175 Өндөр ногоон талд чуулах нь

I

Өдөр бүр бид, цагдаа нарын эрэн сурвалжлахаас зугтана; цугларах аюулгүй газар гэж байхгүй.

Хятадын Коммунист намын тагнуулын нүднээс нуугдахын тулд бид өргөн уудам ногоон талд нууцаар цуглардаг.

Бүүдгэр дэнлүүний гэрэл Бурханы айлдварын мөрийг гэрэлтүүлнэ.

Бид дор бүрнээ гэрлээ хуваалцан Түүний үгийг шивнэн уншина.

Бид үнэний тухай нөхөрлөх тусам улам ихээр гэгээрч, итгэл, хүч чадал маань улам бэхэждэг.

Хэцүү бэрх орчинд байгаа ч Бурхан бидэнтэй хамт байхад бидний сүнс гуйвшгүй, амар тайван байдаг.

Агуу улаан луугийн улсад Бурханд итгэснээрээ бид байнга л баривчлагдаж, хоригдох эрсдэлд байдаг.

Бурханы үгийг идэж уухаар цугларахдаа хүртэл бид яг л оргодол шиг байх ёстой болдог.

Бурханд итгэж, шүтэх нь тэнгэрийн заавар, газрын буян заяа; энэ бол хүний үүрэг.

Бурхан бидэнтэй хамт байхад бид цаашид хулчийж, айхгүй.

Урдах зам маань аюултай хэдий ч бид шийдсэн: Бид Христийг дагаж, амийн зөв замаар алхах болно.


II

Бурханд итгэх ороо бусгаа замыг эргэн санахад бид сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг.

Биднийг хөтлөх Бурханы үг байгаагүй бол бид өнөөдрийг хүртэл явж чадахгүй байсан байх.

Олон цугларалтын үеэр бид цагдаа нарт бүслэгдэж байв.

Бурханы хамгаалалт байсан болохоор л бид азтайгаар зугтан зайлж, Түүний төгс хүчин, дээд эрхийг харж байсан.

Олон жилийн турш бид гэр лүүгээ харьж зүрхлээгүй, зөвхөн газар газар дамжин зугтаж байлаа.

Биднийг сул дорой байхад Бурханы үг биднийг дэмжиж, хүчтэй болгосон.

Энэ хавчлага, хэцүү бэрхийг Бурхан зөвшөөрч, бидний итгэлийг төгс болгохын тулд Сатаныг ашигладаг.

Агуу улаан луугийн хорон муу чанарыг бүхлээр нь харснаар Бурханыг хайрлах бидний чин сэтгэлийн хайр өсдөг.

Бид энэ энхэл донхолтой замд хэр удаан хугацаа зарцуулахыг мэдэхгүй ч,

Бурханы үг биднийг залж чиглүүлж байхад итгэл маань хэдэн зуу дахин хүчтэй байж, бид цуцалтгүй урагшилна.

Агуу улаан луу хэчнээн биднийг хавчиж байсан ч бид, Христийг эцсээ хүртэл, үхэх хүртлээ дагах болно.

Өмнөх: 174 Бурханыг ойрхон дага

Дараах: 176 Ажиглалтад байсан өдрүүд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх