Гэрчлэлээ бичсэнээр олж авсан зүйл

2023-07-11

Өмнөд Солонгос, Чөншинь

Сүүлийн үед маш олон ах, эгч туршлагынхаа талаар гэрчлэл бичиж байгааг анзаараад би ч бас гэрчлэл бичихийг хүссэн юм. Би олон жил Бурханд итгэж, Бурханы хангалтыг маш их эдэлж, бага зэрэг туршлагатай болсон тул сүнслэг үйл ажиллагааныхаа зарим цагийг ашиглаад нийтлэл бичихийг хүссэн ч бичиж эхлэх бүрдээ цааш нь юу бичихээ мэддэггүй байлаа. Тэгээд би хэд хэдэн удаа халагдаж, бүтэлгүйтэж, унаж, маш олон харьцалт туулж, тодорхой хэмжээнд туршлагатай болсон мөртөө яг бичих гэхээр яагаад санаанд юу ч орж ирдэггүй юм бол гэж бодсон юм. Ийнхүү нэг, хоёр сар өнгөрч, эцэст нь би нэг ч нийтлэл бичээгүй. Надад дэндүү хэцүү санагдсан, бас удирдагч намайг хэв чанар муутай, санаа бодолгүй гэдгийг мэднэ, би өөртөө хэтэрхий хатуурхах ёсгүй, надад зохицуулах ёстой зүйл өдөр бүр л маш их байдаг, би тайвшираад Бурханы үгийг эргэцүүлж чадахгүй байна, тэрнээс гадна хэв чанар сайтай, туршлагатай ах, эгч нар нийтлэл бичиж чадна, тэд бичихэд л болно, би бичих шаардлагагүй гэж бодсон. Тэгээд би нийтлэл бичих санаагаа тэр чигт нь орхисон юм. Заримдаа ах, эгч нар надад нийтлэл бичихийг сануулдаг ч би эгдүүцэж, бүр мессежинд нь хариулахыг хүсдэггүй байлаа. Хэсэг хугацааны дараа сүнслэг үйл ажиллагаа минь сайнгүй болж, Бурханы үгийг уншсан ч Ариун Сүнсний гэгээрэлгүй, Бурханыг мэдэрч чадахгүй, ойлгож, шийдвэрлэж чадахгүй маш олон асуудал ажил дээр ар араасаа гарч ирж, би маш их дарамтад орж, үнэхээр зовж шаналсан. Тэгээд Бурханд залбирч, намайг гэгээрүүлж, чиглүүлж, асуудлыг минь ойлгуулаач гэж гуйлаа.

Нэг өдөр би сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы үгээс энийг уншсан. “Үнэнийг эрэлхийлэх нь сайн дурын хэрэг; чи үнэнийг хайрладаг бол Ариун Сүнс ажиллана. Чи зүрх сэтгэлдээ үнэнийг хайрлах үедээ—ямар ч хавчлага, гай зовлон тулгарсан Бурханд залбирч, Бурханд найдаж, өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхийг хичээх үедээ—асуудал олж илрүүлбэл шийдэл олохоор үнэнийг идэвхтэй эрж хайх үедээ гэрчлэлдээ бат зогсож чадна. Эдгээр илрэл нь бүгд хүмүүс үнэнийг хайрладгаас үүдэн жам ёсоороо бий болдог бөгөөд бүгдээрээ сайн дураар, дуртайяа, албадлагагүйгээр болдог, бас ямар ч болзолгүй байдаг. Хүмүүс Бурханыг ийм маягаар дагаж чадвал эцэст нь олж авдаг зүйл нь үнэн, амь, ордог зүйл нь үнэний бодит байдал, амьдран харуулдаг зүйл нь хүний дүр төрх юм… Хэрвээ чи үнэнийг олж аваагүй бол бодож олсон ямар ч шалтаг, шалтгаан чинь нэмэр болохгүй. Хүссэнээрээ учирлах гэж оролд; хүссэнээрээ өөртөө төвөг уд, тэглээ гээд Бурхан тооно гэж үү? Бурхан чамтай ярилцана гэж үү? Тэр чамтай мэтгэлцэж, зөвшилцөнө гэж үү? Чамтай зөвлөлдөнө гэж үү? Хариулт нь юу вэ? Үгүй. Тэр огтхон ч тэгэхгүй. Шалтгаан чинь хэчнээн баттай байлаа ч хүчингүй. Чи Бурханы хүслийг буруугаар ойлгон, үнэнийг хэрэгжүүлээгүйнхээ төлөө элдэв янзын шалтаг, шалтгаан хэлж болно гэж бодох ёсгүй. Бурхан бүхий л орчин нөхцөл, тохиолдсон хэрэг явдал болгоноос үнэнийг эрж хайн, эцэст нь үнэний бодит байдалд орж, үнэнийг олж авахад чамайг хүргэнэ. Бурхан чамд зориулан ямар орчин нөхцөлийг зохицуулсан, ямар хүмүүс, үйл явдалтай тулгарч, ямар орчинд байгаа чинь хамаагүй, чи тэдгээртэй нүүр тулахын тулд Бурханд залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Эдгээр нь чухамдаа үнэнийг эрэлхийлэхдээ чиний сурах ёстой хичээл юм. Хэрвээ чи үргэлж шалтаг хэлж, зайлсхийн, татгалзаж, эсэргүүцэхийг хичээдэг бол Бурхан чамаас татгалзах болно. Гөжүүд, хуншгүй царайлж, учирлаад нэмэргүй. Бурхан чамайг ойшоохгүй бол чи аврагдах боломжоо алдана. Шийдвэрлэж чадахгүй асуудал гэж Бурханд үгүй. Бурхан хүн нэг бүрд зориулан зохицуулалт хийсэн бөгөөд тэднийг зохицуулах арга зам Түүнд бий. Шалтаг, шалтгааныг чинь зөвтгөж болох эсэхийг Бурхан чамтай ярилцахгүй, өмгөөлж байгаа чинь үндэслэлтэй эсэхийг сонсохгүй. Тэр чамаас ‘Бурханы үг үнэн үү? Чи завхарсан зан чанартай юу? Чи үнэнийг эрэлхийлэх ёстой юу?’ гэж л асуудаг. Чи нэг баримтыг л сайн мэдэж байх хэрэгтэй: Бурхан бол үнэн, чи бол завхарсан хүн төрөлхтний нэг нь учраас өөрөө үнэнийг эрж хайх ёстой. Ямар ч асуудал, бэрхшээл, шалтаг, шалтгааныг зөвтгөх боломжгүй, хэрвээ чи үнэнийг хүлээж авахгүй бол мөхөх болно(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (1)). Бурханы үг намайг тэр даруй сэрээсэн. Үнэнийг эрэлхийлэх нь хувийн, сайн дурын зүйл. Нийтлэл бичихгүй, үнэнийг эрэлхийлэхгүйн тулд би янз бүрийн шалтаг, шалтгаан хайх ёсгүй. Шалтгаан нь зөв эсэхийг Бурхан хайхардаггүй. Ямар ч нөхцөл байдалд, ямар ч зүйл тохиолдсон Бурханы үгийг сонсож, шаардлагад нь дуулгавартай байхыг Бурхан биднээс хүсдэг. Энэ бол миний хийх ёстой зүйл. Бурхан бас “Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй” гэсэн (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?). Бурханд гэрчлэл хийх нь Бурханы шаарддаг зүйл, бас бидний үүрэг. Үнэний талаарх ойлголт минь гүн юм уу өнгөц байхаас үл хамааран Бурханы надад хийсэн ажлыг би нууж болохгүй, харин Бурханыг гэрчлэхийн тулд итгэлээрээ олж авсан зүйлээ бичих ёстой. Нийтлэл бичиж байхад маш олон бэрхшээл тулгарсан ч тэр нь яг миний ойлгоогүй завхрал, алдаа дутагдал учир би өөрийгөө тайвшруулж, Бурханы үгийг тунгаан бодож, үнэнийг эрж хайх хэрэгтэй байсан. Гэтэл би үнэнийг эрж хайж, Бурханы үгийг тунгаан бодоход хүчин чармайлт гаргаагүй. Нийтлэл бичихээс татгалзаж, эсэргүүцэх элдэв янзын шалтаг олж, өөрийгөө хэв чанар муутай, ажил ихтэй завгүй учраас цаг байхгүй гэж байнга хэлж, нийтлэл бичихгүй байхыг хэвийн зүйл гэж бодсон. Заримдаа хүмүүс намайг нийтлэл бичих хэрэгтэй гэж хэлэхэд дургүйцэж, шалтаг тоочиж, бүр мессежинд нь хариулахыг хүсээгүй. Харин одоо тайван бодоод үзвэл удирдагчийн хувьд би ажлаа бүх талаар хэвийн үргэлжлүүлэх ёстой ч бүх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай биш, маш олон зүйлд цаг гаргаж, бас зарим тогтсон ажлыг тэгж их цаг зарцуулахгүйгээр хийж болох байсан. Би завгүй болохоор нийтлэл бичих цаг гараагүй биш байлаа. Энэ нь зүгээр л миний шалтаг байсан. Тогтсон ажил хийх нь төвөггүй, амархан санагдаж, тэгтлээ санаа зовох шаардлагагүй байсан ч нийтлэл бичих нь миний давуу тал биш учраас зайлсхийхийг хүссэн. Тэр ч бүү хэл, би удирдагч хэв чанар муутай, санаа бодол байхгүй гэдгийг минь мэднэ гэж шалтагласан. Би үнэхээр юмыг гуйвуулж, дэмий зүйл ярьж байжээ. Үнэндээ гэрчлэлийн нийтлэл бичих нь үнэнийг шаргуу эрэлхийлэхэд түлхэц болдог. Бурханы үгийг бодож, үнэнийг эрж хайснаар бид завхралаа шийдвэрлэж, аливааг зарчмын дагуу хийж, үүргээ илүү сайн гүйцэтгэж чадна. Бурханыг гэрчилсэн нийтлэл бичих нь бидний үүрэг, бичихгүй байх шалтгаан байхгүй. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан бол үнэн, чи бол завхарсан хүн төрөлхтний нэг нь учраас өөрөө үнэнийг эрж хайх ёстой. Ямар ч асуудал, бэрхшээл, шалтаг, шалтгааныг зөвтгөх боломжгүй, хэрвээ чи үнэнийг хүлээж авахгүй бол мөхөх болно.” Тэгээд би шалтаг тоочоод, үнэнийг эрж хайж, хүлээн авахгүй байх нь эцэстээ намайг сүйрүүлнэ, эцсийн төгсгөл минь сүйрэл байна гэдгийг ухаарсан. Ийм байдалд байх үнэхээр аймшигтай! Тиймээс би яаран залбирч, “Бурхан минь! Би үнэнийг хүлээн авдаг хүн биш гэдгээ сая л ухаарлаа. Таны үгийг маш их уншиж, маш олон номлол сонссон ч би ямар ч үнэний бодит байдалгүй, гэрчлэлийн нийтлэл бичихийг хүсэхгүй байна. Үнэхээр ичмээр юм. Одоо би өөрийнхөө алдаа, дутагдлыг харлаа. Энэ буруу байдлаа өөрчилж, Таны хэлснийг хийхээр чармайхыг хүсэж байна” гэсэн.

Дараа нь би Бурханд залбирч, үнэнийг эрэлхийлэхгүй, гэрчлэлээ бичихийг хүсэхгүй байсны минь жинхэнэ шалтгаан юу болохыг эрж хайж, эргэцүүлж байхдаа Бурханы үгээс энийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Олон хүн Бурханд итгэхдээ Бурханы төлөө ажиллахад л анхаарч, зовж, төлөөс төлсөн төдийд сэтгэл ханадаг. Гэхдээ тэд үнэнийг огт эрж хайдаггүй. Үр дүнд нь юу болдог вэ? Тэд Бурханд арав, хорь, гучин жил итгэсний дараа ч Бурханы ажлын талаар жинхэнэ мэдлэггүй хэвээр байж, үнэн болон Бурханы үгийн талаарх ямар ч туршлага, мэдлэгээ ярьж чаддаггүй. Тэд цуглааны үеэр багахан гэрчлэл ярихыг оролдовч хэлэх юм байдаггүй; тэд аврагдах эсэхээ огт мэддэггүй. Асуудал юунд байна вэ? Үнэнийг эрж хайдаггүй хүмүүс ийм байдаг. Хэдэн жил итгэгч байсан нь хамаагүй, тэд үнэнийг хэрэгжүүлэх нь байтугай, үнэнийг ойлгох чадваргүй байдаг. Үнэнийг огт хүлээж авдаггүй хүн үнэний бодит байдалд яаж орж чадах юм бэ? Энэ асуудлыг олж харж чаддаггүй, хоосон сургаалын үгийг тоть шиг давтдаг хүмүүс үнэнийг хэрэгжүүлбэл үнэний бодит байдалд орж чадна гэж боддог хүмүүс бий. Энэ зөв үү? Хоосон сургаалын үгийг тоть шиг давтдаг хүмүүс угаас үнэнийг ойлгох чадваргүй юм чинь яаж үнэнийг хэрэгжүүлж чадах юм бэ? Хэдийгээр тэдний хэрэгжүүлдэг зүйл үнэнийг зөрчдөггүй мэт, сайн үйл, сайхан зан авир мэт харагдавч тийм сайн үйл, сайхан зан авирыг үнэний бодит байдал гэж нэрлэж таарах уу? Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үнэний бодит байдал гэж юу болохыг ойлгодоггүй, тэд хүмүүсийн сайн үйл, сайхан зан авирыг үнэнийг хэрэгжүүлж байна гэж үздэг. Энэ бол утгагүй хэрэг, тийм биз дээ? Энэ нь шашны хүмүүсийн үзэл санаанаас ямар ялгаатай юм бэ? Ийм ташаа ойлголтын асуудлыг яаж шийдвэрлэж болох вэ? Хүмүүсийг хараад үнэн төрхийг нь таньж чаддаг, үнэний бодит байдалтай эсэхийг нь хэлж чаддаг байхын тулд хүмүүс эхлээд Бурханы үгээс Бурханы хүслийг ойлгож, үнэнийг ойлгох, үнэнийг хэрэгжүүлэх гэж юу болохыг мэдэх ёстой. Хүнийг аврах Бурханы ажил гэдэг нь хүмүүсийг үнэнийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлдэг болгоно гэсэн үг юм; тэгсэн цагт л хүмүүс завхарсан зан чанараа хаяж, зарчмын дагуу үйлдэж чаддаг болж, үнэний бодит байдалд орно. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхгүй, үзэл, төсөөллийнхөө дагуу Бурханы төлөө зарлагадаж, зовж, төлөөс төлөх төдийд сэтгэл ханадаг бол хийж байгаа юм бүхэн чинь үнэнийг хэрэгжүүлж, Бурханд захирагдаж байгааг чинь харуулах уу? Амь зан чанарт чинь өөрчлөлт гарсан гэдгийг энэ нь баталж чадах уу? Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэдгийг чинь харуулах уу? Үгүй. Тэгэхээр хийж байгаа юм бүхэн чинь юуг харуулах вэ? Зөвхөн хувийн дур сонирхол, ойлголт, хоосон мөрөөдөл, хийх дуртай, хийхийг хүсдэг зүйлсийг чинь л харуулж чадна. Хийж байгаа юм бүхэн чинь дур хүсэл, хүсэл эрмэлзэл, туйлын зорилгоо хангаж байгаа төдий. Энэ бол үнэнийг эрэлхийлж байгаа хэрэг биш гэдэг нь тодорхой. Хийж байгаа бүх юм чинь үнэнтэй ч, Бурханы шаарддаг зүйлтэй ч холбоогүй. Чи бүхнийг өөрийнхөө төлөө хийдэг, туйлын зорилго, нэр хүнд, байр суурийнхаа төлөө л ажиллаж, тэмцэж, гүйж байгаа, ингэх нь Паулаас ялгарах юмгүй(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (2)). Бурханы шүүлт, илчлэлийн үг намайг нүүр хийх газаргүй болгосон. Би энэ олон жил Бурханд итгэж, Бурханы үгийг маш их уншиж, бүтэлгүйтэл, уналт, засалт, харьцалт туулсан ч ямар ч гэрчлэл бичээгүй. Би үнэнийг эрэлхийлээгүй учраас өөрийнхөө туршлага, үнэний талаарх ойлголтоо илэрхийлж чадаагүй. Гаднаа зовж, төлөөс төлж чаддаг мэт харагдаж, хариуцдаг ажлаа ямар ч алдаа, эндэлгүйгээр хийх төдийд л сэтгэл ханасан. Үнэндээ зарим тогтсон ажил яаралтай байгаагүй ч хүмүүс намайг бодит ажил хийгээгүй, бодит асуудлыг шийдвэрлээгүй гэж хэлж, удирдагч үүнийг олж мэдээд, халбал яана гэж айсан. Ингэж бодоод би нийтлэл бичихээ, Бурханы үгийг тунгаан бодохоо больж, бүр өглөөний сүнслэг үйл ажиллагаагаа ч больж, нийтлэл бичих нь ажлын явцыг удаашруулна гэж бодсон. Заримдаа өглөө босож, сүнслэг үйл ажиллагаа хийхийг хүсдэг ч компьютерээ асааж, хариу өгөх хэрэгтэй төрөл бүрийн мессеж байгааг харах үедээ сүнслэг үйл ажиллагаагаа орхиж, бүх асуудалд хариу өгч, шийдвэрлэж эхэлдэг байлаа. Гэтэл үнэндээ бүгдийг нь тэр даруй шийдвэрлэх шаардлагагүй, цаг зав гарах үед хариулсан ч юуг ч хойш татахгүй байсан ч тийм зүйл хийгээд завгүй байсан тул Бурханы үгийг идэж ууж, тунгаан бодох цагаа орхисон. Би бүр өөрийгөө үүрэгтээ хариуцлагатай байж, ачаа үүрч, бодит ажил хийж чаддаг гэж бодсон ч үнэндээ гаднах зовлон, хүчин чармайлтаа далимдуулан хүндлэл олж авахыг хүссэн. Энэ яаж үүрэг гүйцэтгэсэн байх юм бэ? Би үүргээрээ далимдуулан нэр нүүр, байр сууриа хамгаалж, хувийн санаархлаа биелүүлэхийг хүсэж, Бурханыг эсэргүүцсэн замаар явж байжээ. Нийтлэл бичих явц нь үнэнийг эрж хайх явц гэдгийг мэдсэн ч би үнэнийг эрэлхийлээгүй, гэрчлэл хийхийн тулд нийтлэл бичихийг хүсээгүй. Би өдөр бүр завгүй байж, цаг гаргаж болох үедээ ч бичихгүй байх янз бүрийн шалтаг олсон. Би зөвхөн үйлчлэл үзүүлж байсан биш үү? Би үнэнийг эрэлхийлэхэд хүчин чармайлт гаргахгүй, ажилдаа л төвлөрч, үүнээс болоод ах, эгч нар үүргээ гүйцэтгэхдээ амийн оролтод анхаараагүй, асуудалтай тулгарах үедээ өөрсдийгөө эргэцүүлээгүй, Бурханы үгээс өөрсдийгөө мэдэж аваагүй. Би бусдыг Бурханы хүслээс холдуулж байжээ. Тэгээд би Бурханы үгийг бодлоо. “Хийж байгаа бүх юм чинь үнэнтэй ч, Бурханы шаарддаг зүйлтэй ч холбоогүй. Чи бүхнийг өөрийнхөө төлөө хийдэг, туйлын зорилго, нэр хүнд, байр суурийнхаа төлөө л ажиллаж, тэмцэж, гүйж байгаа, ингэх нь Паулаас ялгарах юмгүй.” Паулын замаар явж байгаагаа би эргэцүүлсэн. Би ажил хийхэд үргэлж анхаарч, өөрийнхөө дуртай, амархан зүйлийг хийж байсан ч үнэнтэй холбоотой Бурханы шаардсан ажилд үнэнийг эрж хайгаагүй төдийгүй залхаж, зайлсхийсэн. Би байр суурийн төлөөх хүслээ хангахын тулд л ажиллаж, Бурханд дайсагнах замаар явж байжээ. Энэ хэвээр үргэлжлүүлсэн бол хэчнээн их ажил хийсэн ч эцэстээ Бурхан намайг таягдан хаяна. Энийг ойлгоод би айж, энэ нөхцөл байдлыг хурдхан өөрчлөхийг хүссэн.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы зарим үгийг уншсан юм. “Үнэнээс залхсан хүмүүсийн хамгийн илэрхий байдал нь тэд үнэн болон эерэг зүйлийг сонирхдоггүй, тэр ч бүү хэл тэдгээрт зэвүүцэж, дургүйцдэг, хорвоогийн чиг хандлагыг дагах тун дуртай байдаг. Тэд Бурханы хайрладаг зүйлийг, Бурхан хүмүүсээс хийхийг шаарддаг зүйлийг зүрх сэтгэлдээ хүлээн авдаггүй. Харин ч үл тоомсорлосон, хайхрамжгүй байдаг бөгөөд тэр ч бүү хэл, зарим нь хүмүүсээс Бурханы шаарддаг стандарт, зарчмыг байнга үл тоодог. Тэд эерэг зүйлд ой гутаж, тэдгээрийг үргэлж эсэргүүцэж, сөргөлдөж, басамжилдаг. Энэ бол үнэнээс залхахын үндсэн илрэл юм. Чуулганы амьдралд Бурханы үгийг уншиж, залбирч, үнэний талаар нөхөрлөж, үүрэг гүйцэтгэж, асуудлыг үнэнээр шийдвэрлэх нь бүгд эерэг зүйл. Тэдгээр нь Бурханы таалалд нийцдэг боловч зарим хүн ийм эерэг зүйлийг зэвүүцэж, үл тоож, үл хайхардаг… Энэ нь үнэнээс залхсан зан чанар биш гэж үү? Завхарсан зан чанарыг харуулж байгаа хэрэг биш гэж үү? Бурханд итгэдэг, Бурханы төлөө ажил хийх дуртай, хаа сайгүй махран гүйдэг олон хүн байдаг; Билиг авьяас, давуу талаа ашиглах, гайхуулах, дур сонирхлоо өөгшүүлэхдээ дуусашгүй эрч хүчтэй болдог ч үнэнийг хэрэгжүүлж, үнэний зарчмын дагуу үйлд гэж шаардвал хий нь гарсан дугуй шиг шалчийж, урам зориггүй болдог. Гайхуулахыг нь зөвшөөрөхгүй бол тэд идэвхгүй, гутруу болдог. Яахаараа тэд гайхуулах эрч хүчтэй байдаг юм бэ? Яахаараа үнэнийг хэрэгжүүлэх эрч хүчгүй байдаг юм бэ? Асуудал нь юунд байна вэ? Бүх хүн бусдаас ялгарах дуртай, бүгд хоосон хийрхэлд шунадаг. Бүх хүн ерөөл, шагналын төлөө Бурханд итгэхдээ дуусашгүй эрч хүчтэй байдаг мөртөө үнэнийг хэрэгжүүлж, махан биеийг хаях болохоороо яагаад идэвхгүй болж, гутардаг юм бэ? Яагаад ингэдэг вэ? Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэл хольцтой гэдгийг харуулдаг. Тэд ерөөлийн төлөө л Бурханд итгэдэг, шуудхан хэлбэл тэд тэнгэрийн хаанчлалд орох зорилготой байдаг. Эрэлхийлэх ерөөл юм уу ашиг тус байхгүй бол хүмүүс идэвхгүй, гутруу, урам зориггүй болдог. Энэ бүхэн нь үнэнээс залхсан завхарсан зан чанараас болдог(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг намайг гэгээрүүлсэн. Нийтлэл бичихээс зайлсхийж, үнэнийг эрэлхийлэхийн төлөө ажиллахыг хүсэхгүй байсан минь бүхэлдээ үнэнээс залхдаг сатанлаг зан чанараас үүдэлтэй байсан. Бурхан биднээс гэрчлэлийн нийтлэл бичихийг шаарддаг гэдгийг би сайн мэдэж байсан, гүн гүнзгий юм бичиж чадахгүй бол илүү энгийн юм бичиж болох байсан. Бодитой, туршлага, ойлголттой, бусдыг босгон байгуулдаг бол тэгээд л болно. Нийтлэл бичих нь Бурханы ажил бидэн дээр ямар үр дүнд хүрсэн, Бурхан үгээрээ хүмүүсийг яаж цэвэрлэж, авардаг, Бурханы үг хүмүүсийн янз бүрийн бэрхшээл, завхралыг яаж шийдвэрлэдгийг гэрчилж байгаа хэрэг. Бурхан хүмүүсийн гэрчлэлийг үнэхээр нандигнадаг, сайн гэрчлэл Бурханы зүрх сэтгэлийг хамгийн их тайвшруулдаг. Тиймээс Бурхан биднийг туршлага, ололт амжилтаа нийтлэл болгон бичиж, Өөрийг нь гэрчилнэ гэж найддаг. Гэтэл би Бурханы шаардсан зүйлд хүчин чармайлт гаргахын оронд бултан зайлах, няцаах шалтаг олж, үнэнээс залхдаг сатанлаг зан чанарыг харуулж байсан.

Тэгвэл үнэнээс залхдаг зан чанарыг Бурхан юу гэж боддог вэ? Сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм. “Ямар төрлийн хүмүүс үнэнээс залхдаг вэ? Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэмцдэг хүмүүс үү? Тэд Бурханыг ил тод эсэргүүцэхгүй байж болох ч Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг уг чанар, мөн чанартай байдаг бөгөөд энэ нь Бурханд, ‘Би Таны хэлж байгаа зүйлийг сонсох дургүй, хүлээн авдаггүй. Бас Таны үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөггүй болохоор би Танд итгэдэггүй. Хэн надад ашиг, тустай байна, түүнд би итгэдэг’ гэж ил тодоор хэлж байгаатай адилхан. Энэ нь шүтлэггүй хүмүүсийн хандлага мөн үү? Хэрэв чи үнэнд ингэж ханддаг бол Бурханд илт дайсагнаж байгаа хэрэг биш үү? Бурханд илт дайсагнавал Бурхан чамайг аврах уу? Аврахгүй. Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг бүхэнд Бурхан хилэгнэдэг нь ийм шалтгаантай… Хүн үнэнээс залхах нь аврагдах найдлагыг нь үгүй хийдэг; энэ нь уучилж болох, болохгүй зүйл биш, нэг төрлийн ааш авир, аль эсвэл тэднээс зуурдхан илчлэгддэг зүйл биш; харин хүний уг чанар, мөн чанар бөгөөд Бурхан ийм хүмүүсээс хамгийн их залхдаг. Завхрал чинь үе үе гарч ирдэг бол тэгж гарч ирдэг нь үнэнд дургүйн улмаас уу эсвэл үнэний талаар ойлголтгүйн улмаас уу гэдгийг чи Бурханы үгэнд үндэслэн эргэцүүлэх ёстой. Үүний тулд эрж хайх шаардлагатай, үүнд Бурханы гэгээрэл, тусламж шаардлагатай. Хэрвээ чи үнэнээс залхдаг маягийн уг чанар, мөн чанартай бөгөөд үнэнийг огт хүлээж авдаггүй, үнэнд тун дургүйцэж, дайсагнадаг бол асуудал байна. Чи эргэлзээгүй ёрын муу хүн бөгөөд Бурхан чамайг аврахгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ сайн биелүүлэхийн тулд үнэнийг ойлгох нь хамгийн чухал). Бурханы үг яг зүрхийг минь хатгасан. Үнэнээс залхах нь Бурханыг илт эсэргүүцэж, Бурхантай илт дайсагнасан явдал юм. Би Төгс Хүчит Бурханд итгэдэг гэж хэлж, Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, Түүний илчилсэн үнэнийг идэж ууж, цуглаан бүр дээр Бурханы үгийг нөхөрлөж, ах, эгч нарт номлож байсан ч үйлдэж, амьдарч байсан арга зам минь Бурханы үгтэй нийцээгүй, Бурханы шаардлагыг дагаагүй, харин ч би үнэнээс залхсан байжээ. Яаж ингэж үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж болох юм бэ? Итгэгчийн аврагдах цорын ганц зам бол үнэнийг хүлээн авах. Гэтэл би Бурханы илэрхийлсэн үнэнийг хайрлаагүй. Сэтгэлийнхээ гүнд Бурханыг эсэргүүцсэн. Үнэнээс залхдаг тэр сатанлаг зан чанар намайг сүйрүүлж болох байсан. Тэр үед л би үнэнээс залхах зан чанар үнэхээр аймшигтай, энэ нь авралын эмзэг цэг гэдгийг харсан. Тэгээд би Бурханы өмнө очин гэмшиж, “Бурхан минь! Би үнэнээс залхаж, нийтлэл бичих, үнэнийг эрэлхийлэхээр оролдоход анхаарахгүй байна, Та үнэнээс залхдаг зан чанарыг жигшдэгийг би одоо ойлголоо. Би гэмшиж, үнэнийг сайн эрэлхийлмээр байна, намайг залж чиглүүлээч” гэлээ.

Дараа нь би Бурханы үгээс дахиад уншсан. “Хэрвээ чи зүрх сэтгэлдээ үнэнийг үнэхээр хайрладаг ч хэв чанар жаахан муутай, мэдлэг ухаангүй, бага зэрэг мунхаг бол; заримдаа алдаа гаргадаг ч ёрын мууг хийх санаа зорилгогүй, ердөө л хэдхэн мунхаг зүйл хийсэн бол; үнэний талаарх Бурханы нөхөрлөлийг сонсохыг зүрх сэтгэлдээ хүсдэг, зүрх сэтгэлдээ үнэнийг хүсэмжилдэг бол; үнэнд болон Бурханы үгэнд хандаж байгаа хандлага чинь чин сэтгэлийн, хүсэмжилсэн байдаг бөгөөд Бурханы үгийг нандигнан, дээдэлж чаддаг бол энэ нь хангалттай. Бурхан ийм хүмүүст дуртай. Заримдаа чи бага зэрэг мунхаг байж магадгүй ч Бурхан чамд дуртай хэвээр байдаг. Бурхан үнэнийг хүсэмжилдэг зүрх сэтгэлийг чинь хайрладаг, үнэнд ханддаг чин сэтгэлийн хандлагыг чинь хайрладаг. Тиймээс Бурхан чамд өршөөнгүй хандаж, үргэлж ивээл үзүүлж байдаг. Тэр хэв чанар муутай, мунхаг байдлыг чинь боддоггүй, гэм бурууг чинь ч боддоггүй. Чи үнэнд чин сэтгэлээсээ, ирмүүн хандлагаар ханддаг, чин үнэнч зүрх сэтгэлтэй учраас Бурхан зүрх сэтгэл, хандлагыг чинь чухалчилж, чамд үргэлж өршөөнгүй хандаж, Ариун Сүнс чам дээр ажиллах бөгөөд чамд аврагдах найдвар бий(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ сайн биелүүлэхийн тулд үнэнийг ойлгох нь хамгийн чухал). Бурханы үг намайг сэрээж, хэрэгжүүлтийн замыг өгсөн. Сэтгэл цэлмэж, чөлөөлөгдөх шиг санагдсан. Бурхан хүмүүсийн муу хэв чанар, мэдлэггүй байдлыг тоодоггүй, үнэний төлөө цангаж, үнэнд чин сэтгэлээсээ ханддаг л бол тэд Бурханы өршөөлийг хүртэнэ. Дундаж хэв чанартай хэр нь Бурханы үгээр цангадаг, ямар нэг зүйл тохиолдоход үнэнийг анхааралтай тунгаан бодож, эрж хайдаг ах, эгч нар байдгийг би анзаарсан. Бурханы үгэнд чин сэтгэлээсээ хандсанаар тэд Бурханы өршөөл, удирдамжийг авч, эцэст нь Бурханыг гэрчлэх үнэхээр сэтгэл хөдөлгөм туршлагын нийтлэл бичиж чаддаг. Бурханд итгээд удаагүй байгаа зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ ямар ч бэрхшээлтэй тулгарсан зугталгүй, Бурханы захиралт, зохицуулалтад захирагдаж, Бурханд найдан үнэнийг эрж хайж, бэрхшээлийг даван туулаад эцэст нь сэтгэл хөдөлгөм гэрчлэл хийдэг. Зарим шинэ итгэгч завхрал харуулах үедээ үнэнийг эрж хайн ажиллаж, Бурханы үгийг уншиж, өөрсдийгөө эргэцүүлж, үнэхээр бодит, жинхэнэ ойлголтыг хуваалцдаг. Хүн хэр удаан Бурханд итгэсэн, мэдлэггүй, хэв чанар муутай байна уу гэдгийг Бурхан хайхардаггүй, харин үнэнийг эрэлхийлдэг, үнэнийг хайрладаг эсэх, үнэнээр цангаж, Бурханы үгэнд чин сэтгэлээсээ ханддаг эсэхийг л хайхардаг. Хэв чанар муутай байх нь үхлийн аюул биш. Гол нь үнэнийг хайрладаг сэтгэлтэй эсэх, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг эсэх юм. Бурхан итгэмжит, шударга бөгөөд хүний хэв чанар сайн, муу эсэхийг анхаардаггүй. Үнэнээр цангаж, үнэний төлөө шамдаж, мэддэг зүйлээ хэрэгжүүлдэг л бол бид Ариун Сүнсний гэгээрлийг олж авч, ойлголт, мэдлэг ухаан маань сайжирна. Би хэв чанартаа муутайдаа баригдаж, эсвэл нийтлэл бичихээс зайлсхийх шалтаг олох ёсгүй. Тэгээд би Бурханы үгийг жинхэнээсээ идэж, ууж, туулж, Бурханыг гэрчлэхийн тулд туршлагаа нийтлэл болгохыг хүссэн.

Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь надад Бурханы хүслийг тодорхой ойлгуулсан юм. “Үнэнийг хүлээн авч, эрэлхийлэхээс илүү авралд хүрэх жинхэнэ, бодит зам гэж үгүй. Үнэнийг олж авч чадахгүй бол Бурханд итгэх итгэл чинь хий хоосон байдаг. Байнга хоосон сургаалын дэмий үг хэлж, уриа лоозон давтаж, сүрхий сонсогдох зүйл хэлж, дүрэм дагаад, үнэнийг хэрэгжүүлэхэд хэзээ ч анхаардаггүй хүмүүс хэчнээн олон жил итгэлээ ч юу ч олж авдаггүй. Ямар хүмүүс юм олж авдаг вэ? Үүргээ чин сэтгэлээсээ биелүүлдэг, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг, Бурханы даалгасан зүйлийг өөрсдийн үүрэг даалгавар гэж үздэг, Бурханы төлөө зарлагадахад бүхий л амьдралаа баяртайяа зарцуулдаг, өөрсдийнхөө төлөө явуулга хийдэггүй, бат ул суурьтай, Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагадаг хүмүүс. Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа үнэний зарчмыг ойлгож чаддаг бөгөөд бүх зүйлийг сайн хийхээр шаргуу хичээдэг нь Бурханд гэрчлэл хийх үр дүнд хүрч, Бурханы хүслийг хангах боломжийг олгодог. Тэд үүргээ гүйцэтгэж байгаад бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд залбирч, Бурханы хүслийг ойлгох гэж хичээдэг бөгөөд Бурханаас ирдэг зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг, хийдэг юм бүхэндээ үнэнийг эрж хайж, хэрэгжүүлдэг. Тэд уриа лоозон давтаж, сүрхий сонсогдох зүйл хэлэлгүй, ул суурьтайгаар аливааг хийж, зарчмыг нягт нямбай дагахад л анхаардаг. Тэд хийдэг бүх зүйлдээ шаргуу хичээж, бүх зүйлийг ойлгох гэж шаргуу оролддог бөгөөд олон асуудал дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Үүнийхээ дараа мэдлэг, ойлголттой болоод, сургамж авч, үнэхээр ямар нэг зүйл олж авч чаддаг. Мөн тэд буруу бодолтой юм уу эндүү ташаа байдалтай байх үедээ үүнийгээ шийдвэрлэхээр Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаг; ямар ч үнэнийг ойлголоо гэсэн зүрх сэтгэлдээ туршлагажиж, өөрсдийн туршлага, гэрчлэлийн тухай ярьж чаддаг. Ийм хүмүүс эцэстээ үнэнийг олж авдаг. Цэвдэг сэтгэлтэй өнөөх хүмүүс үнэнийг яаж хэрэгжүүлэх талаар хэзээ ч боддоггүй. Тэд хүчин чармайлт гаргаж, аливааг хийж, өөрсдийгөө гайхуулж, онгироход л анхаардаг болохоос үнэнийг яаж хэрэгжүүлэх вэ гэж хэзээ ч эрж хайдаггүй болохоор үнэнийг олж авахад хэцүү байдаг. Бодоод үз дээ, ямар хүмүүс үнэний бодит байдал руу орж чаддаг вэ? (Ул суурьтай, прагматик, аливаад зүрх сэтгэлээ зориулдаг хүмүүс.) Ул суурьтай, аливаад зүрх сэтгэлээ зориулдаг, зүрх сэтгэлтэй хүмүүс: тийм хүмүүс бодит байдалд болон үйлдэхдээ үнэний зарчмыг хэрэглэхэд илүү их анхаарал хандуулдаг. Бас бүх зүйл дээр бодитой байдалд анхаарал хандуулдаг, прагматик байдаг, эерэг зүйлс, үнэн, бодит зүйлсэд дуртай байдаг. Ийм хүмүүс эцэстээ үнэнийг ойлгож, олж авдаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах нь хамгийн чухал). Бурханы үгээс би үнэнийг эрэлхийлдэг хүмүүс Бурханы үгийг анхаарч, байнга тунгаан бодож, хэрэгжүүлдгийг мэдэж авсан. Тэд үнэнийг эрж хайж, эргэн тойрны хүмүүс, юмс, үйл явдлаас сургамж авч, туршлагаасаа ашиг тус хүртэж чаддаг. Нийтлэл бичих нь Бурханы өмнө очиж, Бурханы үгийг тунгаан бодож, үнэнийг эрж хайхад түлхэх сайн арга, энэ бол Бурханы хүсэл юм. Бурханы хүслийг ойлгомогцоо би ачаа үүрч, нийтлэл бичих урам зориг орж, Бурханы сэтгэлийг тайвшруулахын тулд тэр үүргийг гүйцэтгэх ёстой гэж санагдсан. Гэрчлэлийн нийтлэл бичих нь бүр олон хүнд тус болж чадна. Энэ нь утга учиртай, үнэ цэнтэй зүйл, бас миний хариуцлага.

Дараа нь би өдөр бүр хийх ажлаа төлөвлөж, яаралтай байдлаас нь хамааран аль асуудалыг хэзээ шийдэхээ тодорхойлж эхлэн, цаг зав гарах бүрд Бурханы үгийг идэж ууж, нийтлэл дээр ажилласан. Анх бичиж эхлэх үедээ би нэг зүйлийн талаар л тайлбарлан бичиж, Бурханы үгийн талаарх ойлголтоо тодорхой бичиж чадахгүй, нэлээд өнгөц бичиж байсан. Тэр үед би бууж өгч, бичихээ болихыг хүсэж, Бурханы үгийг дахин тунгаан бодохыг хүсэхгүй байлаа. Тэгээд Бурханд залбирч, “Бурхан минь! Би бууж өгмөөргүй байна. Таны үгийг тунгаан бодож, одоохондоо мэдэхийнхээ хэрээр бичиж, цаашид туршлага нэмэгдэхийн хэрээр үргэлжлүүлэн бичмээр байна. Би завхарсан зан чанараараа амьдармааргүй байна. Таныг гэрчлэхийн тулд надад хийсэн Таны ажлын талаар бичмээр байна” гэлээ. Залбирсны дараа би маш их тайвширсан. Тайвшраад өөрийнхөө байдал, Бурханы үгийн талаар бодох үедээ би өөрт байгаа гэгээрлийг бичиж чадсан. Тиймээс цаг гарах үед би Бурханы үгийн талаар бодож, ойлголтоо бичиж, бичиж дууссаныхаа дараа зарим нэг ойлгомжгүй хэсгийг чадах чинээгээрээ засварлаж, бичих тусам улам тодорхой ойлголттой болж, өөрийнхөө байдлыг илүү сайн харж, бас үнэний талаар бүр ч бодитой ойлголттой болж, ингэж хэрэгжүүлээд үнэхээр сэтгэл хангалуун байсан. Энэ туршлага надад үнэнийг эрэлхийлэхийн чухлыг ойлгуулсан. Бид бүх зүйл дээр үнэнийг нухацтай эрж хайж, өөрийгөө эргэцүүлж, таньж мэдэж, Бурханы үгийг хэрэгжүүлэх ёстой, тэгснээр ашиг тус хүртэж чадна. Хувийн гэрчлэлээ бичиж, үнэнийг эрэлхийлж, амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх нь маш чухал.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би хариуцлагаас айхаа больсон

Чөн Нүө, Хятад улс 2020 оны 11 сарын нэгэн өдөр удирдагч манай багийн цуглаанд оролцоод, цуглаан дууссаны дараа хянан засварлах ажлыг...

Leave a Reply