211 Зүрх сэтгэлийн минь гүнд шаналал бий

I

Зүрх сэтгэлийн минь гүнд шаналал бий. Өнгөрсөн үеийг бодох бүрд зүрхийг минь хутгаар сийчих мэт болдог.

Христийг би нэгэнтээ эсэргүүцэж, доромжилсон. Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэдэлгүй, эсэргүүцсэн.

Христ үнэнийг илэрхийлсэн гэж гэрчлэх атлаа Түүнийг үгүйсгэсэн би фарисайчуудаас өөрцгүй.

Цусаар бичигдсэн энэ сургамжийг би хэзээ ч мартахгүй. Би дуусашгүй их гэмшил, харуусалтай хоцорлоо.


II

Эзэнд би олон жил итгэсэн атлаа үнэнийг эрэлхийлээгүй. Онгирохын тулд л Библийн мэдлэгээр өөрийгөө зэвсэглэжээ.

Бусдад шүтэгдэн, хүндлүүлэхийн тулд теологийн онолын тухай ярьдаг байлаа. Ерөөл, шагнал хүртэхийн төлөө би шаргуу ажиллажээ.

Аминчхан, өөдгүй би Бурханы хүслийг хэзээ ч хайхарсангүй. Бурханы таалалд нийцнэ гэж байнга ярьдаг ч үнэнийг хэрэгжүүлсэнгүй.

Бурханд үнэнч байна гэж хэлсэн ч би Түүнд хайхрамжгүй хандсан. Гаднаа сүсэгтэй байсан ч Бурханыг дуулгавартай дагаагүй.


III

Бурханы шүүлт, гэсгээлт намайг газар унахад хүргэдэг. Бурханы зөвт зан чанарыг хараад би айсандаа дагжин чичирдэг.

Гүн завхрал, хүн чанаргүй байдлаа би үзэн яддаг. Би асар их гэм бурууг үйлдэж, Бурханы зүрхийг шархлуулсан.

Хийсэн бүхнийхээ төлөө би аль эрт Бурханаар устгуулах ёстой байсан. Гэсэн ч Бурхан надад тэвчээртэй, хүлээцтэй хандаж, гэмших боломж олгодог.

Бурханы авралыг хараад сэтгэл минь харууслаар дүүрдэг. Би үнэнийг хэрэгжүүлж, хүний төрхийг амьдран харуулахаар шийдсэн.

Бурханы төлөө амьдралаа зориулж, Бурханы хайрыг хариулахыг хүснэ. Би үүрд Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөнө.

Өмнөх: 210 Үнэн сэтгэлийн гэмших хүсэл

Дараах: 212 Чин сэтгэлийн гэмшил

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх