213 Шаналсан зүрх сэтгэл

I

Бурханы үгийн шүүлтээр би ялзралынхаа үнэн дүр төрхийг олж харсан юм.

Хэдийгээр би Бурханд итгэж, Түүний үгийг уншсан ч зүрх сэтгэл минь үнэнд тэмүүлээгүй.

Миний өгсөн, татгалзсан, зарцуулсан бүхэн суурь сэдлээсээ бохирдсон байв.

Би зөвхөн Бурханаар ерөөгдөхийг хүсэж байсан: Хэзээ ч Бурханыг жинхэнээсээ хайрлаагүй байлаа.

Бурханы өршөөлгүй шүүлт болон шалгалтууд намайг илчилсэн юм.

Би сөрөг, идэвхгүй, өөртөө хөнөөлтэй байсан бөгөөд ирээдүй, хувь заяандаа санаа зовнисон хэвээр байв.

Өөрийнхөө уналт, завхралын бузар булай,

шунахай хүсэл болон хуурамч төрхөө харлаа,

Бурхан намайг яаж жигшин зэвүүцэхгүй байх юм бэ?


II

Бурханы үгийн гэрэлд өөрийгөө эргэцүүлэн бодтол оюун санаа гэнэт гэгээрсэн юм:

Бурханы үг бүхэн үнэн бөгөөд би зүгээр л хайхрамжгүй байдлаар эрэлхийлж байсан байна.

Зан чанарт маань өөрчлөлт гаралгүй, Сатаны хоронд амьдарсаар л байлаа.

Би хувиа хичээсэн, зальтай, хууран мэхлэгч, түргэн хуумгай байсан, миний Бурханаас эмээх эмээлт хаана байв аа?

Би гүн гүнзгий ялзарсан байсан ба хүнтэй төстэй зүйл байхгүй хэрнэ Бурханаар ерөөгдөхийг хүсэж байлаа.

Ямар тэнэг байсан юм бэ! Бурханы ариун, зөвт байдлыг мэддэггүй байжээ.

Би туулсан замаа эргэж харахад: Жинхэнэ гэрчлэл хаана байсан юм бэ?

Зүрх сэтгэлд минь харамсал төрж, Бурханы өмнө үнэхээр гэмшсэн юм.

Би зөвхөн үнэнийг эрэлхийлж, шинээр эхлэхийг хүсэж байлаа.


III

Бурханы шүүлт намайг аварч, ялзралыг минь цэвэрлэв.

Түүний үг намайг шүүж, гэсгээж, шалгаж ерөөгдөх гэсэн сэдлийг маань хөөн зайлуулсан юм.

Хүн үнэнийг олж мэдсэн цагт л амьдрал үнэ цэнэтэй, утга учиртай болдог гэдгийг би ойлгосон.

Бурханы хийж буй бүхэн зөвт гэдэгт итгэж, би түүнд бүрэн дуулгавартай байх ёстой билээ.

Бурхан шаналал, доромжлолыг тэсвэрлэж, хүнийг аврахын тулд үнэнийг илэрхийлдэг.

Гэвч би Түүнд юу ч эргүүлэн төлөөгүй; зүрх сэтгэл минь харамсал, түгшүүрээр дүүрэн байлаа.

Би яавал Бурхан амь тэмцсэн тэмүүлэл, хүлээлтээ үргэлжлүүлэх вэ?

Үүрэг даалгавраа биелүүлж, Бурханд гэрчлэхийн тулд ерөөгдсөн ч эсвэл гай зовлон туулсан ч,

үүргээ зохих ёсоор биелүүлэхээр шийдсэн.

Өмнөх: 212 Чин сэтгэлийн гэмшил

Дараах: 214 Бурханд үйлчлэл үзүүлэх нь бидний зол заяа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх