Аавдаа сайн мэдээ түгээсэн нь

2020-08-29

Би хүүхэд байхаасаа итгэгч болж, Эзэнд насан туршдаа үйлчлэхээр шийдсэн юм. Сүүлд нь гурван жил шашны сургуульд явж, тэндээ Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн. Сайн мэдээ хүлээн авсны дараа Эзэн эргэн ирсэн тухай сайхан мэдээг аавдаа даруйхан дуулгахыг хүслээ. Аав маань Библи сайн мэддэг, Эзэнд олон жил үйлчилсэн, бусдад хайрын сэтгэлээр ханддаг, орон нутгийн сүмийн санваартан, сүсэг бишрэлтэй Христэд итгэгч байлаа. Эзэн эргэж ирсэн гэдгийг сонсоод аав баяртайгаар хүлээн зөвшөөрнө гэж би бодсон.

Тэр орой гэртээ хариад, “Бидний хүлээж байсан Эзэн Есүс эргээд иржээ. Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Бид цэвэрлэгдэж, Бурханы хаанчлалд орохын тулд эцсийн өдрүүдийн ажлыг нь хүлээн зөвшөөрөх ёстой юм байна” гэж аавд хэллээ. Гайхмаар нь, аав надад “Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд хүмүүсийг хуурна гэж Библид зөгнөсөн байдаг, тийм болохоор болгоомжтой байж, сэрэмжил” гэж зөвлөлөө. “Эзэний эргэн ирэлт, шүүлтийн ажил гэж яриад байгаа юм чинь Библийн үндэслэлтэй юм уу? Байхгүй бол битгий хуурт!” гэлээ. Би Библи гаргаж ирээд, “Мэдээж үндэслэлтэй. Эзэн шүүлтээ явуулахаар ирнэ гэж дурдсан наад зах нь 200 эшлэл байдаг, жишээ нь, ‘Учир нь Тэр газар дэлхийг шүүхээр ирнэ: Тэр дэлхий ертөнцийг зөвт байдлаар, хүмүүсийг эрх тэгш байдлаар шүүнэ’ (Дуулал 98:9) гэдэг. Бас Иоханд, ‘Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ’ (Иохан 5:22). ‘Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно’ (Иохан 12:48) гэсэн байдаг. Бас 1 Петрт, ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ (1 Петр 4:17) гэж бий.” “Эцсийн өдрүүдэд Эзэн үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхээр махбод болдгийг энэ нь харуулдаг” гэлээ. Аав хариуд нь, “Махбод болох оо? Би Библид Эзэнийг үүлэн дээр ирнэ гэсэн байгааг л харсан. ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна’ (Илчлэл 1:7). Эзэн махбодод ирэх талаар Библид хэзээ ч, юу ч харагдаагүй дээ. Эзэн яавч махбодоор шүүлтийн ажил хийхгүй!” гэсэн. Тэгэхээр нь би ингэж нөхөрлөлөө: “Эзэн ирэх талаар маш олон зөгнөл бий, зөвхөн үүлэн дээр ирэх биш, бас нууцаар бие махбодтой болох тухай ч байдаг. Яг л Эзэн Есүсийн хэлснээр, ‘Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ’ (Лук 12:40). ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’ (Илчлэл 16:15) гэдэг. Бас Лук 17:24-25-д, ‘Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ гэсэн байдаг.” “Хүний Хүү ирнэ гэдгийг Эзэн Есүс нэлээд олон удаа дурдсан нь бүгд Эзэн махбодод ирэх талаар хэлж байгаа юм.” “Хэрвээ бид Эзэнийг үүлэн дээр ирнэ гэж хязгаарлавал Эзэн нууцаар ирнэ гэх эдгээр зөгнөл яаж биелэх юм бэ? Эцсийн өдрүүдэд Эзэн хоёр арга замаар ирдэг. Эхлээд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхийн тулд бие махбодтой болж нууцаар ирдэг, дараа нь үүлэн дээр ирж, бүх ард түмэнд үзэгддэг.” “Хэрвээ бид Эзэн нууцаар ирэх тухай зөгнөлийг биш, зөвхөн үүлэн дээр ирэх тухай зөгнөлийг л харах юм бол өрөөсгөл, дураараа хэрэг болж, Эзэнийг угтан авах боломжоо алдаж магад” гэсэн.

Аав үг дуугүй зүгээр л хөмсөг зангидаж байснаа дараа нь ууртайгаар үгийг минь таслаад “Больж үз. Би бага байхаасаа л Библи уншиж, Эзэнд олон жил үйлчилсэн. Би чамаас сайн мэдэх юм биш үү? Чи гуравхан жил шашны сургуульд явчхаад юу мэддэг юм бэ?” гэсэн. Аав тайвширч чадалгүй, нөхөрлөлийг минь үл ойшоохыг хараад би зүгээр л өрөөндөө буцаад орсон юм. Дараа нь дахиад хэдэн удаа оролдож үзсэн ч аав үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, бүр “Эзэнд итгэхэд л хангалттай. Дуугүй бай, эсвэл эндээс нүү!” гэлээ. Аавыг ингэж хэлсэнд би цочирдож, маш их гутарсан. Аав маань Эзэнд үйлчлээд маш удсан, үргэлж халуун дулаан, даруу төлөв байдаг, Эзэний ирэхийг хүсэн хүлээдэг байсан, гэтэл Эзэн ирчхээд байхад эрж хайлгүй үгчилсэн Библитэй зууралдаж, тэр ч бүү хэл багтартлаа уурласан юм. Аав минь үнэхээр гөжүүдэлж байгаа санагдсан. Библи тийм сайн мэддэг мөртөө үзэлтэйгээ тэгж их зууралдаж байгааг нь хараад би бухимдаж, сайн мэдээ түгээх итгэл алдарсан.

Зарим ах эгч үүнийг олж мэдээд намайг зоригжуулахын тулд Бурханы ийм үг явуулсан юм: “Чи үүрэх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр бүх амьд амьтан болон дэлхий дээрх бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүд үнэхээр асар их золгүй явдлыг амсаж байгаа. Тэд өршөөлгүй хүлээс болон байрандаа бэхэжсэн түүхэнд аль хэдийн хүлэгдсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хорлогдсон золгүй хүмүүс. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шиг хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу?” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үг намайг үнэхээр зоригжуулсан. Олон хүн Бурханы ажлыг мэддэггүй, бас шашны үзэлдээ боогдоод Эзэн эргэж ирсэн гэх мэдээг судалдаггүй. Тэд Бурханы үгээр тэжээгдэлгүй, харанхуйд байдаг. Надад Бурханы дуу хоолойг сонсож, Хурганы мөрийг дагах аз завшаан тохиосон болохоор би тэдэнд хаанчлалын сайн мэдээ дуулгах үүрэгтэй шүү дээ. Тэгснээр тэд Бурханы дуу хоолойг сонсож, сэнтийнх нь өмнө өргөгдөж, Бурханы үгээр цэвэрлэгдэж, аврагдаж чадна. Ингэх нь Бурханы хүсэлд анхаарч байгаа явдал. Аав минь урт удаан хугацаанд, үнэхээр итгэж, Эзэнийг эргэж ирээсэй гэж үргэлж хүсэн хүлээдэг байсан. Зүгээр л шашны үзэлд хэт чанга хүлэгдчихсэн болохоор үүнийг шууд хүлээн зөвшөөрч чадахгүй байх нь мэдээж. Би үүргээ биелүүлэхийн тулд Бурханд найдаж, аавд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилсээр байх ёстойгоо мэдэж байлаа.

Тав дахь хоног дээр аавын хандлага арай зөөлөрсөн болохоор би Бурханы шүүлтийн ажлын талаар гэрчилсээр байсан юм. Аав маань, “Бид Эзэн Есүст итгэдэг. Зүрх сэтгэлдээ итгэж, амаараа нүглээ улайснаар бид итгэлээр зөвтгөгдөж, аврагддаг гэсэн үг. Эзэн бидний нүглийг авсан, тэгэхээр Эзэн ирээд биднийг хаанчлалдаа аваачна. Бурхан биднийг шүүх гэж ирэх хэрэг байхгүй” гэж гунигтайхан хэллээ. Би аавдаа нөхөрлөл хийн, Эзэнд итгэх итгэлээр нүгэл маань уучлагддаг ч бид үргэлж нүгэл үйлдэж, нүглээ улайсаар байгаа. Бид нүглээс ангижраагүй гэж хэлсэн. “Аав аа, зүгээр бод доо, та хүмүүст даруу төлөв, тэвчээртэй бай гэж хэлж, бусдад даруухан ханддаг ч гэртээ ээжид уурлаж, маш их хэрэлддэг, Эзэний сургаалыг баримталж чаддаггүй шүү дээ” гэсэн юм. Аав ууртайгаар үгийг минь таслаад, нэмж юм хэлүүлсэнгүй. Маргааш нь дахин нэг сиймхий олоод, аавтай ингэж нөхөрлөлөө: “Аав аа, Эзэн бидэнд дайснаа хайрла гэж сургадаг. Би дайсан биш, хүү чинь шүү дээ. Эзэн ажиллахаар ирсэн тухай баримтыг л танд хэлж байхад та эрж хайхгүй байгаад зогсохгүй уураа барьж дийлэхгүй байна. Энэ чинь хүлээцтэй байгаа явдал биш. Уурламааргүй байгааг чинь би мэднэ. Бид нүгэлт уг чанараа шийдвэрлээгүй учраас л өөрийн эрхгүй хүмүүсийг уурсан зэмлэдэг юм шүү дээ.” “Библид, ‘Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариун байдлыг дагагтун, ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй’ (Еврей 12:14) гэсэн байдаг. Бас Эзэн Есүс, ‘Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг’ (Иохан 8:34–35) гэж хэлсэн.” “Энэ нь үнэхээр тодорхой байдаг. Эзэн ариун болохоор ариун бус хүмүүс Эзэнийг харж чаддаггүй. Бид цаг үргэлж нүгэл үйлдэж, нүгэлд амьдарч, огтхон ч ариун байдаггүй. Бурханы хаанчлалд бид яаж орж чадах юм бэ?” “Эзэн Есүс эргэж ирнэ гэдгээ олон удаа зөгнөсөн, бас хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийнэ, тэгээд биднийг хаанчлалдаа аваачна гэж зөгнөсөн шүү дээ. Яг Эзэн Есүсийн хэлснээр, ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана’ (Иохан 16:12–13).” “Эзэн одоо эргэж ирээд, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг айлдлаа. Тэгээд нүгэлт уг чанарыг маань бүрэн шийдвэрлэхийн тулд шүүлтийн ажил хийж байна.” “Бид шүүлтээр завхралаа цэвэрлүүлснээр л Бурханы хаанчлалд орж чадна” гэлээ. “Аав аа, бид Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг даруухнаар эрж хайх ёстой. Зүгээр л Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, Бурханы дуу хоолой мөн үү гэдгийг хар. Та Эзэний ирэлтийг алдаж өнгөрөөмөөргүй байгаа биз дээ!” гэж зөвлөлөө.

Би сайн мэдээний бэсрэг хошин тоглолт үзүүлэх гэтэл аав үзэхгүй гэсэн юм. Аав Библийн тухай маш их мэдлэгтэй, бас зарим нэг сайн юм хийсэн. Ядууст өглөг өгч, заримдаа бэлэн мөнгөөр хомс байх үедээ бусдад туслахаар явж, өмч хөрөнгөө чуулганд үнэгүй ашиглуулдаг байсан юм. Гэхдээ Бурханы шинэ ажилтай тулгараад аав үзэлтэйгээ зөрүүдлэн зууралдаж, үүнийг эрж хайхгүй байсан. Энэ нь надад фарисайчуудыг санагдуулсан юм. Аав минь яг тэдэн шиг Бурханыг эсэргүүцэж, Бурханы авралыг алдах вий гэхээс би айж байлаа. Тэгээд аавдаа, “Фарисайчууд Библийг сайн мэддэг, үнэн сүсэгтэй мэт санагддаг ч Эзэнийг огт мэддэггүй байсан. Эзэний ажил тэдний үзэлд нийцээгүй болохоор тэд даруу зүрх сэтгэлээр эрж хайлгүй үгчилсэн судартай зууралдаж, Эзэнийг улайран эсэргүүцэж, яллаад, Эзэнийг цовдлуулж, Бурханд шийтгүүлсэн” гэж анхааруулсан юм. Аав үгийг минь дуусгалгүй таслаад, “Чи миний талаар яриад байна уу? Чи намайг фарисай гэж байгаа юм уу?” гэлээ. Хариуд нь би, “Аав аа, таныг фарисай гээгүй ээ. Бурханд үйлчлэнгээ Бурханыг эсэргүүцдэг тэдний замаар таныг битгий ороосой гэж л хүссэн юм.” “Та ийм олон жил Эзэний эргэн ирэхийг хүлээсэн байж, Эзэн ирчхээд байхад даруу байдлаар эрж хайхгүй юм. Та үгчилсэн судар, өөрийнхөө үзэлтэй зууралдаад, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна шүү дээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг тиймэрхүү байдлаар үзвэл фарисайчууд шиг Бурханд яллагдаж, авралаа алдана шүү.” “Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил бол хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы сүүлчийн, хамгийн чухал алхам. Энэ нь удахгүй дуусах гэж байна. Бурхан гамшгийн өмнө бүлэг ялагчдыг аль хэдийн бүтээсэн, удахгүй бидэнд гамшиг нүүрлэнэ. Хэрвээ бид Бурханы шүүлт, цэвэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол гамшиг ирэхээр уйлж, шүдээ хавирна шүү” гэж яаран хариулсан юм. Үүнд аав бүр ч их уурлаж, босож ирээд, “Чи больж үз! Цааш нь ярих юм бол өнөөдрөөс хойш миний хүү биш болно шүү. Энэ гэрээс одоохон зайл!” гэлээ.

Ааваас ийм үг сонсоод маш их гутарсан. Аав бид хоёр урьд нь үнэхээр ойр дотно байж, бие биедээ сэтгэлээ уудалж, Библи уншиж, хамтдаа Бурханы хүслийг эрж хайдаг байлаа. Аав надад тэвчээр, хүлээцтэй, даруу төлөв, дуулгавартай байхыг заасан. Бурханы эцсийн өдрүүдийн ажилд гэрчлэл хийсний минь төлөө аав намайг хөөж, тэр ч бүү хэл дайсан мэт хандана гэж огт төсөөлөөгүй. Аавыг дагаад, гэрийнхэн маань бүгд надад хүйтэн хөндий хандах боллоо. Би маш их ганцаардаж, арга мухардсан. Тэгээд ах эгч нарт энэ тухай зурвас явуултал, нэг эгч надад Бурханы үгийн хэсгийг явуулсан юм. “Сайн мэдээ түгээх нь хүн бүрийн үүрэг, хариуцлага мөн. Ямар ч цаг үед, юу сонсож, юу харж, ямар хандлагатай тулгарч байгаагаас үл хамааран сайн мэдээ түгээх энэ хариуцлагаа бид ямагт үргэлжлүүлэх ёстой. Ямар ч нөхцөлд бид сөрөг, сул дорой байдлаас үүдэн энэ үүргээ орхиж болохгүй. Сайн мэдээ түгээх үүрэг саадгүй зүйл биш, харин аюулаар дүүрэн байдаг. Та нар сайн мэдээ түгээхдээ тэнгэрэлч, харь гарагийнхан, аль эсвэл роботтой учрахгүй. Гагцхүү ёрын муу, завхарсан хүн төрөлхтөнтэй л нүүр тулна… тэд бол энэхүү ёрын муу орон зайд амьдарч байгаа, Сатаны гүн завхралд өртсөн, Бурханыг эсэргүүцдэг бүх хүн юм. Иймээс сайн мэдээ түгээх явцад ялихгүй гүжирдлэг, доог тохуу, үл ойлголцол бүр ч их байдгаар үл барам, элдэв янзын аюул гарцаагүй байдаг. Хэрвээ чи сайн мэдээ түгээх явдлыг үнэхээр хариуцлага, даалгавар, өөрийн үүрэг гэж үздэг бол эдгээр зүйлийг зөвөөр авч үзэж, бүр зөв зохицуулж чадах бөгөөд энэ чиний үүрэг тул эдгээр зүйлээс болж хариуцлага, даалгавраа орхихгүй, сайн мэдээ түгээж, Бурханы тухай гэрчлэх анхны санаа зорилгоосоо ч хазайхгүй. Энэ үүргийг яаж ойлгох ёстой вэ? Чиний амьдардаг энэ амьдралын үнэ цэн, үндсэн хариуцлага бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын сайн мэдээг түгээж, Бурханы ажлын сайн мэдээг дэлгэрүүлэх явдал мөн” (“Христийн ярианы тэмдэглэл” ном). Бурханы үг намайг маш их зоригжуулсан юм. Сайн мэдээ түгээх үед татгалзах явдал үнэхээр түгээмэл гэдгийг би ойлгосон. Хүмүүс Сатаны завхралд маш гүн өртсөн, үнэнийг хайрладаггүй, биеэ тоож, үзэл, төсөөлөлтэйгөө зууралддаг. Би бэрхшээлтэй тулгараад үүрэг, хариуцлагаа орхиж болохгүй байлаа. Петр эцэг эхийнхээ эсэргүүцлийг үл тоон сайн мэдээ түгээхээр газар сайгүй явсан талаар бодсон. Петр олон зуун удаа шүүлт, гэсгээлт, туршилт амсаж, дараа нь Бурханаар төгс болгуулаад, утга учиртай амьдралыг амьдран харуулсан. Би Петр шиг байж, хэчнээн их зовж, гэр бүлдээ буруугаар ойлгогдлоо ч хамаагүй үүргээ сайн биелүүлж, Бурханы сайн мэдээг түгээх ёстой байлаа.

Маргааш өглөө нь би юмаа баглаад, явахдаа бэлтгэж байсан. Аав, “Чи хүсвэл үлдэж болно оо, гэхдээ Төгс Хүчит Бурханы замыг номлохоо болих хэрэгтэй” гэлээ. Хариуд нь би, “Аав аа, Эзэнд үйлчлэхийг үргэлж хүсдэгийг минь та мэднэ. Би Библийн үнэний талаар илүү их суралцаж, Бурханы хайрыг хариулахын тулд шашны сургуульд явсан, гэхдээ Библи маш олон удаа уншсан ч үнэнийг олж аваагүй. Тэгээд сүнс минь улам харанхуйлж, хатаж байлаа. Би цөөн хэдэн сайн үйл хийж, бусдад тусалсан ч үнэхээр дутагдаж гачигдаж байгаа ангийнхандаа гар сунгахыг хүсээгүй. Өглөө, үдшийн үйлчлэл дээр харагдах гэж урдуур зогсдог байсан. Тэгээд өөрөө дуулж л чаддаг болохоор мөргөлийн бүлгийнхээ хөгжим тоглож чаддаг ах эгч нарт атаархаж, шалгалтаа надаас сайн өгсөн хүмүүст атаархсан. Эдгээр ёрын муу бодлоо хянаж чадахгүй, нүглээс ер мултарч чадахгүй, үнэхээр шаналантай байсан. Төгс Хүчит Бурханы үгийг уншаад би эцэст нь хариултаа олсон юм. Эзэнд итгэснээр бидний нүгэл уучлагдаж, Эзэн биднийг нүгэлтэн гэж үздэггүй, гэхдээ бидний нүгэлт уг чанар шийдвэрлэгдээгүй байгаа.” “Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээн зөвшөөрөх нь цэвэрлэгдэж, Бурханы хаанчлалд орох цорын ганц арга. Би Бурханы дуу хоолойг сонссон болохоор Эзэн ирсэн гэдгийг мэдэж байгаа. Хаанчлал бууж ирсэн. Би Бурханы урмыг хугалахгүйн тулд хаанчлалын сайн мэдээг илүү олон хүнд түгээх үүрэгтэй” гэж шийдэмгий хэллээ. Үүнийг сонсоод аав тэгж их эсэргүүцэхээ больсон мэт байлаа. Тэгээд жаахан уруу царайлан, “Чи явж болно оо. Би чиний төлөө залбиръя. Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн байвал би хүлээн зөвшөөрнө. Тийм биш бол, чи эргэж ирэх ёстой шүү” гэсэн юм.

Дараа нь би жижигхэн дэн буудалд байрлан, амьжиргаагаа залгуулахаар ажиллахын хажуугаар сайн мэдээ түгээдэг боллоо. Би цаг үргэлж залбирч, аавыгаа болон үлдсэн гэр бүлийнхнээ Бурханы гарт даатгасан. Хоёр долоо хоногийн дараа аав гэнэтхэн утасдаад, ямаршуу байгааг минь асуулаа. Аав урьд нь надад уурласандаа үнэхээр харамссан гэж хэлсэн юм. Хүмүүст үргэлж даруу бай гэж хэлдэг хэр нь надад уурласан гээд, өөрөө Эзэний тушаалыг мөрдөж чадаагүй нь үнэн гэсэн. Дараа нь аав, “Эргээд ир. Би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар илүү их мэдмээр байна” гэлээ. Үүнийг сонсоод би маш их гайхаж, баярласан. Аав Бурханы шинэ ажлыг тун их эсэргүүцдэг байснаа одоо эрж хайхаар холбоо барьж байлаа. Бурхан миний залбирлыг сонссон гэдгийг би мэдсэн. Тэгээд Бурханд талархал, магтаалаа өргөлөө. Гэртээ харьтал аав маань, “Чамайг явсны дараа унтаж чадахаа больсон. Чиний хэлсэн бүх юм өдөр ч, шөнө ч толгойноос гарахгүй, би залбирч, судраас лавласаар байсан, Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийнэ, Эзэн хүний Хүүгийн дүрээр шөнө дунд нууцаар ирнэ. Тэгээд хаалгыг маань тогшино, Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог, ухаалаг охид л Бурханы дуу хоолойг сонсож чаддаг, харин мунхаг охид тэгж чаддаггүй гэж үнэхээр хэлсэн байдаг юм байна. Чиний зөв байсан юм шиг байна. Урьд нь би тийм юм огт сонсож байгаагүй ч энэ бүгд Библийн үндэслэлтэй байна, бас баримтууд ар араасаа гарч ирж байна. Чиний хэлсэн зүйл Эзэн ирэх тухай зөгнөлтэй хамаатай. Эзэн Есүс үнэхээр эргэж ирсэн бол, энэ нь ноцтой асуудал шүү дээ. Үүнийг би эрж хайх ёстой” гэсэн. “Би үнэхээр фарисай болж, Бурханы авралыг алдсан байх гэж санаа зовж байна. Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай үнэнийг эрж хайх хэрэгтэй байна” гэлээ. Дараа нь аав: “Эзэн Есүс биднийг цовдлолоороо золин аварч, бүх нүглийг маань авсан, тийм учраас Эзэн биднийг нүгэлтэй гэж үздэггүй, Эзэнийг ирэхээр бид шууд тэнгэр лүү явж болно шүү дээ. Эзэн яагаад шүүлтийн ажлын энэ үе шатыг хийх хэрэгтэй юм бэ?” гэж асуулаа.

Аав маань ингэж ойлгоод, эрж хайж байгааг хараад би маш их баярласан. Аавын асуултад хариулахын тулд бид “Ялалтын дуу” киноны “Эзэн яагаад эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр буцаж ирдэг вэ?” гэх хэсгийг үзсэн. Тэр киноны эгч Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг уншдаг юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг.” “Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ” (“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Дараа нь эгч ингэж нөхөрлөсөн: “Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн золин авралын ажил ердөө л хүний нүглийг уучилсан, харин нүгэлт уг чанар маань хэвээрээ байгаа. Энэ бол бидний зүрх сэтгэлд гүн үндэслэж, бидний амь болсон сатанлаг уг чанар, мөн сатанлаг зан чанар маань юм.” “Тиймээс бид өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Бидний сатанлаг уг чанар үүний уг үндэс юм.” “Бурхан нүглийг маань уучилж болох ч нүгэлт уг чанар маань гүн шингэж, аль эрт бидний амь болсон. Үүнийг уучлах аргагүй. Тиймээс Бурхан биднийг сатанлаг уг чанарын маань хүлээсээс бүрэн аврахын тулд шүүж, гэсгээх ёстой байдаг.” “Бурхан завхарсан хүн төрөлхтний доторх сатанлаг уг чанар, зан чанарт зориулан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийдэг” гэсэн. “Үүнийг зөвхөн шүүлт, гэсгээлтээр л шийдвэрлэж болдог юм уу гэж зарим нь асууж магад. Хэрвээ бид төлөөс төлж, биеэ захирч, биеэ барих юм бол сатанлаг уг чанараа шийдвэрлэж чадах уу? Яавч үгүй. Паулын хэлснээр, ‘Учир нь миний дотор (өөрөөр хэлбэл, миний махан биед) ямар ч сайн зүйл оршдоггүйг би мэднэ: Учир нь миний дотор хүсэл байдаг; гэхдээ үйлдэл маань хүссэнээр болдоггүй’ (Ром 7:18). Бидэнд бүгдэд нь иймэрхүү туршлага байдаг. Бид нүгэлт байдлаас ангижирч, махан биеийг даван гарахын тулд зовж, биеэ захирсан, гэхдээ Сатаныг ялж, Бурханд үнэхээр захирагдсан хэн байна? Бараг хэн ч байхгүй. Бид өөрсдийнхөө аргад түшиглэх юм бол сатанлаг уг чанараа шийдвэрлэж чадахгүй гэдгийг энэ нь харуулдаг.” “Бид үнэнийг олж авч, сатанлаг уг чанараа үнэхээр шийдвэрлэхийн тулд Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулах ёстой” гэлээ. “Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүнийг шүүж, гэсгээж, хүнийг цэвэрлэж, авардаг бүх үнэнийг илэрхийлж, Хууль, Нигүүлсэл, Хаанчлалын эрин үеүд дэх Бурханы ажлын дотоод түүх, эрин үе бүрд юу гүйцэлддэг, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдол, Бурханы нэрс, бие махбодтой болохын нууц, Библийн дотоод түүх, эрин үеийг Бурхан яаж дуусгадаг, Христийн хаанчлал яаж бий болдог, төрөл бүрийн хүний төгсгөл гэх зэрэг Бурханы 6,000 жилийн удирдлагын ажлын нууцуудыг илчилдэг. Бас ертөнц дэх ёрын муу, харанхуйн үндэс, Сатан хүн төрөлхтнийг завхруулсны үнэн мөнийг илчилж, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанар, зан чанарыг маань шүүж, ил болгодог. Бид Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хэдэн жил туулж, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанараа ойлгож, сатанлаг уг чанарт маань ямар сатанлаг хор, зан чанар байдгийг ойлгосон, бас Сатан биднийг яаж завхруулсан тухай үнэнийг олж харж, Бурханы зөвт, халдашгүй зан чанарыг ойлгож эхэлсэн, өөрсдийгөө жигшиж, харуусан Бурханы өмнө унаад, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгээр амьдарч эхэлсэн. Завхарсан зан чанар маань аажмаар өөрчлөгдөж, цэвэрлэгдэж байна. Худал хэлж, нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх маань багасаж байна.” “Энэ бүгд Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтээс л болдог. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил л хүнийг бүрэн цэвэрлэж, аварч чаддаг. Энэ бол баримт” гэлээ.

Аав энэ бүгдийг анхааралтай үзсэн. Тэгээд цөөн ч гэлээ чин сэтгэлийн ийм хэдэн үг хэлсэн, “Би одоо ойлголоо. Аав нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалмаар байна” гэсэн. Би аавд, “Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог” гэх ном өгч, аав ч өглөө болгон Төгс Хүчит Бурханы үгийг уншиж эхэллээ. Аав заримдаа үүнийг Библитэй харьцуулдаг байсан ч Төгс Хүчит Бурханы үг үнэн, бас Бурханы дуу хоолой гэдгийг хэсэг хугацааны дараа олж харсан. Тэгээд Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт бат итгэлтэй болж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн дөө.

Төд удалгүй, манай хуучин пастор аавыг Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн гэж сонсоод болиулахын тулд сайн мэдээ түгээгч, бас нэг хамтран зүтгэгчтэй цуг ирлээ. Аав маань Бурханы эцсийн өдрүүдийн ажилд гэрчлэл хийж, “Би Эзэнд олон жилийн турш үйлчиллээ. Библийг сайн мэддэг, үнэн сүсэгтэй, итгэлтэй мэт байдаг мөртөө Эзэн эргэж ирсэн гэж сонсоод үнэнийг эрж хайж, даруу байдлаар эрж хайгаагүй. Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр Эзэн эргэж ирэх тухай Библийн элдэв зөгнөлийг үл тоож, тэр ч бүү хэл надад энэ сайн мэдээг түгээх үед нь хүүгээ гэрээсээ хөөсөн. Би маш тэрслүү. Би өөрийгөө Библийг үнэхээр сайн мэддэг гэж санан, хэн ч бодлыг минь өөрчилж чадахгүй гэж бодсон ч Төгс Хүчит Бурханы үгийг уншаад миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. Үнэний хайгуулчид л эцсийн өдрүүдэд Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы авралыг хүртэж чаддагийг одоо ойлгосон” гэж чин сэтгэлээсээ хэлсэн юм. Аавын нөхөрлөлийг сонсож, Бурханы шинэ ажлыг яаж эсэргүүцдэг байсныг нь бодоод би сэтгэл хөдөлсөндөө нулимс унагаж, Бурханд сэтгэлийнхээ угаас талархсан. Бурханы үг бол үнэн, бас хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж чаддагийг үнэхээр харсан юм. Шашны үзэл нь хэчнээн хүчтэй ч бай, зан чанар нь хэчнээн тэрслүү ч бай хамаагүй, хүн Бурханы үгийг эрж хайж, унших юм бол Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы илрэлтийг харна. Яг Эзэн Есүсийн хэлснээр, “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27).

Одоо манайх бүх гэр бүлээрээ, долуулаа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн. Би ч сайн мэдээ түгээхдээ хавьгүй илүү итгэлтэй болсон.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУ Би Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

Би жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних үнэнийг ойлгож, Есүсийг хоёр дахь удаагаа ирэхэд нь угтан авсан юм (1-р хэсэг)

Бид эцсийн өдрүүд буюу Эзэнийг ирэхэд нь угтан авах чухал цаг үед байгаа тул Түүнийг эргэн ирэхэд нь угтан авахын зэрэгцээ хуурамч Христүүдийг хэрхэн ялган таньж чаддаг байх вэ? Шианван эгч ингэх арга замыг олжээ.

Хурганы мөрийг дагах нь

“Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн ‘Хургыг хаашаа ч явсан дагах’ ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн...

Leave a Reply