888 Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр энгүй их

I

Бурханы ажлыг туулах явцдаа

чи зовлон туулах ёстой.

Үүнд Бурханы сайн санаа бий.

Бурханы хийсэн бүхэн хүнийг аврах зорилготой,

Бурханы хайрын бүрэн биелэл,

үүнийг чи ойлгох ёстой.

Бурханы ажил дахь мэргэн ухаан,

Бурханы ажлын алхам, арга барил,

үргэлжлэх хугацаа, эсвэл

Бурханы нарийн зохицуулалт, төлөвлөгөөнд буй

аль ч зүйлийг нь харвал

бүгд Түүний хайрыг агуулдаг.

Бурхан хүмүүстэй хэзээ ч

хааш яаш харьцдаггүй.

Тэр чамбай төлөвлөгөөгөө

алхам алхмаар хэрэгжүүлдэг.

Түүний үг хэлэх цаг, газар,

өнгө аяс, хэв маяг,

гаргадаг хичээл зүтгэл нь

бүгд Түүний хайрыг илчилдэг.

Хүнийг гэх Бурханы хайр энгүй их.


II

Хүмүүс охид, хөвгүүдээ хайрладаг;

үр хүүхдээ зөв замаар явуулах гэж

тэд бүгд нөр их зүтгэл гаргасан.

Хүүхэд дутагдал гаргахад нь аядуу яривал

үг авахгүй, засрахгүй гэж

эцэг эхчүүдийн санаа зовдог.

Дэндүү хатуу яривал хүүхдийнх нь

өөрийгөө хүндлэх сэтгэл сэвтэнэ гэж айдаг.

Иймээс, үр хүүхэд нь үүнийг дааж

чадахгүй гэж санаа нь зовдог.

Энэ бүхэн хайраас үүддэг;

их зүтгэл бас ордог.

Бурхан хүмүүстэй хэзээ ч

хааш яаш харьцдаггүй.

Тэр чамбай төлөвлөгөөгөө

алхам алхмаар хэрэгжүүлдэг.

Түүний үг хэлэх цаг, газар,

өнгө аяс, хэв маяг,

гаргадаг хичээл зүтгэл нь

бүгд Түүний хайрыг илчилдэг.

Хүнийг гэх Бурханы хайр энгүй их.


III

Та нар өөрсдөө хүний үр хүүхэд тул

эцэг эхийнхээ өгч чадах хайрыг

мэдэрч үзсэн байлгүй.

Хайр бол дан ганц зөөлөн ааш биш,

дан ганц хайхрамж ч биш;

үүнээс гадна хатуу цээрлүүлэлт юм.

Хүний төлөө Бурханы хийдэг бүхэн

хүн төрөлхтнийг гэх хайраас үүддэг,

бас хайрын болзол дор байдаг,

иймээс завхарсан хүн төрөлхтөнд

аврал авчрахын төлөө

Бурхан Өөрийн чадах бүхнээ хийдэг!

Бурхан хүмүүстэй хэзээ ч

хааш яаш харьцдаггүй.

Тэр чамбай төлөвлөгөөгөө

алхам алхмаар хэрэгжүүлдэг.

Түүний үг хэлэх цаг, газар,

өнгө аяс, хэв маяг,

гаргадаг хичээл зүтгэл нь

бүгд Түүний хайрыг илчилдэг.

Хүнийг гэх Бурханы хайр энгүй их.


“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг чи ойлгодог уу?”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 887 Бурхан хүн бүрийг чимээгүй хангадаг

Дараах: 889 Бурхан хүнийг аврахдаа бүрэн төгс аврах болно

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх