275 Элэгсэг анхааруулгын дуу

I

Христ ялгуусан билээ. Христ ялгуусан билээ.

Бурханыг дагаж, үнэнийг олж авснаар амийн замаар алхдаг.

Теологи хайж, онол номлосноор өөрийгөө ч, бусдыг ч хорлодог.

Хоосон сургаал номлож, дүрэмтэй зууралдсанаар бодит байдалгүйгээ харуулдаг.

Уриа лоозон хашхирч, хэрэгжүүлэхгүй байснаар Бурханыг илт хуурдаг.

Байр суурь хөөцөлдөж, онцгойрохоор хичээх нь биеэ тоож, өөрийгөө зөвтгөсөн хэрэг.

Хүслээ дагаж, үнэнийг зөрчсөнөөр Бурханыг эсэргүүцдэг.

Сэтгэлдээ үзэл өвөрлөж, Бурханыг эсэргүүцсэнээр Бурхантай дайсагнадаг.

Ямар ч ялган таних чадваргүйгээр бүгдийг дагах нь үнэхээр мунхаг хэрэг.

Хүнийг шүтэж, хүнийг дагаснаар үл итгэгч болдог.

Авьяас билигтээ түшиглэж, өөртөө найдсанаар юунд ч хүрч чадахгүй.

Бурханаас эмээж, муугаас зайлснаар л ухаалаг болдог.

Үүргээ зарчимтай биелүүлснээр Бурханы магтаалыг хүртдэг.

Өө, Христ үүрд үнэн билээ.

Өө, Христ үүрд үнэн билээ.


II

Христ ялгуусан билээ. Христ ялгуусан билээ.

Үнэнч хүмүүс үүрэгтээ хайнга ханддаггүй.

Ов мэхтэй хүмүүс зүтгэл гаргаж болох ч үнэнч зангүй байдаг.

Сайхан сэтгэлтэй байж, сайн үйл хийвэл Бурхан аврах нь лавтай.

Хорлонт сэтгэл, муу хүн чанартай байвал Бурхан илчлэх нь лавтай.

Нигүүлсэл эрж, шүүлтээс татгалзсанаар Бурханаас үнэхээр урвадаг.

Бурханы үгийг хэрэгжүүлж, бодит байдлыг эзэмшвэл Бурхан ерөөх нь лавтай.

Хуваагдал үүсгэж, хуурч мэхлэх нь Сатаны үйл хэрэг.

Байр сууриа олж, бусдыг захиргаандаа оруулах нь туйлын биеэ тоосон хэрэг.

Бусдыг урхидан, өөрийн хаанчлалыг байгуулснаар муу ёрын чөтгөр, антихрист болдог.

Бурханыг дагаж, Түүний үгээр амьдарснаар үнэнхүү ухаалаг болдог.

Бурханд гэрчлэл хийж, Бурханыг өргөмжлөх нь жинхэнэ үйлчлэл билээ.

Бурханыг хайрлаж, үнэнийг хэрэгжүүлэх нь Петрийн амжилтын зам юм.

Өө, Христ үүрд үнэн билээ.

Өө, Христ үүрд үнэн билээ.

Өмнөх: 274 Христ үүрд үнэн гэдгийг танин мэд

Дараах: 276 Бурханыг үргэлж дагана

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх