174 Бурханыг ойрхон дага
I
Шөнө нам гүм; гадаа ноход хуцаж, дохио хангинана.
Сэтгэл минь айдастай; би хэзээ ч баривчлагдан хоригдож мэднэ.
Хоргодох газар хаанаас олохоо мэдэхгүй ч би гэрээсээ дүрвэдэг.
Хүний эрхгүй би хавчлага, бэрхшээлээс болж үлэмж их зовдог.
Чөтгөрүүдийн энэ цайзад Сатан эрх мэдэл эзэмшдэг; энд маш харанхуй.
Гэрэл ба үнэн хүмүүсийн дунд байх хориотой.
Агуу улаан луу хүнийг үүрд хянана гэж дэмий найдан,
хүмүүсийн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, зөв замаар алхахыг болиулдаг.
“Итгэх эрх чөлөө” нь худал байдагт би эгдүүцдэг.
Христийн хаанчлал удахгүй ирнэ гэж би найддаг.
II
Харанхуй шөнөөр Бурханы үг биднийг алхам алхмаар замчилдаг.
Хавчлагын зовлон дунд итгэл минь төгс болдог.
Цэвэршүүлэлт дунд ялзарсан зан чанар маань цэвэрлэгддэг.
Үлэмж гай зовлон дундаас бүлэг ялагч бий болсон.
Бурханы ардууд Түүнийг дагаж, юуг хайрлаж, юуг үзэн ядахаа мэддэг.
Үл итгэгчид амьдралыг л эрхэмлэж, үнэнийг хаядаг.
Аймхай хулчгар тэд ёс зүй, эрхэм чанараа алдсан.
Бурханыг хайрладаг хүмүүс үнэнийг олж авахын тулд амиа өгдөг.
Агуу улаан луу бол ердө Бурханд хүчин зүтгэгч.
Хэдий хэрцгий догшин ч эцэст нь Бурхан түүнийг устгана.
Дахилт
Бэрхшээл дунд Бурханы үг надтай хамт байдаг; Бурханы нигүүлслийг бодохоор Тэр улам хайр татам санагддаг.
Зөвт байдлын төлөө бартаат зам дээр хавчигдсан ч гашуун зовлон дунд жаргал байдаг тул надад алдар суутай санагддаг.
Христ бол үнэн, зам, амь гэдэгт би итгэдэг, тиймээс Түүнд үнэнч байж, Түүнийг ойрхон дагахаа тангарагладаг.