268 Би Бурханы ажилд захирагдахыг хүсэж байна
1 Өө Бурхан минь! Над дээр шүүлтийн ажил явуулж, намайг ариусгаж, өөрчилж, бүх зүйл дээр Таны хүслийг ойлгохыг зөвшөөрч, бүх зүйл дээр Таны хүслийг дуулгавартай дагах боломж олгохыг Танаас гуйж байна. Намайг аврах Таны авралд Таны дээд хайр, Таны хүсэл байдаг.
2 Хэдийгээр би тэрслүү, бас завхарсан зан чанартай ч, уг чанар минь урвалт чгэлээ, хүнийг аврах Таны хүслийг өнөөдөр би ойлголоо. Та надад илүү их орчин, шалгалт, зовлон өгч, ийм зовлон дунд Таны гарыг харж, үйл хэргийг тань үзэх боломж олгох болтугай.
3 Та намайг туршиж, цэвэршүүлдэг хэдий ч энэ бол Таны хайр гэдгийг би мэднэ. Би ямар ч шалгалт туулах байсан, эсвэл хэчнээн их зовох ёстой байсан ч Таны хүслийг ойлгож, Таны эсрэг тэрслэхгүй, гомдоллохгүй байж, Таныг бүрэн дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгахын тулд дутагдлын минь дагуу намайг хангахыг Танаас гуйж байна.