Биеэ тоохоо больсон минь

2022-03-27

Чичен, Мьянмар

2019 оны 6-р сард би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, нэг жилийн дараа чуулганы удирдагчийн үүргээ гүйцэтгэж эхэллээ. Хэрэгжүүлэх ийм боломж олгосонд нь Бурханд талархсан болохоор үүрэгтээ баяртайгаар шамдан зүтгэж, ажлыг хянаж, ойлгож, ах эгч нартаа тулгарсан асуудлыг шийдвэрлэсэн. Хэсэг хугацааны дараа ихэнх шинэ итгэгч цуглаанд хэвийн оролцдог болж, сайн мэдээ түгээн, үүргээ гүйцэтгэж, миний бусад ажил ч бас тодорхой үр дүнд хүрэхэд өөрийн эрхгүй жаахан бахархаж, “Би удирдах үүргээ аваад удалгүй зарим нэг бодит асуудлыг шийдвэрлэлээ, бас ах эгч нар маань намайг хүндэлдэг. Өмнөх удирдагчаас би хавьгүй дээр байж таарна” гэж бодогдсон.

Нэгэн цуглааны дараа, нэг эгч хүмүүсийг чуулганд хүлээн авах зарчмыг бас л ойлгохгүй байна гээд намайг нөхөрлөл хийгээч гэж хүслээ. Миний хамтрагч Жан эгч ч бас сонсохыг хүссэн учир би холбогдох зарчмыг дэлгэрэнгүй нөхөрлөөд, зарим гол санааг нь онцолсон юм. Нөхөрлөлийн дараа ихэнх ах эгч ойлголоо гэхийг сонсоод би маш их баярлаж, эдгээр асуудлыг шийдвэрлэнэ гэдэг миний хувьд амархан санагдаж, яваандаа биеэ тоож эхэллээ. Бусдын ажлыг шалгахдаа зарим багийн удирдагч багийнхаа нөхцөл байдлыг ойлгодоггүй, үүрэгтээ хойш суудгийг анзаараад маш их тэвчээр алдарч, тэднийг загначхаад, нөхөрлөл хийж өгөхийг хүсээгүй. Тэдний зарим нь надад боогдохыг хараад эхэндээ би уураа гаргаж байгаагаа ухааран, буруутайгаа бага зэрэг мэдэрсэн ч дараа нь, “Би чуулганы төлөө ажиллаж байна, хатуу чанга байхгүй бол үр дүнд хүрч чадахгүй” гэж бодлоо. Үүний дараа өөрийгөө эргэцүүлэлгүй, тэр асуудлыг өнгөрөөсөн юм.

Сайн мэдээний цуглааны өмнө цуглааны агуулгыг хэлэлцэхээр усалгааны бүлгийн удирдагчидтай уулзлаа. Эхлээд би тэднээс үзэл бодлоо хуваалцаач гэж хүссэн ч удаан хугацааны дараа хэн ч ам нээгээгүй, нэг л эгч жаахан нөхөрлөл хийсэн. Тухайн үед би маш их уурласан шүү. Тэд маш нэмэргүй болохоороо цуглааны агуулгыг ч хэлж чадахгүй байна гэж бодоод, тэдэнд уураа гаргахыг хүссэн ч тэр оройн цуглаанд нөлөөлөх вий гэж айсан учраас уураа дарахаар Бурханд залбирсан. Тэгээд, “Тэдний хэнд нь ч санаа оноо алга, тэгэхээр би эхлээд нөхөрлөе. Цуглаан дээр бүх хүн миний санаанд үндэслээд нөхөрлөвөл үр дүнд хүрч чадах ёстой” гэж бодсон. Ингээд, тэдэнд өөрийнхөө бодлыг тайвнаар дэлгэрэнгүй нөхөрлөж, энэ цуглаан үнэний хэд хэдэн талыг голлон хөндөж байгаа учир эхлээд энийг, дараа нь тэрийг нөхөрлөх ёстой гэж хэлсэн. Тэгж хэлчхээд, “Миний хэлж байгааг тохиромжтой гэж бодвол чөлөөтэй хэрэглээрэй, харин илүү дээр санаа байвал өөрсдөө мэдээд нөхөрлөж болно” гэж нэмэрлэлээ. Гэхдээ цуглаан дээр зарим эгч миний зааварласнаар ярихгүй, бусад нь огт идэвхтэй нөхөрлөхгүй байгаа харагдсан. Би багтартлаа уурлаж, уураа гаргахыг хүссэн ч цуглаанд ирсэн шинэ итгэгчид боогдох вий гэж айгаад уураа барилаа. Цуглааны дараа, бид хүлээсэн үр дүндээ хүрээгүй болохоор би маш их гутарсан юм. Цуглаан дуусах үед би, “Өнөө оройн цуглааны үр дүнгийн талаар та нар юу гэж бодож байна? Ямар асуудал, дутагдал анзаарснаа надад хэл л дээ” гэлээ. Нэг эгч нөхөрлөхүйц хэмжээнд сэтгэлээ тайвшруулж чадаагүй гэсэн. Зарим эгч цуглаан дэндүү богинохон байна гэцгээж, бусад нь үүнийг даган, хангалттай цаг байгаагүй гэсэн… Үүнийг сонссоны дараа дахиад л миний уур хүрлээ. “Би та нартай алдаа мадгаа тайван нягтлахыг хүссэн, гэтэл та нар асуудлаа эргэцүүлж чадаагүйгээр барахгүй шалтаг хайлаа. Та нарт үнэхээр сургамж өгөх ёстой юм байна” гэж бодсон. Дараа нь тэдэнд Бурханы үгийн хэсэг явуулаад, үүнийг ашиглан тэдэнтэй харьцаж, цуглааны агуулга хэлэлцэж байхад маш идэвхгүй байсан, цуглаан сайнгүй болох үед шалтаг тоочоод, өөрсдийгөө эргэцүүлээгүй гэсэн. Ах эгч нарын хэн нь ч үг хэлж зүрхлээгүй юм. Сүүлд нь, миний үг дэндүү хатуудчихав уу гэж эргэцүүллээ. Ах эгч нартай тийм маягаар харьцах нь буруу байсан юм. Гэхдээ, “Тэдэнд өөрсдийгөө мэдэхэд нь л туслах гэсэн шүү дээ” гэж дараа нь бодоод, зөв зүйл хийсэн мэт санагдаж, өөрийнхөө асуудлыг эргэцүүлээгүй. Дараа нь, услагчид хэв чанар муутай, үүрэгтээ ямар ч хариуцлага мэдэрдэггүй гэж удирдагчдаа мэдээллээ. Удирдагч надад сайн услагч явуулаасай гэж хүсэж, тэр ч бүү хэл нэг эгчийг халмаар байсан. Гэхдээ удирдагч маань надтай нөхөрлөн, “Тэд Бурханд итгээд удаагүй, биеийн хэмжээ багатай. Бид хэт их зүйл шаардаж болохгүй. Тэдэнд нөхөрлөж, туслах хэрэгтэй” гэсэн. Бас, ойрд Бурханы шинэ ажлыг хүлээн авсан шинэ итгэгч олон байгаа учир надад ямар ч услагч илүүчилж чадахгүй гэлээ. Үүнийг сонсоод би дурамжхан хүлээн авсан юм.

Дараа нь, манай хамтрагч Жан эгч ажлын талаар надтай нэг их ярьдаггүйг олж мэдлээ. Эгч ажил дээрх ямар ч асуудлын тухай надад хэлэх огт дургүй байсан, бас хамтран зүтгэгчдийн цуглаан дээр хэд хэдэн удаа нэлээд хэдэн санваартан идэвхтэй нөхөрлөөгүй нь намайг бухимдуулсан юм. Хэдхэн хоногийн дараа удирдагч маань миний асуудлыг хэлж өгч, “Таныг цуглаан дээр хүмүүсийг загнаж, тэдэнтэй харьцах гээд байдаг гэж Жан эгч мэдээлсэн. Ийм өнгөөр нөхөрлөхөд хүмүүс боогддог учраас та энэ асуудлыг зохих ёсоор эргэцүүлэх хэрэгтэй…” гэсэн. Тэгэхэд нь, “Би тэдний асуудлыг хэлж өгч байсан шүү дээ. Тэд өөрсдийгөө мэддэггүй. Бас одоо боогдож байна гэж байгаа ч тэднээс би боогд гэж хэзээ ч гуйгаагүй. Тэд боогдож байгаа бол өөрсдийнх нь л асуудал” гэж бодогдсон. Дараа нь би бас буруутайгаа мэдэрч, хамтран ажиллаж байхдаа завхрал харуулснаас минь болж ах эгч нар маань боогдсон гэдгийг ухаараад, сэтгэлээ уудалж, нөхөрлөхөөр Жан эгч дээр очиж, “Би илэн далангүй яриатай, үргэлж уурладаг хүн. Заримдаа ах эгч нарынхаа завхрал, дутагдалд зохих ёсоор хандалгүй, хүмүүстэй маш хатуу ярьдгаас минь болж тэд боогддог юм байна” гэлээ. Хачирхалтай нь Жан эгч: “Та биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг, муухай ааштай, бусдыг доош хийж, загнах дуртай гэж би боддог” гэсэн. Үүнийг сонсоод би мэл гайхаж, “Би биеэ тоодгоо хүлээн зөвшөөрч байна, гэхдээ та нарын хэнийг ч, яавч дорд үзээгүй шүү! Дөнгөж сая би танд сэтгэлээ нээж, нөхөрлөлөө. Гэтэл та өөрийгөө мэддэггүй юм байж одоо миний асуудлыг ухаж төнхөж байх шив” гэж бодогдсон. Үүнийг хүлээн зөвшөөрч чадаагүй болохоор эгчийн үүрэг дэх зарим асуудлыг бас хэлж өгсөн юм. Жан эгч миний хэлсэн зүйлийг тэр дор нь хүлээн авах үед би гайхсан. Ичихийн хажуугаар жаахан түгшсэн учир Бурханд залбираад, “Бурхан минь, энэ асуудал Таны зохион байгуулалт, зохицуулалтын нэг хэсэг гэдгийг би мэдэж байна. Эгч миний асуудлыг хэлж өгсөн ч би зөвшөөрч, хүлээн авч чадсангүй. Бурхан минь, намайг гэгээрүүлж, өөрийгөө эргэцүүлэхэд минь туслаач” гэсэн.

Дараа нь, намайг биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, дээрээс яридаг гэсэн Жан эгчийн үгэнд үндэслээд эргэцүүлсэн ч гурав хоног бодоод ч ойлгож чадахгүй л байлаа. Би Жан эгч дээр очоод, тодруулж өгөөч гэж хүссэн. Эгч, “Өнгөрсөн удаад цуглаанаа дүгнэхэд та бидэнд яг ямар асуудал тулгарч байгааг асуулгүй гэнэтхэн л бидэнтэй харьцсан” гэж хэллээ. Тэгэхээр нь, “Ганц л удаа ингэснээс болж намайг биеэ тоодог, дээрээс ярих дуртай гэж байгаа юм уу?” гэж бодсон. Тэгээд, “Та нартай харьцах шалтгаан байсан. Эхэндээ би алдааг нягтлахыг хүссэн. Та нарын хэн нь ч өөрийгөө мэддэггүйг хараад л уураа барьж дийлээгүй” гэж тайлбарлалаа. Жан эгчийг ойлгоно гэж бодсон ч эгч, “Миний бодлоор та хэт биеэ тоосон. Өөрийнхөө санааг үнэн гэж үзээд, бүх хүнийг өөрийнхөө үгэнд ор гэж шаарддаг” гэж даруй хэлсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод би будилж, буруу сонсчихлоо гэж бодоод, дахиад лавлан асуутал эгч надад “Тийм ээ” гэж маш тодорхой хэлсэн. Би айж эхлэн, “Эгчийн хэлж байгаа зүйл зүгээр л хий дэмий үг! Би яаж өөрийнхөө санааг үнэн гэж үзэж зүрхлэх юм бэ? Би хэзээ ч тэгж бодож байгаагүй” гэж бодсон. Гэхдээ ийм харьцалт туулсны минь цаана Бурханы сайн санаа байгааг мэдэж байсан учир Бурханд даруйхан залбираад, намайг гэгээрүүлж, өөрийгөө эргэцүүлж, мэдэх боломж олгооч гэж гуйлаа.

Дараа нь би сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан юм. “Зарим хүн өөрсдийгөө завхарсан зан чанаргүй, биеэ тоосон биш гэдэг. Энэ ямар хүмүүс вэ? Тэд бол эрүүл ухаангүй, бас хамгийн тэнэг, хамгийн их биеэ тоосон хүмүүс юм. Үнэн хэрэгтээ тэд өөр хэнээс ч илүү биеэ тоосон, тэрслүү байдаг; хүн өөрийгөө хэдий чинээ завхарсан биш гэж хэлнэ, төдий чинээ биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зантай байдаг. Яагаад бусад нь өөрсдийгөө мэддэг, Бурханы шүүлтийг хүлээн авч чаддаг байхад чи чадахгүй байгаа юм бэ? Чи онцгой гэж үү? Чи ариун хүн гэж үү? Вакуум орчинд амьдардаг гэж үү? Хүн төрөлхтнийг Сатан завхруулсан, хүмүүс завхарсан зан чанартай гэдгийг чи хүлээн зөвшөөрдөггүй тул хамгийн тэрслүү, хамгийн биеэ тоосон хүн юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”). “Олон удирдагч, хүмүүст сургаал айлдаж л чаддаг, өндөр дээрээс хүмүүст номлож л чаддагаас биш, адилхан түвшинд хүмүүстэй харилцаж чаддаггүй; хүмүүстэй хэвийн харилцаж чаддаггүй гэдгийг Би олж мэдсэн. Зарим хүний ярьж байгаа нь үргэлж илтгэл тавьж, тайлагнаж байгаа мэт байдаг; тэд үргэлж бусад хүмүүсийн байр байдлыг л ярьдаг бөгөөд өөрсдийнхөө талаар хэзээ ч сэтгэлээ нээдэггүй, завхарсан зан чанараа хэзээ ч задлан шинжилдэггүй, харин бусад хүмүүсийн асуудлыг бусдад мэдэгдэх гэж л задлан шинжилдэг. Тэгвэл тэд яагаад ингэдэг вэ? Яагаад иймэрхүү номлол номлож, ийм зүйл хэлэх гээд байдаг вэ? Тэд өөрсдийгөө огт мэддэггүй, эрүүл ухаанаар дэндүү дулимаг, хэт биеэ тоосон, ихэрхүү гэдгийн нотолгоо энэ мөн. Бусад хүмүүсийн завхарсан зан чанарыг таних чадвараа тэд бусад хүмүүсээс дээр, хүмүүс болон юмсыг ялган танихдаа бусдаас гаргууд, бусдаас бага завхарсан гэдгийнх нь нотолгоо гэж боддог. Бусдыг задлан шинжилж, бусдад сургаал айлдаж чаддаг ч өөрсдийгөө ил болгож чаддаггүй, завхарсан зан чанараа илчилж, задлан шинжилдэггүй, үнэн нүүр царайгаа харуулдаггүй, өөрсдийнхөө сэдлийн талаар юу ч хэлдэггүй, буруу юм хийлээ гэж бусдад зааж сургадаг байх нь өөрийгөө дээдэлж, өргөмжилж байгаа хэрэг юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хаанчлалын эрин үе дэх Бурханы захиргааны зарлигийн тухай яриа”). Бурханы үг миний үнэн байдлыг илчилсэн. Бүх хүн төрөлхтөн Сатаны завхралд өртчихөөд, сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Би мэдээж вакуум орчинд амьдардаггүй. Сатан намайг ч бас завхруулсан. Би биеэ тоосон зан чанартай байхгүй яах юм бэ? Биеэ тоож, дээрээс ярилаа гэж эгч минь надтай харьцсан нь Бурханаас ирсэн. Гэтэл би үнэндээ, эгч надтай харьцахдаа дэндүү хатуурхлаа гэж бодсон. Би маш мэдрэмжгүй болохоор өөрийгөө огт мэддэггүй байж. Удирдагчид үнэний талаар нөхөрлөж, бусдыг хангаж, өөрсдийгөө задлан шинжилж, мэдэж чаддаггүй, харин номлож байхдаа бусдыг загнаж, дээрээс ярьж, өөрсдийгөө бусдаас дээр гэж үргэлж боддог бол хамгийн биеэ тоосон, тэрслүү хүмүүс юм гэж Бурханы үгэнд хэлдэг. Би үүрэгтээ ингэж аашилдгаа ухаарсан юм. Хариуцсан ажил минь үр дүнтэй байх үед, аль эсвэл ах эгч нартаа сайшаагдах үедээ өөрийгөө үнэлж эхлэн, ах эгч нараасаа дээр гэдгээ мэдэрсэн. Аливааг удаан хийж байгааг нь хараад би тэднийг ачаагаа үүрэхгүй байна гэж бодсон учир уураа барьж дийлэлгүй загнаж, буруутгаж, муу муухайгаар бодож, тааруу хэв чанартай гэж бодсон эгчээ үүрэгтээ үр дүнтэй байгаа эсэхийг нь ч харалгүйгээр халахыг хүссэн. Цуглааны агуулга хэлэлцэх үеэр ах эгч нар маань дуугаа хураасан, харин би тэдний бэрхшээлийн талаар асуухын оронд тодорхой нэг байдлаар нөхөрлө гэж албадан, үүгээрээ тэднийг боогдуулсан. Цуглааны үеэр санааны минь дагуу нөхөрлөхгүй байхаар нь уураа гаргаж, тэдэнтэй харьцахыг хүссэн. Асуудлыг нь хэлж өгсөн ч хүлээн зөвшөөрөхгүй байхаар нь зүрх сэтгэлдээ тэднийг жигшиж, басамжилж, тэр ч бүү хэл тэдэнтэй хатуухан харьцсан. Тэд үүнийг хүлээн авч чадах эсэхийг би огт бодолцоогүй. Дараа нь удирдагч маань Жан эгч надад боогддог гэж хэлээд, намайг эргэцүүл гэх үед нухацтай хүлээн авалгүй, өөрийгөө илүү сайн мэдэхэд нь туслах гэж л Жан эгчтэй харьцсан шүү дээ гэж бодсон. Цуглаан дээр намайг байх үед нөхөрлөж зүрхэлдэггүй шинэ итгэгч байгаа гэж Жан эгч надад нэг удаа хэлсэн нь санагдлаа. Тухайн үед би үүнийг нь юман чинээ бодоогүй. Ах эгч нар маань бүгд надад боогддог, гэтэл би асуудлаа мэдэлгүй, тэднийг ачаа үүрэхгүй байна гэж жигшдэг байсан гэдгээ одоо л олж харлаа. Би үнэхээр биеэ тоосон байж! Ах эгч нартаа эрх тэгш хандаагүй, бэрхшээл, дутагдлыг нь ойлгож, бодолцох гэж ч хичээгээгүй. Харин тэднийг ихэрхэн загнасан. Бурхан намайг засаж, харьцах, надад зааж сургахаар ах эгч нарыг маань ашиглах үед би өөрийгөө огт мэдэлгүй, өмгөөлж, тайлбар тавих гэж оролдсон. Би өөрийгөө ердөө л илэн далангүй ярьдаг, муухай ааштай гэж бодсон. Ихэрхэж, хүмүүсийг загнаж байгаагаа хүлээн зөвшөөрч чадаагүй. Би өөрсдийгөө мэд гэж бусдаас байнга шаардаг мөртөө өөрийнхөө завхралыг эргэцүүлээгүй. Дандаа миний зөв, бусдын буруу гэж бодоод, маш их биеэ тоож, бодлогогүй байж. Намайг гэх Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг би тэгэхэд л олж харсан. Бурхан намайг өөрийгөө мэдээд, дараа нь нүглээ улайж, гэмшээсэй гэсэндээ Жан эгчийг ашиглан асуудлыг минь удаа дараа хэлж өгсөн юм.

Дараа нь би Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. “Хэрэв чи зүрх сэтгэлдээ үнэнийг үнэхээр ойлгодог бол хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахаа мэдэх бөгөөд үнэнийг эрэлхийлэх замд аяндаа хөл тавина. Алхдаг зам чинь зөв, Бурханы хүсэлд нийцэлтэй бол Ариун Сүнсний ажил чамайг орхихгүй. Энэ тохиолдолд Бурханаас урвах магадлал чинь улам багасна. Үнэн байхгүй бол мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрнэ; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулахад хүргэнэ; эдгээрээс болж чи бусдыг басамжилж, зүрх сэтгэлдээ гагцхүү өөрийгөө л тээж, өөрийгөө бусад хүнээс ч, Бурханаас ч дээр гэж бодоод, эцэстээ Бурханы орыг эзэлж, хүмүүсийг өөртөө захирагд гэж шаардаж, өөрийнхөө бодол, санаа, үзлийг үнэн гэж дээдлэхэд хүрнэ. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс хэчнээн их муу үйл хийснийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг уг чанартай хүмүүс өөрсдийгөө өргөмжилж, бусдыг басамжилж, үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Тэд бүр өөрсдийнхөө санааг үнэн гэж үздэг, хэдийд ч мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж чадна. Би бусадтай тогтоосон урьдын холбоо харилцаагаа бодлоо. Тэдэнд өөрсдийгөө мэдэхэд нь туслахын тулд би хэзээ ч өөрийнхөө туршлагыг хэлэлцэж, завхралаа шинжилж байгаагүй. Харин, ихэрхүү байдлаар тэднийг шинжилж, илчилсэн. Ойлгохгүй байх үед нь уурлаж, басамжилж, тэдэнтэй харьцаж, тэднийг боогдуулсан. Тэд асуудал гарвал надад хэлж зүрхэлдэггүй байсан нь тэдний үүрэгт саад болж, чуулганы амьдралын үр ашигтай байдалд нөлөөлсөн. Энэ бүгд миний биеэ тоосон уг чанараас болсон юм. Бурхан хүмүүсийг хангаж, завхралыг маань илчлэхийн тулд үнэнийг яаж илэрхийлдгийг бодоход Бурхан хэзээ ч биднийг хүлээн ав, хэрэгжүүл гэж албаддаггүй. Харин ч тэвчээртэйгээр хүмүүсийг замчилж, Өөрийнх нь үг, ажлыг туулах орчныг бүрдүүлдэг. Туршлагаар дамжуулаад хүмүүс яваандаа өөрсдийгөө мэдэж авч, үнэнийг хэрэгжүүлж, амиа өсгөдөг. Бас Бурханд хүмүүст хандах зарчмууд бий. Бурхан биеийн хэмжээ, хэв чанарт нь үндэслэн хүмүүст шударгаар ханддаг. Бурхан хэрээс хэтэрсэн зүйл шаарддаггүй. Бурхан биднийг дөвийлгөдөггүй, бас дорд үздэггүй. Би өчүүхэн бүтээгдсэн зүйлээс цаашгүй мөртөө нөхөрлөлөөр багахан ойлголт хуваалцаж л чаддагаасаа болоод миний үгэнд орохыг хүмүүсээс шаардсан. Хүмүүсийн янз бүрийн нөхцөлийг харгалзаж үзэлгүй, бүх хүнд өндөр шаардлага тавьсан. Миний стандартыг хангаж чадахгүй болохоор нь хүмүүсийг жигшиж, басамжилж, тэр ч бүү хэл хална гэж найдсан. Хийсэн зүйлийнхээ мөн чанарыг эргэцүүлэхэд, би өөрийнхөө санааг үнэн мэт үзэж, хэзээ ч, хаана ч миний үзэл бодол зөв гэж зүтгэж, ах эгч нартаа миний үгэнд ор гэж хэлсэн. Би үүргээ огт биелүүлээгүй, зүгээр л Бурханыг эсэргүүцэж байсан биш үү? Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг уг чанартаа хянуулдгаа мэдэлгүй, Бурханыг эсэргүүцэж, ах эгч нараа хорлох хорон муу зүйл хийсэн. Би өөдгүй, Бурханаар шийтгүүлбэл таарах байж! Үүнийг ухаармагцаа, эгчийн минь зөвлөгөөгөөр дамжуулаад амжиж өөрийгөө эргэцүүлэх, төөрөлдөхгүй байх боломж олгож, намайг хамгаалсанд нь Бурханд маш их талархсан юм. Үнэний бодит байдалгүй гэдгээ би одоо л олж харсан. Би өөрийнхөө үзэл бодол, ойлголтыг үнэн гэж үзэж, ах эгч нараа үгэндээ оруулсаар байж болох байлаа. Би дэндүү биеэ тоогоод, өөрийнхөө талаар юу ч мэддэггүй байсан юм.

Дараа нь, нэг эгч надад Бурханы үгийн нэг хэсгийг явуулсан. “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна” гэдгийн эхний хэсэг. “Чуулганы удирдагч, ажилчны хувиар чи Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдалд орж, Бурханд зохистой гэрчлэл хийхэд нь удирдах гэж байгаа бол Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөхөд илүү их цаг зарцуулахад хүмүүсийг чиглүүлэх нь хамгийн чухал юм. Ингэснээр Бурханы сонгосон хүмүүс Бурхан хүнийг аврахын зорилго, Бурханы ажлын зорилгыг илүү гүн гүнзгий мэдэж, Бурханы хүсэл болон хүнд тавьдаг янз бүрийн шаардлагыг нь ойлгож чаддаг бөгөөд улмаар үнэнийг ойлгох боломжтой болдог… Чи зөвхөн харьцаж, сургаал айлддаг бол хүмүүст үнэнийг ойлгуулж, тэднийг үнэний бодит байдалд оруулж чадах уу? Чиний нөхөрлөдөг үнэн бодитой биш, хоосон сургаалын үгээс цаашгүй бол тэдэнтэй хэчнээн их харьцаж, хэр их сургаал айлдлаа ч гэсэн ямар ч нэмэргүй байх болно. Хүмүүс чамаас айж, чиний хий гэснийг хийж, эсэргүүцэж зүрхлэхгүй байх нь үнэнийг ойлгож, дуулгавартай байхтай адилхан гэж чи бодож байна уу? Энэ бол том алдаа; амийн оролт тийм ч энгийн биш. Зарим удирдагч хүчтэй сэтгэгдэл төрүүлэхээр хичээж байгаа шинэ менежер шиг байдаг. Тэд бүх хүнийг захирахын тулд шинэхэн олдсон эрх мэдлээ Бурханы сонгосон хүмүүст тулгахаар хичээн, ингэвэл ажил нь хялбар болно гэж боддог. Хэрэв чи үнэний бодит байдалгүй бол төд удалгүй үнэн төрх чинь илчлэгдэж, жинхэнэ биеийн хэмжээ чинь ил болох бөгөөд таягдан хаягдаж ч болзошгүй. Зарим захиргааны ажилд багахан харьцалт, засалт, сахилгажуулалт байж болно. Гэхдээ чи үнэнээр хангаж чаддаггүй, хүмүүст сургаал айлдаж л чаддаг, хилэгнэн уурлахаас өөрийг хийдэггүй бол завхарсан зан чанар чинь аяндаа илчлэгдэж, завхралынхаа үзэшгүй нүүр царайг чи харуулжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурханы сонгосон хүмүүс чамаас амийн хангалт хүртэж чадахгүй, ямар ч бодит зүйл олж авахгүй учир чамайг үзэн ядаж, жигшиж, чамаас зайлсхийнэ(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Бурхан, удирдагчийн хувиар асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж, үнэнийг ойлгоход хүмүүсийг замчилж сур гэж бидэнд зааварладаг болохоос, ялихгүй юм болгоны төлөө хүмүүсийг загнаж, тэдэнтэй харьцаж, эр бяраа харуулж, бусдыг айлга гэдэггүй. Эдгээр нь хуурамч удирдагчийн үйлдэл юм. Удирдах үүргээр Бурхан намайг өргөмжилсөн, гэтэл би бодит ажил хийгээгүйгээр зогсохгүй, ах эгч нарынхаа амийн оролтод дорвитой нэмэр болоогүй, ах эгч нараа үргэлж хамаа намаагүй загнаж, тэдэнтэй харьцаж, тэднийг боогдуулж, айлгаж, надаас зайлсхийхэд хүргэсэн. Бодит ажил хийдэггүй, ах эгч нарынхаа үүрэгт тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэж чаддаггүй, байнга хүмүүстэй хамаа намаагүй харьцаж, ажлаа муу хийлээ гэж буруутгаж, уйлуулж, тэднийг боогдож байна гэж хэлэхэд хүргэсэн учраас өмнөх сард нь халагдсан хуурамч удирдагч надад бодогдлоо. Тэд сул дорой, сөрөг байдалтай амьдарч, өөрсдийгөө үүргээ биелүүлж чаддаггүй гэж бодсон. Энэ хуурамч удирдагчийн үйлдэл Бурханы гэрийн ажил болон ах эгч нарынх нь амийн оролтод ноцтой хохирол учруулсан юм. Би энэ хуурамч удирдагчтай адилхан байсан биш үү? Би үнэний бодит байдалгүй, үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхөд анхаараагүй. Биеэ тоосон зан чанараараа хүмүүсийг хамаа намаагүй загнаж, тэдэнтэй харьцаж л чаддаг байж. Би хуурамч удирдагч, антихристийн замаар алхаж байсан юм. Энэ чигээрээ явах нь аюултай байлаа.

Дараа нь би Бурханы үгийн ийм хэсгийг харсан. “Удирдагч, ажилчид Бурханы үгийг нөхөрлөж чаддаг байх ёстой, Бурханы үгээс хэрэгжүүлэх зам олж чаддаг байх ёстой, мөн Бурханы үгийг ойлгож, өдөр тутмын амьдралдаа Бурханы үгийг туулж, Бурханы үг рүү ороход хүмүүсийг чиглүүлэх ёстой. Тэд Бурханы үгийг өдөр тутмын амьдралдаа нэгтгэж чаддаг байх ёстой бөгөөд асуудал тулгарах үед Бурханы үгийг ашиглан шийдвэрлэж чаддаг байх ёстой; түүнчлэн үүргээ биелүүлэх явцад нь тулгардаг янз бүрийн бэрхшээлийг шийдвэрлэхдээ Бурханы үгийг ашиглаж чаддаг байх ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (1)”). Үнэнийг ойлгож, үнэний бодит байдалд ороход нь бусдыг замчлахын тулд удирдагч, ажилчид үнэн болон зарчмын талаар үргэлж нөхөрлөх ёстой. Бусдын үүрэгт тулгардаг хүндрэл, бэрхшээлийг ойлгож, шийдвэрлэх ёстой, тэгснээр бусад нь үүргээ биелүүлэхдээ, бодит амьдралдаа үнэнийг хэрэгжүүлж сурч, амиа өсгөж чадна. Удирдагч, ажилчдын ажил энэ юм. Энэ нь миний хийдэг байсан шиг хүмүүсийн бэрхшээлийг ойлгохгүй, асуудлыг нь шийдвэрлэхээр үнэнийг нөхөрлөхгүй, байнга басамжилсан хандлагаар тэднийг буруутгаж, шаардлага тавих явдал биш. Бүр засалт, харьцалт ч гэсэн зарчимтай байдаг. Бид хүмүүстэй харьцахдаа хоосон сургаалын үг ашиглаж болохгүй, өөрсдийн санаа, уур уцаарт үндэслээд бусдыг ихэрхгээр загнаж болохгүй. Засалт, харьцалт янз бүрийн нөхцөл, цаад шалтгааныг ялган танихыг шаарддаг. Хэн нэгэн Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саатуулах зүйл хийж, ах эгч нарынхаа амийн оролтыг хохироож, удаа дараагийн нөхөрлөлийн дараа өөрчлөгдөхгүй бол тэднийг засаж, харьцах ёстой. Зарим хүн үүргээ үргэлж аргацаадаг, нөхөрлөсөн ч гэмшдэггүй. Тэднийг засаж, харьцах ёстой. Хүмүүс мэдсээр байж нүгэл үйлддэг, үнэнийг мэддэг ч хэрэгжүүлдэггүй бол тэднийг бас засаж, харьцах ёстой. Бид бусадтай харьцахдаа асуудлын мөн чанарыг зөв олж харж, үнэнийг нөхөрлөх хэрэгтэй, тэгснээр тэд ямар алдаатай, ямар завхарсан зан чанарт хянуулдгаа болон үйлдлийнхээ мөн чанарыг мэддэг. Бас засаж, харьцаж, хүмүүсийн завхралыг илчлэх үедээ бид ах эгч нартайгаа адил тэгш байх хэрэгтэй. Завхраагүй мэтээр өөрсдийгөө орхигдуулж болохгүй. Харин би хүмүүсийг засаж, харьцах зарчмыг ойлгодоггүй байсан юм. Үүргээ аргацааж, хойш сууж байгаа ах эгч нараа хараад, тус болохын тулд үнэнийг нөхөрлөхийн оронд тэднийг загнаж, тэдэнтэй харьцсан. Үүнээс болоод тэд өөрсдийгөө мэдэж авахын оронд надад боогдсон. Үнэндээ удирдагчид маань надад, зарим ах эгч дөнгөж үүргээ биелүүлж эхэлчхээд, ганц хоёр зарчмыг ойлгохгүй байгаа болохоор бага сага алдаа, гажуудал гаргах нь гарцаагүй, тийм нөхцөлд тэдэнтэй харьцах ёсгүй, харин тэдний дутагдал, бэрхшээлийг ойлгож, хайраар дэмжиж, тусалж, үнэний зарчмыг ойлгоход нь замчлах ёстой гэж хэлсэн. Би илүү их тусалж, замчлаад тэд яаж хэрэгжүүлэхээ мэдэж байсан ч гэмшиж, өөрчлөгдөхгүй бол тэдэнд эрх тэгш хандаж, асуудлынх нь мөн чанарыг хэлж өгч, Бурханы үг, зарчмын дагуу өөрсдийгөө мэдэхэд нь туслах ёстой байж. Ингэж засаж, харьцах нь л Бурханы хүсэлд нийцдэг, бас энэ нь Бурханы гэрийн ажил, ах эгч нарын маань амийн оролтод тусалдаг. Юу ч боллоо гэсэн үнэний дагуу хэрэгжүүлэх нь л хүмүүст ашиг тустай.

Нэг өдөр удирдагч маань ажлын нөхцөл байдлыг судлахаар бүлэгт мессеж явуулсан ч манай хамтрагч болон багийн удирдагчид цаг тухайд нь хариулаагүй. Тэгэхээр нь би, “Манай ах эгч нар яагаад идэвх санаачилгатай хариулсангүй вэ? Тэд үүрэгтээ арай дэндүү идэвхгүй юм” гэж бодлоо. Цуглааны цаг болоход би уг асуудлыг хөндөөд, бүх хүн дуугүй байхаар нь үүрэгтээ хэт удаан, идэвхгүй байна гэж өөрийн эрхгүй буруутгасан. Намайг ярьж дуусах үед тэд дуугүй л байлаа. Тэгэхээр нь, “Би дахиад биеэ тоосон зан чанараа илчилж, ах эгч нараа боогдуулчхав уу даа?” гэж бодогдсон юм. Тэр мөчид компьютероо хараад, нөхөрлөл хийж байхад микрофон минь унтраатай байсныг ухаарсан. Тэгэхэд л Бурхан намайг хамгаалж, ах эгч нараа хорлохоос минь сэргийлж байгааг ухаарсан юм. Бурханд би чимээгүйхэн талархахын зэрэгцээ ихэд харамсаж, биеэ тоосон зангаа дахин харуулсандаа өөрийгөө үзэн ядаад, микрофоноо асаан, мессежинд яагаад цаг тухайд нь хариулаагүй юм бэ гэж тайвнаар асуулаа. Хамтрагч маань интернэтгүй байсан, харин бусад нь зарчмыг ухаараагүй, аль эсвэл нөхцөл байдлыг ойлгоогүй, яаж хариулахаа мэдээгүй гэдгийг тэгэхэд л олж мэдсэн. Би энэ ажлыг зарчмын дагуу яаж гүйцэтгэх тухай тэдэнтэй тэвчээртэйгээр нөхөрлөөд, дараа нь удирдагчдаа ажлын байдлыг мэдээллээ. Ийм маягаар хэрэгжүүлэх үед сэтгэл арай илүү уужирсан.

Дараа нь Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан юм. “Бурханаар байлдан дагуулагдсаны дараа хүмүүсийн наад захын эзэмших ёстой эрүүл ухаан бол биеэ тоосон байдлаар яавч ярихгүй байх явдал юм. Тэд ‘газар дээрх өтөг бууц мэт’ дорд байр сууринд зогсож, үнэн зүйл ярих ёстой; энэ нь хамгийн сайн байх болно. Ялангуяа Бурханд гэрчлэл хийх үед хэрвээ чи хэтрүүлэгтэй, хий дэмий яриагүйгээр, худал хуурмаг, хууран мэхлэлтгүйгээр чин сэтгэлээсээ үнэхээр бага зэрэг үнэн үг ярьж чаддаг бол зан чанар чинь бага зэрэг өөрчлөгдсөн байх болно, энэ бол Бурханаар байлдан дагуулагдмагц гарах ёстой өөрчлөлт юм. Хэрвээ чи ийм хэмжээний ч эрүүл ухаантай байж чадахгүй бол үнэхээр хүнтэй төстэй харагдахгүй. Ирээдүйд бүх улс үндэстэн, бүс нутгийг Бурхан байлдан дагуулах үед Бурханыг магтсан томоохон цугларалт дээр чи дахиад биеэ тоон авирлаж эхлэх юм бол хаягдаж, таягдуулна. Одоогоос эхлээд хүн үргэлж зөв зүйтэй авирлаж, ялгамж чанар, байр сууриа танин мэдэх ёстой, бахь байдагтаа буцаж орох ёсгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Би бол өчүүхэн бүтээгдсэн зүйл, гүн гүнзгий завхарсан нэгэн бөгөөд ах эгч нартайгаа адил тэгш байж, үүргээ сайн биелүүлэх ёстой гэдгийг Бурханы үгээс ойлгосон юм. Эрүүл ухаантай байх гэж үүнийг хэлдэг. Одоо би чуулганы ажил хянахдаа Түргэн уурлаж, ах эгч нараа загнахаа болино. Би тэдний бэрхшээлийг ойлгох гэж ухамсартайгаар мэрийж, Бүх хүнтэй хамт үнэнийг эрж хайдаг болсон. Аажмаар ах эгч нартайгаа эв найртай хамтран ажиллаж чаддаг болж байгаа. Надад гарсан эдгээр өөрчлөлт Бурханы шүүлт, гэсгээлтийн үр дүн, намайг аварсанд нь Бурханд талархъя.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ 2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

Leave a Reply