276 Бурханыг үргэлж дагана
Бурханы дуу хоолойг сонсоод би
Түүн рүү эргэн очдог.
Түүний үгийн усалгааг зөвшөөрдөг.
Шүүлт, шалгалтыг би туулж,
асар их шаналан, цэвэрлэгддэг.
I
Ухралт, бүтэлгүйтэл
зовлон, шаналал
олон удаагийн хатуужлаар
Бурханыг гэх хайр минь улам хүч ордог.
Бурхан тун зөвт,
зүрх сэтгэл нь сайхан билээ.
Бурханыг сэтгэлдээ хүндэлдэг би
Түүнээс хагацаж чадахгүй.
Бурханыг бид дагадаг,
Бурханыг бид үргэлж дагана.
Бурханы шүүлтийг бид зөвшөөрч,
урагш зүтгэн, өөрчлөлт эрэлхийлдэг.
Завхралаа бид хөсөр хаяж,
зан чанараа өөрчлөн,
хүний төрхийг амьдран харуулдаг.
Бурханы шүүлт нь хайр билээ,
Түүний агуу аврал билээ.
Түүний агуу аврал нь хайр билээ.
II
Өчүүхэн, даруу хумхын тоос атлаа
хүн Бурханы авралыг хүртдэг.
Бид хүний нэр төртэй амьдарч,
зан чанараа өөрчилдөг.
Шүүлт, гэсгээлтийн туршид
Бурханы хайр бидэнтэй хамт.
Биднийг өөрчилж, төгс болгохоор
Бурхан биечлэн ажилладаг.
Бурханыг бид дагадаг,
Бурханыг бид үргэлж дагана.
Ямар ч наймаа хийхгүй,
цадиггүй хольц байхгүй.
Үүргээ бид биелүүлснээр
даалгавар маань гүйцэлдэж,
Бурханы сэтгэл ханадаг.
Бурхан тайтгарч,
тэр үед бидний сүнс
баяслыг мэдэрч чаддаг.
III
Бурханы нигүүлслийг эдлэхэд
ямар ч амь гэж үгүй.
Үнэнийг олж авч чадахгүй бол
бүх зүйл эцэстээ хий хоосон.
Хүний амьдрал ахархан,
Бурханыг хайрлах нь хамгийн дээд.
Бурханд сайн гэрчлэл хийснээр
бид энэ амьдралдаа харуусахгүй.
Бурханыг бид дагадаг,
Бурханыг бид үргэлж дагана.
Хаанчлалын зам
хэчнээн бартаатай ч гэлээ,
дарлал, бэрхшээлийг үл харгалзан
би эргэж буцахгүй.
Бурханы үг намайг чиглүүлж, итгэл өгдөг.
Бурханы мөрийг бид дагаж,
урагшлахын тулд шаргуу ажилладаг.
Бурханыг бид хайрлан, эргэж буцдаггүй.
Бурханыг бид дагадаг,
Бурханыг бид үргэлж дагана.
Хүн төрөлхтнийг аврахад
Бурхан бүхнээ зориулдаг.
Бурханы хайр зүрхийг маань эзэмддэг,
бид хэзээ ч эргэж буцахгүй.
Бурханыг бид үргэлж дагана.