Дураараа зан бусдыг болон өөрийгөө хохироодог

2022-05-30

Хэ Ши, Австрал

Би 2020 оны 4-р сард усалгааны ажлыг хариуцахаар чуулганы удирдагчаар сонгогдсон юм. Зарим шинэ итгэгч сүүлийн үед цуглаанд тогтмол оролцохоо больж, оройтож ирж, эрт явах болсныг би анзаарлаа. Зарим нь хичээл, ажил гээд завгүй, цаг завтай болохоороо ирнэ гэдэг, зарим нь ХКН, шашны ертөнцийн худал үгэнд хууртаад ирдэггүй байлаа. Бид тэдэнтэй ярилцах гэж хичээсэн ч зарим нь утсаа авахгүй, үндсэндээ алга болсон байв. Бид тэдэнтэй ярилцах гэж үзсэн, тэд цуглаанд оролцохыг хүсээгүй, тиймээс энэ бидний хариуцлага биш, тавьж явуулах цаг нь болсон гэж би бодож байлаа. Тэгээд ч Бурханд олон хүн биш, шилдэг хүмүүс хэрэгтэй. Бурханд итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүсийг Бурхан авардаг. Бурханд итгэдэггүй бол бид хэчнээн хичээгээд ч нэмэргүй. Иймээс би залбиралгүйгээр, эрж хайж, удирдагчтайгаа зөвлөлдөлгүйгээр шинээр ирсэн тэр хүмүүсийг хасахаар шийдлээ. Би цөөн хэдтэй нь ярилцаж үзсэн ч тэд цуглаанд оролцохыг хүсээгүй тул зөв дүгнэсэн гэдэгтээ улам итгэлтэй болсон юм. Маш олон шинэ итгэгч хоёр сар дараалан хасагдахыг нэг эгч анзаараад ингэх нь үнэхээр зүйтэй эсэхийг надаас асууж, бүгдээрээ удирдагчтайгаа нөхөрлөж, зарчмуудыг мэдэж авч болно шүү дээ гэсэн. Өмнө нь иймэрхүү зүйлийг ингэж л зохицуулдаг байсан гэж би бодож байлаа. Бид тэдэнтэй ярилцах гэсэн ч заримтай нь холбоо барьж ч чадаагүй, зарим нь итгэгч байх сонирхолгүй болж, зарчмыг хайх шаардлагагүй байсан. Иймээс би эгчийн саналаас татгалзсан. Үүний дараа надад жаахан эвгүй санагдаж, ингэх нь үнэхээр зөв үү гэж гайхширсан ч дараа нь, энэ буруу байж таарахгүй, яагаад гэвэл, бид тэдэнд дэмжлэг санал болгосон ч тэд цуглаанд ирэхийг хүсээгүй учир бидний буруу биш гэж үзээд, тэд зүгээр л жинхэнэ итгэгчид биш гэж бодсон. Сэтгэл тавгүй байсан ч би залбирч, эрж хайгаагүй, сар бүр зарим шинээр ирэгчийг орхиж байлаа.

Сүүлд нь, үүн дээр зарчмыг дагахгүй байгааг минь удирдагч олж мэдээд, намайг маш хатуу шүүмжилж, ямар ч зарчмыг мэдээгүй, эрж хайгаагүй, зүгээр л юу хүссэнээ сохроор хийж гэсэн. Бас хүн нэг бүрийн хувьд Бурханы өмнө очих маш хэцүү байсан, манай бусад чуулганы ах, эгч нар тэднийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийсэн ч би хэнэг ч үгүй тэднийг орхиж байсан гэлээ. Хайраар тусалж дэмжилгүйгээр тэднийг хязгаарлаж байсан минь үнэхээр хариуцлагагүй хэрэг байжээ. Дараа нь удирдагч надаас тэд яагаад цуглаанд оролцохгүй байсныг, ямархуу үзэл, асуудалтай байсныг, тэдгээрийг нь нөхөрлөлөөр шийдвэрлэх гэж оролдож, тэдэнд туслах өөр арга зам олох гэж хичээсэн эсэхийг минь асуусан. Би удирдагчийн нэг ч асуултад хариулж чадаагүй, шинэ итгэгчдийг орхиж байгаа дүр зураг оюун санаанд минь кино шиг ар араасаа хөвөрч байлаа. Тэгээд би эцэст нь тэдэнд хариуцлагатай хандаагүй гэдгээ, үнэндээ тэдэнд тусалж, тэднийг хайраар дэмжээгүйгээ ухаарлаа. Тэдний шийдвэрлэгдээгүй үзэл юу байсныг, тэд яагаад цуглаанд ирэхгүй байсныг би мэдээгүй. Цуглаанд ирэлгүй удсан болохоор нь тэднийг сонирхолгүй болж гэж үзээд, анхаарал хандуулаагүй. Би шинэ итгэгчдийн амины өмнө хүлээсэн хариуцлагаа хөсөрдүүлж, тэднийг хайхрамжгүй голж, зарчмыг зөрчсөнөө ойлгосон. Би үнэхээр хүн чанаргүй байжээ. Иймээс би Бурханы өмнө очин залбирч, Бурханы хүслийг ойлгож, өөрийгөө эргэцүүлж, мэдэж авахад минь замчилж, гэгээрүүлээч гэж гуйсан юм.

Дараа нь би Бурханы үгийн энэ хэсгийг харсан: “Чи сайн мэдээ түгээж буй хүмүүстэйгээ хянамгай байх ёстой. Хэн нэгэнд сайн мэдээ номлох болгон чинь шинэ хүүхэд төрүүлж байгаатай адилхан. Тэдний амь маш хэврэг, бидний тэвчээр, маш их хайр тэдэнд хэрэгтэй. Түүнээс ч илүүтэйгээр тэдэнд тодорхой арга барил, хандлага шаардлагатай. Хамгийн гол нь тэдэнд ашиг тус авчирч, Бурханы дуу хоолойг ойлгож чаддаг хүмүүсийг аль болох ихээр Бурханы өмнө буцаан авчрахын тулд хүн төрөлхтнийг аврахын төлөө Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг бид тэдэнд дамжуулдаг. Энэ бол хүн болгоны үүрэг, хариуцлага(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн журамт үүрэг мөн”). “Зарим хүн хэв чанар муутай, Бурханд итгээд нэг их удаагүй байдаг. Хэдийгээр тэд үнэнийг ойлгодоггүй ч чин сэтгэлээсээ Бурханд итгэдэг. Хэв чанар муутай, үнэнийг ойлгодоггүй, ямар нэгэн зүйл тохиолдох үед үнэнийг хайдаггүй учраас л үргэлж сөрөг байж, Бурханд итгэхэд дэндүү их бэрхшээлтэй, өөрсдөө хангалттай сайн биш юм шиг санагддаг. Тэд аврагдахгүй гэж үргэлж санаа зовж, заримдаа бүр бууж өгч, сайн дураараа больдог нь өөрсдийгөө таягдан хаяж байгаатай адил юм. Зүрх сэтгэлдээ тэд ‘Ямар ч байсан, Бурхан намайг Өөрт нь итгэсний төлөө магтаагүй. Бурхан бас надад дургүй. Цуглаанд явах цаг надад бараг байхгүй. Гэр бүл минь ядуу, би мөнгө олох хэрэгтэй’ гэх мэтээр боддог. Энэ бүхэн нь цуглаанд явж чадахгүй байгаагийнх нь шалтгаан болдог. Хэрвээ чи юу болоод байгааг хурдан олж мэдэхгүй бол, тэд үнэнийг, Бурханыг хайрладаггүй, үүргээ гүйцэтгэх сонирхолгүй, махан биеийн тав тухад шунаж, хорвоогийн юмсыг эрэлхийлж, тэдгээрийг орхиж чаддаггүй гэж чи бодоод үүнийхээ улмаас тэднийг явуулах болно. Үнэндээ, тэд бэрхшээлийнхээ улмаас сөрөг болдог; эдгээр асуудлыг чи шийдвэрлэж чадвал тэд тийм ч сөрөг болохгүй бөгөөд Бурханыг дагаж чадна. Сул дорой, сөрөг байх үед нь тэдэнд хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ чи тэдэнд тусалбал тэд буцаад хөл дээрээ зогсож чадна. Харин тэднийг үл тоовол тэдний хувьд бууж өгөхөд амархан байх болно. Чуулганы ажил хийдэг хүмүүст хайр байгаа эсэх, тэд энэ ачааг үүрдэг эсэхээс энэ нь хамаарна. Зарим хүн цуглаанд байнга ирдэггүй нь Бурханд үнэхээр итгэдэггүй гэсэн үг биш, чин сэтгэл дутагдаж байгаа хэрэг биш, итгэхийг хүсэхгүй байгаа гэсэн үг биш, махан биеийн таашаалд шунадаг, гэр бүл, ажлаа хойш тавьж чадахгүй байна гэсэн үг ч биш, хэтэрхий сэтгэл хөдлөлтэй, эсвэл мөнгөнд дуртай гэж шүүж бүр ч болохгүй. Зүгээр л ийм асуудлууд дээр хүмүүсийн биеийн хэмжээ, хүсэл тэмүүлэл өөр. Зарим хүний хувьд үнэнийг эрэлхийлэх нь нэн чухал бөгөөд зовоход бэлэн, ийм зүйлээс татгалзаж чаддаг. Зарим хүн өчүүхэн итгэлтэй, бодит бэрхшээлтэй нүүр тулахаараа хүчин мөхөстөж, бүтэлгүйтдэг. Хэн ч тэдэнд тусалж, дэмжихгүй бол тэд бууж өгч, найдлага тасарна; тийм үед тэдэнд хүмүүсийн дэмжлэг, халамж, туслалцаа хэрэгтэй. Тэд үл итгэгч, үнэнийг огт хайрладаггүй, муу хүн л биш бол. Харин тийм хүмүүс бол тэднийг үл тоож болно. Хэрвээ тэд сайн хүн бол, хүлээж авах чадвартай, нэлээд сайн хэв чанартай бол тэдэнд тусалж, дэмжих хэрэгтэй(Бурханы нөхөрлөл).

Энэ юу гэсэн үг болохыг бодож байхдаа би үнэхээр ичсэн. Бурхан эцсийн өдрүүдэд махбод болж, биднийг аврахын тулд бидний дунд үг хэлж, ажиллахаар ирсэн. Сатан биднийг хэр гүн завхруулсныг, бид тэрслүү байдал, эсэргүүцлээр дүүрэн гэдгийг Бурхан мэддэг, хүн нэг бүрийг аврахын төлөө чадах бүхнээ хийдэг. Өчүүхэн төдий найдвар байсан ч Бурхан хэн нэгнийг хайхрамжгүй голохгүй. Бурхан хүмүүсийг гэх өршөөл, хүлээцтэй байдлаар бялхаж байдаг. Биднийг гэх хайр нь асар их. Тэр шинэ итгэгчид дөнгөж төрсөн нярайгаас ялгаагүй, үнэнийг ойлгоогүй, үнэн замд үндэс сууриа тавиагүй, амь нь хэврэг байсан. Тэднийг асар их хайрлаж, хүлээцтэй хандахыг Бурхан биднээс шаарддаг. Тэд жинхэнэ итгэлтэй, хүн чанар сайтай л бол сул дорой, шашны үзэлтэй, цуглаанд оролцоход дэндүү завгүй байсан ч гэсэн бид тэднийг хайхрамжгүй орхиж болохгүй. Бид нэг жаахан зүйлээс болоод тэднийг хасаж, цуглаанд ирэхгүй байгаа учраас жинхэнэ итгэгч биш гэж бодоод, дараа нь бүрмөсөн үл тоож болохгүй. Энэ нь тэднийг хөнөөж буй хэрэг. Анх Бурханд итгэхдээ би гэртээ завгүй байсан учраас цуглаанд хэвийн оролцдоггүй байсан ч ах, эгч нар намайг үнэхээр ойлгож, цуглааны цагийг миний хуваарьт тааруулан өөрчилж, надтай цөхрөлтгүй нөхөрлөсөн. Тэдний тусламж, дэмжлэгийн ачаар би үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгож, намайг гэх Бурханы хайр, хүлээцтэй байдлыг мэдэрч, дараа нь цуглаанд хэвийн оролцож, үүрэг гүйцэтгэж чаддаг болсон. Хэрэв ах, эгч нар тухайн үед намайг жигшиж, үнэнийг хайрладаггүй, үл итгэгч гэж бодсон бол аль эрт намайг хаяад, би өнөөдөр энд сууж байхгүй байсан! Би Бурханы хүслийг огтхон ч бодолцоогүй, шинээр ирэгсдийн бэрхшээлийг ойлгоогүйгээ ухаарсан юм. Би тэднийг янз бүрийн юм хийгээд завгүй, хэт олон үзэлтэй гэж бодоод дургүйцэж, сэтгэл дундуур байсан учраас тэднийг хязгаарлаж, жигшин голсон. Тэдэнд туслахын тулд илүү их төлөөс төлөхийг хүсээгүй. Би маш ёрын муу хүн чанартай байсан тул шинэ итгэгчдийн амийг огтхон ч хариуцаагүй. Тэгээд би Бурханд залбирч, “Бурхан минь, би Таны өмнө гэмшмээр байна. Алдаагаа аль болох хурдан засаж, энэ хүмүүст хайраар тусалж, дэмжихэд намайг замчлаач” гэсэн.

Дараа нь би алга болсон шинээр ирэгчдэд дэмжлэг үзүүлэхээр чуулганы бусад гишүүдтэй хамт явж эхэлсэн юм. Бид тэдний бэрхшээлийг мэдэж авч, тэдэнтэй тэвчээртэйгээр нөхөрлөж, тэдний зарим нь цуглаанд буцаж ирсэн. Тэдний нэг нь цаг наргүй ажилтай байсан тул цуглаанд явахад хэцүү байжээ. Тэр эмэгтэй “Би зүрх сэтгэлдээ итгэж байгаа цагт Бурхан намайг хэзээ ч хаяхгүй” гэсэн. Өмнө нь би түүнийг мөнгө олоход л анхаардаг, жинхэнэ итгэлгүй гэж бодож байсан ч тэр эгчийг ойлгож авснаар бид түүний хувьд тохиромжгүй цаг товлосон учир цуглаанд ирэхгүй байсныг мэдэж авч, уулзалтынхаа цагийг түүнд тохируулж, түүнтэй нөхөрлөсөн. Тэгснээр тэр эмэгтэй, эцсийн өдрүүдэд Бурхан үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг цэвэрлэж, авардаг гэдгийг, жинхэнэ итгэгчид цуглаж, Бурханы үгийн талаар нөхөрлөж, үнэнийг эрэлхийлж, олж авч, завхралаа хаяж, амиа өөрчлөх хэрэгтэй, тэр нь Бурханаар авруулж, сайшаалыг нь хүртэх цорын ганц зам гэдгийг ойлгосон. Цуглаанд явахгүйгээр Бурханд итгэж, зүгээр л зүрх сэтгэлдээ итгэж, Бурханыг хүлээн зөвшөөрч, эсвэл үүнийг хобби мэт үзвэл чи Бурханы нүдэнд шүтлэггүй хүн шиг л харагдана. Эцсээ хүртэл итгэсэн ч гэсэн Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэхгүй. Нөхөрлөлөөр дамжуулан тэр эмэгтэй буруу үзэл бодолтой байснаа ухаарч, дахиад цуглаанд явахыг хүссэн. Тэр бүх шинэ итгэгч цуглаанд оролцохоор нэг нэгээрээ буцаж ирэхийг хараад надад аймшигтай санагдаж, маш их харамссан. Би зүгээр л дур зоргоороо хүмүүсийг хасаж, аврагдах боломжийг нь үгүй хийх дөхсөн, энэ бол асар муу үйл.

Нэг өдөр удирдагч надаас “Та усалгааны ажлыг авснаасаа хойш шинээр ирсэн хэдэн хүнийг хариуцлагагүй байдлаасаа болж явуулсан бэ? Тэднийг явуулахдаа үнэний зарчмыг хайсан уу?” гэж асуусан. Надад хэлэх үг олдоогүй. Дараа нь удирдагч надад Бурханы үгийн нэг хэсгийг илгээсэн: “Чи юу ч хийлээ гэсэн, үүнийг яагаад хийж байгаа, ямар санаа зорилго чамайг ийм зүйл хийхэд чиглүүлж байгаа, үүнийг хийх нь ямар ач холбогдолтой, асуудлын уг чанар юу болох, хийж байгаа зүйл чинь эерэг зүйл үү, сөрөг зүйл үү гэдгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бүх асуудлыг тодорхой ойлгох ёстой; зарчимтай үйлдэж чаддаг байхад энэ тун чухал юм. Хэрэв чи үүргээ биелүүлэхийн тулд ямар нэг зүйл хийж байгаа бол ‘Би үүргээ хааш яаш гүйцэтгэхгүйн тулд яаж сайн биелүүлэх ёстой вэ?’ гэж тунгаан бодох хэрэгтэй. Тэгээд энэ асуудлаар залбирч, Бурханд ойртох ёстой. Бурханд залбирах нь үнэн, хэрэгжүүлэлтийн зам, Бурханы хүслийг эрж хайж, Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг эрж хайхын төлөө юм. Залбирал нь эдгээр үр дүнд хүрэхийн тулд байдаг; энэ бол шашны зан үйл биш. Ингэж, хийдэг бүхэндээ Бурханд ойртдог. Энэ нь шашны зан үйл үйлдэх юм уу гадна талын үйлдэл хийхтэй хамаагүй. Харин энэ нь, Бурханы хүслийг эрж хайсны дараа үнэнд нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор хийгддэг. Чи юу ч хийгээгүй байхдаа үргэлж ‘Бурханд талархъя’ гэж хэлдэг бөгөөд маш сүнслэг, мэдлэг ухаантай мэт харагдаж болох ч үйлдэх цаг ирэхэд хүссэнээрээ хийсэн хэвээр, үнэнийг огт эрж хайхгүй бол энэ ‘Бурханд талархъя’ гэдэг нь амны уншлагаас цаашгүй, хуурамч сүнслэг байдал юм. Чи үүргээ биелүүлэх юм уу ямар нэг зүйл хийх үедээ үргэлж ингэж бодох ёстой: ‘Би энэ үүргийг яаж биелүүлэх ёстой вэ? Бурханы хүсэл юу вэ?’ Энэ нь, чи хийдэг зүйлээрээ дамжуулан Бурханд ойртох явдал, улмаар үйлдэл хийхдээ зарчим, үнэнийг эрж хайн, зүрх сэтгэлдээ Бурханы хүслийг эрж хайж, хийдэг бүхэндээ Бурханы үг болон зарчмаас холдохгүй байх явдал юм: Энэ л Бурханд үнэхээр итгэдэг хүн билээ. Хүмүүс юу ч хийлээ гэсэн өөрийн санааг дагаж, аливааг маш энгийн утгаар нь авч үздэг, хүссэнээрээ хийдэг, үнэнийг ч бас эрж хайдаггүй, зарчим огт байхгүй, Бурханы шаарддаг зүйлийн дагуу юм уу Бурханыг сэтгэл хангалуун байлгахуйц байдлаар хэрхэн үйлдэх талаар зүрх сэтгэлдээ огт боддоггүй, өөрийн хүслийг гөжүүдлэн дагахаа л мэддэг бол зүрх сэтгэлд нь Бурханы орон зай байдаггүй. Зарим хүн ‘Би бэрхшээлтэй тулгарах үедээ л Бурханд залбирдаг боловч ямар ч үр нөлөөгүй байх шиг санагддаг, тиймээс одоо ерөнхийдөө ямар нэгэн зүйл надад тохиолдвол Бурханд залбирдаггүй, учир нь Бурханд залбираад ямар ч хэрэггүй’ гэж хэлдэг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан огт байдаггүй. Тэд юу ч хийдэг байлаа гэсэн ихэнхдээ үнэнийг эрж хайдаггүй; зөвхөн өөрийн санааг дагаж, хүссэнээрээ хийдэг. Тэгэхээр тэдний үйлдэлд зарчим байдаг уу? Гарцаагүй байхгүй. Тэд бүхнийг энгийн утгаар нь харж, хүссэнээ хийдэг. Хүмүүс өөрт нь үнэний зарчмыг нөхөрлөхөд хүртэл хүлээн авч чаддаггүй, учир нь үйлдэлд нь ямар ч зарчим хэзээ ч байгаагүй, зүрх сэтгэлд нь Бурханы орон зай байхгүй; зүрх сэтгэлд нь өөрсдөөс нь өөр хэн ч байхгүй. Өөрийнх нь санаа зорилго сайн, ёрын мууг үйлдээгүй, үнэнийг зөрчсөн гэж үзэж болохгүй гэж тэдэнд санагддаг, өөрийн санаа зорилгын дагуу үйлдэх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг, ингэж үйлдэх нь Бурханыг дуулгавартай дагаж байгаа хэрэг гэж боддог. Үнэндээ тэд энэ асуудал дээр үнэхээр эрж хайж, Бурханд залбирахгүй байгаа, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд Бурханы шаарддаг зүйлийг дагахдаа чадах чинээгээрээ хичээгээгүй, тэдэнд ийм жинхэнэ байдал, ийм хүсэл байдаггүй. Хүмүүсийн хэрэгжүүлэлтийн хамгийн том алдаа нь энэ. Бурханд итгэдэг хэр нь зүрх сэтгэлд чинь Бурхан байдаггүй бол чи Бурханыг мэхлэхээр оролдож байгаа бус уу? Бурханд итгэх ийм итгэл ямар үр нөлөөтэй байж болох вэ? Чи яг юу олж авч чадах вэ? Бурханд ингэж итгэхийн хэрэг юу байна?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”). Бурханы үг миний байдал, зан авирыг яг илчилсэн. Тэр шинэ итгэгчдийг явуулахдаа би залбираагүй, үнэнийг эрж хайгаагүй, удирдагчтайгаа ч хэлэлцээгүй. Туршлагадаа тулгуурлан сохроор үйлдэж, би урьд нь шинээр ирэгчдийг усалж байсан, хэрэв тэд олон сар цуглаан тасалбал зүгээр л явуулдаг байсан, иймээс энэ хүмүүс буцаж ирэхгүй бол бас л явуулах ёстой биш үү гэж бодсон. Би өөрийгөө хэн нь үнэнийг эрэлхийлдэггүй, хэн нь үл итгэгч болохыг тодорхой мэднэ гэж бодоод, тэднийг хайхрамжгүй хязгаарлаж, голсон. Надад эвгүй санагдсан ч би залбирч, эрж хайгаагүй, хамтрагч маань энэ талаар дурдсан ч зүгээр л юу хүссэнээ хийж, өөрийнхөө үзэл, төсөөллийг үнэний зарчим мэт үзээд, миний буруу байж таарахгүй гэж бодсон. Би бусад хүний талаар огт бодоогүй, Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаагүй. Хэтэрхий дураараа байсан! Би шинээр итгэгчдийн жинхэнэ итгэлтэй эсэхийг цуглаанд ирж байгаа эсэхээр нь шүүж, хэсэгтээ харагдахгүй, буцаж ирэхгүй бол тэднийг явуулж болно гэж бодсон. Хэдий тэд цуглаанд ирэхгүй байсан ч би хэн нь жинхэнэ итгэгч, хэн нь үл итгэгч гэдгийг ялгаж салгах ёстой байсан. Миний орхисон зарим хүн өөрсдийг нь итгэгч болгохыг хүссэн гэр бүлийн гишүүдтэйгээ хамт дурамжхан ирж байсан ч зүрх сэтгэл нь үнэндээ өөр газар байсан. Тэд Бурханы үгийг уншиж, цуглаанд явах дургүй байсан. Зарим нь нэр алдар, эд хөрөнгө, муу чиг хандлагыг хөөцөлдсөөр, Бурханыг дагахыг огт сонирхоогүй. Тэд Бурханы үгийн талаарх ямар ч нөхөрлөлийг үзэн ядаж, эсэргүүцсэн. Ийм хүмүүс уг чанараараа үнэнийг үзэн яддаг тул төрөлхийн үл итгэгч юм. Тийм хүмүүс цуглаанд оролцох дургүй байдаг учраас бид тэднийг явуулж болно. Зарим шинээр ирэгч хүн чанар сайтай, жинхэнэ итгэлтэй байдаг ч дөнгөж эхэлж байгаа тул үнэнийг, цуглааны ач холбогдлыг ойлгодоггүй. Зөвхөн зүрх сэтгэлдээ л Бурханд итгэх хэрэгтэй, цуглаан хамаагүй гэж боддог болохоор цуглааныг тоодоггүй, боломжтой үедээ л ирдэг, бусад үед нь тасалдаг. Зарим нь ажлын цаг нь цуглааныхтай давхцах гэх мэт бодит бэрхшээлтэй тулгардгаас ирэхийг хүсдэггүй. Тэгэхээр бид нөхөрлөж, хүндрэл бэрхшээлд нь хайраар тусалж, Бурханы үгийг ашиглан тэдний үзлийг шийдвэрлэж, хүнийг аврах гэсэн Бурханы хүслийг ойлгуулахын зэрэгцээ цуглааны цагийг тэдний цагийн хуваарьт тохируулах хэрэгтэй. Би тэдний бодит нөхцөл байдлыг таниагүй, үүрэгтээ зарчимч байгаагүй, үнэнийг ойлгоогүй, юмыг өөрийнхөөрөө зөрүүдлэн хийж, нэг сүнсний араас нөгөөхийг нь хөсөр хаядаг байж. Би мууг үйлдэж, Бурханы удирдлагын ажилд саад хийж байжээ.

Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн авсан шинэ итгэгч бүрийн төлөө Бурхан асар их төлөөс төлсөн. Ах, эгч нар ч бас тэвчээртэйгээр, хайраар олон удаа сайн мэдээг тэдэнтэй хуваалцсан ч би үнэнийг ч эрж хайлгүйгээр тэд бол Бурханы аврах хүмүүс биш гэж хязгаарласан. Би дэндүү биеэ тоосон байж. Цуглаанд ирэхгүй байсан нь тэдний буруу биш, харин би тэдний юу туулж байгааг мэдээгүй, тэдэнд зохих ёсоор тусалж дэмжээгүйгээс болсон. Бас би Бурханд олон хүн биш, шилдэг хүмүүс хэрэгтэй гэсэн үгээр шалтаглан шинээр ирэгсдийг орхиж байсан. Гэхдээ энэ нь үнэндээ, Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүс Бурханы хаанчлалд хэрэгтэй бөгөөд Бурхан үл итгэгч, мууг үйлдэгч, антихристүүдийг аврахгүй гэсэн утгатай байсан. Гэвч би цуглаан тасалсан шинэ итгэгчдийг Бурханы аврахгүй хүмүүс гэж шүүж, Бурханы үгийг буруу тайлбарлаж, ямар нэг бодит нөхөрлөл хийгээгүй, тэдэнд туслаагүй, төлөөс төлөөгүй, хийх ёстой юмаа хийгээгүй. Бас тэд үнэнийг үнэхээр анхаардаг эсэхийг, эсвэл жинхэнэ үл итгэгч мөн эсэхийг ойлгоогүй. Харин зүгээр л сохроор, өрөөсгөлөөр тэднийг голсон. Хэрэв удирдагч намайг засаж, надтай харьцаагүй бол би тэр бүх хүний аврагдах боломжийг үгүй хийж байгаагаа харахгүй байх байсан. Би зан авир маань ямар жигшмээр байсныг ойлгосон. Би зарчмыг мэдээгүй, эрж хайгаагүй, зүгээр л сатанлаг зан чанараараа аашилдаг байж. Энэ бол гэм буруу байсан! Гэмшиж, өөрчлөгдөхгүй бол Бурхан надад гарцаагүй ой гутна гэдгийг би мэдэж байлаа.

Чуулганы удирдагчийн хувиар би шинээр Бурханд итгэсэн энэ ах, эгч нарыг усалж, тэтгэж, үзэл, асуудлаа шийдэхэд нь туслах нь Бурханы хүсэл юм. Тэгснээр тэд Бурханы ажлыг мэдэж авч, үнэн замд илүү хурдан үндэс сууриа тавьж чадна. Гэвч би юу хүссэнээ л хийж байсан. Би өөрийнхөөрөө яваад зогсохгүй, сохор нь сохроо удирдах гэгч болж, бусдыг төөрүүлж байсан тул ах, эгч нар ч гэсэн шинэ итгэгчдийг дур мэдэн голж, аврагдах боломжийг нь үгүй хийж байлаа. Би мууг хийж байсан. Юмыг өөрийнхөөрөө хийх ямар ноцтой үр дагавартайг хараад би их айж, өөрийгөө үзэн ядсан. Би тухайн үед яагаад Бурханд залбирч, үнэний зарчмыг эрж хайгаагүй юм бол? Яагаад удирдагчдаа хандсангүй вэ? Юунаас болоод ингэж авирлаж зүрхлэв? Би Бурханд залбираад, дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Хэрэв чи зүрх сэтгэлдээ үнэнийг үнэхээр ойлгодог бол хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахаа мэдэх бөгөөд үнэнийг эрэлхийлэх замд аяндаа хөл тавина. Алхдаг зам чинь зөв, Бурханы хүсэлд нийцэлтэй бол Ариун Сүнсний ажил чамайг орхихгүй. Энэ тохиолдолд Бурханаас урвах магадлал чинь улам багасна. Үнэн байхгүй бол мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрнэ; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулахад хүргэнэ; эдгээрээс болж чи бусдыг басамжилж, зүрх сэтгэлдээ гагцхүү өөрийгөө л тээж, өөрийгөө бусад хүнээс ч, Бурханаас ч дээр гэж бодоод, эцэстээ Бурханы орыг эзэлж, хүмүүсийг өөртөө захирагд гэж шаардаж, өөрийнхөө бодол, санаа, үзлийг үнэн гэж дээдлэхэд хүрнэ. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс хэчнээн их муу үйл хийснийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Би үүнийг олон удаа уншиж байсан ч энэ туршлагын дараа үнэхээр сэтгэл хөдөлгөсөн юм. Би чуулганы удирдагчаар ажиллаад удаагүй, ямар ч үнэний бодит байдалгүй байсан. Би маш олон үнэний зарчмыг ойлгодоггүй байсан ч бүгдийг ойлгосон мэт өөрийгөө үнэхээр их юманд бодсон. Шинэ итгэгчдийн хувьд би үйлдлийг нь л харсан болохоос мөн чанарыг нь хараагүй. Бас өөрийгөө их мундаг гэж бодоод залбирч, эрж хайгаагүй, удирдагчтайгаа яриагүй, хамтрагчийнхаа зөвлөгөөг ч аваагүй. Би их биеэ тоосон байж. Удирдагч намайг зарчмыг ойлгоогүй, бүр үнэнийг ч эрж хайгаагүй гэж шүүмжилсэн нь 100% зөв байсан. Шинэ итгэгчтэй харьцахтай холбоотой маш олон зарчим байдаг, хүмүүст хайраар туслах зарчим, хүмүүст шударгаар хандах зарчим гэх мэт. Бас тэдний үзлийг шийдвэрлэх тухай олон үнэн байдаг. Би Бурханыг жаахан ч гэсэн хүндлээд, өөртөө тэгж их эрдэлгүй, тэр зарчмуудыг үнэхээр бодолцож үзсэн бол хэзээ ч тэгж дөргүй бух шиг зүтгэж, ажлаа цалгардуулахгүй байсан юм. Би биеэ тоосон зан чанараараа амьдарснаар мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцсэнээ ухаарч, өөрийгөө улам их үзэн ядаж, Бурханы хараалыг хүртэх ёстой гэж санагдсан. Бас биеэ тоосон зан чанараа засах үнэнийг эрж хайна гэж тангарагласан.

Дараа нь би Бурханы үгээс хоёр хэсгийг уншсан юм. “Чуулганы удирдагч, ажилчид ажилдаа хоёр зүйлд анхаарал тавих ёстой: Нэг нь, яг ажлын зохицуулалтад заасан зарчмын дагуу ажлаа хийж, эдгээр зарчмыг хэзээ ч зөрчихгүй, өөрсдийн төсөөлсөн зүйл болон санаа бодлоор ажиллахгүй байх. Тэд хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ажилд анхаарал хандуулж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үргэлж эн тэргүүнд тавих ёстой. Өөр нэг зүйл буюу хамгийн чухал зүйл нь тэд бүх зүйл дээр Ариун Сүнсний удирдамжийг дагахад анхаарч, Бурханы үгийг чанд баримтлан бүхнийг хийх ёстой. Хэрэв чи Ариун Сүнсний удирдамжийг одоо ч сөрж чадаж, өөрийн санааг гөжүүдлэн дагаж, аливааг өөрийн төсөөллөөр хийдэг бол үйлдэл чинь Бурханы эсрэг хамгийн ноцтой эсэргүүцэлд тооцогдоно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Удирдагчид болон ажилчдын ажлын үндсэн зарчим”). “Чи үнэний зарчмыг зөрчдөг, Бурханд таалагдахгүй зүйл хийчихсэн үедээ хэрхэн өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхээр оролдох ёстой вэ? Тийм зүйл хийх гэж байхдаа чи Бурханд залбирсан уу? ‘Энэ асуудлыг Бурханы өмнө аваачсан бол Бурхан юу гэж үзэх байсан бол? Бурхан энэ талаар мэдсэн бол баярлах болов уу, уцаарлах болов уу? Үүнийг жигших юм болов уу?’ гэж чи ер нь тунгаан бодож үзсэн үү? Чи үүнийг эрж хайгаагүй, тийм биз? Бусад хүн чамд сануулсан ч гэсэн чи тэр асуудлыг сүртэй юм биш, ямар ч зарчмыг зөрчөөгүй, нүгэл биш гэж бодсоор л байх байсан. Үүнээс үүдэн чи Бурханы зан чанарт халдаж, Бурханыг асар их уурлуулж, тэр ч бүү хэл чамайг үзэн ядахад хүргэсэн. Энэ бол хүмүүсийн тэрслүү байдал. Тиймээс чи бүх зүйл дээр үнэнийг эрж хайх хэрэгтэй. Энэ бол чиний дагах ёстой зүйл юм. Хэрвээ чи үйлдэхээсээ өмнө тухайн асуудлыг эрж хайж, шинжилж, тодорхой харсан бол энэ тухайд барьцтай болох байсан биш үү? Хэдийгээр заримдаа хүмүүс муу юм уу сөрөг байдалтай байлаа ч гэсэн хийхээр төлөвлөж байгаа бүхнээ залбирлаараа Бурханы өмнө нухацтайгаар аваачиж, дараа нь Бурханы үгийн үндсэн дээр үнэнийг эрж хайх юм бол ямар нэг томоохон алдаа гаргахгүй. Үнэнийг хэрэгжүүлэхдээ хүмүүс алдаа гаргахаас зайлсхийх хэцүү, гэвч чи аливааг хийхдээ яаж үнэний дагуу хийхийг мэддэг атлаа үнэний дагуу хэрэгжүүлдэггүй бол гол асуудал нь чи үнэнийг огт хайрладаггүй. Үнэнийг хайрладаггүй хүний зан чанар өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи Бурханы хүслийг үнэн зөвөөр ухаарч чаддаггүй, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй бол бусадтай нөхөрлөж, үнэнийг эрж хайх ёстой. Бусад чинь ч бас зүдэрч байвал хамтдаа залбирч, Бурханаас эрж хайж, Бурханы цагийг хүлээж, Бурхан гарах гарц нээхийг хүлээх ёстой. Чи шийдэл олоод сайн гарах гарцтай болж тун магад бөгөөд энэ нь Ариун Сүнсний гэгээрлээс үүдсэн байж тун болзошгүй юм. Хэрвээ чи ийм маягаар хэрэгжүүлэхдээ бага зэрэг алдаа гаргасан гэдгээ эцэст нь олж мэдвэл үүнийгээ даруйхан залруулах ёстой, тэгвэл Бурхан энэ алдааг нүгэл гэж тооцохгүй. Энэ асуудлыг хэрэгжүүлэхдээ чи зөв санаа зорилготой байж, үнэний дагуу хэрэгжүүлж байсан бөгөөд зүгээр л зарчмыг тодорхой мэдэлгүй, үйлдэл чинь зарим нэг алдаанд хүргэсэн учраас энэ нь уучилж болох нөхцөл байсан. Гэхдээ одоо үед олон хүн зүгээр л хоёр гартаа найдан ажиллаж, иймээ тиймээ юмыг өөрсдийн оюун ухаанд найдан хийдэг болсон бөгөөд ‘Энэ маягаар хэрэгжүүлэх нь Бурханы хүсэлд нийцдэг үү? Үүнийг ийм маягаар хийх юм бол Бурхан баяртай байх уу? Ийм маягаар хийвэл Бурхан надад итгэх үү? Ийм маягаар хийх юм бол би үнэнийг хэрэгжүүлэх үү?’ Бурхан энэ явдлыг сонсоод, ‘Чи үүнийг зөв, зохистой байдлаар хийжээ. Энэ чигээрээ байгаарай’ гэж хэлж чадах уу? гэх эдгээр асуултыг бодолцож үзэх нь ховорхон байдаг. Чи хийдэг бүхнээ нухацтай шинжилж чаддаг уу? Чи Бурханы үг, Бурханы шаардлагад үндэслэн, хийдэг бүхнээ эргэцүүлж, тийнхүү үйлдэхийг Бурхан хайрладаг уу, жигшдэг үү, үүнийг хийх үед Бурханы сонгосон хүмүүс юу гэж бодох вэ, үүнийг хэрхэн үнэлэх вэ гэж тунгаан бодох магадлалтай юу?… Ийм зүйлсийг тунгаах, өөрөөсөө эдгээр асуултыг асуух, хайгуул хийхэд илүү их цаг зарцуулах үед алдаа чинь улам бүр багасна. Аливааг энэ маягаар хийснээр чи үнэнийг үнэхээр эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг хүн гэдгээ батална, учир нь чи Бурханы шаарддаг чиглэлийн дагуу, үнэний зарчмын дагуу аливааг хийж байгаа билээ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”).

Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг өгсөн юм. Удирдагч, ажилчид ажлын зохион байгуулалт, үнэний зарчмыг чанд мөрдөж ажиллах хэрэгтэй, Ариун Сүнсний удирдамжийг үргэлж дагах ёстой. Бид бас өөрсдийн санаа, үзэл, урьдын туршлагыг дагаж, юу хүссэнээ хийлгүйгээр үүрэгтээ залбирч, эрж хайж, Бурханыг хүндлэх сэтгэлээ хадгалах ёстой. Бид өөрсдөдөө сохроор итгэж яавч болохгүй, харин үнэний зарчмыг эрж хайх ёстой. Ямар нэг юмыг ойлгохгүй үедээ эрж хайж, бусадтай нөхөрлөж, үйлдэхээсээ өмнө зарчмыг ойлгох ёстой. Бурханы хүсэл ийм байдаг. Энэ туршлага надад их сургамж өгсөн. Бурхан энэ бүхнийг зохион байгуулж удирдагчаар намайг шүүмжлүүлээгүй бол үйлдлийн минь үр дагавар хэчнээн ноцтойг би хэзээ ч ойлгохгүй байх байж. Тэгээд би цаашид үнэнийг эрж хайж, зарчимд үндэслэн үүргээ гүйцэтгэнэ гэж өөртөө хэлсэн юм. Дараа нь хоёр шинэ гишүүн цуглаанд ирэхээ больсон ч би таамаг дэвшүүлж, тэднийг хээв нэг голж зүрхлээгүй юм. Тэдний нэгтэй нь бид олон удаа уулзаж, дэмжлэг санал болгож, нөхцөл байдлыг нь удирдагчтайгаа ч хэлэлцсэн. Бид түүнийг үл итгэгч мөн гэдэгт итгээд, явуулсан. Нөгөө нэг эгч нь хоёр жил хүрэхгүй хугацаанд Бурханд итгэсэн, Бурханы үгийг унших дуртай, үүргээ чадах чинээгээрээ биелүүлдэг байсан, хүмүүсийн завхралыг шүүж, илчилсэн Бурханы үгийг уншихдаа өөртэйгөө харьцуулж, өөрийгөө ямар ч найдваргүй завхарсан гэж үзээд, эгч бууж өгөх гэж байлаа. Бид хамтдаа Бурханы үгийн талаар нөхөрлөснөөр тэр эгч, Бурханы аврал бол Сатаны завхруулсан бидэнд зориулагдсан, Бурхан бидний бэрхшээл, сул талыг яг эх хүн шиг ойлгодог, бид үнэнийг эрж хайхаа болиогүй цагт Бурхан биднийг орхихгүй, учир нь Бурхан хүнийг дээд зэргээр авардаг гэдгийг ойлгосон юм. Биднийг ингэж хэлэх үед тэр эгч нулимс унагаж, Бурханы хайрыг мэдэрсэн юм. Бид эгчид хэдэн удаа тусалсан, одоо цуглаандаа дахиад хэвийн явж байгаа.

Энэ туршлага завхарсан хүн төрөлхтийг аврах гэсэн Бурханы чин санаа зорилго, асар их хайрыг надад үнэхээр харуулж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан би биеэ тоосон зан чанараа бага зэрэг ойлгож, үүргээ өөрийнхөөрөө гүйцэтгэхийн аюул, уршгийг мэдэж авсан. Эцэст нь нэг юм би Бурханыг гэх хүндлэлтэй болсон. Одоо би үүргээ зарчмын дагуу гүйцэтгэж чаддаг болсон нь бүхэлдээ Бурханы удирдамжийн ач юм. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Энэ л үнэхээр сайн хүн мөн

Mорань, Шандунь муж Хүүхэд ахуй цагаасаа би, хүмүүс намайг хэрхэн харж, үнэлж байгаад асар их ач холбогдол өгдөг байв. Ямар нэг юм...

Үнэн төрх минь илчлэгдсэн

Испани, Жижиг Энэ явдал энэ оны эхээр намайг чуулганы удирдагч байх үед, сайн мэдээний багийн удирдагч Ван эгч өөр чуулган руу шилжих үед...

Бурханыг мэдэх замыг би олсон

Шиаоцао, Шаньси муж Нэг өдөр би, “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай” гэдгээс Бурханы үгийн дараах хэсгийг олж харсан юм: “Есүсийг...

Хүлээсэн үүрэг

Глайдл, Филиппин Би 2020 оны 9-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан юм. Дараа нь би цуглаанд үргэлж оролцон,...