62. Бүтэлгүйтэлтэй тулгараад өндийн боссон нь

Фэнчи, Өмнөд Солонгос

Бурханд итгэхээс өмнө би Коммунист намаас боловсрол эзэмшээд, яаж хүн шиг хүн болж гэрийнхэндээ хүндлэл авчрах вэ гэж л боддог байлаа. Дараа нь их сургуульд шалгалт өгч элсээд хуульч болсон. Би өөрийгөө үргэлж бусдаас хавьгүй дээр гэж боддог байлаа. Тиймээс хаа ч явж байсан байнга онгирох гэж хичээн, бусад хүн бүх зүйлийг миний хардгаар харж, миний хэлснээр хийнэ гэх хүлээлттэй байсан. Тухайн үед, энэ нь биеэ тоосон зан чанар гэдгийг ухаараагүй явлаа. Өөрийгөө мундаг гэж л боддог байсан. Бурханд итгэсний дараа Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, биеэ тоосон зан чанараа эцэст нь олж харж, хүсэл эрмэлзэл, амбицтайгаас гадна өөрийгөө чухалчилж, зөвтгөдгөө ойлгосон. Заримдаа би үг хэлэх, юм хийхдээ өөр хэнтэй ч зөвлөлддөггүй, өөрийн дураар зүтгэдэг байлаа. Өөрийгөө жаахан ойлгодог болсон ч энэ бүгдийг сүртэй асуудал биш гэж бодсон. “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг” гэдэг үгийг харсан юм. Дээр нь бас “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм” гэдэг. Тэгээд би “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг” юм бол? Сайн хүн чанартай хүмүүс яах юм бэ? Бурханд дуулгавартай хүмүүс яах юм бэ? Зан чанараа өөрчлөх хэрэгтэй юу? Өөрчлөгдсөн зан чанар гэж яг юу гэсэн үг юм бэ? Учир нь миний бодлоор, бид Христэд итгэдэг, Христ бол бодитой Бурхан, Христэд итгэх дуулгавартай дагадаг гэсэн үг биз дээ? Дуулгавартай дагана гэдэг, Христтэй нийцэлтэй байх гэж бодогдсон. Ялангуяа би өөрийгөө, Бурханы төлөө зарлагадахаар шийдэж, ажил алба, гэр бүлээ орхисноо бодохоор энэ нь Христэд итгэж, нийцэлтэй байгаагийн тэмдэг биш үү гэж бодсон. Гэхдээ үнэндээ тухайн үед, Христтэй нийцэлтэй байхын тулд амь зан чанараа өөрчлөх ёстой гэдгийг ойлгоогүй гагцхүү урам зоригоор л үүргээ биелүүлдэг байж. Бас амийн оролт гэж юу болох, зан чанарын өөрчлөлт гэж юу болохыг мэдээгүй. Амийн ямар ч туршлага байгаагүй гэж хэлэхэд болно. Эцэст нь би хэзээ жинхэнэ ойлголт олж авсан бэ? Би маш хатуу засалт, харьцалт туулсныхаа дараа л өөрийгөө эргэцүүлэн бодоод маш их биеэ тоосон уг чанартай гэдгээ олж харсан. Асуудал тохиолдоход, би үнэнийг эрж хайж, Бурханы үгийг хэрэгжүүлэхээ мэддэггүй, Бурханд огт дуулгаваргүй байж. Үндсэндээ би Христтэй нийцэлтэй хүн биш байсан гэж болно. Энэ засалт, харьцалтыг туулсны дараа, Бурханы хэлсэн “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг” гэдгийг эцэст нь бодитоор ухаарсан.

2014 оны үед, Бурханд итгэснээс болж КН-ын хавчлагад өртөөд, гадаад руу дүрвэхээс аргагүй болсон. Гадаадад очсоны дараа, намайг урам зоригтойгоор өөрийгөө зарлагаддаг, сайн хэв чанартай гээд чуулганы удирдагчаар сонгож, зарим арга хэмжээнд оролцох, хэвлэлд ярилцлага өгөхөд миний нэрийг дэвшүүлдэг болсон байлаа. Гэтэл би эдгээрийг далим болгосон. Угаасаа биеэ тоосон зантай учир энэ бүхнийг далимдуулан туйлын их биеэ тоосон доо. Сэтгэл дотроо чуулган, хэзээ ч надгүйгээр ажиллаж чадахгүй хойно би, чухал ажил хийдэг гэж бодсон. Ах эгч нар маань надтай дэндүү аахар шаахар гэмээр юм зөвлөлдөхийг хүсвэл тоомооргүй санагдаж, дэмий юманд сүржигнэх юм гэж боддог. Хэрвээ тэр тухайгаа асуугаад л байвал, сэтгэлдээ их уцаарлаж, “Ийм ялихгүй юмыг юунд нь асуугаа вэ? Миний хэрэг байна уу? Өөрөө л зохицуулчих л даа” гэнэ. Нэмж асуугаад байх юм бол тэр дороо яриан дундаа байцаасан, шүүмжилсэн өнгөөр, тэр ч байтугай дарга нь юм шиг тэдэнд сургамжилдаг байлаа. Үнэндээ ах эгч нартаа ингэж хандах үедээ, энэ нь зохисгүй гэдгийг мэдэрдэг, шархлуулж байгаа юм шиг санагддаг байлаа. Би тийм биеэ тоосон зан чанартай амьдраад би хүн чанараа алдсан байсан. Өөрийгөө жаахан зэмлэдгээ ч бараг больсон байсан. Ажил амьдрал дээрээ, адилхан ингэж л аашилдаг байлаа. Үүргийнхээ явцад хийсэн бүх зүйлдээ өөрөө эцсийн шийдвэрийг нь гаргахыг хүсдэг байсан. Ах эгч нартайгаа юм хэлэлцэж байх үед надад таалагдахгүй санаа, санал сонсох л юм бол саналыг нь хэнд ч хэрэггүй мэтээр басамжилж, бодох юмгүй зэмлэдэг байлаа. Бүх зүйлийг өөрийнхөө хүссэнээр байлгах гэдэг. Бас ажлынхаа асуудлуудыг ер нь л хамтран зүтгэгчидтэйгээ хамт хэлэлцэж, эрж хайдаггүй байсан. Учир нь миний бодлоор бол, хэсэг хугацаанд үүргээ биелүүлээд би хангалттай туршлага олж авсан, өөрийнхөө чадлаар шинжилж, судалж чадна, харин хамтран зүтгэгчид минь ажлаа сайн мэдэхгүй учраас нэг их ойлгохгүй. Тэгээд ч тэдэнд хэлээд тэд юу ч нэмэрлэж чадна гэж? Надаас сайн ойлгох уу? гэж боддог байсан. Тэгээд л сэтгэл дотроо ингэж хэлэлцээд, хоосон дүр үзүүлсэн хэрэг, цагийн гарз гэж бодно. Тэгээд яваандаа тэдэнтэй ажиллая гэж бодохоо больсон. Дарга нар ажлын минь талаар асуухад, би бас их бухимдаж, бусдын хяналт, сануулгыг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байсан. Тэр үед би, буруу байдалд байгаагаа үнэндээ мэдэрсэн л дээ. Ах эгч нар маань ч сануулж, надад хэлэхдээ: “Та хэт биеэ тоож, хэнтэй ч хамтрахыг хүсдэггүй. Өөрийн үүрэг хийсэн ажилд, бусдын хяналт сануулгыг хүлээн зөвшөөрдөггүй, бас ажилдаа оролцуулахыг хүсдэггүй” гэсэн. Хамтран зүтгэгчдийн маань эдгээр анхааруулга, туслалцаа нэг ёсны засалт, харьцалт байсан ч би тэднийг тоогоогүй юм. Дотроо юу гэж бодсон гэхээр би биеэ тоосон, амийн оролтод нэг их хүрээгүй, огт өөрчлөгдөөгүй ч үүргээ гүйцэтгэсээр байгаа, тиймээс сүртэй асуудал биш гэж бодсон. Ах эгч нарынхаа тусламж, анхааруулгыг нухацтай авч үзээгүй. Их юманд бодоогүй. Биеэ тоосон зан чанар, эсвэл сатанлаг уг чанар маань ганц шөнийн дотор өөрчлөгдөхөөргүй зүйл гэж бодсон. Тиймээс, урт хугацааны үйл явц гээд, одоохондоо эхлээд ажлаа зохицуулж, үүргээ сайн гүйцэтгэе гэж бодсон.

Биеэ тоосон зан чанартай амьдарч байхдаа, хүн юу ч мэдэрдэггүй биш. Тухайн үед сэтгэл минь их хоосон оргиж байсан. Заримдаа би нэг ажил дуусгачхаад, үүнийгээ эргэцүүлж, “Би үүнийг хийж байх явцдаа, эсвэл дуусгачихаад Ямар үнэнийг олж авав? Ямар зарчимд оров? Амь зан чанар минь өөрчлөгдөв үү?” гэж боддог ч үнэндээ юунд ч хүрээгүй. Би өдөр бүр ажлаа дуусгах гэж ноцолдон, эцэж туйлдаад, хийх юм их байвал уур бухимдлаар дүүрдэг байсан. Ганцхан юмнаас болоод л галзууртлаа уурлах юм шиг санагддаг. Бурханд залбирахдаа би, зүгээр л дүр үзүүлдэг. Бурханд чин сэтгэлээсээ хэлэх үг байгаагүй. Бурханы үгийг идэж ууснаар ямар ч гэгээрэл, гэрэлтүүлэлт аваагүй. Тухайн үед сэтгэл дотроо маш их хоосорч, бас зовуурьтай байсан юм. Үүргээ гүйцэтгэх тусам Бурханаас холдож байгаа юм шиг санагдаад, Бурханыг сэтгэлдээ мэдрэхгүй байлаа. Бурханд хаягдах вий гэдгээс айж байсан. Тийм болохоор Бурханы өмнө яаран очиж, Бурханд залбирсан. “Бурхан минь! Би өөрийгөө аварч чадахгүй, өөрийгөө хянаж мэдэхгүй байна, намайг авраач гуйя” гэж залбирсан. Тэгээд удалгүй гэнэтийн засалт, харьцалт над дээр ирсэн дээ.

Нэг удаа удирдагч ажлыг минь шалгаж байхдаа чуулганы мөнгийг зарцуулдаг байдлаас минь асуудал илрүүллээ. Энэ мөнгийг яаж зарцуулахаа шийдэхдээ хамтран зүтгэгчидтэйгээ ч, шийдвэр гаргах бүлэгтэй ч зөвлөлдөөгүйг минь мэдсэн. Тэгээд ах надаас, “Энэ бол чуулганы зардлын асуудал, яагаад хамтран зүтгэгчид, шийдвэр гаргах бүлэгтэйгээ зөвлөлдөлгүй ганцаараа шийдвэр гаргадаг юм бэ?” гэсэн. Түүний асуултын хариуд хэлэх үггүй юм шиг санагдлаа. Тухайн үед ахад юу гэж хариулахаа үнэхээр мэдэхгүй байсан. Яагаад тэр вэ? Энэ талаар би үнэндээ хэзээ ч бодож байгаагүй болохоор тэр. Дараа нь би өнгөрснөө бодож эхэллээ. Тухайн үед би биеэ тоосон уг чанартай амьдарч, ямар ч эрүүл ухаангүй байсан, миний үүрэг бол Бурханы надад өгсөн даалгавар, үүргээ гүйцэтгэхдээ зарчмын дагуу гүйцэтгэж, үнэнийг хайх ёстойг мэдээгүй. Хамтран зүтгэгчид, шийдвэр гаргах бүлэгтэй хамт зөвлөлдөж шийдэх ёстой байсан гэдгээ мэдээгүй. Биеэ тоосон зан чанартай байсан болохоор эрүүл ухаанаар дулимаг байсан. Бас үүнийгээ огт мэддэггүй байлаа. Бүр юу гэж бодсон гээч, энэ тийм ч хэцүү асуудал биш, эрж хайж, судлах хэрэггүй гэж бодсон. Удирдагч надтай харьцаж, “Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг, ямар ч эрүүл ухаангүй юм. Эдгээр тахилыг Бурханы сонгосон хүмүүс, Бурханд өргөсөн, зарчмын дагуу үндэслэлтэй зарцуулах ёстой байсан. Одоо тахилыг үрэгдүүлчихсэн хойно зарчмын дагуу хариуцлага тооцохоос өөр арга алга” гэж хэлсэн. Хариуд нь би юу ч хэлээгүй боловч дотроо өөрийнхөө зөв гэж бодсоор байлаа. Би ямар тахил хулгайлсан биш, чуулганы ажлыг хийх явцад зарцуулсан байхад яахаараа хариуцлага хүлээх ёстой юм бэ?

Дараа нь удирдагч нар бидэнтэй уулзахаар чуулганд ирэхдээ Бурханы үгийг ашиглан миний асуудлыг шинжилж, нөхөрлөсөн юм. Тухайн үед би бас Бурханы үгийг ашиглан өөрийнхөө талаарх ойлголтыг тайлбарласан ч зүрх сэтгэлдээ хуримтлагдсан үл ойшоол, сэтгэл ханамжгүй байдал, үл ойлголцол зэргийг уудлах гэж л Бурханы үгийн нөхөрлөлийг ашиглаж байгаагаа мэдэж байлаа. Надад яг л сайшаал хүртээгүй ч шаргуу ажилласан санагдаж байсан. Удирдагчид намайг өөрийнхөө уг чанарын талаар үнэн ойлголтгүй байгааг хараад ах эгч нараас маань зөвшөөрөл авсныхаа дараа чуулганы удирдагчийн албан тушаалаас халсан юм. Тэр мөчид би үнэндээ нэг их харамсаагүй. Гэвч дараа нь удирдагчид зардал болгоны нарийн ширийнийг шалгаж эхэллээ, тэгэх явцад л би, үнэхээр асуудал байсныг ухаарсан юм. Алдагдал бага багаар хуримтлагдаж, хэмжээ нь нэмэгдээд миний төлж дийлэх хэмжээнээс давж гарахад би дотроо айж эхэлсэн юм. Би тэр мөнгийг зарцуулах шийдвэр гаргах үедээ хайхрамж, тоомжиргүйгээр хандаж байснаа санаад, үнэн сэтгэлээсээ харамсаж, өөрийгөө үзэн ядаж эхэлсэн. Үүрэгтээ өөрийн сатанлаг уг чанарт түшиглэснээр чуулганд ийм их хохирол учруулна гэж төсөөлөөгүй. Баримтын өмнө би өөрийн эрхгүй толгой гудайж, юунаас ч илүүтэй нүүрэн дундуураа алгадаад авмаар байлаа. Үнэхээр ийм зүйл хийсэн гэдэгтээ итгэж өгөхгүй байсан.

Дараа нь нөхөрлөлд ингэж хэлснийг сонсов. “Өнөөдөр зарим удирдагч, ажилчин Бурханд итгээд 10, 20 жил болж байгаа ч яагаад өчүүхэн ч болов үнэнийг хэрэгжүүлдэггүй, аливааг өөрсдийн дураар хийдэг юм бэ? Өөрсдийнх нь үзэл төсөөлөл нь үнэн биш гэдгийг ухаардаггүй юм уу? Тэд яагаад үнэнийг эрж хайдаггүй юм бэ? Хүнд ажил, зүдрэлээс айлгүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл үүргээ биелүүлж, өөрийгөө зарлагаддаг ч Бурханд ийм олон жил итгэчхээд яагаад зарчимгүй байгаа юм бэ? Үүргээ санааныхаа дагуу гүйцэтгэж, юу хүссэнээ хийдэг Тэдний хийсэн юмыг хараад би сэтгэлдээ цочирдох юм. Тэд ихэвчлэн сайн байгаа харагддаг. Ёрын мууг үйлдэхгүй, бас сайн ч ярьдаг. Тэднийг ийм хөгийн зүйл хийх чадвартай гэж төсөөлөхөд хэцүү. Ийм чухал зүйлд тэд яагаад эрж хайж, зөвлөгөө авалгүй, өөрийн зоргоор байж, шийднэ гэж зүтгэдэг юм бэ? Энэ сатанлаг зан чанар биш гэж үү? Би чухал зүйл зохицуулахдаа, үе үе Бурхантай ярьж, эрж хайж Түүнээс тусламж гуйдаг. Заримдаа Бурхан миний төсөөлөлтэй таарахгүй зүйл хэлдэг ч би дуулгавартай байж, Бурханыхаар хийх ёстой. Чухал асуудал дээр өөрийн санаснаар хийж зүрхэлдэггүй. Алдаа гаргавал яах юм бэ? Бурханаар аливааг тогтоолгосон нь дээр. Бурханыг гэх ийм наад захын хүндлэл бүх удирдагч, ажилчинд байх ёстой. Гэхдээ зарим удирдагч, ажилчин маш эрээ цээргүй гэдгийг олж мэдлээ. Тэд бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэдэг. Энд ямар асуудал байна? Зан чанар маань өөрчлөгдөөгүй бол үнэхээр аюултай… Бурханы гэр яагаад шийдвэр гаргах бүлэг байгуулдаг вэ? Энэ бүлэг бол зүгээр л том асуудал үүсгэх, хохирол учруулахаас сэргийлэхийн тулд асуудлыг хамтдаа хэлэлцэж, судалж, шийддэг хэдэн хүн шүү дээ. Гэтэл зарим хүн шийдвэр гаргах бүлгийг алгасаж, дураараа хийдэг. Тэд нар диавол Сатан юм биш үү? Шийдвэр гаргах бүлгийг алгасаж, аливааг дураараа хийдэг хэн ч бай диавол Сатан мөн. Ямар ч түвшний удирдагч байсан шийдвэр гаргах бүлгийг алгасдаг, төлөвлөгөө батлуулахаар мэдүүлдэггүй ганцаараа шийддэг бол диавол Сатан мөн болохоор таягдуулж, хөөгдөх ёстой” (“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” ном). Үг болгон нь зүрхийг минь зүсэж миний байдлыг илчилсэн юм. Ялангуяа номлолд ийм биеэ тоосон дур хүслээрээ аашилдаг хүмүүсийг таягдуулж, цэвэрлэж гаргах ёстой, тэд бол диавол Сатан гэж хэлэхийг сонсоод би гэнэт гайхаж гүйцсэн. Цаазаар авах ял сонссон юм шиг л санагдсан шүү. Тэгээд “Би дуусчээ. Одоо хэзээ ч бүрэн аврагдахгүй, Бурханд итгэх амьдрал минь ингээд дуусчихлаа—Бурханд итгэх ч өнгөрлөө” гэж бодсон. Тухайн үед туйлын их айж байлаа. Бурхан намайг үргэлж, халамжилж байгааг би мэдэрдэг байсан. Би сайн боловсролтой, сайхан ажилтай ч, Бурханы гэрт гүйцэтгэдэг үүрэг маань ч чухал байсан. Ах эгч нартаа ч хүндлэгддэг тэгээд л өөрийгөө Бурханд онцгой хүн гэж байнга боддог байж. Бурханы гэрт бэлтгэгдэх гол хүн гэж бодож явлаа. Бурханы зан чанарт халдсан болохоор Бурханд таягдуулж, үзэн ядагдана гэж төсөөлж байгаагүй. Тэр мөчөөс хойш би, Бурханы зан чанар зөвт, зөрчлийг хүлцдэггүй бөгөөд Бурханы гэр үнэн болон зөвт байдалд захирагддаг, зөрчил гаргахыг хэнд ч зөвшөөрдөггүйг мэдэрсэн. Чуулганд бид зүгээр л хүссэн бүхнээ хийж, зоргоороо аашлах биш, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэж, үнэнийг эрж хайх ёстой. Би өөрийгөө том асуудал үүсгэж, чуулганы тахилыг хайхрамжгүй зарцуулж, Бурханы зан чанарт халдсан учраас намайг хэн ч аврахгүй гэж бодсон. Тэгээд Бурханы гэрээс таягдуулахаа хүлээх болсон.

Дараачийн өдрүүдэд нь би өглөө болгон нүдээ нээмэгцээ л гэнэт ухаангүй их айж, орноосоо өндийх ч хүчгүй санагддаг байлаа. Дараа нь хаачихаа мэдэхгүй болсон мэт санагдаж, гаргасан алдаа минь хэтэрхий том, намайг хэн ч аварч чадахгүй санагдсан. Тэгээд Бурханы өмнө очиж, Бурханд залбирч, сэтгэлийнхээ үгийг уудалсан Би Бурханд хандан: Бурхан минь, миний буруу Би өөрийгөө ийм байдалд орно гэж бодож байгаагүй. Урьд нь би Таныг мэддэггүй, сэтгэлдээ Таныг хүндэлдэггүй байсан учир Таны өмнө биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, зөрчил гаргаж, эрүүл ухаангүй байсан, тиймээс өнөөдөр ийм засалт, харьцалт, шүүлт, гэсгээлт туулж Таны зөвт зан чанарыг харж байна. Би бас дуулгавартай дагаж, энэ байдлаас сургамж авмаар байна. Бурхан минь, Танаас гуйя, намайг битгий орхиоч дээ, Би Тангүй байж чадахгүй. Дараачийн өдрүүдэд нь энэ маягаар залбирсаар байлаа. Гэнэт нэг өглөө би Бурханы үгийн нэг магтан дуу сонссон: “Ямар нэг зүйл тохиолдох бүрийд чи ийм ойлголттой байх ёстой: Юу ч боллоо гэсэн хамаагүй, энэ бүхэн нь зорилгодоо хүрэх явдлын минь нэг хэсэг бөгөөд Бурханы хийж буй зүйл юм. Би дотроо сул дорой байгаа ч сөрөг болохгүй. Надад хайрласан хайрынх нь төлөө, мөн ийм орчныг зохицуулсных нь төлөө Бурханд талархъя. Би өөрийн хүсэл, шийдвэрийг орхих ёсгүй; орхино гэдэг Сатанд буулт хийж, өөрийгөө сүйдэлж, Бурханаас урваж байгаатай адилхан. Чи ийм сэтгэлгээтэй байх ёстой. Бусад хүн юу ч хэлж, яаж ч авирладаг бай, Бурхан чамд яаж ч ханддаг бай хамаагүй, шийдвэрээсээ чи ухрах ёсгүй(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Үнэнийг эрэлхийлэхэд шийдвэр хэрэгтэй”). Бурханы үгийн энэ магтан дууг сонсоод аврагдах найдлага төрөх шиг санагдсан. Би энэ дууг ахин дахин дуулж, дуулах тусам зүрх сэтгэлд минь улам их хүч амтагдсан. Бурхан намайг ийм маягаар илчилж, ийм маягаар засаж, харьцсан нь намайг өөрийгөө мэдэж аваад, гэмшиж өөрчлөгдөг гэснийх байснаас намайг хөөж, таягдах биш байсан. Гэтэл би Бурханыг мэдэлгүйгээр, буруугаар ойлгож, Бурханаас сэрэмжилж цөхрөлд автсан сөрөг байдалтай амьдарч, өөртөө гутарч, Бурхан намайг хүсэхгүй гэж бодсон. Харин өнөөдөр Бурханы үгийг харахад Бурханы хүсэл миний төсөөлснөөс тэс өөр байсныг ухаарсан. Түүгээр ч барахгүй сүнслэг биеийн хэмжээ минь боловсроогүй, бас эдгээр нөхцөлд сул дорой, сөрөг болж, үнэнийг эрж хайх шийдвэрээ орхихыг минь Бурхан мэдсэн. Тиймээс Бурхан үгээрээ намайг тайтгаруулж, урамшуулж, хүмүүс ямар ч нөхцөлд үнэнийг үргэлж эрэлхийлэх хэрэгтэй гэдгийг ухааруулсан юм. Хүмүүс унаж, бүтэлгүйтэн, засалт, харьцалт туулах нь бүрэн аврагдах явцад шаардлагатай алхам юм. Бид өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж авч, гэмшиж, өөрчлөгдөж байгаа цагт эдгээр алхмыг туулсны дараа амь маань өсдөг юм байна. Үүнийг ойлгомогцоо би Бурханыг тэгтлээ буруугаар ойлгохоо байж, Бурханаас сэрэмжлэхээ больсон. Бурхан юу ч төлөвлөж, зохицууллаа гэсэн бүгд надад ашиг тустай, бас Бурхан миний амийг хариуцаж байгаа гэдгийг мэдэрсэн. Тиймээс би зоригоо чангалж, ирэх зүйлтэй нүүр тулахаар бэлдсэн.

Мэдээж бас, сэтгэлээ тайвшруулж, дахиад эргэцүүлсэн. Би яагаад ингэж бүтэлгүйтэж, уналтад оров? Уг үндэс нь юу байв? Бурханы үгийг уншсаныхаа дараа л би ойлгосон. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач! Ёрын муу үйлээ шийдвэрлэхийн тулд уг чанарынхаа асуудлыг эхлээд тэд шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Христийн ярианы тэмдэглэл номоос эш татав Урьд нь би биеэ тоосон байдлаа онолын хувьд хүлээн зөвшөөрсөн ч уг чанарынхаа талаар жинхэнэ ойлголтгүй байсан болохоор өөрийгөө биширч, үзэл, төсөөлөл дотроо амьдарсаар байсан юм байна. Би мундаг болохоороо биеэ тоож байгаа санагддаг учир ах эгч нар намайг засаж, харьцаж, тус болох гэхэд нь огтхон ч тоогоогүй. Огт ойшоогоогүй шүү дээ. Харин Бурханы үгийг уншаад ойлгосон юм. Биеэ тоосон, ихэрхүү уг чанар маань Бурханыг эсэргүүцэж тэрслэх уг үндэс, сатанлаг зан чанарын сонгодог жишээ. Хүн биеэ тоосон, ихэрхүү уг чанартай амьдрах үедээ өөрийн эрхгүй ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг юм байна. Би чуулганы удирдагчийн үүргийг гүйцэтгэснээр, өөрийгөө их юманд боддог байсан байж. Өөрийгөө юу ч хийж чадах юм шиг, бүхнээс дээр санаж, бүх зүйл дээр өөрийн дураар байдаг. Тэгээд ч зогсохгүй бүхий л бүлгийнхээ ажлыг авч удирдаж, ах эгч нараараа хүссэн зүйлээ хийлгэхийг хүссэн. Миний бодол, шийдвэр зөв үү, эсвэл өрөөсгөл үү гэдгийг би хэзээ ч бодож байгаагүй. Чуулганы ажилд хохирол учруулах эсэхийг ч бодоогүй. Дээрх ах өөрт нь чухал асуудал тохиолдвол, Бурханаас асууж тодорхой хариулт авчихаад, дараа нь үйлддэг гол учир нь өөрийгөө ямар нэг алдаа гаргахаас айсандаа хариулт авдаг байсныг сонссон юм. Дээрх ах үнэнийг эзэмшдэг, бас Бурханаас эмээх сэтгэлтэй, юмыг зарчмын дагуу хийдэг. Тэгсэн хэрнээ л өөртөө бүрэн найдаж зүрхэлдэггүй. Өөрт нь юм тохиолдох үед Бурханаас асууж, Бурханаар шийдвэр гаргуулдаг. Чуулганы удирдагч хэнээс ч илүүтэй үнэнийг эрж хайх хэрэгтэй. Гэтэл би Бурханыг эрж хайгаагүй, Бурханаас эмээх ч зүрх сэтгэлгүй. Юм тохиолдох болгонд, өөрийн үзэл, төсөөлөлд найдан удирдуулж, энэ тэрийг хийж өөрийн санааг үнэн гэж үзсэн. Өөрийгөө их юманд бодож, өөрийгөө чухалчилсан. Энэ нь сатанлаг зан чанарын сонгодог жишээ биш үү? Би яг л Бурхантай дүйцэх хүсэлтэй тэргүүн тэнгэрэлч байсан юм байна. Энэ Бурханы зан чанарт ноцтой халддаг зүйл! Эдгээрийг эцэст нь ойлгоод, биеэ тоосон, ихэрхүү уг чанар маань аймшигтай гэдгийг мэдэж энэ намайг эрүүл ухаангүй амьдруулж, хүмүүсийг хорлож, Бурханд халдсан олон юм хийлгэж, мангас шиг амьдруулдгийг мэдсэн. Гэхдээ Бурхан зөвт байдаг. Бурхан яаж над шиг, сатанлаг зан чанараар дүүрэн хүнд Бурханы гэрийн ажлыг үймүүлж, түйвээхийг зөвшөөрөх вэ дээ? Тийм болохоор би удирдах үүргээсээ халагдсан нь миний хохь байсан, өөрөө л хийсэн зүйл. Бурханд энэ олон жил итгэхдээ авьяас билиг, үзэл төсөөлөлдөө найдсанаас биш үнэнийг бараг эрж хайгаагүй байж. Тэгээд одоо ч үнэний бараг ямар ч бодит байдалгүй, үнэндээ сүнсээрээ өлбөрч, хөөрхийлөлтэй болсон байлаа. Яагаад би үнэнийг эрж хайж чаддаггүй юм бэ? Яагаад дандаа өөрийнхөө санаа, дүгнэлтийг зөв гэж боддог юм бэ гэж бодсон. Үнэндээ сэтгэлд минь Бурханыг гэх өчүүхэн ч орон зай огт байхгүй, Бурханаас эмээх сэтгэлгүйг энэ нь нотолсон. Өнөөдөр Бурхан намайг үүрэгт маань илчилсэн нь Бурханы өгсөн сануулга, анхааруулга байсан, хэрвээ тэгээд засрахгүй бол эцэстээ таягдуулж, тамд унах байлаа. Гэхдээ эдгээрийг ойлгох үедээ Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт нь үнэндээ бидний төлөөх Бурханы хайр, хамгаалалт, Бурханы сайн санаа зорилго юм байна гэдгийг мэдэрсэн. Бурхан хүнийг шүүж, гэсгээдэг нь, үзэн яддагтаа биш, харин Сатаны нөлөө, сатанлаг зан чанараас нь тэднийг аврахын тулд байдаг. Энэ бүхнийг ойлгомогц Бурханы талаарх буруу ойлголт, сэрэмжлэх маань ч багассан. Бас Бурхан цаашдаа надад ямар ч нөхцөл бэлдлээ гэсэн Бурханы дээд эрх, зохицуулалт учир, би дуулгавартай дагахыг хүссэн.

Үүрэгт маань дуусгах хэрэгтэй зарим дагалдах ажил байсан л даа, үүгээр Бурхан надад гэмших боломж олгож байна гэж бодсон учир эцсийн үүргээ сайн гүйцэтгэх ёстой юм шиг санагдсан. Дараа нь би үүргээ гүйцэтгэх явцад ах эгч нартайгаа ажлаа зөвлөлдөж байхдаа биеэ тоосон зан чанартаа найдаад, миний зөв гэж бодон бусдыг үгэндээ оруулж зүрхлэхээ больсон. Харин ч ах эгч нарынхаа үзэл бодлыг сонсож, хүн болгоны санааг харгалзан үзсэний эцэст юу хийхээ шийдэх болсон. Мэдээж үзэл бодол маань зөрөх үед би үнэндээ бас л биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, бусдын бодол, зөвлөгөөг авахыг хүсээгүй. Гэхдээ яаж унаж, бүтэлгүйтэж, засалт, харьцалт туулснаа санахад айдаг учраас Бурханы өмнө очиж залбирдаг байлаа. Санаатайгаар өөрийгөө хаяад, үнэн болон зарчмыг Бурханаас эмээх сэтгэлээр ах эгч нартайгаа хамт эрж хайдаг байсан. Ийм маягаар үүргээ гүйцэтгэхэд амар тайван санагдаж, шийдвэр маань ч сорилтыг давж чадсан. Тэгээд би ах эгч нартайгаа хамтрах үедээ зарим санаа минь өрөөсгөл байгааг ухаарсан. Ах эгч нартайгаа нөхөрлөөд, дараа нь аливааг гүнзгийрүүлэн судлах нь миний хувьд бол үнэн, зарчим, ойлголтын асуудлууд дээр асар их тус болсон. Ялангуяа ах эгч нарт маань ойлгомжгүй асуудал тохиолдох үед Бурханд залбирч, эрж хайж, нөхөрлөж байгаа нь өөрсдөдөө хөнгөн хуумгай итгэдэггүйг харуулсан. Яагаад би үнэнийг эрж хайлгүй өөртөө итгэсэн юм бол гэж гайхсан. Биеэ тоосон ихэрхүү хүн, ямар ч зүйлийг хийж чаддаг. Үнэндээ би Сатаны гүн завхралд өртсөн, ах эгч нараасаа дээрдэх юмгүй байсан. Хожим нь л би, ах эгч нараасаа үнэндээ арай илүү мэдлэгтэй байж болох ч сүнснийхээ гүнд тэдэнтэй харьцуулагдах аргагүйгээ мэдсэн. Бурханаас эмээх сэтгэл минь тэднийхээс бага байсан. Үүн дээр л, ах эгч нар маань надаас илүү байсан. Үүнийг ойлгох үедээ би ах эгч нар маань дор бүрнээ онцлох давуу талтайг ухаарсан, урьд нь би ах эгч нараа ингэж боддоггүй байсан юм. Ах эгч нар маань үнэндээ надаас дээр, надад биеэ тоогоод байх юмгүй гэдгийг мэдээд би онгирохоо больж эхлэн, ах эгч нартайгаа эв найртай байж, сайн хамтран ажиллаж чадсан. Дагалдах ажлаа хийж дуусгаад намайг яаж зохицуулах талаар чуулганы шийдвэрийг тайван хүлээсэн. Гэвч, санаанд багтамгүй зүйл нь удирдагч намайг засуулж, харьцуулсныхаа дараа ч ажлаа үргэлжлүүлж, үүргээ биелүүлж байгаа, өөрийгөө ойлгож авсан учир үүргээ үргэлжлүүлэн биелүүл гэсэн. Бас үүргийн биелэлт дэх зарим асуудлыг маань хэлж өгсөн. Намайг үүргээ үргэлжлүүлэн биелүүлж болно гэж удирдагчийн хэлэхийг сонсох тэр мөчид, яг тэр мөчид Бурханд талархъя гэдгээс өөр, хэлэх үг олдоогүй шүү. Энэ бүхнийг туулж, өөрөө илчлэгдэж, ийм засалт, харьцалт туулж байж сатанлаг уг чанарынхаа талаар эцэст нь ойлгох болсон. Гэхдээ маш их төлөөс төлсөн шүү. Үүрэгтээ өөрийн завхарсан зан чанарт найдсан учир чуулганд бодитой хохирол учруулсан, зарчмын дагуу шийтгүүлэх ёстой байсан. Гэхдээ Бурхан надад гэм бурууд минь үндэслэн хандахын оронд үүргээ үргэлжлүүлэх боломж олгосон. Бурханы гайхамшигт өршөөл, хүлцэнгүй байдлыг биеэрээ мэдэрсэн шүү!

Энэ туршлагын талаар эргэж бодох болгонд, үүрэгтээ өөрийн сатанлаг уг чанарт найдсанаас болж чуулганд хохирол учруулсандаа гэмшдэг юм. “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг” гэх Бурханы үгтэй бүрэн санал нийлэх болсон. Гэхдээ хамгийн гол нь Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт бол, завхарсан хүн төрөлхтний хувьд үнэхээр хамгийн агуу хамгаалалт, хамгийн үнэнч хайр юм!

Өмнөх: 61. Үнэн надад замыг харуулсан

Дараах: 63. Биеэ тоосон зан чанарыг өөрчилж болохгүй гэж хэн хэлээ вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

89. Тархи угаахын эсрэг тулаан

Жао Лян, ХятадБи 19 настай байхдаа Бурханд итгэснийхээ төлөө Хятадын Коммунист Намын цагдаа нарт баривчлагдсан юм. Тэд Бурханыг үгүйсгүүлж,...

56. Аминч занг яаж шийдвэрлэх вэ

Жан Жин, ЧехТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх