Би бусадтай ажиллаж сурсан

2021-02-13

Лиу Хэн Жианши Муж

Бурханы нигүүлслээр би чуулганы ахлагчийн үүрэг хариуцлагыг хүлээн авлаа. Тухайн үед би маш урам зоригтой байсан бөгөөд, “Надад юу ч тулгарсан бай, би үүрэг хариуцлагаа умартахгүй. Бусад эгчтэй сайн хамтран ажиллаж, үнэнийг эрж хайдаг нэгэн байх болно” гэж Бурханы өмнө шийдсэн юм. Гэвч би шийдвэр гаргахаас шалиагүй бөгөөд ажлын эв найртай харилцааны бодит байдалд хэрхэн орохоо мэддэггүй байв. Би хамтарч ажиллаж байсан эгчтэйгээ цуг чуулганы асуудлыг анх зохион байгуулж эхлээд, санал зөрөх үедээ хамтрагчаа буруутгахгүйн тулд Бурханаас зүрх сэтгэл, сүнсийг минь хамгаалаач гэж гуйн, Түүнд ухамсартайгаар залбирдаг байлаа. Гэхдээ би хамтрагчтайгаа зөрчилдөхгүйн тулд үйлдлээ хянахад л анхаарал хандуулдаг байсан тул үнэн рүү орж чадсангүй. Тийм учраас цагийн эрхээр би эгчтэй улам их санал зөрөх боллоо. Нэг удаа би шинэ итгэгчдийг услах үүрэгт нэг эгчийг томилохыг хүссэн ч хамт ажиллаж байсан эгч маань түүнийг сайнгүй гэж хэлэв. Намайг нэр дэвшүүлэх хүнээ сольсны дараа ч тэр эгч сайнгүй байна гэж хэлсээр байлаа. Би тэр дороо сэтгэл гонсойж: “Хэн ч биш, та л сайн юм байна!” гэж ууртайгаар хэлэв. Тэгээд энэ асуудлыг дахиж сөхсөнгүй. Эгчийг энэ тухай асуухад нь би уурсан: “Та хүссэн хүнээ л сонго! Надад хамаагүй!” гэж хэлсэн юм. Үүнээс хойш санал зөрөлдөөн гарах үед эгчийг юу ч хэллээ гэсэн би юм хэлэхээ байж, үүгээр зөрчилдөөнөөс зайлсхийж чадна гэж бодон, сэтгэл хөдлөлөө нуудаг байлаа. Заримдаа сэтгэлээ барьж дийлэхгүй болох үедээ хаа нэгтээ нуугдан, өөрийгөө хэлмэгдсэн мэт санан уйлдаг байв. Тэгээд бүр: “Та чадвартай юм биш үү? Тэгвэл өөрөө хийхгүй юу! Өөрийгөө эвгүй байдалд оруулахыг чинь харна аа!” гэж бодлоо. Хожим нь нэг удаа дээгүүр түвшний удирдагч надад зохицуулах ажил даалгав. Би асуудлыг бүхэлд нь өөрөө шийдэж, зохицуулсан бөгөөд үүндээ ч сэтгэл нэлээн хангалуун байлаа. Хамт ажиллаж байсан эгч намайг магтаж, дэмжинэ гэж би бодсон юм. Гайхмаар нь, хамтрагч маань сэтгэл рүү цэл хүйтэн ус цацах мэт болж: “Үүнийг хийх зохистой арга нь энэ яавч биш” хэмээн голлоо. Үүнд нь миний дургүй үнэхээр хүрсэн юм. “Чи бодит байдлыг ойлгоо ч үгүй байж шууд л татгалзаж байна. Ингэж байгаа чинь үнэхээр ихэрхүү юм!” гэж бодогдлоо. Улмаар бид тус тусын үзэл бодлыг баримтлан, хэн нь ч бууж өгөхийг хүссэнгүй. Дараа нь би Бурханы үгийн хэлэлцүүлгийг ч сонсooгүй юм. Хамтрагчийн маань буруу байсан гэдгийг би бодох тусмаа мэдэрч байв. Тэр насаар ахмад гэдгээрээ далимдуулан намайг зориуд хүнд байдалд оруулсан шүү дээ. Бас өөрийг нь ахин дахин харж үзээд байхад минь тэр надад ийм маягаар хандсан хэвээр байгааг бодлоо... Энэ тухай бодох тусам хэлмэгдсэн мэт санагдсан бөгөөд харанхуйд би бүрмөсөн унаж, Ариун Сүнсний ажлыг алдах хэмжээнд хүрэв. Тэр үеэс эхлээд би түүнтэй хамтран ажиллах хүсэлгүй болсон юм. “Шийдвэрлэхэд хэцүү юм чинь, зүгээр л нүдээ аниад өнгөрье” гэж би бодлоо. Ийм нөхцөл байдал нэлээд аюултайг би тухайн үед мэдэж байсан юм. Тэгээд муу юм хийхгүйн тулд үүргээ солих хүсэлт нэн даруй гаргаж, түүнийг өөр хүнтэй хамтран ажиллуулсан нь дээр гэж бодсон билээ. Иймээс би өчүүхэн биеийн хэмжээ, өрсөлдөх чадваргүй байдлаа шалтаг болгон халагдах өргөдөл бичлээ. Төд удалгүй, дээгүүр түвшний удирдагч надад дутагдлаа хүлээж, огцрох тухай зарчим болон Бурхан хүмүүсийг аврахад зориулдаг агуу их анхаарал халамжийн талаар ярив. Гэвч зүрх сэтгэл минь хатуурчхаад зөөлөрч өгөхгүй байсан юм.

Маргааш өглөө нь орноос босох үед толгой минь хов хоосон байлаа. Залбирах үедээ хүртэл Бурханыг мэдэрч чадаагүй бөгөөд Бурхан намайг орхисон мэт санагдав. Би айж самгардлаа. Биеэ авч явах байдлаас минь болж Бурхан намайг жигшсэн нь лавтай. Тэгээд би өөрийгөө шинжиж эхлэв. Бурхан зан чанараас минь болж намайг жигшсэн гэдгийг би болсон бүх зүйлийн талаар бодсоны эцэст олж харж чадлаа. Бодол, үйлдэл минь тэр чигтээ үл итгэгчийнх шиг байжээ. Би өөрчлөгдөхгүй хэвээр байн, үл итгэгч шиг амьдарсан байж. Би Бурханы үгээр биеэ авч явдаггүй, мөн Бурханд хүндэтгэлтэй ханддаггүй байсан юм байна. Би үнэнийг хүлээн зөвшөөрсөн хүн огт биш байв. Иймээс би Сатанд мэхлэгдэж, өөрийн эрхгүй хариуцлагаа орхижээ. Үүнийг ухаарсныхаа дараа би нэн даруй Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, гэмшлээ: “Өө, Төгс Хүчит Бурхан минь, миний буруу. Би Танд итгэсэн ч, Таны ажлыг биеэрээ туулах хүсэлгүй байж. Та миний орчныг зохицуулсан ч, би хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байжээ; Таны гэсгээлт, шүүлтээс зайлсхийхийг би чин сэтгэлээсээ хүссэн, бас Таны хайр ирэхэд талархаагүйгээр барахгүй Танд гомдоллож, Таныг буруу ойлгосон. Миний биеэ авч явах байдал Таныг шархлуулжээ. Өө Бурхан минь, Өөрийн ажлаар намайг илчилж, миний доторх Сатаны зан чанарыг таниулсан Танд талархъя. Тэгээгүй сэн бол би өөрийгөө муугүй гэж бодсоор байх байлаа. Биеийн хэмжээ минь үнэхээр жаахан гэдгийг би одоо харж байна. Хамгийн өчүүхэн саад бэрхшээлийг ч би зохицуулж чаддаггүй. Миний дургүй шалихгүй зүйл тохиолдоход л би Танаас урвахыг хүсдэг. Би Танд өргөсөн тангаргаасаа няцсан. Өө Бурхан минь, би гэмшихэд бэлэн байна; Таны үгээр өөрийгөө мэдэж, Таны үгийн гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Энэ орчиндоо Танд захирагдаж, эгчтэй сайтар хамтран ажиллах хүсэлтэй байна. Өө Бурхан минь, би цаашид Сатаны эзэмшил дор амьдарч, завхарсан зан чанартаа хязгаарлагдмааргүй байна. Би цаашид өөрийнхөө нэр хүндийн төлөө амьдрах хүсэлгүй, харин Таны сэтгэлийг нэгэнтээ хангалуун байлгахыг хүсэж байна!” Залбирсны дараа нүдэнд нулимс цийлгэнэж, би удалгүй халагдах өргөдлөө буцааж аваад, тэр дор нь юу ч үгүй урж хаяв. Тэр өдөр бид цуглараад, Бурханы үгийг цөөхүүлээ хамт уншиж байлаа: “Та нарын нэр төр сүйрч, намба төрх чинь доройтсон, ярьж байгаа байдал чинь дорд, амьдрал чинь жигшүүртэй, тэр ч бүү хэл, хүн чанар чинь тэр чигтээ олиггүй дорд болсон. Та нар бусдад явцуу сэтгэлээр ханддаг бөгөөд жижиг сажиг юм бүр дээр маргалддаг. Та нар нэр төр, байр сууриасаа болж там руу, галт нуур луу унахад ч бэлэн байх хэмжээнд хүртлээ хэрэлдэж муудалцдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!). “Хүмүүс өөрсдөөсөө тийм ч ихийг шаарддаггүй боловч Бурханаас ихийг шаарддаг. Тэд өөрсдөд нь онцгой нинжин сэтгэл харуулж, тэвчээртэй, хүлээцтэй хандаж, өөрсдийг нь нандигнаж, хангаж, өөрсөд рүү нь инээмсэглэж, олон арга замаар өөрсдийг нь халамжлахыг Түүнээс хүсдэг. Өөрсдөд нь огтхон ч чанга хатуу хандалгүй, сэтгэлийг нь өчүүхэн ч атугай гонсойлгох зүйл хийхгүй байхыг Түүнээс хүлээдэг бөгөөд өдөр бүр өөрсдөд нь зусардвал л сэтгэл нь ханадаг. Хүмүүс эрүүл ухаанаар маш дулимаг!(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд байнга шаардлага тавьдаг хүмүүс бол хамгийн ухаангүй хүмүүс юм”). Бурханы үг миний ичгэвтэр нөхцөл, диавол шиг дүр төрхийг бүрэн ил болгосон юм. Би ичсэндээ газрын гаваар шургахыг л эрхгүй хүсэж байв. Миний доторх Сатаны зан чанар үнэхээр ноцтой гэдгийг би Бурханы үгийн илчлэл, гэгээрлээр дамжуулан олж харж чадлаа. Би өөрийгөө бусад хүнээс дээр гэж боддог үнэхээр ихэрхүү, биеэ тоосон уг чанартай байжээ. Өөрийгөө би өчүүхэн төдий ч мэддэггүй; мөн бусдаас дээргүй гэдгээ ухаардаггүй байж. Тийм учраас би эгчтэй хамт ажиллаж байхдаа өөрийгөө хариуцагч, ахлагч гэж байнга боддог байсан юм. Эгч намайг юм бүхэнд дагаж, үгэнд минь ордог байгаасай гэж би хүсдэг байж. Тэгээд өөрийгөө үргэлж тэргүүн гэж боддог байв. Эгчийн бодол минийхтэй зөрчилдөх үед зөрчлийг шийдвэрлэж, нэгдсэн саналд хүрэхийн тулд би үнэнийг эрэлхийлээгүй. Харин ч уураа гаргахын тулд ажлаа орхих хэмжээнд нэр нүүрээ алдсан учраас бухимдаж, элдэв ааш гаргадаг байлаа. Би эгчийн талаар өрөөсгөл бодолтой болсон бөгөөд муу харилцаагаа сайжруулах санаачилга гаргая гэж огт бодоогүй. Эгчтэй хамт ажиллаж байхдаа би байнга уужим хандлага гаргадаг байлаа. Өөртөө өөрчлөгдөх шаардлага тавилгүй, эгчтэй сэтгэлээ уудлан ярихыг үзэн яддаг байв. Тэгээд эгчид анхаарал хандуулж, түүнээс өөрчлөгд гэж шаарддаг байжээ. Би өөрийгөө үнэнийг эзэмшсэнд тооцож бусад хүнийг ялзарсан гэж үздэг байлаа. Хамтдаа ажилласан явцын туршид би өөрийгөө шинжээгүй юм. Эгч муухай аашилж, бид хоёр санал нийлэхгүй бол би бүх бурууг хамтрагчдаа тохно. Тэгээд эгчийн буруу, миний зөв гэж би итгэдэг байсан тул түүнийг зүрх сэтгэлдээ чамлан, түүнд дайсан мэт хандаж, өөрийгөө тэнэг байдалд оруулаасай гэж хүсэх хэмжээнд хамтрагчаа ад шоо үзэж байлаа. Биеэ тоосон зан, бүдүүлэг их зан, эрүүл ухаангүй, зэвүүцэм, харалган зан авираа харгалзан үзэхэд, хэвийн хүний ухаан надад яахан үлдэх билээ? Би үнэхээр бодлогогүй байжээ! Бурхан намайг нигүүлсэж, хариуцлага хүлээх боломж олгосон, гэвч би Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын үүрэгтээ эгчтэй сайтар хамтран ажиллах талаар бодсонгүй. Бүх л өдөржин би шударгаар ажиллахын оронд хамтрагчийнхаа эсрэг явуулга хийж, атаач маргаан хийдэг байв. Бүх л өдөржин гомдол тоочиж, өөрийн нэр хүнд, хийрхүү байдлын төлөө зогсолтгүй тэмцэхээс өөрийг мэддэггүй байлаа. Би ухамсарт мөс чанартай байж уу? Би үнэнийг эрэлхийлдэг хүн байж уу? Анхнаасаа л эгч бид хоёр ажилдаа нэг нэгнээ дагаж, дэмжихийн оронд өөрсдөө дур мэдэн, тус тусын юмыг хийдэг байв. Би антихристийн замаар явж байсан бус уу? Аливаад ийм маягаар хандвал өөрийгөө сүйрүүлэх бус уу? Миний биеэ авч явах байдал гагцхүү махан биеийн аминчхан хүслээс өөр юу ч биш байсныг би өнөөдөр харж чадлаа. Уг чанар минь хэтэрхий аминчхан, жигшүүртэй байжээ. Би үнэнийг эрэлхийлээгүйгээс үүдэн олон жил Бурханд итгэхдээ ямар ч бодитой зүйл олж аваагүй, мөн зан чанарын өчүүхэн ч өөрчлөлт гаргаагүй юм. Бурхан үгийг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг биднээс шаарддаг атал би үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ үгээс нь зайгаа барьдаг. Би үнэхээр үл итгэгч юм! Би энэ маягаараа явж болохгүй бөгөөд үнэнийг эрж хайж, өөрийгөө өөрчлөхөд бэлэн байлаа.

Дараа нь би Бурханы ийм үгийг уншив: “Чуулганд ажил хийж байхдаа бие биеэсээ суралцдаггүй, нэг нэгэндээ тусалдаггүй, бие биеийнхээ дутагдлыг нөхдөггүй бол та нар яаж ямар нэг хичээл сурч чадах юм бэ? Та нар ямар нэг зүйлтэй тулгарах болгондоо нэг нэгтэйгээ нөхөрлөх ёстой, ингэвэл амь чинь ашиг тус хүртэж чадна… Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы ашиг тусын төлөө, мөн ах эгч нартаа түлхэц өгөхийн тулд эв эетэй хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи бусадтайгаа хамтран ажиллаж, бие биеэ засаж залруулан ажлын илүү дээр үр дүнд хүрэх ёстой. Жинхэнэ хамтын ажиллагаа гэж энэ бөгөөд үүнд оролцдог хүмүүс л жинхэнэ оролтыг олж авна… Бурханд үйлчилдгийн хувьд та нар дор бүрнээ өөрсдийнхөө ашиг сонирхлыг л харгалзан үзэхийн оронд хийдэг юм болгондоо чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Ганцаараа үйлдэн, нэг нэгнээ үргэлж муутгах нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Тэгж авирладаг хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Израильчууд шиг үйлчил). Нэгэн номлолд ингэж хэлсэн байдаг: “Хамтран үйлчлэхэд гол үүрэг, туслах үүрэг гэж үгүй. Хүн бүр ижил байр суурьтай байж, үнэнийг нөхөрлөх замаар нэгдсэн саналд хүрэх ёстой. Энэ нь хүмүүсээс харилцан дуулгавартай байдлыг шаарддаг. Өөрөөр хэлбэл зөв зүйтэй үг хэлж, үнэнтэй нийцэлтэй ярьсан хэн бүхнийг дуулгавартай дагах хэрэгтэй. Үнэн бол эрх мэдэл бөгөөд үнэний дагуу нөхөрлөл хийж, аливааг оновчтой харж чаддаг харж чадах хэн бүхнийг дуулгавартай дагах ёстой. Хүмүүс юу хийж, ямар ч үүрэг биелүүлдэг бай хамаагүй, үнэнийг дуулгавартай дагах нь үргэлж үйлчлэх зарчим юм” (Ажлын зохицуулалт). Үйлчлэлийг хэрхэн харилцан уялдаатай хэрэгжүүлэх ёстойг би нөхөрлөл болон Бурханы олж харсан юм. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах явцдаа Бурханы хүслийг анхаарч, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Юу ч хийж, ямар ч ажил гүйцэтгэлээ гэсэн үнэнийг хэлэлцэн нэгдсэн саналд хүрэх замаар үнэнд дуулгавартай хийх ёстой. Өөрийн бодлыг баримталж, бусдыг үгэндээ оруулахуйц ихэрхүү, биеэ тоосон байж болохгүй, мөн хүмүүстэй харилцах харилцаагаа хамгаалахын тулд үнэнийг худалдаж болохгүй. Түүнчлэн, бие даасан байдал үүсгэхийн тулд хувийн онцлогоо дагаж болохгүй, харин эв эетэй ажлын харилцааг бий болгохын тулд даруу байж, өөрийгөө үгүйсгэх санаачилга гаргаж, нэг нэгнээсээ суралцан, бие биеийнхээ дутагдлыг нөхөх ёстой. Ийм жинхэнэ ажлын харилцаанд орж, Бурханыг юм бүхэнд хоёргүй зүрх сэтгэлээр хангалуун байлгаyн, нэг нэгнийхээ сул талыг нөхсөнөөр л Бурханы ерөөл, удирдамжийг авч болох бөгөөд ингэснээр чуулганы ажил илүү сайн үр дүнд хүрч, амь чинь ч бас үр өгөөж хүртэнэ. Харин бусадтай хамтран ажиллахдаа биеэ тоож, үнэний зарчмыг эрж хайлгүй дарангуйлал үүсгэн бусдыг хянаж, эсвэл ганцаараа ажиллан, аливааг хийхдээ өөртөө л найдах юм бол Бурханы зэвүүцлийг хүргэж, Бурханы чуулганд гарз хохирол учруулна. Гэвч би биеэ тоож, эцсийн шийдвэрийг гаргахыг үргэлж хүсдэг байсан. Бурханы гэр бүл дэх ажил бол ганцхан хүний гүйцэтгэж чадах зүйл биш гэдгийг би яагаад мэдсэнгүй вэ? Бүх хүн үнэнгүй, хэтэрхий дутуу дулимаг байдаг. Зарим зүйлийг хийхдээ өөртөө найдсанаар алдаа гарах магадлал өндөрсдөг. Дутуугаа нөхөж, алдаа эндэгдлээс сэргийлэхийн тулд хамтын ажлаар л Ариун Сүнсний ажлыг илүү их олж авч болдог. Тухайн үед би биеэ тоосон, аминчхан зангаас минь ил болсон Сатаны зан чанарын төлөө, Бурханы хүсэлд өчүүхэн ч анхаараагүйнхээ төлөө, мөн нэр нүүрээ алдахгүй байхад л анхааран, цочирдмоор, бүдүүлэг зан гаргахад тулсныхаа төлөө гэмшиж, өөрийгөө буруутгахаас өөр аргагүй байлаа. Би хэтэрхий харалган, мунхаг байж, надад үйлчлэлийг харилцан уялдаатай хэрэгжүүлэх орчныг бүрдүүлэх гэсэн Бурханы зорилгыг ойлгоогүй бөгөөд тэр ч бүү хэл дутагдлаа хамтран зүтгэгчийнхээ давуу талаас хэрхэн нөхөх, хамтын ажиллагаагаар өөрт хэрэгтэй зүйлээ хэрхэн суралцах тухайд өчүүхэн ч ойлголтгүй явжээ. Улмаар энэ нь чуулганд гарз хохирол учруулж, амийн өсөлтийг минь удаашруулсан юм. Өнөөдөр би Бурханы хөөрхийлөл, Бурханы үгийн гэрэлгүйгээр өөрийгөө орхиж чадахгүй, мөн бусдаас дээрдэхгүй гэдгээ мэдэхгүй байх сан. Би бусдыг үгэндээ оруулах гэж хүсэн, чуулганы ажлыг өөртөө найдан сайн хийж чадах мэт байх сан. Эцэст нь ямар сүйрэл гарах байсныг хэн мэдэх вэ? Иймээс би шийдвэрт хүрлээ: Би Бурханы үгийн дагуу үйлдэж, чуулганы ажил болон өөрийн амийн өсөлтийн төлөө эгчтэй эв эетэй ажиллахыг хүсэж байна. Цаашид би өөрийн ашиг сонирхлын талаар бодохгүй.

Дараа нь би өөрийгөө хэрхэн мэдсэн тухайгаа хамт ажиллаж байсан эгчдээ сэтгэлээ нээв. Бид хамтдаа үйлчлэх зарчмын талаар үнэнхүү хэлэлцэж, тус зарчимд орсон юм. Дараа нь бидний ажил хавьгүй илүү нийцэлтэй боллоо. Бид санал зөрөх үедээ үнэний төлөө залбирч, Бурханы хүслийг эрж хайдаг байв. Мөн нэг нэгнийхээ алдаа дутагдлыг олж харвал ойлгож, уучлан, бид бие биедээ хайраар ханддаг байлаа. Бид өөрийн эрхгүй Бурханы ерөөлийг мэдэрсэн бөгөөд сайн мэдээний ажлын үр жимс урьдынхаас хавьгүй илүү илчлэгдсэн юм. Тэр үед би өөртөө байсан ялзарсан уг чанарыг улам их үзэн ядлаа; би үнэнийг эрж хайлгүй, Бурханы итгэлийг хөсөрдүүлснээ үзэн ядсан юм. Эцэст нь би үнэнийг хэрэгжүүлэхийн жаргалыг биеэрээ амсаж, үүргээ биелүүлэн, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулах илүү их хүч чадлыг мэдэрлээ. Одоогоос эхлээд би үнэний илүү олон талын бодит байдалд нэвтэрч, хийдэг бүхэндээ зарчимтай байхыг эрэлхийлмээр байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үхлийн шалгалт дунд

Шиндао, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн;...

Өвчний зовлон зүдүүр

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч...

Leave a Reply