270 Бурханы төлөөх үнэнч зүрх сэтгэл
I
Бурхан минь! Амь минь Таны хувьд үнэ цэнгүй ч
Танд л би амиа зориулахыг хүсдэг.
Хүмүүс Таныг хайрлах эрхгүй байж болох ч
зүрх сэтгэл, хайр нь эцэстээ үнэ цэнгүй ч гэсэн
Та тэдний сайн санааг мэдэж чадна.
Хүмүүсийн биеийг Та хүлээн зөвшөөрдөггүй ч,
зүрх сэтгэлийг минь
хүлээн зөвшөөрөөсэй гэж би хүсдэг.
Хумхын тоосноос ч өчүүхэн болохоор
энэ үнэнч зүрх сэтгэлээ
Бурхан Танд зориулахаас өөр
хийж чадах зүйл надад үгүй.
II
Бурхан минь! Амь минь Таны хувьд үнэ цэнгүй ч
бүхий л зүрх сэтгэлээ би Танд зориулна.
Таны төлөө юу ч хийж чадахгүй ч,
Таныг хангалуун байлгахын төлөө
өөрийгөө зориулна.
Зүрх сэтгэлийг минь Та шинжих ёстойг би мэднэ.
Зүрх сэтгэлийн минь хүсэл,
Таныг хайрлах бодол минь
зөвшөөрөгдөөсэй гэдгээс өөрийг би хүсэхгүй.
Хумхын тоосноос ч өчүүхэн болохоор
энэ үнэнч зүрх сэтгэлээ
Бурхан Танд зориулахаас өөр
хийж чадах зүйл надад үгүй.
III
Бурхан минь! Амь минь Таны хувьд үнэ цэнгүй ч
Танд л би амиа зориулахыг хүсдэг.
Тантай хамт удаан байсан ч Таныг таньсангүй.
Таныг хэзээ ч хайрлаж байгаагүй нь
хамгийн том өр билээ.
Танаас далдуур ч аливааг хэлсэн,
Бурхан минь, тэр үгсийг
би хэзээ ч хэлэх ёсгүй байсан.
Танд үүрд өртэйг минь ийм зүйлс надад мэдрүүлдэг.
Хумхын тоосноос ч өчүүхэн болохоор
энэ үнэнч зүрх сэтгэлээ
Бурхан Танд зориулахаас өөр
хийж чадах зүйл надад үгүй.