271 Би эрч хүчтэйгээр босно

1 Бурханы зөвт зан чанарыг мэдэж авахад, Бурханыг гэсэн хайр минь үндэслэдэг. Би ерөөгдсөн ч, азгүйдэл амссан ч энэ бүгдийг Бурхан урьдаас тогтоосон. Шүүлт, гэсгээлт, шалгалт нь миний хайрыг ариусгадаг. Хүний бүтэлгүйтэл хэвийн, тэдгээр нь түгших шалтгаан биш. Бурханы хатуу үг нь сэлэм шиг сүлбэдэг ч, зүрх сэтгэл нь үргэлж сайхан байдаг. Аминд минь хэрэгтэй гашуун эмээс татгалзаж яахан болох билээ? Бурханы гэсгээлт, шүүлтээр би Түүний жинхэнэ хайрыг мэдэрлээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь үнэхээр бодит тул зүрх минь Бурханд магтаал өргөдөг, зүрх минь Бурханд магтаал өргөдөг.

2 Биеэ тоосон, ов мэхтэй хүмүүс хөл алдаж, унах тавилантай. Би Бурханд үйлчилдэг ч Түүнийг эсэргүүцдэг. Түүний гэсгээлтийг би туулах ёстой. Шүүлт намайг ихэд шаналгаж болох ч энэ миний аминд хэрэгтэй. Бурхан зөвт гэдэгт би бүрэн итгэдэг, иймд зүрх минь магтдаг. Бурханаар шүүгдэж, гэсгээгдэнэ гэдэг нь Бурханы хайрладаг өргөмжлөл билээ. Түүнд гомдоллож, тэмцсэн бол би хайрыг нь хүртэхэд зохисгүй болно. Ялзарсан хүн төрөлхтөнд үнэн үгүй, тэд Сатаны зан чанараар дүүрсэн. Өнөөдөр би амьдарч байгаа нь Бурханы цагаа олсон авралын ач билээ.

3 Петрийн оюун санаа бол хүн төрөлхтний биеэ авч явах суурь юм. Хүн Бурханыг хайрлах нь хэчнээн утга учиртай билээ, би Түүнийг бүрэн хайрлахаар чармайна. Ерөөл хүсэж, Бурхантай наймаацвал, хүн эцэстээ хөл алдана. Үнэнийг ойлгож, цэвэрлэгдсэнээр зүрхэнд минь амар тайван ирдэг. Бурханд итгэ, Бурханыг хайрла, дуулгавартай дага. энэ нь зөв, зүйтэй билээ. Гэсгээлт, шүүлтийг туулах нь Бурханыг гэсэн хайрыг минь хүчирхэгжүүлдэг. Бурхан надтай яаж ч харьцсан, би Түүний зөвт байдлыг магтана. Миний мөрөөдөл бол Бурханыг мэдэж чадах юм. Үүнээс илүүг би хүсэхгүй, үүнээс илүүг би хүсэхгүй.

4 Шүүлтийг туулж, Бурханы хайрыг мэдрээд би дахин босно. Надад Бурханыг харах нүүр байхгүй ч, өөрийнхөө төлөө би дахин зүтгэнэ. Би Бурханы хүслийг ойлгосон, Түүний хайр надад урагшлах зориг өгдөг. Шалгалт, бэрхшээл хэдий их байвч би цангинасан гэрчлэл хийнэ. Ерөөл, зовлонгийн аль байх нь огт хамаагүй ээ. Бурханы алдар бүх зүйл билээ. Петр шиг би Бурханд дээд хайраа өгнө. Ингээд би үхэхдээ амар тайван байна. Ямар ч сонголтгүйгээр Бурханы шүүлтийг дуулгавартай дагана. Бурханыг ханамжтай байлгах нь гол юм. Бурханыг хайрлаж, Түүний замыг дагах нь хүний хамгийн дээд нэр төр билээ.

Өмнөх: 270 Бурханы төлөөх үнэнч зүрх сэтгэл

Дараах: 272 Амьдрахын тулд хүн үнэнтэй байх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх