Биеэ тоодгоо ухаарсан минь

2022-03-27

Xiang Xin, Итали

2015 онд би сайн мэдээ түгээхээр ажиллаж эхэлсэн. Тэгээд төд удалгүй Бурханы удирдамжаар зарим нэг амжилт гаргалаа. Шашны үзэлд үнэхээр автчихаад, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалмааргүй байгаа хүмүүстэй заримдаа тааралддаг байсан. Иймээс би Бурханд найдаж, үнэнийг тэвчээртэйгээр нөхөрлөж, тэд ч үүнийг хурдан хүлээн авдаг байлаа. Ололт амжилт гаргасныхаа дараа би нэлээд чадварлаг, амин чухал авьяастан мэт санагдаж эхэлсэн.

Дараа нь Лиу ах бид хоёр дор бүрнээ нэг чуулганы усалгааны ажил хариуцлаа. Би овоо хэдэн гишүүнтэй, нэлээд том чуулган хариуцсан учир эхэндээ байнга Бурханд залбирч, ах эгч нартай аливааг хэлэлцэж байсан. Тэгээд удалгүй ажил сайн явагдаж эхэлсэн юм. Чуулганы ихэнх гишүүн цуглаанд хэвийн байдлаар оролцож, үүрэгтээ үнэхээр идэвх санаачилгатай байлаа. Би ч бага зэрэг додийж байсан. Өдий олон гишүүнтэй, ийм том чуулганд хүртэл маш хурдан үр дүн гаргаж байгаа юм чинь би бага зэрэг хэв чанартай байж таарна гэж бодож байсан юм. Бас Лиу ахын усалгааны ажил нэг их сайнгүй явагдаж, чуулганых нь зарим ажилчныг халах хэрэг гарч, зарим нь сөрөг байдалд орчхоод нөхөрлөл хийлгэх хэрэгтэй байгааг хараад, ахыг жаахан дорд үзлээ. Би илүү дээр хийж чадна шүү дээ гэж бодогдсон. Дараа нь ахын ажилд хошуу дүрж, цуглаан дээр алдаа эндэгдлийг нэгтгэн дүгнэж, бусдын сөрөг байдалд туслах Бурханы үг нөхөрлөж, усалгаа хийдэг хүмүүсийн үүргийг шаардлагатай газар болгонд сольж эхэллээ. Ажил нэлээд хурдан эрчээ авсан шүү. Асуудлаа нэлээд хурдан шийдвэрлэлээ гэж бодоод, би өөрийгөө маш авьяаслаг мэтээр бүр ч их мэдэрсэн. Тэгээд улам л биеэ тоолоо. Ажлаа нэгтгэн дүгнэж байх үеэр би тэдний маш их дутагдал, хайнга байдлыг хараад, тэднийг өөрийн эрхгүй загнасан юм. “Усалгааны ажил маш их саатлаа. Бурханы хүслийг биелүүлж, үүнийг дуусгах гэж хичээж байгаа ганц ч болов хүн байна уу? Та бүгд маш хариуцлагагүй байлаа. Өнгөрсөн хоёр долоо хоногт багахан ахиц гарсан нь сайн хэрэг, тэгээгүй бол энэ сааталд хэн хариуцлага хүлээж чадах юм бэ?” гэж хэлсэн. Тухайн үед хэн ч, юу ч хэлээгүй. Үнэндээ би арай дэндүүлчхэв үү гэж гайхаж байсан л даа. Гэхдээ дараа нь, хатуу өнгөөр ярихгүй бол тэд хайхрахгүй гэж бодогдсон.

Тэгээд тэднийг маш их дорд үзэж, алдааных нь төлөө тэдэнтэй харьцаж, миний хэлснээр хий гэдэг болсон юм. Тийм болохоор яваандаа тэд надаас зайгаа барьж, ажилтай холбоотой асуудлаас бусдаар юуны ч тухай надтай бараг ярьдаггүй болсон нь анзаарагдсан. Заримдаа тэд хоорондоо ярьж, хөхрөлдөж байгаад намайг гарч ирэнгүүт айсан мэт шууд тарж бутардаг байлаа. Бас алдаа гаргаж, шүүмжлүүлэхээс айсандаа ямар нэг зүйл тохиолдох бүрд надаас асууж, шийдвэрийг минь хүлээдэг байсан. Тэр нөхцөл байдлыг хараад би жаахан түгшсэн л дээ. Өөрийгөө дур зоргоороо, дарангуй аашлаад байна уу гэж гайхсан. Гэхдээ ажилдаа хатуу чанд байх хэрэгтэй гэж дараа нь бодлоо. Жаахан хатуурхахгүй бол хэн ч үгэнд орохгүй шүү дээ. Тэгвэл бид яаж ахиц гаргах болж байна? Асуудлыг ний нуугүй хэлж өгөх нь зөв шударга байдлын мэдрэмжтэй явдал мэт санагдсан. Үүний дараа миний биеэ тоосон байдал бүр ч их гаарч, их, бага бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргах ёстой боллоо. Багт над шиг чадварлаг хүн байхгүй мэт санагдсан учир ажлынхаа хэсэг болгоныг би дангаараа зохицуулж байсан. Тэдэнтэй аливааг зөвлөлдөх үедээ хүртэл эцэст нь үргэлж өөрийнхөө хүссэн юмыг хийдэг учир би даруйхан шийдчихвэл цаг хэмнэж болно гэж бодсон. Удирдагч цуглаан дээр ирлээ ч би юман чинээ тоодоггүй байлаа. “Та удирдагч байлаа гээд яадаг юм бэ? Та сайн мэдээ түгээж, гэрчлэл хийж чаддаг юм уу? Ийм ажил хийж чаддаг юм уу? Зүгээр л цуглаан дээр үнэнийг нөхөрлөлөө гээд бодит ажил хийчихдэг юм биш. Та надтай эн зэрэгцэхгүй” гэж боддог байсан. Иймээс манай ажил хэр явагдаж байгааг удирдагч асуух бүрд би дураа хүрсэн үедээ илүү их зүйл ярьж, дургүй бол хальт юм дурддаг байлаа. Эцсийн эцэст би л хийх болохоор энэ талаар ярих ямар ч хэрэгцээгүй гэж бодсон. Удирдагч намайг биеэ тоож байна гэж шүүмжлээд, үргэлж эцсийн шийдвэр гаргаж, ах эгч нартай хамт сайн ажиллахгүй байна гэсэн. Ингэж шүүмжлүүлчхээд би биеэ тоодог гэдгээ нүүрэн дээр нь хүлээн зөвшөөрсөн ч үүнд бодитоор анхаарал хандуулаагүй. “Би сайн хэв чанартай, чадварлаг юм чинь ажлаа сайн хийж байгаа цагт жаахан биеэ тоолоо гээд яадаг юм бэ? Тэгээд ч чуулганы ажлын ихэнхийг нь би л тэргүүлж байна даг. Тэгэхээр тэд яах юм бэ, намайг халах юм уу?” гэж бодогдсон. Би удирдагчийн гаргасан санал хүсэлтийг огтхон ч хүлээн авалгүй үүргээ яг дурын аргаараа биелүүлж, бүрэн хариуцсан хэвээр байлаа. Тэгтэл нэг удаа шинэ чуулганд усалгаа хийх хүн нэмж хэрэг болохоор нь үүнийг хэнтэй ч хэлэлцэлгүйгээр нэг эгчийг тэдэнд очиж тусал гэж шуудхан зохицууллаа. Ерөнхийдөө тэд миний санал болгосон зүйлийг зөвшөөрдөг юм чинь ганцаараа шийдчихэд зүгээр гэж бодсон. Харин тэр эгч үнэнийг хангалттай сайн ойлгодоггүй, бодит ажил хийж чаддаггүй нь ноцтой тээр болж байгааг би дараа нь олж мэдээд, гайхсан юм. Гэхдээ бас л өөрийгөө эргэцүүлээгүй. Би засаршгүй биеэ тоогоод, үнэний зарчмыг эрж хайхгүй, үүрэгтээ зарчмыг дагахад бусдыг замчлахгүй байснаас үүдэн бүх хүн ямар ч бодит үр дүн гаргалгүй, зүгээр л ийш тийш гүйлдээд завгүй байлаа. Энэ нь манай ахицад үнэхээр саад болсон. Тэгсэн ч гэсэн би мөн л өөрийнхөө асуудлыг олж харалгүй шууд л бусдыг ачаа үүрсэнгүй гэж буруутгалаа. Хэсэг хугацааны турш би аливааг амжуулж байх шиг санагдсан ч аймшигтай зүйл болох гэж байх шиг, хачирхалтай ёрын мэдрэмж төрсөн. Цуглаан болон залбирал дээр би юу гэж хэлэхээ мэдэхгүй, ажлын цуглаан дээр нойрмоглож, юу ч ойлгохгүй байлаа. Оюун санаа булингартаж, юунд ч эрч хүчгүй болж, зүгээр л амармаар байсан. Ариун Сүнсний ажлыг алдсан гэдгээ ухаарсан ч яагаад тэгснээ мэдэхгүй байлаа. Тэгээд Бурханд залбирч, өөрийгөө ойлгоход минь туслаач гэж гуйсан.

Цуглаан дээр удирдагч ирээд, миний яаж аашилж байсныг шүүмжиллээ. “Та үүрэгтээ биеэ тоогоод байна. Үргэлж хямсгараар хүмүүсийг загнаж, хойш татаж, бас зэрэг дэвээ гайхуулж байна. Тантай хамт ажиллах хэцүү. Та аливааг бусадтай хэзээ ч зөвлөлддөггүй. Юу хүссэнээ хийж, дур зоргоороо, дарангуй аашилдаг. Энэ бол антихристийн зан чанар. Ааш авирт тань үндэслээд бид таныг халахаар шийдсэн” гэлээ. Удирдагчийн үг бүр шууд зүрхэнд минь туссан юм. Тэгээд би яаж аашилж байснаа эргээд тунгаалаа. Би аливааг хэзээ ч, хэнтэй ч зөвлөлдөлгүй, өөрийнхөөрөө зүтгэж, дарангуй байсан. Тэр нь яг л антихрист шиг байсан биш үү? Тэгж бодоод би үнэхээр айсан. Тэр нөхцөлийг ашиглаад Бурхан намайг илчилж, таягдаж байгаа юм болов уу? Олон жилийн итгэл минь тэгж дуусах юм гэж үү? Хэд хоногийн турш би амьд үхтэл мэт байсан юм. Сэрсэн мөчөөсөө авхуулан айдас хүйдэст автаж, өдөртэй яаж нүүр тулахаа ер мэдэхгүй байлаа. Тэгээд, “Бурхан минь, үүнд Таны нинжин хүсэл байгаа гэдгийг би мэднэ, гэхдээ үүнийг яаж туулахаа мэдэхгүй юм. Өө Бурхан минь, би маш их сэтгэлээр унаж, шаналж байна. Намайг гэгээрүүлж, хүслээ мэдүүлээч дээ” гэж Бурханд залбирсаар байсан. Дараа нь Бурханы ийм үг уншсан юм: “Чамд өдөр бүр юу тохиолддог, чи хэр их ажил хийдэг, хэр их хүчин чармайлт гаргадгийг Бурхан анхаардаггүй. Харин эдгээр зүйлд ямар хандлагаар ханддагийг чинь хардаг. Тэгвэл эдгээр зүйлийг хийдэг хандлага, эдгээрийг хийдэг арга зам чинь юутай холбоотой вэ? Чи үнэнийг эрэлхийлдэг үү, үгүй юу гэдэгтэй, мөн чиний амийн оролттой холбоотой. Бурхан чиний амийн оролт, алхдаг замыг хардаг. Хэрэв чи амийн оролтын замаар алхдаг бол үүргээ биелүүлэхдээ хүлээн зөвшөөрөгдөх замд хөл тавих болно. Харин үүргээ биелүүлж байхдаа хөрөнгөтэй, салбарын ажлаа ойлгодог, туршлагатай, Бурханы хүслийг анхаардаг, өөр хэнээс ч илүүтэйгээр үнэнийг эрэлхийлдэг гэдгээ цаг ямагт онцолдог бол, дараа нь эдгээрээс үүдэн өөрийгөө эцсийн шийдвэр гаргах учиртай гэж бодоод, аливааг өөр хэнтэй ч хэлэлцэлгүй, үргэлж дураараа дургиж, өөрийнхөө үйл ажиллагааг явуулахаар оролдож, ‘дэлгэрч буй цорын ганц цэцэг’ байхыг үргэлж хүсдэг бол чи амийн оролтын замаар алхдаг уу? (Үгүй.) Үгүй. Энэ нь байр суурь хөөцөлдөж, Паулын замаар алхаж буй хэрэг болохоос биш, амийн оролтын зам биш юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”). “Сайн мэдээ түгээхдээ авьяаслаг нэг хүн байжээ. Сайн мэдээ түгээж байхдаа тэр ихээхэн бэрхшээл туулж, тэр ч бүү хэл шоронд орж, олон жилийн хорих ял сонссон юм. Суллагдсаныхаа дараа тэр сайн мэдээ үргэлжлүүлэн түгээж, хэдэн зуун хүн элсүүлсний зарим нь нэлээд авьяаслаг хүмүүс байж таарсан. Зарим нь бүр удирдагч, ажилчин болж сонгогдсон. Үүнээс үүдэн энэ хүн өөрийгөө асар их сайшаагдахуйц гэж итгэн, явсан газар бүрдээ сайрхах хөрөнгө болгон үүнийгээ ашиглаж, онгирч, өөрийгөө гэрчилж, ‘Би найман жилийн турш шоронд суусан, бас гэрчлэлдээ бат зогссон. Олон хүн элсүүлсний минь зарим нь одоо удирдагч, ажилчин болсон. Бурханы гэрт би гавьяа зүтгэлтэй. Би хувь нэмэр оруулсан шүү дээ’ хэмээсэн. Тэгээд хаана ч сайн мэдээ түгээж байлаа гэсэн орон нутгийн удирдагч, ажилчдад заавал сайрхдаг байж. Бас, ‘Та нар миний хэлэх үгийг сонсох ёстой; дээгүүр түвшний удирдагчид чинь хүртэл надтай ярихдаа эелдэг байдаг. Тэгэхгүй байгаа хэнд ч би сургамж өгнө шүү!’ гэдэг байсан юм. Энэ хүн дээрэлхүү байгаа биз дээ? Иймэрхүү хүн сайн мэдээ түгээж, тэр хүмүүсийг элсүүлээгүй бол тэгтлээ пээдгэр байж зүрхлэх байсан уу? Тэд ийм л уг чанар, мөн чанартай; маш их биеэ тоосон болохоор өчүүхэн төдий ч эрүүл ухаангүй байдаг. Сайн мэдээ түгээж, хэдэн хүн элсүүлсний дараа биеэ тоосон уг чанар нь ихсэж, тэд улам пээдгэр болдог. Ийм хүмүүс хаа яваа газраа хөрөнгийнхөө талаар сайрхаж, явсан газар бүрдээ гавьяа хүртэхээр хичээдэг, тэр ч бүү хэл янз бүрийн түвшний удирдагчдад шахалт үзүүлж, тэдэнтэй адил тэгш байхаар хичээж, бүр өөрсдийгөө Бурханы гэрт дээд түвшний удирдагч байх ёстой гэж боддог. Иймэрхүү хүн яг ямар төрлийн уг чанартай, түүний төгсгөл ямар байх магадлалтайг бид ааш авирынх нь илрэлд үндэслэн тодорхой мэддэг байх ёстой. Чөтгөр Бурханы гэрт аргалан орж ирэх үедээ үнэн нүүр царайгаа харуулахынхаа өмнө багахан үйлчлэл үзүүлдэг; тэд хэний ч харьцалт, засалтыг үл сонсож, Бурханы гэрийн эсрэг цөхрөлтгүй тэмцдэг. Тэдний үйлдлийн шинж чанар юу вэ? Бурханы нүдээр бол, тэд өөрсдийгөө үхүүлж байдаг бөгөөд өөрсдийгөө хөнөөхөөс нааш тэдний санаа амрахгүй. Үүнийг ийм маягаар л илэрхийлбэл тохиромжтой(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн журамт үүрэг мөн”). Үүнийг уншаад зүрх сэтгэлд минь үнэхээр айдас хурсан. Бурхан намайг нүүр тулан илчилж, миний байдал, ганц ч хүнд хэзээ ч хэлж байгаагүй нууцыг ил болгож байх шиг санагдсан юм. Би энэ олон жил сайн мэдээ түгээхдээ давгүй байсан учир өөрийгөө үлэмж их хувь нэмэр оруулсан, амин чухал хүн гэж бодож, хийсэн бүх зүйлээ бүртгэж байсан. Өөрийгөө чуулганд хүндэт байр суурь эзэлдэг, түшиг тулгуур мэт санасан. Үүнийг хувийнхаа бэл бэнчин гэж үзэж, биеэ тоосон байдлаар бүх хүнийг дорд үзсэн. Бас хүмүүсийг зэвүүцэн загнах дуртай байсан минь ах эгч нарыг боогдуулж байж. Би үүрэгтээ хамтран ажиллалгүй, дарангуй аашилж, юу хүссэнээ хийж, чуулганы ажлыг ноцтой саатуулсан. Удирдагч надтай харьцах үед хүртэл би огт анхаараагүй. Тэр ч бүү хэл эрдэм чадлаа гайхуулсан. Удирдагчийг надаас дээрдэхгүй гэж бодоод, ямар ч тусламж авахыг хүсээгүй. Би бүх зүйлийг дангаараа шийдэхийг хүссэн. Ах эгч нарыг үгэнд орохгүй болохоор нь загнаж, үүргээ сайн биелүүлэхгүй бол хална шүү гэж сүрдүүлсэн. Үүнээс болж тэд даалгавар биелүүлэх хэнээ тусаж, алдаа гаргавал үүргээ алдах вий гэж айн, шаналантай амьдарсаар байсан. Үүнийг яалаа гэж үүрэг гүйцэтгэх гэх юм бэ? Энэ нь ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцсэн явдал биш үү? Тэгж бодоод би үнэхээр айсан шүү. Тийм ёрын мууг үйлдэнэ, ах эгч нарыг тэгтлээ их шархлуулж, хойш татна, ажлаа тийм түвшинд саатуулна гэж би огт төсөөлөөгүй явсан юм. Би Бурханы эсрэг тэмцэж байсан мөртөө Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар үүргээ биелүүлж байна гэж бодсон. Би бодлогогүй аашилж байж! Тэгж аашлах нь өөрийгөө үхэлд хүргэж байгаа явдал гэдгийг Бурханы үгээс олж харсан. Бурханы үгийн өнгө аяс, ялангуяа “өөрийгөө үхэлд хүргэх” гэх хэлцийг сонсоод тиймэрхүү хүнд Бурхан хэр ой гутдагийг мэдэрсэн. Тэгээд Бурханд үхлээр яллуулсан мэт зүрх шимширсэн юм. Би үүргийнхээ төлөө бүх зүйлийг золиосолж чаддаг, үүндээ үргэлж амжилттай байж ирсэн учир Бурханд сайшаагдах нь лавтай, жаахан биеэ тоох нь бараг хамаагүй гэж бодсон. Гэхдээ, үнэнийг эрэлхийлэхгүй бол үүрэгтээ хэр их ололт амжилт гаргаж, хэчнээн их туршлага хуримтлууллаа ч Бурхан үүнд ой гутдагийг би дараа нь ухаарсан юм. Бурхан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт надад Бурханы халдашгүй зөвт зан чанарыг харуулсан. Бурханы үйлдэл төгс зарчимтай байдаг. Би ертөнцөд зарим нэг ололт амжилт гаргавал багахан бэл бэнчин, далим олж авч болно. Харин Бурханы гэрт үнэн болон зөвт байдал засагладаг. Бэл бэнчин, далим ашиглах нь өөрийгөө үхэлд хүргэж байгаа явдал бөгөөд энэ нь Бурханы зан чанарт халддаг.

Дараа нь би, “Үүрэгтээ хэдхэн ололт амжилт гаргасны дараа яагаад тийм их далим гарсан мэт санагдаж, тэгтлээ дарангуй болж эхэлсэн юм бол? Ямаршуу уг чанар намайг хянаж байсан юм бол?” гэж гайхаж байлаа. Тэгээд Бурханы нэг үг уншсан юм. “Хэрэв чи зүрх сэтгэлдээ үнэнийг үнэхээр ойлгодог бол хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахаа мэдэх бөгөөд үнэнийг эрэлхийлэх замд аяндаа хөл тавина. Алхдаг зам чинь зөв, Бурханы хүсэлд нийцэлтэй бол Ариун Сүнсний ажил чамайг орхихгүй. Энэ тохиолдолд Бурханаас урвах магадлал чинь улам багасна. Үнэн байхгүй бол мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрнэ; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулахад хүргэнэ; эдгээрээс болж чи бусдыг басамжилж, зүрх сэтгэлдээ гагцхүү өөрийгөө л тээж, өөрийгөө бусад хүнээс ч, Бурханаас ч дээр гэж бодоод, эцэстээ Бурханы орыг эзэлж, хүмүүсийг өөртөө захирагд гэж шаардаж, өөрийнхөө бодол, санаа, үзлийг үнэн гэж дээдлэхэд хүрнэ. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс хэчнээн их муу үйл хийснийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). “Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой. Зарим хүн гаднаа Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй. Биеэ тоосон, ихэрхүү хүмүүс, ялангуяа бүр эрүүл ухаанаа алдталаа биеэ тоосон хүмүүс Бурханд итгэхдээ Түүнд захирагдаж чаддаггүй бөгөөд бүр өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Ийм хүмүүс Бурханыг хамгийн их эсэргүүцдэг(Бурханы нөхөрлөл). Биеэ тоосон байдал бол Бурханы эсрэг тэрслэх үндэс гэдгийг Бурханы үг надад сургасан юм. Хүн биеэ тоосон уг чанартай байх үедээ өөрийн эрхгүй Бурханыг эсэргүүцдэг. Миний ааш авир биеэ тоосон уг чанартаа хянуулсны үр дүн байсан. Би хэдхэн ололт амжилт гаргасныхаа дараа хөл газар хүрэхгүй баярлаж, өөрийгөө хэв чанартай, чадварлаг, амин чухал хүн, чуулган надгүйгээр байх аргагүй гэж бодож байсан. Бусдыг дорд үзэж, албан тушаалаа ашиглан тэднийг загнаж, боогдуулж, өөр хэнийг ч юман чинээ бодоогүй. Үүрэгтээ дураараа, дарангуй байж, аливааг өөр хэнтэй ч зөвлөлдөөгүй. Дан ганцаараа давгүй мэт, дангаараа шийдвэр гаргаж болох мэт санасан. Тэгээд хамтрагчаа үнэлээгүй. Би айхтар биеэ тоож, Бурханыг огт хүндэтгээгүй. Удирдагч надтай харьцах үед би биеэ тоодог гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч энэ талаар үнэндээ хайхраагүй. Тэр ч бүү хэл биеэ тоох нь тийм ч муугүй, тэгж хэлүүлж байгаа юм чинь би чадвартай гэсэн үг, үгүй бол би юундаа биеэ тоох вэ дээ гэж бодсон. Би дэндүү эрүүл ухаангүй, туйлын ичгүүргүй байж. Тэгээд “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн” гэх Сатаны хорын дагуу амьдарч, чуулганд салбартаа тэргүүлэгч мэт аашилж, өөр хэнийг ч юман чинээ бодоогүй. Би Коммунист Намаас юугаараа ялгаатай байсан юм бэ? Коммунист Нам биеэ тоож, хууль засаггүй байж, үгэнд нь орохгүй байгаа хэний ч эсрэг харгисаар нухчин дарах урьд өмнө нь үзэгдээгүй арга ашигладаг. Би чуулганд дарангуй, гөжүүд байж, хэний ч хяналтыг хүлээж аваагүй. Энэ нь яг л агуу улаан луу шиг байсан биш үү? Тэгээд би маш их биеэ тоож, өөр хэнийг ч, бүр Бурханыг ч хайхралгүй, Бурханы эсрэг замаар замнаж яваагаа ухаарсан юм. Намайг гэмшихгүй бол Бурхан эцэстээ харааж, шийтгэх нь лавтай байсан. Дараа нь би биеэ тоосон уг чанарын минь үр дагавар хэр ноцтойг, бас миний асуудал багахан завхрал харуулах шиг энгийн зүйл биш гэдгийг үнэхээр олж харсан. Тэгж бодоод, яаж бусдыг басамжилж, өөрийгөө өргөмжилдөг байсан, өөрийгөө хорвоо ертөнцөд хосгүй мэтээр ярьж, танилцуулдаг байснаа саналаа. Би өөртөө ой гутаад, жаахан дотор муухайрсан. Тэгээд үнэнийг эрэлхийлж, бүх зүйл дээр зарчмыг эрж хайж эхэлье, биеэ тоосон байдлаар амьдарч, Бурханыг эсэргүүцдэгээ больё гэж сэтгэл шулуудлаа.

Хожим нь би, гаргаж болох амжилтдаа яаж зохистой хандах вэ гэдгийг эрж хайж байхдаа Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Та нар үүргээ гүйцэтгэж байх явцдаа Бурханы удирдамж, Ариун Сүнсний гэгээрлийг мэдэрч чаддаг уу? (Тийм.) Ариун Сүнсний ажлыг мэдэрч чаддаг хэрнээ өөрийгөө өндрөөр үнэлж, бодит байдалтай гэж бодсоор байвал энд юу болоод байгаа хэрэг вэ? (Үүргээ гүйцэтгэж, үр дүнд хүрэх үедээ бид гавьяаны тал нь Бурханых, тал нь биднийх гэж аажмаар бодож эхэлдэг. Тэгээд өөрсдийн хамтын ажиллагааг хязгааргүй томруулж, бидний хамтын ажиллагаанаас илүү чухал зүйл гэж үгүй, үүнгүйгээр Бурханы гэгээрэл байх боломжгүй байсан гэж боддог.) Тэгвэл Бурхан чамайг яагаад гэгээрүүлсэн юм бэ? Бурхан бусад хүнийг ч бас гэгээрүүлж чадах уу? (Тийм.) Бурхан хүнийг гэгээрүүлдэг нь Бурханы нигүүлсэл юм. Харин чиний тэр багахан хамтын ажиллагаа юу вэ? Энэ нь гавьяа зүтгэл үү, эсвэл чиний үүрэг, хариуцлага уу? (Үүрэг, хариуцлага.) Чи үүнийг үүрэг, хариуцлага гэж хүлээн зөвшөөрөх үедээ зөв санаа сэтгэлтэй байдаг бөгөөд гавьяа хүртэхээр хичээе гэж бодохгүй. ‘Энэ бол миний хөрөнгө. Миний хамтын ажиллагаагүйгээр Бурханы гэгээрэл байх боломжтой байсан гэж үү? Үүнд хүмүүсийн хамтын ажиллагаа хэрэгтэй; үүний ихэнх нь хүмүүсийн хамтын ажиллагаанаас шалтгаалдаг’ гэж чи үргэлж боддог бол энэ нь буруу юм. Ариун Сүнс чамайг гэгээрүүлээгүй, Бурхан юу ч хийгээгүй, үнэний зарчмыг чамд хэн ч нөхөрлөөгүй бол чи яаж хамтран ажиллаж чадах юм бэ? Чи Бурхан юу шаарддагийг ч мэдэхгүй, бүр хэрэгжүүлэх замыг ч мэдэхгүй байх байсан. Бурханыг дуулгавартай дагах, Бурханы ажилд хамтран ажиллахыг хүслээ ч яаж тэгэхээ мэдэхгүй байх байсан. Чиний энэ ‘хамтын ажиллагаа’ гэгч хий хоосон үг биш үү? Жинхэнэ хамтын ажиллагаагүй бол чи өөрийнхөө санаан зоргоор л аашилж байгаа хэрэг. Ийм тохиолдолд чиний биелүүлдэг үүрэг стандартад нийцэж чадах уу? (Үгүй.) Үгүй, энэ нь нэг асуудлыг илтгэдэг. Ямар асуудлыг илтгэдэг вэ? Хүн ямар үүрэг гүйцэтгэдэг нь хамаагүй, Бурханыг сэтгэл хангалуун болгож, Түүний сайшаалыг хүртэх үр дүнд хүрч, үүргээ стандартад нийцэхүйц гүйцэтгэх нь Бурханы үйлдлээс хамаардаг. Чи хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэдэг боловч Бурхан үйлдэхгүй, юу хийхийг чинь хэлэхгүй бол чи зам, чиглэл, зорилгоо мэдэхгүй. Үүний эцсийн үр дүн юу байх вэ? Хичээл чармайлтаа хий дэмий үрээд чи юу ч олж авахгүй. Тиймээс үүргээ стандартад нийцэхүйц гүйцэтгэж, Бурханы гэр дотор баттай зогсож чаддаг байж, ах эгч нарыг босгон байгуулж, Бурханы сайшаалыг хүртэх нь бүхэлдээ Бурханаас хамаарна! Хүмүүс зөвхөн өөрийнхөө чадах юмыг, хийх ёстой юмыг, төрөлх чадвараараа хийж чадах юмыг л хийж чадна, илүү юм чадахгүй. Тиймээс, эцэстээ үүргээсээ олж авах үр дүн чинь Бурханы үгийн удирдамж, Ариун Сүнсний гэгээрлээр тодорхойлогдоно, ингэснээр чи Бурханы өгсөн зам, зорилго, чиглэл, зарчмыг ойлгоно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”). Үүрэгтээ ололт амжилт гаргах нь гагцхүү Бурханы нигүүлсэл, Ариун Сүнсний гэгээрлээс үүдэлтэй гэдгийг би Бурханы үгээс олж харсан юм. Энэ нь бас үнэн болон зарчмын талаар Бурханы бидэнд зориулсан нөхөрлөлийн ач болохоос би сайн хэв чанартай, зарим нэг ажил хийж чаддаг гэдгээс огт үүдээгүй. Бурханы үгийн удирдамж, Ариун Сүнсний гэгээрэл байгаагүй бол хэв чанар, хэр уран цэцэн үгтэйгээсээ үл хамаараад би хэзээ ч, юунд ч хүрэхгүй. Би энэ өчүүхэн бага ажлыг хийснээрээ бүтээгдсэн зүйлийн үүрэг биелүүлж байсан. Энэ нь миний хариуцлага юм. Ямар ч үүрэг байлаа гэсэн, үүнийг бүтээгдсэн зүйл хийх учиртай. Ямар ч ололт амжилт бидний өөрсдийн хувь нэмэр, бэл бэнчин биш. Гэтэл би өөрийнхөө хэн гэдгийг мэдээгүй. Би хэдэн ололт амжилттай юм чинь хийдэг зүйлдээ гаргууд гэсэн үг гэж бодоод, үүгээр далимдуулж болно гэж үзсэн. Өөртөө маш их додийж, Бурханы алдрыг булаах гэж хичээсэн. Би маш их биеэ тоож, эрүүл ухаангүй байж! Үүрэгтээ гаргадаг ямар ч ололт амжилт маань үнэхээр Ариун Сүнсний гэгээрэл, Бурханы үгээс үүдэлтэй. Бид дангаараа юу ч хийж чаддаггүй. Эргээд бодох нь ээ, би ямар ч ололт амжилт гаргаагүйгээр зогсохгүй биеэ тоогоод ажиллаж байхад минь манай ажил саатсан юм байна лээ. Жишээ нь, буруу хүнийг усалгааны албанд томилсноос минь болж маш олон ах эгч хэрэгцээтэй дэмжлэгээ авч чадаагүй. Энэ нь Бурханы гэрийн ажлыг ноцтой үймүүлсэн. Бас би үнэний зарчмыг эрж хайж, үүрэгтээ зарчмыг дагахад бусдыг чиглүүлж байгаагүй. Тэгэхээр бид үүрэгтээ ололт гаргаж байгаагүй, энэ нь манай ажлын ахицыг саатуулсан гэсэн үг байсан. Гэхдээ би энэ бүгдийг хэзээ ч эргэцүүлээгүй юм. Харин ч чуулган надгүйгээр байж чадахгүй мэтээр өөртөө баяр хүргэж, илүү их биеэ тоосон. Гэхдээ Бурхан намайг гэгээрүүлж чадсан бол бусдыг мэдээж гэгээрүүлж чадна шүү дээ. Иймээс намайг халагдсаны дараа чуулганы ажил ердийн байдлаар үргэлжилж чадсан. Би өөртөө маш бардчихаад, чуулган надгүйгээр байх аргагүй гэж бодсон юм. Нигүүлслийн эрин үе дэх Паулыг би бодлоо. Паул багахан ажил хийснийхээ дараа бэл бэнчин хураачихлаа гэж бодоод, бусдыг юман чинээ бодоогүй. Би бусад шавиас дордохгүй гэж биечлэн хэлж, Петрийг дорд үзэн, үе үе доромжилдог байсан. Эцэстээ Паул Бурханаас титэм гуйхын тулд ажлаа ашиглах гэж үзсэн. Паул биеэ тоогоод, эрүүл ухаанаа алдахдаа тулсан байж. Би яг Паул шиг аашилж, Паултай нэг замаар замнаж байгаагаа олж харсан юм. Бурханы хатуу шүүлт, гэсгээлт байгаагүй бол би асуудлаа мэдэлгүй, өөрийгөө агуу гэж бодсоор л байх байж. Энэ бүгдийг ойлгоод, өөрийгөө үнэхээр үзэн ядсан. Бурханд нүглээ улайж, гэмшихийг хүссэн.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Бүх хүн төрөлхтөн, бүх зүйл дунд Бурхан хэчнээн олон жил ажиллаж байгааг мэддэг хүн байна уу? Бурхан өнөөг хүртэл яг хэдэн жил ажиллаж, бүх хүн төрөлхтнийг удирдаж ирснийг хэн ч мэддэггүй. Бурхан хүмүүст ийм юмаа зарладаггүй. Харин Сатан хэсэгхэн хугацаанд ажиллах байсан бол үүнийгээ зарлах уу? Гарцаагүй зарлана. Сатан онгирч, илүү олон хүнийг хуурч, тэдэнд үнэлэгдэхийг хүсдэг. Бурхан яагаад энэ ажлаа зарладаггүй вэ? Бурханы мөн чанар даруу, нууцлаг талтай. Даруу, нууцлаг байдлаас юу эсрэг тэсрэг байдаг вэ? Биеэ тоосон, эрээ цээргүй байдал, их санаа… Бурхан хүн төрөлхтнийг замчлан ийм агуу ажил хийж, орчлон ертөнцийг бүхэлд нь удирддаг. Эрх мэдэл, хүч чадал нь асар их хэр нь Тэр ‘Миний чадвар ер бусын’ гэж хэзээ ч хэлж байгаагүй. Тэр бүх зүйлийн дунд нуугдсан хэвээр, бүх зүйлийг удирдаж, хүн төрөлхтнийг тэжээн, хангаж, бүх хүн төрөлхтөнд үеийн үед үргэлжлэх боломж олгодог. Жишээ нь, агаар, нарны гэрэл эсвэл хүний оршин тогтнолд зайлшгүй хэрэгтэй нүдэнд харагдах бүх материаллаг зүйлийг аваад үз. Тэдгээр нь бүгд зогсолтгүй урган гарч байдаг. Бурхан хүнийг хангадаг нь маргаангүй. Тэгвэл, Сатан ямар нэг сайн зүйл хийвэл дуугүй байж, үл мэдэгдэх баатар болон үлдэх үү? Хэзээ ч үгүй. Чуулганд өмнө нь аюултай ажил хариуцаж байсан юм уу ашиг сонирхолд нь хохиролтой ажил нэгэн цагт хийж байсан, бүр шоронд орж байсан зарим антихрист байдагтай адил; нэгэнтээ Бурханы гэрийн ажлын нэг талд хувь нэмэр оруулсан хүмүүс ч бас бий. Тэд ийм зүйлийг хэзээ ч мартдаггүй, үүнийгээ насан туршдаа үнэлэгдэх гавьяа, насан туршийнх нь хөрөнгө гэж боддог нь ямар өчүүхэн хүмүүс болохыг нь харуулдаг! Хүмүүс өчүүхэн, Сатан ичгүүргүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Хоёрдугаар хэсэг)”). “Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, хүн төрөлхтнийг халамжилж, тэдэнд санаа тавьдгаа үзүүлдгээс гадна мөн хүн төрөлхтнийг тасралтгүй, тогтмол хангадаг. Зүрх сэтгэлдээ Тэр үүнийгээ хэзээ ч нэмэлт ажил, эсвэл маш их гавьяатай зүйл гэж боддоггүй. Мөн Тэр хүн төрөлхтнийг аварч, тэднийг хангаж, тэдэнд бүх зүйлийг өгч байгаагаа хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулж байна гэж ч боддоггүй. Тэр зүгээр л хүн төрөлхтнийг Өөрийн арга замаар, Өөрийн мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоороо дамжуулан чимээгүйхэн, дуугүй хангаж байдаг. Хүн Түүнээс хэчнээн их хангамж, хэр их тусламж авч байдаг нь хамаагүй, Бурхан хэзээ ч гавьяа гэж боддог ч үгүй, гавъяа болгох гэж оролддог ч үгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог ба энэ нь бас Бурханы зан чанарын яг үнэн илэрхийлэл юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I). Би Бурханы үгийг тунгаагаад, Бурханы зан чанар болон мөн чанар хэчнээн нинжин гэдгийг олж харсан. Бурхан бүхий л зүйлийг захирч, тэтгэдэг Бүтээгч шүү дээ. Бурхан дахин махбод болоод, хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлж, бидний төлөө ихээхэн төлөөс төллөө. Гэхдээ Бурхан үүнийгээ хүн төрөлхтөнд оруулж байгаа үлэмж их хувь нэмэр гэж хэзээ ч бодоогүй. Бурхан хэзээ ч, юуны ч талаар давсалж ярьж, сайрхаагүй. Яаж ч биеэ тоож онгиролгүй зүгээр л Өөрийнхөө бүх ажлыг чимээгүйхэн хийдэг. Бурхан биднээр хайрлуулж, мөнх магтуулах хангалттай гавьяатай. Би ямар ч үнэ цэнгүй хүн, юу ч биш юм байж маш их биеэ тоож байж. Ялихгүй жаахан амжилтаа суут бүтээл, агуу хувь нэмэр мэтээр мансуурч байж. Тэгээд бүх хүнийг дорд үзэж, заавал дураараа дургих гэдэг байсан. Би маш эрүүл ухаангүй, айхтар ёрын муу, маш өнгөцхөн байж. Бурхан маш даруу, нууцлаг, бас тийм нинжин мөн чанартай байдаг. Би биеэ тоосон зан чанараа хэр ой гутам гэдгийг бүр ч их мэдрээд, үнэнийг олж мэдээд үүнээсээ эртхэн ангижрах юм сан, хүний төрхийг амьдран харуулах юм сан гэж үнэхээр мөрөөссөн.

Тэгээд цуглаан дээр нэг удаа Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Чамд өөрийг чинь мэдүүлж, зан чанарыг чинь өөрчилж, түүнчлэн үнэ цэнийг чинь мэдүүлж, Бурханы бүх үйлдэл зөвт бөгөөд Бурханы зан чанар, Бурханы ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүнийг аврахын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрлаж, хүнийг аварч, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг харуулах гэсэндээ Бурхан яллаж, харааж, шүүж, гэсгээдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой). Би Бурханы үгэнд үнэхээр сэтгэл хөдөлж, Бурханы хүслийг арай илүү ойлгосон. Биеэ тоон үүргээ биелүүлж, Бурханы гэрийн ажилд асуудал үүсгэж байсан учраас намайг зарчимд үндэслэн халсан юм байна лээ. Бурхан тэр нөхцөлийг ашиглаад намайг илчилж, таягдаж байна гэж би бодсон. Иймээс Бурхан намайг яллаж байна, би аврагдах аргагүй юм байна гэж бодогдсон юм. Бурхан надад завхралыг минь харуулж, буруу замаар явж байгааг минь харуулахын тулд үүргээс минь халж, үгийнхээ шүүлтийг ашигласан гэдгийг би эцэст нь ухаарсан. Бурхан намайг үүгээр аварч байж! Тэр шүүлт, гэсгээлтээр би бага зэрэг зовсон ч энэ нь маш их үнэ цэн, утга учиртай байж, намайг хамгаалсан юм. Энэ нь намайг гэх Бурханы хамгийн чин үнэн хайр байж. Бурхан биднийг яаж ч сахилгажууллаа гэсэн энэ бүгд Бурханы аврал, хайр юм шүү дээ.

Дараа нь, би үүрэгтээ яаж биеэ тоож байсан, яаж ах эгч нарыг шархлуулсан, бас халагдсаныхаа дараа юуны талаар эргэцүүлсэн тухайгаа цуглаан дээр сэтгэлээ уудаллаа. Тийм хүний үнэргүй байснаас минь болоод бусад нь надад ой гутаж, надтай холбогдохыг хүсэхгүй гэж бодсон. Гэхдээ гайхмаар нь, тэд намайг зэмлээгүй юм. Тэгэхэд би тэдэнд бүр ч их өртэйгөө мэдэрсэн. Би биеэ тоосон байдлаараа бусад бүх хүнийг шархлуулж, маш хүний үнэргүй байсан шүү дээ. Ах эгч нартай дахин үүрэг авах үедээ би хавьгүй даруу болсон. Хүмүүсийг дутагдлаас нь болж дорд үзэхээ больж, аливаад илүү дээр ханддаг болсон. Асуудлын талаарх бусдын саналыг сонсох гэж ухамсартайгаар мэрийж, өөртөө хэт их найдахаа больсон. Удирдагчид ажлыг минь шалгахаар ирэх үед би даруугаар хамтран ажиллаж, хүлээн авсан. Хэсэг хугацааны дараа байдал минь сайжирч, би дахиад харгалзагч болсон доо. Бурхан үүгээр намайг өргөж, нигүүлсэж байгааг би мэдэж байсан. Урьд нь би үүрэгтээ маш их биеэ тоож, үймүүлж байсан ч Бурхан намайг таягдан хаяагүй юм. Тэгээд надад ийм чухал үүрэг гүйцэтгэх дахин нэг боломж олгосон. Бидэнд үзүүлдэг Бурханы өршөөл, уучлалыг би үнэхээр мэдэрсэн шүү. Дараа нь үүрэгтээ биеэ тоон дур зоргоороо аашлахаа болиод, Бурханаас айдаг болж, цаг ямагт Бурханд залбирч байлаа. Будилаантай зүйл тулгарах үед бусадтай хэлэлцэн, улмаар хамтдаа үнэнийг эрж хайж чаддаг болсон. Хэсэг хугацаанд ингэсний дараа манай багийн гүйцэтгэл бүхэлдээ нэлээд сайжирсныг ухаарсан. Бүх зүйлийг дангаараа хийж байхад үнэхээр эцэж цуцмаар байдаг байлаа. Би бүх зүйлийг харгалзан үзэж байгаагүй, бас сайн үр дүн гаргаагүй. Харин одоо тулгарсан асуудлыг ах эгч нартай хэлэлцэж, бид бие биедээ тусалснаар асуудал шийдвэрлэхэд хавьгүй амар болсон. Бас бусадтай хамтран ажилласнаар тэд үнэхээр зарим нэг давуу талтайг олж харж чадсан. Тэдний зарим нь шаргуу ажиллаж, зүтгэл гаргадаг. Зарим нь нэг их хэв чанаргүй байж болох ч хичээнгүй байж, Бурханы гэрийн ажлыг хамгаалдаг. Надад ийм давуу тал байхгүй. Би бас ах эгч нараас аливааг суралцаж, өөрийнхөө дутагдлыг нөхөж чадсан. Ийм аргаар амьдрахад хавьгүй эрх чөлөөтэй, амархан байсан шүү.

Нэг жил орчмын дараа чуулганы удирдагч бүх хүн тэр ондоо юу сурч, юу туулснаа хуваалцаг гээд нийтийн цуглаан зохион байгууллаа. Би сурсан бүх зүйлээ тунгаан, хэсэг хугацаанд чимээгүй эргэцүүлсэн. Тэгээд, Бурхан намайг халуулснаар амийг минь аварсан, энэ нь миний олсон хамгийн том олз гэдгийг ухаарлаа. Тэгээгүй бол биеэ тоосон байдал минь хэр ноцтой байгааг болон ганц хоёрхон авьяастай гээд маадайж, дураараа аашилдгаа олж харахгүй л байх байсан. Бурхан намайг сахилгажуулж, шүүж, гэсгээснээр л сатанлаг уг чанарыг минь надад харуулсан юм. Бас үүгээр би Бурханы зөвт байдлын талаар бага зэрэг сурч, Бурханаас айдаг болсон. Бурханы авралд би маш их талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент