Шинэ итгэгчдийг усалснаар авсан сургамж

2023-07-11

Е Чѳн, Хятад

Энэ оны нэгдүгээр сард би чуулганд шинээр ирэгсдийг усалж байлаа. Рэнь Жиэ эгч, нөхөртэйгөө хамт хариуцаж байсан шинээр ирэгсэд байв. Рэнь Жиэ эгчийн нөхөр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг дөнгөж судалж эхэлсэн, хэдхэн цуглаанд оролцсон, илүү их дэмжлэг, усалгаа хэрэгтэй гэж зааварлагч надад хэлсэн юм.

Рэнь Жиэ эгчийн гэрт хоёр удаа очиход хоёуланд нь эгч нөхөртэйгөө маргалдсан. Би шалгаж үзээд, Рэнь Жиэ эгч дэлхийн ертөнцийн чиг хандлагыг дагаж, үнэн сүсэгт итгэгч байгаагүйнх нь төлөө нөхрөө дорд үздэгийг олж мэдсэн. Нөхөр нь үнэн замыг дөнгөж судалж эхэлсэн байхад эгч бодит бус шаардлага тавьж, нөхөртөө уурлаж байгаа нь нөхрийнх нь ахиц дэвшилд саад болж магадгүй гэж надад санагдсан. Нэг удаа би, хүмүүст тэвчээртэй, хүлээцтэй хандах ёстой талаар эгчтэй нөхөрлөлөө. Санаанд оромгүй нь, эгч гомдож, өөрийгөө аль эртнээс маш их тэвчээртэй байсан гээд, бүр “Манай нөхөр итгэхийг хүсэхгүй бол болино л биз. Тэгвэл ядаж л миний байдалд нөлөөлөхгүй” гэсэн. Эгчийн тэгж хэлэхийг сонсоод би нөхрийг нь чуулганаас гарч магадгүй гэж маш их санаа зовж, “Энэ эгч дэндүү биеэ тоосон, уураа гаргах тухай л бодоод, бусад хүнд ямар санагдахыг тоохгүй юм. Би эгчтэй нухацтай нөхөрлөж, энэ нөхцөл байдал хэчнээн ноцтой болохыг ойлгуулах ёстой юм байна” гэж зүрх сэтгэлдээ гомдоллосон. Гэхдээ намайг юм хэлэхэд Рэнь Жиэ эгч маргаж, “Би уурлахыг хүсдэггүй ч манай нөхөр өдөржингөө нийтийн зугаалгад явах юм уу маажан тоглоод, Бурханы үгийг уншдаггүй. Хэчнээн хэлсэн ч сонсдоггүй” гэсэн. Энийг сонсоод би бага зэрэг уурлаж, “Та завхралын шинж тэмдэг илт харуулж байгаа ч нөхрөө л шүүмжлээд, өөрийгөө огт мэдэхгүй юм!” гэж бодсон. Тиймээс би эгчид хүмүүсийн биеэ тоосон зан чанартай холбоотой Бурханы илчлэлийн нэг хэсгийг уншиж өгч, өөрийнх нь уур бол байр суурийг хэтэрхий их хүссэний үр дүн, хүссэнийг нь хийхгүй үед нөхрөө үгэндээ оруулахын тулд уурлаж, уураа барах нь завхарсан зан чанар, энийг засах ёстой гэж тайлбарласан. Тухайн үедээ эгч хэтэрхий биеэ тоосон байж гэдгээ дурамжхан хүлээн зөвшөөрсөн ч дараа нь бахь байдгаараа байж, өчүүхэн ч өөрчлөгдөөгүй. Сүүлд нь би эгчтэй дахиад хэдэн удаа нөхөрлөөд, нөхөртөө шударга хандаж, үргэлж өө хайлгүй, өөрийгөө мэдэж ав гэж шавдуулсан юм. Гэхдээ эгч шалтаг тоочсоор л байлаа. Би яахаа мэдээгүй. Би анх нөхрийг нь үнэн замд үндэс суурьтай болоход туслахын тулд илүү олон цуглаанд оролцуулахыг хүссэн ч тэр бүх цуглаан гэнэтийн байдлаар цуцлагдсан.

Тэр үед би гомдоллож, “Эгч их биеэ тоосон, нөхөртөө хатуурхсаар байна. Эгч хүн чанар муутай юм болов уу? Би олон удаа нөхөрлөсөн ч эгч үнэнийг хэрэгжүүлдэггүй, цуглааныг дэмжиж тусалдаггүй, Би цаашид эгчийг үнэхээр усалмааргүй байна” гэж Рэнь Жиэ эгчийг шүүсээр байсан. Нэг удаа би хамтран ажилладаг эгчтэйгээ энэ асуудлыг хэлэлцэж, дургүйцлээ илэрхийллээ. Эгч надад нэг туршлагын гэрчлэлийн видео санаа болгож, тэр видеон дээрх Бурханы үгийн нэг хэсэг үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Үнэн замыг судалж байгаа хүмүүст анхаарал халамж, хэрсүү ухаан, хайраар хандах ёстой. Яагаад гэвэл, үнэн замыг судалж буй хүн бүр шүтлэггүй хүн юм—тэдний дундах шашныхан ч гэсэн тодорхой хэмжээнд шүтлэггүй хүмүүс—тэд бүгд эмзэг байдаг: Ямар нэг зүйл өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүй бол зөрчилдөх магадлалтай, ямар нэг үг хэллэг хүсэлд нь нийцэхгүй бол маргах магадлалтай байдаг. Тиймээс тэдэнд сайн мэдээ түгээх нь биднээс хүлээцтэй байдлыг шаарддаг. Бидний зүгээс туйлын хайр, мөн зарим арга барил, арга замыг шаарддаг. Гэхдээ тэдэнд Бурханы үгийг уншиж өгч, хүнийг аврахаар Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг дамжуулж, Бурханы дуу хоолой, Бүтээгчийн үгийг сонсгох нь хамгийн чухал. Тийнхүү тэд ашиг тус хүртэнэ(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн биелүүлэх ёстой үүрэг мөн). Бурхан биднээс сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүст хайр халамжаар хандаж, гүн гүнзгий тэвчээр, хайраар тусалж, дэмжиж, тэдэнтэй үнэний талаар нөхөрлөж, тэднийг Бурханы өмнө авчрах ёстой гэж шаарддаг. Энэ нь сайн мэдээ түгээдэг хүн бүрийн хариуцлага, үүрэг. Бурханы үг, хэллэг бүрээс би хүний амийг Бурхан хайрлаж халамжилдгийг мэдэрсэн. Ийм учраас Бурхан бидэнд тийм шаардлага тавьсан. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, ойлгодгийг тунгаан бодоод би ичиж, Рэнь Жиэ эгчид яаж хандаж байснаа эргээд бодсон. Би нөхөртөө уурласных нь төлөө хэд хэдэн удаа эгчтэй нөхөрлөсөн ч эгч сайжраагүй болохоор би уурлаж, өөрийнхөө хүслээр эгчийн шүүмжлэхийн тулд Бурханы үгийн хэсгийг олж, эгчийн асуудлыг задлан шинжилж, эгчид дургүйцлээ илэрхийлж, эгчийн сэтгэл юм уу биеийн хэмжээг огтхон ч бодож үзээгүй. Би бүр хамтрагчийнхаа өмнө эгчийг хүн чанар муутай гэсэн. Миний хайр энэрэл хаана байгаа вэ? Рэнь Жиэ эгч эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээж аваад зургаан сар л болж байгаа, үнэнийг тийм ч их ойлгоогүй хэвээр байгаа болохоор асуудал тулгарах үед завхрал харуулах нь хэвийн хэрэг биш үү? Би үнэнийг хэрэгжүүлэхэд нь эгчид туслахын тулд хайраар удирдамж өгөөгүй төдийгүй, үнэндээ эгчийг зэвүүцсэн. Би үнэхээр хүн чанаргүй байжээ. Энэ бүхнийг тунгаан бодоод би ойлгосон, Рэнь Жиэ эгчтэй хэдэн удаа нөхөрлөснийхөө дараа ямар ч үр дүнд хүрээгүйн минь шалтгаан нь би эгчийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хайраар нөхөрлөж, үнэнийг ашиглаагүй, харин ч биеэ тоосон байдлаар эгчийг зэвүүцэж, хязгаарлаж, уурандаа эгчийг зэмлэсэн. Би тэгж авирлачхаад үнэнийг ойлгож, байдлаа сайжруулахад нь эгчид яаж туслах юм бэ? Би Бурханы өмнө очин залбирч, санаа зорилгоо засаж залруулж, Рэнь Жиэ эгчид завхарсан зан чанараараа хандахаа болиход бэлэн байсан.

Нэг өдөр би Бурханы үгийн нэг хэсгийг харлаа. “Ариун Сүнс дээр нь ажиллах үед хүмүүсийн байх олон байдлын талаар чи ойлголттой байх хэрэгтэй. Ялангуяа Бурханд үйлчлэх үйлчлэлд хамтран ажилладаг хүмүүс эдгээр байдлыг бүр ч нухацтай ухаж ойлгосон байх ёстой. Хэрвээ чи зөвхөн их туршлага, оролтод хүрэх арга замын талаар л ярьдаг бол туршлага чинь хэтэрхий өрөөсгөл болохыг энэ нь харуулдаг. Жинхэнэ байдлаа мэдэхгүйгээр, үнэний зарчмыг ойлгож авахгүйгээр зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжгүй. Ариун Сүнсний ажлын зарчмыг мэдэж, түүнээс гарах үр дүнг ойлгохгүйгээр ёрын муу сүнсний ажлыг ялган танихад чамд хэцүү байх болно. Чи ёрын муу сүнсний ажил, мөн хүмүүсийн үзлийг илчилж, асуудлын гол цөмийг нь ойлгох ёстой; чи бас хүмүүсийн хэрэгжүүлэлтийн олон гажуудал, Бурханд итгэх итгэлд нь байж болох асуудлуудыг зааж өгөх ёстой бөгөөд ингэснээр хүмүүс тэдгээрийг танин мэдэж болох юм. Ядаж л чи тэдэнд сөрөг юм уу идэвхгүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Гэхдээ чи ихэнх хүмүүсийн хувьд бодитоор оршдог хүндрэл бэрхшээлийг ойлгох ёстой бөгөөд бодлогогүй загнаж, ‘гахайд дуулахыг заах гэж оролдох’ ёсгүй; энэ бол мунхаглал юм. Хүмүүсийн туулдаг олон бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд чи эхлээд Ариун Сүнсний ажлын өрнөл хөгжлийг ухаарч ойлгох ёстой, Ариун Сүнс өөр өөр хүн дээр ажлаа хэрхэн хийдгийг ойлгож, хүмүүст тулгардаг бэрхшээл, тэдний дутагдлыг ойлгож, ямар ч гажуудал, алдаа мадаггүйгээр асуудлын голыг нэвт шувт харж, асуудлын уг сурвалжид хүрэх ёстой. Ийм хүн л зохицон үйлчлэх шаардлага хангадаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шаардлага хангадаг хоньчны эзэмшвэл зохих зүйл). Сайн мэдээ түгээх ч бай, шинээр ирэгсдийг услах ч бай бид хүмүүсийн бодит асуудал, байдлыг үргэлж мэдэж, асуудлыг нь үнэхээр шийдвэрлэхийн тулд холбогдох үнэнийг нөхөрлөх ёстой гэдгийг Бурханы үгийг бодож үзээд би ухаарсан. Хэрвээ бэрхшээлийг нь ойлгохгүй, өөрийнхөө бодсоноор л нөхөрлөх юм бол асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй төдийгүй, тэднийг гомдоож, шархлуулах магадлалтай. Заримдаа шинээр ирэгсэд завхрал, сөрөг байдлын шинж тэмдэг харуулж, хэд хэдэн удаа нөхөрлөсөн ч сайжрахгүй бол бид тэдний асуудалтай холбоотой үнэнийг ойлгомжтой нөхөрлөсөн эсэхээ эхлээд эргэцүүлэх ёстой. Үнэнийг ойлгомжтой нөхөрлөөгүйгээс болоод тэдний асуудал хэвээр байвал бид үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлээгүй гэсэн үг. Би Рэнь Жиэ эгчид яаж хандсанаа өөрийн эрхгүй бодсон. Эгч нөхөртөө уурлахыг харах үедээ би эгчийг биеэ тоосон, нөхрөө атгадаг гэж таамагласан учраас эгчийг тасралтгүй шүүмжилж, завхарсан зан чанарыг нь таниулахаар хүчилсэн ч эцэст нь эгчийн асуудал шийдвэрлэгдээгүй. Бодол санаагаа тайвшруулж, энэ асуудлыг бясалгасныхаа дараа л би Рэнь Жиэ эгч уурлаад байсны шалтгаан нь нөхрөө үнэн замд хурдхан суурь тавьж, цуглаанд байнга оролцож эхлэн, асуудалтай тулгарахдаа Бурханы хамгаалалттай байгаасай гэснээс болж гэдгийг ухаарсан. Тиймээс эгч нөхрөө гадуур зугаалж, маажан тоглож, Бурханы үгийг уншихгүй байхыг хараад уурладаг байжээ. Би энэ асуудлаар эгчтэй нөхөрлөөгүй учраас нөхөрлөл минь ямар ч үр дүнд хүрээгүй. Үнэн хэрэгтээ, гол асуудал надад байж. Би шинээр ирсэн хүнийг асуудлыг таньж нөхөрлөөгүй, тэр ч байтугай, хүн чанар муутай, үнэнийг хүлээн авдаггүй гэж шүүгээд, бүр эгчийг услахыг ч хүсээгүй. Би өөрийгөө үнэхээр мэдээгүй, бусдыг өчүүхэн ч хайрлаагүй. Энийг ухаараад би нэлээд ичиж, буруугаа мэдсэн. Би Рэнь Жиэ эгчид хандах хандлагаа засаж, бодит нөхцөл байдлынх нь дагуу нөхөрлөж, үнэнийг ашиглан асуудлыг нь шийдвэрлэх ёстой байлаа.

Нэг хоногийн дараа дахиад л манай цуглааны цаг болсон. Намайг ирэхэд Рэнь Жиэ эгч гомдоллож эхлэн, нөхөр нь цуглаанд ирнэ гэж тодорхой хэлсэн мөртөө одоо хүртэл гэртээ хариагүй л байна гэлээ. Эгч бас нөхрөө эрж хайгч биш гэж хязгаарлаад, бууж өгөхийг хүслээ. Тиймээс би энэ нөхцөл байдлыг нь харгалзан эгчтэй нөхөрлөж, ингэж хэлсэн: “Цуглаанд явж, Бурханы үгийг унш гэж нөхрөөсөө хүсэх нь сайн санаа зорилготой байсан ч бид танай нөхөрт хэт өндөр хүлээлт тавьж болохгүй. Таныг сонсохгүй байх үед нь та уурлавал нөхөр чинь үгэнд орох нь юу л бол. Хүмүүс Сатаны завхралд маш гүн өртсөн, үнэнийг хайрладаггүй учраас үнэний эрэл хайгуул, амийн оролт нь маш удаан явагддаг. Тэр жаахан мэдлэг ухаан, ойлголтод хүрэхийн тулд ихээхэн нөхөрлөл, туршлага, бүр бүтэлгүйтэл шаардагддаг. Тиймээс бид хүмүүсийг хайраар дэмжиж, өөрчлөгдөх хугацаа өгөх хэрэгтэй. Бурхан хүмүүсээс зан чанараа өөрчлөхийг шаарддаг ч хүмүүсийг хэзээ ч албаддаггүй, эсвэл бодит бус хүлээлт тавьдаггүйг бид харсан. Завхарсан зан чанараараа амьдарч, Бурханы үгийг дагахгүй байгааг маань хараад Бурхан уур хилэнгээ гаргадаггүй, биднийг орхидоггүй, харин ч үгээрээ биднийг гэгээрүүлж, залж чиглүүлж, юмыг бага багаар мэдэрч туулж, аажмаар үнэнийг ойлгож, өөрчлөлт гаргах боломж олгодог. Бурханы хандлага маш зөөлөн гэдгийг бид мэдэрдэг. Тиймээс бид гэрийнхнээ аль болох хурдан суурь тавиулахын тулд цуглаанд оролцуулж, Бурханы үгийг илүү их уншуулахыг хүсэх нь зөв санаа зорилго боловч бид тэдний бэрхшээлийг ойлгож, тэвчээртэйгээр залж чиглүүлж, дэмжих ёстой. Тэр үед л тэд үгэнд орох магадлалтай.” Миний хэлснийг сонсоод Рэнь Жиэ уртаар санаа алдаж, “Би нөхрөө цуглаанд илүү их явуулж, Бурханы үгийг илүү их уншуулахаар үргэлж оролдож, энэ нь нөхөрт минь хамгийн хэрэгтэй зүйл гэж бодоод, нөхрөө үгэндээ оруулахаар хичээж, хэлснийг минь хийхгүй болохоор уурладаг байсан. Тэгж хандсанаар үнэндээ нөхрөө гомдоож магадгүй байх нь. Миний буруу байжээ. Ирээдүйд би Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, нөхөртөө завхарсан зан чанараараа хандахаа больё” гэж хариулсан юм. Рэнь Жиэ эгч жаахан ойлголттой болж, нүүрэндээ инээмсэглэл тодруулахыг хараад надад бас сайхан санагдсан. Дараа нь бид хоёр хамтдаа Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. “Бусдад хэрхэн хандах вэ гэдгийг чинь Бурханы үгэнд тодорхой харуулж, эсвэл битүүхэн сануулдаг; хүн төрөлхтөнд ханддаг Бурханы хандлага бол хүмүүс нэг нэгэндээ хандахдаа баримтлах ёстой хандлага юм. Бурхан хүн нэг бүрд хэрхэн ханддаг вэ? Зарим хүн боловсорч гүйцээгүй биеийн хэмжээтэй; бага залуу; эсвэл богино хугацаанд л Бурханд итгэсэн; эсвэл уг чанар, мөн чанартаа муу биш, хорлонтой биш, харин зүгээр л бага зэрэг мэдлэггүй, хэв чанаргүй байдаг. Эсвэл тэд хэтэрхий олон хязгаарлалтад баригдаж, үнэнийг хараахан ойлгоогүй, амь руу хараахан ороогүй байдаг тул мунхаг юм хийхгүй, мэдлэггүй үйл үйлдэхгүй байх нь тэдэнд хэцүү байдаг. Гэхдээ Бурхан хүмүүсийн түр зуурын мунхаглалыг анхаардаггүй; зөвхөн зүрх сэтгэлийг нь л хардаг. Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлэхээр шийдсэн бол тэдний зөв бөгөөд ийм зорилготой байвал Бурхан тэднийг ажиглаж, тэднийг хүлээж, тэдэнд орох цаг хугацаа, боломж олгож байдаг. Ганцхан гэм буруугийнх нь төлөө Бурхан тэднийг үхтэл нь цохидог юм биш. Тэр нь хүмүүсийн ихэвчлэн хийдэг зүйл; Бурхан хүмүүст хэзээ ч тэгж ханддаггүй. Бурхан хүмүүст тэгж ханддаггүй юм байхад хүмүүс яагаад бусдад тэгж ханддаг юм бэ? Энэ нь тэдний завхарсан зан чанарыг харуулж буй бус уу? Энэ бол тэдний завхарсан зан чанар яриангүй мөн. Бурхан мэдлэггүй, мунхаг хүмүүст хэрхэн ханддаг, боловсроогүй биеийн хэмжээтэй хүмүүст хэрхэн ханддаг, хүн төрөлхтний завхарсан зан чанарын хэвийн илрэлд хэрхэн ханддаг, мөн хорлонтой хүмүүст хэрхэн ханддагийг чи харах учиртай. Бурхан өөр өөр хүмүүст ялгаатай байдлаар ханддаг бөгөөд өөр өөр хүмүүсийн тоймгүй олон нөхцөл байдлыг зохицуулах төрөл бүрийн арга байдаг. Чи эдгээр үнэнийг ойлгох ёстой. Эдгээр үнэнийг ойлгомогцоо чи хэрхэн зарчмын дагуу асуудлыг туулж, хүмүүст хандахаа мэдэх болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой). Уншиж дуусаад Рэнь Жиэ энийг сайхан хэсэг байна гээд, өөртэй нь дахиад нөхөрлөхийг надаас хүслээ. Би эгчтэй нөхөрлөж, “Бид хэн нэгэнтэй харилцахдаа тэр хүнд дутагдал, асуудал байгааг анзаарвал тэрийг нь хайраар, аядуу тайвнаар сөхөж, тэднээс хэт ихийг хүлээхгүй байх ёстой. Бид тэдэнд үнэнийг хүлээн авах хугацаа өгч, аажмаар ахиц гаргахыг нь хүлээх ёстой. Сатан биднийг гүн гүнзгий завхруулсныг Бурхан мэднэ, бас үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэхэд маш их саад бартаа, бэрхшээл тулгардаг. Заримдаа бид үнэнийг ойлголоо ч гэсэн тэр дор нь хэрэгжүүлж чаддаггүй. Бурхан бидэнтэй ахин дахин нөхөрлөх ёстой болдог. Заримдаа Бурхан биднийг ойлгохгүй гэж санаа зовдог учраас бидэнд тэвчээртэйгээр үлгэр жишээ үзүүлж, биднийг залж чиглүүлэн ойлгуулахын тулд бүх төрлийн арга барил ашигладаг. Заримдаа Бурхан биднийг Өөрийнхөө үгээр, заримдаа ах, эгч нарын зааж хэлснээр дамжуулан удирддаг. Заримдаа бид дэндүү хөшүүн, тэрслүү байж, хэчнээн их нөхөрлөөд ч үр дүнд хүрдэггүй тул Бурхан биднийг цээрлүүлж, сахилгажуулж, засаж, харьцаж, зүрх сэтгэлийг маань хөдөлгөхийн тулд бодитой нөхцөл байдлыг зохицуулдаг. Бурхан маш зөөлөн, хайр энэрэлтэй байдлаар ажилладаг, Бурханы хийдэг зүйлд ямар ч албадлага байхгүй. Заримдаа Бурхан биднийг хатуу цээрлүүлж, сахилгажуулж, шүүж, илчлэх үед ч гэсэн бид Бурханы хайр, өршөөлийг мэдэрч чадна. Бурхан хүмүүст маш зарчимч байдлаар хандаж, маш их үнэнийг сонссоныхоо дараа зүгээр л ахиц гаргаж чадаагүйгээс болоод биднийг хэзээ ч яаран орхидоггүй гэдгийг өөрсдийнхөө туршлагаас бид хардаг. Бурхан хүн төрөлхтнийг гэх асар их хайр, тэвчээртэй, хүн төрөлхтнийг аврах гүн гүнзгий чин хүсэлтэй байдаг” гэж хэлсэн.

Рэнь Жиэтэй нөхөрлөснийхөө дараа би гэнэт “Бурханы шаардсан зүйлээс хэр ихийг би өөрөө хэрэгжүүлсэн билээ? Би нөхөртөө яаж зөв зохистой хандах талаар л эгчтэй нөхөрлөсөн ч эгчид зохих ёсоор хандаагүй! Эгч нөхөртөө уурлаж, хэд хэдэн удаа нөхөрлөсний дараа сайжрахгүй байхыг хараад би эгчийг биеэ тоосон, хүн чанаргүй, бардам ам, шалдан гуя гэх зэргээр шүүсэн шүү дээ” гэж бодсон юм. Өөрийнхөө харуулсан зүйлийг бодоод би нэлээд ичсэн. Рэнь Жиэ эгч шинээр ирсэн, тийм ч их туршлагагүй байсан ч би эгчид биеэ тоосон уг чанарыг нь таниулахаар хүчилж, өөрчлөгдөхийг шаардсан. Эгч өөрчлөгдөхгүй болохоор би эгчийг зүгээр л үнэнийг эрж хайж, хүлээн авдаггүй хүн гэж хязгаарлаад, бүр хүн чанар муутай гэж шүүсэн. Би эгчийн байдлыг ойлгож, тэр талаар нь нөхөрлөөгүй нь илт байсан мөртөө эгчийг хүлээн авч, дуулгавартай байж, өөрчлөгдөхийг албадсаар байсан. Би үнэхээр биеэ тоосон, эрүүл ухаангүй байжээ. Тэр үед л би завхарсан зан чанараа харуулснаа ухаарсан юм. Рэнь Жиэгийн байдал зүгээр л надад завхралыг минь харуулсан толь байжээ. Эгч Бурханд хагас жил л итгэсэн болохоор өөрийгөө эргэцүүлж, мэдэж чадахгүй байх нь хэвийн зүйл. Би олон жил Бурханд итгэж, асуудлыг шийдвэрлэхийн тулд бусадтай үргэлж үнэнийг нөхөрлөдөг байсан ч үнэндээ хэр их үнэнийг хэрэгжүүлсэн билээ? Би хэрэгжүүлэлгүйгээр том юм ярьж байсан нь хоосон сургаал л ярьдаг байсан фарисайчуудтай яг адилхан биш үү? Энэ үед Бурханы үгийн нэг хэсэг санаанд орсон. “Өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхийн тулд биш, ажиллаж, номлож, бусдыг хангахын тулд л өөрийгөө үнэнээр зэвсэглэдэг, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаардаггүй зарим хүн бий. Нөхөрлөл нь цэвэр ойлголттой, үнэнд нийцэлтэй байж болох ч тэд өөрсдийгөө үнэнтэй харьцуулж шалгадаггүй, үнэнийг хэрэгжүүлж, туулдаг ч үгүй. Энд ямар асуудал байна вэ? Тэд үнэнийг амиа болгон үнэхээр хүлээн авсан уу? Үгүй, тэгээгүй. Хүний номлодог хоосон сургаал хэчнээн цэвэр байх нь хамаагүй, тухайн хүн үнэний бодит байдалтай гэсэн үг биш. Үнэнээр зэвсэглэхийн тулд хүн эхлээд өөрөө үнэнд орж, үнэнийг ойлгох үедээ хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ хүн өөрийнхөө оролтод анхаардаггүй, харин үнэнийг бусдад номлосноор өөрийгөө гайхуулах гэж байгаа бол санаа зорилго нь буруу байна. Ингэж ажилладаг олон хуурамч удирдагч байдаг бөгөөд тэд өөрсдийнхөө ойлгосон үнэний талаар бусдад тасралтгүй нөхөрлөж, шинэ итгэгчдийг хангаж, үнэнийг хэрэгжүүлэх, үүргээ сайн биелүүлэх, сөрөг биш байхыг хүмүүст сургадаг. Эдгээр үг бүгд сайн, сайхан—тэр ч бүү хэл хайр энэрэлтэй байдаг—тэгвэл үүнийг өгүүлэгчид нь яагаад үнэнийг хэрэгжүүлдэггүй вэ? Яагаад амийн оролтгүй байдаг вэ? Энд үнэндээ яг юу болоод байна вэ? Ийм хүн үнэндээ үнэнийг хайрладаг уу? Үүнийг хэлэхэд хэцүү. Израилийн фарисайчууд Библийг бусдад ингэж тайлбарладаг байсан хэр нь өөрсдөө Бурханы тушаалыг мөрдөж чадаагүй. Эзэн Есүсийг гарч ирж, ажиллах үед тэд Бурханы дуу хоолойг сонссон боловч Эзэнийг эсэргүүцэж, Эзэн Есүсийг цовдлоод, Бурханд хараагдсан юм. Тиймээс үнэнийг хүлээн авдаггүй, хэрэгжүүлдэггүй бүх хүнийг Бурхан яллана. Тэд хэчнээн хөөрхийлөлтэй вэ! Тэдний номлодог үг, үсгийн хоосон сургаал бусдад тус болж чаддаг юм бол өөрсдөд нь яагаад тусалж чадахгүй гэж? Ийм хүнийг бид бодит байдалгүй хоёр нүүртэн гэж нэрлэх хэрэгтэй. Тэд бусдыг үнэний үг, үсгээр хангаж, бусдаар хэрэгжүүлүүлдэг боловч өөрсдөө өчүүхэн жаахныг нь ч хэрэгжүүлдэггүй. Тийм хүн ичгүүр сонжуургүй биш үү? Тэд үнэний бодит байдалгүй мөртөө хоосон сургаалын үг, үсгийг бусдад номлохдоо дүр эсгэж байдаг. Энэ нь зориуд хууран мэхэлж, хохироож байгаа хэрэг биш үү? Хэрвээ тийм хүн илчлэгдэж, таягдан хаягдвал өөрөө л буруутай. Тэднийг өрөвдөх нь зохисгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг миний байдлыг яг дүрсэлсэн. Рэнь Жиэ эгчийг усалж байсан үеэ эргээд бодоход би завхарсан зан чанараар амьдарч, эгчид шударгаар хандаагүй байжээ. Эгч биеэ тоосон зан чанараа илчилж, үнэнийг хүлээн авахгүй байхыг л би харсан болохоос өөрөө ямар завхрал харуулснаа огт эргэцүүлээгүй. Би өөрийнхөө муухайг мэдэлгүй, Бурханы үгээр эгчийг ичгүүр сонжуургүй шүүмжилж, ахиц гаргахыг эгчээс шаардаж, бусад хүн завхралаа эргэцүүлэх ёстой, харин би завхарсан биш болохоор эргэцүүлэх хэрэггүй юм шиг л байжээ. Би өөрийгөө үнэхээр мэдэхгүй, маш увайгүй байж! Би бусадтай нөхөрлөж, асуудлыг нь шийдвэрлэхдээ Бурханы үгийг ашиглаж байсан ч өчүүхэн төдий ч эргэцүүлж, орсонгүй. Энэ нь хуурамч сүсэгт фарисайчуудаас юугаараа ялгаатай юм бэ? Үүргээ ийм маягаар гүйцэтгэж байж би яаж ер нь хүмүүст туслах юм бэ?

Сүүлд нь Рэнь Жиэ эгчийн нөхөр ирэхэд эгч нөхөртөө “Эгч надад Бурханы үгийн зарим хэсгийг сая уншиж өгөөд, би буруутай байснаа ухаарлаа. Би чамайг биеэ тоосон зан чанараараа дарангуйлж байж, ирээдүйд би Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, завхарсан зан чанараар чамд хандахаа болино” гэсэн юм. Рэнь Жиэ эгч Бурханы үгийг хэрэгжүүлж чадаж байгааг хараад би бүр их ичсэн. Өмнө нь би эгчийг үнэнийг хүлээн авдаггүй хүн гэж хязгаарлаж байсан ч бодит нөхцөл байдал хацрыг минь алгадаад авах шиг л болсон. Харих замдаа би Рэнь Жиэ эгчийг яаж хязгаарлаж, шүүж байснаа бодоод нэлээд буруутай санагдаж, Бурханы ийм үгийг бодсон: “Хэрэв чи зүрх сэтгэлдээ үнэнийг үнэхээр ойлгодог бол хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахаа мэдэх бөгөөд үнэнийг эрэлхийлэх замд аяндаа хөл тавина. Алхдаг зам чинь зөв, Бурханы хүсэлд нийцэлтэй бол Ариун Сүнсний ажил чамайг орхихгүй. Энэ тохиолдолд Бурханаас урвах магадлал чинь улам багасна. Үнэн байхгүй бол мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрнэ; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулахад хүргэнэ; эдгээрээс болж чи бусдыг басамжилж, зүрх сэтгэлдээ гагцхүү өөрийгөө л тээнэ; эдгээр зан нь чиний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг булааж аваад, эцэстээ чамайг Бурханы тэр байр сууринд суулгаж, хүмүүсийг өөртөө захирагд гэж шаардаж, өөрийнхөө бодол, санаа, үзлийг үнэн гэж дээдлэхэд хүргэнэ. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс маш их ёрын муу үйл хийсэн байдаг! Ёрын муу үйлддэг асуудлаа шийдвэрлэхийн тулд тэд эхлээд уг чанараа шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна). Бурханы үгийг тунгаан бодоод би завхарсан зан чанараа бүр ч тодорхой харлаа. Рэнь Жиэ эгчийг усалж байсан үеэ эргээд бодоход хэд хэдэн удаа нөхөрлөсний дараа эгч сайжрахгүй байх үед би өөрийгөө эргэцүүлээгүй, би асуудлыг зөв тодорхойлсон, нөхөрлөл хийж, эгчийн нөхцөл байдлыг шийдвэрлэж чадна, эгч даган мөрдөхгүй бол үнэнийг хүлээн аваагүйгээс болж байгаа юм гэж ч бодсон. Би Рэнь Жиэ эгчтэй цөөхөн удаа уулзсан, үнэндээ огт мэдэхгүй байж, эгчийг хайхрамжгүй шүүж, хязгаарласаар, өөрөө үнэнийг асар их ойлгосон, хэдхэн удаа уулзсаны дараа хүний мөн чанарыг нэвт харж чаддаг мэт байсан. Ахин дахин илчлэгдсэнийхээ дараа би хүмүүсийн асуудлын уг үндэс, мөн чанарыг ойлгоогүй, ерөнхий зан авир, уг чанар, мөн чанарт нь үндэслэн хүмүүст хандаагүйгээ ухаарсан. Би үнэнийг үнэхээр ойлгоогүй мөртөө өөртөө их итгэж, итгэл үнэмшлээ баримталдаг, өөрийгөө өчүүхэн төдий ч мэддэггүй байжээ. Миний ойлгосноор, хэрвээ би биеэ тоосон уг чанараараа шинээр ирэгсдэд хандсаар байвал наад зах нь тэдний эсрэг өрөөсгөл ойлголттой болж, тэднийг хязгаарлаж, хорлож, амийн оролтыг нь саатуулах магадлалтай, бүр цаашлаад, тэднийг шүүж, хязгаарлаж, бүр хайхрамжгүйгээр орхиж ч магадгүй. Тэгвэл тэдэнд өртэй болно. Энийг ойлгоод би бага зэрэг айсан ч бас тайвширсан. Намайг биеэ тоосон зангийн шинж тэмдэг харуулах үед хамтрагч минь надад хэлж өгч, асуудлаа танин мэдэж, цаг тухайд нь өөрчлөгдөх боломж олгосон. Тэр нь Бурханы хамгаалалт байлаа! Сүүлд нь би ажлын шаардлагаар чуулганыг түр орхих ёстой боллоо. Нэг сарын дараа Рэнь Жиэ эгчтэй дахиад уулзахад эгч надад сайн мэдээ түгээх зуураа Бурханы үгийг яаж туулж, гэрчилснээ ярьж, Эгч сэтгэл нь хөдлөн санаа алдаад, “Харин саяхан сайн мэдээ түгээснээр би хүн бүр Бурханы талаар олон өөр үзэлтэй байдгийг харлаа. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авч, Бурханы өмнө очиход хүмүүст амаргүй байдаг. Өмнө нь би нөхрөө эрж хайхгүй байна гэж үргэлж бодоод, олон зүйлээс татгалзахыг нөхрөөсөө шаарддаг байсан. Нөхрөөсөө хэтэрхий их юм шаардсан нь миний буруу байж. Бурханы үг үнэхээр агуу, би илүү их туулах хэрэгтэй” гэсэн. Энийг сонсоод би эгчийн өмнөөс маш их баярлахын зэрэгцээ бас нэлээд ичиж, сэтгэл хөдөлсөн. Хүмүүс үнэнийг хүлээн авч, туулахад үнэхээр хугацаа хэрэгтэй байдаг. Дараа нь усалгааны явцад шинээр ирэгсэд завхралын шинж тэмдэг харуулах үед би асуудлынх нь уг үндсэн шалтгааныг танихад анхаарлаа төвлөрүүлж, тэдгээрийг зохицуулахтай холбоотой зарчмуудыг эрж хайдаг байлаа. Тэр хугацаанд би Бурханы өмнө очиж, суурь тавих нь хугацаа шаарддаг үйл явц юм гэдгийг бас ойлгосон. Тэднийг усалж, дэмжих явцдаа би бас өөрийгөө эргэцүүлж, буруу байдлаа засаж залруулж, тэднийг хайраар дэмжиж, аль болох хурдан суурь тавьж, Бурханы өмнө очих боломж олгосон. Ийм маягаар үүргээ гүйцэтгэхэд үнэхээр сэтгэл амар, тайван санагдсан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хэрэв Бурхан намайг авраагүй бол

Бурхан намайг авраагүй бол хорвоод би одоо ч төөрсөөр, нүгэл дотор зүдэж, зовсоор өдөр бүр хоосон хөндий, найдваргүй байх байсан. Бурхан намайг авраагүй бол чөтгөрийн хөлд би одоо ч гишгүүлсээр, нүгэл ба түүний зугаа цэнгэлд урхидуулж, амьдрал минь яахыг ч мэдэхгүй явах байсан.

Атаархлаас ангижирсан нь

Клод, Франц 2021 оны эхээр би номлогчоор ажиллаж, Матай ахтай хамтран чуулганы ажлыг хариуцаж байлаа. Би тэр үүргийг дөнгөж гүйцэтгэж...

Онгирсноос үүдсэн хор хөнөөл

Руою, Испани Хэдэн жилийн өмнө би үе тэнгийн хэдэн ах эгчтэй хамт усалгааны үүрэг гүйцэтгэж байсан, тэд маш их урам зоригтой,...