269 Петрийн загалмайд цовдлогдох үеийн залбирал
I
Өө Бурхан минь! Таны цаг ирлээ;
надад бэлтгэсэн Таны цаг ирлээ.
Би Таны төлөө цовдлогдож,
Танд энэ гэрчлэлийг хийх ёстой.
Миний хайр Таны шаардлагыг хангаж,
илүү цэвэр болж чадна гэж найдаж байна.
Таны төлөө загалмайд цовдлуулж үхэх нь
намайг тайвшруулж, санаа амрааж байна.
Таны төлөө цовдлогдон,
Таны хүслийг биелүүлж, өөрийгөө зориулан,
Танд амиа өргөн барихаас илүү
таатай зүйл надад үгүй.
Өө Бурхан минь! Та үнэхээр хайр татам!
Та намайг цаашид амьдруулбал
амьд байгаа цагтаа улам ихээр
Таныг хайрлахад би бэлэн байна.
Таныг улам их хайрлахыг би хүснэ.
Би нүгэлтэй, зөв шударга бус учир
Та намайг шүүж, гэсгээж, намайг шалгадаг.
II
Таны зөвт зан чанар
надад бүр ч илэрхий болдог.
Би ерөөгдсөн, Та намайг хайрлахгүй байсан ч
би Таныг илүү их хайрлаж чадна.
Илүү утга учиртай амьдрах боломж олгодог учир
Таны зөвт зан чанарыг би харахыг хүсэж байна.
Таны төлөө цовдлогдох болохоор
амьдрал минь илүү утга учиртайг мэдэрч байна.
Таны төлөө үхэх нь утга учиртай.
Гэсэн ч Таныг хэтэрхий бага мэддэг учир
сэтгэл минь ханахгүй хэвээр байна.
Хүслийг тань бүрэн биелүүлж чадахгүй,
ачийг тань хэтэрхий бага хариулсан
гэдгээ би мэднэ.
Амьдралдаа би Танд өөрийгөө
бүхэлд нь буцаан өгч чадаагүй.
Энэ мөчид эргээд бодоход,
Танд маш их өртэйгөө мэдэрч байна.
Алдаа дутагдал,
буцаан өгч чадаагүй бүх хайраа
нөхөн төлөхөд энэ мөч л надад байна.