Эцэст нь би өөрийнхөө талаарх үнэнийг олж харлаа

2020-08-14

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан юугаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: ‘Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах юм бэ?’ гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний дуулгаваргүй занг харааж, хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр, өчүүхэн ч мэдрэмжгүйгээр ярьдаг хэдий ч хүний дотор буй бүхнийг илчилж, эдгээр хатуу үгээр хүний доторх гол зүйлийг ил болгож, ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч, улмаар хүн Бурханы өмнө дуулгавартай захирагддаг. Хүний махан бие нүгэл болон Сатанд харьяалагддаг, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай юм. Тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлт хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр нөлөөтэй болж чадна(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Эцсийн өдрүүдэд Бурхан гол төлөв үгийнхээ шүүлт, гэсгээлтээр хүмүүсийг цэвэрлэж, төгс болгохын тулд ажилладаг гэж Бурханы үгэнд хэлсэн байдаг. Бурханы үг хатуу байж болох ч энэ нь биднийг сатанлаг уг чанар, зан чанараа мэдэж, Сатаны завхралд өртсөн гэх үнэнээ олж хараг гэснийх. Тэгснээр бид ухаан орж, өөрсдийгөө жигшиж, үнэхээр гэмшиж чаддаг. Би өөрийгөө сайн хүн гэж боддог байлаа. Ах эгч нартай үргэлж эвтэй байж, асуудал гарсан хэнд ч дуртайяа тусалдаг байсан. Хүн төрөлхтний завхарсан мөн чанарыг шүүж, илчлэх Бурханы үгийг би үнэндээ ойлгодоггүй байсан юм. Гэхдээ дараа нь баримтууд ил болж, Бурханы үг намайг шүүж, илчлэх үед хорлонтой зан чанарынхаа талаар бага зэрэг ойлгох болсон. Тэгээд завхралаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлж эхэлсэн дээ.

2018 онд би чуулганд баримт бичиг орчуулах үүрэгтэй байсан, тэгээд Жан эгч, Лиу эгч хоёртой цуг ажилладаг, бид маш эв найртай байсан. Нэг цуглааны үеэр, хуурамч удирдагчийг яаж ялган таньдаг талаар нөхөрлөсөн. Хуурамч удирдагчийг Лиу эгч: “Хүмүүсийг ямар ч зарчимгүйгээр сольдог. Жан эгчийг шилжүүлсэн мөртөө үүрэгтээ тэгж их анхаарч, мэрийдэггүй өөр нэг эгчийг багт үлдээсэн” гэж үнэллээ. Өөр нэг удирдагч үүнийг ах эгч нарт уншиж өгөх үеэр миний нүүр шууд л час улайсан. Лиу эгчийн үг айхтар хатуудсан шиг санагдсан юм. Би хүчлэн биеэ барьж байсан ч сэтгэл үймэрч байлаа. Бид гурав багтаа гурвуулхнаа болохоор эгч намайг дурдсан нь гарцаагүй байсан юм. Хүн болгон намайг үүрэгтээ анхаардаггүй, мэрийдэггүй гэж бодох юм шиг санагдлаа. Үүний дараа яаж хүний нүүр харах болж байна? Тэр үеэс хойш Лиу эгчид өш санах болж, бид хоёрын харилцаа илүү хөндийрсөн.

Төд удалгүй эгч багийн ахлагчаар сонгогдож, миний орчуулсан бүх зүйлийг няхуур шалган, үнэхээр ухамсартай байсан. Эхэндээ би эерэг хандлагатай байсан ч хэсэг хугацааны дараа эгчийг эсэргүүцэж эхэлсэн юм. Би тэр үүргийг хийгээд нэлээд удсан байтал чадвар минь дутаж байгаа мэт эгч надад итгэхгүй л байх шиг санагдлаа. Бас хааяа эгч надад зөвлөгөө өгөхөөр намайг басамжилж, хүнд байдалд оруулж байгаа мэт санагддаг байсан. Миний үнэхээр тэвчиж чадаагүй зүйл гэвэл ажил хэлэлцэх үеэр Лиу эгч хариуцсан хүнийх нь өмнө миний дутагдлыг үргэлж сөхдөг байсан юм. “Энэ хүний өмнө намайг муухай харагдуулах гэж л хичээж байх шив?” гэж би бодсон. Эгчийн эсрэг хорсол минь улам бүр нэмэгдэж, тээж явсан өс хонзон минь ихэслээ. Дараа нь хамт ажиллахдаа эгчийг харахаас ч дургүй хүрч, уцаарладаг болсон. Ажлын минь талаар асууж шалгаахад нь дургүйцэн, зөвлөгөө өгөх болгонд нь уруу царайлдаг байлаа. Заримдаа эгчийг яаж муухай харагдуулж, хандыг нь дарах талаар боддог байсан. Үүрэгт нь асуудал байгааг хараад тусалъя гэхийн оронд эгчийг басамжилж, бүр үүрэгт нь саад тулгарч, эгчид сургамж өгөөсэй гэж найддаг байсан. Нэг удаа Лиу эгч цуглаан дээр сэтгэлээ уудалж, хамтран ажиллахдаа надад боогддог, намайг хэтэрхий түргэн зантай болохоор яаж хамт ажиллахаа мэдэхгүй байна гэлээ. Тэгж хэлэнгүүт нь би дүрсхийн уурласан. “Сэтгэлээ уудлах нэрийдлээр бусдад намайг илчлэх гэж л байгаа юм биш үү? Аашинд минь боогддог гэдгийг тань бүгд мэдчихээд намайг юу гэж бодох юм бэ?” гэж бодлоо. Энэ талаар бодох тусам уур хүрсэн. Эгч намайг муухай харагдуулахаар хичээж байх шиг санагдаад, эгчийн эсрэг өрөөсгөл хандлагатай болж, цуглааны үлдсэн хугацаанд хошуугаа унжуулан дуугүй суулаа. Дараа нь, Лиу эгч нэг л биш байгааг минь анзаараад, над дээр ирж, “Та гутарсан харагдаж байна, бас цуглаан дээр юу ч хэлсэнгүй. Танд санаа зовоосон зүйл байгаа бол дуртайяа ярилцъя. Бас та надад байгаа ямар ч дутагдлыг хэлж өгч болно шүү” гэж намуухан хэллээ. Гэхдээ би эгчийг харахаас дургүй хүрч, эгчид гагцхүү хорсож байсан юм. “Үнэхээр асуух хэрэг байна уу? Ингэж ‘сэтгэлээ уудлахыг’ чинь сонсоод хэн баярлах юм бэ?” гэж бодсон. Дараа нь эгч яг хажууд суулаа. Би эгч рүү хорсол дүүрэн муухай харц чулуудаад, хүн болгоны өмнө намайг муулсныг нь бодохоор уураа барьж ер дийлээгүй. Тэгээд эгчийн дутагдал, харуулсан завхралын талаар урсгаж, эгчийг ухаан муутай, бусдыг албаар муухай харагдуулдаг, хүмүүсийг боогдуулж, үнэхээр биеэ тоодог гэж хэллээ. Яриад л байлаа, яриад л байлаа. Эгчийн толгой гудайлгаад, гутарсан харагдаж байгааг хараад сэтгэл онгойсон. Би хадгалж хуримтлуулсан бүх уураа гаргасан юм. Дараа нь Лиу эгч надад, “Таныг тэгж их шархлуулсан гэж огт бодоогүй. Үнэхээр уучлаарай” гэж хэлсэн. Надаас нүүр буруулан, нулимсаа сэмхэн арчихыг нь хараад би буруутайгаа гэнэт мэдэрлээ. Дэндүү хэтрүүлчхэв үү дээ? Үүнээс болж эгч сөрөг байдалд орох болов уу? Гэхдээ дараа нь, “Би зүгээр л үнэнч шударга байсан. Өөрийгөө мэдэг гэсэндээ л эгчид ингэж хэлсэн” гэж бодсон. Тэгээд буруутай гэх мэдрэмж шууд алга болсон юм. Үүний дараа эгч надад бүр ч их боогдож, зөвлөгөө өгөх байтугай ажлын минь талаар асууж ч зүрхлэхээ больсон.

Хэд хоногийн дараа манай чуулганы удирдагч багийн ахлагчдын үр ашигтай байдлыг зарчмын дагууүнэлэхийн тулд тэдний тухай хүн бүрээр үнэлгээ бичүүлсэн. Үүнийг сонсоод би нууцхан баярлалаа. Лиу эгчийн үнэн нүүр царайг хүн болгонд мэдүүлж, хандыг нь хага дарахын тулд илчилсэн бүх завхралыг нь ил болгоно гэхээс тэсэж ядаж байсан юм. Агшин зуур сэтгэл түгшиж, сэтгэлгээ минь буруу байгааг мэдрээд, шударга, ялгаваргүй байж, Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх ёстойг ойлгосон. Тэгээд үнэлгээндээ шударга, ялгаваргүй байхыг зорьсон ч Лиу эгч дандаа намайг ичгүүртэй байдалд оруулдгийг бодохоор хорсол минь багтаж ядаж байлаа. Удирдагч Лиу эгчтэй хатуу харьцаж, бүр шилжүүлнэ гэж найдахдаа би эгчийн эсрэг бүх өрөөсгөл хандлагаа тэр үнэлгээнд шингээсэн юм. Эгч л манай багт байхгүй бол би баярлах байлаа. Төд удалгүй Лиу эгч халагдсан. Энэ мэдээнд би сэтгэл түгшлээ. “Бичсэн зүйлтэй минь холбоотой юм биш байгаа? Би зүгээр л эгчийн зарим нэг завхралын талаар бичсэн, гэхдээ эгч үүнээс болж халагдах учиргүй биз дээ?” гэж бодогдсон. Дараа нь Лиу эгчийн сөрөг байдалд байгааг хараад буруутайгаа бүүр түүр мэдэрч, үүрэгтээ зориулах ямар ч эрч хүчгүй болсон юм.

Хоёр хоногийн дараа удирдагчтай өөрийнхөө байдлын талаар ярилцтал, удирдагч Лиу эгчийг, үндсэндээ хэв чанар муутай, багийн ахлагч байхад тэнцэхгүйболохоор халагдсан гэсэн юм. Энэ нь миний үнэлгээтэй огт холбоогүй байсан. Гэхдээ удирдагч намайг эгчийн дутагдалд хатуурхаад, хүмүүст эрх тэгш хандаж чадаагүй, бас хонзогносон, хорлонтой зан чанартай гэж хэлсэн. Үүнийг сонсоод сэтгэл өмөрлөө. “Хонзогнодог”, “хорлонтой зан чанар” гэдэг муу хүмүүсийн талаар хэлдэг үг биш үү? Хэд хоногийн турш, удирдагчийн хэлсэн зүйлийн талаар бодох бүрдээ хямарч, би үнэхээр хорлонтой хүн юм болов уу гэж гайхлаа. Шаналж байхдаа Бурханы өмнө очин, “Ай Бурхан минь, энэ эгч намайг хорлонтой зан чанартай гэсэн, гэхдээ би үүнийг ойлгож чадахгүй байна. Өөрийгөө үнэхээр мэдэхэд минь намайг гэгээрүүлээч” гэж залбирсан юм.

Залбирсныхаа дараа Бурханы үгийн энэ хэсгийг уншсан: “Та нар хүмүүсийг сэтгэлд чинь нийцэхгүй, таарамжгүй байлаа гээд шийтгэх элдэв арга зам бодож олж чадах уу? Урьд нь ер нь тиймэрхүү юм хийж үзсэн үү? Хэр их хийж байсан бэ? Та нар хүмүүсийг үргэлж шууд бусаар басамжилж, сэтгэлд сэвтэй үг хэлж, ёжилж байсан биш үү? (Тийм ээ.) Та нар тийм юм хийж байхдаа ямар байдалтай байсан бэ? Тэр үед сэтгэл чинь онгойж, баярлаж байсан; та нар хяналтыг гартаа авсан байсан. Гэхдээ дараа нь, ‘Би ёстой жигшүүртэй юм хийлээ. Бурханаас айлгүй тэр хүнд маш шударга бус хандлаа’ гэж дотроо бодсон. Сэтгэлийнхээ угт та нар буруутайгаа мэдэрсэн үү? (Тийм ээ.) Хэдийгээр та нар Бурханаас айдаггүй ч ядаж л мөс чанараа бага зэрэг мэдэрдэг. Иймд та нар ирээдүйд бас дахиад иймэрхүү зүйл хийж чадах уу? Чи хүмүүсийг жигшиж, эвтэй байж чадахгүй байх болгондоо, аль эсвэл тэд өөрийг чинь дуулгавартай дагахгүй, үгэнд чинь орохгүй байх бүрд дайрч давшилж, өшөө авахаар эрэлхийлж, хүнд байдалд оруулж, хэн нь давууг харуулъя гэж бодож чадах уу? ‘Хэрвээ миний хүссэнийг хийхгүй бол чамайг хэнд ч мэдэгдэлгүйгээр шийтгэх боломж олно шүү. Хэн ч олж мэдэхгүй, гэхдээ би чамайг өөртөө дуулгавартай болгоно; хүч чадлаа чамд харуулна. Дараа нь хэн ч надаар оролдож зүрхлэхгүй!’ гэж хэлэх үү? Надад хэлээдэх дээ: Ийм юм хийдэг хүн ямархуу хүн чанартай вэ? Хүн чанарын хувьд тэр хорлонтой байдаг. Үнэнээр хэмжвэл, тэр Бурханыг хүндэтгэдэггүй(“Христийн ярианы тэмдэглэл” ном). Бурханы шүүлтийн үгийг уншаад сэтгэл шимширлээ. Бурханы үг яг миний байдлыг илчилсэн байсан. Эргээд бодоход, Лиу эгч бид хоёр анх үнэхээр сайн хамтран ажилладаг байлаа. Өрөөлийн талаарх үнэлгээндээ миний талаар хөндөж, бусад хүний өмнө бардам занг минь сэвтээх үеэс нь би эгчтэй асуудалтай болсон. Эгч багийн ахлагч болсныхоо дараа миний дутагдлыг хөндөж эхэлсэн. Надад нэр нүүрээ барж, ичгэвтэр байдалд орж байгаа санагдаад, Лиу эгчид үнэхээр бухимдаж эхлэн, эвгүй байдалд оруулахыг хүссэн. Эгчийг шийдэл олох гээд байр байдлаа уудлах үед, ах эгч нарын өмнө миний дүр төрхийг сэвтээн, дутагдлыг минь илчилж, намайг шившиглэж байна л гэж бодсон. Эгчийн эсрэг өрөөсгөл хандлага минь нэмэгдэж, эгчийг илчлэхийн тулд асуудлыг нь хэтрүүлж, хорлонт байдлаар аашлан, эгчийг сөрөг болгосон юм. Тэгээд эгчийн талаарх үнэлгээгээ өшөө авах боломж болгон ашигласан. Би эгчийн давуу талыг огт дурдалгүй анзаарсан бүх дутагдал, завхралаа бичсэн юм. Удирдагч эгчийг ялган таньж, болж өгвөл өөр тийш шилжүүлээсэй л гэж хүссэн. Яаж аашилснаа эргээд бодоход туйлын эвгүй байлаа. Лиу эгчийн үг нэр нүүр, байр суурийг минь хөндсөн болохоор л би гомдоллож, улмаар эгчид дайсагнасан байр суурь баримталсан байж. Би юу хүссэнээ хийсэн. Би Бурханыг огт хүндэтгэдэггүй, бас үнэхээр хорлонтой уг чанартай гэдгээ ухаарлаа. Би өөрийгөө ах эгч нартай үнэхээр эвтэй байдаг, бэрхшээл тулгарсан хэнд ч дуртайяа тусалдаг гэж боддог байсан. Ганц нэг сайн юм хийсэн гээд өөрийгөө сайн хүн гэж боддог байж. Хувийн ашиг сонирхлыг минь хэн ч хохироогоогүй учраас л тийм байсан гэдгээ одоо ухаарсан. Ашиг сонирхол минь хөндөгдөх үед сатанлаг зан чанар минь бүхэлдээ гарч ирсэн юм. Би өөрийн эрхгүй цохилт өгч, өшөө авсан. Энэ зан чанараа шийдвэрлэхгүйгээр хэдийд ч ёрын мууг үйлдэж чадна гэдгээ ухаарлаа. Энэ маш аюултай байсан!

Дараа нь би өөрийгөө эргэцүүллээ. Би тийм ёрын мууг үйлдэх чадвартай юм бол ямар бодол намайг хянаж байгаа юм бэ? Тэгээд Бурханы ийм үгийг уншсан: “Бурханд хандах хүний эсэргүүцэл, тэрслүү байдлын эх сурвалж нь Сатан хүнийг ялзруулсан явдал юм. Сатан ялзруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болж, хүн ёс суртахуунгүй, доройтсон үзэл санаатай, хоцрогдмол оюуны төлөвтэй болсон. Сатан өөрийг нь ялзруулахаас өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, Бурханы үгийг сонссоныхоо дараа дуулгавартай дагадаг байлаа. Тэр угийн эрүүл саруул ухаан, мөс чанар, хэвийн хүн чанартай байсан. Сатан ялзруулсны дараа хүний анхдагч эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, бас ухамсарладаггүй, зүгээр л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанарын илчлэл бол хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанарын илэрхийлэл бөгөөд хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш учраас түүний мөс чанар дээд зэргээр мохсон, иймээс хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). “Хүмүүс ингэж боддог: ‘Хэрэв чи эелдэг байхгүй гэж байгаа бол би шударга байхгүй! Чи надтай бүдүүлэг харьцах юм бол би ч бас чамтай бүдүүлэг харьцах болно! Чи намайг хүндэлж хандахгүй байхад би яагаад чамайг хүндлэх ёстой гэж?’ Энэ ямар төрлийн бодол вэ? Энэ чинь өс санасан бодол биш гэж үү? Жирийн хүний нүдээр бол энэ мэт үзэл бодол байх боломжгүй биш гэж үү? ‘Нүдийг нүдээр, шүдийг шүдээр’; ‘Ингээд шангаа хүрт’— үл итгэгчдийн дунд энэ бүхэн нь байвал зохих ухаалаг байдал бөгөөд хүний үзэлтэй бүрэн нийцдэг. Гэхдээ үнэнийг ойлгож, зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг, Бурханд итгэдэг хүний хувьд чи эдгээр үгийг зөв гэх үү, буруу гэх үү? Тэдгээрийг ялган танихын тулд чи юу хийх хэрэгтэй вэ? Ийм зүйлс хаанаас гаралтай вэ? Тэд Сатаны хорлонтой уг чанараас гаралтай; тэдгээр нь хор агуулдаг бөгөөд Сатаны үнэн нүүр царайг бүх хорлонтой, муу муухай байдалтай нь агуулдаг. Тэдгээр нь тэрхүү уг чанарын хамгийн гол мөн чанарыг агуулж байдаг. Тэрхүү уг чанарын мөн чанарыг агуулдаг харах өнцөг, бодол, илэрхийлэл, үг яриа, үйлдэл хүртэл ямар шинж чанартай байдаг вэ? Тэдгээр нь Сатаных биш гэж үү? Сатаны эдгээр тал хүн чанартай нийцдэг үү? Тэд үнэнтэй, эсвэл үнэний бодит байдалтай нийцдэг үү? Бурханыг дагагчдын хийвэл зохих үйлдэл, эзэмшвэл зохих бодол, үзэл санаа мөн үү? (Биш.)” (“Христийн ярианы тэмдэглэл” ном). Хүмүүс Сатаны завхралаас л болж маш завхарсан, ёрын муу байдгийг би ухаарсан юм. Албан боловсрол, нийгмийн нөлөөгөөр диавол Сатан бидэнд “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Над руу довтлохгүй л бол би довтлохгүй; харин над руу довтолбол би гарцаагүй хариу довтолно”, “Ачийг ачаар, бачийг бачаар”, “Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтохгүй” гэх мэт бүх хороо шингээдэг. Хүмүүс өөрийн мэдэлгүй үүнийг амьд явах хуулиа болгодог. Тэгээд цаг үргэлж илүү биеэ тоож, зальхай, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүс чин үнэнчээр санаа тавьж, уучилдаггүй, бас жинхэнэ хайр гэж байдаггүй. Аливаа зүйл хувийн ашиг сонирхлыг нь хөндөх үед тэд шууд гомдож, зайгаа барьдаг. Тэр ч бүү хэл дайсагнаж, өшөө авч ч магад. Хүмүүс улам бүр хүйтэн цэвдэг, хол хөндий болж, хэвийн хүн чанарын бүх мэдрэмжээ алддаг. Би бага байхаасаа л ийм сэтгэхүйд автсан байж. Эдгээрийн дагуу амьдарсан болохоор зан чанар минь илүү хорлонтой, аминчхан болсон. Өөрийн минь ашиг сонирхолд өрөөл халдах үед өөрийн эрхгүй үзэн ядаж, өшөө авдаг байсан. Лиу эгч надтай хамт байхдаа ашиг сонирхлыг минь хохироосон юм хэлж, хийсэн болохоор би хорсож, хариугаа авах боломжийг алдаагүй. Эгчид хэн болохоо харуулж, дахин намайг гомдоож зүрхлэхээргүй болгохыг хүссэн юм. Бүр эгчийг хөөхийг хүссэн. Миний зан авир чуулганы хөөсөн антихристүүд, ёрын муу хүмүүсийнхээс юугаараа өөр байсан юм бэ? Тэр хүмүүс бусдын сайшаал, магтаалыг л хүсэхээс биш завхралыг нь ил болгосон ний нуугүй үгийг тэвчиж чаддаггүй байсан. Өөрсдийг нь гомдоох юм хэлж, хийсэн хэний ч эсрэг цохилт өгдөг байсан. Тэд бүх ёрын муугаараа эцэст нь Бурханы зан чанарт халдаж, бусдыг уурлуулж, чуулганаас хөөгдөөд, аврагдах боломжоо бүрмөсөн алдсан. Харин би, Лиу эгчийн үг бардам занг минь сэвтээсэн учраас л эгч рүү дайрч давшилж байсан. Тэгээд эгчийг гагцхүү шархлуулсан. Би нүгэл хийж, ёрын мууг үйлдэж байж! Би маш муухай хүн чанартай, бас антихрист, ёрын мууг үйлдэгч шиг ёрын муу уг чанар, мөн чанартай гэдгээ хараад, Бурхан үүнд ой гутсаныг ухаарсан. Даруйхан гэмшихгүй бол би шууд ёрын мууд живж, яг л антихрист, мууг үйлдэгч шиг Бурханаар шийтгүүлэх байлаа! Энэ талаар бодох тусмаа айсан. Тэгээд Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь, би хүн чанараар маш дулимаг, завхарсан зан чанараар амьдарч, эгч рүүгээ дайрч давшилж байж. Надад хүний төс огт алга. Та надтай харьцахаар ийм нөхцөл үүсгээгүй бол би хэзээ ч өөрийгөө эргэцүүлэхгүй байлаа. Тэгээд ёрын мууг үйлдэж, эгчийг шархлуулсаар байх байж. Бурхан минь, би гэмшмээр байна. Цаашид Сатаны хороор амьдармааргүй байна. Намайг мөс чанартай, ухаалаг, хүн чанартай хүн байхад замчлаач” гэж залбирлаа.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Хайр, үзэн ядалт хоёр нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйлс боловч юуг хайрлаж, юуг үзэн яддагаа тодорхой ялгаж салгадаг байх ёстой. Чи зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, үнэнийг хайрлаж, эерэг зүйлсийг хайрлаж, ах эгч нараа хайрлах ёстой, харин диавол Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлсийг үзэн ядаж, антихристийг үзэн ядаж, хорон муу хүмүүсийг үзэн ядах ёстой. Хэрэв чи ах эгч нараа үзэн ядах сэтгэл өвөрлөвөл тэднийг дарлаж, тэднээс өшөө авах талтай; ингэх нь маш аймшигтай. Зарим хүнд гагцхүү үзэн ядалт, ёрын муу санаа бодогддог. Хэсэг хугацааны дараа тийм хүмүүс үзэн яддаг хүмүүстэйгээ таарамжтай байж чадахгүй бол тэднээс зайгаа барьж эхэлнэ; гэхдээ тэд Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаж, хүндэтгэдэг учраас үзэн ядалт үүрэгт нь нөлөөлж, хүн хоорондын хэвийн харилцаанд нь нөлөөлөхийг зөвшөөрдөггүй. Тэд Бурханд халдахыг хүсдэггүй бөгөөд тэгэх вий гэж айдаг. Хэдийгээр ийм хүмүүс хэн нэгний талаар тодорхой үзэл бодол өвөрлөж болох ч тэр бодлоо хэзээ ч үйл хэрэг болгодоггүй, тэр ч бүү хэл хэрээс хэтэрсэн ганц ч үг хэлдэггүй. Энэ ямар төрлийн зан авир вэ? Энэ нь зарчимтай, алагчлалгүй байдлаар биеэ авч явж, аливааг зохицуулж байгаагийн жишээ юм. Чи хэн нэгний зантай таарч тохирохгүй, тэр чамд таалагдахгүй байж болох боловч түүнтэй хамт ажиллахдаа алагчлахгүй байж, үүрэг гүйцэтгэхдээ бухимдлаа гаргахгүй, үүргээ золиослохгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхолд бухимдлаа гаргахгүй байх болно. Чи юмыг зарчмын дагуу хийж чадна; иймээс Бурханыг гэх суурь хүндлэл чамд байдаг. Хэрэв чамд үүнээс арай илүү зүйл байгаа бол хэн нэг зарим нэг алдаа, дутагдалтай байгааг харах үед, тэр чамайг гомдоож, чиний ашиг сонирхолд хохирол учруулсан байсан ч гэсэн, түүнд туслах сэтгэл чамд байсаар байдаг. Ингэх нь бүр ч сайн; энэ нь, чи бол хүн чанартай, үнэний бодит байдалтай, Бурханыг хүндэлдэг хүн гэсэн үг байх болно(“Христийн ярианы тэмдэглэл” ном). Бурханаас айдаг хүмүүс бусдад үнэний зарчмын дагуу хандаж чаддаг гэдгийг би Бурханы үгээс олж харсан. Тэд заримдаа ах эгч нарын эсрэг бага зэрэг өрөөсгөл хандлага гаргаж болох ч харилцаандаа дур зоргоороо биш, бас Бурханд халдаж, бусдыг шархлуулах юу ч хийдэггүй. Бурханаас айдаггүй хүмүүс заналт сэтгэлийнхээ хүссэн бүхнийг хийдэг, энэ нь ёрын мууг үйлдэж байгаа хэрэг болохоор Бурханд яллагддаг. Лиу эгч нэлээд шулуухан байсан л даа, гэхдээ миний талаар хэлсэн үг нь үнэнч шударга байсан. Эгч үүгээрээ намайг онилох гээгүй. Бас эгч үүрэгтээ нухацтай, хариуцлагатай хандаж, ихэнх зөвлөгөө нь манай ажилд тустай байсан. Би эгчийг албаар хүнд байдалд оруулах ёсгүй байсан юм. Тэгээд завхралынхаа талаар эгчид сэтгэлээ уудалж, уучлал гуйлаа. Лиу эгч санаа зоволтгүй гээд, надад туслах гэж зарим үнэнийг нөхөрлөсөн. Би ичиж, өөрийгөө бүр ч их үзэн ядсан шүү. Дахиж завхарсан зан чанарынхаа дагуу амьдрахыг хүсээгүй. Дараа нь, Лиу эгч надад зөвлөгөө өгч, аль эсвэл хэлж, хийсэн зүйл нь миний сэтгэлийг сэвтүүлэх үед үүнийг нь би зүй зохистой зохицуулж, үнэнийг эрж хайх, өөрийгөө эргэцүүлэхэд анхаарч чаддаг боллоо. Тэгээд бид дахин хамтдаа сайн ажиллаж чаддаг болсон. Үүнд сэтгэл минь нэлээд уужирсан шүү. Намайг ийм багахан байдлаар өөрчилсөн Бурханы шүүлтэд талархъя.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Намайг мэдээлсний дараа

Шинь рүй, Өмнөд Солонгос 2016 оны нэг өдөр намайг мэдээлсэн захиаг би гэнэт хүлээн авлаа. Өмнө нь миний халсан хоёр эгч тэрийг бичиж,...

Leave a Reply