Атаархах сэтгэлгүй уужуу амьсгал

2021-11-18

Аньжин, Хятад

2017 оны 1 дүгээр сард би чуулган дотор усалгааны үүрэг авсан юм. Энэ үүрэг дээр дадлагажих боломж гарсанд би Бурханд маш их талархаж, анхааралтай, сайн хийнэ гэж шийдсэн байлаа. Хэсэг хугацааны дараа ах эгч нарт зөв байр байдалтай болоход нь туслах, эсвэл цуглаан дээр тэдэнтэй нөхөрлөхийн аль аль тал дээр би тодорхой үр дүнд хүрсэн юм. Ах эгч, чуулганы удирдагч нар маань бүгд намайг өндрөөр үнэлж, би өөрийгөө үнэхээр сайн байгаа гэж бодон, ихэд сэтгэл хангалуун болж эхэллээ.

Зургаадугаар сард чуулганы удирдагч нар маань Вэньжин эгчийг энэ үүрэг дээр надтай хамт ажиллуулахаар зохицуулж, эгчид хэрэгтэй үед нь тусалж байгаарай гэж надаас гуйсанд би баяртайгаар зөвшөөрөв. Хамт ажиллаж эхлээд би, Вэньжин эгч үнэнийг эрэлхийлдэг бөгөөд хэв чанар, үг яриа нь нэлээд дажгүй болохыг олж мэдсэн юм. Үүнийг хараад түүнээс бага зэрэг болгоомжлох боллоо. Би: “Дахиад бага зэрэг дадлагажчих юм бол эгч намайг давах нь. Ах эгч нар маань түүнийг хүндэлж эхлэх нь гарцаагүй, удирдагч нар түүний авьяасыг хөгжүүлэхэд улам их цаг зарцуулж, тэгээд цаашид хэн ч намайг хүндлэхээ болино” гэж бодож эхэлсэн юм. Гэтэл миний айж байсан зүйл эцэст нь тохиолдов. Нэг өдөр цуглааны дараа би өөрийн болон Вэньжин эгчийн бичсэн туршлагын гэрчлэлийг чуулганы удирдагчид өгөхөөр очлоо. Тэдгээрийг уншсаныхаа дараа чуулганы удирдагч инээмсэглээд “Вэньжин эгчийн гэрчлэлийн нийтлэл муугүй шүү. Эндээс бодит туршлага харагдаж байна, бас тэр маш сайхан бичдэг юм байна” гэлээ. Вэньжин эгчийг ийнхүү магтахыг сонсоход надад үнэхээр тааламжгүй санагдсан. Би дотроо: “Вэньжин эгч хэв чанар сайтай нь үнэн. Гэхдээ би ажилдаа эгчээс илүү олон асуудал шийдвэрлэсэн. Энэ тал дээр түүнээс давуу хэвээрээ л байгаа. Би шаргуу ажиллах хэрэгтэй болох нь—намайг гүйцэж түрүүлэхийг би эгчид зөвшөөрч чадахгүй, эс бөгөөс эндэх байр сууриа алдана” гэж бодов.

Хэдэн өдрийн дараа Вэньжин эгч өөр нэгэн туршлагын гэрчлэл бичсэн юм. Манай чуулганы удирдагч гэрчлэлийг уншчихаад Вэньжин эгчийн хэв чанар, нийтлэлдээ бичсэн эерэг байдлыг нь дахиад л магтаж, харин намайг өөрийнх дээрээ илүү их цаг зарцуулаарай гэж хүсэв. Энэ үгэнд миний дотор арзганаж, би удирдагчийг буруутгаж эхлэн, ийнхүү бодлоо: “Та үргэлж л Вэньжин эгчийн хэв чанар хэчнээн гайхалтай тухай ярьж байх юм. Тэр надаас бүх зүйлээрээ илүү юм гэж үү? Вэньжин эгчид цөөхөн хэдэн цуглааны газар л очих шаардлага гардаг болохоор эдгээр нийтлэлийг бичих хангалттай цаг завтай байдаг. Хэрэв би чуулганы ажил хийгээд тун завгүй байгаагүй сэн бол надад ч бас нийтлэл бичих зөндөө их чөлөөт цаг гарах байсан.” Эгчийг магтаж байхыг сонссоор залхсан тул би чуулганы удирдагчид шулуухан: “Би ч бас бичиж чадна” гэж хэлэв. Долоо хоногийн дараа, өөр нэг чуулганы удирдагч Вэньжин эгчийн туршлагын гэрчлэлүүдийг амьдралд илүү ойр байна гэж магтан, түүнийг илүү их бичээрэй гэж урамшуулсан мөртөө надаас түүн шиг идэвх санаачилгатай бичихийг бас хүсэв. Би үнэхээр их бухимдсан—эгч энд удаагүй хэр нь аль хэдийн хоёр туршлагын гэрчлэл биччихсэн, чуулганы удирдагч нарт магтуулж байлаа. Би энэ үүргийг нэлээд удаан гүйцэтгэж байгаа ч ганцханыг бичсэн—чуулганы удирдагч нар намайг юу гэж бодох билээ? Тэд намайг цагаа зохицуулж чаддаггүй, гэрчлэлээ бичихийн тулд зовох юм уу төлөөс төлөх хүсэлгүй байна гэж хэлэх бус уу? Вэньжин эгчийн дээд зэргийн хэв чанар намайг аль хэдийн харуулчхаад байхад одоо тэр эдгээр нийтлэлийг бичиж чадсан болохоор удирдагч нар түүнийг надаас дээр гэж бодох нь гарцаагүй. Хэрэв эгч үргэлжлүүлээд бичээд байх юм бол би бүр л дор болж харагдах биш үү? Миний хийх ёстой зүйл бол эгчийг завгүй байлгах арга олох, тэгвэл эгчид тэр нийтлэлүүдээ бичих цаг гарахгүй, тэгээд удирдагчдын нүдэнд бид хоёр хоорондоо тийм ч их ялгаатай харагдахгүй гэж би шийдэв. Чуулган дахь байр сууриа хадгалж үлдэхийн тулд би эгчийн ачааллыг нэмж эхлэн, нөхөрлөлийн цуглааны хэд хэдэн бүлгийг даалгав. Үүний дараа эгч өдөр ирэх тусам хэчнээн завгүй болж байгааг хараад би хариуцлагынх нь заримыг буцааж авахаар санал болгоё гэж бодлоо. Гэхдээ би дотроо: “Хэрэв та ийм завгүй байхгүй бол өнөө нийтлэлүүдээ бичих цагтай болчихно. Таныг завгүй байлгасан нь дээр” гэж бодсон юм. Нэг орой би эгчийг нийтлэл бичээд сууж байхыг харлаа, тэгээд ширүүн дуугаар, хариуцаж авсан бүх бүлгийнх нь ажлын нарийн ширийнийг асууж шалгаасаар цөөн хэдэн шинэ итгэгчийн асуудал шийдэгдээгүй байгааг олж мэдэв. Би эгчийг үүрэгтэй анхаарахгүй байна гэж зэмлэсэн. Намайг загнаж дууссаны дараа эгч зүгээр л толгойгоо гудайлгаад, юу ч хэлсэнгүй.

Сарын дараа чуулганы удирдагч, Вэньжин эгч хариуцаж авсан бүлгүүд дээрээ нэг л амжилтгүй байгаа бөгөөд одоо хүртэл зарим асуудлыг шийдвэрлэж чадаагүй байгааг хараад, надаас юу болоод байгааг асуулаа. Би дотроо: “Та түүнийг их өндрөөр үнэлсэн, харин одоо үүрэгтээ их ахиц дэвшил гаргаагүйг нь мэдээд өндрөөр үнэлэхээ болино доо!” гэж бодлоо. Гэтэл хачирхалтай нь, түүнд бүр ч их туслахыг надаас хүсэв! Үүнийг нь би маш их эсэргүүцэж байлаа. “Та ганцхан Вэньжин эгчийг л харах юм. Түүний хэв чанар минийхээс дээр. Хэрэв би түүнд тусалсаар байх юм бол эгч сүүлдээ намайг орлох болно” гэж бодоод, шалтаг тоочиж эхэлсэн боловч чуулганы удирдагч миний байр байдлыг олоод харчхав. Тэрээр аминч, өөдгүй байдлыг минь илчилж, намайг Бурханы гэрийн ажлыг баримтлахгүй байна гэлээ. Бас Вэньжин эгч хэв чанар сайтай, дадлагажуулбал зохилтой нэгэн, би түүнтэй нөхөрлөж, түүнд илүү их туслах хэрэгтэй, зөвхөн өөрийн байр суурь, нэр хүндийг бодоод байж болохгүй гэж хэллээ. Дараа нь би өөрийгөө хүчлэн Вэньжин эгчээс үүргээ гүйцэтгэхэд нь ямар нэг бэрхшээл байгаа эсэхийг асуусан юм. Би эгчийг дарамтад орж, надтай нээлттэй ярилцахыг хүсэхгүй байгааг харж байлаа. Энэ нь надад өөрийгөө эргэцүүлэх шалтгаан болох ёстой байсан ч би эгчид дургүйцэж, дотроо: “Би түүнд туслахыг оролдсон боловч тэр юу ч хэлэхийг хүссэнгүй” гэж бодлоо. Миний сүнс бага багаар улам харанхуйлж байв. Чуулганы ажлыг хэлэлцэх үед, тулгараад байгаа хэд хэдэн илэрхий асуудалд би хайхрамжгүй хандах болов. Эгчийг харах тусам, байгаа байдал нь дургүйг минь улам их хүргэж байлаа. Нэг өдөр би алдаа гаргаж байгааг нь хараад уурлаж, түүнийг хатуу зэмлэн, “Бид энэ асуудлыг аль хэдийн ярилцсан байхад та үүнийг шийдвэрлээгүй л байна. Та тэр нийтлэлүүдээ бичихдээ үргэлж анхааралтай ханддаг—үүргээ гүйцэтгэж байхдаа тэгж чаддаггүй чинь харамсалтай хэрэг!” гэж хэлэв. Үүний дараа Вэньжин эгч миний зүгээс ихээхэн дарамт шахалтыг мэдэрч, дахиж гэрчлэл бичиж зүрхэлсэнгүй. Би түүнийг шархлуулснаа мэдэж байсан ч яаж ч чадаагүй—би хүсээгүй хэр нь үргэлж л эгчид уурлачхаад байдаг байв. Би ч бас зүрх сэтгэлдээ зовж байсан болохоор энэ байр байдлаас гаргаж өгөөч хэмээн Бурханд залбирсан юм.

Маргааш нь цуглааны үеэр Вэньжин эгч өөрийгөө асар их дутагдалтай болохоор энэ үүргийг гүйцэтгэхэд тэнцэхгүй, тиймээс өмнө нь гүйцэтгэж байсан үүргээ буцаад хийхийг хүсэж байгаагаа хэллээ. Үүнийг сонссон даруйдаа би: “Энэ бүхэн миний учруулсан шаналлаас болсон уу? Хэрэв тийм бол би үнэхээр муу юм хийжээ” гэж бодлоо. Би бага зэрэг цочирдож, айсан юм. Эгчээс энэ бүхний цаадах шалтгааныг асууж, түүнд туслахын тулд Бурханы хүслийн талаар нөхөрлөлөө. Нөхөрлөсний дараа эгчийн байдал маш их дээрдэж, ашгүй энэ үүргээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэв. Яг тэр үед чуулганы удирдагч ирлээ. Намайг Вэньжин эгчийг нухчин дарж, Вэньжин эгч надтай үргэлжлүүлэн ажиллахыг хүсээгүй тухай олж мэдмэгцээ удирдагч надтай ширүүхэн харьцав. Тэрээр: “Чи яагаад түүнийг буруу зүйл хийж байхыг харах үедээ тайвнаар нөхөрлөж чаддаггүй юм бэ? Оронд нь дүрсхийн уурлаж, түүнтэй муухай хандаж байдаг. Сүүлийн үед чиний үүргийн үр дүн мэдэгдэхүйц муу байна—чи чин сэтгэлээсээ өөрийгөө жоохон эргэцүүлэх хэрэгтэй” гэв. Түүний хэлсэн зүйл надад үнэхээр хүнд туссан. Би нулимс асгаруулан, дотроо хэлмэгдсэн мэт санагдаж, “Хэрэв сүүлийн үед ажил урагшгүй байсан бол зөвхөн надаас болсон хэрэг биш—яагаад зөвхөн надтай харьцаж байгаа юм бэ?” гэж эсэргүүцэж эхэллээ. Гэхдээ тэр үед би Бурханы энэ үгийг бодсон юм: “Хэрэв чи Бурханы захиралтад итгэдэг бол өдөр бүр тохиолддог сайн, муу аль ч зүйл санаандгүй тохиолдол биш гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; үнэн хэрэгтээ энэ бүгдийг Бурхан зохицуулдаг. Бурхан юуны төлөө эдгээр зүйлийг зохион байгуулдаг вэ? Дутагдлыг чинь илчилж, чамайг ил болгохын төлөө ингэдэг юм биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Харин чамайг төгс болгож, аврах нь эцсийн зорилго юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”). Энэ үнэн байв—Бурханы зөвшөөрлөөр л энэ бүх хүмүүс, үйл явдал, зүйлс надад тулгарч байлаа. Чуулганы удирдагч зориуд надад бэрхшээл учруулаад байгаа юм биш; би өөрөө ялзарсан зан чанартай болохоор л эргэцүүлж, шийдвэрлэх хэрэгтэй болсон хэрэг. Би шалтаг тоочиж, гомдоллохоо болих хэрэгтэй байлаа—дуулгавартай зүрх сэтгэлтэй байж, болж байгаа зүйлсийг хүлээн зөвшөөрөх ёстой байв. Ингэж бодох үед, тохиолдсон бүх зүйл намайг арай бага шаналгах шиг санагдав.

Тэр орой би унтаж чадсангүй. Орондоо хэвтээд, эргэж хөрвөөх зуур тэр өдөр тохиолдсон бүхэн толгойд минь кино мэт ахин дахин тоглогдож байлаа. Би өөрөөсөө: “Хэрэв Бурхан чуулганы удирдагчийг надтай харьцуулж, засуулахаар зохицуулсан юм бол энэ бүхнээс миний сурах ёстой зүйл юу юм бэ? Вэньжин эгчид би хэрхэн хандаж байв аа?” гэж асуусаар байв. Би эгчийг сайн хэв чанартай гэж мэдэж байсан ч эгчээс суралцахыг хичээгээгүй—харин ч эгчтэй өрсөлдөхийг хичээсэн. Тэрээр Бурханыг гэрчилсэн нийтлэл бичихийг хүссэн, харин би тэдгээр нийтлэлийг бичих урам зоригийг нь мохоохоор оролдсон. Би яаж ийм хорон муу зүйл хийж чадав аа? Энэ бүхний цаад санаа нь юу байв, бас тэр нь хаанаас ирэв?

Дараагийн өдөр нь сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн хэсгийг уншлаа: “Бусад хүн олны анхаарлыг булаах вий, өөрсдөөс нь давж, өөрсдийг нь үл ойшоогдож байх зуур нэр хүнд олох вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийгөө л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүргийг огт хайхардаггүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхол бус, өөрийнхөө ашиг сонирхлын талаар л боддог ийм хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи хэн нэгнийг санал болгож, тэр хүн чинь авьяастай нэгэн болж боловсрон, улмаар Бурханы гэрт бас нэгэн авьяастай хүнийг авчрах юм бол чи ажлаа сайн хийсэн байх бус уу? Үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой мөс чанар, эрүүл ухаан юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). “Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, харилцан бие биеэ хүйс тэмтрэх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ? Бурхан олон зуун мянган үг хэлсэн боловч хэн ч сэхээрээгүй. Хүмүүс гэр бүл, хөвгүүд, охид, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, хоосон нэр алдар, мөнгөний төлөө, бас хоол хүнс, хувцас хунар, махан биеийн төлөө үйлддэг, харин үйлдэл нь үнэхээр Бурханы төлөө байдаг хүн байна уу? Бурханы төлөө үйлддэг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ). Бурханы үгэнд хэлсэн бүхэн яг миний байр байдал байлаа. Би танигдаж, нэр хүндтэй болохын төлөө эгчтэйгээ өрсөлдөж байсан болж таарлаа. Би алдар нэр, байр суурийн төлөөх хүсэлдээ урхидуулаад, үүнээс өөрийгөө салгаж чадахгүй байж. Энэ үүрэг дээр Вэньжин эгчтэй хамт ажиллаж эхлээд, түүний сайн хэв чанар, туршлагын гэрчлэл бичих хүсэл эрмэлзлийг, бас чуулганы удирдагч нарт магтуулж байхыг нь харснаас хойш би түүнд атаархаж, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсаар ирсэн. Би өөрийгөө түүний эсрэг турхирсаар, оюун санаан дотроо түүнтэй нууцхан өрсөлдсөөр байжээ. Хэд хэдэн цуглааны бүлгийг хариуцуулснаар эгчид нийтлэлээ бичих цаг гарахаа больсон, мөн үүргээ гүйцэтгэхэд асуудалтай байх үед нь би эгчид туслаагүйгээр үл барам бүр загнасаар сүүлдээ эгч идэвхгүй болж, дарамтад орсон. Би эгчийг сайн хэв чанартай, дадлагажуулахад тохирох нэгэн гэдгийг, бас эгчид илүү их туслах хэрэгтэй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ би түүний чадваруудад атаархаж, хэнийг ч өөрөөсөө илүү гаргахыг хүсэхгүй байсан юм. Эгч надаас дээр гэдгийг анзаарах үедээ би атаархуу, өширхүү болсон. Өөрийн байр суурь, нэр төрийг хадгалахын тулд би эгчид туслаагүйгээр зогсохгүй, эгчийг дарангуйлж, нийтлэл бичих урам зоригийг нь үгүй хийхээр оролдсон. Би үнэхээр хорлонтой, жигшүүртэй байв. Бурхан намайг нигүүлсэж, надад усалгааны үүрэг гүйцэтгэхэд дадлагажих боломж олгосон. Бурханы хайрыг хариулахын төлөө би үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, харин ч Вэньжиний чадварт атаархаж, нэр хүнд, ашиг хонжооны төлөө түүнтэй өрсөлдсөн. Би өчүүхэн ч мөс чанар, эрүүл ухаангүй байж. Харуусал, өөрийгөө зэмлэх сэтгэлд автаад би Бурханд залбиран, энэхүү асуудлын эх сурвалжийг олоход намайг залж чиглүүлээч хэмээн Түүнээс гуйлаа.

Дараа нь би Бурханы үгийг уншив: “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үгийг тунгаан бодоод би алдар нэр, ашиг хонжоо бол биднийг хүлэхдээ Сатаны ашигладаг дөнгө, биднийг завхруулахдаа Сатаны ашигладаг хэрэгсэл гэдгийг ойлгосон юм. Миний амьдралын зорилго, үзэл санаа, харах өнцөг үргэлж буруу байсан учраас би алдар нэр, ашиг хонжооны дөнгө, хоригоос өөрийгөө чөлөөлж чадахгүй байжээ. Би Бурханы үгэнд үндэслэн, Түүний шаардлагын дагуу биеэ авч яваагүй—харин бидэнд Сатаны шингээсэн, “Өөрөө онцгойрох”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг”, “Хүн үргэлж үеийнхнээсээ илүү байхаар чармайх ёстой” гэх сатанлаг амьдралын дүрмийн дагуу аашилж байсан. Сургуульд байхдаа ч, нийгэмд ажиллаж байхдаа ч би алдар нэр, ашиг хонжоо олж авахын төлөө, нэгдүгээрт байж, олны дундаас онцгойрох санаархлынхаа төлөө өдөр шөнөгүй тэмцэж ирсэн. Бурханд итгэснийхээ дараа ч би нэр төр, байр суурийн боолчлол дунд амьдарсаар байжээ. Үүргээ гүйцэтгэх явцад ах эгч нараар магтуулж, өндрөөр үнэлэгдэж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөөх хүсэл минь биелж байх үед би олноос онцгойрсондоо баярлан хөөрч, маш аз жаргалтай байлаа. Гэхдээ Вэньжин эгч надаас илүү гэдгийг харангуутаа би түүний чадваруудад атаархах болсон. Түүнийг надаас илүү тодорч, миний байр суурьд заналхийлэх вий гэж айсандаа би Бурханы гэрийн ашиг сонирхол, эгчийн мэдрэмжийг бодож үзэлгүй, эгчийг нухчин дарж, дарангуйлахын тулд чадах бүхнээ хийсэн. Тэр мөчид би алдар нэр, ашиг хонжооны үнэнч зарц болж хувирснаа, тэдгээр зүйлийг олж авахын төлөө мөс чанар, эрүүл ухаанаа алдсанаа тодорхой харсан юм. Би дотуур тамиртай, хорлонтой болж, улам бүр аминч, муу санаатай болж байсан бөгөөд диавол Сатаны дүр төрхийг л амьдран харуулж байжээ. Алдар нэр, ашиг хонжоо, байр суурь нь үнэхээр Бурханыг эсэргүүцүүлж, Бурханаас урвуулахын тулд намайг завхруулж, урхидах Сатаны хэрэгсэл болжээ. Тэгээд би Бурханы гэрээс өмнө нь хөөгдөж байсан тэр антихристүүдийн тухай бодлоо: Тэд байр суурийг өөр юунаас ч илүү өндрөөр үнэлсэн. Байр суурийн төлөө ах эгч нараа гадуурхан дарангуйлж, хүмүүсийг хүссэнээрээ шийтгэж, хөөж байсан. Эцэст нь тэд бүх л төрлийн мууг үйлдээд, таягдан хаягдсан. Вэньжин эгчид яаж хандаж, яаж авирлаж байснаараа би антихристийн зан чанараа илчилсэн бөгөөд хэрэв Бурханы шүүлт, ариусгалтыг хүлээн авч, чин сэтгэлээсээ гэмшихгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт би ч бас тэдгээр антихристийн адил таягдан хаягдана гэдгээ мэдэж байлаа. Өөрийгөө аюултай байдалд байгаагаа, миний сүнсэн дэх харанхуй, үүрэг дэх бүтэлгүйтлүүд маань Бурханы хатуу шүүлт, сахилгажуулалт байсныг би харсан. Бурханы хүсэл бол би өөрийгөө эргэцүүлэн буцаж эргэх, хэтэрхий оройтохоосоо өмнө явж байсан буруу замаасаа гарах явдал байсан юм.

Тиймээс би Бурханд залбирч, намайг хэрэгжүүлэлтийн зам руу замчлахыг гуйсан. Дараа нь би үүнийг Бурханы үгээс уншив: “Бодоод үз: Эдгээр нөхцөл байдлын урхинд орохоос зайлсхийж, эдгээрээс өөрийгөө салгаж чаддаг байж, шаналгаа, хүлээсээс нь чөлөөлөгдөхийг хүсвэл хүн ямархуу өөрчлөлт гаргах ёстой вэ? Жинхэнээсээ сул, эрх чөлөөтэй байж чадахаасаа өмнө хүн юу олж авах ёстой вэ? Нэг талаар тэр аливааг нэвт харах ёстой: Алдар нэр, эд баялаг, байр суурь бол хүмүүсийг завхруулж, урхинд оруулж, хорлож, доройтуулахдаа Сатаны ашигладаг хэрэгсэл, арга барил юм. Онолын хувьд чи эхлээд үүний талаар тодорхой ойлголттой болох ёстой. Цаашлаад эдгээр зүйлийг тавьж явуулж, хойш нь тавьж сурах ёстой… Чи эдгээр зүйлийг орхиж, хойш тавьж, бусдыг санал болгож, тэдэнд онцгойрох боломж олгож сурах ёстой. Бусдаас онцгойрч, алдар суу хүртэх боломж олдмогц бүү тэмц, мөн завшааныг ашиглахаар бүү яар. Чи буулт хийж сурах ёстой, гэхдээ үүргийн биелэлтээ хойш тавих ёсгүй. Чимээгүйхэн далд байдлаар ажилладаг, үүргээ үнэнчээр биелүүлж байхдаа бусдад онгирдоггүй хүн бай. Чи нэр хүнд, байр сууриа орхих тусмаа, мөн ашиг сонирхлоо орхих тусмаа улам амар амгалан болж, зүрх сэтгэлд чинь улам их орон зай нээгдэж, байр байдал чинь улам сайжирна. Тэмцэлдэж, өрсөлдөх тусам байдал чинь улам хар бараан байх болно. Хэрэв чи үүнд итгэхгүй бол өөрөө оролдоод үз! Ийм байдлыг өөрчилж, эдгээр зүйлд хянуулахгүй байхыг хүсвэл эхлээд тэдгээрийг хойш тавьж, орхих ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). “Чиг үүрэг нь ижил биш. Нэг л бие байдаг. Дор бүрнээ үүргээ биелүүлж, дор бүрнээ өөрийн байрандаа чадлынхаа хэрээр хичээдэг, учир нь оч болгонд гэрлийн гялбаа байдаг ба амийн төлөвшлийг эрж хайдаг. Тийнхүү Би сэтгэл хангалуун байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 21-р бүлэг). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг харуулсан. Надад атаархуу бодол төрөх үед Бурханд залбирч, алдаа мадагтай санаа зорилгоо хаяж, хувийн ашиг сонирхлоо хөсөр хаян, Бурханы гэрийн ажлыг эн тэргүүнд тавиад, Бурханы хүслийг харгалзан үзэх ёстойг тэдгээр нь ойлгуулсан. Бид бүгдээрээ л өөр өөрийн давуу болон сул талуудтай байдаг—гэхдээ бид нэг нэгнийхээ давуу талаас суралцаж, сул талуудаа нөхөх нь Бурханы хүсэл юм, ингэснээр хүн болгон өөрсдийн байранд зогсож, зорилгоо чадлынхаа хэрээр биелүүлж чадна. Вэньжин эгч сайн хэв чанартай, үнэнийг эрэлхийлдэг нэгэн байсан. Бурханы гэр эгчийг надтай хамт ажиллуулахаар зохицуулсан шалтгаан бол намайг түүний чадварт атаархаж, чадвараа гайхуулахын тулд эгчтэй өрсөлдөөсэй гэсэндээ биш, харин эгчийн сайн талаас суралцаж, өөрийн сул талыг засаг гэсэндээ байжээ. Энэ нь намайг гэх Бурханы сайхан сэтгэл байв. Би өөрийн хандлагыг засах ёстой байлаа; Вэньжин эгч надаас дээр бөгөөд давуу талуудтай байсан, би бодит байдалтай нүүр тулж, өөрийн сул тал, дутагдлыг хүлээн зөвшөөрөх ёстой байв. Би эгчээсээ суралцах хэрэгтэй байлаа. Энэ үүргийг би хэсэг хугацааны турш хийж байгаа бөгөөд зарчмын хувьд илүү их ойлголттой. Тийм болохоор би эгчдээ юу чаддагаараа туслах хэрэгтэй, тэгвэл бид үүргээ хамтдаа эв эетэйгээр гүйцэтгэж чадах байв.

Хожим нь би Вэньжин эгч дээр очиж, өөрийн илчилж байсан завхралын тухай түүнд ам нээлээ. Би эгчээс уучлал гуйж, харин эгч надад сэтгэлээ нээж, энэ нөхцөл байдлаас юу суралцсанаа надтай нөхөрлөв. Эгч намайг тайтгаруулж, зоригжуулсан ба надад үнэхээр ичгэвтэр, буруутай санагдсан. Дараа нь эгчийг үүрэгтээ бэрхшээлтэй байгааг харах үедээ заримдаа би дотроо ингэж боддог байв: “Хэрэв би эгчид энэ асуудлыг шийдвэрлэхэд нь тусалбал удирдагч нар зөвхөн түүнийг л сайн ажиллаж байна гэж харна. Эгчид тусалсныг минь хэн ч мэдэхгүй. Онцгойрч, онгирох боломж зөвхөн түүнийх болох болно.” Үүнээс болоод би эгчид туслахдаа бага зэрэг дурамжхан байдаг байсан—гэхдээ дахиад л алдар нэр, ашиг хонжооны төлөө эгчтэй өрсөлдөхөөр хичээж байна гэдгээ даруй ухаараад, өөрийн сэдлийг зөв болгоход минь туслаач хэмээн Бурханд залбирч, эгчид очиж туслахаар санаачилга гаргадаг байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр миний байр байдал дээрдсэн. Зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг байсан тэр шаналал, гутралыг би мэдрэхээ больж, Вэньжин эгч бид хоёрын харилцаа хамаагүй илүү эв эетэй болсон юм. Вэньжин эгч байр байдлынхаа талаар, эсвэл олж авсан зүйлийнхээ тухай надтай нээлттэй нөхөрлөх болсон бөгөөд зүрх сэтгэл минь баяр жаргалаар дүүрч байлаа.

Энэ туршлагыг туулсан нь надад атаархал, хорлонтой хүн чанарынхаа жинхэнэ завхралыг танин мэдэх боломжийг олгосон юм. Энэ нь намайг өөрийгөө жигшихэд хүргэсний сацуу Бурханы зөвт зан чанарын тухай зарим нэг бодит ойлголттой болоход тусалсан билээ. Өөрийнхөө атаархлын дөнгө, хязгаарлалтаас хэрхэн мултрахыг сурахад энэ нь надад тусалсан бөгөөд Бурханы үг-үнэний дагуу биеэ авч явснаас үүдэлтэй амар тайван, тогтвортой байдлыг би мэдэрсэн. Энэ надад үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа хаяж, үүргээ сайн гүйцэтгэх хүсэл өгсөн. Бурханы авралд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply