Бурханд үйлчлэхдээ яагаад заль мэх хэрэглэдэг вэ

2021-02-13

Ху Чинг Аньхуй муж, Сужоу хот

Удирдагч болон үйлчилдэг та нар үргэлж илүү уран хачин зүйл сэдэж, бусдаас илүү давуу байж, шинэ арга заль олохыг хүсэж байдаг, ингэснээр үнэхээр хэр их чадвартай болохыг чинь Бурхан харж чадна гэж боддог… Чи үргэлж чадвараа гайхуулахыг хүсдэг; энэ нь яг нарийндаа биеэ тоосон уг чанарын илэрхийлэл биш гэж үү?(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”) гэх Бурханы үгийг харах үедээ би дотроо ингэж бодлоо: Шинэ арга заль олохоор оролдох тийм их зориг зүрх хэнд байдаг байна аа? Бурханы зан чанар хүний зөрчлийг тэвчдэггүй гэдгийг хэн мэдэхгүй байх билээ? Би бол яасан ч зүрхлэхгүй! Би хувьдаа өөрийгөө Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй, өөрийнхөө ажилд арга мэх олохоор оролдож зүрхэлдэггүй гэж итгэж байлаа. Гэхдээ Бурхан баримтуудыг илчилснээр л би, шинэ арга мэх олохоор оролдох нь хүний зүрхэлдэг үү, үгүй юу гэдгээс хамааралгүй—энэ нь бүхэлдээ биеэ тоосон уг чанараар тодорхойлогддог болохыг ойлгосон юм.

Саяхан би, нэгэн чуулганы удирдагч ажилдаа тэнцэхгүй байгааг олж мэдэв. Тэрээр цугларалтын үед унтдаг байсан ба хүн чанар нь ч тааруу байлаа, харин хамтрагч нь маш хариуцлагатай байсан юм. Тиймээс би энэ чуулганы удирдагчийг сольж, хамтрагчийг нь чуулганы удирдагчаар ажиллуулахыг хүсэв. Гэхдээ, ингэх нь чуулганы удирдагчийг сөрөг, сул дорой болгож, итгэхийг нь болиулах вий, эсвэл тэрээр чуулганыг үймүүлэх вий гэж би санаа зовж байлаа. Нэлээдгүй бодож тунгаасны эцэст би нэг “ухаалаг төлөвлөгөө” бодож олов. Би түүний хамтрагчид нууцаар бүх ажлыг шилжүүлнэ; чуулганы зохицуулдаг бүх зүйлийг хамтрагч нь хариуцах ба чуулганы удирдагч зөвхөн нэр төдий удирдагч байна. Ингээд би Бурханыг эрж хайсан ч үгүй, ажлын зохицуулалт болон ажиллах зарчмыг ч харсангүй. Би дүүргийн удирдагчийн хамтрагч болон дүүргийн номлогчид мэдэгдсэнийхээ дараа л үүнийг хэрэгжүүлсэн юм. Үүний дараа би өөртөө тун их баяр хүргэж, өөрийгөө маш ухаалаг байлаа, ажилдаа үнэхээр мэргэн ухаан гаргалаа гэж итгэж байв. Би, “Хэрвээ удирдагч энэ тухай мэдвэл намайг ажилдаа чадварлаг гэж тэр гарцаагүй хэлнэ, магадгүй бүр намайг тушаал дэвшүүлж ч магадгүй” гэж бодлоо. Гэхдээ удирдагчид энэ тухай хэлэхэд тэр: “Чи шинэ арга мэх олохоор оролдож байна. Ажлын зохицуулалтын хаана нь чамайг үүнийг хийж болно гэсэн байна вэ? Ажилдаа тэнцэхгүй удирдагчийг сольж болно, гэхдээ бид өөрийн хүслээр ажлыг хэрэгжүүлж, чуулганы зарчмыг хойш тавьж болохгүй. Энэ бол Бурханыг ноцтойгоор эсэргүүцэж байгаа хэрэг. …” хэмээн хэлнэ гэж би төсөөлөөгүй юм. Энэ яриаг удирдагчаас сонссоны дараа би цочирдов. Би өөрийгөө санаандгүйгээр шинэ арга мэх олохоор оролдоно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Миний “ухаалаг төлөвлөгөө” гэж итгэсэн зүйл минь үнэндээ Бурханыг ноцтойгоор эсэргүүцсэн хэрэг байсан бөгөөд би баримттай нүүр тулах үедээ үнэхээр ичив. Тэр үед би Бурханы үгийг өөрийн эрхгүй бодож оллоо: “Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг…(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Энэ үнэн байлаа. Энэ асуудалтай тулгарах үедээ би Бурханыг эрж хайгаагүй, үүнийг чуулганы зарчмын үүднээс ч авч үзээгүй. Би ердөө өөрийн хүслийн дагуу үйлдсэн. Би биеэ тоосон, ихэрхүү уг чанараа харж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлгүйгээ, мөн Бурхан миний зүрх сэтгэлд байр суурь эзлэхгүй байгааг харсан юм. Зөвхөн тэр үед л би, шинэ арга мэх олно гэдэг нь миний хийж зүрхлэх эсэхтэй хамаагүй, харин миний биеэ тоосон уг чанараар тодорхойлогддог зүйл болохыг ухаарсан юм. Хэрвээ би биеэ тоосон уг чанараа таниагүй байсан бол хэзээ ч өөрийгөө барьж зогсоохгүй байсан. Би магадгүй хэзээ нэг өдөр Бурханыг эсэргүүцэх зүйл хийж, Түүнийг дургүйцэж, үзэн ядахад хүргэх байлаа. Тэр үед л би Бурханд үйлчилнэ гэдэг энгийн зүйл биш болохыг ухаарсан юм. Хэрвээ надад үнэн байхгүй, зан чанарын өөрчлөлт байхгүй бол, мөн хэрвээ би биеэ тоосон уг чанараа танихгүй бол өөрийн эрхгүй Бурханы зан чанарт халдаж чадна. Тэр бол үнэхээр хэтэрхий аюултай! Бурханы гэгээрлийн ачаар би, Бурханы гэр яагаад биднээс ажлын зохицуулалт, зарчмын дагуу ажиллахыг ахин дахин шаарддаг болохыг ойлгосон юм. Яагаад гэвэл бид үнэнийг олж аваагүй бөгөөд бидний үзэл бодол бүгд зөв, бас бидний хийдэг зүйл чуулган болон Бурханы сонгосон хүмүүст ашиг тустай гэж баталж чадахгүй, харин бидний уг чанар үргэлж биеэ тоосон байдаг ба бид бүгд онгирч, Бурханд харуулахын тулд чадвараа “ил гаргахаар” чармайдаг. Тиймээс ажлын зохицуулалтын дагуу үнэнчээр ажилласнаар л бид өөрсдийгөө хамгаалж чадна.

Өө Бурхан минь! Миний биеэ тоосон, ихэрхүү уг чанарыг илчилсэнд Танд талархъя. Энэ өдрөөс эхлэн би үүнийг анхааруулга болгон авч, уг чанараа мэдэхэд илүү их хүчин чармайлт гаргах болно. Би ажлын зохицуулалтыг хатуу баримтлан ажиллана. Би үнэхээр эрүүл ухаантай, зарчмыг баримталдаг, Таныг хүндлэх зүрх сэтгэлтэй хүн болох болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шударгаар мэдээлэхийн үр шим

Жао Мин, Хятад улс 2011 оны 4-р сард би, улсын өөр нэг хэсэгт байдаг чуулганд Яао Лань хэмээх удирдагчийн оронд очих хэрэгтэй боллоо. Ажил...

Leave a Reply