73-р бүлэг

Намайг ярьмагц Миний үг нэн даруй биелдэг; хэзээ ч өөрчлөгддөггүй ба туйлын зөв байдаг. Үүнийг санаж яв! Миний амнаас гарсан үг, хэллэг нэг бүрийг анхааралтай авч үзэх ёстой. Илүү их анхааралтай бай, чи хохирол амсаж, Миний шүүлт, Миний уур хилэн, Миний шатаалтыг л хүлээн авах вий. Миний ажил одоо маш хурдан хэмнэлээр явагдаж байгаа ч бүдүүвч төдий бус; үүнийг маш нарийн боловсруулсан болохоор энгийн нүдэнд бараг харагдахгүй бөгөөд хүний гар хүрч чадахгүй. Энэ нь тун нягт нямбай. Би хэзээ ч хоосон үг айлддаггүй; Миний хэлдэг бүхэн үнэн. Миний үг бүр жинхэнэ, алдаа мадаггүй гэдэгт чи итгэх ёстой. Болгоомжгүй бүү бай; энэ бол чухал агшин! Ерөөл хүртэх үү, золгүй явдалтай тулгарах уу гэдэг чинь яг энэ агшинд шийдэгддэг бөгөөд ялгаа нь яг л тэнгэр, газар мэт байдаг. Тэнгэр лүү явах уу, Үхэгсдийн орон руу явах уу гэдэг чинь бүхэлдээ Миний хяналтад байдаг. Үхэгсдийн орон руу явах гэж байгаа хүмүүс сүүлчийнхээ үхлийн тулааныг хийж байхад тэнгэр лүү явах гэж байгаа хүмүүс эцсийн удаа зовж, Миний төлөө эцсийн удаа зарлагадаж байгаа. Ирээдүйд тэд, хүмүүст төвөг учруулдаг шалихгүй зүйлсгүйгээр (гэрлэлт, ажил, залхмаар эд хөрөнгө, байр суурь гэх мэт) зугаацан баясаж, магтахаас өөрийг хийхгүй. Харин Үхэгсдийн орон руу явж байгаа хүмүүсийн хувьд тэдний зовлон үүрдийнх (энэ нь тэдний сүнс, сэтгэл, биеийг хэлдэг); тэд Миний шийтгэлийн гараас хэзээ ч зугтахгүй. Энэ хоёр тал гал, ус мэт нийцэшгүй юм. Тэдгээр нь огтхон ч холилддоггүй: Золгүй явдал амсдаг хүмүүс золгүй явдал амссаар байхад ерөөгдсөн хүмүүс сэтгэлээ ханатал жаргана.

Бүх үйл явдал, зүйлийг Би хянадаг, Миний хөвгүүд, Миний хайртууд болох та нар Надад бүр ч их харьяалагддаг гэдгийг дурдахын хэрэггүй. Та нар бол Миний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт; Миний эрдэнэс юм. Миний хайрладаг бүх хүн Миний нүдэнд таатай байдаг, учир нь тэд Намайг харуулдаг; Өөрийн үзэн яддаг бүх хүнийг Би харах ч үгүйгээр жигшдэг, учир нь тэд бол Сатаны үр удам, Сатанд харьяалагддаг билээ. Өнөөдөр, хүмүүс бүгд өөрсдийгөө шинжлэх ёстой: Хэрвээ санаа зорилго чинь зөв бөгөөд чин сэтгэлээсээ Намайг хайрладаг бол Би чамайг хайрлах нь гарцаагүй. Чи Намайг үнэхээр хайрлах ёстой ба Намайг хуурах ёсгүй! Би бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурхан! Хэрвээ санаа зорилго чинь буруу, чи Надад хүйтэн хөндий, үнэнч бус хандвал Би чамайг үзэн ядах нь гарцаагүй; Би чамайг сонгоогүй, мөн урьдчилан тогтоогоогүй. Зүгээр л там руу явахаа хүлээж бай! Бусад хүмүүс эдгээр зүйлийг харж чадахгүй байж магадгүй боловч зөвхөн чи болон Би—хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан л—эднийг мэддэг. Энэ нь тодорхой нэг цагт илчлэгдэнэ. Чин үнэнч хүн санаа зовох хэрэггүй бөгөөд чин үнэнч бус хүмүүс айх хэрэггүй. Энэ нь бүгд Миний ухаалаг төлөвлөгөөний хэсэг юм.

Даалгавар яаралтай, ярвигтай бөгөөд энэхүү эцсийн ажлыг дуусгахын тулд та нар Миний төлөө сүүлчийн удаа зарлагадах шаардлагатай. Миний шаардлагууд үнэндээ тийм ч өндөр биш: Та нар надтай маш сайн хамтран ажиллаж, бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгаж, Миний удирдамжийг дотроо дагаж чаддаг байхад л болно. Сохор бүү бай; зорилготой байж, Миний санаа зорилгыг бүх талаас, бүх зүйл дээр мэдэхээр хичээ. Учир нь та нарын хувьд Би цаашид нууцлаг Бурхан байхаа больсон бөгөөд Миний санаа зорилгыг ойлгохын тулд та нар энэ талаар маш тодорхой мэдэх ёстой. Маш богино хугацаанд та нар үнэн замыг эрж хайдаг гадаадын хүмүүстэй уулзаад зогсохгүй, үүнээс ч чухал нь тэднийг хариулах чадвартай байх ёстой. Энэ бол Миний яаралтай санаа зорилго; та нар үүнийг харж чадахгүй бол нэмэргүй. Гэхдээ та нар бүхнийг чадагч байдалд минь итгэх ёстой. Хүмүүс зөв байгаа цагт Би тэднийг сайн цэргүүд болгон сургах нь гарцаагүй. Би бүх зүйлийг зүй зохистойгоор зохицуулсан. Та нар Миний төлөө зовохоор эрмэлзэх ёстой. Энэ бол гол чухал агшин. Үүнийг бүү алд! Би урьд нь хийсэн зүйлсийг чинь санахгүй. Та нар залбирч, Миний өмнө үргэлж гуйх ёстой; чамд эдлүүлж, ашиглуулахын тулд Би хангалттай нигүүлсэл хайрлана. Нигүүлсэл болон ерөөл нь адилхан зүйл биш. Та нар яг одоо Миний нигүүлслийг эдэлж байгаа бөгөөд Миний нүдээр бол үүнийг дурдахын ч хэрэггүй, харин ерөөл бол ирээдүйд та нарын хязгааргүй эдлэх зүйл билээ. Тэдгээр нь хүмүүст тохиолдоогүй ерөөл бөгөөд үүнийг тэд төсөөлж чадахгүй. Энэ шалтгааны улмаас Би та нарыг ерөөгдсөн гэж хэлдэг бөгөөд эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш хүмүүсийн эдлээгүй ерөөл юм.

Би Өөрийн бүх зүйлийг та нарт аль хэдийн илчилсэн. Та нар Миний зүрх сэтгэлд хайхрамжтай байж, бүх зүйл дээр Намайг бодож, бүх талаар Надад хайхрамжтай хандаж, инээмсэглэж буй царайгаа Надад үргэлж харуулна гэж л Би найддаг. Одоогоос эхлээд ууган хөвгүүдийн байр суурийг олж авсан хүмүүс бол Надтай хамт хаанчлах хүмүүс юм. Тэд ямар ч ахад дээрэлхүүлэхгүй, Миний цээрлүүлэлт юм уу харьцалтыг туулахгүй, учир нь Миний үйлддэг зарчим энэ: Ууган хөвгүүдийн бүлэг дэх хүмүүс бол бусдад дорд үзэгдэж, дээрэлхүүлсээр ирсэн хүмүүс бөгөөд амьдралын бүхий л сайн мууг амссан хүмүүс юм. (Би тэдэнтэй урьдчилан харьцаж, тэднийг эвдсэн, бас урьдчилан бүрэн төгс болгосон.) Энэ хүмүүс хүртэх учиртай ерөөлөө аль хэдийн Надтай хамт урьдчилан эдэлсэн. Би зөвт бөгөөд хэзээ ч, хэнийг ч алагчилдаггүй.

Өмнөх: 72-р бүлэг

Дараах: 74-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх