Хүмүүсийг ихэрхэн загнах нь миний муу муухай байдлыг илчилсэн

2022-12-04

Ай Мѳн, Мьянмар

Өнгөрсөн оны 10-р сард би чуулганы сайн мэдээний ажлыг хариуцаж байсан юм. Чуулганд үүргээ дөнгөж гүйцэтгэж эхэлсэн хэд хэдэн шинэ гишүүн байсан учир би тэдэнтэй сайн мэдээ түгээх зарчмыг байнга нөхөрлөж, сайн мэдээ түгээхдээ дагуулж явдаг байлаа. Хэсэг хугацааны дараа тэд бүгд ахиц дэвшил гаргаж, надад маш сайхан санагдсан. Аль болох хурдан бие даан ажиллуулахын тулд би тэднээр сайн мэдээг бие даан түгээх дадлага хийлгэсэн. Эхэндээ, асуудалтай тулгарахад нь би хайраар тусалдаг байсан ч хэсэг хугацааны дараа залхаж эхлэн, тэднийг ад үзэж, “Би юмыг анх заахад нь л сурчихдаг байсан. Та нарт би өчнөөн удаан заасан байхад яагаад олон юм асуусаар байгаа юм бэ? Зааж байхад анхаараагүй гэж үү? Та нар удаан хугацааны дараа ч бие даан ажиллаж чадахгүй байвал дээд удирдлага намайг ажилдаа эв дүйгүй, хүмүүсийг сайн сургаж чадахгүй гэх нь гарцаагүй. Тэгж болохгүй. Би та нарыг зэмлэж, сургамж өгөх ёстой.” Ингэж бодоод би тэднийг уурлан загнасан. Нэг удаа Ай эгч над руу залгаад, “Ах аа, өнөөдөр цуглаан дээр бид Бурханы үгийн аль талыг нөхөрлөх вэ?” гэж асуусан. Би: “Өмнө нь хэлсэн шүү дээ, яахаараа одоо хүртэл мэддэггүй юм? Сонсоогүй юм уу?” гэж бодоод, чанга, түрэмгий өнгөөр эгчид: “Та миний сүүлд илгээсэн файлыг уншсан уу, үгүй юу? Яагаад дандаа асуудаг юм?” гэсэн. Эгч хариулалгүй, би утсаа ууртай тасалсан. Дараа нь би яаснаа ухаарч, бага зэрэг буруутай санагдсан. Гэвч дараа нь “Би өөрийнх нь төлөө л хэлсэн. Тэгэхгүй бол, эгч надад найдаад байвал яаж ахиц гаргах юм бэ? Энэ нь үнэндээ эгчид тустай байх” гэж бодсон. Ингэж бодоод санаа зовохоо больсон.

Маргааш нь миний хамтрагч байсан ах надад: “Ай эгч өчигдөр танаас асуулт асуухад та уурласан гэсэн. Эгч танаас болж дарамтад орж, танаас айж байна” гэсэн. Энийг сонсоод би хүлээн авч чадалгүй, “Би жаахан ширүүн сонсогдсон байх, гэхдээ эгчийг бие даан ажиллуулах гэсэндээ л тэр шүү дээ. Тэгж хэлээгүй бол эгч асуулт гарах бүрд над дээр ирсээр байх болно. Тэгвэл яаж бие даах болж байна?” гэж дотроо шалтаг тоочсон. Гэхдээ дараа нь би: “Би жаахан зохисгүй ярьсан байх. Эцсийн эцэст, Ай эгч дөнгөж дадлагажиж эхэлсэн. Би уурлаж, загнахын оронд хайраар туслах ёстой” гэж бодсон. Иймээс би эгчээс уучлалт гуйж, “Өчигдөр миний буруу байжээ. Танд тэгж уурлах ёсгүй байсан юм. Таныг ойлгож, юм бодохгүй гэж найдъя. Би муухай загнаж таныг гомдоожээ” гэж мессеж бичихэд Ай эгч зүгээр ээ гэж хариулсан. Тэрний дараа би өөрийгөө цааш нь эргэцүүлж, мэдэх гээгүй.

Хэсэг хугацааны дараа би номлогчоор сонгогдож, илүү үүрэг хариуцлага хүлээсэн. Зарим удирдагч, ажилчин дөнгөж дадлагажиж эхэлсэн, чуулганы ажлыг мэддэггүй байсан тул би тэдэнтэй ажлын зарчмын талаар байнга нөхөрлөж, бас тэдний ажлыг шалгаж, дэлгэрэнгүй удирдамж өгч, туслалцаа үзүүлдэг байлаа. Эхэндээ асуулт асуухад нь би тэдэнтэй тэвчээртэй нөхөрлөдөг ч хэт олон удаа асуувал тэвчээр алдардаг байсан. Би тэднийг “Та нар яагаад энийг ойлгочхож чадахгүй байгаа юм? Би анх чуулганд ажиллаж эхлэхдээ удирдагчийнхаа өгсөн ямар ч даалгаврыг сайн санаж, хурдан, чадварлаг биелүүлдэг байсан. Би та нарт бүгдийг хэлж, дэлгэрэнгүй заавар өгсөн, яагаад зөв хийчхэж чаддаггүй юм?” гэж загнасан. Тэд хариуд нь ганц ч үг хэлээгүй.

Маргааш нь нэг удирдагч над руу “Би энэ ажлыг хийхэд дэндүү тэнэгдэнэ. Миний оронд өөр хүн олоорой” гэсэн мессеж бичсэн байсан. Би маш их цочирдсон: Тэр эгч шинэ дадлагажигчдын шилдгүүдийн нэг байсан. Яагаад ингэж бодов? Дараа нь өөр нэг удирдагч надад “Зарим хүн таныг өөрсдийг нь үнэхээр дарамталдаг гэж байна” гэсэн мессеж бичсэн. Тэгэхэд л би өөрийгөө эргэцүүлж, бусдын дутагдалд зөв ханддахгүй байгаагаа ойлгосон. Би тэвчээртэйгээр замчилж, туслахын оронд уурлаж, зэмлэж, үр дүнд нь тэд дарамтад оржээ. Дараа нь нэг эгч дарамтад ороод сөрөг болж, арав гаруй хоног үүргээ гүйцэтгээгүйг би дуулсан. Үүнийг сонсоод надад эвгүй санагдаж, тэднийг тийм их гомдоосон гэдэгтээ итгэж чадаагүй. Би шаналж, яагаад байнга уурлаж, хүн бүрд муугаар нөлөөлж байгаагаа гайхсан учраас Бурханы өмнө очин залбирч, “Хүндэт Бурхан минь, би ах эгч нарт уурлахыг хүсэхгүй байгаа ч юм л болбол сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байна. Би энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ? Намайг удирдаж, замчлаач” гэсэн.

Дараа нь би Бурханы үгийн нэг хэсгийг харсан юм: Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн байр суурьтай болмогц сэтгэл хөдлөлөө хянахад үргэлж хэцүү болох учраас сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гаргах боломжийг шүүрч авахдаа дуртай байх болно; өөрийн чадлыг харуулж, байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэрээр ямар ч илэрхий шалтгаангүйгээр байнга дүрсхийн уурладаг. Мэдээж ямар ч байр суурьгүй завхарсан хүмүүс ч бас үргэлж хяналтаа алддаг. Хувийн ашиг сонирхол нь хохирсноос болж тэд байнга уурладаг. Өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд тэд сэтгэл хөдлөлөө үргэлж гаргаж, биеэ тоосон уг чанараа харуулах болно. Нүглийн оршин тогтнолыг хамгаалж тэтгэхийн тулд хүн дүрсхийн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргах бөгөөд эдгээр үйлдэл нь хүний сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх арга юм; эдгээр нь хольц, заль мэх, далд явуулга, хүний завхрал, ёрын муугаар бялхдаг, юу юунаас ч илүүтэйгээр хүний зэрлэг санаархал, хүслээр бялхаж байдаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). Бурханы үг миний одоогийн байдлыг илчилж, би албан тушаалаа хадгалахын тулд яаж уурлаж байгаагаа эргэцүүлсэн. Би ажилдаа үргэлж үр дүн гаргаж, хүмүүс намайг чадварлаг удирдагч гэж боддог байсан ч тэр ах, эгч нарыг сургах үүрэг хүлээсэн учир удаан хугацааны дараа тэднийг бие даан ажиллуулж чадахгүй бол дээд удирдлага намайг чадваргүй гэж хэлэх нь гарцаагүй байсан. Иймээс олон удаа заасаар байтал ах, эгч нар ойлгохгүй байх үед би маш мугуйд, тэвчээргүй болж, надаас асуулт асууж ирэхэд нь боломжийг ашиглан тэднийг загнаж, шүүмжилж, уураа гаргадаг байсан. Бүр тэднийг өөртэйгөө харьцуулж, гомдол, зэвүүцлээр дүүрэн байсан. Үр дүнд нь тэд бүгд дарамтад орж, бүр үүргээ биелүүлэхийг ч хүсэхгүй болтлоо сөрөг болсон. Хүмүүс асуудлыг минь хэлж өгөх үед би шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлээгүй. Хэдий Ай эгчээс уучлалт гуйсан ч миний үгийн ил, далд зорилго нь өөрийн байр суурь, дүр төрхийг хадгалах, бухимдсан минь энгийн зүйл биш, ховор тохиолдол гэдгийг Ай эгчид харуулах, худлаа уучлалт гуйснаараа үнэндээ өөрийгөө ухаалаг гэж бодуулах зорилготой байсан. Тэгээд би Бурханы ийм үгийг бодсон: “Зарим хүн илэрхий муу зан чанартай байдаг бөгөөд өөрсдийгөө ааш муутай гэж үргэлж хэлдэг. Энэ нь нэг ёсондоо зөвтгөж байгаа хэрэг биш үү? Муу зан чанар бол зүгээр л муу зан чанар. Хүн утгагүй зүйл юм уу хүн бүрийг хохироох зүйл хийх үед тэдний зан чанар, хүн чанарт асуудал байдаг боловч тэд өөрсдийгөө түр зуур уураа барьж чадсангүй, эсвэл бага зэрэг уурласан гэж үргэлж хэлдэг; тэд асуудлын мөн чанарыг хэзээ ч ойлгодоггүй. Энэ нь өөрсдийгөө үнэхээр задлан шинжилж, ил болгож байгаа хэрэг мөн үү?(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Эв эетэй хамтын ажиллагааны тухай). Би яг ийм байсан. Уучлалт гуйснаа эргээд бодоход их нэр төртэй сонсогдсон ч би асуудлын мөн чанарыг ойлгоогүй, бүр өөрийгөө хамгаалах гэж оролдсон. Үнэхээр хоёр нүүртэй байжээ! Үүнийг ухаараад үнэхээр буруутай санагдсан. Би ах эгч нартаа хүмүүст хайраар, тэвчээртэй хандах талаар байнга ярьдаг байсан ч энэ нь миний бодит зан авиртай огт нийцэхгүй уриа лоозон байсан.

Дараа нь би сэтгэлээ тайвшруулж, өөрийгөө эргэцүүлсэн: “Яагаад юм миний санаснаар болохгүй байх бүрд би аашилж, завхарсан зан чанараа үзүүлдэг юм бэ? Би яагаад ах эгч нартай сайн хамтран ажиллаж чаддаггүй юм бэ?” Үүний дараа би Бурханы үгийн нэг хэсгийг харсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, улам эрүүл ухаангүй болж, эрүүл ухаангүй байх тусмаа Бурханыг улам эсэргүүцэх магадлалтай байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргаж, зүрх сэтгэлдээ Бурханаас огт эмээдэггүй нь хамгийн ноцтой. Хүмүүс Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй. Биеэ тоосон, ихэрхүү хүмүүс, ялангуяа бүр эрүүл ухаанаа алдталаа биеэ тоосон хүмүүс Бурханд итгэхдээ Түүнд захирагдаж чаддаггүй бөгөөд бүр өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Ийм хүмүүс Бурханыг хамгийн их эсэргүүцдэг, Бурханаас огтхон ч эмээдэггүй. Хэрвээ хүмүүс Бурханыг хүндэтгэдэг болохыг хүсвэл эхлээд биеэ тоосон зан чанараа шийдвэрлэх ёстой. Биеэ тоосон зан чанараа хэдий чинээ нэгд нэггүй шийдвэрлэнэ, Бурханыг төдий чинээ хүндэтгэх бөгөөд тэр цагт л чи Түүнд захирагдаж, үнэнийг олж авч, Түүнийг мэдэж чадна. Үнэнийг олж авдаг хүмүүс л жинхэнэ хүн юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Хүмүүсийн завхарсан зан чанарын үндэс нь биеэ тоосон зан гэдгийг Бурхан илчилсэн. Хүн биеэ тоох тусам Бурханыг эсэргүүцэх магадлал өндөр. Би яг ийм байснаа ойлгосон. Би бусдыг нухацтай авч үздэггүй, бүгд надаас дор гэж бодоод, өөрийгөө сайн хэв чанартай, ажилдаа авьяастай, бусдаас илүү гэж үргэлж бодож, бусдын дутагдлыг өөрийн давуу талтай үргэлж харьцуулдаг байсан. Би нэг заалгаад л ажлыг гартаа оруулдаг байсан бол тэд тийм удаан хугацааны дараа сураагүй л байлаа. Би тэднийг өчүүхэн ч хүндлэлгүйгээр зүгээр л огцом уурлаж, шүүмжилж, зэмлэдэг байв. Хайраар дэмжих нь бүү хэл, давуу тал, гавьяаг нь ч хүлээн зөвшөөрдөггүй байсан. Ах, эгч нарт асуудал тулгарах үед би тэрийг нь шийдэхийн тулд тэдэнтэй Бурханы үгийг нөхөрлөсөн эсэхээ, эсвэл миний бодоогүй зүйл байгаа эсэхийг эргэцүүлээгүй. Харин ч тэднийг анхааралтай сонссонгүй гэж бодоод, зоргоороо уурлаж, тэдэнтэй харьцсан. Би үнэхээр биеэ тоосон байж! Манай чуулган Бурханы сайн мэдээг өргөжүүлж байсан ч би байнга уурлаж, хүмүүсийг загнаж, дарамталж, тэднийг надаас айж, өөрсдийгөө тодорхойлж, бүр үүргээ биелүүлэхийг хүсэхгүй болтлоо сөрөг болоход хүргэсэн. Би сайн мэдээний ажлыг үймүүлж, саад болоогүй гэж үү? Энэ бүхнийг эргэцүүлээд би их ичсэн. Би бусдын амийн оролтод ямар ч ашиг тус авчраагүй. Харин ч тэднийг гомдоож, чуулганы ажилд саад хийсэн. Би биеэ тоосон зан чанараараа амьдарч, хэдийд ч мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж магадгүй байсан. Хийсэн бүхнээ бодоод би өөрийгөө үнэхээр жигшиж, хэд алгадаад авмаар санагдсан. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн залбирч, “Хүндэт Бурхан минь, би биеэ тоосон зан чанараасаа болоод хүмүүстэй муйхраар харьцалт хийж, тэднийг гомдоож, чуулганы ажилд саад хийжээ. Хүндэт Бурхан минь, би гэмшиж, өөрчлөгдөхөд бэлэн байна. Биеэ тоосон зан чанараа шийдвэрлэхэд минь замчилж, туслаач” гэсэн.

Тэгээд нэг өдөр Бурханы үгийн нэг магтан дууг сонссон: “Зан чанараа өөрчлөхийн тулд Бурханы үгээр амьдар.” “Чи Бурханд найдсанаар өөрийн доторх бүх хүндрэлийг юун түрүүнд шийдвэрлэх ёстой. Доройтсон зан чанараа төгсгөл болгож, нөхцөл байдлаа үнэхээр ойлгох чадвартай болж, хэрхэн аяглах ёстойгоо мэддэг бол; ойлгохгүй байгаа аливаа зүйлийнхээ талаар үргэлжлүүлэн нөхөрлө. Хүн өөрийгөө мэдэхгүй байна гэдэг хүлээн зөвшөөршгүй зүйл. Эхлээд өвчнөө илаарьшуул, тэгээд Бурханы үгийг илүү ойр ойрхон идэж уун, тунгаан бодсоноор Түүний үгэнд үндэслэн амьдарч, үйл хэргээ хий; чи гэртээ ч бай, өөр газар ч бай хамаагүй дотор чинь хүч чадлаа хэрэгжүүлэхийг Бурханд зөвшөөрөх хэрэгтэй. Махан бие хийгээд төрөлхийн чанараас татгалз. Бурханы үгийг үргэлж өөрийн дотор ноёрхуул. Амь чинь өөрчлөгдөхгүй байна гэж санаа зовох шаардлагагүй; зан чанар чинь асар их өөрчлөгдсөн болохыг чи цаг хугацаа өнгөрөхөд мэдэрч эхэлнэ…(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”). Бурханы үгийн энэ магтан дуу надад үнэхээр урам зориг өгч, Бурханы үгээс би хэрэгжүүлэлтийн замыг олсон. Ямар ч нөхцөл байдалтай тулгарсан, би эхлээд Бурханы санаа зорилго, үнэнийг эрж хайж, өөрийн асуудлыг шийдэж, Бурханы үгээр дамжуулан биеэ тоосон зан чанараа ойлгож, өдөр тутмын амьдралдаа өөрийгөө орхиход анхаарч, үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Тэгвэл миний биеэ тоосон зан чанар аажмаар өөрчлөгдөнө. Биеэ тоосон зан чанараасаа болоод хүмүүсийг загнаж, дарамталж, үргэлж өөрийгөө илүү гэж боддог байсан нь өөрийгөө үнэхээр ойлгодоггүй байсныг минь харуулсан. Үнэндээ надад гайхуулах зүйл юу ч байгаагүй. Би үүргээ овоо хурдан сурдаг, тодорхой авьяасаар ерөөгдсөн боловч Бурхан надад миний авьяас, хэв чанарыг өгсөн, хувь хүний хувьд надад гайхалтай зүйл байгаагүй. Би Бурханд талархах ёстой. Хүн бүр өөр өөр хэв чанар, чадвартай байдаг. Ах, эгч нар бүгдээрээ давуу талтай байсан. Ай эгч хүмүүстэй харилцахдаа сайн, хайр энэрэлтэй, тэвчээртэй байсан. Надаас ийм чанаруудын аль нь ч харагдаагүй. Үүнийг ухаараад би ичиж, Бурханы үгийг хэрэгжүүлэхэд бэлэн болж, асуудалтай тулгарахдаа ухамсартайгаар өөрийгөө орхиж, үнэнийг хэрэгжүүлдэг болсон.

Миний санахаар нэг удаа би хамтрагч эгчээсээ нэг төслийн ахиц дэвшлийн талаар асуухад эгч: “Би арай эхлээгүй. Төслийн талаарх санааг ярилцаж байхад надад нэлээд тодорхой санагдсан ч яг ажиллаад эхэлтэл яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй байсан” гэсэн. Энийг сонсоод уур хилэн ахин буцалж байгаа нь мэдрэгдэж, “Юу нь тийм хэцүү байгаа юм бэ? Энэ төслийг хэлэлцэж байх үед би бүх зүйлийг маш тодорхой тайлбарласан. Яахаараа мартчихдаг байна аа? Ажилдаа анхаарахгүй байгаа юм биш үү? Хатуухан ярилцах хэрэгтэй юм байна даа” гэж бодсон. Яг уураа гаргах гэж байх үедээ би Бурханы үгийг санасан юм: “Хэрэв хүн ухамсартайгаар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийгөө хаяж, санаа бодлоо орхиж, Бурханы хүслийг дуулгавартай дагаж, санаа тавьж чадвал—энэ бүхнийг ухамсартайгаар хийж чаддаг бол—үнэнийг яг таг хэрэгжүүлнэ(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна). Бурханы үг цагаа олсон сануулга байсан: Би өөрийгөө орхиж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой, биеэ тоосон зан чанарынхаа дагуу үргэлжлүүлж үйлдэж болохгүй байлаа. Эгч ямар нэг асуудалтай байсан юм уу цаашлах замаа сайн мэдэхгүй байсан тул ажлаа эхлүүлээгүй байх. Би эгчийн бодит нөхцөл байдлыг ойлгож, дутагдалд нь зөв хандах ёстой. Иймээс би зүгээр л тайвнаар бодит нөхцөл байдлын үүднээс яаж ажиллах ёстойг тайлбарлаж, яриагаа дуусгахад эгч баяртайгаар “Тэгэхээр би ингэх ёстой юм байна! Эцэст нь одоо би урагшлах замтай боллоо” гэсэн. Эгчийг тэгж хэлэхэд би их ичсэн. Би ажил дээрээ дандаа уриа лоозон хашхирч байсан ч хүн бүрийн асуудлыг ойлгох гэж цаг зав гаргаагүй, ганцаарчилж заасан үе бүр ч байхгүй. Би ажилдаа арай жаахан тэвчээртэй, нарийн ширийнийг анхаардаг байсан бол ах эгч нар аль эрт бие даан ажиллаж байх байсан юм.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг харсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи хоосон сургаалын үг давтаж, хүмүүст зааж сургаж, тэдэнтэй харьцах юм бол үнэнийг ойлгуулж, үнэний бодит байдалд оруулж чадах уу? Чиний нөхөрлөдөг үнэн бодитой биш, хоосон сургаалын үгээс цаашгүй бол тэдэнтэй хэчнээн их харьцаж, хэр их сургаал айлдлаа ч гэсэн ямар ч нэмэргүй байх болно. Хүмүүс чамаас айж, чиний хий гэснийг хийж, эсэргүүцэж зүрхлэхгүй байх нь үнэнийг ойлгож, дуулгавартай байхтай адилхан гэж чи бодож байна уу? Энэ бол том алдаа; амийн оролт тийм ч энгийн биш. Зарим удирдагч хүчтэй сэтгэгдэл төрүүлэхээр хичээж байгаа шинэ менежер шиг байдаг. Тэд бүх хүнийг захирахын тулд шинэхэн олдсон эрх мэдлээ Бурханы сонгосон хүмүүст тулгахаар хичээн, ингэвэл ажил нь хялбар болно гэж боддог. Хэрэв чи үнэний бодит байдалгүй бол төд удалгүй үнэн биеийн хэмжээ чинь илчлэгдэж, жинхэнэ дүр төрх чинь ил болох бөгөөд таягдан хаягдаж ч болзошгүй. Зарим захиргааны ажилд багахан харьцалт, засалт, сахилгажуулалт байж болно. Гэхдээ чи үнэнийг нөхөрлөж чаддаггүй бол эцэстээ асуудлыг шийдвэрлэж мөн л чадахгүй бөгөөд ажлын үр дүнд нөлөөлнө. Чуулганд ямар ч асуудал гарсан бай, чи хүмүүсийг сургамжилж, буруутган зэмлэсээр байдаг бол—хилэгнэн уурлахаас өөрийг хийдэггүй бол завхарсан зан чанар чинь илчлэгдэж, завхралынхаа үзэшгүй нүүр царайг чи харуулжээ. Чи үргэлж индэр дээр зогсож, хүмүүсийг сургамжилдаг бол, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, хүмүүс чамаас амийн хангалт хүртэж чадахгүй, ямар ч бодит зүйл олж авахгүй, оронд нь чамайг үзэн ядаж, жигшинэ(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгээс би чуулганы ах эгч нартай ажиллахын гол түлхүүр нь хүн бүрд зарчмыг сайн ойлгуулахын тулд үнэнийг тодорхой нөхөрлөх гэдгийг ойлгосон. Тэгж байж л бид үүргээ сайн биелүүлж чадна. Би үргэлж хүмүүст огцом уурлаж, загнаж, асуудлыг шийдэж чадахгүйгээс гадна хүмүүсийг унтрааж, түлхэж байсан. Сүүлд нь хүмүүстэй ажиллах юм уу ажлыг нь шалгахдаа би эхлээд тэдний бодит асуудлыг ойлгодог болж, тэдний арай ойлгоогүй, сураагүй зүйл байвал тэдэнтэй зарчим, үнэний талаар тэвчээртэй нөхөрлөж, асуудлаа шийдвэрлэхэд нь тусалж байсан. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа ах эгч нар зарим ажлаа бие даан дуусгаж, бид хамтдаа эв найртай ажиллаж чаддаг болсон. Бурханы үгийг уншсанаар би биеэ тоосон зан чанараа жаахан ойлгож авч, хүмүүсийн дутагдалд яаж зөв хандахыг сурч, бусадтай эв найртай ажиллаж чаддаг болсон. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы хайр гэж юу вэ?

Сикиу, Хармөрөн муж Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын...

Илүү сайн гэрчлэгч байж сурах нь

Чимээгүй, Хятад Өнгөрсөн жилийн 6-р сард би усалгааны санваартнаар сонгогдоод, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн зөвшөөрсөн...

Өвчний зовлон зүдүүр

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч...

Хүнийг шүтэхийн үр дагавар

Сон Ю, Нидерланд 2019 онд би удирдлагын албан тушаалд бэлтгэгдэж, Вантай хамт ажиллаж байв. Вантай харилцах явцдаа Хятадад олон жил...

Leave a Reply