Бурханы аврал

2020-07-21

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажилладаг болохоор та нар Түүний мэргэн ухааныг ойлгосон. Та нар дотроо жаахан өвдөж шаналсан ч зүрх сэтгэл чинь тууштай, амар амгалан байдаг; Бурханы ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг л та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Энэ нь Бурханаар авхуулсан гэж тооцогддог уу? Эдүгээ хүний дотор биеэ тоосон, ихэрхүү зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урьдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамтай харьцдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Энэ хэсгийг уншаад өөрийнхөө хэчнээн биеэ тоосон байсныг өөрийн эрхгүй бодлоо. Би маш цадиггүй хүсэлтэй, үргэлж л алдар нэр, байр суурь хөөцөлдөж, бусадтай өрсөлдөж, барьцдаг байсан. Тэгээд ямар ч хүний төрхгүй амьдарч байж. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, сахилгажуулалтыг туулсны дараа би сатанлаг уг чанараа жаахан ойлгож эхэлсэн дээ. Гэмшиж, өөртөө ой гутаж чаддаг болж, арай илүү үнэнч, даруу төлөв болсон. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт бол хүн төрөлхтөнд зориулсан аврал гэдгийг үнэхээр мэдэрсэн шүү.

Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрснөөс хойш жил гаруйн дараа, 2005 онд намайг чуулганы удирдагчаар сонгосон юм. Бурханаар өргүүлж, ах эгч нарынхаа итгэлийг хүлээсэн болохоор Бурханд залбирч, Түүний хайрыг хариулахын тулд үүргээ сайн биелүүлэхээр шийдсэн. Тэгээд чуулганы ажилд шууд шамдан орсон доо. Бусад маань ямарваа байдалд орж, бэрхшээлтэй тулгарах юм бол тэдэнд туслахын тулд Бурханы зарим үгийг олж өгдөг байлаа, нөхөрлөдөг зүйл маань өнгөцхөн байсан ч зарим үр дүн гарсан. Ах эгч нар миний нөхөрлөлийг жаахан тус болсон гэсэн. Намайг үүрэгтээ ололт амжилт гаргасан болохоор дараа нь удирдагч надад хэдэн чуулганы ажлыг хариуцуулсан юм. Би ч маш их баярласан. Ялангуяа хамт ажиллаж байсан эгчээсээ хурдан Бурханы үгийг ухаарч, удирдагчид өндрөөр үнэлүүлж байгаагаа хараад өөртөө нэлээд додигор байлаа. Удирдагч намайг бодит чадавхтай хүн, чуулганы амин чухал авьяастан гэж харж байна гэж би боддог байсан юм. Тэгээд цагийн эрхээр улам бүр биеэ тоож, өөрийгөө жаахан үнэний бодит байдалтай болсон гэж бодсон. Бурханы үгийг идэж уух, өөртөө дүгнэлт хийхэд анхаарахаа байж, асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайгаагүй. Би үргэлж өөртөө бардаж, хямсайж, ах эгч нарыгаа дорд үздэг болсон юм. Тэдний зарим нь завхарсан зан чанартаа боогдоод үүргээ зохистой биелүүлж чадахгүй байгааг хараад тэдэнд хайраар туслахын тулд үнэнийг нөхөрлөхөө больж, харин ч “Бурханы ажил энэ цэгт хүрчхээд байхад та нар одоо ч махан биеийг шунаглан эдэлсээр байна. Гамшигт унаж, шийтгүүлнэ гэхээс айхгүй байна уу? Үүргээ сайн хийж эхлэхгүй бол та нар таягдуулна шүү” гэж тэвчээр алдан загнадаг болсон. Ах эгч нар маань боогдож, надтай уулзмааргүй байгааг хараад би өөртөө дүгнэлт хийхийн оронд тэд үнэнийг эрэлхийлэхгүй байна гэж үглэдэг байлаа.

Удалгүй манай цуглаан дээр нэг удирдагч ирсэн. Тэгэхэд нь намайг тушаал дэвшүүлэх гэж байна гэж бодсон шүү. Гайхмаар нь, удирдагч миний амийн оролтыг өнгөцхөн байна, нөхөрлөл маань асуудал шийдэж чадахгүй байна, бас намайг хэд хэдэн чуулганы ажлыг хариуцан үлдэхэд тохирохгүй гэж хэлсэн. Үүнийг сонсоод би мэл гайхаж, санаанд юу ч орж ирэхээ байсан. Цуглааны дараа яаж гэртээ харьснаа ч мэдэхгүй байна. “Би үүрэгтээ маш шаргуу ажилласан хэрнээ ахиж дэвшихийн оронд уналтад орчихлоо. Ах эгч нар намайг юу гэж бодох бол? Би тийм өргөн цар хүрээтэй ажил хариуцаж чадахгүй юм шиг байна, гэхдээ маш ялихгүй үүрэг авч яаж болох юм бэ?” гэж бодон харин харьтлаа уйлж байсан нь л санагдаж байна. Би хэд хоногийн турш нойр хоолноос гарч, гасланд автсан. Тэгээд гагцхүү Бурханд залбирч, намайг гэгээрүүлж, замчилж, хүслээ ойлгуулаач гэж гуйж байлаа. Залбирсныхаа дараа би хавьгүй тайвширч, Бурханы ийм үгийг уншсан юм: “Эрэл хайгуулдаа та нар хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүйтэй байдаг. Одоогийн ажил нь байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын тулд байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм… Та нар одоо дагалдагчид бөгөөд та нарт ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт байгаа. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж та нарын оюун ухаанд байдаг. Яагаад дийлэнх хүмүүс сөрөг байдлаас гарч чаддаггүй юм бэ? Энэ нь үргэлж, хоосон хэтийн ирээдүйгээс болдоггүй гэж үү?… Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм төрлийн хүн дэндүү үнэ цэнгүй! Тэднийг тэдгээрээс бүрмөсөн салгахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм байдлаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй; үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй; чи хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Үүнийг уншсаныхаа дараа Бурханы хүслийг ойлгосон. Байр суурь хүсэх хүсэлтэй минь харьцаж, надаар өөрт минь дүгнэлт хийлгэж, үнэнийг эрэлхийлэх зөв замаар явуулахын тулд Бурхан тийм нөхцөл үүсгэсэн байлаа. Миний итгэл дэх ирмүүн эрэл хайгуул, гаргасан золиос чухамдаа үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэхийн төлөө байсан эсэхийг бодсон. Бодит байдал дээр энэ нь бусдын дээр гарах санаархлаа биелүүлэхийн төлөө л байснаас биш үнэнийг эрэлхийлэхийн төлөө огт байгаагүй! Тийм болохоор би албан тушаалд хүрмэгц өөртөө нэлээд додийгоод ахиж дэвжих гэж хичээгээгүй. Халагдах үедээ би өөртөө дүгнэлт хийгээгүйн дээр сөрөг, сул дорой байж, Бурханыг буруутгасан. Тэр ч байтугай бууж өгөөд, Бурханаас урвах тухай ч бодсон шүү дээ. Би ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй, маш аминчхан, жигшүүртэй байсан юм. Халагдсан нь Бурханы намайг гэх хамгаалалт байж. Би сөрөг болж, Бурханыг буруугаар ойлгохын оронд завхралаа шийдэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой байсан юм. Үүнийг ухаармагцаа Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь, би дахиж байр суурь хөөцөлдмөөргүй байна. Таны захиралт, зохицуулалтад захирагдаж, үнэнийг үнэхээр эрэлхийлж, Таныг сэтгэл хангалуун болгохын тулд үүргээ биелүүлмээр байна” гэж залбирсан. Дараачийн өдрүүдэд нь би Бурханы үгийг идэж уух, өөртөө дүгнэлт хийхэд анхаарсан, тэгээд биеэ тоосон зан чанараа дахиж илчлэх үедээ мөс чанартайгаар Бурханд залбирч, өөрийгөө орхисон. Хэсэг хугацаанд ингэж хэрэгжүүлсний дараа сэтгэл нэлээд дээрдэж, ах эгч нартай зохистой харилцаж чаддаг болсон юм.

Ингэж хэдэн жил болсны дараа намайг дахиад чуулганы удирдагчаар сонголоо. Тэгээд удалгүй манай чуулган өөр чуулгантай нэгдсэн болохоор бид удирдагчдын сонгууль дахин хийх хэрэгтэй болсон. Үүнээс болж байр суурийн төлөөх хүсэл маань дахин сэдэрч, албан тушаалаа алдах вий гэхээс үнэхээр айлаа. Нөгөө чуулганы удирдагчидтай хийсэн цуглаан дээр Бурханы үгийн талаарх тэдний ойлголт, үнэний тухай нөхөрлөл ямар ч онцлох зүйлгүй байгааг олж мэдсэн, тэгээд өөрийгөө удирдагчаар сонгогдох нь гарцаагүй гэж бодсон юм. Албан тушаалаа баталгаажуулж, хэр зэрэг чадавхтай гэдгээ илүү олон хүнд харуулахын тулд би арай сул байгаа чуулган дахь зарим асуудалтай очиж харьцахаар санал болгож, тэдгээрийг хурдан шийднэ гэж амлалаа. Тэгээд өдөр болгон зав зайгүй цуглаан хийж, нөхөрлөж, асуудал шийдвэрлэх болсон, бас нөхөрлөж байхдаа урьд нь өөрийнхөө ямар ажил хийсэн, ямар агуу амжилт гаргасан тухай, тэр үед удирдагчид намайг яаж үнэлж байсан тухай албаар ярьдаг байсан. Бас өөрийгөө сэмхэн өргөмжилж, нөгөө чуулганы удирдагчдыг доош хийхийн тулд тэдний ажлын алдаа, гажуудлын талаар албаар ярьдаг байсан. Гэхдээ Бурхан миний сэтгэл санааг шинждэг шүү дээ, тэгээд үүрэгтээ гаргасан сэдэл минь буруу байсан болохоор Бурхан надаас нуугдсан юм. Тухайн үед би цаг үргэлж завгүй байсан ч ажил маань ямар ч үр дүнд хүрээгүй. Бас аман дотор яр гараад ус уухад ч зовлонтой байлаа. Би үнэхээр зовж байсан, тэнд очсоноосоо хойш нэг ч юм шийдээгүй, бас ажил маань ямар ч үр дүнд хүрээгүй талаар бодож байсан юм. Тэгээд удирдагчид намайг юу гэж бодох бол, чадавхгүй гэж бодох болов уу гэж гайхаж байлаа. Намайг бүр сонгуулиас өмнө халчихвал яана аа? Ямар ичгүүртэй вэ! Ингэж бодохоор бүх асуудлыг шууд шийдчих юм сан гэхээс тэсэж ядаж байсан, гэхдээ яаж ч нөхөрлөөд асуудал урьдынхаараа л сунжирсаар байлаа. Би маш их тарчилж, Бурханы өмнө очоод: “Өө Бурхан минь! Би харанхуйд унаад, ямар ч асуудлыг огт ойлгохгүй байна. Өө Бурхан минь, би Таныг үл тоомсорлосон юм шиг байна, тийм болохоор намайг замчлаач гэж Танаас гуйя. Би өөртөө дүгнэлт хийж, Танд гэмшихэд бэлэн байна” гэж залбиралдаа Түүнийг дуудахаас өөр яаж ч чадаагүй.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм. “Та нар амандаа зөв шударга бусын хэл ба шүдтэй. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэлд уруу татсан могойнхтой адилхан. Та нар бие биедээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд өөртөө байр суурь, нэр алдар, ашиг хонжоо булааж авах гэж Миний дэргэд тэмцэлддэг, гэхдээ Би үг, үйл хэргийг чинь сэмхэн ажиглаж байгааг мэддэггүй. Та нарыг Миний дэргэд ирэхээс ч өмнө Би зүрх сэтгэлийн чинь хамгийн гүнийг танин мэдсэн. Хүн Миний атгаас мултарч, Миний нүдний ажиглалтаас бултахыг үргэлж хүсдэг боловч Би түүний үг, үйл хэргээс хэзээ ч далдираагүй. Харин ч тэдгээр үг, үйл хэргийг зориуд хардаг ба ингэснээр Би хүний зөв шударга бус байдлыг гэсгээж, түүний тэрслүү занд шүүлт хийж болох юм. Тиймээс хүний нууцхан үг, үйл хэрэг нь Миний шүүх суудлын өмнө үргэлж үлддэг ба хүний тэрслүү чанар дэндүү их учраас Миний шүүлт хүнийг хэзээ ч орхиогүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн). Бурханы шүүлт, илчлэлийн үгэнд би айсандаа дагжин чичирсэн! Тэгээд юу гэж бодож, яаж аашилж байснаа эргээд санасан. Би удирдагчийн албан тушаалаа баталгаажуулж, илүү олон хүнээр хүндлүүлэхийн тулд өөрийгөө нотлон харуулж, хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэх гэсэндээ нөхөрлөлөөр асуудал шийдэж байгаа дүр үзүүлж, цаг ямагт өөрийгөө өргөмжилж, бусдыг дорд үзсэн шүү дээ. Ах эгч нарт өрсөлдөгч юм шиг хандаж, арга заль ашиглаж байсан. Би итгэгч хүний ямар ч төрхгүй, огт хүн чанаргүй байж. Үмх хоол булаацалдаж байгаа амьтнаас би ямар ялгаатай байсан юм бэ? Би маш аминчхан, жигшүүртэй байж! Ёрын мууг үйлдэж, Бурханыг үйл хэргээрээ эсэргүүцэж, Түүний зан чанарт аль эрт халдсан байсан. Тийм яранд баригдаж, ажилд минь үр дүн гарахгүй байсан нь Бурханы надад оноосон цээрлүүлэлт, сахилгажуулалт байж. Намайг өөртөө дүгнэлт хийж, гэмшиж өөрчлөгдөөсэй гэж Бурхан хүссэн. Би яагаад байнга алдар нэр, байр суурь хөөцөлдөж, эдгээрийг эн тэргүүнд тавьдгаа бодож үзлээ. Энэ нь тэр чигтээ Сатаны ов мэх, завхралд өртсөнөөс үүдсэн байсан. “Ухаан зарвал бусдыг захирна, хүч зарвал бусдад захирагдана”, “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах” гэх зэрэг эдгээр хор, гүн ухааныг Сатан боловсрол, соёлын нөлөөг ашиглан миний зүрхэнд шингээсэн байсан. Эдгээр сатанлаг гүн ухаан миний зүрх сэтгэлд гүн үндэслэж, уг чанар маань болсон байсан юм. Би эдгээр хороор амьдарч, улам бүр биеэ тоосон, ихэрхүү болж, алдар нэр, байр суурь шүтэж, үргэлж бусдын дээр гарч, бусдаас сайн байх гэж хичээдэг байж. Би зөв замаар явалгүй ийм завхарсан сатанлаг зан чанартай амьдарч байсан болохоор харалган болж, ямар ч асуудлын уг үндсийг харж бусдын асуудлыг шийдвэрлэж чадахгүй, чуулганы ажлыг хойш татсан байсан. Тэгээд үүргээ биелүүлэхгүй, ёрын мууг үйлдэж байсан юм. Бурханы өмнө би нүүрээрээ газар унан мөргөөд: “Бурхан минь, би алдар нэр, ашиг хонжооны төлөө үүргээ орхигдуулж, Таныг хуурч мэхлэхээр оролдож байжээ. Намайг хараавал таарна! Өө Бурхан минь, цаашид би ийм баймааргүй байна. Танд гэмшмээр байна” гэж Түүнд гэмшсэн. Тэгээд Бурханы ийм үгийг уншсан: “Нэгэнт та нар Бурханы бүтээл болохоор бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Та нарт тавих өөр шаардлага байхгүй. Та нар ингэж залбирах ёстой: ‘Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгодог. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй… Би байр суурь боддоггүй; эцсийн эцэст би бол ердөө бүтээлүүдийн л нэг. Хэрвээ Та намайг ёроолгүй нүхэнд, гал болон хүхэртэй нуурт хийвэл би ердөө л нэг бүтээлээс цаашгүй. Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно’” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы үг надад хэрэгжүүлэх зам өгсөн юм. Би халагдана уу, байр суурьтай байна уу хамаагүй үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн биелүүлж, бас үүрэгтээ үнэнийг хэрэгжүүлж, сатанлаг зан чанараасаа ангижрахад анхаарах ёстой байсан. Үүний дараа би үүрэгтээ гаргадаг сэдлээ засаж, Бурханы үгийг уншиж, залбирахын тулд Түүний өмнө өөрийгөө тайвшруулахад анхаарлаа. Чуулганы асуудлыг Бурханы гарт даатгаад Түүнд найдаж, ах эгч нартай хамт үнэнийг эрж хайсан. Тэгээд чуулганы тэр асуудлууд маш хурдан шийдэгдсэн шүү. Би Бурханд талархах сэтгэлээр дүүрсэн. Бурхан маш бодитой, маш хайр татам байдаг, Тэр миний дэргэд байж, намайг ариусгах, өөрчлөх зүйлсийг бэлдэж байсан. Би бас итгэхдээ үнэнийг болон зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх нь нэн чухал гэдгийг ухаарсан юм.

Зургаан сарын дараа надад хэдэн чуулганы ажлыг нэмж хариуцууллаа. Байр суурийн төлөөх хүсэл маань хэр хүчтэй, зан чанар маань хэр биеэ тоосон гэдгийг мэдэж байсан болохоор сэдлээ засаж залруулж, үүргээ сайн биелүүлэхийн тулд Бурханд үнэн сэтгэлээсээ залбирсан. Тухайн үед Ван эгч надтай хамтарч байсан юм, тэр эгч юманд тодорхой харах өнцөгтэй, асуудлыг зохицуулахдаа төлөвшсөн байсан. Би эгчээс үе үе зөвлөгөө авч, давуу талаас нь суралцдаг байлаа. Ийм хэдэн сар өнгөрсний дараа би асуудлыг шийдвэрлэх гэж үнэнийг нөхөрлөхдөө нэлээд их ахиц гаргачхаад чуулганы янз бүрийн ажил хийж байсан. Ах эгч нар ч намайг хүндэлдэг байлаа. Тэгээд нэг л мэдэхэд өөртөө дахиад л үнэхээр додийж, итгээд нэг их удаагүй мөртөө нөхөрлөл минь Ван эгчийнх шиг сайн байна, бас асуудал шийдэх чадвар минь сайжирсан байна гэж бодсон. Миний биеийн хэмжээ өссөн гэж бодож байлаа. Биеэ тоосон байдал маань байнга цухалзаж, алдар нэр, байр суурийн төлөөх хүсэл минь хэзээ хэзээнээс илүү хүчтэй оргилж байгааг ухаараагүй. Би бүх зүйл дээр Ван эгчийг үгэндээ оруулахыг хүссэн. Эгчийн нөхөрлөлийг бусад хүн сайшаах, эгч чуулганы хэрэг явдлыг удирдахыг харж тэвчдэггүй байлаа. Би өөрийгөө юугаа ч мэдэхгүй шинэ хүн биш, зарим нэг хэрэгжүүлэлттэй, бас маш их туршлага хуримтлуулсан, хэв чанараар эгчтэй эн дүйцнэ гэж бодсон. Бид хоёр хоёулаа удирдагч байтал яагаад дандаа эгч удирддаг юм бэ? Би яагаад эгчийн үгэнд орох ёстой юм бэ? Энэ хэвээрээ байвал би нэр төдий удирдагч болох биш үү? Тэгээд эгчээс илүү гарахын тулд улам шаргуу ажиллаж, Бурханы үгээр зэвсэглэж эхэлсэн, бас хамтран зүтгэгчдийн уулзалт дээр чуулганы ажлын талаар хэлэлцэх үед эгчийг саналаа илэрхийлэхээр нь би албаар өө эрж, өөнтөглөдөг байсан юм. Дараа нь эгчийг доош нь хийж, өөрийгөө өргөмжлөх гэж “сайхан санаагаа” хуваалцдаг байлаа. Хэсэг хугацааны дараа чуулганы ажлыг хэлэлцэх үеэр зарим хамтран зүтгэгчид миний санаа таалагдсан, тэгээд тэд асуудал гарах үед над дээр ирж, миний саналыг сонсож эхэлсэн юм. Тэд бүгд над дээр шавж байгааг би харах мөн ч дуртай байсан. Дараа нь ХКН Ван эгчийг мөшгөж байсан болохоор эгч гадуур гарч үүргээ биелүүлж чадахаа байсан, тэгээд би тэр хооронд чуулганы ажлыг дангаар хариуцдаг боллоо. Би ажилд дарагдаагүй, харин ч үнэхээр тайвширч, одоо л нэг бүх зүйл дээр өөрөө эцсийн шийдвэр гаргаж болох нь гэж бодсон. Тухайн үед ингэж бодох нь буруу гэдгийг мэдэж байсан ч өөртөө дүгнэлт хийж, үүнийг огт нухацтай хүлээж аваагүй юм.

Нэг өдөр удирдагч намайг өөр бүс дэх цуглаанд оролцох хэрэгтэй байна, энэ нь том бүс нутгийг хамарч байгаа ч 10 орчим хүнийг л сонгосон гэж хэлсэн. Бас би тушаал дэвших гэж байгаа талаараа сэм сонслоо. Тэгээд өөрийгөө чамгүй сайн юм байна, бүс нутгийнхаа сор сод нь юм байна гэж үнэхээр мэдэрсэн дээ. Тэгээд дөрвөн эгчтэй хамт өндөр сэтгэгдэлтэйгээр галт тэрэгт суусан ч замд маань санаанд оромгүй нэг зүйл тохиолдлоо. Биднийг ХКН-ын цагдаа нар мөшгөж баривчилсан юм. Тэдний байцаалт үр дүнгүй байсан болохоор намайг “хууль сахиулахад саад учруулахын тулд шиэ жиао байгууллага үүсгэн байгуулж, ашигласан” гэж хоёр жил хүнд хөдөлмөр эрхлэх ял оноосон. Би ял авсныхаа дараа тэсэхэд бэрх цагийг туулсан даа. “Яагаад намайг тушаал дэвших гэж байхад баривчилж, шоронд хийв ээ? Бурхан намайг болиулж, үүгээр илчилж, таягдаж байгаа юм биш үү? Би үүргээ биелүүлж, аврагдах боломжоо алдсан гэж үү?” гээд сэтгэлд минь Бурханы талаарх буруу ойлголт, эргэлзээ төрсөн. Би маш их шаналж, нэлээд төөрөлдсөн байсан юм. Тэгээд олон ч удаа мэгшиж, “Өө Бурхан минь, одоо би Таны хүслийг ойлгохгүй байна. Та намайг голж, намайг хүсэхгүй байх шиг байна. Бурхан минь, намайг гэгээрүүлж, замчилж, хүслээ ойлгуулаач гэж Танаас гуйя, тэгвэл би энэ нөхцөлд үнэнд яаж орохоо мэднэ шүү дээ” гэж Бурханд залбирсан. Залбирлыг минь сонссон Бурханд талархъя. Нэг өдөр надтай нэг тасагт хоригдож байсан эгч Бурханы зарим үгийг хуулж авсан тэмдэглэлээ сэмхэн шургуулж өгсөн. Тэнд ингэж бичсэн байлаа: “Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг—гэсэн ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа олонд тунхаглаж, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаарх улам их ойлголттой болгож, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Энэ нь цэвэршүүлэлт хийх Бурханы зорилго юм. Бурханы хүнд хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы өмнөөс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн үг ч биш. Энэ нь, цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, сэдэл, хуучин үзэл бодлыг нь өөрчилнө, Бурханыг гэх хайрыг нь өөрчилнө, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, жинхэнэ сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлхийн чиг үүргээ биелүүлж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна). Миний сэтгэл дорхноо л гэгээлэг болсон. Энэ нөхцөлд Бурхан намайг шалгаж байлаа. Тэр намайг таягдах биш, харин намайг өөртөө илүү сайн дүгнэлт хийж, өөрийгөө мэддэг болж, үнэнд ороосой гэж хүссэн юм байна. Би цаашид сөрөг, сул дорой байж болохгүй, бас өөрийнхөө үзлээр явж, Бурханы хүслийг тааж үнэхээр болохгүй гэдгээ мэдсэн. Харин ч өөрийгөө тайвшруулж, үнэнийг эрж хайж, үнэн сэтгэлээсээ өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө мэдэх ёстой.

Нэг шөнө огт нойр хүрэхгүй байлаа, тэгээд Бурхан надад ийм зүйл тохиолдохыг яагаад зөвшөөрсөн юм бол гэж өөрийн эрхгүй гайхсан юм. Дараа нь Бурханы ийм үг санаанд орсон: “Агуу улаан лууг та нар үнэхээр үзэн яддаг гэж үү? Үнэхээр чин сэтгэлээсээ үзэн яддаг гэж үү? Яагаад Би та нараас ийм олон удаа асуув? Яагаад энэ асуултыг ахин дахин асуусаар байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг). “Би агуу улаан лууг үнэхээр үзэн яддаг уу? Үнэхээр чин үнэнээсээ үзэн яддаг уу?” гэж өөрөөсөө ахин дахин асуусан. Тэгээд “Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл”-ийн ийм хэсэг бодогдсон юм: “Зарим нь “Би агуу улаан лууг орхисон. Тэр намайг дарладаг, одоо би түүнийг жигшдэг болсон” гэдэг. Чи түүнийг үгээрээ орхиж байж болох ч зүрхээрээ орхидоггүй. Чи түүнийг сэтгэлдээ үзэн яддаг байж магад, гэхдээ зан авир, уг чанар чинь түүнд хянуулсаар байдаг. Яагаад гэвэл агуу улаан лууны хор, бодол, харах өнцөг, гүн ухаан, амьдралыг үзэх үзэл чиний зүрх сэтгэлийг эрхшээсээр байна. Чи агуу улаан лууны хардагчлан аливааг харсан хэвээр байна. Чиний бодол, амьдралыг болон ер нь аливааг үзэх үзэл агуу улаан лууны үзэл бодолтой адилхан. Тэд бүгд агуу улаан лууных болохоор чи одоо ч түүний эрхшээлд байна... Хэрвээ чи Сатаны нөлөөнөөс мултрахыг үнэхээр хүсдэг бол дотроо байгаа сатанлаг бүх хороос бүрэн ангижрах ёстой…” Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл Эдгээр үгийг бодоод үзэхэд, ах эгч нарыг баривчилж, хяхаж хавчиж, Бурханы ажлыг үймүүлж, бусниулдгийнх нь төлөө л агуу улаан лууг би үзэн яддаг байж, харин ингэснээр түүнийг үнэхээр үзэн ядаж, орхиогүй байсан. Ёрын муу, харгис мөн чанарыг нь бүрэн ойлгосноор л түүнийг үнэхээр үзэн ядаж, орхиж болдог, тэгснээр бид агуу улаан лууг үнэн голоосоо үзэн ядаж, өөрсдийнхөө доторх хорыг нь хөсөр хаяж чаддаг юм байна. Агуу улаан лууны баривчилгаа, хавчлага, эрүү шүүлтийг би өөрийн биеэр туулж, албадан суртал ухуулгад хамрагдсанаар тэр бол үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг чөтгөр гэдгийг үнэхээр олж харсан. Хүнийг хууран мэхлэгч, завхруулагчийн муухай царайг нь харсан. Тэр бурхангүй үзэл, эдийг шүтэх үзлийн хэнгэрэг дэлдэж, Бурханы оршин тогтнолыг үгүйсгэхээр улайрч, өөрийгөө “агуу, алдар суутай, зөв зүйтэй” гэж өргөмжилж, сайрхахын тулд чадах бүхнээ хийдэг. Өөрийгөө ард түмний аврагч гэж шагшин хүн болгоноор өөрийгөө шүтүүлж, Бурхан мэт итгүүлэхийг хүсэж, хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орыг эзэлнэ гэж хий хоосон горьддог. Агуу улаан луу маш жигшүүртэй, ёрын муу, бас ичгүүргүй юм байна. Бас миний мөн чанар агуу улаан лууныхтай бараг дүйцэж байгааг би ухаарсан. Бусдад Бурханыг мэдүүлж, Бурханд захирагдах боломж олгохын тулд Бурхан намайг өргөж, удирдагчийн үүрэг гүйцэтгүүлж, үнэний нөхөрлөлөөр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг сургаж байхад би тэр боломжийг ашиглан чадах чинээгээрээ онгирч, зүгээр л бусад хүн намайг хүндэлж, хэлснээр минь хийгээсэй гэж хүссэн. Ингэснээрээ би Бурханыг эсэргүүцэж байсан биш үү? Би Ван эгчид атаархаж, эгчийг гадуурхаж, байнга алдаа дутагдал руу нь дайрч, эгчийг дорд үздэг байсан. Тэр ч байтугай чуулганд өөрөө шийдвэр гаргадаг болохын тулд эгчийг халуулах юм сан гэхээс байж ядаж байсан. Би дарангуйлагч шиг аашилж байсан биш үү? “Нэг ууланд хоёр бар багтдаггүй”, “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн” гэх зэрэг агуу улаан лууны хороор удирдуулж байсан биш үү? Бурханы захиргааны зарлигт, “Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг). Илэрхийлсэн бүхнээ эргээд харахад үүнийг үүргээ гүйцэтгэх гэж нэрлэж яаж болох вэ дээ? Би ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байсан юм байна! Үйлдэл минь Бурханы захиргааны зарлигийг аль эрт зөрчсөн байсан, хэрвээ Бурхан намайг сахилгажуулж, тэр нөхцөлийг ашиглан ёрын муу замналд минь цэг тавиагүй бол, хэрвээ би өөрийнхөө уг чанар, санаархлын дагуу явсаар байсан бол алдар нэр, байр суурийн төлөө яахаас ч буцахгүй болж, эцэстээ ихээхэн ёрын мууг үйлдэж, Бурханд шийтгүүлж дуусах байсан нь лавтай. Үүнийг ойлгосон нь надад ноцтой сануулга болсон. Би тийм аюултай цэгт хүрчхээд үүнийгээ огт хайхрахгүй байж. Агуу улаан луу гэх энэ диавол товойлгоогүй бол дотор минь түүний хэчнээн их хор байгааг, би үнэндээ түүний төрөл гэдгийг хэзээ ч олж харахгүй байсан биз. Түүнийг үнэхээр орхиж, хороос нь ангижрахаар эрэлхийлж үнэхээр чадахгүй байх байсан. Бурханы хийсэн бүхэн намайг цэвэрлэхийн төлөө байсныг би ойлгоод намайг аварсанд нь зүрх сэтгэлийнхээ угаас талархсан юм.

Шоронд байхдаа би өөртөө маш их дүгнэлт хийж, үүргээ гүйцэтгэх боломжоо нандигнадаггүй байсандаа ялангуяа харамссан. Оронд нь би алдар нэр, байр суурь хөөцөлдөхөөр зүтгэж, Сатаны хороор амьдардаг байж. Үнэний эсрэг маш олон зүйл хийж, үүгээрээ ах эгч нараа хорлож, чуулганы ажилд саад хийж, үймүүлдэг байсан. Би Бурханыг маш их шархлуулчхаад асар их өртэй болж, гэмшлээр дүүрсэн юм. Тэгэхэд л би үнэнийг эрэлхийлж, Бурханы шүүлт гэсгээлтийг туулъя, даруйхан тэдгээр хороос ангижирч, хүний төрхийг амьдран харуулъя гэх оргилуун хүсэлтэй болсон юм. Суллагдсаныхаа дараа би үүргээ үргэлжлүүлсэн, тэгээд чуулганы удирдагчаар дахин сонгогдох үедээ урьдынх шигээ хайнга байж, өөрийгөө бахдаагүй. Харин ч үүнийг их хариуцлага, нандигнах ёстой Бурханы даалгавар гэж мэдрэн, үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой гэж бодсон. Сатанд хууртсан сүнсийг минь удаа дараагийн цээрлүүлэлт, сахилгажуулалт эцэст нь сэрээсэн. Үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ сайн биелүүлэх л зөв эрэл хайгуул гэдгийг би таньж мэдсэн! Алдар нэр, байр суурийн төлөөх хүсэл минь урьдынхаасаа суларсан, бас биеэ тоох маань улам багасаж байгаа. Би бусадтай сайн ажиллаж, үүргээ зохистой биелүүлж чаддаг болсон, тэгээд одоо хүний төрхийг жаахан амьдран харуулж байгаа. Ийм багахан өөрчлөлт амархан олдоогүйг би гүнээ мэдэрч байна. Энэ бүгд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л олдсон. Намайг аварсанд нь Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент