Хэрэгжүүлэлт 8

Та нар үнэний янз бүрийн талыг мөн л ойлгодоггүй бөгөөд хэрэгжүүлэлтэд чинь нэлээд хэдэн алдаа, гажуудал байсаар байдаг; та нар олон талбарт үзэл, төсөөллөөрөө амьдарч, хэрэгжүүлэлтийн зарчмыг хэзээ ч ухаарч чаддаггүй. Тиймээс зөв замд ороход нь хүмүүст мөн л замчлах шаардлагатай байдаг; өөрөөр хэлбэл, ингэснээр тэд хүмүүний амьдрал болон сүнслэг амьдралаа зохицуулж, аль аль талыг нь хэрэгжүүлж чадах ба байнга дэмжүүлж, замчлуулах хэрэггүй болно. Зөвхөн тэр үед л тэд жинхэнэ биеийн хэмжээтэй болно. Ирээдүйд чамайг залж чиглүүлэх хэн ч байхгүй байсан ч гэсэн чи мөн л өөрөө туршлагажиж чадна. Өнөөдөр чи үнэний аль тал нь чухал, аль нь чухал биш болохыг ухаарвал ирээдүйд бодит байдалд орж чадна. Өнөөдөр та нар зөв зам руу хөтлүүлж, олон үнэнийг ойлгох боломжтой болсон ба хожим нь илүү гүн явж чадна. Одоо хүмүүст ойлгуулж байгаа зүйл бол хамгийн цэвэр зам юм гэж хэлж болно. Өнөөдөр чамайг зөв зам руу аваачиж байгаа—нэг л өдөр чамайг залж чиглүүлэх хэн ч байхгүй байх үед чи бүх замаас хамгийн цэвэр энэ замын дагуу хэрэгжүүлж, илүү гүн урагшилна. Өнөөдөр хүмүүст ямар хэрэгжүүлэлт зөв, ямар нь гажууд болохыг ойлгуулж байгаа. Эдгээр зүйлийг ойлгосны дараа ирээдүйд тэдний туршлага улам гүнзгийрнэ. Өнөөдөр үзэл, төсөөлөл, хэрэгжүүлэлт дэх гажуудлыг чинь урвуулж, хэрэгжүүлэлт болон оролтын замыг та нарт илчилж байгаа, үүний дараа ажлын энэ үе шат төгсөж, та нар хүмүүсийн явах учиртай замаар алхаж эхэлнэ. Тэгээд Миний ажил дуусна, тэр мөчөөс эхлээд та нар Надтай дахин уулзахгүй. Өнөөдөр та нарын биеийн хэмжээ жижиг хэвээр байна. Хүний уг чанар-мөн чанараас урган гардаг олон хүндрэл бэрхшээл байдаг тул хараахан ухаж гаргаагүй гүн үндэслэсэн зүйлс ч бас байдаг. Та нар хүмүүсийн уг чанар-мөн чанарын илүү нарийн ширийнийг ойлгодоггүй бөгөөд Надаар заалгах хэрэгтэй хэвээр байдаг, эс бөгөөс та нар тэдгээрийг танин мэдэж чадахгүй. Тодорхой мөчид та нарын яс, цусан доторх зүйлс ил болох үед үүнийг гэсгээлт, шүүлт гэж нэрлэдэг. Миний ажил нэгд нэггүй, бүрэн гүйцэд явагдсан үед л Би үүнийг дуусгана. Завхарсан мөн чанар чинь хэдий чинээ гүн гүнзгий илчлэгдэнэ, та нар төдий чинээ их мэдлэг эзэмших бөгөөд энэ нь ирээдүйн гэрчлэл болон төгс төгөлдөржилтөд чинь асар их ач холбогдолтой байх болно. Гэсгээлт, шүүлтийн ажил нэгд нэггүй явагдсан үед л Миний ажил гүйцэлдэж, та нар Намайг гэсгээлт, шүүлтээс минь мэдэж авна. Та нар Миний зан чанар, зөвт байдлыг мэдээд зогсохгүй, үүнээс ч чухал нь Миний гэсгээлт, шүүлтийг мэдэх болно. Та нарын дундах олон хүн, Миний ажлын шинэлэг байдал болон нарийн ширийний түвшний талаар асар их үзэлтэй байдаг. Ямартай ч, Миний ажил бол шинэ, дэлгэрэнгүй гэдгийг болон Би та нартай нүүр тулан, гараас чинь бариад, хэрэгжүүлэх талаар заадаг гэдгийг та нар харах учиртай. Зөвхөн энэ л та нарын хэрэгжүүлэлт болон ирээдүйд бат зогсох чадварт чинь ашиг тустай; эс бөгөөс та нар өчүүхэн ч үнэ цэнгүй, гандаж, шарлаж, хатсан намрын навчис шиг байх болно. Би зүрх сэтгэл болон сүнсэн дэх бүх зүйлийг чинь мэддэг гэдгийг та нар мэдэх ёстой; Миний хийдэг ажил, хэлдэг үгс ч бас асар нарийн гэдгийг мэдэх ёстой. Та нарын зан чанар болон хэв чанарт үндэслэвэл та нартай ингэж харьцах учиртай. Ийм маягаар л Миний гэсгээлт, шүүлтийн талаарх та нарын мэдлэг илүү тодорхой болж, чи өнөөдөр мэдэхгүй байсан ч гэсэн маргааш мэднэ. Ямар ч бүтээгдсэн зүйл Миний гэсгээлт, шүүлтийн үгэн дунд унана, учир нь Би Намайг эсэргүүцэхийг хэнд ч зөвшөөрдөггүй.

Та нар бүгд өөрсдийнхөө амьдралыг ухаалгаар зохицуулж чаддаг байх ёстой. Өдөр бүрийг хүссэнээрээ зохицуулж болно; хүссэн болгоноо хийж болно; Бурханы үгийг уншиж, магтан дуу юм уу номлол сонсож, эсвэл сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж болно; хэрвээ сонирхлыг чинь татвал магтан дуу зохиож ч болно. Энэ бүхэн зөв зүйтэй амьдралыг бүрдүүлдэггүй гэж үү? Эдгээр нь хүний амьдралыг бүрдүүлэх учиртай бүх зүйл юм. Хүмүүс жам ёсоороо амьдрах ёстой; хэвийн хүн чанар болон сүнслэг амьдралынхаа аль алинд үр ашиг хүртсэн үед л тэднийг хэвийн амьдралд орлоо гэж тооцож болно. Өнөөдөр, зөвхөн хүн чанарын тухайд чамд мэдлэг ухаан, эрүүл ухаан дутуу дулимаг байдаг юм биш. Хүмүүсийн зэвсэглэх ёстой, мэдэх учиртай олон үзэгдэл ч бас байдаг бөгөөд чи ямар ч хичээлтэй тулгарсан бай, тэр нь чиний сурах ёстой хичээл юм; чи орчин нөхцөлд дасан зохицож чаддаг байх ёстой. Боловсролын түвшнээ үр ашигтай байлгахын тулд чи удаан хугацааны туршид сайжруулах ёстой. Хэвийн, хүний амьдралтай байхын тулд өөрийгөө зэвсэглэх ёстой зарим зүйл байдаг ба чи бас амийн оролтоо ойлгох ёстой. Өнөөдөр, тухайн үед ойлгоогүй зүйлээ дахин уншаад чи Бурханы олон үгийг ойлгож авсан бөгөөд зүрх сэтгэл чинь улам тууштай болсон. Эдгээр нь ч бас чиний хүрсэн үр дүн юм. Бурханы үгийг идэж уусан, мөн дотор чинь бага зэргийн мэдлэг байгаа аль ч өдөр чи ах эгч нартайгаа чөлөөтэй ярилцаж болно. Энэ нь чамд байх учиртай амьдрал бус уу? Заримдаа зарим нэг асуулт тавьж, эсвэл нэг сэдвийг тунгаан боддог ба энэ нь чамайг ялган танихдаа илүү сайн болгож, чамд илүү гүн ойлголт, мэргэн ухааныг өгч, зарим үнэнийг ойлгох боломж олгодог—энэ нь өнөөдрийн ярьсан сүнслэг амьдрал дотор агуулагддаг зүйл биш гэж үү? Сүнслэг амьдралын зөвхөн нэг талыг хэрэгжүүлэх нь хүлээн зөвшөөрөгдөхгүй; Бурханы үгийг идэж, уух, залбирах, магтан дуу дуулах нь бүгд сүнслэг амьдралыг бүрдүүлдэг ба сүнслэг амьдралтай байх үедээ чи бас хэвийн хүн чанарын амьдралтай байх ёстой. Өнөөдөр, хэлж буй зүйлсийн ихэнх нь хүмүүст эрүүл ухаан, мэдлэг өгч, тэднийг хэвийн хүн чанарын амьдралтай болгохын төлөө байдаг. Мэдлэгтэй байна гэж юу гэсэн үг болох; хүн хоорондын хэвийн харилцаатай байна гэж юу гэсэн үг болох; хүмүүстэй хэрхэн харилцах ёстой—чи Бурханы үгийг идэж, ууснаар дамжуулан эдгээр зүйлээр зэвсэглэх ёстой бөгөөд чамаас шаарддаг зүйлд хэвийн хүн чанараар хүрэх боломжтой. Зэвсэглэх ёстой зүйлээрээ өөрийгөө зэвсэглэ, зүй зохистой хэмжээнээс бүү хэтрүүл; зарим хүн төрөл бүрийн үг, үгсийн сан ашигладаг ба үүгээрээ тэд сайрхан онгирдог. Мөн төрөл бүрийн ном уншиж, улмаар махан биеийн хүслийг өөгшүүлдэг хүмүүс байдаг. Тэд бүр дэлхийн агуу хүмүүс хэмээгдэгсэдийн намтар болон хэлсэн үгийг судалж, дуурайдаг бөгөөд садар самуун ном уншдаг—энэ нь бүр ч инээдтэй! Ийм хүмүүс амийн оролтын замыг мэддэггүй, тэр ч бүү хэл өнөөдрийн Бурханы ажлыг мэддэггүй. Тэд өдөр бүрийг хэрхэн өнгөрүүлэхээ ч мэддэггүй. Амьдрал нь тийм хоосон байдаг! Тэд юунд орох ёстой тухайгаа огт мэддэггүй. Тэгээд бусадтай ярьж, харилцахаас өөрийг хийдэггүй ба ярих нь тэдний оролтыг орлодог мэт байдаг. Тэд ичгүүргүй бус уу? Эдгээр нь хэрхэн амьдрахаа мэддэггүй, хүний амьдралыг ойлгодоггүй хүмүүс юм; тэд ховдоглон идэж, утгагүй зүйл хийж бүхий л өдрийг өнгөрүүлдэг—ийм маягаар амьдрах ямар хэрэгтэй юм бэ? Олон хүний хувьд ажиллаж, идэж, хувцаслахаас гадна хөгжилдөн наадах, тоглоом шоглоом хийх, хов жив ярих, өдөржин унтах гэх мэтээр өөрсдийнхөө үнэт цагийг утга учиргүй зүйлд зарцуулж байдгийг Би харсан. Энэ нь ариун хүний амьдрал мөн үү? Энэ нь хэвийн хүний амьдрал мөн үү? Амьдрал чинь дорд, хоцрогдмол, хайхрамжгүй байх үед ийм амьдрал чамайг төгс болгож чадах уу? Чи өөрийгөө Сатанд дэмий алдахад бэлэн байна уу? Хүмүүсийн амьдрал амар хялбар байж, эргэн тойронд нь ямар ч зовлон байхгүй байх үед тэд туршлагажих чадваргүй байдаг. Тав тухтай орчинд хүмүүс доройтохдоо амархан байдаг—гэхдээ хүнд хэцүү орчин нь чамайг асар их яаравчлан залбирахад хүргэх ба чамайг Бурханыг орхин явж зүрхлэхгүй байхад хүргэдэг. Амьдрал нь амар хялбар, үлбэгэр байх тусмаа, хүмүүст амьдрах утгагүй гэж улам их санагддаг бөгөөд үхсэн нь дээр гэж ч санагддаг. Хүмүүсийн махан бие ийм завхарсан; шалгалт туулах үедээ л тэд ашиг тус хүртэж чадна.

Есүсийн ажлын үе шат нь Иудейд болон Галилд хийгдсэн бөгөөд Харь үндэстнүүд энэ талаар мэдээгүй. Түүний хийсэн ажил тун нууц байсан ба Израилиас өөр ямар ч улс үндэстэн энэ талаар мэдээгүй юм. Есүс ажлаа гүйцэлдүүлж, энэ нь үймээн шуугиан дэгдээх үед л хүмүүс мэдсэн бөгөөд тэр үед Есүс явж одсон байв. Есүс ажлын нэг үе шатыг хийхээр ирээд, зарим хүнийг олж авч, ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлсэн. Бурханы хийдэг ажлын аль ч үе шатанд Түүнийг дагадаг олон хүн байдаг. Хэрвээ үүнийг Бурхан Өөрөө л хийдэг бол энэ нь утга учиргүй байх байлаа; ажлын тэр үе шатыг эцэст нь хүртэл хийтэл Бурханыг дагах хүмүүс байх ёстой. Бурханы Өөрийн ажил дуусах үед л хүмүүс Бурханы даалгасан ажлыг хэрэгжүүлж эхэлдэг ба тэр үед л Бурханы ажил түгж эхэлдэг. Бурхан шинэ эринийг эхлүүлэх ажлыг л хийдэг; хүмүүсийн ажил үүнийг үргэлжлүүлдэг. Тиймээс өнөөдрийн ажил удаан үргэлжлэхгүй; хүнтэй хамт байх Миний амьдрал тийм ч удаан үргэлжлэхгүй. Би Өөрийн ажлыг л гүйцэлдүүлэх ба гүйцэтгэх учиртай үүргийг чинь та нараар гүйцэтгүүлнэ, ингэснээр энэхүү ажил, энэхүү сайн мэдээ нь Харь үндэстнүүд болон бусад улс үндэстэнд аль болох хурдан түгж чадна—ингэж л та нар хүмүүсийн хувиар үүргээ биелүүлж чадна. Өнөөдрийн цаг үе бол хамгийн эрхэм нандин билээ. Үүнийг үл ойшоовол чи мунхаг юм; энэхүү орчинд эдгээр үгийг идэж, ууж, энэ ажлыг туулдаг атлаа үнэнийг эрэлхийлэх шийдвэр дутмаг хэвээр, ачаа үүрэх өчүүхэн төдий ч мэдрэмжгүй байвал ирээдүй чинь ямар байх вэ? Чам шиг хүмүүс таягдан хаягдахад бэлэн болсон бус уу?

Өмнөх: Хэрэгжүүлэлт 7

Дараах: Израильчууд шиг үйлчил

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх