Үнэнээс залхсанаа харсан минь

2022-07-25

Ли Шян, АНУ

Энэ оны эхээр, нэг өдөр би чуулганд дөнгөж элссэн шинэ хүн аль хэдийн хоёр цуглаан тасалсныг олж мэдээд бүлгийн удирдагчаас учрыг нь асуусан ч бүлгийн удирдагч хариулаагүй. Хожим нь, тэр шинээр ирэгч дахиад цуглаанд явдаг болсон тул би бүлгийн удирдагчаас шалтгааныг нь асуугаагүй. “Шинээр ирэгч цуглаанд хэвийн оролцож байгаа л бол болох нь тэр. Миний үүрэг одоо маш завгүй байна, нарийн ширийнийг нь хянахад маш их цаг, хүчин чармайлт орно. Завтай болохоороо энэ тухай дахиад асууя” гэж бодсон. Гэхдээ дараа нь үүнийгээ мартчихсан. Өөр нэг цуглаан дээр, энэ шинээр ирэгч дундаас нь явсныг би анзаараад, бүлгийн удирдагчаас яасныг нь асуусан ч надад бас л хариулаагүй, би энэ асуудлын учир шалтгааныг огт олж мэдээгүй. Бас, тэр шинээр ирэгч дээр очоод, ямар нэг байр байдал, бэрхшээл байгаа эсэхийг нь асуугаагүй. Хэсэг хугацааны дараа энэ шинээр ирэгч дараалаад хэдэн удаа цуглаанд оролцоогүйг би гэнэт анзаарч, тэр үед л санаа зовж эхлэн, тэр шинээр ирэгчтэй хурдхан холбоо барьсан ч надад хариу өгөөгүй. Тэр шинээр ирэгч чуулганыг орхих вий гэж санаа зовсон учраас би бүлгийн удирдагчтай холбогдож, тэр шинээр ирэгчтэй холбоо барьж чадах уу гэж асуусан ч бүлгийн удирдагч надад, “Энэ шинээр ирэгч найз болох хүсэлтийг минь огт зөвшөөрөөгүй болохоор би холбоо барьж чадахгүй” гэсэн. Би бага зэрэг харамссан. Энийг арай эрт шалгасан бол засаж залруулах арга зам бодож олох байсан ч одоо хэтэрхий оройтсон. Хяналт тавиагүй нь миний алдаа байсан. Төд удалгүй түүний нөхцөл байдлыг илүү их мэдэж авна гэж найдан би тэр шинээр ирэгчтэй чатласан чатаа уншиж үзэв. Тэгтэл мэндчилгээний хэдхэн үг хэлснийхээ дараа би энэ шинээр ирэгчтэй өөр юу ч ярилцаагүй болж таарсан. Би түүний талаар юу ч мэдэж аваагүй. Энэ шинээр ирэгчийг буцаан авчрах найдлага бага гэдгийг би ухаарсан. Аргацааснаас минь болоод л ийм юм тохиолдсон. Гэхдээ тэр үед би энэ асуудал дээр өөрийгөө нухацтай эргэцүүлээгүй. Хальтхан бодоод, бага зэрэг хайнга байснаа хүлээн зөвшөөрсөн, тэгээд л тэр.

Тун удалгүй зааварлагч надаас тэр шинээр ирэгчийн тухай лавлаж, яагаад чуулганыг орхисныг нь асуусан. Тэгэхэд би маш их сандарч, “Яана аа, би илчлэгдэх нь. Зааварлагч намайг үүргээ аргацаалаа, итгэл даасангүй гэх нь гарцаагүй. Намайг халбал яах юм бэ?” гэж бодсон. Мэдээж, зааварлагч нөгөө чатыг харсныхаа дараа миний асуудлыг хэлж өгч, хийсэн дүр үзүүлээд, шинээр ирэгчийн байдлыг тоосонгүй, олж мэдэхээр оролдсонгүй гэсэн. Үүнийг сонсоод би хурдхан өөрийгөө зөвтгөхөөр оролдож, “Тэр шинээр ирэгч миний мэндчилгээнд хариулаагүй болохоор яриагаа үргэлжлүүлж чадаагүй” гэхэд зааварлагч надтай харьцаж, “Та ярьж чадаагүй юм биш, харин тэр шинээр ирэгчийг огт тоогоогүй байна” гэлээ. Аргацааж байснаа хүлээн зөвшөөрвөл хариуцлага хүлээх ёстой болно гэж санаа зовсондоо би хурдхан тайлбарлаж, “Бүлгийн удирдагч тэр шинэ ирэгчийг голчлон хариуцаж байсан. Би удирдагчийг холбоотой байгаа байх гэж бодсон болохоор энэ шинээр ирэгчийн нөхцөл байдлыг цаг тухайд нь асуугаагүй. Бүлгийн удирдагчаас асуусан ч цаг тухайд нь хариулаагүй” гэсэн. Би тэр шинээр ирэгчид үнэхээр санаа тавьсан гэдгээ нотлохын тулд бүлгийн удирдагчид бичсэн мессежээ зааварлагчид харуулсан. Бас, цуглаанд ирэхгүй байгааг нь би л олж мэдсэн, цаг тухайд нь холбоо барих гэж оролдсон ч надад хариулаагүй гэдгийг нотлохын тулд би тэр шинээр ирэгч рүү бичсэн мессежээ ч удирдагчид үзүүлсэн. Тэр ч байтугай утсаар холбогдож чадаагүйн шалтгаан нь сайн мэдээ номлогч тэр шинээр ирэгчийн утасны дугаарыг өгөөгүй гэж хэлэх шалтаг ч олсон. Тэр үед би яаж хариуцлага хүлээхгүй байх талаар л бодож, олон объектив шалтгаан хэлээд, асуудал шалтгаантай, миний буруу биш байж, эсвэл ядаж л би ганцаараа буруутай биш, бурууг хуваалцах өөр хүмүүс байна гэж зааварлагч бодно гэж найдсан. Зааварлагч намайг асуудлаа хүлээн зөвшөөрөлгүй, хариуцлагаас бултсан гэж үзээд, надтай харьцаж, “Энэ шинээр ирэгч хэд хэдэн цуглаанд ирсэн нь үнэнийг хүсэн эрмэлздэгийг нь тодорхой харуулж байна, харин та түүний нөхцөл байдал, бэрхшээлийг цаг тухайд нь асуугаагүй, одоо утасны дугаар нь байгаагүй гээд хариуцлагаас бултаж байна. Энэ чинь жаахан үндэслэлгүй юм!” гэсэн. Зааварлагч миний асуудлыг тодорхой харсан тул хариуцлага хүлээхээс зайлсхийж чадахгүй гэдгээ би ухаарч, санаа зовж, “Зааварлагч намайг юу гэж бодох бол? Намайг бодитой ажил хийдэггүй гэх болов уу? Намайг халах болов уу?” гэж бодоод маш их түгшиж, тайвширч чадаагүй. Дараа нь би ийм зүйл болоход хүргэсэн бүх юмыг эргэн санаад, энэ хэрэг явдал дээр үнэнч шударга хүн байгаагүй, засалт, харьцалтыг хүлээн аваагүйгээ ухаарсан. Би харваас үүргээ гүйцэтгээгүй, аргацаасан боловч өөрийгөө зөвтгөхийн тулд заль мэх гаргаж, шалтаг тоочсоор байсан. Тэр ч бүү хэл, утасны дугаарыг нь өгөөгүй гээд сайн мэдээ номлогчийг буруутгаж, үүргээ аргацаасан гэдэг баримтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өөрийгөө эргэцүүлээгүй. Өөрийнхөө зан авирыг харахад тун эвгүй байсан. Хэдийгээр би Бурханы үгийг өдөр бүр уншдаг ч бодит орчин нөхцөл над дээр ирэх үед, харьцалт туулах үедээ завхарсан зан чанараараа амьдраад, үнэнийг хүлээн аваагүй. Миний завхрал хэтэрхий гүн гүнзгийг мэдэрч, өөрчлөгдөхөд хэцүү байна байх гэж шийдээд, бага зэрэг сөрөг болсон.

Дараа нь би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Үнэнийг эрэлхийлэх нь сайн дурын хэрэг; чи үнэнийг хайрладаг бол Ариун Сүнс ажиллана. Үнэнийг хайрлах хайрыг сууриа болгоод аливаа зүйл тохиолдоход өөрийгөө шинжилж, мэдэж, үнэний зарчмыг эрж хайж, эцэст нь тэдгээр зарчмын дагуу хэрэгжүүлж чаддаг болох гээд ийм дараалсан үйлдэл, оролт бүгд сайн дурынх; хэн ч чамайг үүнийг хий гэж хүчлээгүй, ганц ч нэмэлт нөхцөл байхгүй. Эдгээрийг хийгээд эцэст нь чиний олж авах зүйл бол үнэн бөгөөд орох зүйл чинь үнэний бодит байдал… Чиний шалтгаан юу ч бай, шалтгаан чинь хангалттай эсэх, олон нийтэд үнэмшилтэй байх эсэх нь хамаагүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй л бол эцсийн дүндээ Бурхан үнэнийг хэрэгжүүлээгүйд чинь үндэслэж чамд хандана. Чиний шалтгаан хүчингүй; Бурхан тэдгээрийг огт тоохгүй. Тэр тэдгээрийг ‘тоохгүй’ гэдэг нь юу гэсэн үг вэ? Шалтгааныг чинь Тэр тоохгүй гэсэн үг. Чи хэчнээн санаа зовниж, учирлахыг оролдлоо гээд Бурхан тооно гэж үү? Бурхан ийм хүнтэй ярилцана гэж үү? Тэр чамтай мэтгэлцэж, зөвшилцөнө гэж үү? Чамтай зөвлөлдөнө гэж үү? Хариулт нь юу вэ? Үгүй. Тэр огтхон ч тэгэхгүй. Шалтгаан чинь хэчнээн баттай байлаа ч хүчингүй. Хүмүүс Бурханы хүслийг буруугаар ойлгон, үнэнийг хэрэгжүүлээгүйнхээ төлөө элдэв янзын шалтаг, шалтгаан хэлж болно гэж бодох ёсгүй. Бурхан бүхий л орчин нөхцөл, тохиолдсон хэрэг явдал болгоноос үнэнийг эрж хайн, эцэст нь үнэний бодит байдалд орж, үнэнийг олж авахад чамайг хүргэнэ. Чамд зориулан Бурханы зохицуулсан тодорхой нөхцөл байдал, чамтай таарсан хүмүүс, үйл явдал, чиний байгаа орчин нөхцөл бол чухамдаа үнэнийг эрэлхийлэхдээ чиний сурах ёстой хичээл юм. Чи шийдэл олохын тулд Бурханд залбирч, үнэнийг эрж хайх хэрэгтэй. Хэрвээ чи үргэлж шалтаг хэлж, зайлсхийн, татгалзаж, эсэргүүцэхийг хичээдэг бол Бурхан чамаас татгалзах болно. Чи зөрүүд, хуншгүй байж, учирлаад нэмэргүй; Бурхан чамайг үл ойшооно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (1)”). Завхралаа шийдвэрлэж, үнэний бодит байдалд орох хэцүү биш гэдгийг би Бурханы үгээс харсан. Гол нь хүмүүс яаж сонгодог, үнэнийг эрж хайж, хэрэгжүүлдэг эсэх юм. Орчин ямар байх нь хамаагүй, засалт, харьцалт ч бай, эсвэл бүтэлгүйтэл, ухралт ч бай, хүмүүс өөрсдийгөө эргэцүүлж, үнэнийг идэвхтэйгээр эрж хайж чаддаг байх ёстой. Бага зэрэг ойлгомогцоо хэрэгжүүл, үнэний зарчимд үндэслэн үйлд. Ингэвэл чи өсөлт, өөрчлөлтийг харах болно. Гэхдээ засалт, харьцалт туулах үедээ чи үргэлж зайлсхийж, татгалзаж, шалтаг тоочдог бол үнэнийг олж авч чадахгүйгээр үл барам Бурханд гологдоно. Өөрийгөө эргээд харахад, би засалт, харьцалт туулах үедээ хүлээн авч, дуулгавартай дагаж, үнэнчээр буруугаа хүлээж, асуудлаа эргэцүүлээгүй, завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг идэвхтэйгээр эрж хайгаагүй. Харин ч сөрөг болж, эсэргүүцэж, миний хувьд өөрчлөгдөхөд дэндүү хэцүү гэж шийдээд, бодлогогүй загнаж, Бурханы бүрдүүлсэн орчныг голсон! Энэ нь үнэнийг хүлээн авах хандлага биш. Үүнийг ухаараад би сөрөг байдалд амьдарч, өөрийгөө хязгаарлахыг хүсээгүй, үнэнийг эрж хайж, асуудлаа шийдвэрлэхийг хүссэн.

Тэгээд, ихэвчлэн маш сайхан ярьдаг байж харьцалт туулах үедээ яагаад хүлээн авахгүй, сөрөг болж, эсэргүүцдэг юм бол? Энэ нь ямар зан чанар харуулж байна гэж эргэцүүлж, гайхширч эхэлсэн. Эрж хайж байгаад би Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан юм: “Диавол, Сатан, агуу улаан лууны үр сад гэдгээ хүлээн зөвшөөрч чадах, өөрийгөө мэдэх талаар тун сайхан ярьдаг хүмүүс байдаг ч завхарсан зан чанар харуулах үед нь хэн нэгэн өөрийг нь ил болгож, харьцаж, засах үед хамаг чадлаараа өөрийгөө зөвтгөж, үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй. Энд ямар асуудал байна вэ? Энд хүн бүрэн илчлэгддэг. Тэд өөрийгөө мэдэх тухай ярихдаа маш сайхан ярьдаг байж засалт, харьцалттай тулгарахдаа үнэнийг яагаад хүлээж авч чаддаггүй юм бэ? Энд л асуудал байна. Иймэрхүү зүйл тийм ч түгээмэл биш үү? Үүнийг ялган танихад амархан уу? Үнэндээ амархан. Өөрийгөө мэдэх талаар ярих үедээ диавол, Сатан гэдгээ хүлээн зөвшөөрдөг нэлээд хэдэн хүн байдаг боловч дараа нь гэмшиж, өөрчлөгддөггүй. Тэгвэл өөрийгөө мэдэх талаар ингэж ярих нь үнэн үү худал уу? Өөрийгөө чин сэтгэлээсээ мэдэж байна уу, эсвэл бусдыг мэхлэх гэсэн заль мэх үү? Хариулт нь илэрхий байна. Тиймээс хүн үнэхээр өөрийгөө мэддэг эсэхийг нь ялган танихын тулд ердөө тийм мэдлэгийн талаар ярихыг нь сонсох ёсгүй, харин засалт харьцалттай тулгарахдаа ямар хандлагатай байгааг, үнэнийг хүлээн авч чадах эсэхийг нь харах ёстой. Энэ л хамгийн чухал. Засалт, харьцалтыг хүлээж авдаггүй хэн боловч үнэнийг хүлээн авдаггүй, хүлээн авахаас татгалздаг мөн чанартай байдаг. Үнэнээс залхсан зан чанартай байдаг. Үүнд эргэлзэх зүйлгүй. Зарим хүн хэчнээн их завхрал харуулсан нь хамаагүй, бусад хүн өөрт нь харьцалт хийхийг зөвшөөрдөггүй. Хэн ч өөрт нь засалт, харьцалт хийж болохгүй. Тэд өөрийгөө мэдэх талаар ярихдаа сайн, юу ч хамаагүй хэлнэ, харин өөр хүн яаж ч бодитойгоор, баримттайгаар өөрийг нь ил болгож, шүүмжилж, харьцалт хийсэн бай, тэд үүнийг хүлээж авдаггүй. Харуулсан зан чанарынх нь ямар ч тал ил болсон, тэд маш гөжүүд бөгөөд өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүйгээр өөрсдийгөө аятайхнаар зөвтгөх гэж зүтгэдэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (1)”). “Үнэнээс залхаж байгаагийн гол илрэл нь үнэнийг сонсоод зэвүүцэх мэдрэмж төдий биш; үүнд мөн үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй байх багтана. Үнэнийг хэрэгжүүлэх цаг болоход тийм хүн ухарч няцаж, үнэн өөрт нь ямар ч хамаагүй байдаг. Зарим хүн цуглааны үеэр нөхөрлөхдөө маш идэвхтэй юм шиг байж, хоосон сургаалын үгсийг давтаж, бусдын сэтгэлийг татахын тулд сүрлэг үг хэлэх дуртай байдаг; энэ нь тэднийг сайхан харагдуулж, сайхан санагдуулж, тэд эцэс төгсгөлгүй үргэлжлүүлдэг. Бас өдөржин итгэлийн асуудлаар завгүй байдаг хүмүүс байна: Бурханаас хором ч холдож чадахгүй мэт Бурханы үгийг уншиж, залбирч, магтан дуу сонсож, тэмдэглэл хөтөлж байдаг. Үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол үүргээ гүйцэтгээд завгүй байдаг. Энэ хүмүүс тэгвэл үнэнийг үнэхээр хайрладаг уу? Тэдэнд үнэнээс залхдаг зан чанар байхгүй юу? Тэдний жинхэнэ байр байдлыг хэзээ харж болох вэ? (Үнэнийг хэрэгжүүлэх цаг болоход тэд хулгаж зайлсхийдэг, харьцалт, засалттай тулгарах үедээ хүлээж авахыг хүсдэггүй.) Энэ нь сонсдог зүйлээ ойлгодоггүйгээс болдог уу, эсвэл үнэнийг ойлгодоггүй учраас хүлээж авахыг хүсдэггүй юм уу? Аль нь ч биш. Тэд уг чанартаа захирагддаг, асуудал нь зан чанарын асуудал юм. Бурханы үг бол үнэн бөгөөд эерэг зүйл, үнэнийг хэрэгжүүлснээр зан чанараа өөрчилж, Бурханы хүслийг хангадаг хүн болж чадна гэдгийг тэд зүрх сэтгэлдээ тун сайн мэддэг ч зүгээр л үүнийг хүлээн авч, хэрэгжүүлдэггүй. Үнэнээс залхах гэдэг нь энэ юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Зан чанараа өөрчлөхийн тулд завхарсан зан чанарын зургаан талыг ойлгох ёстой”).

Хүмүүс үнэнээс залхах зан чанартайг би Бурханы үгээс харсан. Энэ нь үнэнийг хүлээн авахгүй, засалт, харьцалтыг хүлээн авахгүй, үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаагаар илэрдэг. Би өдөр бүр Бурханы үгийг уншиж, үүргээ биелүүлж, цуглааны үеэр Бурханы үгийн дагуу, өөрийгөө завхарсан зан чанартай, Сатанд харьяалагддаг, агуу улаан лууны үр сад гэх мэтийг хүлээн зөвшөөрч, гаднаа үнэнийг хүлээн авдаг мэт харагдаж байсан ч үүргээ аргацаасныхаа төлөө засалт, харьцалт туулах үедээ үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлдэг хүн огт биш гэдгээ, бас бүх юман дээр үнэнээс залхдаг зан чанар харуулсан гэдгээ ухаарсан юм. Усалгааны ажилчны хувьд үндсэн шаардлага нь хариуцлагатай, тэвчээртэй байх явдал гэдгийг би мэдэж байсан. Шинээр ирэгчид бол дөнгөж төрсөн нярайтай адил. Тэд үнэн замд үндэс сууриа тавиагүй, амь нь маш сул дорой байдаг. Хэрвээ тэд цуглаанд ирэхгүй бол тэднийг усалж, дэмжих арга замыг хурдхан олох ёстой. Би энэ зарчмуудыг ойлгож байсан ч хэрэгжүүлж, зовж, төлөөс төлөх цаг ирэхэд тэгэхийг хүсээгүй. Үнэнийг тодорхой мэдэж байсан ч хэрэгжүүлээгүй. Эргээд санахад, тэр шинээр ирэгчтэй хэдхэн удаа мэндэлснийг эс тооцвол би ямар ч усалгаа, дэмжлэг санал болгоогүй, цуглаанд тогтмол оролцохгүй байгааг нь олж мэдэх үедээ санаа зовж, яаж хурдан холбоо барих, яаж асуудал, бэрхшээлийг нь мэдэх талаар бодоогүй. Шинээр ирэгчийг услах эхний чухал үе шатанд хайхрамжгүй, хариуцлагагүй байснаас минь болж тэр эгч чуулганд явахаа больсон. Гэхдээ тэр үед ч гэсэн би өөрийгөө эргэцүүлээгүй. Зааварлагч асуудлыг минь хэлж өгөхөд би аргацааж байсандаа шалтаг тоочихоор бүх аргаар оролдож, бүлгийн удирдагч, сайн мэдээ номлогчид хариуцлагыг тохно гэж найдсан. Энэ нь яаж үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагах хандлага байх юм бэ? Би үнэнээс залхдаг зан чанарыг л харуулж байж!

Сүүлд нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан. “Засалт, харьцалт туулахад хүрдэг орчин нөхцөлийг үл харгалзан, үүнд хандах хамгийн чухал хандлага юу вэ? Нэгдүгээрт, хэн чамд ямар шалтгаанаар харьцалт хийж байгаа, энэ нь хатуу ширүүн байгаа эсэх, ямар үг хэрэглэх, дууны өнгө нь ямар байх нь хамаагүй, чи хүлээн авах ёстой. Тэгээд юуг буруу хийсэн, ямар завхарсан зан чанар харуулсан, үнэний зарчмын дагуу үйлдсэн эсэхээ танин мэдэх ёстой. Засалт, харьцалт туулж байхдаа юуны өмнө ийм хандлагатай байх ёстой. Антихристүүдэд ийм хандлага байдаг уу? Байдаггүй; эхнээсээ дуустал гаргадаг хандлага нь эсэргүүцэж, зэвүүцсэн хандлага байдаг. Тийм хандлагатайгаар Бурханы өмнө очиж, өөрийгөө тайван болгож, анхааралтайгаар сонсож, даруухнаар хүлээн авч чадах уу? Чадахгүй. Тэгэхээр тэд яах вэ? Юун түрүүнд тэд ширүүн маргаж, зөвтгөж, хүмүүст ойлгуулж, хүмүүсээр уучлуулах гэж найдсандаа хийсэн буруу зүйл, илчилсэн завхарсан зан чанараа өмгөөлж, маргалдана. Ингэснээр тэд хариуцлага хүлээх юм уу өөрт нь засалт, харьцалт хийсэн үгийг хүлээн авах хэрэггүй болно. Засалт, харьцалт туулахдаа тэд ямар хандлага гаргадаг вэ? ‘Би нүгэл үйлдээгүй. Би ямар ч буруу юм хийгээгүй. Хэрвээ би алдаа гаргасан бол шалтгаан байгаа; хэрвээ би алдаа гаргасан бол санаатай тэгээгүй; хэрвээ би алдаа гаргасан бол үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Хэдхэн алдаа гаргадаггүй хэн байна?’ Тэд ийм үг, хэллэг барьж аваад түүнээсээ тас зуураад тавьдаггүй боловч үнэнийг эрж хайдаггүй, гэм бурууг үйлдэх явцдаа харуулсан завхарсан зан чанараа ч хүлээн зөвшөөрдөггүй. Тийм мөн чанартай гэдгээ лавтай хүлээн зөвшөөрдөггүй… Завхарсан зан чанар нь баримтаар яаж ч илчлэгдсэн бай, тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, харин ч тэрсэлж, эсэргүүцсээр байдаг. Бусад хүн юу ч хэлсэн бай, тэд үүнийг хүлээн авах юм уу хүлээн зөвшөөрдөггүй, харин ч ‘Хэн нь илүү сайн ярьж чадахаа харъя л даа; хэн нь маргахдаа сайнаа харъя л даа’ гэж боддог. Энэ бол засалт, харьцалт туулахдаа антихристүүдийн гаргадаг хандлага юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Наймдугаар хэсэг)”). Бурханы үгэнд илчилсэн зүйлээс би, хэвийн хүмүүс засалт, харьцалт туулах үедээ Бурханаас хүлээн авч, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, өөрийгөө эргэцүүлж, жинхэнээсээ гэмшиж чаддаг гэдгийг харсан. Тухайн үедээ хүлээн авч чадахгүй байсан ч гэсэн дараа нь байнгын эрэл хайгуул, эргэцүүллээр дамжуулан засалт, харьцалтаас сургамж авч чадна. Харин антихристүүд үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг уг чанартай. Засалт, харьцалт туулах үедээ хэзээ ч өөрсдийгөө эргэцүүлдэггүй, зөвхөн эсэргүүцэж, татгалзаж, үзэн ядах хандлага л харуулдаг. Тэгээд өөрийнхөө зан авирыг бодоход би аргацааж, тэр шинээр ирэгчид цаг тухайд нь хяналт тавилгүйгээр чуулганаас гарахад хүргэсэн. Энэ нь аль хэдийн гэм буруу байж. Мөс чанар, эрүүл ухаантай хүн бол тавгүйтэж, буруутайгаа мэдэрч, асуудлаа эргэцүүлээд л болох байсан. Гэхдээ би буруутайгаа мэдрээгүйгээр зогсохгүй, асуудлаа ч хүлээн зөвшөөрөөгүй. Тийм илэрхий баримттай нүүр тулчхаад би мэдсэн хэр нь хариуцлагаас зайлсхийхээр оролдож, эхлээд тэр шинээр ирэгч надад хариулаагүй гэсэн, дараа нь бүлгийн удирдагч хариуцлагагүй байсан гээд, эцэст нь, сайн мэдээ номлогчийг буруутгаж, өөрийгөө хариуцлагаас мулталж, зааварлагчид өөрийгөө ойлгуулна гэж найдсан. Бурханы илчилсэн зүйлтэй тулгарч, засалт, харьцалт туулаад би өөрийгөө огтхон ч эргэцүүлээгүй. Харин ч бүр хариуцлага хүлээхийг хүсээгүй учраас эсэргүүцэж, тэрсэлж, өөрийгөө зөвтгөж, хамгаалах элдэв янзын шалтаг тоочсон. Би ямар ч хүн чанаргүй, эрүүл ухаангүй байж! Миний харуулсан зүйл бол зөрүүд, үнэнээс залхдаг зан чанар гэдгийг би харсан. Би Бурханаас огт эмээгээгүй. Бурханд ийм олон жил итгэсний дараа миний зан чанар огт өөрчлөгдөөгүйг хараад, би гунигласан.

Хожим нь, Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан нь харьцалт, засалт хүлээн авахгүй байх асуудлыг минь надад илүү ойлгуулсан даа. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Харьцалт, засалтад хандах антихристүүдийн ердийн хандлага нь хүлээн авч, хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзах явдал юм. Тэд хэчнээн их муу юм хийж, Бурханы гэрийн ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод хэчнээн хор хөнөөл учруулсан ч гэсэн, өчүүхэн ч харамсдаггүй, ямар нэг өртэй юм шиг санагддаггүй. Энэ өнцгөөс нь харвал антихристүүдэд хүн чанар байна уу? Яавч үгүй. Тэд Бурханы сонгосон хүмүүст бүхий л төрлийн хор учруулж, чуулганы ажлыг ихээхэн хохироосон—Бурханы сонгосон хүмүүс үүнийг тов тодорхой харж, антихристүүдийн ёрын муу үйлийг нэг бүрчлэн харсан. Гэвч антихристүүд энэ баримтыг хүлээн авч, хүлээн зөвшөөрдөггүй, буруутай гэдгээ, эсвэл хариуцлага хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс гөжүүдлэн татгалздаг. Тэд үнэнээс залхдагийн илрэл энэ бус уу? Антихристүүд үнэнээс ингэтлээ залхаж, ямар ч хорон муу үйл хийсэн бай, буруугаа хүлээхээс татгалзаж, эцсээ хүртэл гөжүүдэлдэг. Антихристүүд хэзээ ч Бурханы гэрийн ажлыг нухацтай авч үзээгүй, үнэнийг хүлээн аваагүйг энэ нь нотолдог. Тэд Бурханд итгэдэг болоогүй—тэд бол Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад хийхээр ирсэн, Сатаны аялдан дагагчид юм. Антихристүүдийн зүрх сэтгэлд зөвхөн нэр төр, байр суурь л байдаг. Алдаагаа хүлээн зөвшөөрвөл хариуцлага хүлээх болно, тэгвэл байр суурь, нэр хүндэд нь ноцтой асуудал гарна гэж тэд боддог. Үүний үр дүнд тэд ‘үхэх хүртлээ үгүйсгэх’ хандлагатайгаар эсэргүүцдэг бөгөөд хүмүүс яаж ч илчилж, задлан шинжилсэн бай, тэдгээрийг нь үгүйсгэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэдний үгүйсгэж байгаа нь санаатай ч бай, үгүй ч бай, товчхондоо, нэг талаар энэ нь үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг антихристийн уг чанар, мөн чанарыг илчилдэг. Нөгөө талаар, энэ нь антихристүүд өөрсдийн байр суурь, нэр төр, ашиг сонирхлыг хэр их нандигнадгийг харуулдаг. Тэгвэл, чуулганы ажил болон ашиг сонирхолд хандах хандлага нь ямар байдаг вэ? Басамжилсан, хариуцлагагүй хандлагатай байдаг. Тэдэнд хүн чанар, эрүүл ухаан огт байхгүй. Антихристүүд хариуцлагаас зайлсхийж байгаа нь эдгээр асуудлыг харуулдаг уу? Нэг талаар, хариуцлагаас зайлсхийх нь үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг мөн чанар, уг чанарыг нь нотолдог, харин нөгөө талаар, мөс чанар, эрүүл ухаан, хүн чанаргүй гэдгийг нь харуулдаг. Өөрсдийнх нь хөндлөнгийн оролцоо, муу үйлээс болж ах, эгч нарын амийн оролт хэчнээн ч их хохирсон бай, үүнээс болж өөрсдийгөө буруушаах сэтгэл огт төрөхгүй, хэзээ ч сэтгэл зовохгүй. Энэ ямар гээч амьтан бэ? Алдааныхаа нэг хэсгийг л хүлээн зөвшөөрсөн ч бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай гэж тооцож болно—гэхдээ антихристүүдэд тийм багахан хэмжээний хүн чанар ч байдаггүй. Тэгэхээр та нар тэднийг юу гэж хэлэх вэ? Антихристүүдийн мөн чанар нь диавол. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн ч их хохирол учруулсан бай, үүнийгээ олж хардаггүй; зүрх сэтгэл нь өчүүхэн ч зовдоггүй, өөрсдийгөө ч зэмлэдэггүй, тэр ч байтугай өртэй санагддаггүй. Энэ бол хэвийн хүмүүсээс харагдах ёстой зүйл огт биш. Энэ бол диавол бөгөөд диаволд ямар ч мөс чанар, эрүүл ухаан байдаггүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Бурханы үгээс би, антихристүүд үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг уг чанараасаа болоод, өөрсдийнхөө ашиг сонирхлыг маш их хайрладгаасаа болоод харьцалт, засалтыг хүлээн авдаггүйг харсан. Нэр хүндийг нь ямар нэг зүйл хөндмөгц, эсвэл нэр хүнд нь сэвтвэл тэд өөрсдийгөө зөвтгөж, хариуцлагаас зайлсхийх шалтгаан олохоор чадах бүхнээ хийдэг. Өөрсдийнх нь үйлдэл Бурханы гэрийн ашиг сонирхол, бусад хүний аминд хохирол учруулж байхад ч тэд зэмлэл, харууслыг мэдэрдэггүй. Тэд баригдах юм бол хариуцлага хүлээх нь нэр хүндийг нь унагана гэж айсандаа хүлээн зөвшөөрөхөөс гөжүүдлэн татгалздаг. Антихристүүд аминч, жигшүүртэй, хүн чанаргүй, мөн чанартаа диавол гэдгийг би харсан. Миний зан авир, харуулсан зан чанар антихристийнхтэй адилхан байсан учраас “диавол” гэх үгийг хараад миний сэтгэл шимширсэн. Би илт алдаа гаргаж, чуулганы ажлыг хохироосон боловч үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй. Засалт, харьцалт туулах үедээ өөрийгөө зөвтгөж, хариуцлагаас бултах гэж оролдсон. Шинээр ирэгсдийн хувьд сайн мэдээг хүлээн авах нь хэчнээн хэцүү байдгийг бодоход, Бурхан тохиромжтой орчныг бүрдүүлж, тэднийг гэгээрүүлж, залж чиглүүлж, түүнчлэн ах эгч нар цаг зав, хүчин чармайлтаа зарцуулсны үр дүнд тэд хүлээн авдаг. Бурхан хүн бүрийг тусгайлан хариуцдаг. Зуун хониноос нэгийг л алдах юм бол алга болсон нэг хонио олохын тулд Бурхан ерөн есөн хонио орхиод явна, Бурхан хүн бүрийн амийг ихэд нандигнадаг. Харин би шинээр ирэгсдийн усалгааг хариуцахдаа хайнга хандаж, тэр шинээр ирэгч цуглаанд оролцохгүй байгааг харах үедээ санаа зовоогүй, тоогоогүй. Заримдаа асуусан дүр үзүүлээд, бүлгийн удирдагчийн ажлыг хянах үедээ аргацааж, хариуцлагагүй хандаж, шинээр ирэгч надад хэд хэдэн удаа хариулахгүй байх үед шалтгааныг нь даруйхан асуугаагүй, бас ямар нэг асуудал, бэрхшээл байгаа эсэхийг нь шалгаагүй. Тэр шинээр ирэгчид хайнга, хариуцлагагүй хандлагаар хандаж, амийг нь огтхон ч нухацтай авч үзээгүй. Тэгсэн ч гэсэн би харамсаж, буруугаа мэдрээгүй, үүнийг засахаар оролдоогүй. Зааварлагч намайг аргацааж, хариуцлагагүй байна гэж хэлэхэд би асуудлаа хүлээчих юм бол хариуцлага хүлээнэ, зааварлагчид тааруухан сэтгэгдэл төрүүлж, халагдана гэж айсандаа өөрийгөө зөвтгөхөөр чадлаараа хичээж, хариуцлагаас зайлсхийх шалтгаан хайсан. Эхнээсээ дуустлаа би чуулганы ажлыг хэзээ ч бодолцоогүй, шинээр ирэгчийн аминд хохирол учруулах эсэхээ хэзээ ч бодож үзээгүй, ашиг сонирхолд минь хохирол учрах эсэхийг, нэр нүүр, байр сууриа хадгалж чадах эсэхээ л бодолцжээ. Би тун аминчхан, хувийн ашиг сонирхлоо л хамгаалж байснаа харсан. Надад хүн чанар үнэхээр байгаагүй тул Бурхан намайг жигшсэн. Иймээс би Бурханы өмнө очин, залбирч, “Бурхан минь, Би үүргээ аргацааж, ноцтой үр дагаварт хүргэж, үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй. Би шинээр ирэгчийн амийг биш, харин нэр хүнд, байр сууриа л бодолцож үзсэн. Үнэхээр хүн чанаргүй байжээ! Бурхан минь, би гэмшмээр байна” гэсэн юм.

Би сүүлд нь Бурханы үгээс илүү их уншиж, хэрэгжүүлэлтийн замыг олсон. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үнэнийг олж авах хэцүү биш, үнэний бодит байдалд орох ч хэцүү биш боловч үргэлж үнэнээс залхдаг бол хүмүүс үнэнийг олж авч чадах уу? Чадахгүй. Тиймээс чи үргэлж Бурханы өмнө очиж, үнэнээс залхдаг дотоод байдлаа шинжилж, үнэнээс залхаж байгаагаа яаж харуулдаг, аливааг хийх ямар арга зам үнэнээс залхсан хэрэг болохыг, ямар зүйл дээр үнэнээс залхсан хандлагатай байдгаа олж харж, эдгээр зүйлийн талаар байнга эргэцүүлэх ёстой(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). “Хэрвээ чи Бурханыг дагаж, үүргээ сайн гүйцэтгэхийг хүсдэг бол аливаа зүйл чинийхээр болохгүй байх үед эхлээд ойворгон загнах ёсгүй. Юун түрүүнд тайвшраад Бурханы өмнө тайван байж, зүрх сэтгэлдээ Түүнд залбирч, Түүнээс эрж хай. Дур зоргоороо бүү бай; эхлээд захирагд. Ийм сэтгэлгээтэй байснаар л асуудалд илүү дээр шийдэл олж чадна. Хэрвээ чи цөхрөлтгүйгээр Бурханы өмнө амьдарч, юу ч тохиолдсон Түүнд залбирч, Түүнээс эрж хайж, дуулгавартай сэтгэлээр тэр зүйлтэй нүүр тулж чаддаг бол завхарсан зан чанар чинь хэчнээн олон удаа илрэх нь хамаагүй, урьдын гэм буруу чинь ч хамаагүй—үнэнийг эрж хайснаар чи үүнийг шийдвэрлэж чадна. Ямар шалгалттай нүүр тулах нь хамаагүй, бат зогсож чадна. Чи зөв сэтгэлгээтэй байж, үнэнийг хүлээн авч, Бурханы шаардлагын дагуу Бурханыг дуулгавартай дагаж чаддаг бол үнэнийг хэрэгжүүлж бүрэн чадна. Хэдийгээр чи бага зэрэг тэрслүү, заримдаа эсэргүүцдэг, заримдаа өмгөөлж учирладаг, захирагдаж чаддаггүй байж болох ч Бурханд залбирч, тэрслүү байдлаа өөрчилж чадвал үнэнийг хүлээн авч чадна. Ингэчхээд, тэрхүү тэрслүү байдал, эсэргүүцэл чамд яагаад төрснийг эргэцүүл. Шалтгааныг нь олоод, дараа нь үүнийг шийдвэрлэхээр үнэнийг эрж хай, тэгвэл завхарсан зан чанарын чинь тэр талыг ариусгаж болно. Үнэнийг хэрэгжүүлж чаддаг болтлоо хэд хэдэн удаа ийнхүү бүдэрч унаад босож ирсний дараа завхарсан зан чанар чинь аажмаар таягдан хаягдана. Тэгвэл дотор чинь үнэн ноёрхож, чиний амь болж, үнэнийг хэрэгжүүлэхэд чинь цаашид саад бартаа гарахгүй. Бурханд үнэхээр захирагдаж чаддаг болж, үнэний бодит байдлыг амьдран харуулна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Дур зоргоороо байдлыг шийдвэрлэх хэрэгжүүлэлтийн зам”). Бурханы үгээс би, үнэнээс залхдаг зан чанарыг шийдвэрлэхийн тулд өөрийгөө үргэлж эргэцүүлж, үг хэл, хэрэгжүүлэлт, санаа зорилго, хандлага, санал бодол минь үнэнээс залхдаг байдлыг харуулж байгаа эсэхийг шалгах ёстойг ойлгосон. Ямар нэг зүйл тохиолдоход тэр нь миний хүссэнтэй нийцсэн ч бай, үгүй ч бай, би эхлээд өөрийгөө тайвшруулаад, эсэргүүцэхгүй байх ёстой. Бусдын хэлснийг хүлээн авч чадахгүй, өөрийгөө зөвтгөх шалтгаан хайхыг хүсэж байвал эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирч, эрж хайж, Бурханы үгэнд юу гэснийг харж, Бурханы үгийг ашиглан өөрийгөө эргэцүүлж, эсвэл үнэнийг ойлгодог ах, эгч нартай нөхөрлөхөөр эрэлхийлэх хэрэгтэй. Ингэвэл би үнэнийг аажмаар хүлээн авч, үнэний бодит байдалд орж, дараа нь завхарсан зан чанараа бага багаар хаяж чадна. Хэрэгжүүлэлтийн замыг ойлгомогцоо би, өөрчлөгдөнө гэж шийдсэн.

Тэр шинээр ирэгчийн нөхцөл байдлыг цаг тухайд нь шалгаагүй нь аль хэдийн гэм буруу гэдгийг мэдээд би нөхцөл байдлыг өөрчлөхөөр яарч, өөрийнхөө хариуцаж байсан шинээр ирэгсдийг мэдэж авч, хяналт тавьж чадаагүй эсэхээ шалгасан. Нэг шинээр ирэгчтэй ярилцаж байгаад би, Эзэний эргэн ирэлт, Бурханы ажлын гурван үе шатны талаарх үнэнийг төдийлөн ойлгоогүйг нь олж мэдээд, тэр эгчтэй сайн мэдээний номлогч нөхөрлөх ёстой юу гэж удирдагчаасаа асуусан ч удирдагч намайг түүнтэй нөхөрлө гэсэн юм. Шинээр ирэгсдийн асуудлыг хурдан шийдвэрлэх нь миний хариуцлага гэдгийг би мэдэж байсан ч бас л маш их эсэргүүцэж, маргамаар санагдаад, дуулгавартай байхыг хүсээгүй. Сайн мэдээний номлогч тодорхой нөхөрлөөгүйгээс ийм зүйл тохиолдсон байхад би яагаад хяналт тавихыг нь хариуцаж байгаа юм бэ? Одоо, маш олон хүн шинээр ирсэн байхад надад хангалттай цаг алга, тиймээс сайн мэдээний номлогч үүнийг хийх ёстой гэж бодоод, дараа нь байр байдал минь буруу байгааг ухаарсан. Удирдагчийн хэлсэн үг зүйтэй, зөвлөгөө нь зөв байхад би яагаад хүлээн авч чадсангүй вэ? Яагаад тэгтлээ их маргахыг хүсэв ээ? Яагаад дуулгавартай дагаж чадсангүй вэ? Ингээд би Бурханд залбиран, дуулгавартай байж, махан биеийн ашиг сонирхлоо бодолгүй, шинээр ирэгчид хариуцлагатай хандахад минь замчлаач гэж гуйсан. Хүн бүрийн хүлээн авах чадвар өөр гэдгийг би санасан. Зарим хүн сайн мэдээ номлогчийн нөхөрлөлийг сонсоод, тухайн үедээ ойлгодог ч дараа нь тодорхой мэддэггүй. Үүнд хяналт тавьж, дутууг нь нөхөх усалгааны ажилчид шаардлагатай. Энэ бол эв найртай хамтын ажиллагаа. Усалгааны ажилчны хувьд асуудлыг олж мэдвэл шийдвэрлэх нь миний ажил. Би голж шилж, амархан зүйлийг хийж, хэцүү асуудлыг бусдад үлдээж, зөвхөн бэрхшээлээс зайлж, санаа амар байхаар л чармайх ёсгүй. Үүргээ гүйцэтгэхдээ болзол тавьж, шалтаг тоочих ёсгүй. Хэрвээ надад шинээр ирэгчийг хуваарилбал түүнийг сайн усалж, заавал үнэнийг ойлгуулж, үнэн замд суурь тавиулах нь миний хариуцлага. Энэ бол Бурханы даалгавар, миний үүрэг. Энэ нь үнэнийг үнэхээр хэрэгжүүлэх явдал, жинхэнэ өөрчлөлт. Тэр үед миний сэтгэл цэлмэсэн. Цуглааны дараа би тэр шинээр ирэгчийг олж, асуудлынх нь талаар нөхөрлөхөөр явсан. Ингэж хэрэгжүүлэх явцад надад эсэргүүцэл төрөөгүй төдийгүй, би нэлээд баярлаж, үнэнийг хэрэгжүүлэх нь гадаад талын үйлдэл биш гэдгийг ойлгосон. Харин ч энэ нь Бурханы үгийг чин сэтгэлээсээ хүлээн авч, үнэний зарчимд үндэслэн үйлдэж, Бурханы үгийг хүмүүс, хэрэг явдлыг харах, үйлдэх, авирлах шалгуур болгон ашиглана гэсэн үг. Ийм маягаар бидний эндүү ташаа санаархал, үзэл бодол, завхарсан зан чанар өөрийн мэдэлгүй Бурханы үг, үнэнээр орлуулагдана.

Үүний дараа бодох тусам, илчлэгдэж, засалт, харьцалт туулах нь гарцаагүй шаардлагатайг би улам их мэдэрсэн. Бид үнэнийг эрэлхийлдэггүйн гол шалтгаан нь гөжүүд, үнэнээс залхах зан чанартайгаас болдог гэж Бурхан хэлсэн. Гэхдээ, өмнө нь би иймэрхүү зан чанартайгаа огт мэдээгүй. Бурхан намайг илчлэх орчныг бүрдүүлж, үгээрээ намайг шүүж, илчлээгүй бол би үнэнээс залхах зан чанараа хэзээ ч мэдэхгүй, хэзээ ч гэмшиж, өөрчлөгдөхгүй, энэ маягаар үргэлжлүүлбэл үнэний эрэл хайгуул, амийн өсөлтөд минь асар их саад болох байсан. Бурханы үгийн илчлэлт, шүүлт надад маш их тусалсан шүү. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Халагдсаны дараа

Ли Же, АНУ Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, үйлчлэл хийлгэхээр...

Leave a Reply