Фарисайчуудын замаар алхаж байгаагаа ухаарсан минь

2021-02-13

Вушинь, Шаньси муж

Өмнөх цуглаануудын үеэр бидний үргэлж хэлэлцдэг байсан зүйл бол Петр, Паул нарын алхсан зам юм. Петр үнэнийг эрэлхийлж, өөрийгөө болон Бурханыг таньж мэдэхэд анхаарлаа төвлөрүүлсэн бөгөөд түүний эрэл хайгуулыг Бурхан сайшаасан, харин Паул зөвхөн өөрийн ажилд төвлөрч, нэр хүнд, байр суурь эрэлхийлж, фарисайчуудын антихристийн замд хөл тавьсан, мөн Бурханы жигшдэг хүн байсан гэж хэлдэг. Би Паулын замаар явахаас үргэлж айдаг байсан учраас Петр хэрхэн үнэнийг эрэлхийлж, Бурханы ажлыг туулсан талаар олж мэдэхээр Петрийн туршлагатай холбоотой Бурханы үг болон амь руу орох тухай номлолыг ер нь байнга уншдаг байв. Тэгээд би өөрийн хэрэгжүүлэлт болон оролтдоо Петрийг ухамсартайгаар дуурайлаа. Ийм маягаар хэсэг хугацаанд хэрэгжүүлсний дараа би өмнөхөөсөө илүү дуулгавартай болж, нэр хүнд, байр суурийн төлөөх хүсэл маань багасаж, өөрийгөө бага зэрэг мэддэг болсноо мэдрэв. Петрийн замаар бүрэн яваагүй хэдий ч үүнийг дагахад нэлээд дөхөж очсон гэж хэлж болно, ядаж л Паулын замаар яваагүй гэсэн үг гэж би итгэж байсан юм.

Фарисайчуудын замаар алхаж байгаагаа ухаарсан минь

Нэгэн өглөө би сүнслэг үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байхдаа Бурханы дараах үгийг олж харав: “Петрийн ажил нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн явдал байсан юм. Тэр элчийн байр сууринаас ажиллаагүй, харин Бурханыг хайрлахаар эрэлхийлэнгээ ажилласан билээ. Ажлынх нь явцад Паулд бас хувийн эрэл хайгуул байсан… Түүний ажилд ямар ч хувийн туршлага байгаагүй—энэ нь бүхэлдээ ажиллахын төлөө хийгдсэн бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй. Түүний ажил дахь бүх юм наймаа байсан, харин Бурханы бүтээлийн үүрэг юм уу дуулгавартай байдлын алийг ч агуулаагүй. Өөрийнх нь ажлын явцад Паулын хуучин зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Түүний ажил ердөө бусдад үйлчлэх явдал байсан ба зан чанарт нь өөрчлөлт гаргаж чадаагүй юм… Петр бол өөр байлаа: Тэрээр засалт, харьцалт туулсан, цэвэршүүлэлт туулсан хүн байв. Петрийн ажлын зорилго болон сэдэл нь үндсэндээ Паулынхаас өөр байсан юм. Хэдийгээр Петр их хэмжээний ажил хийгээгүй ч зан чанарт нь олон өөрчлөлт гарсан ба эрж хайсан зүйл нь үнэн болон бодит өөрчлөлт байлаа. Түүний ажил зүгээр л гагцхүү ажлын төлөө хийгдээгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Бурханы үг зүрх сэтгэлийг минь хөдөлгөж, би чимээгүй болов. Мөс чанараа шинжилж, өөрөөсөө ингэж асуухгүй байж би чадсангүй: “Петр бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд ажиллаж, Бурханыг хайрлахаар эрж хайх үйл явцаар дамжуулан ажиллажээ; тэрээр элчийн байр сууриа ашиглан ажилласангүй. Би бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ биелүүлэхээр ажилладаг уу, эсвэл удирдагчийн хувиар ажлаа хийхийн тулд л ажилладаг бил үү?” Энэ үед би үүргээ гүйцэтгэж байх үеийн янз бүрийн илэрхийллээ эргэн санав: Чуулганд хийх ажил маш их байх үед хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхээр үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хамтрагч эгчтэйгээ хамт чуулгануудаар явж байхыг минь хараад бусад ах, эгч нар: “Та чуулганы ажлын ачааг үнэхээр үүрч байна” гэдэг байв. Би хариуд нь: “Удирдагч бидэнд үүнийг зохицуулахаас өөр сонголт байхгүй” гэдэг байв. Заримдаа ах эгч нар юм уу хамтран зүтгэгчдийнхээ өмнө би махан биедээ анхаарал хандуулж, амрахыг хүсдэг байсан ч “Үгүй ээ, би бол удирдагч. Би сайн үлгэр жишээ үзүүлэх ёстой, задгай байж болохгүй” гэж боддог байв. Муу байр байдалтай байж, Бурханы үгийг уншмааргүй санагдах үед би: “Удирдагчийн хувиар хэрвээ би өөрийгөө Бурханы үгээр зэвсэглэхгүй бол бусад хүмүүсийн асуудлыг яаж шийдвэрлэж чадах билээ дээ?” гэж боддог байсан юм. Иймээс би өөрийгөө орхиж, Бурханы үгийг унших ёстой болдог байв. Заримдаа би хамтран зүтгэгчтэйгээ хамт түүний байрлаж байсан айлд очдог байсан бөгөөд гэрийн эзэгтэй, хамтран зүтгэгчид минь халуун дулаан ханддаг шигээ надад хандахгүй байгааг харах үедээ сэтгэл гонсойж: “Та хэн гэдгийг минь мэдэхгүй байж болно, гэхдээ би бол түүний удирдагч шүү дээ” гэх бодлоо илчлэхгүй байж чаддаггүй байлаа. Заримдаа би ямар нэг шалтгаанаар гэрийн эзэн ах, эгч нартай нөхөрлөмөөргүй санагддаг байсан ч “Би бол удирдагч, энд ирчихээд, тэдэнтэй нөхөрлөхгүй бол хүмүүс намайг юу гэж бодох юм бэ? Би удирдагч тул бусадтай нөхөрлөх ёстой….” гэх мэтээр боддог байлаа. Ийм олон янзын зан авир маань надад үүнийг харуулав: Сүнслэг үйл ажиллагаагаа хийх, хүмүүстэй нөхөрлөх, цуглаанд оролцох, ерөнхий ажил хэрэг зохицуулахын аль нь ч бай, би удирдагч тул заавал үүргээ биелүүлж, бага ч гэсэн ажил хийх ёстой гэж надад санагддаг байжээ—би байр суурийнхаа улмаас л ажиллаж байж. Би үнэнийг ойлгож, үүргээ биелүүлэхийн ар дахь утга учрыг тодорхой харсангүй, эсвэл бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа танин мэдсэн учраас идэвхтэй, эерэгээр ажилласангүй, түүнчлэн Петр шиг Бурханыг хайрлахаар эрж хайх үйл явцаараа дамжуулан ажилласангүй. Хэрвээ намайг үүргээс минь чөлөөлж, халах өдөр ирээд, би удирдагчийн байр сууриа алдсан бол одоогийнх шиг Бурханы төлөө өөрийгөө зарлагадахгүй байсан байх. Тэр үед л би, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хүслийг анхаардаг хүн биш гэдгээ ухаарсан юм. Харин ч би бол зөвхөн нэр хүнд, байр суурийн төлөө л ажилладаг, ашиг хонжоонд донтсон, хоёр нүүртэй, жигшмээр өөдгүй нэгэн байжээ. Миний ажиллаж байсан байдлаар Бурханд үнэнч байх боломжгүй, учир нь би үнэнийг дуртайяа хэрэгжүүлж, Бурханы хүслийг анхаарч байгаагүй, харин ч Бурханы үгэнд илчилснээр, “Энэ нь бүхэлдээ ажиллахын төлөө хийгдсэн бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй” гэдэгтэй адил байсан юм. Ийм үйлчлэл яаж Бурханы хүсэлд нийцэж чадах юм бэ? Паул элчийн байр сууринаас ажиллаж байсан; тэрээр туулсан асар их зовлонгоо болон бусдыг гэсэн энэрэл хайраа гэрчилж байсан, тэр ч бүү хэл Петрийг дорд үзэж, өөрийгөө бүх элчийн удирдагч хэмээн өргөмжилж, өөрийгөө амьд Христ гэж бас хэлсэн бөгөөд хүмүүсийг үргэлж өөрийнхөө өмнө авчирдаг байсан. Би ч бас удирдагчийн байр сууринаасаа ажиллаж, зарлагадаж байсан бөгөөд хийсэн бүхэн маань ах эгч нарын зүрх сэтгэл дэх өөрийн байр суурь, дүр зургийг хамгаалахын төлөө байсан. Ийм санаа, зорилго Паулынхаас ямар ялгаатай юм бэ?

Энэ мөчид би, үйлдэл, зан авиртаа өөрийн эрхгүй туйлын их ичсэн бөгөөд Бурханы өмнө сөхрөн сууж, ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь! Ухаан мэдрэлгүй байдлаас минь сэрээж, бодит байдлыг минь ухааруулж, ажил болон үүргээ биелүүлж байсан минь Паулынхтай яг адил гэдгийг харуулсан Таны үгийн шүүлт, гэсгээлтэд талархъя. Миний алхаж байгаа зам яг үнэндээ Бурханыг эсэргүүцэх Паулын зам байгаа нь Таны дургүйцлийг үнэхээр хүргэжээ. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Би Таны үгийн удирдамж дор буруу санаа зорилго, үзэл бодлоо өөрчлөхийг хүсэж байна. Бүтээгдсэн зүйлийн байр сууриндаа очиж, Таныг хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлж, Петрийн замыг эрж хайж, үүн рүү чиглэхийн тулд чадах бүхнээ хийхийг хүсэж байна!”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зөвхөн Бурханы Хайр л Жинхэнэ

Шиаодунг Сычуань муж Бурхан: “Мянга мянган жилийн турш завхруулагдсан Хятад үндэстэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Бүх төрлийн вирус...

Хувиа хичээх нь олиггүй юм

Ян Шуо, Хятад улс 2021 оны эхээр Жан эгч бид хоёр шинээр байгуулагдсан чуулганд тусалж байсан юм. Жан эгч итгээд удаагүй, амийн туршлага...

Leave a Reply