Бялдууч хүн байхын үнэнийг би харсан

2021-11-18

Нүли, Хятад

Би найз нөхөд, гэр бүл, хөршүүдтэйгээ харилцах хувийн харилцаагаа хадгалахын тулд маш их хүчин чармайлт гаргадаг байлаа. Хэнийг ч миний талаар базаахгүй үг бүү хэлээсэй гэсэндээ би бараг юм болгоныг тэвчиж, хүмүүсийн хүслээр болдог байв. Би хэнтэй ч, хэзээ ч маргалдаж байгаагүй. Хэн нэгэнд асуудал байгааг харсан ч, юу ч хэлдэггүй байв. Яваандаа хүн болгон намайг сайн хүн гэж бодох болсон. Би амьдралын энэ гүн ухааныг итгэгч болсныхоо дараа ч гэсэн, ажил хэрэг, бусадтай харилцах харилцаандаа хэрэгжүүлсээр байсан юм. Итгэлээ олж аваад удаагүй байхдаа би манай бүлгийн цуглааныг хариуцаж байсан Тянь ахыг үргэлж эелдгээр ярьдаг бөгөөд Бурханы үгийн нөхөрлөл нь гэгээрэл өгөхүйц байдгийг анзаарсан. Надад ямар нэг зүйл тохиолдох юм уу бэрхшээл гарах бүрд би асуудлаа шийдүүлэхэд туслуулахаар ахыг эрж очих дуртай байсан бөгөөд ах надтай нөхөрлөхдөө үргэлж туйлын тэвчээртэй ханддаг байв. Бид маш нийцтэй байсан. Хэдэн жилийн дараа, бид хоёр хоёулаа чуулганы удирдагчаар сонгогдсон бөгөөд түүнтэй хамт үүрэг гүйцэтгэх боломж гарсанд би сэтгэл догдлон байлаа. Гэвч хэсэг хугацааны дараа би, Тянь ахыг үүрэгтээ үнэндээ ачаа үүрдэггүй болохыг, ах эгч нар сөрөг, сул дорой болох үед ах ердөө л оромдсон болж, зарим нэг энгийн нөхөрлөл хуваалцдаг болохыг анзаарав. Энэ нь үр дүнтэй байх эсэх нь түүнд үнэндээ хамаагүй байлаа. Би “Ах үүрэгтээ хайхрамжгүй хандаж байгаа бус уу? Энэ нь ах эгч нарын амийн оролтыг удаашруулах нь гарцаагүй. Би түүнтэй нөхөрлөх хэрэгтэй. Гэхдээ бас, тэр энэ үүргийг надаас удаан хийж байгаа, энэ ажилд тэр тодорхой хэмжээний туршлагатай. Би удирдагчийн үүргийг дөнгөж л хийж эхэлж байна. Хэрэв би түүнд та ажилдаа ачаа үүрэхгүй байна гэж хэлбэл тэр намайг юу гэж бодох билээ?” гэж бодов. “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” гэж ярьдаг шүү дээ. Тэгээд харилцаагаа хэвээр нь хадгалахын тулд би ахтай асуудлыг нь зөөлрүүлэн зүгээр л ярилцсан юм.

Нэг цуглааны үеэр, хэдэн ах эгч нар асуудлыг нь шийдэхэд биднийг туслах байх гэсэндээ сайн мэдээг хуваалцах үеэр тулгарсан бэрхшээлүүдийнхээ талаар хөндөж ярив. Би Тянь ахтай хамтдаа очъё гэж ярьсан боловч, ах сайн мэдээний ажил миний сайн мэдэх зүйл биш гэсэн шалтаг хэлээд явахыг хүссэнгүй. Ах эгч нар маань үүргийнхээ явцад бэрхшээлтэй тулгараад байна, тиймээс тэдэнд туслахын тулд бид өөрсдийнхөө чадах бүхнийг хийх ёстой, бид өөрсдийн дур сонирхолд л үндэслэн үүргээ гүйцэтгэж болохгүй хэмээн би ахтай нөхөрлөсөн. Ах хариуд нь үг дугараагүй болохоор би түүнийг дуугүйхэн зөвшөөрч байна гэж бодсон юм. Хачирхалтай нь маргааш нь тэр бүр ирсэн ч үгүй. Би ахад бага зэрэг урам хугарсан—ах чуулганы удирдагч хүн байж, ах эгч нарын асуудлыг шийдвэрлэхэд тусламжийн гараа сунгахгүй байгаа нь хариуцлагагүй хэрэг бус уу? Энэ талаар түүнтэй ярилцах хэрэгтэй гэдгээ би мэдэж байлаа.

Цуглаан дуусмагц би Тянь ахтай ярилцахаар явсан бөгөөд очих замынхаа турш ахтай хэрхэн нөхөрлөх талаар бодож явав. Харин гэрт нь очиход ах надтай үнэхээр халуун дулаан, найрсаг хандсанд би бага зэрэг дуугаа хурааж эхлэлээ. “Тянь ах нүүр дүүрэн инээмсэглээд л надад цай хүртэл хийж өглөө. Би ахад үүнийг яаж хэлэх билээ? Ахыг үүрэгтээ хариуцлагагүй байна, аюултай байдалд байна гэж хэлбэл түүнд үнэхээр ичгэвтэр санагдах бус уу? ‘Инээмсэглэж буй хүний өмнөөс гар бүү далай’ гэж хэлдэг шүү дээ. Бид үргэлж гайхалтай нийцтэй байж ирсэн. Хэрвээ харилцаагаа эвдчихвэл цаашид яаж хамтран ажиллах билээ? Бид цаг үргэлж л уулзалддаг болохоор үнэхээр тавгүй санагдах болно!” гэж надад бодогдлоо. Би ахад туйлын эелдгээр “Бид үүрэгтээ ачаа үүрэх сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Хувийн дур сонирхол дээрээ тулгуурлан аливааг хийгээд байж болохгүй” гэж хэлэв. Ахыг толгой гудайлгаад үг хэлэхгүй болохоор нь надад дахиж юм хэлэх эвгүй санагдлаа. Чуулганы удирдагчаар ажиллаж эхлээд удаач үгүй байгаа, бас чуулганы ажлыг хараахан сайн мэдэхгүй байгаа тухайгаа би бодов. Түүний тусламж хэрэгтэй зүйл надад олон байсан бөгөөд “Эргэж уулзах нүүртэй бай” гэж хуучны үгэнд хэлдэг шиг би түүнд хэт хатуурхаж болохгүй мэт санагдсан болохоор дахиж юм хэлсэнгүй.

Дараагаар нь удирдагч нараас зурвас ирж цуглааны талаар бидэнд мэдэгдсэн тул Тянь ах бид хоёр дор бүрнээ хэд хэдэн ах эгч нарт мэдэгдэхээр шийдэв. Дараа өдөр нь таарахдаа би ахаас мэдээг дуулгасан эсэхийг асуухад, ах огт тоомжиргүйгээр өөр зүйл хийгээд завгүй байсан болохоор энэ тухай мартчихжээ гэж хэллээ. Түүний ямар хайхрамжгүй байгааг хараад би ахыг зэмлэхгүй байж чадсангүй. Би “Үүргээ ийм байдлаар хийж байгаа чинь хариуцлагагүй хэрэг бөгөөд энэ нь чуулганы ажлыг удаашруулж мэднэ” гэв. Ахыг баргар царай гаргаснаа, түлхүүрээ шүүрч аваад, яваад өгөхөд би их гайхсан. Түүний дургүйцлийг хараад бидний харилцааг бүрмөсөн эвдэх байх гэж айсандаа дахиж юу ч хэлж зүрхэлсэнгүй.

Тянь ахыг үүрэгтээ ямар ч ачаа үүрдэггүй, хайхрамжгүй болохыг нь, байнга л юмсыг удаашруулж, асуудал тулгарах үед түүнд өөрийн талаарх мэдлэг дутагддаг болохыг нь би харсан. Бусад хүн асуудлынх нь талаар түүнтэй нөхөрлөж, хэлэх үед ах хүлээж авдаггүй байлаа. Энэ бүхэн ахыг үнэнийг хүлээн авч, бодитой ажил хийж чаддаггүй хуурамч удирдагч болохыг нь харуулж байгаа бус уу? Хэрэв тэр удирдагчийн суудалдаа байсаар байвал энэ нь чуулганы ажлыг саатуулах болно—удирдагч нарт түүний асуудлын талаар мэдэгдэх хэрэгтэйгээ би мэдэж байлаа. Гэхдээ би, удирдагч нар энэ бүхний талаар олж мэдээд ахыг засаж, харьцах нь гарцаагүй, ах магадгүй байр сууриа алдах байх даа гэж бодлоо. Өөрийг нь мэдээлсэн хүн намайг гэдгийг олж мэдвэл Тянь ах намайг зүрх сэтгэлгүй, хуучин андаасаа урвалаа гэх байх. Дараа нь би ахын царайг яаж харах билээ? Энэ бодол намайг юу хийх вэ гэдэгтээ итгэлгүй болголоо. Нэлээд их бодсоныхоо дараа эцэст нь би ахыг мэдээлэхээ азнахаар шийдэв. Би ахын асуудлыг дөнгөж илчилчхээд байна—магадгүй ах асуудлаа эргэцүүлж ойлгоод, дараа нь гэмших биз. Ах олон жил итгэгч байсан, бас өмнө нь үүрэгтээ нэлээд хариуцлагатай ханддаг байсан. Тийм болохоор би нөхцөл байдлыг дахиад хэдэн өдөр ажиглаж, хэрэв ах өөрчлөгдөхгүй хэвээр байвал тэр үед нь мэдээлье гэж шийдэв.

Дараахан нь, бидэнд хүн чанар сайтай, элсэгч болох магадлалтай нэг хүн гарч ирсэн бөгөөд тэр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж үзэх сонирхолтой байсан ч хэдхэн өдрийн дараа ажлаар хотоос гарах шаардлагатай байлаа. Бид аль болох хурдан хэн нэгнийг явуулж түүнтэй сайн мэдээг хуваалцах хэрэгтэй байв. Ярилцаад бид Тянь ахыг явуулахаар шийдсэн юм. Гэтэл ах санамсаргүйгээр цагийг нь хольж хутгаад, очих ёстой байсан өдрөө очоогүй байв. Үүнийг олж мэдээд би үнэхээр их уурласан. Би түүнд хэд хэдэн удаа сануулсан байхад тэр огт өөрчлөгдөөгүйн дээр энэ удаад тэр үнэхээр чухал зүйлийг баллалаа. Тянь ах үүргээ аргацаасаар нэлээд удсан, бас тэр хариуцлагаа ухамсарладаггүйг сайн мэдэж байсан хэр нь би ердөө харилцаандаа л анхаарал хандуулж байжээ гэсэн бодол надад төрсөн юм. Би ахыг гомдоохоос айсандаа удирдагч нарт түүний асуудлыг хэлээгүй. Энэ нь чуулганы ажлыг ахин дахин саатуулжээ. Би мууг үйлдэж байсан бус уу? Ингэж бодоод сэтгэлээр унаж, өөрийгөө зэмлэх сэтгэлд автсан юм.

Тэр орой нь би Бурханд залбирч, өөрийн асуудлыг ойлгоход намайг залж чиглүүлээч хэмээн гуйлаа. Дараа нь харин би үүнийг Бурханы үгээс уншив: “Ихэнх хүн үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхийг хүсдэг боловч ихэнхдээ тэдэнд ердөө ийм шийдвэр, хүсэл байдгаас биш, тэдний дотор үнэний амь байдаггүй. Тийм ч учраас ёрын муу хүчтэй тулгарах юм уу хорон муу хүмүүс ёрын муу үйл хийж байгаатай тулгарвал, эсвэл хуурамч удирдагчид болон антихристүүд зарчмыг зөрчсөн арга барилаар аливааг хийж, улмаар Бурханы гэрийн ажилд хохирол учруулж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлож байгаатай таарвал тэд өндийн босоод, санал бодлоо хэлэх зориггүй болдог. Зориггүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хулчгар, санаа бодлоо илэрхийлж чаддаггүй гэсэн үг үү? Эсвэл бүрэн дүүрэн ойлгодоггүй учраас үнэнийг хэлэх итгэлгүй байдаг гэсэн үг үү? Аль нь ч биш; чамайг хэдэн янзын завхарсан зан чанар хянаж байна л гэсэн үг юм. Эдгээр зан чанарын нэг нь заль мэх билээ. ‘Хэрэв би үнэнийг хэлчихвэл энэ нь надад ямар ашигтай вэ? Хэрэв үнэнийг хэлээд хэн нэгний дургүйг хүргэвэл бид ирээдүйд яаж эвтэй байх вэ?’ хэмээн чи юун түрүүнд өөрийгөө боддог. Энэ зальтай сэтгэлгээ мөн байгаа биз? Энэ нь зальтай зан чанарын үр дагавар биш гэж үү? Өөр нэг зүйл нь аминчхан, олиггүй зан чанар юм. ‘Бурханы гэрийн ашиг сонирхолд гарсан хохирол надад ямар хамаатай юм бэ? Яагаад би хайхрах ёстой юм бэ? Энэ надад ямар ч хамаагүй. Үүнийг харж, өрнөж байгааг нь харлаа ч би юу ч хийх хэрэггүй. Энэ миний хариуцлага биш—би удирдагч биш’ гэж чи боддог. Дотоод ухамсраас чинь урган гарсан мэт, зүрх сэтгэлд чинь тогтмол байр суурь эзэлдэг мэт ийм зүйлс чиний дотор байдаг—эдгээр нь хүний завхарсан, сатанлаг зан чанар билээ. Эдгээр завхарсан зан чанар чиний бодлыг хянаж, гар хөлийг чинь хүлж, амыг чинь хянадаг. Зүрх сэтгэлдээ нэг юм хэлэхийг хүсэх үед үг аман дээр чинь очлоо ч үүнийгээ чи хэлдэггүй. Аль эсвэл хэллээ гэхэд үг чинь тойруу байж, булзах зай үлдээдэг—чи тийм ч тодорхой ярьдаггүй. Бусад нь чамайг сонссоныхоо дараа юу ч мэдэрдэггүй бөгөөд чиний хэлсэн үг асуудал шийдвэрлээгүй байдаг. ‘За, би хэлчихлээ. Миний мөс чанар тайвширлаа. Би хариуцлагаа биелүүллээ’ гэж чи дотроо боддог. Үнэндээ чи хэлэх ёстой бүхнээ хэлээгүй, хэлсэн зүйл чинь ямар ч үр нөлөө үзүүлээгүй бөгөөд Бурханы гэрийн ажилд учирсан хохирол тэр хэвээрээ байгааг зүрх сэтгэлдээ мэддэг. Чи хариуцлагаа биелүүлээгүй, гэсэн атлаа хариуцлагаа биелүүлсэн, эсвэл болж байгаа зүйл чамд тодорхойгүй байсан гэж хэлдэг. Тэгэхээр чи завхарсан сатанлаг зан чанартаа бүрэн хянуулдаг бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Яг л Бурхан надтай нүүр нүүрээ харан зогсоод намайг шүүж, илчилж байгаа юм шиг, Бурханы үг нэг бүр намайг аянга мэт цохилоо. Надад үнэхээр гэмтэй санагдсан. Тянь ахыг үүрэгтээ ачаа үүрдэггүй бөгөөд энэ нь чуулганы ажлыг саатуулж байгааг тодорхой харсан хэр нь, би ахтай харилцах харилцаагаа хамгаалахын тулд зүгээр л сайн залуугийн дүрд тоглож, нүдээ аниад өнгөрсөн. Ахын асуудлыг хэлэх жоохон зориг орсон боловч тэр үед ч гэсэн, би ухарч няцан, түүний үйлдлийн мөн чанар, хор хөнөөлт үр дагаврын талаар ярьж зүрхлээгүй. Тэгээд үнэнийг хэрэгжүүлж байна гэж би өөрийгөө хуурсан. Бурханы гэрийн ажилд хуурамч удирдагчийн учруулж болох хор хөнөөлийг харсан ч өөрийгөө хамгаалахын төлөө би ахыг илчилж, мэдээлээгүй. Хүнийг гомдоосноос Бурханыг гомдоохыг би илүүд үзжээ. Ийм үйлдэл гаргаснаараа би хуурамч удирдагчийн талд зогсож, түүнтэй хамт шавар шавхайд нь зууралдан, чуулганы ажлыг саатуулаад, Сатаны аялдан дагалдагч болжээ. Бурханы хувьд энэ нь жигшүүртэй, эгдүүцмээр хэрэг байсан. Бурхан үнэнийг нөхөрлөж, ах эгч нарын асуудлыг шийдвэрлэж, чуулганы ажлыг хамгаална гэж найдсандаа намайг өргөж, чуулганы удирдагчийн үүргийг авах боломж олгосон. Гэтэл харин би хувийн харилцаагаа л хамгаалаад, хуурамч удирдагчийг чуулганы ажилд саад хийж байхад аяыг нь дагаж суусан. Миний үүрэгт тэр чигээрээ сэтгэл дутагдаж байгааг би олж харав. Үнэнийг хэрэгжүүлж чадаагүйгээр үл барам би бүр гэм бурууг үйлджээ. Бурханы уйгагүй зүтгэлийг би үнэхээр хөсөрдүүллээ. Эцэст нь нэг юм би, бялдууч хүн бол үнэндээ сайн хүн биш, харин аминч, заль мэхтэй хүн юм гэдгийг харав. Үүнийг ухамсарлаад би үнэхээр их хямарсан бөгөөд өөрөө өөртөө аймшигтай санагдаж байв. Цаашид бялдууч нэгэн байж болохгүй гэдгээ мэдэж байсан ч би үнэнийг хэрэгжүүлж, Тянь ахыг бодитой ажил хийгээгүйнх нь төлөө илчлэх хэрэгтэй байв. Удирдагч нарт ахын тухай үнэнийг хэлж, түүнийг хаацайлахаа болих хэрэгтэй байлаа.

Тэр оройдоо би удирдагч нарт Тянь ахын гүйцэтгэлийн талаар бичсэн юм. Захиагаа дуусгасны дараа миний санаа үнэхээр амарч, амар тайвныг мэдэрсэн, бас эцэст нь нэг юм би шударга ёсыг ухамсарлаж эхлэн, өмнөх шигээ өөдгүй, жигшүүртэй нэгэн биш болсон мэт санагдав. Яг л Бурханы ийн хэлдэг шиг: “Хэрвээ чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чадвал хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Дараа өдөр нь Тянь ахтай уулзахдаа би түүнтэй нөхөрлөж, түүний үүргийн асуудлуудыг задлан шинжилж, тийм хайхрамжгүй, хааш яаш хандахын төрөлх чанар, үр дагаврын талаар ярив. Миний ярихыг сонссоныхоо дараа ах өөрт нь асуудал байгаа гэдгийг үнэхээр ч хүлээлээ. Удирдагч маань хожим нь ахын гүйцэтгэлийн ерөнхий байдалд үндэслэн түүнийг ямар ч бодитой ажил хийгээгүй бөгөөд хуурамч удирдагч байжээ хэмээн тодорхойлж, ахыг чөлөөлсөн. Ах албан тушаалаа алдсан ч гэсэн, чуулганы ажилд түүний учруулсан хохиролд би хариуцлага үүрэх нь гарцаагүй байв. Би өөртөө дахиж хэзээ ч бялдууч нэгэн байхгүй, чуулганы ажлын замд хөндөлсөхгүй гэж амласан юм.

Удалгүй би чуулганы удирдагч болсон Ли ахтай хамт ажиллаж эхэллээ. Бид нөхөрлөл хуваалцаж, ажлынхаа явцад тулгарсан асуудал бүрийг хэлэлцэж, намайг муухан байдалтай байхад тэр нөхөрлөлөөр надад тусалсан. Бид маш сайхан нийцтэй байв. Гэвч хэсэг хугацааны дараа, Ли ах үүрэгтээ бодит ажил хийдэггүй болох нь илэрхий боллоо. Ах цуглааны үеэр зүгээр л оромдсон болоод, ах эгч нарын бодит амьдралын бэрхшээлүүдийг шийдвэрлэхгүй байв. Ли ах тийм ч хариуцлагатай биш тул түүнтэй нөхөрлөх хэрэгтэй гэсэн бодол надад төрсөн юм. Нэлээд хугацааны дараа би ахад үнэхээр асуудлыг нь сөхөж хэлж, үүргээ гүйцэтгэж байгаа байдлынх нь төрөлх чанар, үр дагаврыг илчилсэн юм.

Хэсэг хугацаа өнгөрсөн ч гэсэн, Ли ах үүрэгтээ хандах хандлагаа засахгүй л байгааг, бас дээр нь үргэлж л нэр төр, байр суурийн араас хөөцөлдөж байдгийг би анзаарав. Ажилдаа ямар ч амжилт гаргахгүй, бас бусдын хүндлэлийг хүлээхгүй болохоороо ах сөрөг болж, чуулганы ажилд ямар ч анхаарал хандуулахгүй байлаа. Би ах дээр очиж дахин нөхөрлөөд, үүргийнхээ сэдлийг эргэцүүлж, ойлгохыг хичээгээч гэж гуйв. Тухайн үедээ тэр эрэлхийллийнх нь харах өнцөг ташаа байгааг хүлээн зөвшөөрсөн боловч дараа нь байдал нь огт өөрчлөгдсөнгүй. Тэр энэ үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байвал чуулганы ажилд хор хөнөөл учруулна гэдгийг би ухаараад удирдагч нарт мэдэгдэхээр шийдсэн юм. Гэхдээ үзгээ бариад, захиагаа бичихэд бэлэн болсон даруйдаа би “Хэрэв удирдагч нар Ли ахын зан авирын талаар олж мэдэх юм бол тэд зарчмын дагуу үйлдэж, ахыг чөлөөлөх нь гарцаагүй. Ли ах нэр төрөө ихэд үнэлдэг—чөлөөлөгдчихвөл ах надад хорсохгүй гэж үү? Намайг үүргээ гүйцэтгэж эхэлж байхад ах надтай үргэлж нөхөрлөл хуваалцаж, тусалдаг байсан, тийм болохоор одоо би түүний асуудлыг мэдээлэх юм бол намайг зүрх сэтгэлгүй гэж бодох бус уу? Дараа нь би ахын царайг яаж харах билээ?” гэж бодов. Тэгснээ би өөрийгөө дахиад л бялдууч хүн болох гэж байгааг, Бурханы гэрийн ажлыг хамгаалахгүй байгаагаа ухамсарласан юм. Үүндээ бага зэрэг гэмтэй санагдсан тул би даруйхан ингэж залбирав: “Бурхан минь, би Ли ахын асуудлыг хараад мэдээлэхийг хүссэн боловч ахын дургүйг хүргэхээс айж байна. Би үнэнийг сайн мэдэж байгаа хэр нь хэрэгжүүлж чадахгүй байна. Энэ бол Бурханы гэрийн ажлыг хамгаалж байгаа хэрэг биш. Өө Бурхан минь, өөрийгөө танин мэдэхэд намайг залж чиглүүлээч, тэгснээр би гэмшиж, өөрчлөгдөж чадна”.

Залбирсныхаа дараа би Бурханы үгээс үүнийг уншив: “Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг… Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм… Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”).

Бурханы үгээр дамжуулан өөрийнхөө бялдууч байдлыг хэтэрхий аминч, ой гутам, шударга бус, зальхай зан авираас минь үндэстэй гэдгийг ойлгож чадсан юм. Ашиг сонирхлоо би үргэлж бүхний түрүүнд тавьдаг. Би “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”, “Ярихаасаа өмнө бод, ярихдаа биеэ барь”, “Бусдыг хэзээ ч бүү нүүрэн дээр нь алгад, дутагдлынх нь төлөө бүү загна” зэрэг амь зуух сатанлаг хууль дүрэм, харах өнцгийн дагуу амьдарч байж. Хэнтэй ч харьцаж байсан, бусад хүн намайг хайрлана, тэд надад дуртай байх болно гэж бодоод бусдын асуудлын талаар би ам нээдэггүй байсан. Алхам бүртээ л би бусадтай харилцах харилцаагаа хамгаалж байв; бусдын нүдэн дэх дүр төрхөө хамгаалдаг байсан. Хийж байгаа бүхэнд минь өөрийн минь сэдэл, өө сэв, Сатаны зальхай явуулга ч мөн адил холилдсон байжээ. Тянь ахыг үүрэгтээ ямар ч хариуцлагын мэдрэмжгүй, чуулганы ажилд ахин дахин саад хийж, удаашруулж байсныг мэдэж байсан хэдий ч, би түүнийг гомдоохоос айж, төрүүлсэн сэтгэгдлээ хадгалах найдвар тээсэндээ асуудлыг нь нарийвчлан ярьж, удирдагч нарт мэдүүлээгүй. Энэ нь чуулганы ажлыг хохироосон. Тэгээд саяхан, Ли ахыг үүрэгтээ зөвхөн нэр төр, байр суурь хөөцөлдөхөд анхаарч, чуулганы ажилд ямар ч хариуцлага хүлээхгүй байгааг би харсан. Бас түүнд үнэндээ өөрийнх нь талаар ямар ч бодитой ойлголт байхгүй, энэ албан тушаалд сайн тохирохгүй, тиймээс би Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд тэр даруй удирдагч нарт хэлэх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан. Гэсэн ч, түүнийг надад эгдүүцэх байх, өөрийн минь ашиг сонирхол, нэр төр хугарах байх гэж санаа зовсон болохоор би дахин бялдууч нэгний дүрд тоглохыг хүссэн. Алхам бүртээ л амьдралын сатанлаг гүн ухаанаар амьдарч, чуулганы ажлыг огтхон харгалзаж үзэлгүй, ашиг сонирхол, нэр төрөө бүхнээс дээгүүр тавьж байгаагаа би ухамсарласан. Би үнэхээр аминч, ой гутам байж. Энэ бүх зүйл тэр чигтээ би амьдралын сатанлаг гүн ухаанд үндэслэн бялдууч нэгэн болж амьдарснаас болсон гэдгийг би харсан билээ.

Хүн болгонтой эе эвтэй байж, хэний ч дургүйг хүргэхгүй байх нь намайг сайн хүн болгоно гэж би боддог байсан. Харин бодит байдал надад, бялдууч хүн хэдийгээр хэнийг ч гомдоохгүй байгаа мэт харагддаг ч, хэн нэгэн завхарсан зан чанар дотроо амьдарч, Сатанд хорлогдон, чуулганы ашиг сонирхолд хор хөнөөл учруулж байгааг хараад тэд зөвхөн хувийн ашиг сонирхол, хувийн харилцаагаа хамгаалахад л санаа тавьдаг гэдгийг харуулсан. Ах эгч нарт тусалж, дэмжлэг үзүүлж, чуулганы ажлыг хамгаалахын тулд тэд үнэний талд зогсож чаддаггүй. Бялдууч хүн шударга, бусдыг ойлгодог сайн хүн мэт харагдаж болох ч энэ нь бүгд өнгөн тал нь юм. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд зөвхөн ашиг сонирхлоо л бодож байдаг. Тэд чуулганы ажилд хор хөнөөл учирч, ах эгч нарын амийн явц саатаж байхад ч тоосон шинжгүй хараагүй царайлж байдаг. Тэд бусдыг хохироон байж өөрийн ашиг хонжоог эрж байдаг. Энд хүн чанар хаана байна вэ? Тэд зальжин, ов мэхтэй, дотуур тамиртай, ой гутам хоёр нүүртэн гэдэг нь тун тодорхой байна. Үүнийг ухамсарлаад надад маш ичгэвтэр санагдсан. Бурханаас ирсэн бүхнийг эдэлж байсан мөртөө асуудалтай тулгарах үедээ би бялдууч нэгэн болж Сатаны талд зогссон. Ингэж үүргээ гүйцэтгэнэ гэж байх уу? Би дайсанд талж засаж, өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдаж байж. Би Сатаны гар хөлийн нэг болж, чуулганы ажилд саад хийж, мууг үйлдэн, Бурханыг эсэргүүцэж байж!

Энэ ухаарал надад үнэхээр аймшигтай байлаа. Тэр даруйд би Бурханы өмнө ийн залбирахаар ирэв: “Бурхан минь, би маш их мууг үйлджээ. Би аль эрт таны шийтгэлийг хүртвэл зохих байсан ч, Та надад үүргээ гүйцэтгэх боломж олгосоор байсан. Таны өршөөлд би туйлаас талархаж байна. Өө Бурхан минь, би гэмшихийг хүсэж байна. Намайг залж чиглүүлж, хөтлөөч, тэгвэл би хэрэгжүүлэлтийн замыг олж чадна”.

Харин дараа нь би үүнийг Бурханы үгээс уншив: “Үнэн зүрх сэтгэлийг чинь эзэмдэж, амь чинь болсон үед, дараа нь чи ямар нэг идэвхгүй, сөрөг, эсвэл муу зүйл гарч ирэхийг харах үед зүрх сэтгэлийн чинь хариу үйлдэл огт өөр байдаг. Эхлээд чамд буруушаах, тавгүй байдал мэдрэгддэг, араас нь шууд ийм мэдрэмж төрнө: ‘Би зүгээр гар хумхиж, нүдээ аниад өнгөрч болохгүй. Босож зогсоод, ярих хэрэгтэй, босож зогсоод хариуцлага үүрэх хэрэгтэй’. Дараа нь чи өндийн босож, тэдгээрийг илчилж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах, Бурханы ажлыг тасалдахаас урьдчилан сэргийлэхээр мэрийж, эдгээр муу үйл хэргийг зогсоож чадна. Чамд зөвхөн энэ эр зориг, шийдэмгий байдал бий болж, мөн чи асуудлыг бүрэн ойлгох чадвартай болоод зогсохгүй бас Бурханы ажил болон Түүний гэрийн ашиг сонирхлын төлөө үүрэх ёстой хариуцлагаа ч гэсэн биелүүлэх бөгөөд тийнхүү үүрэг чинь биелэгдэх болно. Яаж биелэгдэх вэ гэж үү? Үнэн чамд үр нөлөөгөө үзүүлж, амь чинь болсноор биелэгдэнэ(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). “Чуулганд Намайг гэрчлэхдээ бат зогсож, үнэнийг баримтал; зөв нь зөв, буруу нь буруу. Хар цагааныг бүү хольж хутга. Чи Сатантай дайтах бөгөөд дахин хэзээ ч босохгүй болтол нь үүнийг бүрэн ялах ёстой. Миний гэрчлэлийг хамгаалахын тулд чи бүхнээ өгөх ёстой. Энэ нь үйлдлүүдийн чинь зорилго байх болно—үүнийг бүү март(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Бурханы үгийг уншсан нь үүргийнхээ явцад би Бурханы хүсэлд санаа тавьж, чуулганы ашиг сонирхлыг үргэлж нэгдүгээрт тавих ёстой гэдгийг ойлгоход минь тусалсан. Үнэний зарчмыг зөрчсөн зүйлийг илрүүлэх л юм бол, нялуун зангаасаа болж харилцаагаа хаацайлж, хувийн ашиг сонирхлоо хамгаалж болохгүй, харин оронд нь сөрөг зүйлсийг ил болгож, аливааг зарчимд нийцүүлэн үйлдэж, Бурханы гэрийн ажлыг хамгаалах зүрх зоригтой байх хэрэгтэй. Үүрэг, хариуцлагаа биелүүлэх цорын ганц зам бол энэ. Ли ах чуулганы удирдагч байсан болохоор, хэрэв би түүний үүргээ гүйцэтгэж байгаа байдлаас асуудал олж харчхаад ил гаргаж хэлэхгүй бол, энэ нь Бурханы гэрийн ажлыг хохироогоод зогсохгүй Ли ахад ч гэсэн хор хөнөөлтэй. Дараа нь ах намайг юу гэж бодох, эсвэл надад яаж хандахаас үл хамааран би үнэнийг баримталж, түүний асуудлыг мэдээлэх ёстой гэдгээ би мэдэж байсан юм. Намайг яг өнөө захиагаа бичихээр бэлдэж байтал удирдагч нар бидэнтэй цуглаан зохион байгуулав. Тэр цуглааны үеэр би Ли ахын гүйцэтгэлийн талаар бүгдийг хуваалцлаа. Удирдагч нар дараа өдөр нь тэр бүгдийг нягталсныхаа дараа, Ли ах бодитой ажил хийж чадаагүйг баталгаажуулж, ах үүргээсээ чөлөөлөгдөв. Үүнийг хийснээр миний сэтгэл үнэхээр амарч, амар тайван боллоо.

Би өөрийгөө өмнө нь огт мэддэггүй байжээ. Би үргэлж бүх зүйл дээр сатанлаг гүн ухаанаар амьдардаг бялдууч нэгэн байсан. Бусадтай харилцах харилцаандаа алдаа гаргаж, харилцаагаа эвдэхээс айсандаа би өөрийн ашиг сонирхлыг хамгаалж байв. Бусдыг буруу үйлдэл гаргасныг мэдсэн ч, би дуугүй байсан. Би үнэний зарчмыг баримталж чадаагүй бөгөөд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалаагүй. Би ямар ч эрхэм чанар, ёс журамгүй амьдарч иржээ. Аминч хүслээ орхиж, үүрэгтээ Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй байж, зарчмыг баримтлан, Бурханы гэрийн ажлыг хамгаалснаар, би одоо туйлын амар амгаланг мэдэрч байна. Хүний төрхтэй амьдрах цорын ганц зам нь энэ гэж надад санагдана. Бурханы авралд би маш их талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хуурамч удирдагчийн ухаарал

Ян Фан, Хятад 2019 онд би удирдагчийн үүргээ биелүүлж эхэлсэн. Үүнийг Бурханы өргөмжлөл гэж мэдээд, үүргээ сайн биелүүлнэ гэж өөртөө...

Leave a Reply