212 Чин сэтгэлийн гэмшил

I

Нойргүй шөнөөр маш олон дурсамж санаанд ордог.

Эзэнд итгэсэн энэ олон жилд дэлхийн чиг хандлагыг би дагасаар байсан.

Нүгэл дунд амьдарч, садар самуун байж, махан биеийн таашаалд умбасаар байсан.

Хэрэв шаргуу ажиллах л юм бол Эзэнд гологдохгүй гэж би бодсон.

Бурханы дуу хоолойг сонсоод би Эзэн илэрсэн гэдгийг ойлгосон.

Тэгээд би өөрийгөө Бурханы өмнө өргөгдөж, тэнгэрийн хаанчлалаас хувь хүртэнэ гэж бодсон.

Хэзээ ч би Бурханы үгийн шүүлт, илчлэлийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө эргэцүүлж байсангүй.

Хүслээ дагаж, зоргоороо аашлан, Бурханы үгийг басамжилдаг байсан.

Бурханы үгийн тухай нөхөрлөхдөө хоосон сургаал л яриад, өөрийгөө сайн гэж санадаг байсан.

Засалт, харьцалт туулах үедээ би эсэргүүцэж, шалтаг тоочсон.

Шалгалтаар хүрээлэгдэх үедээ би үргэлж зугтахыг хүсдэг байсан; Бурханы авралыг би мэдээгүй.

Үнэнийг огтхон ч эрэлхийлээгүй гэдгээ одоо л би харлаа.

Бурханы үгээс би хол хадуурч, эх захгүй харанхуйд унажээ.

Бурханы байгааг мэдэрч чадахгүй, сэтгэл минь айдас, түгшүүртэй.

Эмээж салганан, Бурханыг алдахаас айсандаа би Түүний өмнө сөгддөг.

Бурханы үгийг уншиж, Түүнд залбиран, Түүний өршөөлийг хүсэн хүлээдэг.


II

Өө Бурхан минь! Зүрх сэтгэл минь гэмшин уйлж байгааг Та сонсож байна уу?

Та дэргэд байхгүй байх нь ямар харанхуй, зовлонтой гээч!

Таны үг байхгүй бол сэтгэлд минь ямар ч гэрэл үгүй.

Завхарсан зан чанар дотор би амьдарч, Сатан надаар тоглодог.

Өө Бурхан минь! Би гэмшиж, шинээр эхлэхийг хүсэж байна.

Та намайг улам их шүүж, гэсгээгээсэй гэж хүсэж байна.

Улам хатуу шалгалт, цэвэршүүлэлт ирлээ ч гэсэн,

Таны өмнө амьдарч чадаж байгаа цагт би юуг ч туулж чадна.

Би маш гүн завхарсан, Таны шүүлтгүйгээр ариусаж чадахгүй.

Шүүлт л намайг Сатанаас аварч чадна.

Өө Бурхан минь! Шүүлт, гэсгээлт бол хайр гэдгийг би амссан.

Таны үг бол үнэн; зөвхөн Та намайг аварч чадна.

Би Таны үгийг эрхэмлэж, түүгээр амьдрахыг хүсэж байна;

Би Таны хайр, уйгагүй хичээл зүтгэлд нийцэхийн тулд дахин хэзээ ч бүтэлгүйтэхгүй.

Би үнэнийг хэрэгжүүлж, хүний төрхийг амьдран харуулж, Таны хайрыг гэрчлэх болно!

Өмнөх: 211 Зүрх сэтгэлийн минь гүнд шаналал бий

Дараах: 213 Шаналсан зүрх сэтгэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх