189 Шүүлтээр дамжуулан сэрэхүй
I
Эзэнд энэ олон жил итгэхдээ би Библийн онолыг тайлбарлахад л анхаарсан.
Эзэний үг, тушаалыг би хэзээ ч дуулгавартай дагаагүй.
Шаргуу ажил минь гагцхүү байр суурь, шагналын төлөө л байсан.
Нүгэлд амьдардаг атлаа би Эзэнийг ирэхээр тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж найдсан.
Бурханы үгийн шүүлтийг туулсны дараа зүүднээсээ би сэрлээ.
Үзэшгүй муухай, жигшүүртэй, асар их завхарсан гэдгээ олж харлаа.
Хоосон сургаал ярьж, би газар сайгүй өөрийгөө дөвийлгөдөг.
Бусдыг ч, өөрийгөө ч мэхлэхийн тулд хоосон сургаалаар гоёдог.
Хүний төрхгүй би Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулдаггүй.
Фарисайчуудын замаар алхдаг атлаа өөрийгөө үнэнч гэж тооцдог.
Бурханы үгийн шүүлт намайг сэрээсэн нь юутай зол завшаантай!
Би одоо завхралынхаа гүнийг хардаг, Бурханы шүүлт, ариусгалт надад хэрэгтэй гэдгийг хардаг.
II
Бурханы шүүлт надад хүн төрөлхтний завхралын үнэнийг тодорхой харуулдаг.
Бурханы тухай үзэл төсөөллөөр дүүрэн би Бурханаас хэзээд урвах аюултай.
Шалгалтаар илчлүүлэхгүй бол хэн ч уг чанараа тодорхой олж харахгүй.
Хэтэрхий гүн завхарсан хүн төрөлхтөн шүүлт туулалгүйгээр ариусахгүй.
Бурхан Өөрийн шүүлтээр зөвт зан чанараа бүрэн илчилдэг.
Үнэнийг эзэмшдэг эсэхэд нь үндэслэн хүний төгсгөлийг Бурхан шийддэг.
Үнэнийг олж авахгүй бол хэчнээн их зовлоо ч утга учиргүй.
Шүүлт туулж, үнэнийг олж авснаар л хүмүүс Бурханаар магтуулж чадна.
Бурхан хүнийг аврахын тулд шүүлт, гэсгээлт ашигладаг нь маш их утга учиртай.
Бурханы зөвт, ариун байдлыг мэдэх юутай нэр төрийн хэрэг!
Бурханы шүүлт л намайг аварч, зүрх сэтгэлийг минь сэрээдэг.
Бурханыг гэрчилж, алдаршуулахын тулд би үнэнийг эрэлхийлж, бодит байдлыг амьдран харуулахаар шийддэг.