230 Бурханы үгээс холдвол юу ч хийж чадахгүй

I

Бурханы үгийг би тунгааж, өөрийгөө үнэхээр эргэцүүлдэг.

Бурхан намайг сургахын тулд үүрэг гүйцэтгүүлж, намайг өргөсөн.

Гэвч би энэ боломжийг ашиглан онгирч бардсан.

Ажил маань багахан үр дүнтэй байх үед үг яриа, алхаа минь ч өөрчлөгддөг.

Бурханд бүх алдрыг өгнө гэж хэлдэг ч өөрийн хувь нэмрийг тооцдог.

Авьяас билигтээ би үргэлж итгэдэг ч Бурханд чин сэтгэлээсээ залбирдаггүй.

Бүх зүйл дээр үнэнийг эрж хайлгүй, байн байн мухардалд ордог.

Хэчнээн хөөрхийлөлтэй, дутуу дулимаг гэдгээ би харанхуйд унаснаар л олж харлаа.

Өө Бурхан минь! Тангүйгээр юу ч хийж чадахгүйгээ би эцэст нь мэдлээ.


II

Асуудлыг зохицуулахад зарчим чухлыг би огт мэдээгүй.

Бүх зүйлийг билиг авьяасаар хийж болно гэж боддог байсан.

Бурханы үгээс хол байвал хаана ч хүрэхгүй гэдгээ одоо мэдэрлээ.

Ажилдаа үнэнийг эрж хайлгүй, чадварт найдвал бүтэлгүйтэх нь лавтай.

Бурханыг хайрлаж, дуулгавартай дагалгүй, үүргээ биелүүлбэл нэмэргүй.

Ичих нүүргүйгээр би мөс чанараа сөрж, Бурханаас алдрыг нь хулгайлсан,

тэр ч бүү хэл онгирч сагсуурсан. Үүнийг яаж Бурханыг хүндлэх зүрх сэтгэл гэх билээ?

Үнэнийг эрэлхийлэлгүй өөрийнхөөрөө зүтгэвэл бүдрэхээс өөр яалтай?

Өө Бурхан минь! Таны шүүлтээс зөвт зан чанарыг тань мэдэж авлаа.


III

Асар их тэрслүү намайг Бурхан гэгээрүүлж, замчилдаг.

Бурханы хайр, өршөөлийг хараад би улам харамсаж, өртэйгөө мэдэрдэг.

Өчүүхэн, дорд би ердөө л хумхын тоос билээ.

Бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхдээ би Бурханы хайрыг хариулах учиртай.

Урьд нь үнэнийг эрж хайлгүйгээр үүргээ биелүүлдэг байснаа үзэн ядна.

Төгс болгуулах олон боломжоо алдсан минь Бурханы сэтгэлийг үнэхээр шархлуулсан.

Үнэн хэчнээн нандин болохыг би шаналалд бүрэн автсаныхаа дараа л олж мэдсэн.

Хэчнээн гүн завхарсан гэдгээ Бурханы засалт, харьцалтыг туулснаар л мэдсэн.

Үнэнийг эрэлхийлж, Бурханы шүүлтийг зөвшөөрч, цэвэрлэгдэхийн тулд би бүхнээ өгөхөд бэлэн.

Бурханы сэтгэлийг тайтгаруулах үүргээ биелүүлэхэд өөрийгөө би бүрэн зориулъя.

Өмнөх: 229 Өөрийгөө эргэцүүлснээр урагшлах замыг нээдэг

Дараах: 231 Үнэнийг эрэлхийлэхгүй бол бүтэлгүйтэх нь лавтай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх