75-р бүлэг

Намайг үг хэлмэгц бүгд өчүүхэн ч зөрөөгүй биелнэ. Одоогоос эхлэн, бүх далд нууц огтхон ч нуугдаж, далдлагдахгүй бөгөөд Миний хайртай хөвгүүд та нарт илчлэгдэнэ. Би чамд Өөрийн илүү агуу тэмдэг, гайхамшгийг харуулж, бүр ч агуу нууцыг харуулна. Эдгээр зүйл та нарыг лавтай гайхшируулж, төгс хүчит Бурхан Миний талаар илүү их ойлголт өгч, энд буй Миний мэргэн ухааныг үнэлэх боломж олгоно. Өнөөдөр та нар бүтээлээс хойш хүмүүсийн хэзээ ч хараагүй нэгэн жинхэнэ Бурхантай нүүр тулан учраад байна, Надад ямар ч онцгой зүйл үгүй. Би та нартай хамт хооллож, амьдарч, ярьж, инээдэг, бас үргэлж та нарын дотор амьдрахын зэрэгцээ та нарын дунд хөдөлдөг. Итгэдэггүй, эсвэл өөрсдийн гэсэн ноцтой үзэлтэй хүмүүст бол энэ нь бул хар чулуу болдог. Энэ бол Миний мэргэн ухаан. Би бас Өөрийн хэвийн хүн чанарын мэддэггүй зүйлсийн тухай зарим хүнд илчилнэ, гэхдээ энэ нь Би Бурхан Өөрөө биш гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ энэ асуудал төгс хүчит Бурхан мөн гэдгийг минь нотлоход хангалттай. Итгэдэг хүмүүст энэ асуудал шийдвэрлэх үр нөлөөтэй байдаг, зөвхөн энэ асуудлаас л болж тэд Надад зуун хувь бат итгэдэг. Хэтэрхий бүү сэтгэлээ түгшээ; Би аливааг нэг нэгээр нь илчилнэ.

Та нарын хувьд Би нээлттэй бөгөөд нуугдмал биш. Гэвч хорон санаатай, тодорхой хэмжээнд Сатаны завхруулсан үл итгэгчдийн хувьд гэвэл, Би нуугдмал хэвээр үлдэнэ. Гэхдээ Би Өөрийгөө бүх хүнд илчлэх тухай урьд нь ярих үедээ Өөрийнхөө зөвт байдал, шүүлт, сүр жавхланг хэлж байсан юм, ингэснээр бүх орчлон ертөнц болон бүх зүйлийг хариуцдаг гэдгийг минь тэд хүлээн авдаг үр дүнгээсээ мэдэж авна. Зүрх зоригтой үйлд! Зүгээр л толгойгоо өргө! Бүү ай: Та нарын Эцэг—Би та нарыг дэмжих гэж энд байгаа бөгөөд та нар зовохгүй. Миний өмнө тогтмол залбирч, гуйж байгаа цагт Би та нарт бүх итгэлийг хайрлана. Эрх мэдэлтэй хүмүүс гаднаа хэрцгий мэт санагдаж болох ч бүү ай, учир нь энэ нь та нарын итгэл өчүүхнээс болж байгаа юм. Итгэл чинь өсөж байгаа цагт юу ч хэтэрхий хэцүү байхгүй. Ханатлаа баясаж, дэвхцэцгээ! Бүх зүйл та нарын хөл доор, мөн Миний атганд байна. Амжилт, сүйрэл Миний ганц үгээр шийдэгддэг бус уу?

Одоо Миний ашиглаж байгаа хүмүүс бүгд аль эрт нэг бүрчлэн Миний сайшаалыг хүртсэн юм. Өөрөөр хэлбэл, ууган хөвгүүдийн бүлэг дэх бүх хүн аль хэдийн тодорхойлогдсон бөгөөд дэлхий ертөнцийг бүтээснээс минь хойш тодорхойлогдсон байдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, бүгд Миний тушаалыг дагах ёстой. Нэг ч хүн үүнийг хийж чадахгүй; энэ бүгд Миний зохицуулалт юм. Надтай хамт бүх зүйл тогтвортой, найдвартай байдаг; Надтай хамт бүх зүйл өчүүхэн ч хичээл зүтгэл шаардалгүй зохих ёсоор, зөв зүйтэй хийгдэнэ. Намайг хэлэхэд биелдэг; Намайг хэлэхэд хийгддэг. Олон улсын нөхцөл байдал үймээн самуунтай байхад та нар яагаад сургалтаа эхлэхээр яарсангүй вэ? Хэзээ хүртэл хүлээх юм бэ? Харийнхан та нартай уулзахаар Хятад руу үй олноороо ирэх өдөр хүртэл хүлээх юм уу? Та нар өмнө нь жаахан удаан байсан байж болох ч өөрсдийгөө өөгшүүлээд байж болохгүй! Миний хөвгүүд ээ! Миний уйгагүй санаа зорилгод анхаарал тавь! Надтай ойртдог хүмүүс бүхнийг илүү их олж авна. Надад эргэлзэж байна уу?

Миний ажлын алхаа бол аянгын гялбаа юм, гэхдээ яавч аянгын нүргэлэх чимээ биш. Энэ үгийн жинхэнэ утгыг ойлгож байна уу? Та нар Надтай илүү сайн хамтран ажиллаж, Миний санаа зорилгод хайхрамжтай хандаж чаддаг байх ёстой. Та нар ерөөл авахыг хүсдэг мөртөө зовлон бэрхшээлээс бас айдаг; энэ чинь та нарын хоёрдмол санаа биш үү? Чамд Би хэлчихье! Хэрвээ хүн өнөөдөр ерөөл хүлээн авахыг хүсдэг ч, тэгэхийн төлөө золиос гаргадаггүй бол шийтгэл болон Миний шүүлтийг л хүртэнэ. Гэхдээ, золиос гаргадаг хүмүүс бүх зүйл дээр амар амгалан байж, бүх юм нь элбэг дэлбэг байх бөгөөд Миний ерөөлийг л хүлээн авна. Өнөөдөр та нарын итгэл, мөн та нар төлөөс төлөх л яаралтай хэрэгтэй байна. Миний санаа зорилгыг буруугаар бүү ойлго. Бүх зүйл өнгөрөн одно, та нар үүнийг нүдээрээ харж, биечлэн туулна. Надад ганц ч худал үг, хуурмаг зүйл байдаггүй; Миний хэлдэг бүхэн тэр чигтээ үнэн бөгөөд мэргэн ухаанаар дутдаггүй. Хагас дутуу бүү итгэ. Та нарын дунд бүхнийг гүйцэлдүүлдэг нь Би, бас мууг үйлдэгчдийг шүүж, ангилдаг нь ч Би билээ. Би та нарт хайртай, мөн та нарыг төгс болгоно. Харин тэдний хувьд бол Би шал эсрэгээрээ: ямар ч эрх чөлөөгүй, ямар ч ул мөр үлдээдэггүй үзэн ядалт, сүйрэл юм. Миний хэлдэг, хийдэг бүхэн угаасаа элбэг дэлбэг. Та нар тэдгээрийг хэсэг, хэсгээр нь судалж шинжилсэн үү? Зарим үгийг Би олон удаа хэлсэн, гэтэл та нар яагаад Миний хэлж байгааг ойлгодоггүй юм бэ? Миний үгийг уншсаны чинь дараа бүх зүйл байх ёстой байдлаараа байх уу? Тэгвэл бүх зүйл биелэх үү? Миний зүрх сэтгэлд хайхрамжтай хандах ямар ч бодол чамд алга. Би яагаад Өөрийгөө бүрэн эрх мэдэлтэй, бүхэлдээ ухаалаг, хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг нэгэн жинхэнэ Бурхан гэж хэлдэг вэ? Эдгээр үгийн утгыг бас л ойлгохгүй байна уу? Чи Миний онцолсон үг бүрийг цээжилсэн үү? Тэдгээр нь үнэхээр чиний үйлдлийн зарчим болчихсон уу?

Би бүхний дээр зогсож, бүх орчлон ертөнцийг ажигладаг. Би Өөрийн агуу хүч чадал, бүх мэргэн ухааныг улс үндэстэн, ард түмэн болгонд харуулна. Яг одоо ердөө л зугаа цэнгэл хөөхийн тулд чадах бүхнээ бүү хий. Дэлхий ертөнцийн бүх улс үндэстэн нэгдэхэд юу та нарынх биш байх вэ? Ямартай ч, Би та нарыг дутуу дулимаг байлгахгүй, бас зовоох ч үгүй. Намайг төгс хүчит Бурхан гэдэгт итгэ! Бүх зүйл гүйцэлдэж, улам бүр сайжирна! Миний ууган хөвгүүд ээ! Бүх ерөөл та нарт очно! Та нар дуусашгүй хангамжтай, баялаг, арвин, бүрэн дүүрэн тэдгээр ерөөлийг эцэс төгсгөлгүй эдэлнэ!

Өмнөх: 74-р бүлэг

Дараах: 76-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх