарахын тулд үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэх хэрэгтэй. Гэхдээ бид үнэнч шударга зүрх сэтгэлгүй, Бурханы өмнө заль мэх гаргаж, хувийн ашиг сонирхлоо хамгаалах гэж оролдон, үнэнийг ойлгодог ч хэрэгжүүлдэггүй, Бурханд үнэнч байж, санаа тавьдаггүй бол Ариун Сүнсний ажлыг хэзээ ч хүлээн авахгүй, үүрэгтээ Бурханы ерөөлийг хэзээ ч хүртэхгүй. Санваартнууд Линь эгчийн нөхцөл байдлыг мэдээлэхийг сонсож байхдаа эгч үнэнийг эрэлхийлдэг хүн биш, бодитой ажил огт хийдэггүй, солих хэрэгтэй хуурамч удирдагч гэдгийг би мэдэж байсан ч санваартнууд санал нийлэхгүй байгааг хараад намайг биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг гэж хэлэх вий гэж айсандаа үнэний зарчмыг баримталж зүрхлээгүй, хуурамч удирдагчийг ялган танихтай холбоотой үнэний талаар тэдэнтэй нөхөрлөхийг хүсээгүй. Удирдагчдаа мэдээлэхээр захиа бичих үедээ би гаднаа үүрэгтээ нухацтай хандаж байсан боловч үнэн хэрэгтээ урагш алхахаас түдгэлзэж байсан, учир нь ах эгч нар маань намайг сөргөөр харах вий гэж айж байв. Үүрэгтээ зөвхөн өөрийн нэр хүнд, байр суурийг л бодсоны улмаас хуурамч удирдагч чуулганы ажилд саад хийхийг хүлцэж, ах эгч нарынхаа амийн оролтод саад учруулсан. Өөрийгөө үнэхээр амиа хичээсэн, жигшмээр, зальжин болохоо харсан юм. Бурханы хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааг шинждэг, миний бодол бусад хүнийг хуурч болох ч Бурханыг бол чадахгүй. Энэ хугацаанд сүнс минь харанхуй, би Бурхан байгааг мэдэрч чадахгүй байлаа. Энэ бол үнэн хэрэгтээ намайг гэсгээх Бурханы зөвт гэсгээлт байсан!

Яг тэр үед антихрист ёрын мууг үйлдэж байсныг илрүүлсэн боловч хэн ч мэдээлж, ил болгоогүй чуулганы тухай би сонссон юм. Энэхүү антихрист хөөгдөхөд хүртэл гишүүд нь түүнийг нуун дарагдуулж, өмгөөлсөн. Энэ нь Бурханы зан чанарт халдаж, тэр чуулганы бүх хүнийг эргэцүүл гэж тусгаарласан. Энэ үр дүнгийн тухай сонсоод зүрх минь айсандаа салгалж, хуурамч удирдагчийг илрүүлчхээд яагаад халж чадахгүй байгаагаа ахин дахин өөрөөсөө асуулаа. Ялангуяа Бурханы үгэнд ингэж хэлдгийг бодож үзсэн, “Үнэн чиний амь болмогц, хэн нэгэн хүн Бурханыг доромжилж, Түүнийг огт хүндлэлгүй, үүргээ хааш яаш, ердөө л ёс төдий гүйцэтгэж, чуулганы ажилд садаа болж, үймээн тарьж байвал үүнийг хараад чи ялган таних ёстой зүйлийг ялган таньж, ил болгох ёстой зүйлийг ил болгосноор үнэний зарчмын дагуу үүнд хандаж чадна. Хэрвээ үнэн чиний амь болоогүй бол чи сатанлаг зан чанартаа амьдарсаар байдаг, тэгээд Бурханы гэрийн ажилд саад тотгор, үймээн самуун учруулдаг хорон муу хүмүүс, диаволуудтай тулгарах үедээ хараагүй, сонсоогүй царайлна; мөс чанартаа зэмлүүлэлгүйгээр тэднийг үл тоомсорлоно. Чи бүр Бурханы гэрийн ажлыг үймүүлж буй хүн чамтай ямар ч хамаагүй гэж хүртэл бодно. Бурханы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн их хохирол учирлаа ч чи мөс чанартаа ямар ч зэмлэл мэдрэхгүй, тэгэхээр чи сатанлаг зан чанарынхаа дагуу амьдардаг хүн болно гэсэн үг. Сатан чамайг хянаж, хүн ч биш, чөтгөр ч биш зүйл болж амьдрахад хүргэдэг. Чи Бурханы юмыг идэж, Бурханы юмыг ууж, Бурханаас ирдэг бүхнийг эдэлдэг атлаа Бурханы гэрийн ажилд ямар нэг хохирол учрах үед үүнийг өөртөө ямар ч хамаагүй гэж боддог бөгөөд ийм зүйл тохиохыг хараад бүр ‘тохойгоо гадагш нугалаад’а, Бурханы талд ордоггүй, мөн Бурханы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг ч хамгаалдаггүй. Тэгэхээр чи Сатаны эрхшээлд байдаг гэсэн үг, тийм биз? Ийм хүмүүс хүн шиг амьдардаг уу? Тэд хүмүүс биш, чөтгөр гэдэг нь тодорхой!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Бурханы үгийн мөр бүр нь зүрхийг минь нэвт сүлбэж, би үхтлээ айж, Бурхан надад хилэгнэж байх шиг байв. Чуулган дахь хуурамч удирдагч ажилд саад хийж, ах эгч нарын маань амийн оролтод саад учруулж байгааг тодорхой харсан ч санваартнууд болон ах эгч нартай харилцах харилцаагаа хамгаалахын тулд хуурамч удирдагчийг ил болгож, зохицуулж зүрхлээгүй, ялган танихад нь тэдэнд туслахын тулд үнэний талаар нөхөрлөөгүй. Би хуурамч удирдагчийн халхавч болж, Сатаны хамсаатан болсон. Миний хийсэн зүйл ёрын муу байсан. Бодоод үз дээ, Бурхан махбод болж ирээд биднийг усалж, хангахын тулд маш их үнэнийг илэрхийлсэн, өөрт байгаа бүхнээ би Бурханаас хүлээн авсан байтал Бурханы гэрийн ажил хохирч байхад хуурамч удирдагч чуулганы ажлыг үймүүлэхийг нь хүлцэхээр сонгосон. Тэр мөчид ямар ач санадаггүй болохоо олж харсан, би мөс чанар, эрүүл ухаангүй, өчүүхэн төдий ч хүн чанаргүй байж, Бурханы урмыг хугалсан.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг саналаа. “Энэ цуглаанаар идэж, уусангүй; та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү? Чи Түүний төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Миний төлөө зогсож, ярьж чадах уу? Үнэнийг тууштай хэрэгжүүлж чадах уу? Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зориг чамд бий юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний санаа зорилгыг өөрийнхөө дотор гүйцэлдүүлж чадах уу? Эгзэгтэй мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг биелүүлдэг хүн мөн үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, байнга бод(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Бурханы үгийн мөр бүрээс би Бурханы хүслийг ойлгосон. Хуурамч удирдагч энэ чуулганд гарч ирэхэд Бурхан биднийг Өөрийнх нь талд зогсож, Өөрийнх нь хүслийг анхаарч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаална гэж найдсан. Шаардлагатай бол хуурамч удирдагчийг хурдан халж, зарчмыг ашиглан зөв хүнийг сонгож, ах эгч нарыг чуулганы сайхан амьдралтай болгоосой гэсэндээ чуулган энэ үүргийг надад зохицуулсан. Би үргэлж өөрийн ашиг тусыг бодолцож, төлөвлөн, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахаар босож зогсож чадахгүй бол Бурхан намайг голох нь гарцаагүй. Линь эгч үнэнийг эрэлхийлээгүй, аливаа зүйлийн талаарх үзэл бодол нь өөрчлөгдөөгүй гэдгийг би ухаарсан юм, тэгэхээр эгч ах эгч нараа усалж яаж чадах билээ? Ийм хүнийг үлдээвэл Бурханы гэрийн ажилд саад хийж, хүмүүсийн амийн оролтод саад учруулсаар л байх болно. Би үүнийг ухаармагцаа Линь эгчийг халсныхаа төлөө биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг гэж хэлүүлэхээс санаа зовохоо больсон, учир нь ингэснээрээ биеэ тоож, өөрийгөө чухалчилж байгаа биш, зарчмыг баримталж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы гэрийн ажлыг хамгаалж байгаа гэдгийг би тодорхой мэдэж байсан. Бурханы үг, эсвэл үнэнд үндэслэхгүйгээр үйлддэг хүмүүс л хүссэнээ хийж, өөрийн үзэл, санаа бодолтой зууралдаж, биеэ тоож, өөрийгөө чухалчилж, үнэний эсрэг явж байдаг.

Тиймээс дараа нь би Линь эгчийг халахгүй байхын үр дагаврын талаар Бурханы үгийг ашиглан тэдэнтэй нөхөрлөж, удирдагч, ажилчид хэрхэн бодитой ажил хийх хэрэгтэй, сайн хүн чанар гэж юу болох, сайн хэв чанар гэж юу болох, хайр энэрэлтэй байх гэж юу болох талаар нөхөрлөсөн. Намайг нөхөрлөсний дараа ах эгч нар маань Линь эгчийг ялган таньж чадсан. Мөн тэд Бурханы гэрт шилжүүлэх, халах зарчим байдгийг олж харсан. Бурханы гэр хүний авьяас чадвар, хэв чанарыг нь хардаггүй, харин үнэнийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэн, бодитой ажил хийж чадах эсэхийг нь хардаг. Линь эгч хуурамч удирдагч бөгөөд халагдах ёстой байсан. Тэгээд би очиж Линь эгчтэй нөхөрлөсөн боловч эгч үндсэндээ хөшүүн болохыг нь олж мэдэв. Эгчид буруутай мэдрэмж төрөөгүй, өөрийгөө огт буруутгаагүй. Би эгчийг тэр ярианы үеэр халсан. Үүний дараа би сонгуулийн зарчмын талаар ах эгч нартай нөхөрлөж, чуулганы шинэ удирдагчийг сонгосон.

Сонгуулийн ажил дууссаны дараа ах эгч нар Шяо Лэй ахын зарим нэг зан авирыг мэдээлж байсныг бодлоо. Ах эгч нар хэлэхдээ ах үнэнийг хэзээ ч эрэлхийлдэггүй, үзэл бодлоо өөрчлөхгүйгээр Бурханд олон жил итгэсэн, эд зүйл, мөнгөнд шунадаг, зөвхөн баяжиж, ер бусын амьдралаар амьдрахад л анхаардаг, үүрэг өгөх болгонд мөнгө олохын тулд бизнес хийгээд завгүй байдаг, үүргээ гүйцэтгэхдээ аз жаргалгүй байдгаас гадна, чуулганы хүмүүст хөрөнгө оруулалт, мөнгө олох луйврын төсөл худалдсан гэсэн. Ахын зан авир аль хэдийнээ чуулганы амьдралыг үймүүлж, саад хийж байлаа. “Очиж ахтай нөхөрлөж, анхааруулсан нь дээр байх” гэж би бодлоо. Уулзах өдөр ах зориуд гэртээ ирэлгүй, цуглааныг алгассан. Орой болтол ахын эргэж ирэхийг нь хүлээх ёстой болсон. Би ахаас “Чуулганы амьдралд саад учруулж байгаагаа та юу гэж бодож байна вэ? Эргэцүүлж, өөрийгөө ойлгох гэж оролдсон уу?” гэж асуухад ах ямар ч ойлголтгүй, үйлдэлдээ огт харамсахгүй, олон буруу ойлголт, санал гомдолтой байлаа. Ах олон жил Бурханд итгээд юу ч олж аваагүй, хүү нь өөрийнх нь үгийг авдаггүй, эхнэр нь өөрийг нь буруугаар ойлгодог гэлээ… Ах бурууг бүхэлд нь бусад хүнд тохож, өөрийнхөө асуудлын талаар ганц ч үг хэлээгүй. Ахтай нөхөрлөхдөө ахыг эргэцүүлж, өөрийгөө мэдэж авахад залж чиглүүлсэн боловч их эсэргүүцэж, бас “Үнэнийг хэрэгжүүлээд ямар хэрэг байна?” гэсэн. Нэг удаа нэг эгч Бурханы үгийг ашиглан үл итгэгчийн зан авирыг нь хэлж өгсөн боловч ах ямар ч ойлголтгүй, огт гэмшээгүйг би саналаа. Шяо Лэй үнэнийг хэзээ ч эрэлхийлж байгаагүй, олон талаараа үл итгэгч шиг авирладаг байсан. Зарчмын дагуу бол үнэнийг эрэлхийлдэггүй, үүргээ гүйцэтгэдэггүй, чуулганы ажилд саад хийдэг хүнтэй ганцаарчлан уулзах хэрэгтэй байдаг. Ийм хүнд чуулганы амьдралд саад хийхийг зөвшөөрч болохгүй. Шяо Лэй шиг хүнтэй ганцаарчлан уулзах хэрэгтэй, тэгэхгүй бол ийм хүмүүс ялган таних чадваргүй биеийн хэмжээ багатай хүмүүст нөлөөлж, тэднийг үймүүлнэ. Тиймээс би чуулганы удирдагч, санваартнуудтай нөхөрлөж, ялган таних чадварыг санал болгож, Шяо Лэйтэй ганцаарчлан уулзаж, эргэцүүлэх хугацаа өгөх ёстой гэдэгтэй хүн болгон санал нийллээ. Гэвч хэд хоногийн дараа нэг эгч надад захиа илгээж, Шяо Лэй үнэнийг хэрэгжүүлэхийг хүссэн ч завхарсан зан чанартаа захирагдаад чадаагүй учраас ганцаарчлан уулзах гавьяагүй гэсэн байв. Захиаг хараад би тээнэгэлзлээ. Хэрвээ Шяо Лэй гэмшиж, өөрчлөгдөхийг хүссэн бол би ганцаарчилсан уулзалт зохион байгуулаад, эргэцүүл гэвэл улам л сөрөг болох болов уу? Шяо Лэй болон бусад хүн үүнийг хий гэж зөвлөснийг минь мэдвэл намайг хүмүүст гэмших цаг өгдөггүй гэх болов уу? Энэ чуулганд би саяхан ирсэн ч хуурамч удирдагчийг халж, үл итгэгчдийг зохицуулж байгаа. Ах эгч нар намайг өөрсдийг нь айлгахыг оролдож, хэтэрхий хайр найргүй байна гэх болов уу? Шяо Лэй уран цэцэн үгтэй, хүмүүсийн сэтгэлийг яаж татахыг мэддэгийг мөн бодож үзлээ. Ахтай нөхөрлөж, ахыг ил болгохоор очих үед ах санал нийлэхгүй, намайг эсэргүүцэж, надад уурлавал би яах вэ? Эдгээрийг бодох үед надад дахиад л хэцүү санагдсан учраас Бурханы өмнө очиж залбиран үнэний зарчмын дагуу үйлдэж чаддаг байхын тулд Өөрийнх нь хүслийг ойлгоход намайг замчлаач гэж гуйгаад.

дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншлаа. “Чуулган байгуулагдаж байгаа ба Сатан бүхий л чадлаараа үүнийг нураахаар оролдож байна. Тэрээр Миний барилга байгууламжийг байж болох бүх аргаар нураахыг хүсдэг, иймээс чуулганыг хурдан ариусгах ёстой. Ёрын муугийн өчүүхэн ч шавхруу үлдэх ёсгүй. Ямар ч өөгүй болтол нь, өнгөрсөнд байсны адил ариун хэвээр байх хүртэл нь чуулганыг ариусгах ёстой. Та нар цаг ямагт сэргэг байж, хүлээх ёстой бөгөөд Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн явуулга, башир заль мэхийг олж харж, сүнсийг таньж мэдэн, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних чадвартай байх ёстой. Мөн Миний үгийг илүү их идэж, уух ёстой бөгөөд үүнээс ч чухал нь өөрсдөө идэж, ууж чаддаг байх ёстой. Бүх үнэнээр өөрсдийгөө зэвсэглэж, Миний өмнө ирэх аваас, Би та нарын сүнслэг нүдийг нээж, сүнсэн дотор орших бүхий л нууцыг та нарт харуулж болох юм… Чуулган байгуулагдах шатандаа орох үед ариун хүмүүс тулаанд ордог. Сатаны янз бүрийн үзэшгүй муухай шинж чанарыг та нарын өмнө тавьсан байдаг: Та нар болиод аажмаар ухрах уу, эсвэл босож зогсоод Надад түшиглээд үргэлжлүүлэн урагшлах уу? Сатаны ялзарсан, муухай шинж чанаруудыг гүйцэд илчилж, өрөвч сэтгэл бүү гарга, өршөөл бүү үзүүл! Сатантай үхтлээ тулалд! Би бол чиний ар тал, чамд хөвгүүний зан авир байх ёстой! Сатан үхэхийнхээ өмнө эцсийн удаа амь тэмцэн довтолж байгаа ч Миний шүүлтээс зугтаж бас л чадахгүй. Сатан Миний хөл дор байдаг, мөн та нарын хөл дор ч гишгэгддэг, энэ бол бодит баримт!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 17-р бүлэг). Бурхан хүмүүсийг аврахаар ажиллаж байхад Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан ч бас чадах бүхнээ хийдэг гэдгийг Бурханы үгээс олж мэдсэн юм. Биднийг өөрсдийгөө үнэнээр зэвсэглэж, үнэний зарчмыг ашиглан эргэн тойрныхоо хүмүүс, хэрэг явдал, юмсыг ялган таньж, ямар зүйлс Бурханаас ирдэг, ямар нь Сатанаас ирдгийг ойлгож, Бурханы талд зогсож, Сатаны бүх сөрөг зүйлийг ялган таньж, голж, Сатанд өршөөл үзүүлэхээ больж чаддаг болоосой гэсэндээ хуурамч удирдагч, антихрист, мууг үйлдэгч, үл итгэгчдийг чуулганд гарч ирэхийг Бурхан зөвшөөрдөг. Шяо Лэйгийн талаар, үнэнийг хэзээ ч эрэлхийлж, хэрэгжүүлээгүйг нь, Бурханд олон жил итгэсэн хэр нь шүтлэггүй хүний үзэл бодолтой хэвээр байгаа, ах эгч нарыг өөртэй нь нөхөрлөх үед ах эгч нарыг няцаах төөрөгдөл түүнд үргэлж бэлэн байдгийг би дахиад бодлоо. Чуулганы амьдралд ах үргэлж үнэнтэй холбоогүй юмны талаар ярьдаг, хэзээ ч эерэг үүрэг рольтой байгаагүй, үйлдлийнхээ талаар өчүүхэн ч ойлголтгүй, өчүүхэн ч гэмшдэггүй байсан. Шяо Лэй шиг хүний тухайд даруйхан зохицуулж, ганцаарчлан уулзахгүй бол ах эгч нарын амийн оролтод улам л саад учруулж, биеийн хэмжээ багатай ах эгч нарыг будилуулна. Бурханы гэрт үл итгэгчдийг зохицуулах ийм зарчим байдаг, учир нь үл итгэгчид болон үнэнд чин сэтгэлээсээ итгэдэг, үнэнийг хайрладаг ах эгч нар огт өөр төрлийн хүмүүс гэдгийг би ухаарсан юм. Чуулганд эерэг үүрэг роль гүйцэтгэдэггүй хүмүүстэй тусад нь уулзах нь тэр хүмүүсийн муу үйлийг хязгаарлаж, чуулганы амьдралыг үймүүлж чадахгүй болгож, бусдад үнэнийг илүү сайн эрэлхийлж, аврагдах боломж олгохын төлөө байдаг. Би удирдагчийн үүрэгтэй байсан учраас үл итгэгчдийг зарчмын дагуу зохицуулах ёстой байв. Хэрвээ би хулчийгаад, өөрийн ашиг сонирхлыг хамгаалж, бусдыг гомдоохгүйн тулд үүргээ үл хайхарвал Сатаны хамсаатан болж, үл итгэгчдийг хүлцэж, чуулган дахь ах эгч нарыг үймүүлж байгаа хэрэг биш үү? Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг харж, яагаад үнэнийг хэрэгжүүлж, зарчмыг баримталж чадахгүй байсныхаа уг үндсийг мэдэж авсан. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Ихэнх хүн үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхийг хүсдэг боловч ихэнхдээ тэдэнд ердөө ийм шийдвэр, хүсэл л байдаг; үнэн тэдний амь болоогүй. Тийм ч учраас ёрын муу хүчтэй тулгарах юм уу хорон муу хүмүүс ёрын муу үйл хийж байгаатай тулгарвал, эсвэл хуурамч удирдагчид болон антихристүүд зарчмыг зөрчсөн арга барилаар аливааг хийж, улмаар Бурханы гэрийн ажилд хохирол учруулж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлож байгаатай таарвал тэд өндийн босоод, санал бодлоо хэлэх зориггүй болдог. Зориггүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Хулчгар, ойлгомжгүй ярьдаг, юм ойлгодоггүй, хэлж зүрхэлдэггүй гэсэн үг үү? Аль нь ч биш; чамайг хэдэн янзын завхарсан зан чанар хянаж байна гэсэн үг. Нэг нь зальхай зан чанар. ‘Би үнэнийг хэлбэл надад ямар ашигтай вэ? Үнэнийг хэлээд хэн нэгний дургүйг хүргэвэл бид яаж эвтэй байх билээ?’ хэмээн чи эхлээд өөрийгөө боддог. Энэ зальтай сэтгэлгээ мөн байгаа биз? Энэ нь зальтай зан чанарын үр дагавар биш гэж үү? Өөр нэг зүйл нь аминчхан, олиггүй зан чанар юм. ‘Бурханы гэрийн ашиг сонирхолд гарсан хохирол надад ямар хамаатай юм бэ? Яагаад би хайхрах ёстой юм бэ? Энэ надад ямар ч хамаагүй. Үүнийг харж, өрнөж байгааг нь харлаа ч би юу ч хийх хэрэггүй. Энэ миний хариуцлага биш—би удирдагч биш’ гэж чи боддог. Дотоод ухамсраас чинь урган гарсан мэт, зүрх сэтгэлд чинь тогтмол байр суурь эзэлдэг мэт ийм зүйлс чиний дотор байдаг—эдгээр нь хүний завхарсан, сатанлаг зан чанар билээ… Үнэндээ юу бодож байгаагаа чи хэзээ ч хэлдэггүй. Уураг тархи чинь бүгдийг нь оюун санаандаа урьдаас хянан засварлах ёстой байдаг. Ярьж байгаа юм бүхэн чинь худал, баримттай нийцдэггүй, бүгд өөрийгөө өмгөөлсөн, өөрт чинь ашигтай худал үг юм. Зарим хүн хууртдаг нь чамд хангалттай байдаг: Үг, үйлдлээрээ чи зорилгодоо хүрсэн. Энэ нь зүрх сэтгэлд чинь байгаа зүйл, чиний зан чанар. Чи сатанлаг зан чанартаа бүрэн захирагддаг. Хэлж, хийж байгаа зүйлээ хянаж чаддаггүй. Хүссэн ч гэсэн үнэнийг хэлж, үнэндээ юу бодож байгаагаа хэлж чадахгүй; хүссэн ч гэсэн үнэнийг хэрэгжүүлж чадахгүй; хүссэн ч гэсэн хариуцлагаа биелүүлж чадахгүй. Хэлж, хийж, хэрэгжүүлж байгаа юм бүхэн чинь худал бөгөөд чи салан назгай, хааш яаш байдаг. Сатанлаг зан чанартаа бүрэн дөнгөлөгдөж, захирагддаг чинь илэрхий байна. Чи үнэнийг хүлээн авч, үнэнийг эрмэлзэхийг хүсэж магадгүй ч энэ чиний шийдэх хэрэг биш: Чи ердөө л завхарсан махан биеийн гар хөлөөс цаашгүй, чи Сатаны багаж хэрэгсэл болсон бөгөөд сатанлаг зан чанарынхаа хэлсэн бүхнийг хэлж, хийдэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Зан авираа эргээд бодвол, би үнэнийг хэрэгжүүлэх хэрэгтэй болох болгонд нэр хүнд, байр сууриндаа л санаа зовж, маш аминч, зальжин байсан. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Өөрийгөө хамгаал, ял зэмээс мултрахыг л хичээ” гэх мэт сатанлаг гүн ухаан оюун санаанд минь аль хэдийнээ үндэс сууриа тавьжээ. Би ийм зүйлээр амьдарч байсан учраас үнэний зарчмыг баримталж зүрхлээгүй. Линь эгчийг халах асуудал дээр хамтран ажиллагсад маань намайг биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг гэж хэлэх вий гэхээс айсан учраас зарчмыг баримталж зүрхлээгүй. Бурханы гэрийн ажлыг золиослон нэр нүүрээ хамгаалаад цаг тухайд нь Линь эгчийг халж чадаагүй. Түүнээс гадна, Шяо Лэйгийн зан авир чуулганы амьдралд аль хэдийнээ саад хийж байсан учраас зарчмын дагуу бол түүнтэй тусад нь уулзаж, бусад хүний чуулганы амьдралыг зөв зүйтэй байлгаж, тэднийг будилуулж, үймүүлэхгүй байх хэрэгтэй байв. Ингэх нь Шяо Лэй болон чуулган дахь бусад хүний амийн оролтын аль алинд нь хэрэгтэй байх байсан. Гэвч би дахиад л ах эгч нар намайг хүмүүст гэмших боломж өгөөгүй, хүмүүсийн сул талыг бодолцоогүй гэж хэлэх вий, энэ нь тэдний сэтгэлд эзлэх байр суурь, нэр нүүрэнд минь нөлөөлөх вий гэж эмээсэн учраас чуулганы амьдралыг хохирооход бэлэн байсан, зарчмыг баримталж, үнэнийг хэрэгжүүлж чадаагүй. Өөрийн дүр төрх, байр суурийг яаж хамгаалах л надад хамаатай, чуулганы ажил эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхол яаж хохирох нь надад хамаагүй байж. Би өөрийгөө Бурханд чин үнэнчээр итгэдэг итгэгч гэж хэлж яаж чадах юм бэ? Тэр үед л би сатанлаг гүн ухаанаар гүнзгий хордсоноо ухаарсан юм. Би аминч, ов мэхтэй, ямар ч хүний төрхгүй байж. Бурхан үнэний зарчмыг баримталж зүрхэлдэг, шударга ёсыг ухамсарласан, бүх эерэг зүйлийг хамгаалж, бүх сөрөг зүйлийг голох зориг зүрхтэй хүмүүст дуртай. Энэ нь биднээс шаарддаг Бурханы шаардлага. Шяо Лэйгийн хэрэг явдал бол Бурхан намайг туршиж байсан хэрэг. Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чадах эсэхийг минь Бурхан шалгаж байж. “Би шударга ёсыг ухамсарласан хүн байх ёстой. Бусад хүн намайг юу гэж бодох нь хамаагүй, би үнэний зарчмыг баримтлах ёстой” гэж би бодсон. Дараа нь нөхөрлөлөөр дамжуулан бусад хүн Шяо Лэйгийн үл итгэгчийн зан авирыг таньж сурч, ах эгч нарын 80% нь Шяо Лэйтэй ганцаарчлан уулзаж, түүнийг ажиглахтай санал нийлсэн. Дараа би Шяо Лэйтэй нөхөрлөхөөр очиж, байнга гаргадаг зан авирыг нь ашиглан асуудлыг нь ил болгосон боловч намайг ярьж дуусахаас өмнө ах өөрийгөө өмгөөлж, намайг няцаан, ах эгч нар сайн дураараа хөрөнгө оруулсан, өөрт нь ямар ч хамаагүй гэж хэлсэн юм… Ингэж авирлах үедээ ах үл итгэгч гэдгээ нотолсон. Тиймээс би ахтай ганцаарчлан уулзаж, хэсэг хугацаанд ажиглахаар зохицуулсан бөгөөд ах мэдлэггүй, гэмшихгүй хэвээр байвал чуулганаас хөөхөөр болсон. Үнэний зарчмын дагуу хэрэгжүүлсний дараа би үгээр хэлэхийн аргагүй амар амгалан, баяр хөөрийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн.

Энэ туршлагын дараа би завхарсан зан чанараа ойлгож эхэлсэн, ашиг сонирхлоо орхиж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг болж, хүний төрхийг бага зэрэг амьдран харуулж чаддаг болсон. Энэ бүхэн Бурханы аврал. Бурханы гэр хорвоогоос өөр болохыг би мөн олж харсан. Бурханы гэрт үнэн ноёрхдог. Үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэх үедээ бид Бурханы ерөөл, удирдамжийг хүртдэг. Бурханд талархъя!

Тайлбар:

а. “Тохойгоо гадагш нугалах” гэдэг нь хүн эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсөд, төрсөн ах дүүс гэх мэт өөрт ойр дотно хүмүүсээ хохироон байж бусдад тусалж байна гэсэн утгатай хятад хэлц үг юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply