274 Христ үүрд үнэн гэдгийг танин мэд

I

Урьд нь би Эзэнд итгэхдээ үнэний бодит байдлыг мэддэггүй байжээ.

Жинхэнэ удирдагч, хуурамч удирдагч, антихристүүдийг ялгаж чаддаггүй байжээ.

Библийн онолыг тайлбарлаж чаддаг хэн бүхнийг хүндлэн, шүтэж, дагадаг байжээ.

Чуулганы төлөө ажиллаж, асар их зовсон хэн бүхнийг сайн удирдагч гэж боддог байжээ.

Тэднийг дагаснаар тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж гэнэхнээр бодож явжээ.


II

Хэчнээн хөгийн, инээдтэй бодол өвөрлөж явснаа би шүүлт туулсны дараа л ухаарлаа.

Хүмүүсийг би огт үнэнээр бус, үзэл төсөөллөөр л ялган таньдаг байжээ.

Удирдагчийн хий гэсэн бүхнийг хийхдээ Бурханд дуулгавартай байна гэж боддог байжээ.

Байр суурь, эрх мэдлийг шүтэн, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх өчүүхэн ч орон зайгүй байжээ.

Бурханд итгэх итгэл минь хэчнээн эндүү ташаа байсныг өнөөдөр л би ухаарлаа.


III

Бурханд итгэхдээ үнэн ба амийг олж авах хэчнээн хэцүүг өнөөдөр би ухаарлаа.

Бурханы шүүлтийг туулж, үнэнийг хэрэгжүүлснээр л би Бурханыг үнэхээр мэдэж чадна.

Бурханыг мэддэггүй хүмүүс хэчнээн сайхан авирлалаа ч мөн л хоёр нүүр гаргадаг.

Хүмүүсийн үзэл, төсөөлөл хэчнээн сайхан байлаа ч төөрөлдсөн, үнэнтэй нийцэлгүй байдаг.

Бурханы үг л үнэн, Бурханы үг л хүмүүсийг цэвэрлэж, аварч чаддаг.


IV

Бид Бурханд итгэхдээ Христ бол үнэн гэдэгт итгэх ёстой, харин хүмүүсийг дагах ёсгүй,

Үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх үедээ бид янз бүрийн хүмүүсийг аяндаа ялган таньж чадна.

Бурханд итгэхдээ бид Бурханы үгийн үнэнд л дуулгавартай байх ёстой, бас хүмүүсээс болгоомжлох ёстой.

Үнэн байхгүй, ялган таних чадваргүй бол бид ов мэхэнд автаж, өөрсдийгөө сүйрэлд хүргэх тавилантай.

Христ бол үүрд үнэн гэдгийг танин мэдсэнээр л бид эцсээ хүртэл үнэнчээр дагаж чадна.

Өмнөх: 273 Үнэнийг олж автлаа би амрахгүй

Дараах: 275 Элэгсэг анхааруулгын дуу

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх