229 Өөрийгөө эргэцүүлснээр урагшлах замыг нээдэг

1 Би хэзээ ч Бурханыг дагах замынхаа турш үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарч байсангүй. Олон удаа бүтэлгүйтэж, сахилгажуулалтад орж байлаа. Харин би зүүднээс сэрж буй мэт сэрсэн юм. Шүүгдэж, өөрийнхөө тухай эргэцүүлсний дараа би ямар их ялзарсан болохоо олж мэдсэн. Сатаны зан чанараар амьдарч байхдаа би ихэвчлэн худлаа ярьж, хуурч мэхэлдэг байсан; Үүргээ гүйцэтгэхдээ хөнгөн хуумгай, хайхрамжгүй ханддаг; Бүх зүйлийг өөрийнхөө тааллаар хийдэг байлаа; Би үнэний зарчмуудыг эрэлхийлээгүй; Сургаал номлох, дүрэм журам баримтлахаас өөр юм хийгээгүй, өөрийгөө үнэний бодит байдлыг эзэмшсэн гэж итгэж байлаа. Би жинхэнэ хоёр нүүртэн байсан юм. Би Бурханд дуулгавартай нэгэн ерөөсөө ч байгаагүй; Зөвхөн байр суурь, нэр хүндийн төлөө л ажиллаж байсан бөгөөд амийн оролт маань маш гүехэн байлаа. Петрийн сүнстэй байна гэдэг нь юу болохыг судалж мэдсэн ч, энэ нь надаас хэтэрсэн зүйл байсан төдийгүй би үгээр илэрхийлэхийн аргагүй ичиж байв.

2 Миний зовлон зүдгүүр, шалгалтууд намайг Бурханд үнэнч биш төдийгүй мөн Түүнд хайртай байгаагүй гэдгийг ч харуулж өгсөн. Би зөвхөн махан биеийн төрх байдалдаа л анхаарч, Бурханы зүрх сэтгэлд огт хайхрамжгүй ханддаг байсан бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ баривчлагдахаас, эрүүдэн шүүлтийг тэсэхгүй байх вий гэхээс, Иудас болохоос байнга айдаг байлаа. Би амьдралд шунаж, үхлээс айж, ичгүүрт байдлаар амиа авч явж байсан учраас өөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй юм. Үнэн байдал тодорхой болох үед л би өөрийгөө ямар өрөвдөлтэй хүн байсныг олж мэдсэн. Үнэний бодит байдал дутмаг байсан учраас би Бурханаас урвахад бэлэн байв; хэрэв зүрх сэтгэл минь Бурханыг хайрлахгүй юм бол хэрхэн Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартай байж, Түүнд үнэнч байж чадах юм бэ? Бурханд итгэсэн энэ он жилүүдийн турш би ерөөгдөхийн тулд үүргээ бага сагаар гүйцэтгэж байсандаа харамсаж байлаа. Хэрэв би үнэнийг хэрэгжүүлэхгүй юм бол хэрхэн цуурай татсан гэрчлэл хийж чадах юм вэ? Би эртнээс аюулын ирмэг дээр амьдарч байснаа гүн гүнзгий мэдэрсэн юм.

3 Энэ олон жилийн турш Бурханд итгэж явсан атлаа би яагаад үнэний бодит байдлыг өчүүхэн ч гэсэн амьдран харуулсангүй вэ? Энэ нь бүхэлдээ би үнэнийг хайрлаагүй, зөвхөн аз жаргал, нэр хүнд, ерөөлийг хөөцөлдөж явснаас болсон хэрэг. Өнөөдөр ч гэсэн надад Бурханаас эмээх зүйл үгүй, Түүнд үнэхээр дуулгавартай байхгүй хэвээр байна. Өөрийгөө эргэцүүлэн бодохдоо, би энэ олон жилийн турш үнэнийг хайхгүйгээр Бурханд итгэж ирсэн ямар өрөвдөлтэй хүн бэ гэдгээ л ухаарч байна: Би сатаны төрхтэй хэвээрээ бөгөөд ерөөгдөж, тэнгэрийн хаанчлалд орохыг хүссээр байгаа нь ямар их тэнэглэл вэ? Бурханы зан чанар нь зөвт бөгөөд ариун байдаг. Тэр хэрхэн ялзарсан хүмүүсийг Өөрийн хаанчлалд орохыг тэвчих юм бэ? Хэрэв би үнэнийг үргэлжлүүлэн хайхгүй юм бол Бурхан намайг орхих нь дамжиггүй. Түүний нигүүлсэл, нөр их хичээл зүтгэлийн төлөө би Бурханд өртэй бөгөөд Петрийг дууриаж, Бурханыг хайрлахаар эрэлхийлж, Түүнд цуурай татсан гэрчлэл хийхээр шийдсэн юм.

Өмнөх: 228 Өнгөрсөн үе намайг илд мэт сүлбэнэ

Дараах: 230 Бурханы үгээс холдвол юу ч хийж чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх