173 Хавчлага шахалт шийдвэрийг минь хүчирхэгжүүлдэг

I

Сатан эрх барьж, Тэнгэрийг эсэргүүцдэг, гаж буруу, ёс бус, бас шүтлэггүй.

Тэр Христийг үзэн ядаж, үнэнийг ялладаг, цус урсган хүмүүсийг дарангуйлж, хар үүл бүх нутгийг бүрхдэг.

Христийг дагаж, амийг эрэлхийлнэ гэдэг бол аюул, бэрхшээл ихтэй бартаат зам билээ.

Хэзээ бид Бурханы үгийг нөхөрлөхөөр тайван цугларч, нуугдаж амьдрахаа болих вэ?

Хэзээ бид тагнуул, энгийн хувцастай цагдаа нараас сэрэмжлэхгүйгээр үүргээ гүйцэтгэж чадах вэ?

Хэзээ бид баривчилгаа, хорионд өртөхгүйгээр сайн мэдээ номлож, Бурханд гэрчлэл хийж чадах вэ?

Хэзээ ангуучлагдсан ах эгч нар маань оргон зугтааж амьдрах шаардлагагүй болох вэ?

Ийм эгдүүцэл надад олонтоо төрж, уйлахгүй байж би чаддаггүй:

Яагаад тэр биднийг итгэх эрх чөлөөнөөс минь салгаж, Христэд итгэгчдийг устгах ёстой юм бэ?

Яагаад тэр дэлхийн хүмүүсийг мэхэлж, залилахын тулд үнэнийг нуудаг юм бэ?

Шаналсандаа би Бурханд мөргөж, Түүнд найдаж, итгэл, хүч чадлыг Түүнээс гуйдаг.

Хавчлага, бэрхшээл хэчнээн их байлаа ч би хэзээ ч Сатанд бууж өгөхгүй.


II

Хорио, тамлал, тарчлаан дунд Бурханы үг намайг замчилдаг, тэгээд зүрх сэтгэл минь айхаа больдог.

Үнэнийг би ойлгож, диаволын муухай царайг нэвт хардаг, тэгээд агуу улаан лууг улам үзэн яддаг.

Хэдий би өвдөж шаналдаг ч итгэл минь хүчирхэгждэг. Юуг хайрлаж, юуг үзэн ядахаа би мэддэг, Бурхан ямар хайр татам болохыг бүр ч илүү мэдэрдэг.

Тамлалт, тарчлааныг тэсвэрлэж чадахаа болих үед Бурханы үг итгэлийг минь бэхжүүлдэг.

Амь минь аюулд орох үед Бурхан намайг хор хөнөөлөөс нууцаар хамгаалдаг.

Намайг Сатаны уруу таталтад бүслэгдэх үед Бурханы үг эр зориг, мэргэн ухаан өгдөг.

Урт харанхуй шөнөөр Бурханыг дэргэд минь зүрх сэтгэл минь халуун дулааныг мэдэрдэг.

Бурханы үгийн хамгаалалт, удирдамжтайгаар би диаволын аймшигт хүчирхийллийг даван гардаг.

Бурханы үгийн агуу эрх мэдлийг, Бурханы үг бүхнийг захирдгийг би туулсан.

Бэрхшээл дунд би Бурханы байгааг мэдэрдэг. Махан бие минь хэдий зовсон ч зүрх сэтгэл минь жаргалтай байдаг.

Бурханы үг надтай хамт байж, намайг залж чиглүүлдэг. Сатаны эсрэг сүүлчийн тулаанд би эцсээ хүртэл тулалдахаа амиараа тангараглая.

Бурханыг алдаршуулахын тулд би цангинасан гэрчлэл хийхээр шийдлээ.

Өмнөх: 172 Бид эрхэм зорилгоо хөсөрдүүлэхгүй

Дараах: 174 Бурханыг ойрхон дага

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх