188 Бурханд туйлын үнэнч байхаар шийдлээ
I
Сатан намайг бүрэн завхруулж, сүйтгэжээ, би алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдөн, нүгэлд амьдарч байжээ.
Би үхэхээр чи үх гэх сэтгэлгээг баримталж, мөс чанар, ёс суртахууныг огтхон ч хайхардаггүй байжээ.
Бурхан намайг өршөөж, дээш өргөн, ёрын муу ертөнцөөс аварчээ.
Бурханы шүүлт, илчлэлийн үг надад ертөнцийн завхралын уг үндсийг харуулжээ.
Сатан хүн төрөлхтнийг маш гүн гүнзгий завхруулж, хүн бүрийг ёрын муугийн ангалд унагаасан.
Бурханы шүүлтийн үг намайг сэрээж, амьдралын гэрлийг би харжээ.
Алдар нэр, эд хөрөнгө, байр суурь, махан биеийн таашаал үнэхээр хоосон тул би тэднийг эрэлхийлэхгүй.
Бурханд захирагдан, Бурханы зүрх сэтгэлийг анхаарч,
үүргээ биелүүлнэ гэдэг үнэхээр зөв, зүйтэй билээ.
Би Бурханы шүүлт, ариусгалтыг хүлээн авч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахыг хүсэж байна.
II
Бурхан дуудаж байгаа тул бид өндийн босож, Түүний даалгаврыг авах ёстой;
Түүний төлөө өөрсдийгөө зарлагадах нь үнэхээр нэр төрийн хэрэг.
Бэрхшээл дунд Бурханы үгийн удирдамж зүрх сэтгэлд минь хүч өгдөг;
Анжис барьчхаад би арагш харж болохгүй.
Хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрөх боломж олдох нь тун ховор,
төгс болгуулах энэ боломжоо би алдаж хэрхэвч болохгүй.
Бурханы урмыг хугалбал би насан туршдаа харамсана.
Бурханаас нүүр буруулбал би түүхийн хуудаснаа яллагдана.
Үүргээ сайн биелүүлж, Бурханы хайрыг хариулахгүй бол ямар гавьяатай гэж би Бурханы өмнө амьдрах билээ?
Зүрх сэтгэл минь үнэнийг л нандигнан, Бурханд үнэнч байдаг,
би дахин хэзээ ч тэрсэлж, Бурханд уй гашуу учруулахгүй.
Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрлаж байхад хэн ч, юу ч намайг зогсоож чадахгүй.
Шалгалт, гай зовлон хэдий хүнд ч бай, Бурханыг алдаршуулахын тулд би гэрчлэлд зогсоно.
Үнэнийг олж авч, Бурханаар төгс болгуулж, Түүнд үүрд гэрчлэл хийхээр би шийдсэн.