172 Бид эрхэм зорилгоо хөсөрдүүлэхгүй
I
Бид газар дээр амьдардаг, амьдрал үхэл, аз эзийг Бурхан захирдаг, Бурханы захиралтаас хэн ч зайлахгүй.
Амжилт бүтэлгүйтэл, алдар цуу, эд хөрөнгө, алтан дундаж, баяр гуниг бүгд хий хоосон.
Эцийн өдрүүдийн Христ үг айлдаж, хүмүүсийн амьдралд гэрлийн замыг авчирдаг.
Бид Бурханы үгийг идэж ууж, үнэнийг ойлгодог, хүн төрөлхтний завхрал хэчнээн гүн болохыг хардаг.
Бурханы үгийн илчлэл, шүүлт, гэсгээлт нь бүгд хүнийг ариусгаж, аврах учиртай.
Бид шүүлт туулж, цэвэршүүлэлт амсаж, сатанлаг зан чанар маань цэвэрлэгдсэн.
Үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүмүүс байж, хүний төрхийг амьдран харуулснаар зүрх сэтгэл маань тайван байдаг.
Бурханы хайрыг эдэлдэг учраас бид ачийг нь хариулж, Бурханы эцсийн өдрүүдийн авралын үгийг түгээх ёстой.
Бурханы хүслийг анхаарч бид үүрэг хүлээдэг, Бурханы үгээр удирдуулан үхэн үхтлээ үнэнч байдаг.
Бид бүхнийг орхиж, өөрсдийгөө бүхэлд нь өргөн барьдаг. Бурханд үнэнч байж, үүргээ үргэлж оюун санаандаа байлгадаг.
II
Чөтгөрүүдийн нутаг болох Хятадад хүний эрх гэж үгүй, Христийг гэрчилснийхээ төлөө бид хавчлагад өртдөг.
Баривчлагдаж, шоронд хоригдож, тархиа угаалгаж, тамлуулж, бүрэн сүйдсэн бид бэрхшээл туулж, үнэнийг ойлгож, чөтгөрүүдийн бузар царайг тодорхой хардаг.
Жигшүүрт, харгис Сатаныг бид үзэн ядаж, Христийг эрх бариасай гэж хүсдэг.
Хаанчлалд хүрэх зам энхэл, донхолтой ч Бурханы үгэнд найдсанаар бид тууштай урагшилдаг.
Доог тохуу, гүтгэлэг амсаж, гологдож, ад үзэгдсэн ч, Бурханыг тайтгаруулж чадсан цагт бид сэтгэл ханадаг.
Итгэлээр дүүрэн бид үнэнийг түгээж, хүлээсэн үүргээ биелүүлдэг.
Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар өргөждөг; Христийн хаанчлал газар дээр биеллээ олдог.
Золгүйтэл, гай зовлон бүгд ард хоцорч, зөвт байдлын үүр цайлаа.
Бид магтаж, дуугаа дуулдаг, Христ газар дээр Хаан болж хаанчилдаг!