Зохицон үйлчлэхийн ач холбогдол

2018-01-09

Мэй Жиэ, Шаньдун муж

Бүх түвшний чуулганы удирдагчдыг хамтрагчтай (хамт ажиллах хамтран зүтгэгчтэй) болохыг шаардсан ажлын зохицуулалтыг саяхан чуулганаас гаргалаа. Тэр үед би үүнийг сайн зохицуулалт боллоо гэж бодов. Би дорд хэв чанартай байсан бөгөөд чуулган дахь төрөл бүрийн ажлыг гүйцэтгэхэд туслах хамтрагч надад үнэхээр хэрэгтэй байлаа.

Ингээд миний хамтрагч болсон эгч бид хоёр хамтдаа чуулганы ажил хийж эхэлсэн юм. Аажмаар би, эгч юмыг миний хүссэнээр хийхгүй байгааг олж харсан бөгөөд зүрх сэтгэлд минь эсэргүүцэл төрж эхэллээ: “Би ганцаараа ажиллах үед жаахан завгүй байдаг байсан ч чуулганы ажлын бүх талыг сайн хийж чаддаг байсан. Яг одоо хамтрагчийг зохицуулна гэдэг үнэхээр төвөгтэй байна. Хэрвээ эгчээр зарим нэг ажил хийлгээд, тэр нь сайн биш байвал би өөрөө хийхийг илүүд үзнэ. Харин эгчээр ажил хийлгэхгүй байя гэхээр тэр миний хамтрагч байдаг. Би түүнийг зарим зүйлд оролцуулах ёстой.” Тэгээд зүрх сэтгэлд минь бүр ч их эсэргүүцэл төрлөө. Нэг удаа, эгч нэг зүйлийг миний хүссэнээр хийгээгүй үед би үнэхээр тэвчиж чадахаа больж, түүнд уурлалаа: “Та чинь яачихаа вэ? Та олон жил удирдагч хийсэн, гэтэл яахаараа ийм жаахан ажлыг сайн хийж чаддаггүй байна аа? Яахаараа сүүлийн энэ хэдэн удаа би танд хэлээд ч нэмэргүй, та ерөөсөө ойлгохгүй байгаа юм бэ?” Ингэсний дараа надад таагүй, үнэхээр буруутай санагдав. “Би яаж ингэж муухай уурлаж чадав аа? Миний нөхцөл байдалд ямар нэгэн буруу зүйл байна уу?” хэмээн би дотроо бодлоо. Тэгээд би эрж хайн Бурханы өмнө очоод, Бурханы ийм үгийг олж харав: “Өнөөдөр та нарт хамтдаа эв эетэй ажиллах шаардлага тавьсан нь Еховагийн израильчуудаас шаардаж байсан үйлчлэлтэй төстэй: Эс бөгөөс зүгээр л үйлчлэл хийхээ боль. Та нар Бурханд шууд үйлчилдэг хүмүүс учраас хамгийн наад зах нь үйлчлэлдээ үнэнч, дуулгавартай байх чадвартай, мөн бодитой байдлаар сургамж авч чаддаг байх ёстой… Тэр ч бүү хэл, та нар иймэрхүү бодитой хичээлийг судалдаггүй, үүнд ордоггүй мөртөө Бурханд үйлчлэх тухай ярьсаар байдаг!… Чуулганд ажил хийж байхдаа бие биеэсээ суралцдаггүй, нэг нэгэндээ тусалдаггүй, бие биеийнхээ дутагдлыг нөхдөггүй бол та нар яаж ямар нэг хичээл сурч чадах юм бэ? Та нар ямар нэг зүйлтэй тулгарах болгондоо нэг нэгтэйгээ нөхөрлөх ёстой, ингэвэл амь чинь ашиг тус хүртэж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Израильчууд шиг үйлчил). Дараа нь би үүнийг номлолоос олж харав: “Зарим хүн үүргээ биелүүлэх үедээ өөр хэнтэй ч зохицох чадваргүй байдаг. Хэн ч тэдэнд ойртож чаддаггүй; энэ нь тэдний бие тоосон, ихэрхүү занг илчилдэг, мөн тэдэнд ямар ч хүн чанар, эрүүл ухаан байхгүй, тэд өөрсдийгөө мэддэггүй, бусдыг дорд үздэг гэдгийг илчилдэг. Энэ нь өрөвдөлтэй биш гэж үү? Ийм төрлийн хүний зан чанар ерөөсөө ч өөрчлөгддөггүй бөгөөд Бурханаар авруулж чадах эсэхийг нь хэлэхэд амар биш. Өөрсдийгөө үнэхээр мэддэг хүмүүс бусад хүмүүсийг хэтэрхий шүүмжлэхгүйгээр тэдэнд зөв хандаж чаддаг. Тэд бас бусдад тэвчээртэйгээр тусалж, тэднийг дэмжиж чаддаг бөгөөд дотно, хайрлам гэдгийг нь хүмүүст мэдрүүлдэг; тэд бусадтай зүй зохистой харилцаатай байж чаддаг. Тэд бол хүн чанартай хүмүүс бөгөөд хүн чанартай хүмүүс л Бурханд үнэнч байж, бусадтай эв зохицолтой амьдарч, үүргээ хангалттай биелүүлдэг” (Дээрхийн нөхөрлөл). Бурханы эдгээр үг болон номлолын энэ хэсгээс би, бүх түвшний чуулганы удирдагчдаас хамтрагчтай болохыг шаардсан ажлын зохицуулалт дахь Бурханы хүслийг ойлгоогүй байснаа эцэст нь харлаа. Тэр үед л би зүрх сэтгэлээ тайван байлгаж, үүнийг анхааралтай тунгаан бодсон юм. Ажлын зохицуулалтын энэхүү шаардлага нь бидний хэв чанар болон туршлага хязгаарлагдмал, үнэний бүх талын тухай ойлголт маань ч бас хязгаарлагдмал байдгаас үүдсэн болж таарав. Бид чуулганы ажлын бүх талыг өөрсдөө хариуцаж чадахгүй, иймээс хамтрагчийн тусламжтайгаар дутагдлаа нөхөхийн тулд бие биенийхээ давуу талаас суралцаж, чуулганы ажлын бүх талыг илүү сайн гүйцэтгэж чадна. Үүний өөр нэг хэсэг нь, бидний уг чанар маш биеэ тоосон байдаг ба бид байр суурийн хамтаар эрх мэдэлтэй болж, аливааг шийдэхийг хүсдэгээс болжээ. Хамтрагчийн хяналт, хязгаарлалт байснаар, чуулганы ажилд хохирол учруулж болох тиймэрхүү дур зоргоороо, эмх замбараагүй, хуумгай үйлчлэлээс зайлсхийж болно. Бид бас хэвийн хүн чанартай байх тухай үнэн рүү орох оролтоо илүү сайн дадлагажуулж, эн тэнцүү байр сууринд зогсож сурч, мөн харилцан ойлголцолд хүрэхийн тулд үнэний талаар нөхөрлөж сурч, үнэнд захирагдаж чадна. Тэр үед л би, эв найртай зохицон үйлчлэх чуулганы ажил болон бидний амийн оролтод маш чухал болохыг харсан юм. Гэтэл би үүнээс Бурханы хүслийг огт эрж хайгаагүй. Зохицон үйлчилснээр дамжуулан ямар бодит хичээл сурч болох байснаа анхаарч үзээгүй. Чуулганы зохицуулалтын улмаас л би дурамжханаар эгчтэй хамт ажилласан бөгөөд хэдхэн зүйлийг сайн хийж чадахгүй болонгуут л түүнийг загнаж, уурласан. Би өөрийн давуу талыг эгчийн сул талтай үргэлж харьцуулж, эгч над шиг чадварлаг биш гэж бодож байсан бөгөөд сайн чанар, давуу талыг нь хараагүй. Би бүр чуулганы зохицуулалтыг эсэргүүцсэн. Би үнэхээр хэтэрхий биеэ тоосон, өөрийгөө ерөөсөө мэддэггүй байсан бөгөөд надад жаахан ч гэсэн хэвийн хүн чанар, эрүүл ухаан байгаагүй, тэр ч бүү хэл Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэл огт байгаагүй, Бурханаас ийм нигүүлсэл, өргөмжлөл хүртэх эрхгүй байсан юм.

Эдгээр зүйлийг ухаарсны дараа би Бурханд залбирлаа: “Өө Бурхан минь! Бусадтай эв зүйтэйгээр зохицох чадваргүйг минь, мөн Танд үйлчлэх үйлчлэлийн минь биеэ тоосон байдал, өрөвдөлтэй талыг ухааруулсан Таны илчлэлд талархаж байна. Өнөөдрөөс эхлэн би Таныг хүндэтгэх зүрх сэтгэл өвөрлөж, өөрийгөө баримтлахаа больж, бүх зүйл дээр чуулганы ашиг сонирхолд анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэж байна. Эгчтэй зохицон үйлчлэхдээ би түүнийг дэмжиж, түүнээс суралцах болно. Би амийн оролтдоо төвлөрч, удалгүй үнэн болон хүн чанартай хүн болж, Таны зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд үүргээ сайн биелүүлэхээр хичээнэ.”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шүүлт бол Бурханы хайр

Сиен, Америкийн Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийдэг вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан...

Үнэнчээр ярихын төлөөх тэмцэл

Вениела, Филиппин 2017 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Нөхөрлөлөөс байнга илүү их үнэнийг олж мэдэх,...

Leave a Reply