Биеэ тоосон зангаас үүдсэн гамшиг

2022-05-30

Шиа Шинь, Испани

2018 оны 8 сард би шинээр ирэгсдийн чуулганыг хариуцаж авсан юм. Саяхан байгуулагдсан учраас бүх үүргийг оноогоогүй, төслүүд нь удаан урагшилж байлаа. Би залбирч, Бурханд найдан, сайн нэр дэвшигчдийг олж, ах эгч нарыг давуу тал, хэв чанарынх нь дагуу томилохоор хамтрагчтайгаа ажиллалаа. Чуулганы ажил маш хурдан жигдэрч, би мэдлэг ухаан сайтай, тодорхой хэв чанар, чадвартай юм шиг санагдаж байлаа. Ялангуяа нэг удаа, багийн удирдагч Шяо ахыг үүрэгтээ үнэхээр залхуу, идэвхгүй байна, хална гэж надад хэлэхэд би санал нийлээгүй. Би ахтай өмнө нь холбогдож байсан, ахын талаар бага зэрэг мэддэг байлаа. Ах ажилсаг, хүн чанар сайтай боловч туршлага нимгэн. Үүргээ гүйцэтгэхэд нь нөлөөлсөн бэрхшээл туулж байгаа юм болов уу гэж гайхшираад багийн удирдагчид ахыг халахаасаа өмнө юу болоод байгааг нь олж мэдээч гэж зөвлөлөө. Ах бугуйгаа гэмтээгээд компьютер ашиглахад хэцүү байсан болохоор үүрэг нь ахиц муутай байсныг удирдагч сүүлд нь олж мэджээ. Харин ах хэнд ч хэлээгүй болохоор бусад хүн ахыг шаргуу ажилладаггүй гэж андуурч байж. Бугуй нь эдгэмэгц ах үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Үүний дараа хүмүүсийг үнэхээр сайн таньж чадах юм шиг бүр ч санагдаж, тэр цагаас хойш хүмүүсийг сонгохдоо, ах эгч нар надаас өөр санаа бодолтой байх үед өөрийнхөө шийдвэрт бат зогсож, ах эгч нар ялган таних чадваргүй, хүмүүсийг танихгүй гэж бодож, яваандаа зарим зохицуулалтад улам зоримог байх болсон.

Дараа нь чуулганы видеоны багийн ажлыг хариуцаж авлаа. Нэг удаа биднийг видео хийх гэж байхад хүн цөөдөж, багтаа нэмж хүн авах хэрэгтэй болов. Тэр төсөл тусгай эффектийн нэлээд өндөр стандарттай, чамгүй чадал сорьж байлаа. Ажлаа төвөггүй явуулахын тулд техникийн ур чадвартай, өндөр боловсролтой хүн бидэнд хэрэгтэй гэж би шийдээд, тэр шаардлагад нийцэх хүн хайж хэдэн өдөр зарцуулсан боловч сайн тохирох хүн олж чадаагүй. Зарим ах эгч тийм ур чадварт суралцахад бэлэн байсан ч өндөр боловсролгүй, холбогдох мэргэжлийн туршлагагүйг нь хараад би тэднийг хассан. Миний тохирно гэж бодсон зарим нэг хүн байсан ч тухайн үедээ тэр үүргийг ямар нэг шалтгаанаар авч чадахгүй байлаа. Тэгтэл Ү ах өмнө нь CG анимэйшн сурч байсан, өргөн хүрээний мэргэжлийн туршлагатайг санаандгүй олж мэдээд, тусгай эффект хийхэд асуудалгүй байх гээд ахад тэр үүргийг хариуцуулах гэж байтал нэг эгч надад ахын талаарх үнэлгээг харах хэрэгтэй гэж сануулаад, урьд нь зарим хүн ахыг хүн чанар муутай, зальжин гэсэн болохоор тэр үүргийг гүйцэтгүүлэхээр ахыг томилохдоо болгоомжтой байх хэрэгтэй, бага зэрэг эрэл хайгуул хийгээрэй гэж зөвлөсөн. Би тэгнэ ээ гэж хэлсэн боловч ах жаахан зальжин, хүн чанар муутай байсан ч гэсэн өндөр боловсролтой, ур чадвартай юм чинь техникийн тал дээр бусдадаа бага зэрэг зааварлаж чадах байх, асуудалгүй хариуцаж чадах байх гэж бодож байлаа. Дараа нь Ү ахын талаарх ах эгч нарын үнэлгээг уншаад ахыг хүн чанар муутай, хүн гэртээ байлгах үүрэг гүйцэтгэж байхдаа бусадтай маш ширүүн харьцаж, дарамтад оруулж байсан гэснийг харсан юм. Эдгээрийг уншаад би, өмнө нь хэдэн удаа холбоо барьж байхад ах сайн хүн шиг санагдсан, ах эгч нарын хэлсэн шиг байгаагүй, магадгүй ах эгч нарын хэлсэн зүйл тодорхой нөхцөл байдлаас болсон байх, ямар ч байсан, ах дажгүй хүн, дээр нь ажлын их туршлагатай, ах шиг авьяастай хүнийг олох хэцүү, ахыг томилоход асуудал байхгүй гэж бодоод, бусдын зөвлөгөөг нэг их бодож үзэлгүй, Ү ахын талаарх тэр үнэлгээг цааш нь судлалгүйгээр, ахад видео хийх үүрэг хариуцуулахаар зохицуулсан.

Сар хүрэхгүй хугацааны дараа ах асуудалтай тулгараад өөрийгөө эргэцүүлээгүй, маш их өө эрж, үзэл тарааж, хагарал үүсгэснийг сонсоод би үнэхээр их гайхсан. Энэ нь үнэхээр санаанд оромгүй хэрэг байлаа. Миний буруу байсан гэж үү? Энэ талаар нэг их бодохоосоо өмнө нөхцөл байдлыг шалгахаар очоод, ах эгч нарын хэлсэн юм болгон үнэн байсныг олж мэдлээ. Хийсэн тусгай эффектүүдийнх нь нэг нь маш олон асуудалтай байсан учраас дахиж хийхээс аргагүй болж, бүгд бэрхшээлээ хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байхад Ү ах, тэрийг дахиж хийх шаардлагагүй, удирдагчид дэндүү их юм шаардаж, өө эрээд байна гэжээ. Зарим ах эгч үүнийг сонсоод удирдагчдад бухимдсан. Үүгээр ч зогсохгүй, Ү ах бусдын үүрэгт зарим нэг асуудал байгааг харвал шийдэл олоход анхаардаггүй, харин ч багийн удирдагчийг чадваргүй гэж шүүмжилж, хавчиж, багийн гишүүд, удирдагчийн хооронд асуудал үүсгэж, багийн удирдагч сөрөг, баригдмал болсон байлаа. Үүнээс болоод нэг ах багийн удирдагчид өрөөсгөл хандлага гаргаж, тэр удирдагч болон бусад удирдагчийг анхаарч ажиглах болсон. Ү ах нэг удаа ажлын талаар санал хэлэхэд нь багийн удирдагч бодож үзээд тохиромжгүй байсан тул авч хэрэгжүүлээгүй. Тэгтэл ах багийн удирдагчид сэтгэл дундуур болж, цуглаан дээрх нөхөрлөлийнхөө үеэр, ажилд асуудал байгааг олж харсан ч хэлбэл халагдах байх гэж айгаад асуудал дэвшүүлж зүрхлээгүй гэж хэлж, санал хэлбэл дарлагдана гэж бодоход бусдыг хүргэж төөрөлдүүлсэн. Ах Бурханы хүсэлд санаа тавихыг үнэхээр хүссэн ч багийн удирдагч ахыг дарлаж, үүргээ сайн гүйцэтгэхэд нь саад хийгээд байгаа юм шиг авирлаж байжээ. Ахын зан авир ах өө эрдэг төдийгүй, зөвт байдлыг хамгаалж, Бурханы хүсэлд санаа тавьдаг юм шиг авирлаж байсныг нь харуулсан. Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах нэрийдлээр үнэндээ сөрөг байдал түгээж, бусдын дунд хагарал үүсгэж, удирдагчдын эсрэг турхирсан учраас бусад нь, удирдагчдад л асуудал байна, болгоомжтой байхгүй бол дарлагдаж, чөдөрлөгдөж магадгүй гэж боджээ. Ингээд чуулганд үнэн ноёрхдог гэдэгт хүмүүс эргэлзсэн учраас бүгд зөв, буруугийн талаар маргалдаж, удирдагчдыг шүүж, удирдагчдаас болгоомжилж, ахын зан авир хэдийнээ чуулганы ажилд саад хийсэн байлаа. Ү ах техникийн ажлыг залж чиглүүлэх хугацаандаа нэг их нэмэртэй байгаагүй, дэвшүүлсэн санал болгон нь ямар ч бодитой хэрэглээгүй, онолын санал байсан. Би ахын асуудлыг олж харсан ч алдаагаа хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байлаа. Тэгээд өөдрөгөөр ахтай ярилцаж, асуудлыг нь хэлж өгөхийг хүссэн, хэрвээ ах асуудлаа олж харж, үнэнийг хүлээн авч чадаад, боломжийн хүн чанартай байвал миний шийдвэр нэг их буруу байгаагүй гэсэн үг. Тиймээс ахад асуудлыг нь хэлж өгтөл ах өөрийгөө эргэцүүлээгүй төдийгүй, өөр дуу хоолойг хааж боож, өөрийг нь дарлаж байна гээд, Тэр мөчид ах хүн чанар муутай, үнэнийг хүлээн авч чаддаггүй төдийгүй, зальжин, ярьж байгаа байдал нь үнэнтэй огт нийцэхгүй байгааг би харсан юм. Үүнийг хараад нүүр лүүгээ алгадуулах шиг л болсон. Бид хүн чанар муутай хүмүүсийг чухал үүрэгт хэзээ ч томилж болохгүй гэж Бурханы гэр удаа дараа онцолсон байтал би ийм энгийн зарчмыг зөрчиж, хүмүүсийг сонгохдоо зарчмын алдаа гаргасан нь чуулганы амьдралд саад хийсэн. Энэ талаар бодох тусам улам л муухай санагдаж, дараа нь зарчимд үндэслэн Ү ахыг халсан.

Үүнийг хийсний дараа бүтэлгүйтлийнхээ жинхэнэ шалтгааныг эргэцүүлж эхлэн, Бурханы үгээс үүнийг уншсан. “Хуурамч удирдагчид дорд хэв чанартай, нүд болон зүрх сэтгэл нь харалган байдаг бөгөөд үнэний зарчмыг ойлгодоггүй нь өөрөө маш ноцтой асуудал юм. Тэдэнд мөн өөр, илүү ноцтой асуудал байдаг бөгөөд хоосон сургаалын хэдхэн үсэг, үгийг ойлгож, эзэмшиж, цөөн хэдэн уриа лоозон хашхирч чаддаг болох үедээ тэд өөрсдийгөө үнэний бодит байдалтай гэж боддог. Тиймээс ямар ч ажил хийлээ гэсэн, хэнийг ч ашиглахаар сонголоо гэсэн, эрж хайдаггүй, тунгаан боддоггүй, бусадтай нөхөрлөдөггүй бөгөөд Бурханы гэрийн ажлын зохицуулалт болон зарчмын нарийн ширийнийг бүр ч хардаггүй. Тэд өөрсдийнх нь хийдэг зүйл зөв, өөрсдийнх нь боддог ямар ч зүйлийг хийх ёстой, өөрсдийнх нь итгэдэг юу ч бай үнэн зөв, бүгд зарчимд нийцдэг хэмээн үзэж, өөртөө маш итгэлтэй байдаг. Түүнчлэн, олон жил ажилласан болохоор Бурханы гэрт удирдагчаар ажиллах хангалттай туршлагатай, Бурханы гэрийн ажил хэрхэн явагдаж, хөгждөгийг мэднэ, энэ бүхэн зүрх сэтгэлд нь байдаг хэмээн үргэлж эндүүрэн боддог. Тэд өөрсдийнхөө туршлага, төсөөлөл, үзэл, дүрэм журмаар Бурханы гэрийн ажлыг хэмжиж, Бурханы гэрийн ажлыг хийснээр албан тушаал хаших хугацаандаа Бурханы гэрийн ажлыг замбараагүй, эмх цэгцгүй, дэг журамгүй болгодог(Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)). Хуурамч удирдагчдын нүд болон зүрх сэтгэл нь харалган төдийгүй, хүмүүсийн мөн чанарыг харж, зарчмыг ойлгож чаддаггүй, гэхдээ бүр ч долоон дор нь, тэд үнэнийг эрж хайдаггүй, чуулганы ажлыг хийхдээ туршлага, үзэлдээ найдаж, эргээд юмыг тэр чигт нь балладаг. Миний авирласан байдал, Ү ахыг тэр албан тушаалд томилсон тухайд бол, би Бурханы гэрт хүмүүсийг ашиглах зарчмыг эрж хайлгүйгээр, харин ч өөрийнхөөрөө шийдэж, ах ажлын туршлага ихтэй учраас видео хийхэд сайн тохирно гэж бодсон. Бусад хүн ахыг хүн чанар муутай, болгоомжтой байгаарай гэж надад анхааруулан, зарим нэг эрэл хайгуул хий гэж зөвлөхөд нь би бүрмөсөн үл ойшоосон. Би мэдлэг ухаан, ялган таних чадвар сайтай, өмнө нь хүн томилоход ямар ч томоохон асуудал гараагүй учраас Ү ахыг сонговол зүгээр гэж санагдсан. Би тэр ажлын туршлагаа хувийн хөрөнгө болгон ашиглаад, үнэний зарчмыг огт эрж хайгаагүй, бусдын зөвлөгөөг даруухнаар хүлээн авч, чин сэтгэлээсээ эрж хайгаагүй, Ү ах ямархуу хүн бэ, муу зан авир нь ердөө л агшин зуурын завхрал харагдсан уу эсвэл мөн чанартаа муу юу гэдгийг нь үнэхээр ойлгох гэж асууж сураглаагүй. Хэрвээ түр зуур завхрал харуулсан, эсвэл нөхцөл байдлаас болоод, түүнээс хойш ах өөрчлөгдсөн бол тэр тохиолдолд ахыг ашиглаж болно. Хэрвээ байнгын зан авир нь ийм, хүн чанар муутай, мууг үйлдэгч бол бид ахыг ашиглаж болохгүй. Тиймэрхүү хүн Бурханы гэрийн ажлыг л хохироох болно. Гэтэл би юмыг ойлгох гэж үнэндээ асууж сураглаагүй, Туршлага, төсөөлөлдөө үндэслэн харалган шийдвэр гаргаж, Нүд, зүрх сэтгэл нь харалган хуурамч удирдагч гэдгийг минь бодит байдал надад харуулсан. Би үнэн, зарчмыг ойлгоогүй, бүр ч долоон дор нь, өөртөө хэт итгэж, бусдын зөвлөгөөг хүлээж аваагүй. Багахан ажлын туршлага, үгчилсэн сургаалын талаар жаахан ойлголттой болохоороо зарчмыг мэднэ, чуулганы ажлыг хийж чадна гэж бодсон ч буруу хүнийг томилсон нь явцыг маань удаашруулж, чуулганы амьдралд саад хийсэн. Би яг л Сатаны туслах шиг аяглаж, чуулганы ажлыг хорлон сүйтгэж байж.

Дараа нь өөрийгөө эргэцүүлж байгаад Бурханы хэлсэн нэг зүйлийг бодсон юм. “Хэрэв чи зүрх сэтгэлдээ үнэнийг үнэхээр ойлгодог бол хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахаа мэдэх бөгөөд үнэнийг эрэлхийлэх замд аяндаа хөл тавина. Алхдаг зам чинь зөв, Бурханы хүсэлд нийцэлтэй бол Ариун Сүнсний ажил чамайг орхихгүй. Энэ тохиолдолд Бурханаас урвах магадлал чинь улам багасна. Үнэн байхгүй бол мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрнэ; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулахад хүргэнэ; эдгээрээс болж чи бусдыг басамжилж, зүрх сэтгэлдээ гагцхүү өөрийгөө л тээж, өөрийгөө бусад хүнээс ч, Бурханаас ч дээр гэж бодоод, эцэстээ Бурханы орыг эзэлж, хүмүүсийг өөртөө захирагд гэж шаардаж, өөрийнхөө бодол, санаа, үзлийг үнэн гэж дээдлэхэд хүрнэ. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс хэчнээн их муу үйл хийснийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Би хэтэрхий биеэ тоож, Бурханыг хүндэтгэх сэтгэлгүй байсан учраас үүрэгтээ үнэний зарчмыг эрж хайгаагүйгээ Бурханаас үгээс ойлгосон. Биеэ тоосон уг чанартаа захирагдаж, өөртөө дэндүү итгэж, өөрийгөө туршлагатай, мэдлэг ухаантай гэж үргэлж санадаг байсан учраас бусдын анхааруулгыг нухацтай хүлээж аваагүй, хүссэн зүйлээ хийхээр зүтгэсний үр дүнд буруу хүнийг томилж, чуулганы ажилд саад хийсэн. Өөрийн санаа бодол, туршлагаа үнэн мэт үзэж, надад таалагдсан юм болгон Бурханд таалагдсан зүйл, миний тохирно гэж бодсон зүйл Бурханы нүдэнд ч бас тохирно гэж бодож, бүр өөрийнхөө санаа бодлыг Бурханы санаа бодол гэж эндүүрсэн. Энэ нь үнэнийг басамжилж буйг харуулаад зогсохгүй, Бурханы эсрэг доромжлол байлаа. Би биеэ тоосон зангаар амьдарч, өөрийгөө дөвийлгөж, үүргээ гүйцэтгэж байна гэчхээд юмыг өөрийнхөөрөө хийж байж. Ингэх нь мөн чанартаа Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг. Би гэмших ёстой, эс бөгөөс эцэст нь Бурханд халдаж, таягдан хаягдана гэдгээ мэдэж байсан. Бурхан намайг удирдагчийн албан тушаалд өргөсөн, би үүрэгтээ үнэнийг эрэлхийлэхэд анхаарлаа төвлөрүүлэх нь Бурханы хүсэл байсан, тэгвэл би үйлдэлдээ зарчимч байж чадна гэдгийг ч би мэдэж байсан. Ажлын шийдвэр болгон Бурханы гэрийн ашиг сонирхолд нөлөөлөх учраас хэрвээ би үнэнийг эрж хайхгүй, харин ердөө л биеэ тоосон зангаар, өөртөө хэт итгэлтэй авирлаж, дур зоргоороо, захирангуй байвал чуулганы ажилд саад хийх зүйл хэзээ мөдгүй хийж магад. Эцэстээ энэ нь чуулганы ашиг сонирхол, ах эгч нарыг хохирооно. Тиймээс би Бурханд залбираад, биеэ тоосон зангаар үүргээ гүйцэтгэхээ больж, харин үнэнийг эрж хайж, зарчмын дагуу үйлдэхээр чимээгүйхэн шийдсэн.

Үүний дараа эргэцүүлэхдээ бүтэлгүйтэлд хүргэсэн өөр нэг зүйлийг ухаарсан юм. Хүмүүс болон аливаа юмны талаарх үзэл бодол маань эндүү ташаа байж. Би Бурханы үгээс үүнийг уншсан. “Хуурамч удирдагчид үргэлж өөрсдийн үзэл бодлыг илэрхийлдэг: Эрдэм мэдлэгтэй, нийгэмд байр суурьтай, төрийн түшмэл байсан хүмүүс бүгд авьяастай, Бурханы гэрийн хөгжүүлж, ашиглах ёстой хүмүүс гэж тэд боддог. Хуурамч удирдагч ийм хүмүүсийг өндрөөр үнэлж, бүр ах дүү, гэр бүлийнхэндээ ханддаг шигээ ханддаг; тэднийг бусдад танилцуулж, ‘тэр гадаад ертөнцөд сонины редактор байсан’, ‘тэр хувцасны эрхлэгч байсан’, ‘тэр Олон Нийтийн Аюулгүй Байдлын Яаманд ажилладаг байсан’, ‘тэр бизнес хийдэг байсан, гэр бүлийнхэн нь баян’, ‘тэр социологиор сурдаг байсан’, ‘тэр бизнесийн удирдлагаар сурдаг байсан’ гэх мэт зүйл хэлдэг. Хуурамч удирдагчид ийм хүмүүсийг өндрөөр үнэлдэг. Надад хэлээч, хуурамч удирдагчид хэв чанартай хүмүүс үү? Тэд бол аливааг тодорхой харж чаддаггүй хуурамч сүнслэг хүмүүс биш үү? Дээр дүрсэлсэн хүмүүс Бурханы гэрт ирвэл тэднийг чухал зүйлд ашиглах хэрэгтэй гэж тэд боддог. Хуурамч удирдагч тэднийг авьяастай хүмүүс гэж боддог учраас тэднийг хараад зарц боол нь юм шиг аяглаж, толгой дохин, бөхөлзөж, зусардаж, долигонодог. Хуурамч удирдагчийн хариуцаж байгаа газарт чухамдаа ийм хүмүүс далдуур чухал царайлж, хаан шиг захирдаг. Надад хэл дээ, Бурханы гэрт хаан шиг захирахыг ийм хүмүүст зөвшөөрч болох уу? Ингэх нь зарчмыг зөрчинө! Бурханы гэрт дэвшүүлж, чухал зүйлд ашигладаг хүмүүсийг нийгмийн элит давхаргаас цуглуулсан байх ёстой гэж Бурханы үгийн хаана нь хэлж, Бурханы гэрийн ямар зарчимд заасан байдаг юм бэ? Бурханы үгэнд тэгж хэлсэн байдаг уу? (Үгүй.) Хүмүүст тавьдаг Бурханы шаардлагад хэдэн шалгуур байдаг вэ? Үндсэндээ хоёр шалгуур байдаг: Нэг нь хүн хүн чанар сайтай эсэх; нөгөө нь хүний үнэнд ханддаг хандлага болон үнэнийг хайрладаг эсэх. Энэ хоёр юм(Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)). “Хуурамч удирдагч нар бүгд Бурханд олон жил итгэсэн, үргэлж номлол сонсдог хүмүүс байдаг, тэгэхээр тэд яагаад үл итгэгчдийг олж тогтоож чаддаггүй юм бэ? Энэ нь хуурамч удирдагч нар маш муу хэв чанартай, үнэнийг хүлээн авах чадваргүй, хэчнээн их үнэнийг сонсоод ямар ч нэмэргүй гэдгийг улам баталдаг. Тэдний нүд, зүрх сэтгэл нь харалган, бусдыг бүрэн ялган таньж чаддаггүй. Тэд чуулганд удирдагч, ажилчид байхад яаж тохирох юм бэ? Сайн ярьдаг хүмүүс бол авьяастай хүмүүс гэж тэд боддог; дуулж, бүжиглэж чаддаг хүнийг хараад авьяастай хүн гэж боддог; коллежид сурсан, нүдний шилтэй хүнийг хараад авьяастай хүн гэж боддог; нийгэмд байр суурьтай, баян, бизнес хийж, залилан мэхэлж чаддаг, нийгэмд ямар нэг чухал ажил хийдэг хүнийг хараад хуурамч удирдагч Бурханы гэр дэх авьяастай хүн гэж боддог. Тэд энэ хүмүүсийн хүн чанар ямар болох, Бурханд итгэдэг итгэл нь суурьтай эсэхийг хардаггүй, энэ хүмүүсийн үнэн болон Бурханд хандах хандлагыг бүр ч хардаггүй. Тэд хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, угсаа гарлыг нь л хардаг. Хүний ийм зүйл хуурамч удирдагчдад таалагддаг болж таарсан. Тэд нэлээд хий хоосон бус уу? Тэд үнэхээр харалган, дэндүү харалган!(Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)). Хуурамч удирдагчид харалган, мунхаг, бусдыг томилохдоо муу гэдгийг Бурханы үг илчилдэг. Хуурамч удирдагчид боловсрол, байр суурь, мэргэжлийн ур чадвар гэх мэт хорвоогийн зүйлийг харж, мэдлэг, соёлтой, өндөр ур чадвартай байх гэдэг нь Бурханы гэрт авьяастай байна гэсэн үг гэж бодоод, хүн чанар, үнэнийг хүлээн авдаг эсэх, үнэнийг хэдий хэмжээнд ойлгодгийг хардаггүй. Тусгай эффект хийх хүн хайж байхдаа би тийм үзэл бодолтой байж, өндөр боловсролтой, ур чадвартай байх нь тэр үүргийг сайн гүйцэтгэж чадна гэсэн үг гэж бодсон учраас тэр бүх хугацаанд ах эгч нарын боловсрол, техникийн ур чадварт л анхаарсан. Ү ахын зэрэг, ажлын бүх туршлагыг нь хараад видео багийн бусад хүнд гарцаагүй тустай байж, техникийн хувьд нарийн төвөгтэй даалгаврыг гүйцэтгэж чадна гэж бодсон. Хүн чанарыг нь, өмнө нь үүрэгтээ авирласан байдлыг нь огт бодож үзээгүй учраас ахыг байхад ажил хохироод зогсохгүй, ах өө эрж, удирдагч, багийн гишүүдийн хооронд зөрчил үүсгэж, энэ нь чуулганы амьдрал, ажилд үнэхээр саад хийж байсан. Аливаа зүйлийн талаарх үзэл бодол минь ямар утгагүй болохыг би ухаарсан. Бурханы гэр авьяастныг хүндэлж, хөгжүүлдэг ч гадаад ертөнцөд байдгаас өөр. Хүн ямар төрлийн зэрэгтэй байх нь чухал биш, хүн чанартай байх, үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг эсэх нь чухал. Зарим ах эгч нийгмийн янз бүрийн салбарт сайн ажилладаг боловч зарим нь хүн чанар муутай, үнэнийг хайрладаггүй болохыг би харсан. Тэд үүрэгтээ үнэнийг зарчмыг эрж хайж, үнэнийг хүлээн аваагүй, харин хүссэн болгоноо хийж, завхралдаа тулгуурлан үйлдсэн, үүргээ сайн гүйцэтгээгүй, бас чуулганы ажилд маш их саад хийсэн. Тэдний хувьд, хохирол нь ашиг тусаасаа их байж, эцэст нь таягдан хаягдсан. Үлдэж, үүрэг гүйцэтгэж чадах хүмүүс мэргэжлийн ур чадвартай төдийгүй, гол нь хүн чанар сайтай байдаг. Зарим нь бас үнэнийг хайрлаж, хүлээн авдаг, үүргээ гүйцэтгэхдээ бодитой. Ямар ч мэргэжлийн ур чадвартай байсан тэрийгээ үүрэгтээ хэрэглэдэг, зарим нь дээд зэргийн биш байж болох ч зүрх сэтгэл нь зөв, үүрэгтээ хүчин чармайлт гаргадаг, Бурханы гэгээрэл, удирдамжийг олж авч, ажлаа сайжруулдаг. Тэд мэргэжлийн ур чадвараа сайжруулахаас гадна илүү зарчимч болдог.

Хожим нь би Бурханы үгээс үүнийг уншсан юм. “Чи үүргээ гүйцэтгэж, бусадтай харилцаж, эсвэл өөрт тохиолдоод буй тодорхой нэг зүйлийг зохицуулж байхдаа эрж хайх, дуулгавартай байх хандлагатай байх ёстой. Ийм хандлагатай байвал, чамайг тодорхой хэмжээгээр Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй, үнэнийг эрж хайж, дуулгавартай дагаж чаддаг гэж хэлж болно. Энэ бол Бурханаас эмээж, муугаас зайлах зам. Хэрэв чамд эрж хайх, дуулгавартай дагах хандлага дутагддаг, тэгсэн мөртөө зөрүүдлэн тэрсэлж, өөрийнхөөрөө зүтгэж, үнэнийг жигшин голж, зэвүүцдэг бол чи аяндаа асар их мууг үйлдэх болно. Чи яагаад ч нэмэргүй!… Үүргээ сайн гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун болгож, итгэлдээ Бурханаас эмээж, муугаас зайлах сэтгэлийг олж авах амаргүй. Гэтэл та нарт зөвхөн хэрэгжүүлэлтийн зарчмыг л хэлж өгсөн. Өөрт чинь ямар нэг зүйл тохиолдох үед эрж хайж, дуулгавартай байх хандлагатай байвал энэ нь чамайг хамгаалах болно. Эцсийн зорилго нь чамайг хамгаалах биш. Чамд үнэнийг ойлгуулж, чамайг үнэний бодит байдалд орж чаддаг болгож, чамд Бурханы авралыг хүртээхийн төлөө юм; энэ бол эцсийн зорилго. Туулж буй бүх зүйл дээрээ ийм хандлагатай байвал үүргээ гүйцэтгэж, Бурханы хүслийг биелүүлэх гэдэг нь хоосон үг, улиг домог болсон зүйл мэт чамд санагдахаа болино; тийм дарамттай санагдахаа болино. Харин ч чи нэг л мэдэхэд нэлээд хэдэн үнэнийг ойлгож авах болно. Энэ маягаар туршлагажсаар байвал үр шимийг нь хүртэх нь гарцаагүй(Бурханы нөхөрлөл). Бурханы үг надад зам зааж өгсөн. Юутай ч тулгарсан бай, би Бурханд захирагдаж, Бурханыг хүндэтгэж, үнэний зарчмыг эрж хайх ёстой. Тэгэх нь Бурханы удирдамжийг олж авч, үүргээ сайн гүйцэтгэх цорын ганц зам. Эс бөгөөс би биеэ тоосон зангаар үйлдэж, ажилд саад хийх магадлалтай. Үүний дараа хамтрагч бид хоёр хүмүүс сонгох зарчимд үндэслэн видео хийх ажлыг хариуцах өөр хэдэн хүн олсон. Тэр хүмүүст Ү ах шиг онолын мэдлэг байгаагүй ч илүү дээр хандлагатай, энэ талаар бодитоор сурахаар үнэхээр ажиллаж, асуудалтай тулгарахаараа хамтдаа эрж хайж, нөхөрлөж, хэн нэг нь ажлын явцад нөлөөлөх завхрал харуулбал өөрийгөө эргэцүүлж, үүнээсээ сургамж авдаг байлаа. Бүгд хамтран ажиллаад хэсэг хугацааны дараа видеоны ажилд бодитой амжилтууд гарч, үр дүн нь улам сайжирч байлаа. Энэ нь миний хувьд таатай гэнэтийн явдал байсан. Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхэд зөвхөн техникийн ур чадвар, хэв чанар чухал биш, харин гол нь зөв хүн байх, прагматик байх, үнэнийг эрж хайж, Бурханыг хүндэтгэдэг байх нь чухал гэдгийг би үнэхээр туулж мэдэрсэн. Энэ л Ариун Сүнсний удирдамжийг олж авч, үүрэгтээ үр дүнд хүрэх цорын ганц арга зам. Бас үнэнийг эрж хайж, зарчимд үндэслэн үйлдэх нь Бурханы хүсэлд нийцэх цорын ганц арга зам гэдгийг би харсан. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурхан үнэхээр зөвт

Жан Линь, Япон 2012 оны 9-р сард би Янь Жуо гэх удирдагчтай уулзах үедээ чуулганы ажлыг хариуцаж байлаа. Удирдагч айл дамжин сайн мэдээ...