Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ДАЛАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Миний үгийг уншиж, энэ нь биелнэ гэдэгт итгэж байгаа хүмүүс ерөөлтэй еэ—Би чамд зохисгүй хандахгүй, харин чиний итгэдэг зүйлийг чамд гүйцэлдүүлж өгнө. Энэ бол Миний ерөөл чам дээр ирж буй нь юм. Миний үг хүн бүрийн дотор нуугдсан нууцыг цохьдог. Хүн бүр үхлийн шархтай ба Би бол эдгээрийг эмчилдэг сайн оточ юм—зүгээр л Миний дэргэд ир. Би ирээдүйд уй гашуу болон нулимс байхаа болино гэж яагаад хэлсэн бэ? Үүний учир нь энэ шүү дээ. Миний дотор бүх зүйл гүйцэлддэг, харин хүмүүсийн дотор бүх зүйл завхарч, хий хоосон байдаг ба хүмүүст бүгд хуурмаг байдаг юм. Миний дэргэд чи бүх зүйлийг хүлээж авах бөгөөд төсөөлж ч чадахааргүй ерөөлүүдийг харж, мөн эдлэх болно. Миний өмнө ирдэггүй хүмүүс мэдээжийн хэрэг тэрслүү бөгөөд яахын аргагүй Намайг эсэргүүцдэг хүмүүс юм. Би тэднийг яав ч хялбар өршөөхгүй; ийм төрлийн хүнийг Би хатуу гэсгээх болно. Үүнийг санагтун! Миний өмнө ирдэг хүмүүс илүүг олж авах боловч энэ нь нигүүлслээс хэтрэхгүй. Дараа нь тэд бүр ч илүү их ерөөлүүдийг хүлээн авах болно.

Дэлхийн бүтээлээс хойш Би энэ бүлэг хүмүүс буюу өнөөдрийн та нарыг урьдчилан тогтоож, сонгож эхэлсэн. Та нарын зан авир, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, төрсөн гэр бүл, ажил болон гэрлэлт, чи бүхэлдээ, үс болон арьсны чинь өнгө хүртэл, мөн чиний төрсөн цаг бүгд Миний гараар зохицуулагдсан. Өдөр бүр чиний хийдэг зүйлс болон уулздаг хүмүүс хүртэл Миний гараар зохицуулагдсан ба өнөөдөр чамайг Өөрийн дэргэд авчрах нь ч үнэн хэрэгтээ Миний зохицуулалт гэдгийг дурдаад ч хэрэггүй. Өөрийгөө эмх замбараагүй байдал руу бүү шид; чи тайвнаар үргэлжлүүлэх хэрэгтэй. Миний өнөөдөр чамд эдлүүлдэг зүйл нь чиний хүртвэл зохих хувь бөгөөд энэ нь дэлхий бүтээгдэх үед Надаар урьдчилан тогтоогдсон. Хүмүүс бүгд маш туйлшрамтгай, нэг бол тэд хэтэрхий дураараа, үгүй бол тэр чигтээ ичгүүргүй. Тэд Миний төлөвлөгөө болон зохицуулалтын дагуу аливааг хийж эхлэх чадваргүй байдаг. Иймд цаашид бүү ингэ. Миний дотор бүгд чөлөөтэй; аминд чинь гарз учрах учир өөрийгөө бүү хүл. Үүнийг сана!

Бүх зүйл Миний гарт байдаг гэж итгэ. Өнгөрсөнд та нарт нууц байсан зүйл өнөөдөр бүгд нээлттэйгээр илчлэгдсэн; энэ нь цаашид нуугдмал зүйл биш (учир нь Би, ирээдүйд юу ч нууц хэвээр үлдэхгүй гэж хэлсэн билээ). Хүмүүс ихэвчлэн тэвчээргүй байх нь бий; тэд ямар нэгэн зүйлийг гүйцээхэд хэтэрхий сандарч, Миний зүрх сэтгэлд юу байгааг бодолцож үздэггүй. Та нар Миний ачааг хуваалцаж, Миний гэр орныг зохицуулж болох тул Би та нарыг сургаж байна. Та нар өөрсдөөсөө залуу дүү нараа удирдаж, Эцэг, хөвгүүд бид удахгүй нэгдэж, дахин хэзээ ч салахгүй байж болох тул Би та нарыг хурдан өсөөсэй гэж хүсэж байна. Ингэх нь Миний зүрх сэтгэлийн хүсэлтэй нийцнэ. Нууцлаг зүйл нь хүмүүст хэдийнээ илчлэгдчихсэн ба юу ч нууцлаг хэвээр үлдээгүй: Би—хэвийн хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь эзэмшдэг, бүрэн төгс Бурхан Өөрөө—өнөөдөр та нарын нүдний өмнө илчлэгдсэн. Миний бүхий л оршихуй (хувцас, биеийн гадаад төрх, биеийн хэлбэр) бол Бурханы Өөрийн төгс илрэл бөгөөд дэлхий бүтээгдсэнээс хойш хүмүүсийн төсөөлж байсан боловч хэний ч харж байгаагүй Бурханы үнэн бие юм. Миний үйлдлүүд Миний үгтэй адил сайн байдаг нь Миний хэвийн хүн чанар болон бүрэн бурханлаг чанар нэг нэгнээ нөхдөгт оршдог бөгөөд энэ нь бас, ийм үлэмж хүч эгэл хүнд байдгийг харах боломжийг бүх хүнд олгодог. Надад чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс тэгэх боломжтой байдаг ба энэ нь Би чамд Намайг хайрлах боломж олгохын тулд үнэн зүрх сэтгэлийг өгсөн учраас юм. Чамтай харьцах үедээ Би чамайг ухааруулж, гэгээрүүлдэг бөгөөд үүгээр дамжуулан Намайг мэдэх боломж олгодог. Иймд, Би чамтай яаж ч харьцсан, чи зугтахгүй. Оронд нь, Миний талаар улам бүр итгэлтэй болно. Чиний сул дорой байдал ч мөн Миний зохицуулалт ба энэ нь чамд, Намайг орхих л юм бол үхэж, хатах болно гэдгийг чинь чамд харуулдаг. Үүнээс, чиний амь бол Би гэдгийг чи мэдэж болно. Сул дорой байсныхаа дараа хүчирхэг болохдоо, сул дорой болон хүчтэй байх нь чиний шийдэх зүйл биш, харин бүхэлдээ Миний шийдэх зүйл гэдгийг чи мэдэх боломжтой болно.

Бүх нууц бүхэлдээ илчлэгдсэн. Та нарын ирээдүйн үйл ажиллагаанд Би Өөрийн зааварчилгааг нэг бүрчлэн өгөх болно. Би тодорхой биш байхгүй; Би бүрэн ойлгомжтой байх ба Өөрийн удирдлагад саад хийлгэхгүйн тулд шууд ярих учир та нар өөрсдөө эргэцүүлэх хэрэггүй. Ийм учраас нууцлаг зүйл хожим байхаа болино гэж Би ахин дахин онцолдог.

Өмнөх:ДАЛАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Дараах:ДАЛАН ТАВДУГААР БҮЛЭГ

Холбогдох агуулга

  • АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

    Эрин үеүдийн туршид ямар ч хүн хаанчлалд ороогүй, тиймээс хэн ч Хаанчлалын эрин үеийн нигүүлслийг эдлээгүй, хэн ч хаант улсын Хааныг хараагүй. Миний…

  • ХҮН БҮР ӨӨРСДИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ТУХАЙ

    Одоогийн байдлаар Бурханд чин сэтгэлээсээ хайртай хүн бүрд Түүгээр төгс болгогдох боломж бий. Хөгшин залуу хамааралгүйгээр зүрх сэтгэлдээ Бурханд дуул…

  • ГУРВАН САНУУЛГА

    Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэх чадвартай байх ёстой. Гэхдээ хэдий…

  • АЖИЛ БА ОРОЛТ (4)

    Хэрвээ хүн Ариун сүнсний ажлын дагуу үнэхээр орж чадах юм бол түүний амь хаврын борооны дараа ургасан хулсны навч шиг маш хурдан нахиалах болно. Ихэнх…